Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2022/00249

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2022/00157/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын  4 дүгээр багт оршин суух, Э.У,

Хариуцагч: Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих анги

Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай,

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Э /онлайнаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О,

Гуравдагч этгээд: Г.З,

Шинжээч: Ц.Т /онлайнаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.У надад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт хураагдсан Э.У болон эхнэр Г.З бидний өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг багт байрлах орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д ХХК-иас үнэлгээ тогтоосон бөгөөд орон сууцны үнийг 100.868.625 төгрөг буюу 1 м.кв-г нь 2.037.750 төгрөгөөр үнэлсэн. Энэ орон сууцны барилга бетон карказ хийцлэлтэй, гурван давхар шилтэй, төмөр вакум цонхтой, аймгийн төвд А зэрэглэлийн байршилтай, сургууль цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээнд ойр байршилтай бөгөөд ашиглалтад ороод удаагүй орон сууц юм. Үнэлгээ хийхдээ эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, бодит үнээс нь багаар үнэлсэн байна. Мөн манай байртай ойролцоох орон сууцнууд нь 1 м.кв нь 3.000.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс 32%-р бага үнэлсэн байна. Орон сууцны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь орон сууцны үнэлгээ үнэн зөв тогтоогдсон эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд Э.У би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг үндэслэн энэхүү орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2156 дугаартай захирамжаар Э*******аас 35.600.000 төгрөг гаргуулан Б.Оюунмөнхөд олгохоор шийдвэрлэгдсэний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч Э.Ут шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудсыг удаа дараа гардуулахад Э.У нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр оролцдоггүй байнга эхнэр Г.Зийг явуулж шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажилллагаа явуулж 2.999.000 төгрөгийг хэсэгчлэн төлүүлсэн болно.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн лавлагааг авахад өөрийн болон эхнэр Г.Зийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд илэрсэн боловч дээрх хөрөнгүүд Хаан банк, Төрийн банкны барьцаа хөрөнгүүд болно.

Төлбөр авагч Б.Оюунмөнх нь амаар болон бичгээр удаа дараа гомдол гаргадаг тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хороололдбайрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- 1817004145 дугаарт бүртгэлтэй 49.5м2 талбайтай орон сууцыг битүүмжлэх, хураах тогтоол үйлдэж баталгаажуулах ажиллагааг явуулж талуудаас үнийн санал авахад үнийн санал зөрсөн тул хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн шинжээч Түвшинцэнгэлийг шинжээчээр томилон тус хөрөнгийг үнэлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу талуудад хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэлээр баталгаажуулсан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.З шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт хураагдсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг багтбайрлах орон сууц нь гэр бүл болсноос хойш буюу 2016 онд бий болсон хөрөнгө юм. Бид 2011 онд гэр бүл болсноос хойш 2013 онд охин Цэлмэг, 2016 онд хүү Агваан, 2021 онд хүү Самдан нар төрсөн. Энэ утгаараа дурдсан орон сууц нь 5 хүний гэр бүлийн дундын хөрөнгө юм. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Э.Ут холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт дээрх орон сууцыг битүүмжилж, дуудлага худалдаагаар худалдаалах зорилгоор үнэлгээ хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээ хийхдээ миний болон бидний гурван хүүхдийн маань өмчлөх эрхэд халдаж санал асуугаагүй. Тус орон сууцны тавны нэг хэсэг буюу 20 хувь нь Э.Уын өмчлөлийн хэсэг юм. Үнэлгээ хийхдээ бидний саналыг харгалзаж үзээгүй, зөвшөөрөл аваагүй, хүүхдүүд болон надад ноогдох хэсгииг хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа ба дээрх асуудлуудыг тодруулан өмнөх үнэлгээг хүчингүйд тооцож дахин үнэлгээ хийж, миний болон хүүхдүүдийн өмчлөх эрх зөрчигдөхөөс хамгаалахыг хүсч байна гэв.

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд:

4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл (хх-ийн 04 хуудас)

4.2 Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/200 дугаартай Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг (хх-ийн 5 хуудас)

4.3 Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг 0000 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 06 хуудас)

4.4 Үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг (хх-ийн 07-09 хуудас)

 

5. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд:

5.1 Хариу тайлбар (хх-ийн 18 хуудас)

5.2 Шүүхийн гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21240131 дугаар тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийэ 19 хуудас)

5.3 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар Гүйцэтгэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 20 хуудас)

5.4 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2156 дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 21-22 хуудас)

5.5 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дүгээр Албадан гүйцэтгэх тухай захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 23 хуудас)

5.6 Төлбөр авагч Б.Оюунмөнхийн Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 24 хуудас)

5.7 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 25 хуудас)

5.8 Төлбөр төлөгч Э.Уын эд хөрөнгийн лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 26 хуудас)

5.9 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 27 хуудас)

5.10 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 21240131/1 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн зарлан дуудах мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 28 хуудас)

5.11 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21240131/02 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 29 хуудас)

5.12 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 30-31 хуудас)

5.13 Төлбөр авагч Б.Оюунмөнхийн Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан өргөдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 32 хуудас)

5.14 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн талуудад эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 33 хуудас)

5.15 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 34-35 хуудас)

5.16 Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/1075 дугаартай албан тоотын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 36 хуудас)

5.17 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тогтоолын хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 37-38 хуудас)

5.18 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 39 хуудас)

5.19 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21240131/06 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 40 хуудас)

5.20 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө хураах тухай тогтоол, тогтоолын хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 41-42 хуудас)

5.21 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 43 хуудас)

5.22 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөр төлөгч Э.Уын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 44 хуудас)

5.23 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөр авагч Б.Оюунмөнхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 45 хуудас)

5.24 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3/223 дугаартай Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн Хэнтий аймаг дахь төрийн банкны салбарт явуулсан албан тоотын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 46 хуудас)

5.25 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 42/190 дугаартай Төрийн банк ХХК-ийн Хэнтий салбарын албан тоотын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 47 хуудас)

5.26 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хэнтий аймгийн тойргийн нотариатч Ж.Сайхантуяагийн 0149 дугаартай итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 48 хуудас)

5.27 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21240131/09 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 49 хуудас)

5.28 Шинжээчээр оролцохоос татгалзах болон оруулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 50 хуудас)

5.29 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 51 хуудас)

5.30 Д хөрөнгө үнэлгээний газрын №Т22-03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 52-63 хуудас)

5.31 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/260 дугаартай Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 64 хуудас)

5.32 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 65 хуудас)

5.33 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/259 дугаартай Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 66 хуудас)-ыг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид холбогдуулан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Саригт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.У нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А56 дугаар байрны 06 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгөд гаргасан үнэлгээтэй холбоотой 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/200 дугаар ... Уг орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээг тогтооход 100.868.625 төгрөгөөр үнэлэгдснийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдэж байна гэсэн албан бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Э.У нь Г.Зт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр итгэмжлэл (хх-ийн 48 хуудас) олгосны дагуу Г.З түүний өмнөөс итгэмжлэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл (хх-ийн 65 хуудас)-д бичигдснээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа тэмдэглүүлсэн байх тул нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ : ...манай байртай ойролцоо байрны нэг метр квадрат нь 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй байхад зах зээлийн үнэлгээнээс доогуур буюу 2.037.750 төгрөгөөр үнэлж, хүний өмч хөрөнгийг хямд үнээр авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, үнэлгээний компани зах зээлийн үнэлгээг буруу тогтоож үнэлсэн.. хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч ..уг үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Д ХХК-иар үнэлүүлсэн, үнэлгээ үндэслэлтэй гарсан гэж үзэж байна, төлбөр төлөгч Э.У нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удаж байгаа тул хөрөнгийг битүүмжилж хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн.. хэмээн тайлбарлан маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Г.Зийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.

Хэнтий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид иргэн Б.Оюунмөнх нь Э.Ут холбогдуулан өргөдөл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2156 дугаар Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байх ба төлбөр авагч Б.Оюунмөнхийн хүсэлтээр уг захирамжийг албадан гүйцэтгэх хүсэлтийг хангаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дүгээр захирамж, мөн өдрийн 17 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Төлбөр авагч Б.Оюунмөнх нь Хэнтий аймгийн шүүхэд хандан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай хүсэлтийг гаргаж, (хх-ийн 24 хуудас) тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч уг захирамжийн дагуу Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21240131 дүгээр тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлөх талаар удаа дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл (хх-ийн 25 хуудас), 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зарлан дуудах хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр хөрөнгө хураан авах битүүмжлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (хх-ийн 37 дугаар хуудас), 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21240131/07 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг 0000 тоот үл хөдлөх хөрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хураан авсан байна.

Улмаар хариуцагч Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, түүнтэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, мөн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасан байх маргаж байгаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээчин тогтоох ажиллагааг хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг тогтоолгох үндэслэл бүрддэг.

Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан төлбөр авагч Б.Оюунмөнх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хураагдсан эд хөрөнгөд шинжээч томилон үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21240131/09 тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийг Шинжээчээр томилж, шинжээчид 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор дүгнэлт гаргаж ирүүлэхийг даалгасны дагуу хөрөнгийн үнэлгээний Д ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №Т22-03 тоот дүгнэлтээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг 0000 тоот үл хөдлөх хөрөнгийг 100.868.625 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч .. бидний орон сууцны барилга бетон карказ хийцтэй, гурван давхар шилтэй, төмөр вакум цонхтой, аймгийн төвд А зэрэглэлийн байршилтай, сургууль цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээнд ойр байршилтай бөгөөд ашиглалтад ороод удаагүй манай орон сууцыг зах зээлийн ханшнаас 3.2 хувиар бага үнэлсэн гэж маргаж байна.

Шинжээч Д ХХК нь хураагдсан эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 100.868.625 төгрөгөөр үнэлснийг хариуцагч байгууллага 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/200 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн ба нэхэмжлэгч Э.У шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Д ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч нараас хэрэгт баримтаар гаргасан фото зураг, фэйсбүүк чат зэргийг үндэслэн шинжээчийг үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэж маргаж байгаа боловч уг үндэслэл тогтоогдохгүйгээс гадна шинжээчийн дүгнэлтээс үзэхэд үнэлж буй хөрөнгийг зах зээлийн хандлагаар харьцуулж тооцон бусад ойролцоо байрны зах зээлийн ханштай харьцуулан, хөрөнгийн байдалтай биечлэн танилцаж үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу зах зээлийн хандлагын аргыг 100 хувь ач холбогдолтой хэмээн үзэж дүгнэлт гаргасан бөгөөд шинжээч үнэлгээ гаргахдаа холбогдох Монгол Улсын хууль, стандарт зэргийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Хариуцагч  Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн (хх-ийн 19), 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн (хх-ийн 37), 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эд хөрөнгийг хураасан ажиллагаа (хх-ийн 41) ны дагуу хураагдсан эд хөрөнгөд үнэлгээ хийлгэх шинжээч томилохдоо шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан (хх-ийн 51), шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулсан (хх-ийн 50) зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Д ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна.

Шинжээч Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг 0000 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн хандлагын аргад тулгуурлаж, одоогийн үнэ ханшийг тогтоосон, дүгнэлт гаргахдаа ойролцоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан хэмээн шинжээч Ц.Т шүүх хуралдаанд тайлбарласан, энэ тухайгаа дүгнэлтдээ тусгасан байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн бодит байдлыг бүрэн үнэлээгүй буюу хэт багаар үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй шинжээч нь дүгнэлтдээ энэ тухайгаа тодорхой тайлбарлажээ.

Нөгөөтэйгүүр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж заасны дагуу хавтаст хэргийн 50 дугаар хуудаст шинжээчээр оролцуулж болохгүй нөхцөл байдлын талаар тодруулсан, шинжээчид эрх үүргийг тайлбарлан өгсөн Д ХХК компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тавих шаардлагын талаар зохицуулсан ба хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээс тухайн шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч манай байртай ойролцоо байр одоогийн зах зээлийн ханш метр квадрат нь 3.000.000 төгрөг байгаа хэмээн Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах 16 давхар Чингис цамхагийн фото зураг, уг орон сууцтай холбоотой үнийн талаар мэссэж чатыг нэхэмжлэдээ хавсарган ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй, Д ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болох Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Монгол улсын стандарт зэргийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Э.Уын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид холбогдох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Саригт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УРАНЗАЯА