Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2022/00354 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч О.Батдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн ,

Хариуцагч: ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай овогт гийн ,

Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000375659 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг Гэгээн шавь 12 дугаар гудамж, 6 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай 614 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0320005067 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан хашаатай газарт гэрээ барин амьдарч байгаа Ч.ийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх, А.гаас хамар хашаа, хашааны хаалга хийлгэх үнэ 2,577,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий үндсэн, Өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч А.гийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов. Хариуцагч А., Ц. нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч А., Ц. нарт холбогдуулан Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000375659 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг Гэгээн шавь 12 дугаар гудамж, 6 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай 614 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0320005067 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан хашаатай газарт гэрээ барин амьдарч байгаа Ч.ийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх, А.гаас хамар хашаа, хашааны хаалга хийлгэх үнэ 2577000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1. Миний бие нөхөр болох гийн тай 18 жил хамт амьдарч албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн 2009 онд хүү ыг өргөж авсан бөгөөд хүү маань одоо 13 настай. Нөхөр маань аваарт орон 2017 оны 05 дугаар сарын 11-нд нас барсан бөгөөд бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000375659 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг Гэгээн шавь 12 дугаар гудамж, 6 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай 614 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0320005067 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан газар, №000410412 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 47,8 мкв талбайтай хувийн орон сууцыг хамтын хөдөлмөрөөр бий болгосон.

1.2. Талийгаач нөхрөө өнгөрснөөс хойш хүн амьтан гуйж шинэ банз худалдаж аван хашаагаа бүрэн шинэчлэн барьсан байсан. Гэтэл нөхрийг минь нас барснаас хойш талийгаачийн төрсөн эгчийн охин болох Ц. нь хашаанд гэрээ барин амьдарч намайг хүүтэй минь хашаанаас хөөж одоо хамт ажил хийдэг найз гийн хашаанд тэдний гэрт амьдарч байна. Миний хувьд гэртээ хашаандаа амьдрах аргагүй болоод аргагүй эрхэнд байшингаа түгжээд хэл амнаас нь айж одоо хүртэл айлын хашаанд байна.

1.3. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 949 дугаартай захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц. нүүнээ гээд өөрөө яваад хэд хоногийн дараа гэрээ авна гэсэн, мөн Ц.ийн гэрийг нүүлгэнэ гэж хэлсэн болохоор би түүнийг хариуцагчаар татсан нэхэмжлэлээсээ татгалзсан.

Гэтэл шүүгчийн захирамж гарсны дараа буцаад манай хашаанд хүрээд ирсэн тул дахин шүүхэд хандах болсон. Ц. нь миний зөвшөөрөлгүйгээр манай хашаанд гэр барьж миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж байгаа тул түүнийг албадан нүүлгэж түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

1.4. Миний өмчлөлийн хашаа нь талийгаач нөхөр А.ыг байхад А.гийн хашаатай нийлсэн задгай нэг хашаатай айл бүр нь урдаа хүн. машин орж гардаг төмөр том хаалгатай байсан. Талийгаач байхдаа бид хоёрын өмчлөлийн 614 м.кв газраа А.гийн газраас тусгаарлаж хашаа татах боломж гардаггүй байсан. Мөн талийгаач нөхрийг амьд байхад ах дүү нар нь намайг дээрэлхэж загнаж доромжилдоггүй байсан тул бид нар задгай том хашаанд хэрүүл уруулгүй амьдарч байсан.

1.5. Талийгаач нөхрийг маань нас барсны дараагаас эхэлж А. хөөж тууж, гэр оронд орж ирэн зоддог болсон би олон ч удаа цагдаа дуудаж байсан нэг удаа согтуу ирээд зодож хаалга үүд эвдэхэд бас л цагдаа дуудсан цагдаа хэсэг дээр очиж мэдүүлэг аван уучлалт гуйн бид хоёр эвлэрч байсан боловч дахиад л хэрүүлээ хийдэг байсан.

Иймд би тэжээгчээ алдсаны тэтгэмжээ 6 сараар зээлэн авч 1 500 000 төгрөг болгон мод банз зардаг Наранчимэг гэх хүнээс банз, шургааг худалдан авч өөрийн өмчлөлийн хашаагаа А.гийн газраас тусгаарлан хамар хашаа татан урд хойд хашаагаа бүхэлд шинэ банзаар сольж урд талын төмөр хаалганы 2 шонгоо тус тус шинэчлэн барьж шинэ хашаатай болсон. Энэ бүхнийг би Хуяг, Батжаргал, Энхзаяа нарыг гуйж хийлгэсэн. Мөн манай хашааны том төмөр хаалгыг талийгаач амьд байхдаа 2017 онд хийсэн. Тэр үед бид хоёр захаас 500 000 төгрөгийн төмөр болон бусад материалыг авч том сайхан хаалга хийж байсан.

Ингээд би 2018 онд талийгаачийг өнгөрснөөс хойш 614 мкв газартаа 3 тал хашаагаа 1 500 000 төгрөгийн шинэ банзаар сольж, урдаа талийгаачийн хийсэн 500000 төгрөгийн хаалгатай хашаа болгон шинэчилсэн, А.гийн хашаанаас тусгаарлан барьсан хамар хашаанд 800,000 төгрөгийн банз, шургааг орсон гэтэл энэ хамрыг А. миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч өөрийн хашааны ар талыг тэр чигээр нь шинэчлэн барьсан.

Мөн манай хашааны 500 000 төгрөгийн том хаалгыг авч өөрийн муу хаалганы оронд сольж хийсэн байсныг мэдээд очиж уулзахад чиний юм биш миний ахын юм бичиг үсэг мэдэхгүй чамд хамаагүй гээд зодсон тэгэхээр нь цагдаа дуудсан чинь манайд хамаагүй эд хөрөнгийн маргаанаа шүүхэд өг гээд явсан.

1.6. хэзээ ч миний хашааг урьд байсан байдалд нь оруулж өгөхгүй, мөн буцааж янзалсан ч сэтгэлээр хандахгүй миний нүдийг хуураад хийсэн болж үүнээс болж бөөн хэрүүл маргаан зодоон болно.

Ийм учраас 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баянхонгор аймаг дахь "Энх-нахиа ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр миний хашааны хаалга болон зааглан хашаа барихад орох материалын зардал, ажлын хөлс 2021 оны байдлаар 2,577,000 төгрөг орох тооцоолол гаргасан байх тул А.гаас 2,577,000 төгрөг гаргуулан би өөрөө хашааны хаалга, хамар хашаагаа хийнэ.

Одоо надад айлын хашаанд байхад хэцүү байна цаашид өөрийн өмчлөлийн хашаа байшиндаа байх хүсэлтэй байгаа тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж миний эрхийг хамгаалж өгнө үү гэж тайлбарласан.

1.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000375659 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг Гэгээн шавь 12 дугаар гудамж, 6 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай 614 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0320005067 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ нь Э.*******гийн өмчлөл болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаанд хариуцагч Ц. нь одоог хүртэл амьдарч байна. Мөн нэхэмжлэгч нь 2020 онд шүүхэд өөрийн үл хөдлөх эд хөрөнгөд нь гэх хүн амьдарч, Ц. гэх хүн хашаанд нь гэрээ буулгаж төд удалгүй өөрийг нь хашаанаас хөөж байна гэх үндэслэлээр шүүхэд хандаж хоорондоо эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн. Иймд өөрийн өмчлөлийн газарт хууль бусаар амьдарч байгаа Ц.ээс өмчлөлийн эд хөрөнгө буцаан авч, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр түүнийг албадан нүүлгэхийг шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Э.******* нь 2018 онд 1,500,000 төгрөг бүхий банзыг худалдан авч хашаагаа зааглан барьсан гэтэл А. нь нэхэмжлэгчийн хашааны хаалгыг авч өөрийн хашааны хаалганы зайд суурилуулж, мөн зааглан барьсан банзыг өөрийн хашаанд шинэчлэн барьсан эдгээр хөрөнгийг Энх нахиа ХХК-аас зардлын үнэлүүлсэн, ахин хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэхэд Энх нахиа ХХК-ийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн, иймд 2,577,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Д.гийн өмчилж байсан 700 м.кв талбайтай газар байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй учир сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна. Э.******* нь нөхөр А.тай 18 жил хамт амьдарсан хууль ёсны өвлөгч мөн юм. Д. гэдэг хүний нэр дээр 400 м.кв талбайтай газрыг А. өвлөж авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Ц. нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбартаа: Хариуцагч Ц. миний бие нь нэхэмжлэгч Э.*******гийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000375659 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг гэгээн шавь 12 дугаар гудамжны 6 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай 614 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0320005067 дугаарт бүртгэгдэж гэрчилгээний авах газар нь Д.гаас төрсөн охин А.д өвлөгдөн ирсэн газар бөгөөд бид нарын хамтын өмчлөл байх ёстой тул би А. эгчдээ хань бараа болон эмээгийнхээ хашаанд амьдарч байгаа. Э.******* нь өөрөө манай эмээгийн хашаанаас нүүж явсан бөгөөд бид нарын зүгээс хэл, ам, хэрүүл тэмцэл хийгээгүй өөрийн хүслээр нүүж явчихаад бид нарыг гүтгэж доромжилж удаа дараа худал ярьж бидний нэр төрд халдаж байхад гомдолтой байна. Э.*******гийн нөхөр нь миний эмээгийн хууль ёсны асран хамгаалагч байсан бөгөөд миний ахыг нас барснаас хойш улсаас олгогдож байсан хүнсний эрхийн бүтэн 6 сар авсан байсан. Э.******* нь өөрөө юмаа өөрөө мэдээд оргон зугтсан ******* нь нүүхдээ эмээгийн он удаан жил хэрэглэж байсан бурхны цөгцийг цоолж шалан дээр уруу нь харуулж тавиад эмээгийн хүүгийн гал голомтыг доромжлоод нүүсэн байсан. Э.*******гийн нэхэмжлэлд дурдсан гомдлын баримтыг манай нагац эгч газар эзэмшиж А. хуулийн дагуу бүгдийг нь гаргаж өгнө гэжээ.

3. Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч овогтой миний бие нэхэмжлэгч Э.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.

3.1. Э.*******гийн өвлөж авсан гэх 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоот нь миний төрсөн ээж Данзангийн гаас өвлөж ирсэн газар хашаа юм. Нэхэмжлэгч Э.*******д миний зүгээс удаа дараа тайлбарлан хэлсэн боловч намайг хөдөө явсан хойгуур бичиг баримтыг нь хөөцөлдөөд авсан байсан.

Уг газар нь Э.*******гийн манай ахтай хамтран амьдрахаас өмнө манай төрсөн ээж 2-н хамт мөн манай нөхрийн хамт авсан газар болохоос Э.******* анхнаас бий болгож авсан газар биш миний төрсөн ээж, үр, хүүхдүүддээ өвлөн үлдээж дундаа эзэмшин яваарай гэсэн болохоос хэн нэг нь давуу эрхээр авах булаах явдал битгий гаргаарай гэж надад захиж үлдээсэн газар юм.

3.2. Мөн бидний зүгээс Э.*******тай маргалдах хөөх, ямар нэгэн шалтгаан байхгүй. Харин Э.******* хашаа, байшингийн бичиг баримтыг барьцаанд тавьж болохгүй, учрыг нь олъё гэтэл гэнэт нүүгээд явсан байсныг нүүгээд хэд хоносны дараа би мэдсэн. Нүүлгэсэн жолооч нь манай гудамжинд амьдардаг. Хэрүүл маргаан хийж нүүлгэсэн тухай асууж болно.

3.3. Дундаа хамар хашаа байхгүй ах дүү нар хамтдаа амьдардаг. Намайг говиор ажилтай явж байх хойгуур Э.******* хамар хашаа татаад байгаа айлын хүн хэлэхээр нь би утсаар байгаа юмыг байгаагаар нь байлгаарай гэж хэлэхэд тоогоогүй хашаа татсан би буцаагаад хамар хашааг авч хуучин хэвэнд нь оруулсан.

3.4. Э.******* нь нүүж явахдаа гэрлийн утсыг тасдаж аваад байшин савыг хүн амьдарч байсан гэж хэлэхээргүй хог шороо, тоос буулгаж хаячхаад нүүсэн байсан. Мөн манай удмын 3 дахь үеийн цайны дээж өргөдөг уламжлагдан ирсэн цөгцийг цоолон шалан дээр уруу нь харуулан хаяад явсан. Талийгаач ахын минь нас барсан өдрөөр зул өргөөд явсан боловч зулын цөгцийг бас л бөөрийг нь цоолоод хараал хийгээд явсан байсан. Ер нь ямар учиртай ингэж цөгц зулыг цоолоод явдаг юм бол гэж би хотод ганданд үзмэрчээс учрыг нь лавлахад ад бэлэвсэн хүний хараал байна битгий хэрэлдээрэй гэж хэлж байсан.

3.5. Мөн талийгаач ах минь ээжийг асран хардаг байсан бөгөөд хүнсний талон авдаг байсан учир Э.******* нь иргэний үүргээ умартаж нас барсан хүний хүнсний талоныг авсаар байгааг би мэдээд халамжийн төвд хандан хасуулж байсан. Э.*******гийн ах нар нь Галуут суманд алт олборлож манай талийгаач ахынд хаваржихдаа хориотой ан болох тарвага гарган идэж хашаагаар тарваганы арьс өмхийрүүлж, өтүүлж хаячхаад явдаг байсан. Иймэрхүү арчаагүй байдлыг нь хэлэхээр намайг барьж зодон ээжийн минь гал голомт руу чулуу нүүлгэж, бурхан тахил руу нь нулимж, хэл, амаар доромжилдог байсанд нь гомдолтой байдаг. Ээж, ах хоёрынхоо буяныг бодож, газрыг тахиж, 3 жилийн буяныг нь хурааж дуусгаад хуулийн дагуу өмчийн маргаанаа шийдүүлнэ гэж ах дүү бид нар тохиролцоод өдийг хүрснийг Э.******* өөрийн талд шийдүүлэх гэсэн хувиа хичээсэн зан гаргаж байгаад бид маш их гомдолтой байна. Ер нь Э.******* нь талийдаг ахтай минь эв түнжин муу, байнга харааж зүхэж, дуртай үедээ хаяад явдаг, дуртай үедээ ирдэг. Тийм л амьдралтай байсан. Үнэхээр миний ахыг гэсэн сэтгэлтэй хүн, ах, дүү нарыг нь доромжлоод шүүхдээд байх уу миний ахын газрын тахихад сураггүй байсан хүн гэнэт хөрөнгө яриад явдаг. Мөн ахын минь шүүх хуралд оролцохдоо гомдолтой гэж хэлээгүй. Тэр битгий хэл алсан залуутай нь үгсэн хувилдаж, мөнгө төгрөг авдаг байсан. Хяналтын прокурор Э.Гантулгатай үгсэн хувилдаж хэргийн материалыг нь сольдог байсан увайгүй хүүхэнд харин ч бид нар гомдол гаргах ёстой ч өдийг хүртэл тэвчиж ирсэнд талархах байтал... мөн 2019 онд бас л том ах, дүү хоёртоо шүүхдээд дахин гомдол гаргах эрхгүй хэрэгсэхгүй болсон гомдлыг дахин үүсгээд хэн нөлөөлөөд байгаагаас тодруулж хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсье гэжээ.

3.5. Хариуцагч А.гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, А. нь аав, Д. ээжийн хамт амьдарч байсан. Түүнийг өв хөрөнгийг залгамжлан авч үлдсэн. Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 онд батлагдаж, нэг удаа иргэнд 0.07 га газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гарснаас хойш Баянхонгор аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дугаарт захирамжаар 824 иргэнд гэр бүлийн хэрэгцээт 78.6 га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх шийдвэр гарч захирамжийн хавсралтад бичигдсэн 775 дугаар номерт Д.д Баянхонгор аймгийн Гэгээн шавь 6 дугаар баг, 12 гудамж, 6 тоот хаягт газрыг эзэмшүүлсэн гэж заасан. Нэрсийн жагсаалтын 776 номерт иргэн А.д эзэмшүүлсэн газрыг иргэн Батжаргал гэж нэрийг буруу бичсэн байдаг. 6-12-7 тоот А.д газрыг өмчлүүлэхээр заасан. Гэтэл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн газар өмчлөгч иргэдийг кадастрын зураг буруу гарснаас болж Засаг даргын захирамж кадастрын зураг хоорондоо зөрүүтэй байна. Үүнээс болж иргэд хохирох, өмчлөлийн хашаагаа зааглах боломжгүй болж, хаягжилтын алдаа бий болсноор маргаан үүсэж, эрхээ хэрэгжүүлж чадалгүйгээр өдийг хүрсэн. Газартай холбоотой маргааныг Захиргааны хэргээр шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. Мөн Д.гийн өмчилж байсан 400 мкв талбайтай газрыг олгосон үүн дээр маргах зүйлгүй. А.д 430 м.кв талбайтай газрыг олгож байсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахдаа 614 мкв талбай гарч ирсэн нь эргэлзээтэй байдал үүсгэж байна. Хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ ирээдүйд гарах зардлаар биш үүссэн бодит хохирлоор үнэлгээг тооцоолж гаргах хэрэгтэй. Иргэний хуулийн 218.1-т зааснаар хохирлыг тухайн үеийн ханшаар бодож тооцоолох ёстой. Хашаа хооронд татсан банзыг авч ашигласны хохирлыг төлөх нь зөв гэж үзсэн. Д. нь тухай үедээ үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаад насан өөд болсон учраас түүний өв хөрөнгийг хууль ёсоор өв залгамжлах эрх үр хүүхдүүд нь үүсдэг Иргэний хуулийн 532 дугаар зүйлд зааснаар өвлөгч нар маргахгүй бол харилцан тохиролцож өвлөх асуудлыг шийдвэрлэж болдог. Өв залгамжлалтай холбоотой хэрэгт маргаан гарвал хөөн хэлэлцэх хугацааны асуудал хуульд тусгагдаагүй учраас хэдийд ч шийдвэрлэж болох юм. Засаг даргын захирамжаар 6-12-06 тоот хаягт байрлах хашааг Д. өмчилж байсан тухай заасан байхад, өөр хаягт байрлах хашааг өмчилж байсан гэж ярих шаардлагагүй учраас нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Өв залгамжлагчаар А.г тогтоож, 2018 оны зах зээлийн үнэ ханшаар хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

4. Хариуцагч А. нь Э.*******д холбогдуулан Өв залгамжлагчаар тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

4.1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дугаартай захирамжаар Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 6 тоотод байрлах газрыг өмчлүүлсэн. Ээж маань миний асрамжинд байж байгаад 2006 онд нас барсан. Ээж маань хувьдаа өмчлүүлсэн газар, 5 ханатай гэр, 2 тал хашаа , 4 ханатай гэр 1 зэрэг хөрөнгөтэй байсан. Нас барахынхаа өмнө надад 5 ханатай гэр, 1, 2 тал хашаа, 700 м квадрат газар зэрэг хөрөнгийг надад өгөхөөр миний төрсөн ах, эгч дүү нартай тохирч байсан юм. Энэ талаар миний ах эгч дүү нар хэлцэл хийж бүгд гарын үсгээ зурцгаасан.

4.2. Миний ээжийн 700 м.кв газрыг миний төрсөн ах ын эхнэр бидэнд мэдэгдэлгүйгээр дээрх 700 м.кв газрын гэрчилгээг өөрийн 6-12-7 тоот хашаанд байсан газартай нэгтгэн Эрхийн бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авснаар энэ хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоо бүхий маргаан үүссэн юм. Энэ талаар би Баянхонгор аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч миний өргөдлийг тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн байсан. Тус газар миний өргөдлийг нягтлан үзээд хаягжилтын алдаанаас болж миний эх Д.д 6-12-6 тоотод байрлах газар, миний ах д 6-12-7 тоот газрыг өмчлүүлсэн талаар бичсэн байна. Тус газар дээрх өргөдлийн хариуг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 809 тоотоор хариу мэдэгдсэн.

4.3. Иймд миний төрсөн ах ын эхнэр ******* миний ээжийн өмчлөлийн 6-12-6 тоотод байрлах газрыг 6-12-6 тоотыг өөрийн 6-12-7 тоотод байрлах газартай нийлүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь үндэслэлгүй байна. Би төрсөн охиных нь хувьд ээж гийн 2 тал хашаа, газрыг өмчлөх ёстой. Миний эх Д.гийн өмчилж байсан Баянхонгор сумын 6-12-6 тоотод байрлах 700 м.кв газрыг 2 тал хашааны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Э.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А. гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Миний бие нөхөр болох гийн тай 18 жил хамт амьдарч албан ёсоор гэрлэлтээ 2006 онд бүртгүүлэн 2009 онд хүү ыг өргөж авсан бөгөөд хүү маань одоо 15 настай. Нөхөр маань 2017 оны 05 дугаар сарын 11-нд аваарт орон нас барсан бөгөөд одоо хүүтэйгээ амьдарч байна.

5.2. 2005 онд билүү 2003 онд Монгол Улсын иргэний газар өмчлөх гэрээгээр 6-12-06 тоотод байрших газрыг нөхөр авсан байсан. Маргаан бүхий газар анх хадам ээж гийн нэр дээр байсан бөгөөд хүү бид хоёрт өгсөн тул хуулийн дагуу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг Гэгээн шавь 12 дугаар гудамж 6 тоотод байрлах 614 мкв газрын холбогдох гэрчилгээг 2016 онд авсан. Нөхөр маань нас барснаас хойш 1 жилийн дараа өв нээгдэж, уг газар миний өмчлөлд шилжсэн.

5.3. А.гийн хэлснээр түүний 700 мкв газрыг өөрийн 6-12-7 тоот хашаанд байсан газартай нэгтгэн хууль бусаар авсан зүйл байхгүй. Харин 6-12-5 тоотод байрших газарт А. амьдарч байгаа бөгөөд 6-12-7 тоотод Батжаргал гэдэг айл олон жил амьдарч байгаа хаягийн ямар нэгэн маргаан байхгүй би илүү газар аваагүй холбогдох хууль журамын дагуу миний нэр дээр шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

6. Иргэдийн төлөөлөгч Г.Баярмаа дүгнэлтдээ: Э.*******д 2,577,000 төгрөгийг гаргуулан өгөх хэрэгтэй, Ц., А. нарын буруу гэжээ.

7. Нэхэмжлэгч Э.*******гаас Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 362 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 508 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, 000410412 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 000375659 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, У.ын төрсний гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 388/001235 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

8. Хариуцагч Ц.ээс иргэний үнэмлэхийн хуулбар гаргаж өгсөн.

9. Хариуцагч А.гаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 4/1007 дугаар албан бичиг, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2020/00949 дугаар захирамжийн хуулбар, гэрэл зургууд, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 59 дүгээр албан бичиг, Ш.Хүрэлбаатарт гэх баримт, Баянхонгор аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дүгээр Газар өмчлүүлэх тухай захирамж, хавсралт 2 хуудас, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 318 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 938 дугаар албан бичиг, газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 216401000727 дугаар төрөл садангийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 216401000725 дугаар төрөл садангийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 216401000726 дугаар төрөл садангийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 216401000728 дугаар төрөл садангийн лавлагаа, Талийгаач Данзан овогтой гийн хүүхдүүдийн хооронд хийсэн хэлцэл гэх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн баримт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дүгээр Газар өмчлүүлэх тухай захирамж, хавсралт, 2 хуудас, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд гаргасан хүсэлт, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 809 дүгээр албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

10. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч гийн хүсэлтээр гэрч , , , , нараас гэрчийн мэдүүлэг авсан, маргаан бүхий газар болон хашаанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн, үзлэг хийсэн тэмдэглэлд хавсрагдсан гэрэл зургууд, Энх-нахиа ХХК-иар 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 244 дүгээр шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/584 дүгээр албан бичгээр ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 123 дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 000375659 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000410412 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 549 дугаар албан бичгээр ирүүлсэн хавсралт 13 хуудас баримт, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 583 дугаар албан бичиг, хавсралт 1 хуудас гэсэн баримтыг бүрдүүлсэн.

11. Хариуцагч А.гийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/55 дугаар албан бичгээр ирүүлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 211 дүгээр шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан, хавсралт 21 хуудас гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэгч Э.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч А.гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Э.*******гаас хариуцагч Ц.т холбогдуулан Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000375659 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг Гэгээн шавь 12 дугаар гудамж, 6 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай 614 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0320005067 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан хашаатай газарт гэрээ барин амьдарч байгаа Ч.ийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.ээс эс зөвшөөрч, ...тус газар нь нэхэмжлэгч Э.*******гийн газар биш, Д.гаас төрсөн охин А.д өвлөгдөн ирсэн газар бөгөөд бид нарын хамтын өмчлөл байх ёстой тул би А. эгчдээ хань бараа болон эмээгийнхээ хашаанд амьдарч байгаа... гэж маргажээ.

Талуудын тайлбараас үзвэл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотод байрлах газрын өмчлөгч нь нэхэмжлэгч Э.******* мөн эсэх, хариуцагч Ц. нь тус газрын өмчлөгчийг А.г гэж үзээд маргаан бүхий хашааг эзэмшиж, ашиглаж буй нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаар бүхий 614 м.кв талбайтай газрын хувийн хэрэгт авагдсан газар ашиглах эрхийн 001755 дугаартай гэрчилгээнд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр Баянхонгор сумын 6-12-06 тоот хаягт байрлах газрын ашиглах эрхийг А.д 2 жилийн хугацаатай олгов гэж, /1хх-129/

2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ-нд Баянхонгор сумын Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг үндэслэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоот газрыг А. эзэмшүүлэх гэрээг байгуулав гэснээс дүгнэвэл, нэхэмжлэгч Э.*******гийн нөхөр А. /гэрлэлтийн гэрчилгээ 2хх-95/ нь 2001 оноос Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай газрыг ашиглах, мөн эзэмших эрхтэй байсан болох нь тогтоогдсон. /1хх-128/

Улмаар тус газрыг нэхэмжлэгч Э.******* болон түүний нөхөр А. нар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр газар өмчлөх эрхийн 000227471 дугаарт, эрхийн улсын бүртгэлийн Г-0320005067 дугаарт бүртгүүлэн, газрын хэмжээг 614 м.кв талбайтайгаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй болсон нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-122-126/, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулсан газрын хувийн хэрэгт хадгалагдаж буй газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураглал зэргээр нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч Э.*******гийн нөхөр А. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нас барснаар нэхэмжлэгч Э.******* нь Өвлөх эрхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай гэрчилгээний /1хх-138/ үндсэн дээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотод байрлах, газар өмчлөх эрхийн 000227471 дугаар, эрхийн улсын бүртгэлийн Г-0320005067 дугаар, нэгж талбарын 6409005067 дугаартай, 614 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэнээр /1хх-123-124/ маргаан бүхий газрын өмчлөгч болжээ.

Нөгөөтээгүүр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж зааснаар газрын асуудал эрхэлсэн болон эд хөрөнгийн улсын бүртгэл эрхэлсэн байгууллагуудад хадгалагдаж буй дээрх газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүчинтэй байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн газрыг өмчлөх эрхтэй болохоо нотлохоор гаргаж өгсөн газар өмчлөх эрхийн тус гэрчилгээгээр нэхэмжлэгч Э.******* нь маргаан бүхий газрын өмчлөгч болох нь хангалттай нотлогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, тодруулбал нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна эзэмшигчийн эзэмшил хууль бус байсан тохиолдолд шаардах эрхтэй болно.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч Э.******* нь маргаан бүхий газрын өмчлөгч болох нь тогтоогдсон, түүний өмчлөлийн газар дээр байрлах хашаанд хариуцагч Ц. гэр барин амьдарч байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр болон Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах Э.*******гийн өмчлөлд бүртгэлтэй, 614 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг 2020 оны сансарын зураглалтай давхцуулсан байдлаар үйлдэж ирүүлсэн зураглалаар /1хх-158-159/ нотлогдох ба энэ үйл баримтын талаар маргаангүй.

Харин хариуцагч Ц.ийн ...тус газар нь нэхэмжлэгч Э.*******гийн газар биш, Д.гаас төрсөн охин А.д өвлөгдөн ирсэн газар бөгөөд бид нарын хамтын өмчлөлд байх ёстой тул би А. эгчдээ хань бараа болон эмээгийнхээ хашаанд амьдарч байгаа... гэсэн үндэслэлээр маргаан бүхий газрыг эзэмшиж байсан нь тус газрыг нэхэмжлэгч Э.******* өмчлөх эрхтэй болох нь нотлогдсоноор үгүйсгэгдсэн ба хариуцагч Ц. хууль бусаар газрыг эзэмшиж байжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц. маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглах эрхгүй атлаа дур мэдэн нэхэмжлэгч Э.*******гийн зөвшөөрөлгүйгээр хашаанд нь гэрээ барин амьдарч, нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өөрийн өмчлөлийн зүйлийг чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Э.******* нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлж, түүнийг албадан нүүлгүүлэхээр шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Э.*******гийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах газрыг хариуцагч Ц.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түүнийг албадан нүүлгэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Э.*******гаас хариуцагч А.д холбогдуулан өөрийнх нь эд хөрөнгөд хохирол учруулсан хэмээн хашаа болон хашааны хаалгыг дахин хийлгэх үнэ 2,577,000 төгрөгийн хохирлыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.гаас эс зөвшөөрч, ... дундаа хамар хашаа байхгүй ах дүү нар хамтдаа амьдардаг байсан газрыг намайг говиор ажилтай явж байх хойгуур Э.******* хамар хашаа татсан байсныг би буцаагаад хамар хашааг авч хуучин хэвэнд нь оруулсан ..., тус газрыг би өв залгамжлан авах эрхтэй, ... Э.*******гийн газар биш... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын шүүхэд гаргасан тайлбаруудаас үзвэл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 05 тоотод хариуцагч А., 06 тоотод нэхэмжлэгч Э.******* нөхөр А.ын хамт оршин суудаг байхад тэдгээрийн өмчлөлийн газрыг хооронд нь заагласан хашаагүй байсан бөгөөд харин нөхөр А.ыг нас барсны дараа нэхэмжлэгч Э.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах Э.*******гийн өмчлөлд бүртгэлтэй, 614 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг 2020 оны сансарын зураглалтай давхцуулсан байдлаар үйлдэж ирүүлсэн зураглал-д /1хх-158-159/ үзүүлсэн байдлаар буюу өөрийн өмчлөлийн газрыг хариуцагч А.гийн газраас зааглан хашаа татсан, хашаа бүр тусдаа төмөр хаалгатай байсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй.

Үүнийг хариуцагч А.гаас ...дундаа хамар хашаа байхгүй ах дүү нар хамтдаа амьдардаг байсан газрыг намайг говиор ажилтай явж байх хойгуур Э.******* хамар хашаа татсан байсныг би буцаагаад хамар хашааг авч хуучин хэвэнд нь оруулсан... гэж тайлбарлах ба шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Э.*******гийн барьсан хашааг буулгаж, банзаар нь хариуцагч А. өөрийн хашааны ар болон хажуу талыг нөхөж барьсан, хашааных нь хаалгыг өөрийн хашааны хаалганы оронд байрлуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн,

Харин хариуцагч А.гаас хашааг буулгаж, Э.*******гийн хашааны хаалгыг өөрийн хашааны хаалганд байрлуулсан үйлдлээ ...Э.******* газрыг өмчлөх эрхгүй, би өв залгамжлах авах ёстой байсан, ...миний ээжийн 700 м.кв газрыг миний төрсөн ах А.ын эхнэр бидэнд мэдэгдэлгүйгээр дээрх 700 м.кв газрын гэрчилгээг өөрийн 6-12-7 тоот хашаанд байсан газартай нэгтгэн эрхийн бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авснаар энэ хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоо бүхий маргаан үүссэн... хэлсээр байхад хашаа татсан тул буулгасан... гэж тайлбарлажээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.

Хэрэв талуудын хооронд тухайн газартай холбоотой өмчлөх эрхийн аливаа маргаан байгаа тохиолдолд холбогдох Засаг даргад хандаж өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой байтал хариуцагч нь хуулиар тогтоосон маргаан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр барьсан хашаа, хаалгыг буулгасан байх тул түүнийг бусдын өмч хөрөнгөд халдсанд тооцно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.*******г тухайн газрыг өмчлөх эрхгүй гэж үзсэн бол холбогдох байгууллагад хандаж, өөрөө өмчлөх эрхтэй болохоо тогтоолгож, улмаар хууль бусаар өөрийн өмчлөлийн газарт нь хашаа татсан Э.*******гийн үйлдлийг тогтоолгох боломжтой, хоорондын маргаанаа шийдвэрлүүлэх хуулиар тогтоосон журам байсаар байтал ийнхүү дур мэдэн бусдын өмчид халдсан нь хууль бус, хариуцагч нь бусдын өмчийн халдашгүй байдал, өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захирах зарцуулах эрхийг зөрчиж, нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаа, хаалгыг зөвшөөрөлгүйгээр буулгасан үйлдэлд түүнийг гэм буруутай гэж үзэхээр байна.

Энэ талаар иргэдийн төлөөлөгч Г.Баярмаагаас гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж, Э.*******д 2,577,000 төгрөгийг гаргуулан өгөх хэрэгтэй, Ц., А. нарын буруу гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй.

Ийнхүү нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өөрийн өмчлөлийн зүйлийг чөлөөтэй эзэмших, ашиглах эрхэд хариуцагч хууль бусаар саад учруулсны улмаас нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газрыг бусад газраас зааглаж байсан хашаа, хаалга зэрэг эд хөрөнгийн хувьд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрх үүссэн байна.

Харин учруулсан хохирлын тухайд, нэхэмжлэгч Э.******* нь хашаа хийхэд 1,500,000 төгрөгийн зардал гаргасан хэмээн үндэслэлээ нотлохоор гэрчээр , , , нарыг асуулгасан, гэрчүүдийн мэдүүлгээр хэдэн төгрөгийн зардал гарсан нь тогтоогдохгүй байх боловч шүүхээс томилогдсон шинжээч Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 244 дугаартай дүгнэлтээр 2018 онд хийсэн хашаа, хаалганы зардал 1,177,500 төгрөг, 2021 оны байдлаар тус хашаа, хаалгыг хийхэд 2,577,000 төгрөгийг зардал гарах талаар дүгнэлт гаргасан, үүнийг эс зөвшөөрч хариуцагч А.гийн хүсэлтээр дахин шинжээч томилоход Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 211 дугаартай дүгнэлтээр шинжээч Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 244 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гарсан, материалын зардал, ажлын хөлсийг зөв тооцсон хэмээн дүгнэлтээ гаргажээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Э.*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу 2021 оны байдлаар тус хашаа, хаалгыг хийхэд 2,577,000 төгрөгийн зардал гарах тул хохиролд 2,577,000 төгрөгийг тооцуулан гаргуулна хэмээн шаардсаныг шүүхээс буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлдөг байна.

Иймд нэхэмжлэгч Э.******* нь дахин хашаа барих, хаалга хийхэд холбогдох материалын зардал 2018 оноос хойш үнэ нь нэмэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, 2018 онд хашаа, хаалга хийлгэх зардлын хэмжээгээр хохирлыг тооцон гаргуулсан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргэхгүй тул нэхэмжлэгч Э.*******д учирсан бодит хохирлыг шинжээчийн тогтоосон дүнгээр буюу 2,577,000 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э.*******гийн эд хөрөнгөд 2,577,000 хохирол учирсан нь хариуцагч А.гийн маргаан бүхий газрыг өмчлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж дураараа аашилж, бусдын өмчид гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоотой тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

3. Хариуцагч А.гаас нэхэмжлэгч Э.*******д холбогдуулан Өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, шүүхээс дээрх хэрэг тус бүрт гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд зохигчдын хэн аль нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-12-6 тоотод байрлах газрыг өмчлөх эрхтэй эсэхээс шалтгаалж, хэнийх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох, эдгээрийн үр дагаврын асуудлаар маргаж, мөн хэргийн зохигчид нэг тул хэргийг нэгтгэн хянан шийдвэрлэх нь хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнээд хэргийг нэгтгэсэн.

Ийнхүү Э.*******гийн нэхэмжлэлтэй, А., Ц. нарт холбогдох, 131/2021/00341/И дугаарын индекстэй иргэний хэргийг А.гийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох, 131/2022/00098/И дугаарын индекстэй иргэний хэргээс цаг хугацааны хувьд түрүүнд хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн учир уг хэрэгт нэгтгэх зүйтэй гэж үзсэн.

Иймд Э.*******гийн нэхэмжлэлтэй, А., Ц. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч А.гийн гаргасан Өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл нь сөрөг нэхэмжлэлд тооцогдоно.

Хариуцагч А.гаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Баянхонгор аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дугаартай захирамжаар Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 6 тоотод байрлах газрыг Д.д өмчлүүлсэн. Ээж нас барахынхаа уг хашааг надад өгөхөөр миний төрсөн ах, эгч дүү нартай тохирч байсан юм. Энэ талаар миний ах эгч дүү нар хэлцэл хийж бүгд гарын үсгээ зурцгаасан... гэж тайлбарлажээ.

Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан талийгаач Данзан овогтой гийн хүүхдүүдийн хооронд хийсэн хэлцэл гэх баримт нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн баримт байхаас гадна тус баримтыг үйлдсэн А.Чимэгбаяр, , А., А.Оюун-Эрдэнэ нарт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаар бүхий 614 м.кв талбайтай газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүсэж байгаагүй, тухайн хүмүүс маргаан бүхий газрын өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэх эрхтэй этгээдүүд биш, тус баримтаар хариуцагч А.г өвлөх эрхтэй гэж үзэхгүй.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дүгээр захирамжаар 6.12.6 тоот хашаатай газрыг Д.д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн боловч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 809 дүгээр албан бичгээр хаягжуулалттай холбоотой алдааны улмаас тус захирамжаар 6.12.6 тоотыг Д.д өмчлүүлэх шийдвэр гарсан болохыг тодорхой тайлбарласан, тодруулбал ...аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дүгээр захирамжаар ...6 дугаар багийн 12 дугаар гудамжны 05 тоотын 400 м.кв газрыг Д.д өмчлүүлсэн, ....2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 31 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн А.д өмчлөх эрхийг шилжүүлсэн. 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотын 430 м.кв газрыг А.Батжаргал, регистрийн дугаар нь А.ын нэр дээр өмчлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд А.ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн. ...Захирамжид Д.гийн өмчлөн авсан 6-12-6 нь одоо 6-12-05 тоот, А.ын 6-12-7 тоот нь одоо 6-12-6 тоот юм... хаягжуулалттай холбоотой алдааг залруулах болно гэжээ.

Мөн Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаар бүхий 614 м.кв талбайтай газрын хувийн хэрэгт авагдсан газар ашиглах эрхийн 001755 дугаартай гэрчилгээ, 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр газар өмчлөх эрхийн 000227471 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-0320005067 дугаартай гэрчилгээ зэргээр маргаан бүхий газар нь анхнаасаа нэхэмжлэгч Э.*******гийн нөхөр А.ын ашиглалт, эзэмшил, улмаар өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд Д.д тус газартай холбоотой ямар нэг эрх үүсэж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Үүнээс гадна хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаар бүхий 614 м.кв талбайтай газрын кадастрын зургууд /1хх-133, 140/, тус газрын кадастрын зургийг сансарын зураглалтай давхцуулсан байдлаар үйлдэж ирүүлсэн зураглал /1хх-159/-аар нэхэмжлэгч Э.*******гийн өмчлөлийн нэгж талбарын 6409005067 дугаар бүхий газар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоот хаягт бүртгэлтэй болох нь мөн тогтоогдсон.

Түүнчлэн дээр дурдсанаар хариуцагч А. нь эх Д.гийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 05 тоотод байрлах газрыг өвлөн авсан атлаа ямар үндэслэлээр А.ын өмчлөлийн газрыг өвлөн авахаар маргаж буй нь ойлгомжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй., 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх; гэж зааснаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаар бүхий 614 м.кв талбайтай газрын өмчлөгч А. нас барснаар түүний эхнэр Э.******* тухайн газрыг өвлөн авсан нь үндэслэлтэй, тухайн газрыг өвлөх эрх хариуцагч А.д үүсэх боломжгүй буюу маргаан бүхий газарт холбогдох ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол түүнд үүсэх хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Э.******* болон хариуцагч А. нарыг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн.

Харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ., 60 дугаар зүйлийн 60.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.*******гийн хариуцагч Ц., А. нарт холбогдох нэхэмжлэл тус бүрийг хангасан тул хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг, хариуцагч А.гаас 56182 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.******* нь шинжээчийн зардлыг өөрөө төлсөн бөгөөд шүүхэд тусгайлан нэхэмжлэл гаргаж, шинжээчийн зардлыг шаардаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т ...хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох; 25.1.3.-т ...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй гэж зохицуулсан. Шүүх хариуцагч нарт шүүх хуралдаанд биеэр оролцох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор удаа дараа хангасан байх бөгөөд хариуцагч Ц. шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан, хариуцагч А. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлтээ шүүх хуралдаан товлогдсон 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан боловч хүсэлтээ шаардлага хангасан баримтаар нотлоогүй, ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах шаардлагатай гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах нэгж талбарын 6409005067 дугаартай газраас хариуцагч Ц.ийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлж, хариуцагч А.гаас гэм хорын хохиролд 2,577,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож,

Хариуцагч А.гийн нэхэмжлэгч Э.*******д холбогдуулан гаргасан Өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******, хариуцагч А. нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг, хариуцагч А.гаас улсын тэмдэгтийн хураамжид 56,182 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧ О.БАТДОРЖ