Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2021/0775/З |
Дугаар | 128/ШШ2022/0798 |
Огноо | 2022-10-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2022/0798
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б******* би даргалж, шүүгч А.М***-*****, шүүгч Т.М***-****** нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С*** ************ ХХК,
Хариуцагч: Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т*****
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У*********, С.Э********, хариуцагч Н.Т*****, гэрч Б.У*********, иргэдийн төлөөлөгч Ц.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдлын шаардлага: Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т*****-ын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудас-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах,
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: С*** ************ ХХК нь БНСУ-ын Имарт сүлжээ дэлгүүрийн үйлчилгээ бараа бүтээгдэхүүн, барилга, байгууламжийн стандарт дүрэм, журмыг бүрэн хангаж, олон улсын стандарт, Фрайнчайзангийн гэрээнд үндэслэн 3 салбар дэлгүүртэйгээр тасралтгүй 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т***** нь С*** ************ ХХК-ийн салбар дэлгүүр болох И**** ******салбар дэлгүүр-т 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарсан галтай холбогдох асуудлыг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт... иргэн, хуулийн этгээд галын аюулгүй, байдлыг хангах үүргээ биелүүлээгүй , эсхүл галын аюулгүй байдлын дүрэм , журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн... гэх үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудас үйлдэж манай компанид *,***, *** төгрөгийн торгууль ногдуулсан.
Маргаан бүхий 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай Шийтгэлийн хуудас хууль бус болох нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдоно. Үндэслэл-1 /Хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр болсон Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлийн хүрээнд шийтгэлийн хуудсыг гаргаагүй буюу шүүхийн шийдвэрийг зөрчсөн тухайд/
С*** ************ ХХК-ийн салбар дэлгүүр болох И**** ****** салбар дэлгүүр-т 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарсан галтай холбогдох асуудлыг шалгаад Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т***** нь өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...иргэн, хуулийн этгээдэд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй , эсхүл галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн... гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дугаар ******* тоот Шийтгэлийн хуудас үйлдэж тус компанид *,***,*** төгрөгийн торгууль ногдуулж, ***,***,***төгрөгийг Н**** ****** ХХК-д төлүүлэхээр шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх Шийтгэлийн хуудас-ыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолоор ...гомдол гаргагч ямар буруутай үйлдэл гаргасны улмаас гар гаргаж, зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байж гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй, гэм буруутай болохыг тогтоогоогүй. ... гал түймэр гарсан шалтгаан нөхцөлд гомдол гаргагчийн хуулиар тодорхойлсон гэм буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг нарийвчлан тодруулах шаардлагатай... нийтийн эрх зүйн хүрээнд гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаанаас шууд үүссэн хохирол гэж үзэж, шийтгэлийн хуудсаар шийдвэрлэгдэх асуудал мөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж, шийтгэлийн хуудсаар шийдвэрлэгдэх асуудал мөн эсэх эргэлзээтэй гэж дүгнэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0071 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т*****ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар ******* тоот Шийтгэлийн хуудас-ыг 3 сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Гэтэл хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолын хянавал хэсэгт заасан үндэслэлийг тодруулах ямар ч ажиллагаа хийхгүйгээр (гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т***** нь зөрчлийн 5 Хавтаст материалыг тус Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн *** дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш бүтэн 2 сар гаруйн дараа буюу 2021 Оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс очиж аваад маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр уг ******* дугаартай Шийтгэлийн хуудас-ыг үйлдсэн) өмнө нь гаргасан шийтгэлийн хуудастай яг ижилхэн үндэслэлээр манай компанид дахин шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
С*** ************ ХХК-ийн ямар буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарсан талаар буюу зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байж гэм буруутайд тооцсон, нийтийн эрх зүйн хүрээнд гомдол гаргагч нь нийтийн эрх зүйн хүрээнд нийтлэг үүрэг, хэм хэмжээ зөрчсөн эсэх, тийнхүү нийтлэг хэм хэмжээг зөрчих нь гал гарах шууд шалтгаан нөхцөл, гэм буруутай болох эсэхийг бодитоор дүгнээгүй байна.
Үндэслэл-2 /Зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй болох тухай/
Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т*****-ын гаргасан ******* тоот Шийтгэлийн хуудас-аар С*** ************ ХХК-ийн буруутай үйлдэл нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 болон 19 дүгээр зүйлийн 19.5 дахь зүйл, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.1, 2.2 дахь заалтыг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн нь бидний хувьд туйлын ойлгомжгүй, маргаантай дүгнэлт гэж үзэж байна.
Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д .. эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа.. хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоосон байна гэж зааснаар зөрчил гаргасны дараа шийтгэл оногдуулах зарчимтай.
Гэтэл Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12/119 тоот шинжээчийн дүгнэлт болон Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн гаргасан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 252/1788 тоот шинжээчийн дүгнэлтээр С*** ************ ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэсэн дүгнэлт огт байхгүй юм.
Гал гарсныг шинжлэн судлах эрх бүхий байгууллага болох Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв-ийн шинжээчийн дүгнэлт болон Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төв-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр бидний буруутай үйлдлийн улмаас гал гарсныг тогтоогоогүй, мөг тогтоох боломжгүй байгаа талаар дурдсан байтал Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т***** нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- заасан үүрэг, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д гал түймрийн улмын хяналтын байцаагч хууль тогтоомж,...итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана гэж заасныг тус тус зөрчсөн байгаа нь уг захиргааны акт хууль бус болохыг нотолж байна.
Маргаан бүхий шийтгэлийн хуудаст С*** ************ ХХК нь галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна. 19 дүгээр зүйлийн 19.5-д Аж ахуй нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.1-т Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, галын галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтан нь тухайн байгууллагын барилга байгууламж, нутаг дэвсгэрийн хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ, 2.3-т Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгч, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, уг үйл ажиллагааг баримтжуулсан байна гэж заасан галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж байгууллагын үүргийг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь хавтас хэрэг байгаа манай компанийн ерөнхий инженер Д.Б*******2019 оны 11 сарын 19-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө ээлжийн цахилгаанчин өдөр тутамдаа цахилгаан монтаждаа үзлэг шалгалтыг хийдэг, мөн тэрбээр 2020 оны 10 сарын 01-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн гал түймэр гарахаас өмнө манай инженерийн баг шалгалтын хуудсыг өдөр бүр хөтөлж байсан түүнчлэн манай компанийн цахилгааны инженер П.Н********** 2019 оны 11 сарын 19-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө өдөр тутамдаа ээлжийн цахилгаанчин үзлэг шалгалтыг хийж шалгадаг гэж тус тус мэдүүлэг өгсөн нь И**** ******салбар дэлгүүрийн цахилгаанчид өдөр бүр цахилгааны монтажид үзлэг, шалгалт хийж, шалгалтын хуудсыг хөтөлдөг байсан нь нотлогддог.
Манай компани гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан нь хавтас хэрэгт байгаа гал унтраах хорыг хангалттай хэмжээгээр худалдан авч, тэдгээрийг тухай бүр цэнэглэж байсан, гал гарах үед галын хор хангалттай тоогоор байж, усны гядраант хэвийн ажиллаж байсан, галын галын дохиолол дуугармагц 7 давхар объектоос худалдан авагч, үйлчлүүлэгчдийг богино хугацаанд зохион байгуулалттайгаар бүрэн гаргасан , нийслэл болон Баянзүрх дүүргээс зохион байгуулагдсан гамшиг гал түймрээс сэргийлэх сургалтад ажилчдаа тогтмол хамруулж байсан нотлох баримтаар нотлогддог.
Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны *** дугаар тогтоолын хянавал хэсэгт шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.4-т ажилтан, албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, 19.5-д Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна гэж заасан үүргээ биелүүлж, ажилтнуудаа сургалтад хамруулж байсан зэрэг нь тогтоогдож байх тул гэж дүгнэсэн.
Түүнчлэн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлыг хэлтсээс олгосон дугаар 0****** тоот Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт-ийг баталгаажуулж 2 жилийн хугацаатай олгосон бөгөөд энэхүү батламж нь бидний Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох журам, дүрмийг бүрэн биелүүлж ажиллаж байсныг нотолно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т*****-ын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудас-ыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Н.Т***** нь С*** ************ ХХК-ийн салбар дэлгүүр болох * **** болон ****** салбар дэлгүүрт 2019 оны 6 сарын 08-ны өдөр гарсан галтай холбоотой асуудлыг шалгаж Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.
Улмаар 2021 оны 9 сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж нэхэмжлэгч компанид *,***,*** төгрөгийн торгууль тавьсан. Тус шийтгэлийн хуудас нь хууль бус болох нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдох юм. Хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр болсон улсын дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлийн хүрээнд шийтгэлийн хуудас гаргаагүй, буюу шүүхийн шийдвэр зөрчсөн тухай юм. Өмнө нь Н.Т***** тус гал гарсан асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.1 дэх зүйл буюу маргаан бүхий захиргааны акттай адилхан үндэслэлээр нэхэмжлэгч компанийг 2020 оны 10 сарын 14-ны өдөр ******* тоот шийтгэлийн хуудсыг үйлдэж *,***,*** төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 сарын 13-ны өдрийн **дугаар тогтоолоор гомдол гаргагч ямар буруутай үйлдэл гаргасны улмаас гал гаргаж зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байж гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй.
Гэм буруутай болохыг тогтоогоогүй гал түймэр гарсан шалтгаан нөхцөлд гомдол гаргагчийн хуулиар тодорхойлсон гэм буруутай үйлдэлд буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж дүгнээд тус шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай дахин акт гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсны дараа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар дараах хүсэлтийг С*** ************ ХХК нь өгч байсан. 2021 оны 7 сарын 30-ны өдрийн 1/311 тоот албан бичгээр Н.Т*****ад С******* компанитай учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор хохирол үнэлгээчин томилж хохирол үнэлгээний тайланг гаргуулах хүсэлт гаргасан.
Гэтэл Н.Т***** нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.**дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан холбогдох хүсэлтийг 3 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчөөд 24 хоног хариу өгөөгүй учир 2021 оны 8 сарын 24-ны өдрийн 0134 дугаартай албан бичгээр Нийслэлийн онцгой байдлын газрын зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтанд С*** ************ ХХК-д гарсан галтай холбогдуулж дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн эсэх С*** ************ ХХК-иас гаргасан хохирол үнэлгээчин томилуулах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгөх хүсэлтийг гаргасан.
Мөн тус өдөр Нийслэлийн прокурорын газарт Н.Т***** нь дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн эсэх С*** ************ ХХК-иас тавьсан хохирол тавьсан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээлэл гаргаж өгөхийг улсын байцаагч Н.Т*****-ад даалгаж өгөх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт хүсэлт өгсөн. Тус хүсэлтийн хариуд хяналтын прокурор н.Э********** гэдэг хүн 2021 оны 9 сарын 02-ны өдрийн 3/2109 дугаар мэдэгдэх хуудсаар Нийслэлийн онцгой байдлын газар шүүхийн тогтоолд дурдсан нөхцөл байдлыг тодруулах холбогдох ажиллагаа хийж гүйцэтгэх талаар албан бичиг хүргүүлсэн хариу өгсөн.
н.Э********** гэдэг прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухайд шүүхийн шийдвэрт тогтоох гэсэн асуудлыг нарийвчлан тогтоогоорой гэдэг үүргийг өгсөн байгаа. Гэтэл Н.Т***** нь улсын дээд шүүхийн *** дугаар тогтоол бол 2021 оны 7 сарын 09-нд оролцогч нарт гардуулж хүчин төгөлдөр болсон. Шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа дуусахад 22 хоног үлдсэн буюу шүүхийн тогтоолд дурдсан нөхцөл байдлыг тодруулах хангалттай хугацаа байсаар байхад тус нөхцөл байдлыг тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй. Н.Т***** нь 2021 оны 9 сарын 16-ны өдөр 0***/** тоот шийтгэлийн хуудсыг үйлдсэн.
С*** ************ ХХК-ийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна уу, шүүхээс тогтоож тодруул гэсэн асуудлыг тодруулаад ажлаа хийгээрэй гэдэг нөхцөл байдлыг удаа дараа тодруулахад огт хийгээгүй. Хэрэгт хавсаргасан байгаа захиргааны хэргийн шүүхээс зөрчлийн хэргийг авсан байгаа. 7 хоногийн дараа ямар ч ажиллагаа хийхгүй торгосон байдаг. Н.Т***** нь тус шийтгэлийн хуудсаар С*** ************ ХХК нь ямар буруутай үйлдэл гаргасны улмаас гал түймэр гаргасан мөн зөрчил үйлдсэн талаар эцсийн байдлаар тогтоогоогүй байж гэм буруутайд тооцсон. Нийтийн эрх зүйн хүрээнд гомдол гаргагч нь нийтлэг хэм хэмжээ тогтоосон талаар бодитой дүгнээгүй. Үндэслэл хоёрын тухайд зөрчил гаргасан талаар үзэх үндэслэлгүй гэж үзсэн.
Гомдол гаргагч ямар буруутай үйлдэл гаргасны улмаас гал гаргаж зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогүй байж гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй, гэм буруутай болохыг тогтоогоогүй.
Гал түймэр гарсан шалтгаан нөхцөлд гомдол гаргагчийн хуулиар тодорхойлсон гэм буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг нарийвчлан тодруулах шаардлагатай гэж үзсэн. Н.Т***** нь нэхэмжлэгч компанийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.3, 19.5 Галын аюулгүй байдлын дүрмийн 2.1, 2.2 дах заалтыг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа нь туйлын буруу гэдэг дүгнэлт гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1.1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна гэж заасан.
Мөн хуулийн 7.1.2-т тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж заасан. Зөрчил гаргасан этгээдийн буруутай үйлдэл эцсийн байдлаар тогтоосны дараа шийтгэл оногдуулах зарчимтай. Гэтэл Гамшиг судлалын хүрээлэнгээс тус гал гарсан асуудлын талаар хоёр газарт дүгнэлт гарсан. Нэг нь болохоор Гамшиг судлалын хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн дүрмийн дүгнэлт байдаг. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн гаргасан 2019 оны 7 сарын 23-ны өдрийн 250/1788 тоот шинжээчийн дүгнэлт байдаг.
Тус хоёр дүгнэлт бол нэхэмжлэгч компанийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэдэг дүгнэлт байхгүй. Н.Т***** нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн ямар буруутай үйл ажиллагаа байгаа талаар дурдаагүй байхад хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан болоод буруутай байдлыг тодорхойлох үүрэг байтал тодорхойлоогүй. Гал аюулгүй байдлын тухай хуулийн 5.5-д Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана гэж заасан.
Гэтэл энэ заалтыг зөрчсөн байгаа нь уг захиргааны акт хууль бус гэдгийг тодорхойлж байна. Дээр дурдсан Галын аюулгүй байдлын тухай хууль болон үндсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байдаг. Хавтаст хэрэгт байгаа нэхэмжлэгч компанийн ерөнхий инженер н.Б******* нь 2019 оны 11 сарын 14-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Улмаар ээлжийн цахилгаанчин өдөр тутамдаа монтаж үзлэг шалгалт хийдэг, мөн 2020 оны 10 сарын 01-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн гал түймэр гарахаас өмнө нэхэмжлэгч компанийн инженерийн баг шалгалтын хуудсыг өдөр бүр хөтөлж байсан гэсэн мэдүүлгүүд мөн нэхэмжлэгч компанийн цахилгааны инженер н.Н****** гэдэг хүн мэдүүлэг өгсөн байдаг.
Энэ хүн бол 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө өдөр тутамдаа ээлжийн цахилгаанд үзлэг шалгалт хийж шалгадаг гэж тус тус мэдүүлэг өгсөн. * **** салбар дэлгүүрийн цахилгаанчид өдөр тутам цахилгааны монтажид үзлэг шалгалт хийж шалгалтын хуудсыг хөтөлдөг болох нь нотлогдож байгаа.
Нэхэмжлэгч компани нь гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажилтнаа сургаж, дадлагажуулсан талаар хавтаст хэрэгт байгаа. Гал унтраах хорыг хангалттай хэмжээгээр худалдана авч тэдгээрийг тухайн бүр цэнэглэж байсан. Гал гарах үед галын хор хангалттай тоогоор байж усны гидрат хэвийн ажиллаж байсан. Галын дохиолол дугарч 7 давхар барилгаас худалдан авагч үйлчлүүлэгч нарыг богино хугацаанд зохион байгуулж ажилласан. Нийслэл болон Баянзүрх дүүргээс зохион байгуулсан гамшиг гал түймрээс сэргийлэх сургалтад тогтмол хамрагдаж байгаа талаар нотлогдож байна.
Улсын дээд шүүхийн хуралдааны **дугаар тогтоолын хянавал хэсэгт хавтаст хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгах асуудлыг авч хэлэлцүүлэх. Мөн хуулийн 19.5-д Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна гэж заасан. Улмаар ажилтнуудыг сургалтад хамруулж байсан зэрэг тогтоогдож байна гэж улсын дээд шүүхийн тогтоолд дүгнэсэн байдаг. 2018 оны 9 сарын 05-ны өдөр гал гарахаас өмнө Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс олгосон 0****** тоот ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг баталгаажуулж 2 жилийн хугацаатай батламж олгосон нь нэхэмжлэгч компанийг галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж дүрэм журмыг бүрэн биелүүлж ажиллаж байсныг нотолж байна.
Шүүхийн тогтоолд дурдсан гэм буруутай үйл ажиллагааг тогтооход ямар ч ажиллагаа хийгээгүй, шийтгэл ногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэмдэглэл үйлдээгүй. Хуулийн 4.13-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараах нийтлэг зүйлийг тусгана гэж заасан. Яагаад үйлдээгүй вэ? гэхээр улс ямар ч ажиллагаа хийгээгүй. Иймд дээрх дурдсан үндэслэлээр Нийслэлийн Онцгой байдлын газрын улсын байцаагч Н.Т*****-ын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Улсын байцаагчийн 2020 оны 10 сарын 14-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас нь нэхэмжлэгч компанийн * ****, ****** салбарт гарсан галтай холбоотой буюу гал түймэр хэний буруугаас гарсан бэ? буюу гал гарсан зөрчилтэй холбоотой шийтгэлийн хуудас байсан. Маргаан бүхий шийтгэлийн хуудас буюу хавтаст хэргийн 162 дугаар талд авагдсан байгаа 2021 оны 9 сарын 16-ны өдрийн ****** тоот шийтгэлийн хуудас өөрөө Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөвхөн баримталсан. Улмаар энэ зүйл заалтыг баримтлаад нэхэмжлэгч компанийг *,***,*** сая төгрөгөөр торгосон.
Маргаан бүхий шийтгэлийн хуудаст байгаа хууль зүйн үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг өөрөө иргэн хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй эсвэл Галын аюулгүй байдлын тухай хуулийн дүрэм журам, галын аюулгүй байдлын талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээр торгож байна гэж ойлгосон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцахаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.3, 19.5 дугаар зүйлийг зөрчсөн буюу Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн хуулийн этгээдийн нийтлэг үүргийг биелүүлээгүй гэдэг зөрчилтэй шийдвэр ногдуулсан.
Өмнө нь гарч байгаа 2020 оны 9 дүгээр сард гарсан галтай холбоотой асуудалд шийтгэл ногдуулаагүй гэж галын улсын байцаагч тайлбарладаг. Гэтэл шийтгэлийн хуудас нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.3 болон 19.5 дах заалтыг зөрчсөн гэж үзээд шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэл хэсэгт тавьж тэмдэглээгүй.
Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг аваад шүүхэд нэхэмжлэл гомдол гаргах гэхээр 5.14.1-д заасан аль үүргийг зөрчиж байгаа вэ? Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн аль үүргийг биелүүлээгүй гэж үзэж байгаа вэ? гэдэг зүйл нь тодорхой бус байна. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шийтгэлийн хуудсыг харах юм бол Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-д зааснаар захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах гэсэн бичгээр тавигдах захиргааны актын шаардлагыг хангаагүй байна. Аль хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа талаар шийтгэл ногдуулж байгаа нь тодорхой бус байгаа нь ерөнхий хуулийн 4.2.1-д зааснаар бодит нөхцөл байдлыг зөрчсөн гэж үзэж байна.
Хариуцагч бичгээр гаргасан тайлбартаа өмнө нь гал гарсан зөрчилтэй холбоогүй зөвхөн нийтлэг үүрэг буюу хэм хэмжээг зөрчсөн гэдгээр шийтгэл ногдуулж байгаа бол хуулиар зөрчлийн хэрэг нээх тогтоол гаргах ёстой. Улмаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараад хууль ёсны төлөөлөгчийг томилоод үүнтэй холбоотой зөрчлийг нэхэмжлэгч компани гаргасан уу? гэдэг талаарх баримтыг цуглуулах, зөрчлийн тэмдэглэл үйлдэх үүний дараа зөрчил гаргасан гэдэг нь нотлогдох юм бол шийтгэлийн хуудсыг гаргаад манай компанид гардуулах ёстой. Зөрчлийн хэргийг шүүх бүхэлд нь баримтаар татсан.
Зөрчлийн хэрэг өмнө нь шийдэгдэж байгаа гал гарсан зөрчилтэй холбоотой юм. Маргаан бүхий шийтгэлийн хуудас өөрөө гал гарсан зөрчилтэй холбоогүй өөр зөрчил юм. Үүнтэй холбоотой ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй. Нэхэмжлэгч компани нь галын аюулгүй байдалтай холбоотой сургалт зохион байгуулаад энэ талаар нотлох баримтаар маш тодорхой авагдсан байгаа. Манай зүгээс гаргаж өгсөн 2018 он болон 2019 оны 1-5 дугаар сарын хооронд нэхэмжлэгч компанийн техникийн үйлчилгээ хяналтын бүртгэлийг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн байгаа.
Хариуцагч улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны журмын дагуу явуулаад манайхаас хяналтын техникийн үйлчилгээ болон хяналтын бүртгэлийн дэвтрийг шаардаад сургалт хийсэнтэй холбоотой баримт цуглуулсан бол бид тус баримтуудыг маргаан бүхий шийтгэлийн хуудас гарахаас өмнө гаргаад өгөх ёстой байсан.
Бид нар өөрсдөө зөрчил гаргаагүй гэдгийг нотлох боломжтой байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаад нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй. 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийн үндэслэлийг нотлох үүргийг хүлээхгүй гэж үзэж байна.
Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээс яагаад унасан бэ? гэхээр техникийн үйлчилгээ болон хяналтын бүртгэл байгаагүй гэдгийг нэмэлт баримтаар цуглуулах үүрэгтэй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухайд шийтгэлийн хуудас гарахаас өмнө тухай бүртгэлийн дэвтэр байгаа юу? гэдэгтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох үүргийн хүрээнд баримтыг цуглуулах ёстой байсан.
Гэтэл үүнтэй холбоотой ажиллагааг хийгээгүй улмаас маргаан бүхий шийтгэлийн хуудас гараад дахин дахин шүүхийн маргаан одоог хүртэл хохироод явж байна. Нэхэмжлэгчийн зүгээс техникийн үйлчилгээ хяналтын бүртгэлийн дэвтэртэй холбоотой ажиллагааг захиргааны хэргийн шүүх нөхөж хийх боломжгүй. Улсын байцаагч шийтгэлийн хуудас гарахаас өмнө зөрчилтэй холбоотой бүх баримтыг цуглуулах ёстой байсан.
Галын аюулгүй байдлыг хангах хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсантай холбоотой 2018 оны 9 сарын 05-ны өдрийн ажлын байрны аюулгүй байдлын дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Үүнтэй холбоотой жил бүр онцгой байдлаас галын аюулгүй байдалтай холбоотой сургалт хийж байсан баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Техникийн үйлчилгээ болон хяналтын бүртгэлийн дэвтрийг гаргаж өгсөн учир тус баримтуудаар нэхэмжлэгч компанийг зөрчил гаргаагүй гэж тогтоогдож байгаа учир шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Т***** би, Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт заасны дагуу С*** ************ ХХК-д холбогдох захиргааны хэрэгт оролцож тайлбар гаргаж байна.
1. С*** ************ ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.3 Аж ахуй нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна гэснийг зөрчсөн нь зөрчлийн хэргийн 1 хавтасны 169 хуудас иргэн Б.М******-ийн мэдүүлэгт Цахилгаанчин өдөр тутмын хийж гүйцэтгэсэн ажлыг бичиж тэмдэглэдэг тусгай бүртгэл байдаг уу? Гэсэн мөрдөгчийн асуултад хариулахдаа цахилгаанчин өдөрт хийсэн ажлаа операторын ажлын рапортын дэвтэр дээр бичин тэмдэглэдэг., түүнээс тусгайлсан бүртгэл рапорт байдаггүй гэснээр нотлогдож байна.
2. С*** ************ ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажилтнаа сургаж дадлагажуулсан байна гэх заалтыг хангаж ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч 2018 Оны 06 дугаар сарын 14 15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Баянзүрх дүүргийн хэмжээний Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, 2019 оны 04 дүгээр сарын 24-26 өдрүүдэд зохион байгуулагдсан Нийслэлийн хэмжээний Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд тус байгууллагын ажилчид хамрагдсанаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм 2. Галын аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага 2.3-т заасан аж ахуйн нэгж байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгч, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах, зам гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулж, дадлагажуулсан байна. Энэхүү сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж , уг үйл ажиллагааг баримтжуулсан байна гэсэн заалтыг хангасан гэж үзэхгүй юм.
Иймд Монгол Улсын засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм 2. Галын аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага 2.1 Аж ахуйн нэгж байгууллагын удирдлага , галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий ажилтан нь тухайн байгууллагын барилга байгууламж, нутаг дэвсгэрийн хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
1. Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст Н**** ****** ХХК-д учирсан гэх ***,***,***төгрөгийн хохирлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0071 дугаартай шийдвэрт хувийн эрх зүйн гэрээний харилцаанаас үүсэн талуудын хооронд байгуулагдсан Даатгалын гэрээ болон түрээслэгч, түрээслүүлэгч нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний үүргийн зөрчлөөс үүсэн гэм хорын хохирол, нөхөн төлбөрт хамаарах асуудал гэж үзсэн тул тус шүүхийн шийдвэрийн биелүүлж дахин шинэ акт гаргахдаа тусгаагүй.
2. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд гал түймэр гарсан асуудал нь Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйл Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчиж 1 дэх хэсэгт заасан Иргэн хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл алын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол , нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг зуун нэгж, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасантай нийцэж байгаагийн тухайд:
1. Зөрчлийн хэрэгт авагдсан иргэн Г.Б*********-ийн мэдүүлэг 1 хавтас 151 хуудаст гал юунаас болж гарсан талаар мэдэж байна уу? Гэсэн мөрдөгчийн асуултад хариулахдаа гал миний мэдэж байгаагаар 1 давхарт эхэлж гараад B1 давхар руу орсон камераар хаанаас гарсныг хайж байхад тог тасарсан.
2. Цахилгаан М.Г*****-ын мэдүүлэг 1 хавтас 156 хуудас таны анх онгойлгосон гэх өрөөний гал дүрвэлзэж байсан хэсэгт юу юу байдаг вэ? Жишээ нь цахилгаан, холбооны утаснууд байсан эсэх талаар ярина уу? Гэсэн асуултад гал дүрэлзэж байсан хэсэгт цахилгаан тэжээлийн үндсэн кабелийн утаснууд байсан.
3. Цахилгаан инженер Д.Н********* 1 хавтас 167 хуудаст гэрлийн автоматууд салбар шит болгондоо байдаг, мөн ерөнхий шит дотор автомат байдаг. Түрээслэгч нарын цахилгааны эх үүсвэрүүд тус тусдаа шийдэгдсэн, түрээслэгч нарын хэсэгт цахилгааны богино холболт үүссэн тохиолдолд тухайн хэрэглэгч дээрээ цахилгаан тасарч автоматууд бууж эрсдэлээс хамгаалдаг юм.
4. Галын шинжээч, ахмад Б.Д***** 1 хавтас 178 хуудас шинжээчид тавьсан асуултад цахилгааны угсралт холболт нь анх стандартын дагуу тавигдсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна гэхдээ гал түймэр гасан байна гэдэг нь галын аюулгүй байдал болон цахилгааны байгууламжийн ашиглалтын дүрэм зөрчигдсөнөөс болж гал түймэр гарсан гэдэг нь тогтоогдож байна. Ачаалал хэтэрсэн гэж үзэхгүй байна хэрэв ачаалал хэтэрсэн бол тухайн гал хамгаалагчид ачаалал өгч бууснаар гал түймэр гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.
5. Галын шинжээч У.У******** 1 хавтас 174 хуудаст шинжээчид тавьсан асуултад тухайн объектод гарсан шалтгаан бол богино холболт шилжилтийн эсэргүүцлийн улмаас гал түймэр гарсан байх үндэслэлтэй байсан ба энэ нь гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон.Уг дүгнэлтэд.. цахилгааны утсанд богино бөмбөлөг үүссэн байна гэж дүгнэлтэд дурдагдсан байсан , үүнээс улбаалж дээрх дүгнэлтийг өгөх үндэслэл бий болсон Дүгнэлтийг гаргахдаа манай шинжээчдийн бүрэлдэхүүн хавтас хэргийн материалтай бүрэн танилцсан а хавтас хэрэгт авагдсанаар галыг гаднаас тавьсан, зориуд шатаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байсан... Барилга байгууламжийг ашиглалтад оруулахад улсын комисс албан ёсоор хүлээн авдаг, тэгэхлээр стандарт, шаардлага хангасан учраас хүлээн авч ашиглалтад оруулахад хэвийн ашиглаж байсан гэж ойлгож байна.гэснээс үзэхэд галын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбоотой асуудал үүссэн байна гэж үзсэн.
6. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдал, үнэлгээний нэгдсэн төв-ийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12/119 дугаартай дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч нарын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 252/1788 дугаартай дүгнэлтүүдэд цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн, бөмбөлөг нь богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас гал түймэр гарахад хүргэсэн байх магадлалтай байна. Монгол Улсад цахилгаан дамжуулах утсанд үүсэн бөмбөлгийн хүчил төрөгчийн агууламж тодорхойлдог багаж Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газарт байдаг.
Тус Vario Macro Cube-elemanter багаж нь 2019, 2020 онуудад бүрэн ажиллагаагүй байсан болно гэсэн хариуг авсан. Иймд эрх бүхий албан тушаалтан Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 5.5 дах хэсэгт Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, норматив ын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана гэж заасны дагуу Гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан.
7. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар тушаалаар батлагдсан Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам-ын 2.3 дах хэсэгт заасны дагуу Галын аюулгүй байдлын байдлын дүгнэлт авах тухай аж ахуйн нэгж, иргэнээс гаргасан хүсэлтийг хүлээн авснаас хойш шаардлага гаргасан баримтыг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага ажлын 10 хүртэл хоногт багтаан дүгнэлт гаргана гэсний дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын ажлын хэлтсээс ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг С*** ************ ХХК-д олгосон байдаг, Мөн журмын 5.3 дах хэсэгт галын аюулгүй байдлын дүгнэлт нь галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм, дүрэм, зөрчигдсөнөөс үүдэн гарсан зөрчлийн болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд гарсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шийтгэлийн хуудас гаргахад эрх бүхий албан тушаалтнаас хэрэг бүртгэлтийн шатанд тухайн объект нь ямар стандартын дагуу баригдсан бэ? гал гарсан нөхцөл байдлыг хаана үүссэн талаар тогтоох үндсэн дээр суурийг босгосон зургийг хийсэн, цахилгааны гүйцэтгэл хийсэн, цахилгааны зураг боловсруулсан, барилга угсралтыг хийсэн бүх байгууллагыг 2020 оны шийтгэлийн хуудас гаргахаас өмнө хянан шийдвэрлэх ажиллагаагаар гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан байдаг.
Энэхүү шатанд ямар нэгэн байдлаар анхаарал татах зөрчил гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн шийтгэлийн хуудсыг гаргахад эрх бүхий албан тушаалтнаас Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл гээд ерөнхийдөө аж ахуйн нэгж байгууллагын хүлээх эрх үүрэг нийтлэг шаардлагыг ерөнхийлөн томьёолсон гэдэг үндэслэлээр 2021 оны 6 сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоол гарч эрх бүхий албан тушаалтан нэхэмжлэгчийн буруутай үйлдэл эс үйлдэхүй тогтоосон ямар үйлдэл байгаа буюу галын аюулгүй байдлын үндсэн дүрэм журмын аль зүйл заалт вэ? гэдгийг тогтоох юм.
2020 оны шийтгэлийн хуудсаар оногдуулсан гуравдагч этгээдээр татагдсан байсан Н**** ****** ХХК-д учирсан ***,***,***сая төгрөгийг иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд дахин шийтгэлийн хуудас гаргахдаа нэхэмжлэгч компанид Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.3, 19.5, галын аюулгүй байдлын дүрмийн 2.1, 2.3-д заасан үүргийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсан. Шийтгэлийн хуудастай холбоотойгоор нэмэлт нотлох баримт цуглуулах, ажиллагаа явуулах шаардлага байхгүй байсан.
Хэрэг бүртгэлтийн шатанд 58 хоногийн хугацаанд 5 хавтаст хэрэг цуглуулаад шүүхээр эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхэд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг мөн хэвээр үлдээгээд дээд шатны тогтоол гаргахдаа эрх бүхий албан тушаалтны зүгээс шүүх шийдвэр гаргаж хуулийн 17 гэж заасан байдаг.
Улмаар дахин захиргааны акт гаргахаар шийдвэрлэсэн. Улмаар Галын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн талаар дахин шийтгэлийн хуудас гаргахдаа бичсэн байгаа. Ч.У********* өмгөөлөгч ярихдаа энэ хоёр хэрэг хоорондоо хоёр өөр гомдлоор явж байгаа юм шиг тайлбарлаад байна. Энэ бол тийм зүйл байхгүй.
2019 онд гарсан галтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байна. Дахин шинэ акт гаргах тогтоол гарсан болохоор дахин шинэ акт гаргасан. Шинэ акт гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа 17 дахад заалтад заасан заалтаар бичээгүй байна гэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тайлбар дээрээ 17.3, 19.5 дугаар заалт гээд хэлсэн байгаа байх.
Мөн галын аюулгүй байдал аж ахуйн нэгж байгууллагад ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт олгох журмын хүрээнд нэхэмжлэгч компани нь ажлын байрны дүгнэлт гэдэг бол нэхэмжлэгч компанийн гал түймрээс хамгаалах утаа мэдрэх талаар нотолж байгаа баримт бичиг юм. Тэрнээс биш тухайн албан байгууллага галын аюулгүй байдлыг хангасан гэсэн зүйл байхгүй.
Тухайн цахилгааны шийтний өрөөнд ийм ийм зүйл байна, үүнийг ингэж ажиллуулна, үүн дээр ингэж үзлэг шалгалт хийлээ, энэ нөхцөл байдал тогтоогдлоо гэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэлтээр өгсөн баримтаар зөвхөн иргэн Н.Т*****ын зүгээс ингэж үзлэг хийгээд шийтний өрөөнд цэвэрлэгээ хийлээ гэсэн албан бус л гэж миний хувьд үзэж байгаа. гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүхэд бичгээр бичгээр гаргасан дүгнэлтдээ:
Хэрэг бүртгэлийн дэвтэр байхгүй гэж байна. 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл дэвтэр гарч ирсэн үү гэдэг үйл байна. 6 дугаар сарын 08-нд гал гарсан гэж байгаа. Өглөө инженер шалгасан уу гэдэг асуудал байна. 6 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд байхгүй гэж яригдаад байна. Улмаар олон хоногийн бүртгэл хийгээгүй байна. Нэхэмжлэгч компанийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
Гомдол гаргагч С*** ************ ХХК нь Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т*****-ын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №******* дугаартай Шийтгэлийн хуудас-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т*****-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т*****-ын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсаар С*** ************ ХХК-г Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.5, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг зөрчсөн гэх зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
3. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.
4. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна., 19 дүгээр зүйлийн 19.5-д Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна гэж тус тус заасан байна.
5. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2 дахь хэсгийн 2.1-д Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтан нь тухайн байгууллагын барилга байгууламж, нутаг дэвсгэрийн хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ 2.3-д Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгч, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулж, дадлагажуулсан байна. Энэхүү сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, уг үйл ажиллагааг баримтжуулсан байна гэж тус тус заасан байна.
6. Гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан болох нь хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
7. Учир нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 -д Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана гэж заасан байна.
8. Дээр хуулийн зохицуулалтаас үзэхэд, гал түймрийн улсын хяналтын байцаагч нь зөрчлийн шинж байдлаас шалтгаалан лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргахаар байна.
9. Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12/119 тоот шинжээчийн дүгнэлтийн[1][1] 1 дүгээр асуултын хариултад Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг. Бөмбөлөг үүссэн цахилгаан дамжуулагч утас болон дээж авсан хэсгийг 1, 2 дугаар зургаар харуулав, 2 дугаар асуултын хариултад бөмбөлөг илэрсэн цахилгааны утсыг нарийвчилсан шинжилгээнд хамруулж бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлсноор гал гарах шалтгаан нөхцөл болсон эсэхийг тодорхойлох боломжтой болно гэсэн байна.
10. Дээрх хариултуудаас үзэхэд, цахилгаан дамжуулагч утсанд үүссэн бөмбөлөг нь богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас үүссэн эсэх, эсвэл цахилгаан дамжуулагч утасны гадна тусгаарлагч нь дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр бөмбөлөг үүссэн эсэхийг шинжилгээгээр тогтоох нь гал юунаас шалтгаалж гарсныг тогтооход чухал ач холбогдолтой байна.
11. Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №677 тоот албан бичигт[2][2] Геологийн төв лабораторийн хүчилтөрөгч тодорхойлдог VARIO MACRO CUBE-elementar багаж нь тодорхой шалтгааны улмаас 2019, 2020 онуудад бүрэн ажиллаагүй болно гэсэн байна.
12. Геологийн төв лабораторийн дээрх №677 тоот албан бичгээс үзэхэд, гал юунаас шалтгаалж гарсныг тогтооход чухал ач холбогдолтой, цахилгаан дамжуулагч утсанд үүссэн бөмбөлгийн хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлдог VARIO MACRO CUBE-elementar багаж шинжээчийн дүгнэлтүүд гарах үед ажиллаагүй, ажиллагаагүй байсан байна.
13. Цахилгаан дамжуулагч утсанд үүссэн бөмбөлгийн хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлдог багаж тухайн үед ажиллаагүй байсан байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах талаарх зохицуулалтад нийцэхгүй байна.
14. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл Шударга ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 3.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэж тус тус заасан байна.
15. Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх, хариуцлага хүлээх нь гарцаагүй, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд тохирсон шийтгэл оногдуулах, харин зөрчил гаргасан нь лавтай тогтоогдохгүй бол шийтгэл оногдуулахгүй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
16. Дээрх үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд, гал юунаас шалтгаалж гарсан буюу гомдол гаргагч галын аюулгүй байдлыг хангах талаарх үүргээ биелүүлсэн эсэх, зөрчил гаргасан эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай, лавтай тогтоогдохгүй байна.
17. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан ...техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлийн тухайд:
18. Хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн ба галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлийг тодорхой ямар загвар, маягтаар хөтлөх нь тодорхойгүй /бүртгэлийн дэвтэр хөтлөх эсэх, хүснэгт, маягт бөглөх эсэх, эдгээр нь ямар мэдээлэл агуулсан байх/ байна.
19. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Гал түймрээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа явуулах чиг үүргийг аймаг, нийслэлийн онцгой байдлын байгууллага төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ. гэж заасан байна.
20. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүрэгтэй, 29.1.5-д гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон болон аюулын нөхцөл байдлын талаар хүн амд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, эсхүл шууд мэдээлэх, заавар, зөвлөмжөөр хангах, 29.1.13-д гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар, стандарт боловсруулах гэж тус тус заасан байна.
21. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах, заавар, зөвлөмжөөр хангах, заавар зөвлөмж боловсруулах нь онцгой байдлын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагын чиг үүрэг байна.
22. Хариуцагч нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэл ямар байх талаар гомдол гаргагчид сургалт, сурталчилгаа явуулсан, заавар зөвлөмжөөр хангасан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
23. Иймд гомдол гаргагчийг галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлгүй байсан гэж буруутгах боломжгүй байна.
24. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна гэж заасан сургалтын тухайд:
25. Хариуцагч нь гал унтраах тактикийн сургалт болон гамшгийн иж бүрэн сургалт гэсэн хоёр өөр төрлийн сургалт байдаг, гомдол гаргагч нь гал унтраах тактикийн сургалтад бол хамрагдаагүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
26. Гомдол гаргагч нь ажилтнууддаа сургалтуудад хамруулж байсан болох нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургалт зохион байгуулах төлөвлөгөө, илтгэх хуудас[3][3], С*** ************ ХХК-ийн Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэст хандсан сургалт авах талаарх хүсэлт, сургалтад хамрагдсантай холбоотой фото зураг, талархал, сертификат гэх мэт[4][4] болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 27. Мөн Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолд[5][5] 19 дүгээр зүйлийн 19.5-д Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна гэж заасан үүргээ биелүүлж ажилтнуудаа сургалтад хамруулж байсан зэрэг нь тогтоогдож байх тул гэж дүгнэсэн байна.
28. Иймд гомдол гаргагчийг ажилтнуудаа галын аюулгүй байдлын талаарх сургалтад хамруулж байгаагүй гэж буруутгах боломжгүй.
29. Мөн түүнчлэн Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.3-д заасан жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах сургалт гэж тодорхой ямар сургалтыг ойлгох /гал унтраах тактикийн сургалт, эсвэл гамшгийн иж бүрэн сургалт, гамшгийн иж бүрэн сургалтыг гал унтраах тактикийн сургалттай дүйцүүлэн үзэх эсэх/ нь тодорхойгүй байх ба энэ талаарх хууль тогтоомжийг онцгой байдлын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагын зүгээс иргэд, аж ахуй нэгжид ойлгомжтой байдлаар тайлбарласан, сургалт, сурталчилгаа явуулсан, заавар зөвлөмжөөр
ханган нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
30. Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
31. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:
Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хэрэг бүртгэлийн дэвтэр байхгүй гэж байна. 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл дэвтэр гарч ирсэн үү гэдэг үйл байна. 6 дугаар сарын 08-нд гал гарсан гэж байгаа. Өглөө инженер шалгасан уу гэдэг асуудал байна. 6 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд байхгүй гэж яригдаад байна. Улмаар олон хоногийн бүртгэл хийгээгүй байна. Нэхэмжлэгч компанийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна гэсэн байна.
Дээрхээс үзэхэд, иргэдийн төлөөлөгч нь гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар дүгнэлт гаргасан байх ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарласан үндэслэлүүдээр няцаагдаж байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 7 дугаар зүйлийн 7.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.1.13, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч С*** ************ ХХК-ийн гаргасан гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** дугаар зүйлийн ***.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Б*******
ШҮҮГЧ А.М***-*****
ШҮҮГЧ Т.М***-******