| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2020/0362/З |
| Дугаар | 128/ШШ2022/0919 |
| Огноо | 2022-12-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2022/0919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Б******* даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Б********, шүүгч Г.У******, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Т*****
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга, Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл
Гуравдагч этгээд: С.О****
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т*****, хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*********, Ч.О******, гуравдагч этгээд С.О****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд бичгээр дараах байдлаар тодруулсан болно. Үүнд:
1.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаал, хавсралтын Б************ Т****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,
2.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаал, хавсралтын Б************ Т****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,
3.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,
4.Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин түр орлон гүйцэтгэгчийг үндэслэлгүй, мөн албан үүргийнх нь зэрэгцээ биш байдлаар томилсон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасан шийдвэрийг гаргуулах,
5.Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагч болох Б.Т****** Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу шалгаруулан авч, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар томилох боломжтой байхад томилоогүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т****** Татварын ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулах,
6.Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр дэмжиж оролцон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,
7. Б.Т*****-гийн 2020 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшууллыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т*****-д 2020 оны 4, 5 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Татварын ерөнхий газрын даргад, 2020 оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад тус тус даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулах,
8.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Б************ Т****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах
Нэхэмжлэгч Б.Т***** тус шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Т***** миний ажлын байр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр байхгүй болж, эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаалд хадгалагдсан тул би Төрийн албаны тухай хуулийн 62.1.3 дах заалт, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны дагуу Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тушаалд томилогдох боломжтой байсан. Гэтэл ТЕГ-ын дарга нь эс үйлдэхүй гаргаж, миний эрх, хууль ёсны сонирхол, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчин, хуульд заасан шалгуур хангаагүй хүнийг Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 тушаалаар томилсон. Иймд би "Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн, мөн хамгийн ойр хамааралтай албан хаагч болох Б.Т*****-г Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох боломжтой байхад томилоогүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т*****-г Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгах, Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин , түр орлон гүйцэтгэгчийг үндэслэлгүй, мөн албан үүргийнх нь зэрэгцээ биш байдлаар томилсон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагуудыг захиргааны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Мөн Төрийн албаны зөвлөлөөс явуулсан хяналт шалгалтын явцад ТЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б/71 тушаалаар томилогдсон С.О****-ыг Төрийн албаны тухай хууль тогтоомж, зорчин томилсон болохыг тогтоосны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 10 сарын 08-ны өдрийн Б/652 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулан татварын улсын байцаагчаар томилсон. Гэтэл Татварын ерөнхий газрын дарга нь энэхүү тушаалаа батлан гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл. "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах", 45 дугаар зүйл. "Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах", 46 дугаар зүйл. "Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх" зохицуулалтуудын алийг нь ч заахгүйгээр хууль зөрчиж," шилжүүлэн томилсугай" гэсэн хууль бус тушаал гаргасан. Энэ тухай хэрэг хянан шийдвэрлэж байгаа Захиргааны хэргийн шүүхэд мэдэгдээгүй, мөн миний нэхэмжлэлийн шаардлагуудын дагуу Захиргааны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөн миний нэхэмжлэлийн шаардлагад байгаа маргаантай албан тушаалын томилгоог хууль бус байсан болохыг Төрийн албаны зөвлөл тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах нөхцөл үүсчхээд байхад Төрийн албаны зөвлөлд хууль бус бичиг баримтыг хүргүүлэн, хууль бус сонгон шалгаруулалтыг зарлуулж, явуулан, улмаар хууль бус томилгоогоор томилогдсон болох нь тогтоогдсоноор албан тушаалаас нь өөрчилж, албан тушаал бууруулаад байсан С.О****-ыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалаар Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаалд жинхлэн томилсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, хууль ёсны эрх, сонирхол болон холбогдох бусад уль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.
Мөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, түүний хавсралтаар батлагдсан Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч шалгаруулах удирдамж"-д "Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, татварын улсын байцаагчаар томилогдсон албан хаагчдыг ажиллаж байгаа тухайн нэгжийн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд харин шинээр томилогдсон.
Ингэснээр төрийн жинхэнэ албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах албан тушаалд өрсөлдүүлж, шалгаруулсан нь хууль бус үйлдэл юм. Б.Т***** намайг эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан томилогдсон Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд бус харин шинээр тушаалд, мөн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн Сургалтын төвийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц хариуцсан татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан хаагчидтай бус, харин шинээр томилогдсон Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан хаагчидтай өрсөлдүүлж, шалгаруулсан. Ингэхдээ А/91 тушаалын хавсралт, удирдамжид заасны дагуу Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийг шалгаруулах гэж байгаа атлаа тус газарт 2020 оны 02 дугаар сарын 17-нд томилогдон, дөнгөж 3 сар болж байсан Б.Т***** намайг 2019 он , 2020 оны 01 сарын 01-ээс 05 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэлээр танилцуулга, илтгэл тавиулах, Сургалтын төвд ажиллаж байсан хамт олон нь бус, томилогдоод дөнгөж 3 сар болж байгаа татвар төлөгчид үйлчлэх газрын хамт олны санал асуулгаар үнэлүүлж, тэрхүү дүнгээр өрсөлдүүлэх зэргээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заагаагүй үзүүлэлтээр, хууль бусаар дүгнэж, шалгаруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 " Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах " зарчим тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дах заалтыг тус тус зөрчсөн.
Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан миний албан тушаалын чиг үүрэг нь шинээр бий болсон Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд шилжиж, хэвээр хадгалагдан үлдсэн, мөн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байсан, тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагч байсны хувьд Төгсөө намайг Хүний нөөц , сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны ухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нэмэгдэл баталгаа, мерит зарчмын дагуу шалгаруулан авах хууль зүйн бүрэн боломжтой байсан. Гэтэл ийнхүү шалгаруулаагүй нь Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, мерит зарчмыг зөрчиж, хохироосон.
Ийнхүү Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дах заалтыг зөрчин, хууль бусаар шалгаруулах болсон тул Б.Т***** би бусад албан хаагчийн хамтаар " Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шалгаруулалтад оролцох хууль зүйн боломжгүй байгаа тул хойшлуулж өгөх" талаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасан үндэслэлээр хүсэлт гаргасан. Гэтэл үүнийг үл харгалзан, маш яаралтайгаар Б.Т***** намайг шалгаруулалтад оролцоогүй байхад оролцсон мэтээр 63.25 оноотойгоор хууль бусаар дүгнэж, улмаар уг ажлын хэсгийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн дахин албан тушаалаас чөлөөлж, дахин өөр чиг үүрэг бүхий нэгжид буюу Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасагт Өр хураах ажил хариуцсан татварын улсын байцаагчаар томилсон.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т "өгсөн хариуг улсын байцаагчаар томилсон нь зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах" эрх, Төрийн Албаны тухай хуульд заасан "Хуульд заасан үндэслэлээс өөр үндэслэлээр чөлөөлөгдөхгүй байх" баталгаа, 38 дугаар зүйлийн 38.1.5-д заасан "өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах" тухай нийтлэг эрх , 62 дугаар Төрийн жинхэнэ албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ийнхүү зөрчсөн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Б.Т***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би татварын албанд 24 жил ажиллаж байгаа. Бидний маргаж буй Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг би хангасан. Учир нь татварын албаны зардал хөрөнгөөр би төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн чиглэлээр бэлтгэгдсэн мэргэшсэн боловсон хүчин. Мөн би 24 жил татварын албаны анхны албан тушаалаас авхуулаад Татварын ерөнхий газрын Нийслэлийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын ахлах байцаагч хүртэл би шатлан дэвшиж ажилласан. Татварын албанд анх орохдоо хуулийн дагуу томилогдсон. Эрх ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалах эрхтэй. Гэтэл 2020 оны 01 сард Сангийн сайдын 1 дүгээр тушаал гараад, тус тушаалд Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг баталсан. Энэ өөрчлөлтөөр миний ажиллаж байсан сургалтын төвийг татан буулгаж, оронд нь Хүний нөөц сургалтын хэлтэс гээд нэгж шинээр байгуулагдсан. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны дагуу миний бие Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын орон тоонд шалгаруулалтад орж томилогдох боломжтой, нийтлэг болон тусгай шаардлага, ажлын үр дүнгийн гүйцэтгэлийг бүрэн хангаж ажиллаж байсан. Гэтэл Татварын ерөнхий газрын дарга 02 дугаар сарын 12-ны өдөр Б/64 дүгээр тушаалаар хууль тогтоомж зөрчиж, намайг татвар төлөгчтэй харилцах албан тушаал буюу тухайн үедээ Сангийн сайдын тушаалаар байхгүй болчихсон нэгж рүү шилжүүлсэн. Намайг ахлах байцаагчаар очиж байхад 5 хоногийн дараа намайг бүтцийн өөрчлөлт болсон учраас гээд байцаагч болгосон. Ингээд би 03 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл Маргаан хянан шалгах комисс байгуулаад тус комиссоос 2020 оны 04 дүгээр дүгнэлт гарсан байдаг. Энэ нь 1 хавтасны 172 дугаар хуудас, 2 хавтасны 164, 165 дугаар хуудсанд байгаа. Уг дүгнэлтээр Татварын ерөнхий газар бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчийг үргэлжлүүлэн томилох нь зүйтэй байсан гэдэг дүгнэлт гарсан. Мөн Татварын ерөнхий газрын даргын Б/64 тушаалын Б.Т***** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй, ажлын байрны шинжилгээ, судалгааг зохих журам, аргачлалын дагуу хийсний үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д заасан нэмэгдэл баталгааг ханган Б.Т***** нарыг зохих албан тушаалд ажиллуулахыг н.З****** даргад даалгах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл Төрийн албаны зөвлөл энэ Маргаан хянан шалгах комиссын тогтоол дүгнэлтийг 05 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд 179 дүгээр тогтоолыг гаргасан. Тус тогтоолын 2 дах заалтад Татварын ерөнхий газрын дарга нь Б/64, А/37 дугаар тушаалуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Монгол Улсын Их хурлын 21 дүгээр тогтоолыг зөрчсөн гэж тогтоосон атлаа Төрийн албаны тухай хуулийн 66.1.3-д төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд шалгалт хийж, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэсэн заалтыг зөрчиж, уг тогтоомж зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгоогүй. Харин Татварын ерөнхий газарт 179 дүгээр тогтоолын 5 дах заалтад татварын улсын байцаагчийг шалгаруулж томилох арга хэмжээг Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д заасныг чанд баримтлан явуулахыг н.З******-д зөвлөсүгэй гэсэн. Харин 6-д нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй гэсэн. Ингээд би 05 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 3910 захирамжаар захиргааны хэрэг үүссэн. Маргаан хянан шалгах ажиллагаа 06 сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Би Б/64, А/37, Б/334, А/91 гэсэн тушаалууд бүгд хүчингүй болох үндэслэлтэй. Татварын ерөнхий газар бол Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, хууль ёсны эрхийг удаа дараа зөрчсөн. Маш дээрэнгүй байдлаар зөрчөөд, өмнөх хууль тогтоомж зөрчсөн актууд дээр нь хуулийн хугацаанд гомдол гаргахаар үргэлжлүүлээд гаргаад байдаг. Жишээ нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр анх Б/64 тушаал гарснаас хойш 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст намайг байцаагчаар томилох хүртэл нийт 4 тушаал гаргасан. Эдгээр 4 тушаалуудтай маргаад нэхэмжлэл гаргаад явж байгаа. Энэ тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээгүй. Энийг Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах комисс шалгаад тогтоосон. Мөн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Б/64, А/37 дугаар тушаалууд миний төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, эрх, сонирхлыг маш ноцтойгоор зөрчсөн. Учир нь миний сургалтын төвд ажиллаж байсан татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын чиг үүрэг бол Хүний нөөцийн сургалтын хэлтэс гэсэн шинээр байгуулагдсан хэлтсийн даргын албан тушаалд хадгалагдан үлдсэн. Гэтэл үүний дагуу тухайн албан тушаал дээр эрх бүхий албан тушаалтан буюу Татварын ерөнхий газрын дарга нийтлэг болон тусгай шалгуурыг хэрхэн хангаж байгаа байдлаар нь шалгаруулаад томилох ёстой байтал эсрэгээрээ намайг өөр тийш нь шилжүүлж байцаагч болгоод оронд нь гуравдагч этгээдийг болгосон. Энэ хүн нь Хүний нөөцийн сургалтын хэлтэстэй хамааралгүй, өөр мэргэжилд байцаагчаар ажиллаж байсан хүнийг шатлан дэвших зарчмыг зөрчиж түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Төрийн албаны тухай хуулийн 42, 43, 44 дүгээр зүйлд заасан түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай заасан байдаг. Тухайн журмыг зөрчиж албан үүргийн биш байтлаа албан тушаалаас нь чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Үүний дагуу гарсан Б/71 тушаалтай маргаад, өнгөрсөн онд 09 сард Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Гомдлын хүрээнд 2021 оны 09 сард А/176 гэдэг тушаалаар ажлын хэсэг байгуулж шалгаад гуравдагч этгээдийг томилсон Б/71 тушаалыг хууль бус байсан гэж тогтоосон. Энэ хооронд Б/652 гэсэн тушаалаар албан тушаалаас чөлөөлөөд Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч биш тухайн хэлтэст нь байцаагч болгосон буулгасан. Мөн энэ хугацаанд асуудал шийдэгдээгүй, шүүхэд маргаантай явж байхад Татварын ерөнхий газар сонгон шалгаруулалт зарласан. Энэ сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл хүлээж аваад сонгон шалгаруулалт хийгээд, миний хүчингүй болгуулах Б/840 гэсэн тушаалаар буцаагаад жинхэлж томилсон байгаа. Энэ хугацаанд би хуулийн хугацаа бүрд нь шүүхэд мэдэгдэж зохих хүсэлтүүдийг гаргаж байсан. Б/344 тушаал 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гарч намайг Татварын ерөнхий газраас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст ТЗ-6 зэрэглэлийн байцаагчийн албан тушаалд томилсон. Үндэслэлдээ А/91 тушаалаар ахлах байцаагч сонгон шалгаруулсан гээд Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д заасныг чанд баримтал гэсэн заалтыг зөрчсөн. Яаж зөрчсөн бэ гэхээр албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн албан хаагчдынхаа дунд шалгаруулалт явуулахгүй, байцаагчаар ажиллаж байсан хүмүүсийн дунд шалгаруулалт явуулсан. Намайг шүүхэд маргаж дуусаагүй байна, 39.1.15-д ийм заалт байхгүй гэж маргахад оролцуулаагүй байж оролцсон мэтээр үйлдээд түүнийгээ үндэслээд Б/334 гэдэг тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст томилсон. Би төрийн албаа хүндэтгээд одоог хүртэл томилсон албан тушаал дээр ажиллаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг төрийн албан хаагчийг ажлын байраар хэрхэн хангах заалтыг маш ноцтойгоор удаа дараа зөрчсөн. Би энэ шалгаруулалтад оръё гэж удаа дараа илэрхийлдэг. Гэтэл намайг Хүний нөөц, сургалтын хэлтсийн албан тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д заасны дагуу Татварын ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалт огт хийгээгүй. Төрийн албаны зөвлөл 179 дүгээр тогтоолоор чанд баримтлан явуулах гээд тогтоол гаргаад байхад янз бүрийн газар ажиллаж байсан байцаагч нарын дунд сонгон шалгаруулалт зарласан. Би сургалтын төвд татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан хүн, гэтэл 02 дугаар сарын 12-ны өдөр татвар төлөгчтэй харилцах газар гээд тухайн үед байхгүй болчихсон нэгж рүү шилжүүлээд, 5 хоноод Татвар төлөгчид үйлчлэх газар гэсэн нэгжид байцаагч болгосон. Тухайн нэгж дотор өөр өөр байгууллагад ажиллаж байсан 6 татварын улсын ахлах байцаагч цугласан байсан. Тэр хүмүүсийн дунд Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагч гэдэг албан тушаалд шалгаруулалт явуулсан. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д тодорхой заасан заалтыг ноцтой зөрчсөн. Түүнээс хойш би араас нь нэхэмжлэл гаргаад яваад байдаг, шүүх хэлэлцэж амжаагүй байхад араас нь тушаал гаргаад байдаг. Хамгийн сүүлд Б/840 дүгээр тушаалаар Гуравдагч этгээдийг хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гэсэн үндэслэлээр томилсон. Гэтэл тухайн үед шүүхэд энэ асуудлаар маргаад хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. Энэ тухай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд хандаж хүсэлт гаргасан байдаг. Энэ байдлыг мэдэгдсэн, гэтэл Төрийн албаны салбар зөвлөл, Татварын ерөнхий газар энийг үл ойшоосон. Шинээр бий болсон орон тоо бол сул орон тоо гэсэн тайлбар гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 3.4-д сул орон тоог тодорхой заасан байдаг. Журмын заалтыг үндэслэж тайлбарладаг. Үүнд би тухайн үед нь Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимд хүсэлт гаргаж байсан. Төрийн албаны зөвлөлийн хуулийг журмаар тайлбарлаж байгаа үйлдэлдээ тайлбар өгнө үү гэж хүсэлт гаргасан. Монгол Улсын Дээд шүүхээс тайлбар гаргах шаардлагагүй гэж үзсэн. Би шүүхэд албан ёсоор нотлох баримтаар хүргүүлсэн байгаа.
Би хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг сонслоо. Би хэргийн оролцогчдод хуулийн эрх үүргийг нь уншиж өгөхийг шүүх хуралдаан даргалагчаас хүсэж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг ач холбогдолтой баримтад тулгуурлаж ярина, талуудын гаргасан тайлбар хууль ёсны байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас тодорхой хавтаст хэргийн дугаар дурдаад тайлбар хэлээд байхад илт худлаа тайлбар гаргаж байна. Энийг би шүүхэд худлаа мэдээлэл өгч байна гэж үзэж байна. Б/64 дүгээр тушаалд хариуцагч талаас Татвар төлөгчтэй харилцах газарт ахлах байцаагчаар ажиллах хүсэлт гаргасан, Б/64 дүгээр тушаал буюу нэхэмжлэлээсээ татгалзаж байсан гэж ярьж байна. Намайг Татвар төлөгчтэй харилцах газарт ажиллая гэсэн хүсэлт байна уу. Ямар ч тийм хүсэлт байдаггүй. Зөвхөн Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргадгийг ярьдаг. Б/64 дүгээр тушаалтай холбоотой нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагүй. Б/334 дүгээр тушаалын хувьд тухайн үед надад ажиллаж байсан өмгөөлөгч хуулийн буруу зөвлөгөө өгсөн байсан. Учир нь миний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд Б/334 дүгээр тушаал автоматаар хүчингүй болно, үүнд маргах шаардлагагүй, татаж авах нь зүйтэй гэсэн байдлаар зөвлөгөө өгөөд би татаж авч байсан. Дараа нь хуулийн зөвлөгөө авахад буруу болж таарсан. Д.Х****** шүүгч тухайн үед хянаж байсан, би хүсэлтээ гаргаад шүүгч түүнийг өөрийн захирамжаар хүчингүй болгоход хариуцагч тал тус захирамжид давж заалдах гомдол гаргаж байсан. Давж заалдах шатны шүүхээс мөн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээгээд одоог хүртэл Б/334 тушаалтай холбоотой шаардлага явж байгаа. А/37 тушаалд татварын улсын ахлах байцаагч гэдэг цолыг авахын тулд Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд маш удаан хугацаанд ажиллаж, тухайн салбар зөвлөлийн дүгнэлтээр хэлэлцэгдсэний үндсэн дээр олгогддог албан тушаал юм. Миний авсан бүх цол, тушаал, үндэслэл нь хавтаст хэрэгт тодорхой байгаа. Сонгон шалгаруулалт явуулах гэтэл ковид-19 гарсан. Гэтэл өөр нэгжид ажиллаж байсан надаас дор шатлалд ажиллаж байсан хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилчхоод ковид-19 улмаас сонгон шалгаруулалт явуулахгүй байсан юм гээд 1 жил ажиллуулж байгаа юм. Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны тогтоол гарсан. Уг тогтоолоор хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалт явуулахыг агентлагуудад чиглэл болгосон байдаг. Сонгон шалгаруулалт зарлаад байхад намайг оролцохгүй байсан гэж яриад байдаг. Гэтэл намайг 27.1 гэсэн заалтыг удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд хэрэглэгддэг мэтээр тайлбарлаж байна. Учир нь 27.1-д хууль өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд гэж байгаа. Үүнийгээ нарийвчлан заахдаа 27.1.1-д удирдах албан тушаалын сул орон тоо гарсан нөхцөлд, 27.1.2-д төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан нөхцөлд гээд бүх албан тушаалд хамаарч байгааг ганцхан удирдах албан тушаалын сул орон тоо гарсан нөхцөлд тухайн заалтыг баримтлах юм шиг тайлбарлаж байгаа нь буруу. Мөн Татварын ерөнхий газрын зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт гэдэг нь бүтцийн өөрчлөлтөөр төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах тухайг зохицуулж байгаа. Нэмэгдэл баталгааг зөрчхөөд өөр сонгон шалгаруулалт зарлаад байна. Энийг би хүлээж авахгүй. Дотогшоо чиглэсэн захиргааны акт гээд яриад байна. Дотогшоо чиглэсэн захиргааны акт гэж байгаа бол хариуцагчид хандаж хэлэхэд танай гаргасан үндэслэл дээр танай гаргасан үндэслэл дээр захиргааны актын 6 шинж дурдаагүй шүү. Төрийн албан хаагчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нөхцөлд захиргааны акт мөн. Б.Т*****-д сонгон шалгаруулалт хамаагүй гэж яриад байна. Гэтэл миний гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөл маргаан үүсгээд, түүний дагуу 179 дүгээр тогтоол дагуу гарсан тушаал шүү дээ. Надтай холбоотой тушаалууд шууд эрх зүйн үр дагавраар гарч ирсэн тушаал юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1 гэсэн заалтыг би дурдмаар байна. Хууль бус сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран хэсэгчлэн болон бүтэн хүчингүй болгож болно гэсэн заалттай. Эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор гомдол гаргана гэсний дагуу гомдол гаргаад, үүний дагуу шүүх авч хэлэлцээд 05 дугаар сарын 21-ний өдрөөс одоог хүртэл захиргааны хэрэг явж байна. Шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авах бүрэн үндэслэлтэй. Засгийн газрын агентлагийн 110 орон тоо гэж сая ярьсан. Энэ орон тоо хэтэрсэн байсан тохиолдолд ажил олгогчийн захиргааны асуудал болохоос төрийн албан хаагчид хамааралгүй. Нийт албан хаагчийн тоо 179 байснаа 110 болсон нь намайг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс рүү шилжүүлсэн гэдэг зүйл яриад байгаа нь үндэслэлгүй. Б/334 дүгээр тушаалыг үндэслэлд орон тоотой холбоотой үндэслэл байдаггүй. А/91 тушаалаар сонгон шалгаруулалт явуулаад өөр ахлах байцаагч томилогдсон учраас намайг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс рүү томилсон. Гэтэл намайг татварын хэлтэст байх ёсгүй гэж үзээд шилжүүлсэн. Эрх зүйн байдал дордоогүй гэж буруу ойлголт төрөх зүйл яриад байна. 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Тухайн гомдлын хүрээнд Татварын ерөнхий газар өөрийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөөд нэр бүхий 19 татварын улсын байцаагчийн цалин хөлсийг буцаан тогтоосон байдаг. Тэрийгээ Б.Т*****-гийн эрх зүйн байдал дордоогүй, одоог хүртэл цалин хөлсөө авч байгаа гэж яриад байна. Гэтэл А/37 тушаалд миний бүх албан тушаал, ангилал зэрэглэл, шатлалыг бууруулсан зүйл байгаа. Үр дүнгийн урамшууллын тухайд заавал 40 хувиар олгох ёсгүй 20 хувиар олгосон юм гэдэгтэй би санал нэгдэнэ. Гэхдээ би тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа 2020 оны 2 дугаар улирлын үр дүнг яриад байгаа. Сая 1 дүгээр улирлын үр дүнг гаргаж ирээд Б.Т*****-д 20 хувиар олгосон гээд яриад байна. Надад 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй нь маш их сэтгэл зүйн дарамт болсон.
Шүүхэд хандсан хугацаанд надад үр дүн өгөхөө больчихсон. Одоог хүртэл энэ асуудал шийдэгдээгүй. Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагчийн чиг үүрэг хадгалагдсан гэдэгт хариуцагч тал маш буруу ойлголттой байна. Сул орон тоо гэдгийг хууль юу гэж тодорхойлсон бэ гэхээр сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, төрийн албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаал суларсан байхыг гэж заасан. Гэтэл Хүний нөөцийн сургалтын даргын албан тушаалд өмнө нь хэн нэгэн хүн ажиллаж байгаагүй. Гуравдагч этгээд анх түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон, харин би энэ албан тушаалд томилогдох бүрэн боломжтой байсан. Төрийн албаны зөвлөлийн журмыг дурдаж байна. Тус журмын 1 дэх заалтад шинээр бий болсон орон тоог сул орон тоо гэж үзнэ гэсэн байгаа. Гэтэл журмыг барих уу, хуулийг барих гэдэг асуудалд би Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас албан ёсны тайлбар аваад хавтаст хэрэгт өгсөн. Тэр Төрийн албаны зөвлөлийн гаргасан журмын заалтад хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн үг байгаа. Гэхдээ үндсэн заалтад биш доор нь тайлбар гээд бичсэн байсан. Нэхэмжлэгч бол Татвар төлөгчтэй харилцах газарт байхгүй болчихсон орон тоонд томилогдсон гээд байна гэж ярьсан. Жишээ нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сангийн сайдын Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай гээд тушаал гарсан. Энэ тушаалд сургалтын төв байхгүй, Татвар төлөгчтэй харилцах газар гэж байхгүй, сургалтын төвийн оронд Хүний нөөц сургалтын төвийн хэлтэс, Татвар төлөгчтэй харилцах газрын оронд Татвар төлөгчид үйлчлэх газар гэж баталсан. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан байдаг. Тэр тогтоолд Татварын ерөнхий газрын бүх албан тушаалын тодорхойлолтыг баталсан байдаг. Тэр өдөр Татвар төлөгчид үйлчлэх газар болсон гэдгийг харуулж байна. Гэтэл намайг Татвар төлөгчтэй харилцах газарт гээд тушаал гаргана гэдэг нь энэ хүмүүс намайг хууран томилж С.О****-ыг Хүний нөөц сургалтын даргын албан тушаалд тавьсан. Ингээд намайг байхгүй болчихсон албан тушаалд намайг томилсноор миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөх эхлэл болсон. Төрийн албаны зөвлөл өөрөө бүгд хууль бус захиргааны акт гэдгийг тогтоочихсон атал А/179 тогтоолоор хүчингүй болгоогүй. Харин Захиргааны хэргийн шүүх 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаараа үүнийг хүчингүй болгосон. Иймд би давж заалдах гомдол гаргахад давж заалдах шатны шүүхээс буцааж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд намайг яагаад Хүний нөөц сургалтын хэлтсийн албан тушаалд томилоогүй вэ гэдэг эрх зүйн дүгнэлтийг хийсний үндсэн дээр энэ асуудлыг шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэсэн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл үндсэн зарчим байдаг. Ядаж намайг шалгаруулалтад оролцуулаад та тэнцсэнгүй гэсэн бол хамаа алга. Гэтэл өөр тийш нь шилжүүлээд, өөр газраас миний дор ажиллаж байсан хүнийг томилоод шатлан дэвших зарчим биелүүлээгүй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар тухайн албан хаагчтай зөвшилцөж шилжүүлэх, 26, 27 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагаа явагдаагүй. Энийг Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах комисс удаа дараа тогтоогоод байхад одоог хүртэл маргаж байна. Гэтэл шүүхэд хөндлөнгөөс оролцоод сонгон шалгаруулалт зарлачихсан. Мөн давж заалдах шатны шүүхийн 700 дугаар магадлалд Төрийн албаны тухай хуулийн 39.1.15-д маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл гэж байгаа. Гэтэл Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага хэвээр байдаг. Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн аваагүй, давж заалдах гомдол гаргахад давж заалдах шатны шүүх мөн хүлээн аваагүй. Учир нь үндсэн нэхэмжлэл анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байна, энэ шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэгдэх боломжтой гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг буруу ойлгож Б.Т*****-гийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээж аваагүй гэж тайлбарлаад байна. Шүүхийн тухай хуулийн 22.4-д шүүх хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна гээд 22.4.1-д анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр гэж заасан гэтэл тэр тогтоол гэдэг нь Б.Т*****-гийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж байгаа юм. Гэтэл тэрийг эцэслэн шийдвэрлэгдсэн мэтээр яриад байна. 700 дугаар магадлалыг тусгай хүсэлттэй хамт өгсөн байдаг. С.О****-ыг томилсон нь хууль болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад Татварын ерөнхий газар, Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс Б.Т*****-гийн эгч гомдол гаргасан гэж удаа дараа хэлдэг. Хэн байх нь хамаагүй хэн ч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй гэж ойлгодог. Үүний дагуу Төрийн албаны зөвлөл ажлын хэсэг байгуулаад ажилласан. Гэвч ямар ч акт гараагүй. Тэгээд би шүүхэд хүсэлт гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Шүүхээс үзлэг хийлгэх шаардлагагүй гэж захирамж гараад тус захирамжид гомдол гаргахад давж заалдах шатны шүүхээс үзлэг хийх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд шүүхээс үзлэг хийгээд ажлын хэсэгт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн үеийн ажлын хэсгийн ахлагч н.И*********, А.М******** гэх мэт 4 гишүүн мэдүүлэг өгсөн. Тус мэдүүлгээр тухайн үед С.О****-ыг ажлаас чөлөөлсөн байсан учраас тогтоол гаргаагүй. Учир нь зөрчил арилсан гэж үзэсэн, гэхдээ Б/71 тушаал хууль бус байсан гэдгийг бүгд нотолсон. Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 сарын магадлалд Б.Т*****-с яагаад томилоогүй вэ гэдэгт эрх зүйн дүгнэлт өгөх ёстой гэдэгт тайлбар хэлэхэд С.О****-ыг хууль бусаар томилсон учраас миний эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Би томилогдох бүрэн боломжтой байсан. Энэ асуудлыг шүүх бүрэлдэхүүн анхаараасай.
Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолд албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй хасагдсан эсвэл өөрчлөгдсөн, томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга хэвээр байхыг хэлнэ гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 39.1.15-д хууль зөрчсөн тайлбар хийгээд байна. Тус заалтад төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаал бууруулсан, чөлөөлсөн, халсалтай холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдтэл томилгоо хийхгүй гэж байгаа. Гэтэл би албан тушаал бууруулсан асуудлаар маргаж байгаа. Мөн намайг Хүний нөөц сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаагүй гэж маш олон давтаж байна. Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаал байдаггүй байсан. Миний албан тушаалыг чиг үүрэг тэнд очихоор миний албан тушаал байхгүй болчихно шүү дээ. Би хамгийн гол нь шалгаруулалтад оролцох ёстой, гэтэл шалгаруулалтад оролцох боломжоор хангаж өгөөгүй. Шалгаруулалт, сонгон шалгаруулалт гэдэг үгийнхээ хууль зүйн үгийг зөв ойлгож тайлбарламаар байна. Сонгон шалгаруулалт бол Төрийн албаны тухай хуулийн 27.1.1-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд дор дурдсан журмын дагуу сул орон тоог нөхнө гэж байгаа. Энд удирдах албан тушаалын орон тоо, гүйцэтгэх албан тушаалын орон тоо гээд тодорхой заачихсан байгаа. Төрийн албаны тухай хууль 62.1.3 гэдэг нь шинээр байгаагүй Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаал гэдэг нь Б.Т*****, н.Д********* нарын албан тушаалын чиг үүрэг цөөрөөд ганцхан албан тушаал болоод энэ 2 хүний дунд шалгаруулалт явуулаад хэн нь шалгуур хангаж байгааг нь томилох байсан юм. Гэтэл энэ шалгаруулалтад оролцох боломжоор хангаагүй. Хүсэлт бичиж өгөхөд хүлээж аваагүй. 179 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтад Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаал, 2017 оны А/37 дугаар тушаалаар асан арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд явуулсан гэж үзсэн гэж байгаа юм. Тэрнээс биш тушаалыг хууль тогтоомжийн хүрээнд явагдсан гэж үзээгүй. Татварын ерөнхий газрын бүтэц зохион байгуулалт хуулийн хүрээнд явагджээ гэдгийг ерөнхий хэлсэн. Мөн 2 дах заалтад энэ тушаалуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл,Монгол Улсын Их хурлын 21 дүгээр тогтоолыг зөрчсөн гээд тодорхой дурдсан байна. Төрийн захиргаа удирдлагын газар 2 хуваагдсан гэж ярьж болохгүй. Сургалтын төв байхгүй болсон бол чиг үүрэг нь яасан бэ, Хүний нөөц сургалтын хэлтэс гэсэн хэлтэс нь Татварын албанд өөр ийм нэгж байхгүй. Чиг үүргийг нь бүх нэхэмжлэлдээ дугаар болгоноор нь бичээд өгсөн байгаа. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хуваагдсан гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*********, Ч.О****** нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан ажлын байр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр байхгүй болж шинээр байгуулагдсан Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд шууд шилжсэн учир шууд томилогдох ёстой гэж, түүнээс улбаалан Татварын ерөнхий газрын даргын Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа нь дараах байдлаар хуульд нийцэхгүй байна. Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалаар батлагдсaн Татварын ерөнхий газрын бүтэц, чиг үүргийн хүрээнд Сургалтын төвийг татан буулгасан тул Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллаж байсан Б.Т*****-г Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсвэл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ... " гэж заасныг үндэслэн зөвшилцсөний үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагчаар шилжүүлэн томилсон. Нэхэмжлэгч тус албан тушаалд шилжин ажиллах талаар зөвшилцөж байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч мөн дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байсан. Сургалтын төвийн зарим чиг үүрэг Хүний нөөц сургалтын хэлтэст шилжсэн хэдий ч удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд хуульд заасан шаардлагын дагуу томилох эрх бүхий этгээдэд томилох эрх хэмжээг хуулиар олгосон. Өөрөөр хэлбэл Хүний нөөц сургалтын хэлтэс, тус хэлтсийн даргын албан тушаал нь татварын албаны бүтцэд шинээр бий болсон сул орон тоо учир нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг бүхлээрээ даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ямар нэгэн тусгай шалгалтгүйгээр томилогдох боломжгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө , 27.3 - т Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилн. гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2094 тоот албан бичгээр хүргүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/Ш32020/**** дүгээр захирамж, Тус удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олон нийтэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд С.О****ыг нэр дэвшүүлж , санал болгох тухай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 тоот тогтоол ирүүлсний дагуу Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалаар С.О****ыг томилсон. Төрийн албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулах үйл ажиллагаа бөгөөд нийтэд ил тод байдлаар зохион байгуулагдсан шалгалтын үр дүнгээр С.О****ыг Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон тушаал нь хууль тогтоомжид нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.
Тус шүүхэд иргэн Б.Т*****гийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудасны өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан нэмэлт тайлбар хүргүүлж байна. Татварын ерөнхий газрын даргын Ажлын хэсэг байгуулах тухай " 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалын дагуу зарлагдсан татварын улсын байцаагчийн сонгон шалгаруулалтыг хойшлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 179 дүгээр тогтоолыг биелүүлж ажлын хэсэг удирдамжид заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах тул сонгон шалгаруулалтыг хойшлуулах боломжгүй, шалгаруулалтад оролцох талаар хариуг нэхэмжлэгчид Татварын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/1767 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 04 - ний өдөр Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/334 дүгээр тушаалыг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтдээ " Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаал, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, дүгнэлтийг үндэслэн гаргасан тушаалыг .... түдгэлзүүлж өгнө үү" гэж дурдсан байсан. Дээр дурдсан нэхэмжлэгчийн хүсэлт, Татварын албаны хариу, шүүхэд гаргасан хүсэлт , хариуцагчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хүргүүлсэн хариу тайлбарт Татварын ерөнхий газрын даргын А/91 дүгээр тушаал болон ажлын хэсгийн дүгнэлтийн талаар дурдаж нотлох баримтаар хавтаст хэрэгт хүргүүлж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Т***** уг тушаалыг мэдэж байсан, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд нэхэмжлэл гаргана гэж заасан хугацаа өнгөрсөн байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.
Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/652 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д "... албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах... Татварын ерөнхий хуулийн 77.7.8-д "татварын албаны ажилтныг сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах" гэж заасны дагуу Татварын ерөнхий даргын бүрэн эрхийн хүрээнд хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын байцаагч С.О****-ыг тус хэлтэст татварын улсын байцаагчаар шилжүүлэн томилсон. Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 25.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно", 27.1.1-д "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас ... " 27.3-д " Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно" гэж заасны дагуу удирдах албан тушаалын тусгай шалгалтад тэнцэж, Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор нэр дэвшсэн татварын улсын байцаагч С.О****-ыг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд жинхлэн томилсон. Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар хүргүүлсэн холбогдох баримт бичгүүд Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2094 тоот албан бичгээр татварын албаны хэмжээнд нийт 173 удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг хүргүүлсэн. Тус албан бичигт Хүний нөөц , сургалтын хэлтсийн даргын сул орон тоог зарлуулах захиалга орсон бөгөөд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын ерөнхий газрын даргын Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөд, бүтэц зохион байгуулалтыг баталсан. Үүнтэй холбоотой зарим газар, хэлтэс, төв татан буугдаад шинэ хэлтэс бий болсон. Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сургалтын төв татан буугдсан. Татан буугдахад тухайн төвд ажиллаж байсан хүмүүсийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ойролцоо албан тушаалд нь ажиллуулах тухай ажлыг хийсэн. Нэхэмжлэгчийн хувьд харилцан зөвшилцсөний үндсэн дээр шилжүүлэн томилсон байгаа. Татвар төлөгчид үйлчлэх газар руу явъя гэсний үндсэн дээр Авлагатай тэмцэх газар руу өөрийн мэдээллийг өгөөд Татвар төлөгчид үйлчлэх газар руу шилжиж ажилласан. Сургалтын төвийг татан буулгаж байгаад байхгүй болсон нэгж рүү намайг шилжүүлсэн гэж хэлээд байна. Бүтэц зохион байгуулалт хийгдсэнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлах, баталсны дараа албан хаагчдыг томилох шаардлагын үндсэн дээр шинэ бүтцээр ажиллах боломжгүй байсан учраас 2020 оны эхээс 02 сарыг дуусах хүртэл хугацаанд бүтцийн нэгжүүд хуучин нэрээрээ ажиллаад явж байсан. Төрийн алба тасралтгүй байх ёстой, үүний дагуу хуучин бүтцээрээ ажилласан. Нэхэмжлэгчийн хувьд Татвар төлөгчид үйлчлэх газарт улсын ахлах байцаагч хийх саналаа гаргаад өөрөө тухайн үед зөвшилцсөн. Үүний дагуу Б/64 тушаалаар шилжүүлсэн. Нэхэмжлэгч тухайн үед Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байсныг шүүх анхаарах нь зүйтэй байх. Манай зүгээс нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар огт байхгүй нэгжид томилоогүй. Томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг үндэслээд шилжүүлэн томилсон. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйл байхгүй. А/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд А/37 дугаар тушаалаар татварын албаны бүтцийн шинэчлэн баталсан. Үүний дагуу шинэ нэршлээр албан хаагчдаа бүгдийг нь албан тушаалаас нь чөлөөлөөд буцаан томилох үйл ажиллагаа хийгдсэн. Хуучин нэгжээр ажиллаж байхад 1 бүтцийн нэгж дээр 4-5 ахлах байцаагч байдаг байсан. Ахлах гэдэг нэршлээр илүү чиг үүрэг хэрэгжүүлээд байсан зүйл байхгүй. Байцаагч гэсэн цол авчхаад буцаад татварын улсын байцаагчийн ажил дээр очиход ахлах гэдэг нэршлийг гээгдүүлэхгүй авч явдаг байсан. Албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбоотойгоор 1 газар, 1 хэлтэст 1 ахлах байна гэдэг шаардлага тавигдсан. Гэтэл Татвар төлөгчид үйлчлэх газарт 5 татварын улсын ахлах байцаагч байсан. Татварын улсын ахлах байцаагч гэдэг нэршилтэй холбоотой Татвар төлөгчтэй харилцах газар 13 хүнтэй байлаа гэхэд 1 ахлахтай байхаар зохицуулсан. Гэтэл А/37 тушаал гарах үед энэ газарт 5 ахлах байсан. Тэгэхээр 1 ахлахтай, бусад нь татварын улсын байцаагч байхаар тушаал гарсан. Энэ тушаалаас эхлээд эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж явсан. Сонгон шалгаруулалт явуулах гэтэл 2020 онд ковид-19 цар тахлын нөхцөл байдал тулгараад сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан. Төрийн албаны зөвлөл рүү ахлах байцаагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгаа хүргүүлсэн боловч хөл хорио цуцлагдсаны дараа явуулахаар бичиг ирсэн. Үүний дагуу сонгон шалгаруулалт тодорхой хугацаагаар хойшилсон. Хойшилж байгаад 2020 оны 05 сард сонгон шалгаруулалтыг зохион байгуулах болоод бүх татварын улсын ахлах байцаагч нарт мэдэгдэл хүргүүлсэн. Татвар төлөгчтэй харилцах газарт 5 улсын ахлах байцаагч байвал энэ 5 ахлах байцаагчийг хооронд нь өрсөлдүүлээд сонгон шалгаруулалтаар 1 дүгээрт гарч ирсэн албан хаагчийг томилохоор зохион байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ сонгон шалгаруулалтад оролцохгүй гэсэн байдлаар хандаад, оролцоогүй. А/91 дүгээр тушаалаар энэ сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ А/91 тушаал, түүний хавсралт дүгнэлт бол нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй. Энэ бол дотогшоо чиглэсэн захиргааны акт байгаа. Нэхэмжлэгч А/91 тушаалыг 2020 онд мэдсэн. Энэ А/91 тушаалаар ажлын хэсэг байгуулаад хэрхэн, яаж сонгон шалгаруулалт явуулах, удирдамж ямар байх, татварын улсын ахлах байцаагчдыг хэрхэн яаж дүгнэх зэрэг удирдамжийг баталсан тушаал байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс энэ тушаалтай танилцаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа учраас энэ сонгон шалгаруулалтад орохгүй гэсэн агуулгатай албан бичгийг ажлын хэсэгт өгсөн байдаг. Энэ бол дотогш чиглэсэн захиргааны акт, мөн нэхэмжлэгч энэ актыг 2020 онд мэдсэн. Тухайн үед маргах эрх нь нээлттэй байсан учраас өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр А/91 тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзах шийдвэр гаргахыг хариуцагчийн зүгээс хүсэж байна. А/91 дүгээр тушаалаар татварын улсын ахлах байцаагчдыг сонгон шалгаруулаад, нэг газарт 5 улсын ахлах байцаагч байсныг 1 ахлах байцаагчтай болгоод тухайн газарт томилсон. Татварын ерөнхий газрын бүтэц орон тоог 2020 оны 06 сард шинэчлэн баталсан байгаа. Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын харьяа агентлаг 110 хүнтэй байхаар орон тоог баталсан. Гэтэл Татварын ерөнхий газрын өмнөх 2020 оны 02 сард батлагдсан бүтэц орон тоогоор нийт 179 хүний орон тоотой байхаар баталсан. Энэ 179 гэдэг нь Засгийн газрын тогтоолд нийцэхгүй, манайхаас орон тоогоо нэмэгдүүлэхээр хүсэлт өгсөн боловч зөвшөөрөгдөөгүй учраас 110 гэсэн орон тоонд нийцүүлээд 2020 оны 06 сард орон тооны бүтцийг шинэчилж баталсан. Татвар төлөгчтэй харилцах газарт 2020 оны 02 сард 18 хүнээр орон тоог батлагдаад албан хаагчдыг томилоод явж байсан боловч А/103 дугаар тушаалаар нэг газарт 13 хүн болж багассан. Иймд Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-д заасны дагуу орон тоо багассан гэсэн үндэслэлээр Б.Т*****-г Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст шилжүүлэх сонсох ажиллагааг зохион байгуулаад урьд эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлж шилжүүлэн томилсон. Нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн байдал нь ямар нэгэн байдлаар дордоогүй. Улсын ахлах байцаагчийн албан үүргийг эрхэлж байх хугацаандаа авч байсан цалин хөлсийг одоог хүртэл аваад явж байгаа. Шатлал огт буураагүй байгаа. А/334 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-д заасныг үндэслэн сонгон шалгаруулалтаас улбаалан гарсан байгаа. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/71 дүгээр тушаалын тухайд нэхэмжлэгч талаас энэ бол сул орон тоо биш, сул орон тоо гарсан мэтээр өөр хүнийг томилсон гэж яриад байна. Гэтэл Төрийн албаны тухай хуульд удирдах албан тушаалтныг томилох зохицуулалт байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс гэж заасан. Заавал энэ хүний чиг үүрэг хамгийн ойр байсан учраас энэ хүнийг томилно гэдэг ойлголт биш. Мерит зарчим бол тухайн байгууллагад ажилладаг хэн бүхэнд хамааралтай. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс би сургалтын төвд байсан, Хүний нөөц сургалтын төв шинээр байгуулагдсан учраас тэнд автоматаар томилох ёстой гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй. Гуравдагч этгээдийн хувьд мөн адил татварын албанд ажиллаж байсан. Томилох эрх бүхий этгээд удирдах албан тушаалын орон тоо гармагц дотор байгаа хүмүүсээс С.О**** гэж хүнийг томилсон. Сонгон шалгаруулалт явуулж болохгүй байсантай холбоотойгоор түр орлон гүйцэтгэгчээр томилоод явж байсан. 2021 оны 10 сард удирдах албан тушаалын сул орон тоог нөхөж удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлээд, С.О****-ыг нэгдүгээрт шалгарсан учраас томилсон. Нэхэмжлэгчийн тухайд энэ сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явагдаж байхад оролцох боломжтой байсан. Гэтэл татварын улсын ахлах байцаагчийн сонгон шалгаруулалт болон Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад ч ороогүй юм. Энэ хүний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслээд захиргааны байгууллагын үйл ажиллагаа зогсох боломж байхгүй. Б/71, Б/840 гэсэн тушаалууд гуравдагч этгээдтэй холбоотой, сонгон шалгаруулалттай холбоотой тушаалууд байгаа. Нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгоогүйтэй холбоотой тайлбарт 1 дүгээр улирлаар үр дүнгийн урамшууллыг тухайн нэгжийн дарга тооцсон байдаг. Энэ бол захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарна. Урамшууллыг олгох эсэхтэй холбоотой тушаалд нэхэмжлэгчид 20 хувиар урамшуулал олгогдсон. Заавал энэ хүнийг 40 хувиар үнэлэх гэдэг асуудлыг яриад байгаа. Шүүхээс энэ хүний урамшууллыг 40 хувиар тооцож олгох ёстой байсан гэж үзэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдах хэмжээний шийдвэр гарна. Харин 2020 оны 4, 5 сарын гүйцэтгэлийн үнэлгээг тухайн нэгжийн дарга тухай бүрд үнэлээд явж байсан. 06 сард нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст томилсонтой холбоотойгоор энэ хүн тухайн улирлын үр дүнг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээр үнэлүүлэх ёстой байсан. Татварын ерөнхий газрын даргын зүгээс энэ хүний 06 сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үнэлгээний хороо дүнгийн урамшуулал олгоогүй эс үйлдэхүй гаргаагүй. Сургалтын төвийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан тушаал хадгалагдаж үлдсэн гэж яриад байна. Сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг дарга болно гээд байгаа нь үндэслэлгүй. Энэ сургалтын төвийн дарга байх ёстой гэж үзсэн бол 2 удаагийн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан.
Би төлөөлөгчийн хувьд гаргасан актын хууль зүйн үндэслэлийг ярьж байгаа. Хуульд хэрхэн дүгнэлт хийж байгаад дүгнэлт хийхгүй байхыг нэхэмжлэгчээс хүсэж байна. Мөн шүүх үүнийг анхааралдаа аваасай. Ямар нэгэн худлаа тайлбар өгсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь С.О****-оос дээгүүр албан тушаалтай байсан учраас гэж маргаад байгаа. Энэ бол шинээр байгуулагдсан хэлтэс. Хуульд үг бүрчлэн заагаагүй ч журамд шинэ бүтэц бий болбол сул орон тоо гэж үзнэ гэсэн байгаа. Энийг сул орон тоо гэж үзэхгүй юм бол ямар орон тоо гэж үзэх вэ. Сул орон тоо учраам мерит зарчмын үндсэн дээр томилогдох агуулгыг Төрийн албаны тухай хуульд тайлбарлачихсан. Би энэ хуулийг шүүгчдийн өмнө тайлбарлах шаардлагагүй. Удирдах албан тушаалын сул орон тоо гарвал шатлан дэвшүүлнэ гэж байгаа. Түүнээс биш хамгийн ойр байсан Б.Т*****-г томилох ёстой гэсэн агуулга байхгүй. Хүний нөөц сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаагүй гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 39.1.5 дугаар заалтыг баримтлан ёстой байсан. Татварын ерөнхий газар, Төрийн албаны салбар зөвлөл нь намайг нэхэмжлэл гаргасан байхад сонгон шалгаруулалт явуулсан гэдэг агуулга ярьдаг. Энэ хүн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан. А/91 тушаалаар ажлын хэсэг байгуулаад сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ сонгон шалгаруулалтад оролцохгүй гэсэн хүсэлт гаргасан. Энэ сонгон шалгаруулалт хойшлох боломжгүй. Сонгон шалгаруулалттай холбоотой албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, гэтэл өөрөө сонгон шалгаруулалтад ороогүй атал би нэхэмжлэл гаргасан учраас энэ сонгон шалгаруулалт болох ёсгүй байсан гэж маргаад байна. Ингээд төрийн албаны тасралтгүй явагдах зарчим алдагдаж, энэ хүний хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй маргаанаас болж тэнд төрийн байгууллагын үйл ажиллагаа доголдох нөхцөл байдал үүсэх боломжгүй. Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчид хариу хүргүүлж байсан албан бичгүүд байгаа. Төрийн албаны зөвлөлийн 179 дүгээр тогтоолоор хууль бус байсныг тогтоосон гэж яриад байгаа. Хэрэв тэгсэн бол нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлүүлээд, өнөөдөр энэ нөхцөл байдал үүсэхгүй байсан. Энэ тогтоолоор 2020 оны Б/64 болон А/37 тушаалаар авсан арга хэмжээ хууль тогтоомжийн хүрээнд явагдсан байна гээд дүгнэчихсэн.Харин энэ арга хэмжээг авахдаа гомдол гаргац буй этгээдийн цалин хөлсийг бууруулж байгаа нь хууль зүйн зөрчилтэй байна, гэхдээ энэ зөрчлийг Татварын ерөнхий газар арилгасан байна гэдэг дүгнэлтийг мөн хийсэн. Намайг сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хаасан гэж яриад байгаа. Ажлын хэсэг байгуулаад 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр удаа дараа хариуг өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 1.15 дугаар зохицуулалт өөр агуулгатай байна. Та бүхэн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх нь хойшлуулах ямар нэгэн үндэслэл болохгүй гээд мэдэгдсэн. Сонгон шалгаруулалт зохион байгуулаад орсон ч бай, ороогүй ч бай гүйцэтгэлийн төлөвлөгөө гэх мэт баримтуудыг үндэслээд оноо өгөөд явсан. Жишээ нь хамт олны санал авах гэдэг зүйл байгаа. Нэр дэвшигчдийг хэрхэн яаж үнэлэх вэ гэдэг талаар цахим хэлбэрээр санал асуулга явуулж байсан. Нэмэгдэж ирсэн оноонуудыг нэгтгээд өгсөн. Нэхэмжлэгч тухайн үед өөрийн ажлаа яриагүй учраас оноо нэмэгдэж ороогүй нөхцөл байдал байгаа. Шинээр байгуулагдсан хэлтсийг сул орон тоо гэж үзнэ. Энийг тайлбарлах шаардлагагүй гээд Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: " Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газарт Хүний нөөц, сургалтын хэлтсийг шинээр байгуулсан байна. Үүний дагуу Татварын ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2094 тоот албан бичгээр Татварын ерөнхий газар болон харьяа татварын албадын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг тус яаманд ирүүлсэн. Дээрх үндэслэлээр шинэ орон тоо бий болсон гэж үзэн Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам "-ын дагуу сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарлаж зохион байгуулсан болно. Иймд дээрх сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд С.О**** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2094 тоот албан бичгээр татварын албаны удирдах албан тушаалын 173 албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга Сангийн яамны Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж, эхний ээлжид удирдах албан тушаалын 69 албан тушаалд 2021 оны 11 дүгээр сарын 24 - ний өдөр сонгон шалгаруулалт явуулсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д "...төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалын нөөцөд бүртгэлтэй иргэдээс нөхөх "заалтын хүрээнд тухайн байгууллагаас ирүүлсэн Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын сул орон тооны захиалгын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт хуулийн хүрээнд зохион байгуулагдсан. Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд С********* О****-ыг томилуулахаар нэр дэвшүүлсэн тул Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалаар татварын улсын байцаагч С.О****ыг уг албан тушаалд томилсон. Томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 25.1-д " Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно " 27.1.1 - д " төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас ...... 27.3 -д " Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно " гэж заасны дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу урьдчилсан мэдүүлэг хянуулсан сонирхлыг зохицуулах , ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай дүгнэлт, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 , 22.1.5, Төрийн албаны шалгалт өгөх болзол журам"-ын 4.1.2 , 4.1.3-т заасан шаардлагын дагуу Сэтгэцийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн албаны тусгай эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын үндэслэн томилох шийдвэрийг гаргасан. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай цахим тодорхойлолтыг Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Сумъяагийн Орхон нь татварын албанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд 9 жил 2 сар тасралгүй ажиллаж байна. С.О**** нь удирдах албан тушаалд 6 жил 1 сар , гүйцэтгэх албан тушаалд 3 жил , 1 сар ажиллаж байна. гэжээ.
Гуравдагч этгээд С.О**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Б/840 дүгээр тушаалыг хууль бус гэдэг байдлаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд хандсан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс Сангийн яамны салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хянаж үзээд хуулийн дагуу явагдсан байна, шинээр бий болсон орон тоог сул орон тоо гэж үзнэ, сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.1.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна гэж үзсэн. Дээр нь сул орон тоог нөхөх болзол журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Энэ журамд шинээр бий болсон орон тоог сул орон тоо гэж тооцно гээд заачихсан байгаа. Иймд энэ бол сул орон тоо гэж үзээд хуулийн дагуу томилсон. Нэхэмжлэгчийн намайг томилох ёстой байсан гэдэг асуудлаар өмнө нь шүүхэд хандахад тус шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 128/ШТ2021/*** тогтоол гарч, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргахгүй, энэ бол эцсийн шийдвэр болно гээд шийдвэрлэчихсэн. Б/71 тушаалыг хууль бус байна гэж үзэж н.Б***** гэж хүн Төрийн албаны зөвлөлд хандсан байдаг. Сүүлд харахад нэхэмжлэгчийн төрсөн эгч нь байсан. Тухайн гомдолтой холбогдуулаад ажлын хэсэг байгуулагдсан байна гэж надад мэдэгдсэн. Сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга өгсөн байгаа учраас би өөрөө татварын хэлтсийн улсын ахлах байцаагч дээр очиж байгаад хэлтсийн даргын албан тушаал дээр шалгаруулалтад оръё гэдэг байдлаар Б/652 тушаалаар байцаагчийн албан тушаалд томилогдож байгаад сонгон шалгаруулалтад оролцоод Татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон байгаа. Энэ албан тушаалд адил ангилал, адил албан тушаалтай хүнийг шилжүүлэн томилдог. Адил төрлийн ангилал, албан тушаал биш учраас шууд томилогдох боломжгүй. Зайлшгүй сонгон шалгаруулалтаар томилогдоно. Сонгон шалгаруулалтаар нэхэмжлэгч надтай өрсөлдөх боломжтой байсан. Шүүхээр томилуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд бичгээр дараах байдлаар тодруулсан болно. Үүнд:
1.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаал, хавсралтын Б************ Т****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,
2.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаал, хавсралтын Б************ Т****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,
3.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,
4.Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин түр орлон гүйцэтгэгчийг үндэслэлгүй, мөн албан үүргийнх нь зэрэгцээ биш байдлаар томилсон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасан шийдвэрийг гаргуулах,
5.Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагч болох Б.Т*****-г Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу шалгаруулан авч, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар томилох боломжтой байхад томилоогүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т*****-г Татварын ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулах,
6.Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр дэмжиж оролцон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,
7. Б.Т****-гийн 2020 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшууллыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т*****-д 2020 оны 4, 5 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Татварын ерөнхий газрын даргад, 2020 оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад тус тус даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулах,
8.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Б************ Т****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах
Дээрх 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бичгээр тодруулсан /1-8 хүртэл дугаарласан/ нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн 1-7 дахь шаардлагуудыг хангаж, харин 8 дахь шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн 1-3 болон 5 дахь шаардлагуудын тухайд:
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай Б/64 дүгээр тушаалын хавсралтаар нэхэмжлэгч Б.Т*****г Татварын ерөнхий газрын Сургалтын төвийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар томилсон байна.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай А/37 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т*****-г Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагч албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар томилсон байна.
Дээрх А/37 дугаар тушаалыг гаргахдаа Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалыг үндэслэсэн байна.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б.Т*****-г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/334 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох албан хаагчийн шалгаруулалтын үнэлгээг үндэслэн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т*****-г тус албан тушаалаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон байна.
Татварын ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалаар[1][1] Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан ба шинэчлэн баталсан бүтцээр Татварын ерөнхий газрын харьяа нэгж болох Сургалтын төвийг татан буулгаж, Төрийн захиргааны удирдлагын газарт харьяалагдах Хүний нөөц, сургалтын хэлтэстэй байхаар батлагджээ.
Дээрх Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан байх бөгөөд уг хөтөлбөрийн 3.3-д Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүргийг, 3.3.2-т Хүний нөөц, сургалтын чиглэлээр:, 3.3.2.5-д Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх, 3.3.2.8-д Татварын улсын байцаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулахад чиглэгдсэн гадаад, дотоод сургалтад ажилчдыг хамруулах ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох чиг үүргийг хэрэгжүүлэхээр тус тус заасан нь Татварын ерөнхий газрын өмнөх үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөөр батлагдсан байсан Сургалтын төвийн үндсэн чиг үүрэгтэй агуулгын хувьд адил байна.
Өөрөөр хэлбэл, татварын албаны албан хаагчдын сургалтын тогтолцоог боловсруулж, бүх шатны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, татварын улсын байцаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, улсын байцаагчийн эрх олгох, чиглүүлэх, давтан, мэргэшүүлэх, эрх сунгах сургалтыг зохион байгуулж, үр дүнг тооцох, багш нарын заах арга зүй, мэдлэгийг дээшлүүлэх гэсэн өмнөх Сургалтын төвийн үндсэн чиг үүрэгтэй Төрийн захиргааны удирдлагын газрын чиг үүрэг давхцаж байх ба Сургалтын төвийн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хэрэгт цугларсан Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт болон Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагч, багшийн албан тушаалын тодорхойлолтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг шинээр батлагдсан Төрийн захиргааны удирдлагын газарт буюу Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах; гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, уг зохицуулалтын зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан чадахуйн /мерит/ зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой, тодруулбал, төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бөгөөд орон тоо цөөрсөн бол уг чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдын дунд хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалт явуулж, томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар хуульчилсан.
Гэтэл хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг хэрэгжүүлэхгүйгээр, нэхэмжлэгч Б.Т*****-г эрхэлж байсан чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн нэгжид биш өөр чиг үүрэг бүхий нэгжид томилсон нь хуульд нийцээгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны зөрчсөн шийдвэр гаргасан байна гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг анх Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлж, өөр албан тушаалд томилохдоо нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг зөрчсөн байна.
Дээрхээс үзэхэд, шүүх анх гарсан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн тул уг 64 дүгээр тушаалаас улбаатай, цаг хугацааны хувьд хойш гарсан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаал, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалууд мөн хуульд нийцэхгүй.
Иймд шүүх Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах болон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээр тайлбарласан үндэслэлээс үзэхэд, 5 дахь нэхэмжлэлийн шаардлага буюу Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу шалгаруулалт явуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тодруулбал, хариуцагч нь Сургалтын төвд ажиллаж байсан албан хаагчид болон хүний нөөцийн асуудлыг хариуцаж байсан албан хаагчдын дунд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалт явуулах шаардлагатай байжээ.
Жич, нэхэмжлэгч 5 дахь шаардлагын эхний хэсгийг Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагч болох Б.Т*****-г Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу шалгаруулан авч, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар томилох боломжтой байхад томилоогүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж бичсэн хэдий ч шүүх уг шаардлагыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу шалгаруулалт явуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д нийцүүлэн зөвтгөн томьёолсон ба үүнийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар[2][2] Б.Б*********-ийг Сургалтын төвийн даргын албан тушаалаас чөлөөлж, өөр албан тушаалд томилсон байна.
Нэхэмжлэгч нь Төрийн албан тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-д энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх; гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Т***** намайг Сургалтын төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох ёстой байсан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй.
Хэдийгээр шүүх хариуцагч Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ч Б.Т*****-г Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах гэж заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалт явуулж томилох нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал юм.
Хариуцагч нь Сургалтын төвд ажиллаж байсан албан хаагчид болон хүний нөөцийн асуудлыг хариуцаж байсан албан хаагчдын дунд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалт явуулах шаардлагатай талаар шүүх дээр дүгнэсэн болно.
Иймд шүүх хуульд нийцүүлж Б.Т*****-г Татварын ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.Т*****-г Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан үзүүлэлтийн дагуу шалгаруулалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар томилохыг хариуцагчид даалгах гэсэн байдлаар томьёолж, хангаж шийдвэрлэлээ.
4 дэх нэхэмжлэлийн шаардлага буюу Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин түр орлон гүйцэтгэгчийг үндэслэлгүй, мөн албан үүргийнх нь зэрэгцээ биш байдлаар томилсон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн С.О****-ыг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/71 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй үйлчлэх газрын татварын улсын байцаагч С.О****-д ашиг сонирхлын зөрчил үүсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг Авлигатай тэмцэх газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05/2055 албан бичгийг үндэслэн 2020 оны 02 дугаар 28-ны өдрөөс дээрх албан тушаалаас чөлөөлж, Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Улмаар Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/652 дугаар тушаалаар[3][3] Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.О****-ыг шилжүүлж, тус хэлтсийн татварын улсын байцаагчаар шилжүүлэн томилсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох; гэж заасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд Б/71 дүгээр тушаалаар С.О****-ыг шалгалтгүйгээр түр томилсон боловч Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс тусгай шалгалт зохион байгуулж, Татварын ерөнхий газрын даргын Б/840 дүгээр тушаалаар хууль ёсоор жинхлэн томилсон гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/71 дүгээр тушаал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан ... эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох; гэсэн үндэслэлд хамаарч байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд С.О**** нь урьд нь Сургалтын төвд ажиллаж байгаагүй, харин Татвар төлөгчид үйлчлэх газарт татварын улсын байцаагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба сургалтын төвд ажиллаж байгаагүй буюу сургалт, хүний нөөцтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байгаагүй албан хаагчийг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д нийцэхгүй байна.
Иймд шүүх 4 дэх нэхэмжлэлийн шаардлага буюу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6 дахь нэхэмжлэлийн шаардлага буюу Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн С.О****ыг албан тушаалд томилох тухай Б/840 дүгээр тушаалаар Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, нэр дэвшсэн С.О****ыг Төрийн Захиргааны удирдлагын газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна.
Шүүх 1-5 дахь нэхэмжлэлийн шаардлагуудыг Сургалтын төвийн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг зөрчиж, уг чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдын дунд шалгаруулалт явуулаагүй нь хууль бус, сургалт, хүний нөөцийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаагүй албан хаагчийг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хуульд нийцэхгүй гэсэн агуулгаар дүгнэн хангаж шийдвэрлэсэн учраас 6 дахь нэхэмжлэлийн шаардлагууд болох Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох болон Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн 1-6 дахь шаардлагууд хоорондоо логик уялдаа холбоо бүхий шаардлагууд бөгөөд 6 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл 1-5 дахь нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй адил юм.
Тодруулбал, томилох эрх бүхий албан тушаалтан нь сургалтын төвд ажиллаж байсан болон хүний нөөцийн асуудлыг хариуцаж байсан албан хаагчдын дунд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу шалгаруулалт явуулсан бол Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тусгай шалгалт зохион байгуулах үр дагавар үүсэхгүй юм.
Иймд шүүх Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
7 дахь нэхэмжлэлийн шаардлага буюу Б.Т*****-гийн 2020 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшууллыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т*****-д 2020 оны 4, 5 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Татварын ерөнхий газрын даргад, 2020 оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад тус тус даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан Татварын ерөнхий газрын даргын холбогдох тушаалуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Т***** нь 2020 оны 4,5 дугаар сард Татварын ерөнхий газарт, 2020 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст томилогдсон болох нь тодорхой тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-д төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох-оор заажээ.
Иймд 8 дахь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн 2020 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшууллыг олгоогүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Т*****-гийн 2020 оны 4, 5 дугаар сарын ажлын үр дүнг үнэлж, урамшуулал олгохыг Татварын ерөнхий газрын даргад, 2020 оны 6 дугаар сарын ажлын үр дүнг үнэлж, урамшуулал олгох үүргийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад өгөхийг Татварын ерөнхий газрын даргад тус тус даалгах байдлаар хангаж шийдвэрлэлээ.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн 1-7 дахь шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.
8 дахь нэхэмжлэлийн шаардлага буюу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Б************ Т****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна.
Дээрх Ажлын хэсэг нь Татварын ерөнхий газарт ажиллах Татварын улсын ахлах байцаагчдыг шалгаруулсан байх ба нэхэмжлэгч нь Татварын улсын ахлах байцаагчаар томилогдох ёстой гэж маргаагүй, харин Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх тул Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, үнэлгээний хуудсын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь энэ тохиолдолд эрх зүйн үр дагавар үүсгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь татварын улсын ахлах байцаагчаар томилогдох ёстой гэж маргаагүй тул тус 8 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нөхцөлд ч нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байна.
Үүнээс үзэхэд, энэ тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, үнэлгээний хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байх захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан зохицуулалтын агуулгаас үзэхэд захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох зорилготой юм.
Иймд, энэ тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, үнэлгээний хуудас нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй буюу захиргааны актын шинжийг агуулаагүй, 8 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нөхцөлд ч нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байх тул тус шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, тус 8 дахь шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгчийн тухайд:
Иргэдийн төлөөлөгч Б.Батзаяад шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэж заасны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 51 дүгээр зүйлийн 51.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай Б/64 дүгээр тушаалын хавсралтын Б.Т*****д холбогдох хэсгийг болон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай А/37 дугаар тушаалын хавсралтын Б.Т*****-д холбогдох хэсгийг, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б.Т*****-г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/334 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож,
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн С.О****-ыг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/71 дүгээр тушаал хууль бус байсан болохыг тогтоож,
Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтоож, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн С.О****-ыг албан тушаалд томилох тухай Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгож,
Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу шалгаруулалт явуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Т*****-г Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан үзүүлэлтийн дагуу шалгаруулалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгаж,
Нэхэмжлэгч Б.Т*****-гийн 2020 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшууллыг олгоогүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Т*****-гийн 2020 оны 4, 5 дугаар сарын ажлын үр дүнг үнэлж, урамшуулал олгохыг Татварын ерөнхий газрын даргад, 2020 оны 6 дугаар сарын ажлын үр дүнг үнэлж, урамшуулал олгох үүргийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад өгөхийг Татварын ерөнхий газрын даргад тус тус даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т*****-гийн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Б************ Т****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Т*****-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын даргаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Б*******
ШҮҮГЧ Л.Б********
ШҮҮГЧ Г.У******