Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2022/00495

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 38/ШШ2022/00495

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* ******* баг *******7 ******* байранд байранд байрлах, 2578*******97 регистрийн *******тай, “******* *******” ХХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* ******* баг ******* байранд байрлах, 337*******737 регистрийн *******тай, “ ” ХХК,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* ******* баг, ******* байрны 0 тоотод оршин суух, регистрийн *******тай, овогт ийн ,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* ******* баг, ******* байрны 0 тоотод оршин суух, ЖЭ720730******* регистрийн *******тай, овогт гийн нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 3******* 442 83*******.4 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

                        Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б., Х.

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Дорнод салбар нь хариуцагч “ ” ХХК болон Б., Х. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус зээлийн гэрээний үүрэгт 3******* 442 83*******.4 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

       Тус ******* нь хариуцагч нарт 47 00 000 төгрөгийн зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр, холимог зориулалтаар олгохоор 208 оны 2 сарын 3-ны өдөр *******тай зээлийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагч “ ” ХХК-ийн ...дансанд зээлийн гэрээний дагуу 47 00 000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 208 оны 2 сарын 3-ны өдөр барьцаалуулагч Х., Б., нартай -0 *******тай барьцааны гэрээг байгуулж, Дорнод аймаг, ******* сумын *******-р баг, *******-р байрны 0 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0*******40087******* *******тай, 35м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* сумын баг, 25-05 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******48 *******тай, 700м2 талбайтай, өмчлөх эрхтэй газар, ... 25-07 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******47 *******тай, 700м2 талбайтай, өмчлөх эрхтэй газар, ... 25-0******* тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******50 *******тай, 700м2 талбайтай, өмчлөх эрхтэй газрыг барьцаалж, хуульд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нар нь 208.2.3-ны өдрөөс 20*******.0*******.28-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 3 *******78 48.72 төгрөг, хүүгийн төлбөрт 2 524 42.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт ******* *******29.*******0 төгрөг төлсөн. Хариуцагч нар нь 20*******.07.*******-ний өдрөөс хойш 0 283 5*******3.55 үндсэн зээл, 2 922 785.95 хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 237 хоног хугацаа хэтрүүлж, эргэлзээтэй ангилал болсон. Нэхэмжлэгч нь төлөөгүй үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагч нарт гардуулж, заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа сануулсан боловч зөрчлийг арилгаагүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 33 4******* 58.28 төгрөг, хүүгийн төлбөр 2 933 773.8******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 87 48.00 төгрөг, нийт 3******* 442 83*******.4 төгрөг болно. Иймд:

       . ...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

       2. ...үндсэн зээлийн төлбөрт 33 4******* 58.28 төгрөг, хүүгийн төлбөр 2 933 773.8******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 87 48.00 төгрөг, нийт 3******* 442 83*******.4 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах,

       3. Хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд ...орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ...өмчлөх эрхтэй газрууд тус бүрийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хуульд төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос төлбөр гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, ИХШХШТХ-ийн 8 ******* зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.

       ХХК нь аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүжилттэй, эргэн төлөлтөөр нь дараагийн зээлдэгчийг санхүүжүүлдэг, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнесийн зээлийг авсан. Банкны зүгээс хариуцагч нарт цаг тухайд нь зээлээ төлөхийг хэлж, шаардаж, мэдэгдэх хуудас өгч ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна гэв.

       Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б. хариу тайлбартаа: Миний бие нөхөр Х.тай “ ” ХХК-аараа Дорнод аймаг дахь ******* *******наас бизнесийн зориулалтаар 47 00 000 төгрөгийг 208.2.3-ны өдөр зээлж авсан. Бид зээл аваад зээлийн эргэн төлөлтийг цаг тухайд нь өгдөг найдвартай зээлдэгч байсан. Гэвч 209 оноос эхлэн дэлхий нийтэд тархаад буй ковид-9 өвчлөл Монголд орж ирснээр бизнес эрхлэгч бидэнд доголдол үүсэж зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь өгөх боломжгүй байдал гарч ирсэн. Мөн 2020 оноос хил хаагдаж бизнес эрхлэгч бид бараа материалаа татан авчрах байдал хомсдолтой болсон. Үүнээс болж худалдан авалт илт буурсан. Ковид-9 цар тахалтай холбоотойгоор МУ-ын Засгийн газраас зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авсан. Бид ч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг тавьсан. Цар тахлаас үүдэлтэй худалдан авалт хэвийн горимдоо шилжээгүй байгаа. Нийгэм ийм хэцүү байдалтай, худалдан авалт хомс байхад ийм шийдвэр гаргаж, гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байгааг цаг үеэ олоогүй шийдвэр гэж бодож байна. Манай компани аймгийнхаа эдийн засагт олон жил хувь нэмрээ оруулсан. Энэ барьцаанд тавьсан байр болон газрын гэрчилгээнүүд маань миний амьдралын туршид хөдөлмөрлөж олсон эд хөрөнгө минь юм. Үүгээрээ ч үр хүүхдүүдээ өгсөн, амьдралаа залгуулдаг. Эдгээрийг маань ******* авчихвал би яаж цаашид үр хүүхдүүдээ тэжээх вэ, хаана амьдрах вэ. Нэгэнт бид зээл авсан нь үнэн учир нэхэмжлэгч ******* *******инд зээлийн үлдэгдэл болох 3******* 442 83*******.4 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийг эргэн төлөх талаар шинээр график гаргаж өгөх байдлаар эвлэрвэл хариуцагчийн зүгээс энэ асуудлаар эвлэрч болно. Миний хувьд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөрөө хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусаагүй байхад гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкнаас надад гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй. ******* *******ны зүгээс бидэнд маш өндөр шаардлага тавьж байсан. Өвлийн хүйтэнд байрыг минь зарна гэсэн. Бид орлоготой байсан атлаа зээлээ төлөхгүй байсан юм байхгүй. Бид хилийн чанд дахь үзэсгэлэн худалдаагаар явж бараагаа зардаг байсан. Гэвч цар тахал, эдийн засгийн хүнд нөхцөл, хил, гааль хаалттай энэ үед үйлдвэрлэл, борлуулалт минь зогссон. Үүнийг ******* мэдэж байгаа. Өвчин гарахаас өмнө зээлээ цаг хугацаанд  нь төлж байсан. Хамгийн гол нь манай гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Хятад улсын Хайлаар хотод бидний 20, 30 сая төгрөгийн бараа гацсан байдалтай байна. Зээл төлөх хугацааг хойшлуулж өгвөл бид зээлээ төлнө. Бидний хувьд одоо ч хэвийн ажиллаж чадахгүй байгаа. Өнөөдөр ард түмэн ядуу байна, хоногийн хоолоо авч чадахгүй байгаа хүмүүс авч өмсөж чадахгүй байна шүү дээ. Эдийн засаг, үйлдвэрлэл сэргээгүй. Борлуулалт байхгүй, бид хоногийн хоолоо л залгуулж байна. Эдийн засаг, бидний амьдрал ийм хүнд байгааг мэдсээр байж барьцаа хөрөнгийг минь зах зээлийн ханшнаас доогуур үнээр борлуулж, хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.   

       Хариуцагч Х. хариу тайлбартаа: Миний бие эхнэр Б.тай ******* *******наас бизнесийн зориулалтаар “ ” ХХК-аараа 47 00 000 төгрөгийг 208.2.3-ны өдөр зээлж авсан. Бид өмнө нь ч зээл аваад, хугацаандаа найдвартай төлдөг зээлдэгч байсан. Дэлхий дахинд нүүрлээд буй ковид-9 цар тахал Монголд ч мөн адил дэгдэж, улмаар хил хаагдаж, худалдан авалт буурч, бизнес эрхлэгч бид хүнд байдалд орсон. Нийгэм ийм хэцүү, ард иргэд боломжгүй байхад, үлдэгдэл мөнгийг гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөрөө хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн эргэн төлөлтийг сунгуулж, шинээр график гаргуулан төлөх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, ******* *******ны нэхэмжилсэн 3******* 442 83*******.4 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар байдлаар эргэн төлөлтийг хийх талаар нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой. Ковид дууссан ч зах зээл сөхөрсөн хэвээр байна. Банкны зүгээс зөвхөн өөрсдийн эрх, ашгаа бодож байрыг нь хямд үнээр зарж, зээлийг төлүүлнэ гэж байгаа хүлээн зөвшөөрч чадахгүй. Орон байраа хямд үнээр зараад бид хайчих юм. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан тохиолдолд бид *******ны зээлийг хэлүүлэхгүй төлнө. Ковид гарч хил, гааль хаахын өмнө бид *******ны зээлээ хугацаанд нь төлж явсан. Банкны зээлээ хугацаанд нь төлөх үүрэгтэй ч гэж боддог. Гэвч биднээс шалтгаалахгүй эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас бид борлуулалт, орлогогүй болж, зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг ойлгох ёстой. Бид байрныхаа хажуу талд нэмэлт өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл байрыг минь 30 гаран сая төгрөгийн зээлээнд зах зээлийн ханшнаас доогуур үнээр зарж зээлийг төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Бидэнд 9 сар хүртэл хугацаа өгвөл, байраа зах зээлийн ханшаар нь зараад, зээлээ төлнө гэв.

       Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000239852 *******тай гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 20*******.04.0*******-ны өдрийн А-34 *******тай тушаал, 208.2.3-ны өдрийн *******тай Зээлийн гэрээ, тус гэрээний хавсралт, мөн өдрийн -0 *******тай “Барьцааны гэрээ”, тус гэрээний , 2, 3, 4-р хавсралт, 2020.03.2*******-ны өдрийн “208 оны тоот зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт”, түүний хавсралт буюу Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.03.25-ны өдрийн “208 оны -0 *******тай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт”, түүний хавсралт буюу Барьцаа хөрөнгийн жагсаалт, 2020.0.02-ны өдрийн “208 оны тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, түүний хавсралт буюу Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.0.02-ны өдрийн “208 оны -0 *******тай  барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0*******40087******* *******тай гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******50, Г-0*******404*******48, Г-0*******404*******47 *******тай гэрчилгээнүүд, 208.0.-ний өдрийн итгэмжлэл зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ХХК-ийн Дорнод салбарын 2022.03.5-ны өдрийн 22/44, 2020.04.8-ны өдрийн 22/23******* ******* албан бичгүүд болон 2022.0.-ний өдрийн Мэдэгдэх хуудас, хариуцагч компанийн зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нарын зүгээс баримт гаргаж өгөөгүй болно. (хх 5-34, 44 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Дорнод салбар нь тус шүүхэд хариуцагч “ ” ХХК болон Б., Х. нарт холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 3******* 442 83*******.4 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцсон болно. (хх -2 тал)

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

. Хариуцагч “ ” ХХК болон Б., Х. нар нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Дорнод салбараас 208 оны 2 ******* сарын 3-ны өдөр 47 00 000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлж тоот зээлийн гэрээг байгуулсан болох нь (хх 8-2 тал),

              2. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Дорнод салбар, хариуцагч Х., Б. болон нартай 208 оны 2 ******* сарын 3-ны өдөр -0 *******тай “Барьцааны гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр дээрх “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож:

            - Х., Б. нарын өмчлөлийн Дорнод аймгийн ******* сумын ******* ******* баг, ******* байрны 0 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0*******40087******* *******т бүртгэлтэй, 000204044 ******* гэрчилгээтэй, 35 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- /насанд хүрээгүй бөгөөд түүнийг эцэг Х. төлөөлж өмчлөлийн газрыг *******ны барьцаанд тавихыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурахыг Б.д итгэмжлэлээр олгосон/-гийн өмчлөлийн Дорнод аймгийн ******* сумын баг, Нуур 25 ******* гудамжны 05 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******48 *******т бүртгэлтэй, 000289822 ******* гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Х.ын өмчлөлийн Дорнод аймгийн ******* сумын баг, Нуур 25 ******* гудамжны 0******* тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******50 *******т бүртгэлтэй, 000289824 ******* гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Б.гийн өмчлөлийн Дорнод аймаг, ******* сумын баг, Нуур 25 ******* гудамжны 07 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******47 *******т бүртгэлтэй, 0002898******* ******* гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд бариулахаар харилцан тохиролцсон болох нь (хх 8-24, 2*******-30 тал),

3. Талууд дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдэд 2020 оны 03 ******* сарын 25, 2*******-ны өдөр болон 2020 оны 0 ******* сарын 02-ны өдөр тус тус зээлийн эргэн төлөлт, гэрээний хугацаа, гэрээний данс зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулан энэ тухай гэрээг бичгээр байгуулсан болох нь (хх -7, 25, тал) тус тус тогтоогдож байна. Эдгээр үйл баримтуудын талаар талууд маргаагүй болно.

Талууд дээрх гэрээнүүдийг байгуулахаар хүсэл зоригоо харилцан илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 45 зүйлийн 45., 43 ******* зүйлийн 43.2.3, 5******* ******* зүйлийн 5*******., 5*******.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” болон “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” тус тус байгуулагдсан байна. Дээрх гэрээнүүдийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Дорнод салбараас зээлийн гэрээний үүрэгт 3******* 442 83*******,4 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нарын хэн алин нь зээлийн гэрээний үүргийн үнийн дүнд маргаагүй боловч уг мөнгийг эргэн төлөлтийн хугацааг сунгаж, шинээр график гарган төлөх хүсэлтэй байна гэж тайлбарлахаас гадна зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагуудыг “...биднээс шалтгаалахгүй эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас бид борлуулалт, орлогогүй болж, зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусаагүй байхад гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг болон байрыг минь 30 гаран сая төгрөгийн зээлд зах зээлийн ханшнаас доогуур үнээр зарж зээлийг төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан маргадаг боловч тэдний тайлбарлаж буй энэ нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 ******* зүйлүүдэд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд шүүхээс тэдэнд хуульд заасан зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах ажиллагааг хангалттай явуулсан боловч хариуцагч тал татгалзлын үндэслэлээ баримтаар гаргаж нотлоогүй болно.

Талууд тоот “Зээлийн гэрээ”-ний 5.-д ******* санаачлан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй талаар харилцан тохиролцсон байна.

Мөн Иргэний хуулийн 225 ******* зүйлийн 225.-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 227 ******* зүйлийн 227.-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Хууль болон гэрээнд ийнхүү зааснаас үзэхэд хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцлах нь нэхэмжлэгчийн буюу *******ны эрх байна. Нөгөөтэйгүүр энэ нь хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн үндэслэл болсон байхад шүүх “зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай” шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин Иргэний хуулийн 45 зүйлийн 45., 453 ******* зүйлийн 453. дэх хэсэгт тус тус зааснаар зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд сар бүрийн хуваарийн дагуу үндсэн зээл болон хүүг төлөх үүргээ 20******* оны 7 сараас хойш зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэл гаргасан өдөр /2022.03.8/-ийн байдлаар 237 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх ба үндсэн зээлийн үлдэгдэл 33 4******* 58,28 төгрөг, зээлийн хүү 2 933 773,8******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87 48 төгрөг, нийт 3******* 442 83*******,4 төгрөгийг ******* *******инд төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Мөн түүнчлэн хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Барьцааны гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 208 оны 2 ******* сарын 3-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт 3******* 442 83*******,4 төгрөгийг хариуцагч “ ” ХХК болон Б., Х. нараас гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Дорнод салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Хариуцагч “ ” ХХК болон Б., Х. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 75 ******* зүйлийн 75. дэх хэсэгт заасны дагуу Барьцааны гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, барьцааны хөрөнгө болох:

            - Дорнод аймгийн ******* сумын ******* ******* баг, ******* байрны 0 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0*******40087******* *******т бүртгэлтэй, 000204044 ******* гэрчилгээтэй, 35 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Дорнод аймгийн ******* сумын баг, Нуур 25 ******* гудамны 05 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******48 *******т бүртгэлтэй, 000289822 ******* гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Дорнод аймгийн ******* сумын баг, Нуур 25 ******* гудамны 0******* тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******50 *******т бүртгэлтэй, 000289824 ******* гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Дорнод аймаг, ******* сумын баг, Нуур 25 ******* гудамны 07 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******47 *******т бүртгэлтэй, 0002898******* ******* гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 3*******4 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас “гэрээний үүрэгт 3******* 442 83*******,4 төгрөг гаргуулах тухай” шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 340 *******4 төгрөг, “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 40 3*******4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.2., *******, 8 ******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            . Иргэний хуулийн 225 ******* зүйлийн 225., 227 ******* зүйлийн 227., 45 зүйлийн 45., 453 ******* зүйлийн 453. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ ” ХХК болон Х., Б. нараас “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 3******* 442 83*******.4 /гучин зургаан сая дөрвөн зуун дөчин хоёр мянга найман зуун гучин зургаан төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Дорнод салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 75 ******* зүйлийн 75. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ ” ХХК болон Х., Б. нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгө болох:

                        - Дорнод аймгийн ******* сумын ******* ******* баг, ******* байрны 0 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0*******40087******* *******т бүртгэлтэй, 000204044 ******* гэрчилгээтэй, 35 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Дорнод аймгийн ******* сумын баг, Нуур 25 ******* гудамжны 05 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******48 *******т бүртгэлтэй, 000289822 ******* гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Дорнод аймгийн ******* сумын баг, Нуур 25 ******* гудамжны 0******* тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******50 *******т бүртгэлтэй, 000289824 ******* гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Дорнод аймаг, ******* сумын баг, Нуур 25 ******* гудамжны 07 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0*******404*******47 *******т бүртгэлтэй, 0002898******* ******* гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0., 5******* ******* зүйлийн 5*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.., 7..2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 3*******4 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК болон Х., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 40 3*******4 /дөрвөн зуун арван мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Дорнод салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 зүйлийн 9.2, 9.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь мөн хуулийн 9 зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан 4 хоногийн хугацаа өнгөрмөгц 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 ******* зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар зохигч нь мөн хуулийн 9.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА