Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 140/ШШ2022/00300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: хот дүүрэг хороо центр тоотод байрлалтай ******* *******т ХХК /РД:*******/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын баг ийн хэсгийн ******* тоотод оршин суух овгийн *******ийн ******* /РД:*******/-д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.******* /онлайнаар/, хариуцагч Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э., гэрч Э., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******т ХХК нь хариуцагч Н.*******гээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: .... ******* *******т ХХК 2014 оны 4 дүгээр сард тендерт оролцож ялаад Хүнс хөдөө аж ахуйн яамтай Завхан аймгийн сумд 2 ширхэг худаг гаргахаар 34.740.000 төгрөгийн гэрээ хийсэн. Тендерт оролцогч ******* *******т ХХК-ийн хувьд тухайн газарт очиж худаг гаргах гэхээр зардал өндөр тендерт оролцсон үнийн дүнгээс илүү гаргах ашиггүй нөхцөл байдал үүсэх байсан учраас орон нутгийн туслан гүйцэтгэх байгууллагыг судалсан байдаг. Тухайн үед Завхан аймгийн иргэн Н.*******тэй холбогдож тухайн 2 худгийн ажлыг 27.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр утсаар ярьж тохиролцсон байдаг. Үүний дагуу Н.*******д 16.000.000 төгрөг, Э.д 6.000.000 төгрөгийн бараа материал эд хөрөнгийг ажлын гүйцэтгэлийн төлбөрт тооцуулахаар өгсөн ... 5.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр тооцоог 2016 ондоо багтааж дуусгана гэсэн баримт байдаг. Уг баримтын дагуу 2016 ондоо багтаагаад үлдэгдэл 5.000.000 төгрөгийн Н.*******гийн данс руу шилжүүлсэн байдаг. Худгийн ажлыг гүйцэтгээд захиалагч байгууллага болох Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээлгэж өгөх ёстой байсан ... Н.*******, Э. нар нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 худгийг хүлээж авч акт үйлдсэн талаарх баримтыг ******* *******т ХХК-ийн захирал П.т авчирч өгсөн байдаг ... гэтэл 2017 оны 3 сард Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас П. руу Завхан аймгийн сумд гаргасан 2 худаг шаардлага хангахгүй байна, өөрөөр хэлбэл худаг гаргаагүй байна, худаг гаргаагүй байхад акт үйлдсэн асуудал яригдаж байна гэж хэлсэн ... ******* *******т ХХК-ийн захирал П. тухайн орон нутагт нь худаг гаргасан талаар очиж үзэхэд актын дагуу худаг гаргаагүй, тухайн акт нь бодит биш байсан ... Н.******* одоо 12.000.000 төгрөгийг нэмээд өгчих тэгвэл энэ 2 худгийн ажлыг дуусгах боломжтой байна гэж хэлсний дагуу 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн ... гэтэл үүний дагуу 2 худгаа гаргаагүй ... ******* *******т ХХК-ийн зүгээс Н.******* болон Э. нараас шилжүүлсэн мөнгө болон бусад бараа материалаа шаардсан. Э.ын хувьд энэ ажил үйлчилгээтэй холбоотой 6.000.000 төгрөгийн бараа материалыг авсан байж байгаад буцаагаад ******* *******т ХХК захирал П.т хүлээлгэж өгсөн ... 39.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийн бараа материалыг ******* *******т ХХК буцааж авсан. Тэгээд 33.000.000 төгрөг төгрөгөөс 11.000.000 төгрөгийн Н.*******гээс буцааж шилжүүлж авсан. Үлдэгдэлд 22.000.000 төгрөгийн асуудлаар шүүхээр гаргуулахаар нэхэмжилж байгаа ... бидний хувьд 22.000.000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа вэ гэхээр эрүүгийн хэрэг дээр ******* *******т ХХК гэрээний дагуу мөнгө хүлээж авсан учраас иргэний хариуцагчаар татагдаж 34.740.000 төгрөгийг ******* *******т ХХК төлөх ёстой гэсэн шийтгэх тогтоол гарсан ... ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Гэтэл гүйцэтгэсэн ажлын үр дүн гараагүй. Үр дүн гарсан мэтээр хуурамчаар акт үйлдсэн энэ асуудал нь эрүүгийн хэргээр шалгагдаж хариуцагч Н.******* нь ял шийтгэл авсан ... бидний хувьд ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс 22.000.000 төгрөгийн зөрүү байгаа учраас Н.*******гээс 22.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа ... гэв.

Хариуцагч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Би ******* *******т ХХК-тай худаг гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, би худаг гаргах ажлыг гүйцэтгэдэг субъект биш, би Завхан аймгийн Хөдөө аж ахуйн газарт худаг ус бэлчээрийн усан хангамж хариуцсан мэргэжилтэн хийж байсан хүн ... би ******* *******т ХХК-тай худаг гаргахаар тохиролцоогүй ... ******* *******т ХХК-ийн захирал П.ын зүгээс манай аймгийн Хөдөө аж ахуйн газар болон надад юу гэж хандсан бэ? гэхээр танай аймгийн сумд 2 худаг гаргах ажил гүйцэтгэхээр тендерт шалгарч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай гэрээ байгуулсан. Үүнийгээ гүйцэтгэх гэсэн чинь өөрсдөө явах боломжгүй байна, танай орон нутагт худаг гаргах ажил гүйцэтгэж байгаа компани байна уу? бидэнд олж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. ... Би ******* *******т ХХК-ийн энэ асуудлыг Э. даргад ярьж хэлсэн ... сумд тухайн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар юнивэрс ХХК худаг гаргах ажил хийж байсан ... манай аймгийн сумд компани худаг гаргаж байгаа байна, энэ компаниар худгийн ажлаа хийж гүйцэтгүүлж болох юм байна гэдэг зүйлийг хэлсэн ... Ингэж ярьсны дараа ******* *******т ХХК-ийн зүгээс ХХК-иар худаг гаргах ажлыг хийж гүйцэтгүүлье, та хоёр нутаг орноо мэдэж байгаа хүний хувьд яриад хийлгээд өгөөч гэж хэлсэн ... ХХК 2014 оны 11 сар хүртэл худаг гаргах ажлыг хийж байгаад нэг худаг гаргах ажил нь амжихгүй юм байна, нэг худгийг нь хийж гүйцэтгэлээ, нөгөө нэг худгийг нь нэг удаа өрөмдсөн чинь ус гарсангүй, хүсвэл нэг худаг гарах ажлыг нь ирэх хавар гаргаж өгье үгүй бол нэг худаг гаргах ажлын хөлсийг өгөөд ажлаа дуусгая гэж ярьсныг тухайн үед ******* *******т ХХК мэдэж байсан ... ******* *******т ХХК-ийн захирал П.тай холбогдож байж 16.000.000 төгрөгийг нь 2015 оны 01 дүгээр сард ХХК-д олгуулсан ... ******* *******т ХХК 2016 онд 5.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн, тэр мөнгийг ХХК шилжүүлж худаг гаргасан ажлын тооцоо дууссан ... энэ асуудал Авлигатай тэнцэх газарт шалгагдаад ирэхээр үлдсэн нэг худгийг өрөмдүүлээд өгөөч, цооногийг нь өрөмдөөд өгөх юм бол бид бүхэн дээд талын барилга байгууламжийг бид бүхэн барих боломжтой гээд 12.000.000 төгрөгийн 2017 онд надад шилжүүлсэн ... Тэсийн бүрд ХХК өөрсдийнх нь ажил амжихгүй байна гээд худгийн ажлыг гүйцэтгэж чадаагүй тэгээд би 12.000.000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн ... надаас 22.000.000 төгрөг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад ******* *******т ХХК худгийн төлбөрийг өөрсдөө төлнө гэж байсан болохоос биш надаас гаргуулах ёстой гэсэн зүйл ярьж байгаагүй. Өнөөдөр яагаад ийм зүйл яриад байгааг би гайхаж байна ... ******* *******т ХХК худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан гэтэл ХХК-иар хийлгэсэн ажил нь дараа нь хулгайд алдагдаад алга болсон төлбөрийн надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 22.000.000 төгрөгийг ******* ******* ХХК-иас аваагүй, би худгийн ажлыг хийж гүйцэтгэхээр ******* *******т ХХК-тэй гэрээ хэлцэл хийгээгүй би зөвхөн ******* *******т ХХК-ийг ХХК-тай зуучилж өгсөн үүрэгтэй ... гэв.

Гэрч Э. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний ойлгосноор ******* *******т ХХК манай аймагт худаг гаргах ажлыг авсан юм байна лээ. Тэгээд дараа нь өөрсдөө худаг гаргах гэхээр зардал ихтэй байсан учраас манай аймагт худаг гаргаж байсан компанитай холбогдож байсан юм байна лээ. Худаг гаргасан ХХК нэг худгийг ухаад ус гаргасан, нөгөө нэг худгийг нь ухаад ус гараагүй. Ус гараагүй худгийн төлбөрт өгөөч гэж надаар тухайн эд зүйлийг өгүүлсэн. Тэгээд ХХК уг эд зүйлийг авахгүй гэсэн учраас би буцаагаад ******* *******т ХХК-ийн захиралд буцааж өгсөн. Би 2016 онд ажлаа өгч байсан. ******* *******т ХХК Н.*******д 5.000.000 төгрөг шилжүүлснийг Н.******* ХХК-нд уг 5.000.000 төгрөгийг шилжүүлж өгч байсан гэв.

Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* *******т ХХК-ийн дүрмийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтуудын хуулбар, төлбөр тооцоо хийх тэмдэглэл, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ДШМ/13 дугаартай магадлалын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Хариуцагчаас: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/01983 дугаар шийдвэртэй иргэний хэрэг, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаартай тогтоолын хуулбар зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Хариуцагч талын хүсэлтээр: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 1902000200286 дугаартай эрүүгийн хэргээс гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч ******* *******т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* *******т ХХК нь хариуцагч Н.*******гээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* *******т ХХК нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай гэрээ байгуулан, Завхан аймгийн сумын нутаг Бага хайрхны аймаг дундын отрын бүс нутгийн Бор бэлчрийн шийр, Сэгсийн цагаан үзүүр гэх нэртэй газарт инженерийн хийцтэй хоёр ширхэг худаг гаргаж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгч ******* *******т ХХК нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т 347.1 Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан байна.

Нэхэмжлэгч ******* *******т ХХК нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай Завхан аймгийн сумын нутаг Бага хайрхны аймаг дундын отрын бүс нутгийн Бор бэлчрийн шийр, Сэгсийн цагаан үзүүр гэх нэртэй газарт инженерийн хийцтэй хоёр ширхэг худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч тухайн ажлыг хариуцагч Н.*******гээр хийж гүйцэтгүүлэхээр түүнтэй харилцан тохиролцсон болох нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Н.*******тэй анх утсаар ярьсан байдаг. Гэтэл Н.******* 2-3 хоногийн дараа эргэж холбогдоод худаг гаргадаг компани байна, би хийлгээд бичиг баримтыг нь бүрдүүлээд өгье гэдэг асуудлыг ярьсан. Өөрөөр хэлбэл Н.******* хариуцаад уг ажлыг хийж гүйцэтгээд бичиг баримтыг нь бүрдүүлж өгье гэдэг асуудал яригдсан ... тэгээд 6.000.000 төгрөгийн бараа материалаа буцааж авсан. Мөн 11.000.000 төгрөгийг буцааж авсан. Нийт 39.000.000 төгрөгөөсөө 17.000.000 төгрөгийг буцааж авсан. Тэгээд 22.00.000 төгрөг үлдсэн ... гэх тайлбар,

Хариуцагч Н.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... дээрх мөнгөний зориулалт нь өөрөө худаг гаргах. Худгийг хувь хүн Н.******* хийдэггүй учраас төлбөр тооцоо хийсэн баримт дээр энэ талаар тодорхой оруулах шаардлагагүй. Худаг гарсан болоод П. гэдэг хүн мөнгө шилжүүлсэн байна. Худаг гаргах ажлыг хувь хүн хийхгүй. Худаг гаргах ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хийдэг. Тийм учраас шилжүүлсэн мөнгө нь өөрөө худгийн ажлынх гэдэг үүднээс инверст ХХК-ийн заавал бичих шаардлагагүй байсан гэж үзэж байна ... гэх тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Үүнээс үзэхэд хариуцагч Н.******* нь Завхан аймгийн сумын нутаг Бага хайрхны аймаг дундын отрын бүс нутгийн Бор бэлчрийн шийр, Сэгсийн цагаан үзүүр гэх нэртэй газарт инженерийн хийцтэй хоёр ширхэг худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэгтэй,

харин нэхэмжлэгч ******* *******т ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба гэрээг бичгээр хийх хэлбэрийг шаардахгүй байна.

Өөрөөр хэлбэл ******* *******т ХХК нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай байгуулсан гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд хариуцагч Н.*******г оролцуулсан бөгөөд хариуцагч Н.******* нь туслан гүйцэтгэгч болсон байна гэж үзэхээр байна.

Хариуцагч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... Би ******* *******т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, би худаг өрөмддөг компанитай холбож өгсөн ... гэж тайлбарлаж байгаа боловч инженерийн хийцтэй хоёр ширхэг гүний худаг өрөмдөхөд шаардлагатай хөлс, төлбөрийг түүний холбож өгсөн гэх компани нь биш хариуцагч Н.******* өөрөө хүлээн авч байсан болох нь:

- 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хотод үйлдсэн Төлбөр тооцоо хийх тэмдэглэл-д Завхан аймгийн суманд 2 ширхэг гүний худаг туслан гүйцэтгэгчээр хийсний төлбөрт иргэн Э., Н.******* нарт урьдчилгаа төлбөрт 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг төлсөн. Мөн 6 ширхэг турк нэхий дээл, 6.000.000 /зургаан сая төгрөг/ 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг малгай өгсөн нь үнэн болно. Үлдэгдэл 5.000.000 /таван сая/ төгрөгийг 2016 ондоо барагдуулж дуусгана. Э.д ямар нэгэн төлбөр тооцоогүй болно. Үлдэгдэл 5.000.000 төгрөгийн тооцоог Н.*******тэй хийх болно гэсэн баримт /Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 1983 дугаартай хх-ийн 8/,

- 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар П.ын данснаас Н.*******гийн данс руу 12.000.000 төгрөг Завхан, сум 2 ш худаг өрөмдүүлэх гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн /Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 1983 дугаартай хх-ийн 9/,

- 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар П.ын данснаас Н.*******гийн данс руу 2.000.000 төгрөг ******* *******т ХХК худаг өрөмдүүлсний төл Завхан гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн /Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 1983 дугаартай хх-ийн 9/,

- 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Голомт банкны төлбөрийн баримтаар П.ын данснаас Н.*******гийн данс руу 1.000.000 төгрөг ******* *******т ХХК худаг өрөмдүүлсний төлбөр Завхан гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн /Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 1983 дугаартай хх-ийн 10/,

- 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Голомт банкны төлбөрийн баримтаар П.ын данснаас Н.*******гийн данс руу 1.000.000 төгрөг ******* *******т ХХК худаг өрөмдүүлсэн төлбөр гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн /Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 1983 дугаартай хх-ийн 10/,

- 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар Ноёнжим гэх данснаас Н.*******гийн данс руу 1.000.000 төгрөг ******* *******т ХХК-иас худаг өрөмдүүлсний төлбөр гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн /Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 1983 дугаартай хх-ийн 11/ баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Н.******* нь инженерийн хийцтэй хоёр ширхэг худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэн биет байдлаар хүлээлгэн өгөхөөр амлалт өгч ******* *******т ХХК-тай урьдчилан тохиролцож, тухайн ажлын хөлсөө 2016, 2017 онуудад хүлээн авч байсан байх тул түүнийг ******* *******т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч ******* *******т ХХК нь хариуцагч Н.*******д ажлын хөлсөнд тооцож 16.000.000 төгрөг + 6.000.000 төгрөгийн бараа материал /6 ширхэг турк нэхий дээл, 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг малгай/ + 12.000.000 төгрөг + 2.000.000 төгрөг + 1.000.000 төгрөг + 1.000.000 төгрөг + 1.000.000 төгрөг нийт 39.000.000 төгрөг төлсөн байна. /Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 1983 дугаартай хх-ийн 8-11/

Нэхэмжлэгч ******* *******т ХХК нь хариуцагч Н.*******д шилжүүлсэн 39.000.000 төгрөгөөсөө 7.000.000 төгрөг, 4.000.000 төгрөгийг буцааж авсан, мөн 6.000.000 төгрөгийн бараа материал /6 ширхэг турк нэхий дээл, 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг малгай/-ыг буцаан авсан талаар тайлбарлаж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Ажил гүйцэтгэх гэрээ нь аливаа эд зүйлийг эр үйлдвэрлэн нийлүүлэх болон өөрчлөхөд чиглэсэн байх бөгөөд ажлын үр дүн нь тодорхой ажил, үйлчилгээ явуулсны дүнд бий болох бодит үр дүн буюу энэ нь биет эсхүл биет бус зүйл байж болдог.

Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч нь гэрээнд заасан ажлыг хүлээн авах, хөлс төлөх үүрэгтэй бол гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл ******* *******т ХХК нь инженерийн хийцтэй хоёр ширхэг худгийг хүлээн авч, хөлс төлөх үүрэгтэй, Н.******* нь гэрээнд зааснаар инженерийн хийцтэй хоёр ширхэг худаг гаргаж тухайн худгийг ******* *******т ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 20 зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заажээ.

******* *******т ХХК нь инженерийн хийцтэй хоёр ширхэг худаг гаргахад шаардлагатай хөлсийг хариуцагч Н.*******д төлсөн боловч хариуцагч Н.******* нь Завхан аймгийн сумын нутаг Бага хайрхны аймаг дундын отрын бүс нутгийн Бор бэлчрийн шийр, Сэгсийн цагаан үзүүр гэх нэртэй газарт инженерийн хийцтэй хоёр ширхэг худаг гаргаж захиалагч ******* *******т ХХК-ний өмчлөлд шилжүүлээгүй, биет байдлаар хүлээлгэн өгөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг хүлээсэн талууд үүргийг тогтоосон газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх үүрэгтэй, хэрэв ийнхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.

Мөн иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж, 350 дугаар зүйлийн 350.1.6-д Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэж заажээ.

Гэтэл хариуцагч Н.******* нь хэлэлцэн тохирсны дагуу ажлын хөлсийг хүлээн авсан атлаа ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, инженерийн хийцтэй хоёр ширхэг худаг өрөмдөөгүй, тухайн худгийг ******* *******т ХХК-ийн өмчлөлд биет байдлаар шилжүүлээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* *******т ХХК нь хариуцагч Н.*******д ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... энэ бүх мөнгө бүгд миний данс руу ороогүй, 5.000.000 төгрөг мөн 12.000.000 төгрөг миний данс руу орсон ... харин 6.000.000 төгрөгийн бараа материалыг би аваагүй ... 16.000.000 төгрөг нь миний данс руу ороогүй ... гэж,

Гэрч Э. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... би 6.000.000 төгрөгийн бараа материалыг нь ******* *******т ХХК-нд буцааж өгсөн ... бусад зүйлийн талаар би мэдэхгүй ... гэж,

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... 6.000.000 төгрөгийн бараа материалаа буцааж авсан ... харин 16.000.000 төгрөгийг Н.******* рүү шилжүүлээгүй, Н.*******гийн нэр заасан хүний данс руу нь шилжүүлсэн ... гэж тус тус тайлбарлаж байна.

2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хотод үйлдсэн Төлбөр тооцоо хийх тэмдэглэл-ээр нэхэмжлэгч ******* *******т ХХК-ийн захирал П. болон хариуцагч Н.******* нар нь гэрээний дагуу төлбөр тооцоо, ажлын хөлсөө тохирч, үлдэгдэл төлбөр тооцоогоо нийлсэн байх бөгөөд хариуцагч Н.******* нь Завхан аймгийн суманд 2 ширхэг гүний худаг туслан гүйцэтгэгчээр хийсний төлбөрт 16.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 1983 дугаартай хх-ийн 8/,

Хариуцагч Н.******* нь дээрх Төлбөр тооцоо хийх тэмдэглэл-д би гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж маргаагүй болно.

Иймд хариуцагч Н.*******г ******* *******т ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний хөлс гэж 33.000.000 төгрөгийг хүлээн авснаас 11.000.000 төгрөгийг буцаан ******* *******т ХХК-нд шилжүүлсэн үлдэгдэл 22.0000 төгрөгийг шилжүүлээгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч Н.*******гээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолоор ... шүүгдэгч *******ийн *******г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... шүүгдэгч Н.*******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй ... иргэний хариуцагч ******* *******т ХХК-иас 34.740.000 төгрөгийг гаргуулж хохирогч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд олгосугай гэж шийдвэрлэжээ. /хх-ийн 42-56/

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/МА/13 дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдлаа. /хх-ийн 12-18, 57-66/

Хариуцагчийн өмгөөлөгч Э. нь шүүхийн хэлэлцүүлэгт Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 1902000200286 дугаартай эрүүгийн хэргийн авагдсан эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлээс шинжлэн судалж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 75-85/

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт буюу эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан бичгийн нотлох баримттай адилтган үзэж, нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн үндэслэлгүй ба энэхүү баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Хариуцагч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... ******* *******т ХХК-ийг ХХК-тай холбож өгсөн ... гэж тайлбарлаж байна.

Гэтэл нэхэмжлэгч ******* *******т ХХК болон ХХК нь тухайн хоёр худгийг гаргах талаар харилцан тохиролцсон, гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг ХХК нь хүлээж авч байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, харин ******* *******т ХХК нь хариуцагч Н.*******тэй харилцаж байсан, гэрээний хөлс төлбөрийг шилжүүлж байсан, тооцоо нийлж байсан баримтууд хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 3 зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.*******д 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, хариуцагч Н.*******д 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. /хх-ийн 25, 32/

Хариуцагч Н.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах өмгөөлөгчийг сонгон хууль зүйн туслалцаа, зөвлөгөөг авч байсан болно. /хх-ийн 30/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 5 зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* *******т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.465 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс 271.465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******т ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар хариуцагч овгийн *******ийн ******* /РД:*******/-ээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******т ХХК /РД:*******/-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* *******т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.465 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс 271.465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******т ХХК-нд олгосугай.

3. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/01983 дугаар шүүхийн шийдвэртэй иргэний хэрэг /36 хуудас/-ийг , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах /Д.Бямбабаяр/-т даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ