Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/01699

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2022/01699 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-*** дүүргийн 00 дугаар хороо, чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт П-ийн А /**00000000/

 

Хариуцагч: С дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0, өөрийн байранд байрлах Н*Ш** /0000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир

 

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.А нь Н*Ш**т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2013.09.10-ны өдөр иргэн Г.А, Т.Рнараас ***-*** дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0а байр, 00 тоот хаягт байрлах 103.62 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 185 000 000 төгрөгөөр худалдан авсан. Орон сууцаа худалдан авахдаа төлбөрийн эхний хэсэг болох 130 000 000 төгрөгийг төлж, орон сууцаа хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ба үлдэх төлбөр 25 000 000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүхээс 2019.02.01-ний өдөр 182/ШШ0000/00000 дугаартай шийдвэр гарч П.А намайг ***-*** дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр, 00 тоот хаягт байрлах 103.62 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэх шийдвэр гарсан. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Н*Ш** 2021.05.12-ны өдөр 21300426 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсаар байтал Н*Ш** нь миний өмчлөлийн орон сууцанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа юм байна. Учир байдлыг олж мэдэх гээд тухайн байгууллагаас асуухад та шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч биш, ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гээд хариу өгөөгүй тул арга буюу өмчлөх эрх минь зөрчигдсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв миний өмчлөлийн орон сууцанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаараа надад мэдэгдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ямар нэгэн мэдэгдэл, тогтоол хүргүүлээгүй, намайг огт дуудаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдахыг хориглосон байхад надад мэдэгдэхгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад нь гомдолтой байна. Яг ямар шүүхийн шийдвэр гарсан, тэр шийдвэрт миний оролцоо байхгүй бол яагаад миний өмчлөх эрхэнд хандах болсон талаараа мэдэх зүйл огт байхгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь гуравдагч этгээд болох миний эрх ашгийг хөндөж байгаа тул шүүхэд хандаж байна гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Баянгол, ***-***, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.08-ны өдрийн 000/ШШ0000/00000 дүгээр шийдвэрээр Т.Раас 140 111 120 төгрөгийг гаргуулж Б И д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2016.12.14-ний өдрийн 00000000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Т.Рнь шүүхийн гүйцэтгэх хуудсанд дурдсан төлбөрийг сайн дураараа төлж барагдуулах мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн эрхийн улсын Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, ***-*** дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байрны 00 тоот 3 өрөө орон сууцыг 2017.01.19-ний өдрийн 000/00 тогтоолоор битүүмжилж, 2017.05.00-ны өдрийн 140/11 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Т.Рнь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх саналыг 2017.05.26-ны өдөр тус газарт гаргасан. Төлбөр авагч Б И д ББСБ ХХК нь барьцаа хөрөнгийг санад болгох доод үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлтийг 2017.05.30-ны өдрийн 05/30 дугаар албан бичгээр тус газарт ирүүлсэн. Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар хөрөнгийн үнэлгээний И-Э ХХК-ийг томилоход шинжээч 290 502 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Т.Рийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З нь 2017.09.18-ны өдөр ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрхийн улсын Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, ***-*** дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байрны 00 тоот 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.07-ны 000/ШШ0000/00000 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Т.Рийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.21-ний өдрийн 000/МА0000/00000 дугаар магадлалаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2018.06.29-ний өдрийн 000/ХТ0000/00000 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон. Төлбөр төлөгч Т.Рт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018.09.17-ны өдрийн 0/00000 дугаар албан бичиг, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 9/6 дугаар тогтоолыг тус тус 2017.09.20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2018.09.28-ны өдөр шинжээчийн үнэлсэн үнэ болох 290 502 000 төгрөгийн 70 хувь буюу 203 351 400 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй болно. Хил хамгаалах ерөнхий газрын 2019.02.13-ны өдрийн 2-5а/1211 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч Т.Рнь 2017.09.05-ны өдөр Буянт-Ухаа боомтоор хилээр гарсан нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6 дах хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Төлбөр төлөгч Т.Рнь Монгол Улсын хилээр орж ирсэн тул 2022.03.21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б И д ББСБ ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.А нь 2013.09.10-ны өдөр иргэн Г.А, Т.Рнараас дээрх орон сууцыг 2014.09.04-ний өдөр №**0000000000 тоот зээл барьцааны гэрээг байгуулж нотариатын байгууллагаар батлуулж, улсын бүртгэлийн газарт тухайн орон сууцыг зээлийн барьцаанд байршуулсан талаар бүртгэлийг хийлгэсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2013.09.10-ны өдөр худалдаж авсан гэх хөрөнгө нь зээлийн барьцаанд барьцаалах үедээ бусад худалдан борлуулсан, үүрэг ногдуулсан, барьцаанд барьцаалагдаагүй байсан учир БББС-ын зээл барьцааны гэрээг улсын бүртгэлийн газар нь бүртгэж баталгаажуулсан байна. Зээлийн гэрээ байгуулагдах үед ***-*** дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр, 00 тоот хаягт байрлах 103.62 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь Т.Ргэдэг хүний нэр дээр байсан бөгөөд тухайн үед П.А гэдэг хүний өмч гэсэн баталгаа уг үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээнд тэмлдэглэл байхгүй байсан болохыг хэлэх нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлага нь хуульзүйн хувьд үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: П.Аын цахим иргэний үнэмлэхний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.01-ний өдрийн 253 дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.20-ны өдрийн 1991 дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн 160 дугаартай гүйцэтгэх хуудас, 2021.05.12-ны өдрийн 21300426 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Баянгол, ***-***, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.08-ны өдрийн 2891 дугаартай шийдвэр, Н Ш * * * газрын 2018.09.17-ны өдрийн 0/00000 дугаартай мэдэгдэл, ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.22-ны өдрийн 00000 дугаартай шүүгчийн захирамж, 2022.04.08-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.05.12-ны өдрийн 240 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /хх 5-19 ху/.

 

5. Хариуцагчаас: 2016.07.25-ны өдрийн 140 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол, ***-***, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000.04.08-ны өдрийн 2891 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016.06.20-ны өдрийн 0000 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.11.03-ны өдрийн 1004 дугаартай тогтоол, ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.25-ны өдрийн 0000 дугаартай шүүгчийн захирамж, 2016.12.14-ний өдрийн 00000000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2016.12.12-ны өдрийн 12/12 дугаартай Б И д ББСБ ХХК-ийн албан бичиг, 2017.01.03-ны өдрийн 140/01 дугаартай Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2017.01.03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н Ш * * * газрын 2017.01.07-ны өдрийн 3/988 дугаартай албан бичиг, ***-*** дүүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017.01.13-ны өдрийн 88 дугаартай албан бичиг, 2017.01.12-ны өдрийн Шийдвэрг гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017.01.14-ний өдрийн 140/02 дугаартай Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2017.01.19-ний өдрийн 000/00 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2017.01.19, 2017.04.04, 2017.04.06-ны өдрүүдийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017.05.05-ны өдрийн 140/11 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоол, 2017.05.00-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017.05.00-ны өдрийн 140/05 дугаартай Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2017.05.18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017.05.26-ны өдрийн Т.Рийн хүсэлт, 2017.05.30-ны өдрийн 05/30 дугаартай Б И д ББСБ ХХК-ийн албан бичиг, 2017.08.28-ны өдрийн 214 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2017.09.08-ны өдрийн И э ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.07-ны өдрийн 2416 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.21-ний өдрийн 503 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.06.29-ний өдрийн 1118 дугаартай тогтоол, 2018.09.11-ний өдрийн 9/6 дугаартай тогтоол, 2018.09.13-ны өдрийн 176/6469/ дугаартай Өнөөдөр сонин, Н Ш * * * газрын 2018.09.17-ны өдрийн 0/00000 дугаартай мэдэгдэл, 2018.09.28-ны өдрийн Дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /хх 35-114 ху/.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Б И д ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2007.09.28-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ101/18 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022.04.27-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Баянгол, ***-***, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.08-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаар шийдвэрийн дагуу Н*Ш** 2016.12.14-ний өдрийн 00000000 дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч миний хууль ёсны эрх ашиг, сонирхолыг зөрчиж байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч Н*Ш** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

Баянгол, ***-***, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.08-ны өдрийн 000/ШШ0000/00000 дүгээр шийдвэрээр Т.Раас 140 111 120 төгрөгийг гаргуулж Б И д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2016.12.14-ний өдрийн 00000000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны эд хөрөнгө болох орон сууцыг 2017.01.19-ний өдрийн 000/00 тогтоолоор битүүмжилж, 2017.05.00-ны өдрийн 140/11 дугаар тогтоолоор хурааж, шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн ба төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.07-ны 000/ШШ0000/00000 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.21-ний өдрийн 000/МА0000/00000 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018.06.29-ний өдрийн 000/ХТ0000/00000 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б И д ББСБ ХХК нь 2014.09.04-ний өдөр №**0000000000 тоот зээл барьцааны гэрээг байгуулж нотариатаар батлуулж, улсын бүртгэлийн газарт тухайн орон сууцыг зээлийн барьцаанд байршуулсан талаар бүртгэл хийлгэсэн. Нэхэмжлэгч нь 2013.09.10-ны өдөр худалдаж авсан гэх зээлийн гэрээ байгуулагдах үед ***-*** дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр, 00 тоот хаягт байрлах 103.62 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь Т.Рийн нэр дээр бүртгэлтэй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн /шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4,5,6 дугаарт дурдагдсан/ баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.1 Баянгол, ***-***, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.08-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016.06.20-ны өдрийн 0000 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2016.11.03-ны өдрийн 000/ХТ0000/00000 дүгээр Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тус тус хариуцагч Т.Раас 140 111 120 төгрөг гаргуулан Б И д ББСБ ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийн сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд Т.Рийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, ***-*** дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байрны 00 тоот хаягт байрлалтай, 103.62 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн,

5.1.2 Хариуцагч Н*Ш** ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.25-ны өдрийн 183/ШЗ2016/00000 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2016.12.14-ний өдөр 00000000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн,

5.1.3 2017.01.19-ний өдөр 000/00 тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилсэн, 2017.05.00-ны өдрийн 140/11 тогтоолоор эд хөрөнгийг хураасан,2017.08.28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор И э ХХК-нийг эд хөрөнгөд үнэлгээ хийх шинжээчээр томилсон,

5.1.4 И э ХХК 2017.09.08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 290 502 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн,

5.1.5 Дээрх үнэлгээг төлбөр төлөгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.11.07-ны өдөр 000/ШШ0000/00000 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2018.02.21-ний өдрийн 000/МА0000/00000 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүх 2018.06.29-ний өдрийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 000/ХТ0000/00000 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн,

5.1.6 2018.09.11-ний өдрийн 9/6 дугаар тогтоолоор анхны дуудлага худалдааг товлож, 2018.09.17-ны өдөр 0/00000 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн,

5.1.7 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.01-ний өдрийн 182/ШШ0000/00000 дугаар шийдвэрээр П.Аын нэхэмжлэлтэй, Г.А, Т.Рнарт холбогдох, эрхийн улсын Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, ***-*** дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байрны 00 тоот хаягт байрлалтай, 103.62 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч нарт даалгах үндсэн нэхэмжлэлтэй, 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн,

5.1.8 Чингэлтэй дүүргйн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.20ны өдрийн 182/ШЗ2020/0199 дугаар шүүгчийн захирамж, 182/ГХ2020/00160 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу 2021.05.12-ны өдрийн 21300426 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч Баянгол, ***-***, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.08-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаар шийдвэрийн дагуу Н*Ш** 2016.12.14-ний өдрийн 00000000 дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч миний хууль ёсны эрх ашиг, сонирхолыг зөрчиж байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж, 122 дугаар зүйлийн 122.1Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж, 122.3Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж тус тус заасан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байхаар зохицуулсан гэж ойлгох тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш үндэслэлээр мэдээлэл өгөхгүй, миний өмчлөлийн эд хөрөнгөд халдаж байна гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй юм.

 

Нөгөө талаас, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Баянгол, ***-***, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.08-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, холбогдох ажиллагааг хийсэн байх ба уг ажиллагааг гүйцэтгэх явцдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх, нэхэмжлэгч П.Аын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

7. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан аливаа баримт хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан Баянгол, ***-***, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.08-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаар шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай П.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Аын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ