Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2022/00513

 

 

 

 

 

0 оны 05 сарын ******* өдөр

Дугаар 138/ШШ0/00513

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* ******* баг, ******* ******* байрны ******* тоотод оршин суух, ЙЭ**************0**************10 регистрийн *******тай, ******* овогт *******гийн ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* баг, *******гийн -16 тоотод оршин суух, ЖЮ540**************04 регистрийн *******тай, овогт т холбогдох,

“Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болон олох байсан орлогод нийт 4 3******* 00 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 8*******1 400  төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

                        Хариуцагч Д.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Иргэдийн төлөөлөгч Н.Алтантуяа

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах

                                                       ТОХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О. нь хариуцагч Д.т холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болон олох байсан орлогод нийт 4 3******* 00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 8*******1 400  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

       Миний бие “ ” ХХК-ийн захирал тэй автомашин түрээслэх тухай гэрээний дагуу ажил гүйцэтгэхээр Хөлөнбуйр сум руу 01.10.04-ний оройн 030 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 3-р баг, Ухаа хошуу гэх газарт явж байхад иргэн Д. нь Субару Форестор маркийн улсын *******тай тээврийн хэрэгслийг жолоодож яваад миний жолоодож явсан Ниссан Кондор маркийн 6-86 улсын *******тай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Энэ даруй цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгч, холбогдох журмын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийсэн. Ингээд эрх бүхий албан тушаалтны 01.10.08-ны өдрийн магадлагаагаар Субару Форестор маркийн улсын *******тай тээврийн хэрэгслийн жолооч Д. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох гол шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна гэсэн магадлагаа гарсан. Үүний дагуу жолооч Д.т 01.10.5-ны өдрийн шийтгэлийн хуудсаар үйлдсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.*******.51-д заасны дагуу 100 000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулж шийдсэн байна. Мөн эрх бүхий албан тушаалтны 01.10.5-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар холбогдогч Д. нь бусдад учруулсан хохирлыг барагдуулаагүйг дурдаж, намайг учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилж авах нь зүйтэй гэсний дагуу хохирлоо нэхэмжилж байна. “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаниар машиныхаа хохирлын хэмжээг тогтоолгоход 10 389 00 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Үнэлгээ хийлгэхэд үйлчилгээний зардал 438 000 төгрөг тушаасан. Мөн би “ ” ХХК-ийн захирал тэй байгуулсан автомашин түрээслэх гэрээний дагуу үйлчилгээний төлбөр 13 500 000 төгрөгийн орлого ашиг олох байсныг холбогдогч Д.ийн буруутай үйл ажиллагаанаас болж хохироод байна. Д. нь Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, уг гомдлыг шүүх хэлэлцэж 01.11.04-ний өдрийн 01/ЗШ/366 шийтгэврээр шийтгэлийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан. Ингээд тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийгдэж, дүгнэлт, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Түмэнжаргал, Батбаяр, Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй 01.1.0-ны өдөр шинжээчийн 0******* тоот дүгнэлт гарч, уг хэргийн гэм буруугийн асуудлыг шийдсэн. Нэгэнт энэ асуудлын зөрчлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн учир хариуцагч Д.ээс тээврийн хэрэгсэлд учруулсан, гэм хороос учирсан хохиролд 10 389 00 төгрөг, үнэлгээний зардал 438 000 төгрөг, автомашин түрээслэх тухай гэрээний дагуу олох ёстой байсан бодит орлого болох 13 500 000 төгрөг, нийт 4 3******* 00 төгрөгийг нэхэмжилж байна. Олох байсан орлого 13 500 000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс өдрийн ажлын хөлс болох 600 000 төгрөгөөр шаардлагаа багасгаж олох байсан орлогод 1 900 000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

       Нэхэмжлэгч О., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Учир нь сөрөг нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэлийн агуулгаа хоёрдмол санаагаар, ойлгомжгүй байдлаар, мөн хохирогч нь би байтал өнөөдрийг болтол хохирлоо төлж барагдуулахгүй чирэгдэл учруулж байгаадаа санаа зовохгүй, цаг хугацаа өнгөрөөж хойш татахаар л гаргасан нэхэмжлэл байна гэж ойлголоо. Д. бол анхнаасаа уг зөрчлийн хэргийн талаараа маш сайн ойлгож мэдэж байгаа, өмгөөлөгчтэй, хэзээ яаж хэнд болон байгууллагуудад гомдол саналаа гаргах зэргээ анхнаасаа хийсээр ирсэн. Иймдээ ч холбогдогч Д. нь эрх бүхий албан тушаалтны 01.10.08-ны өдрийн ...магадлагааны талаар гомдол санал гаргаагүй. Мөн 01.10.0-ны өдрийн ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Улзын холбогдогчоос дахь удаа авсан мэдүүлэгт “...үнэлгээтэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байна уу гэж асуухад Би тухайн үнэлгээний нарийн юмнуудыг мэдэхгүй байна. Гэхдээ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлыг даатгалын байгууллагаар барагдуулна. Зөрчлийн тухай хуулийн 14.******* ******* зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авагдахад татгалзах зүйл байхгүй...” гэсэн тайлбар өгч, уншиж танилцан гарын үсгээ зурж, уг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Холбогдогч Д. хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 01.10.5-ны өдрийн 018464 *******тай шийтгэлийн хуудсаа 4 хоногийн дараа буюу 01.10.9-ний өдөр хүлээн авч, гарын үсгээ зурсан байдаг. Д.ийн санаа зорилгын дагуу зохих шатны байгууллагууд гомдол саналыг нь хүлээн авч, өөрөө ч гомдол саналаа гаргаж, эцсийн байдлаар өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас гэдгийг эцэслэн шийдвэрлээд байхад одоог хүртэл хохирогч намайг дээрх машинаараа орлого олж, өдөр тутмын эх үүсвэрээ болгодог эдийн засгаар минь давхар давхар хохироогоод байгаад дахин дахин гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

       Хариуцагч Д., түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

       Нэхэмжлэгч О. нь надаас бүгд 4 3******* 00 төгрөг нэхэмжилсэн байна. О. нь замын цагдаа Ч.Улз болон бусад хүмүүстэй хуйвалдан намайг сөрөг урсгалд орж 10 89 00 төгрөгийн хохирол учруулсан гэж 100 000 төгрөгийн хохирол тавьсан. Би зөрчлийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. О. нь өөрөө ирж мөргөчихөөд, А цэгийг өөрчилсөн. Намайг хилс хэргээр гүжирдэж байгаа. Би маш их гомдолтой байна. Энэ хүний хэлж буй зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.ийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдээгүй учир энэ хэргийг шийдэх боломжгүй. Жолооны багш нараар хийлгэсэн гэх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, энэ дүгнэлтээ бид нарт танилцуулаагүй, т танилцуулсан. Биднийг очиход та хоёр дахин шинжээч томилуулна гэсэн шүү дээ, би тогтоолоо андуураад биччихсэн юм аа надаа тогтоол чинь мэдээж хүчингүй гэж хэлсэн. Тэгсэн атлаа зөрчлийн хэргийг хаасан гэдэг. Д.т хэрэг хаасан талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Цэцэрлэгийн барилгыг барих гэж түрээсийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч хэлдэг. Иргэний хуулийн 318-д түрээсийн гэрээний тодорхой заасан. Түрээсийн гэрээ нь хууль бус, хэлбэрийн шаардлага хангаагүй. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд аж ахуй нэгжийн үйл ажиллагаа нь тодорхой зүйл байхгүй. 8 жил болсон тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээ хийхгүй. Тендерийн гэрээ нь ч байхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай. Иймд О.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

       Шинжээчийн дүгнэлт нь “...ЭХХШТХууль зөрчсөн тогтоолтой байгаа боловч О. 18.а-д өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150м багагүй зайд холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлнэ гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй, жолооч Д. нь 11.3-д эсрэг хөдөлгөөнтэй эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно, 18.3-д хэрвээ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн дүрмийн заалт зөрчсөнөөс осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй...” гэж нэхэмжлэгч, хариуцагч хоёрыг хоёуланг нь буруутгасан дүгнэлт гарчээ. Д. нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлүүлэхдээ зөвхөн гадна талаас нь зарим хэсгийг үнэлүүлэхэд 8*******1 400 төгрөгийн эд хөрөнгө эвдэрсэн байсан. Д.ийн хувьд уг хэрэгт буруугүй учир өөрийн машинд учирсан 8*******1 400 төгрөгийн хохирлыг төлүүлнэ гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Өмгөөлөгч миний хувьд нэгэнт шинжээчийн дүгнэлт нь тогтоолгүй, гэм буруугийн асуудал эцэслэн шийдэгдээгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзчих гэж үйлчлүүлэгчдээ хэлж байсан. Д.ийн хувьд шарваж орж ирээд намайг мөргөсөн, би ямар ч гэм буруугүй учир хохирлоо төлүүлнэ гэдэг гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Алтантуяа “...Нэхэмжлэгч нь өөрийн буруугаас болж Д.т хохирол учруулсан байна. Хариуцагчийн хэлснээр нэхэмжлэгч О. нь эсрэг урсгалд орж ийн машинд хохирол учруулсан. Хэргийн явцад А цэг, схем зургийг өөрчилж, хэргийг өөрт ашигтайгаар шийдүүлэх санаатай байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч О.ыг буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргажээ.

       Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 01.10.5-ны өдрийн 018464 *******тай Шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 01.10.08-ны өдрийн магадлагаа, Эрх бүхий албан тушаалтны 01.10.5-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, 01.10.05-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт, “Вендо” ХХК-ийн 01.10.15-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, мөн өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан, хавсралт, “Эрдэнэ мандарваа” ХХК-ийн 01.10.08-ны өдрийн Оношилгооны хуудас, зураг, 01.09.9-ний өдрийн Автомашин түрээслэх тухай гэрээ, Эрх бүхий албан тушаалтны 01.1.09-ний өдрийн тогтоол, 01.1.0-ны өдрийн 0******* ******* Дүгнэлт, Зохицуулагчийн 01.1.3-ны өдрийн тэмдэглэл, 01.1.0-ны өдрийн 0000005 ******* Шийтгэлийн хуудас, Шинжээчийн 0******* тот дүгнэлтийг танилцуулсан тухай 01.1.0-ны өдрийн тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны 01.1.0-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудын хуулбар, 0.01.0*******-ны өдрийн 006 *******тай Итгэмжлэл, “” ХХК-ийн 0.05.0-ны өдрийн 05 ******* албан бичиг (хх 5-30, 49-5*******, 15 тал),

         Хариуцагч талаас Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01.11.04-ний өдрийн 01/ЗШ/366 ******* Шийтгэвэр, Вендо ХХК-ийн үнэлгээний хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн. (хх 39-41, 118-1******* тал)

       Шүүх хариуцагч талын хүсэлтээр Дорнод аймгийн Прокурорын газрын 0.03.18-ны өдрийн 3/388 ******* албан бичиг, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын 0.04.6-ны өдрийн 36/565 тоот албан бичиг, Эрх бүхий албан тушаалтны 01.10.06-ны өдрийн тогтоол, Д.ийн 01.10.*******-ны өдөр Дорнод аймгийн Прокурор Т.Ууганбаатарт гаргасан гомдол, 01.10.9-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол зэрэг баримтуудыг бүрдүүлсэн ба хариуцагч тал Зөрчлийн хэргээс хуулбарлан ирүүлсэн баримтуудыг дутуу байна гэж удаа дараа хүсэлт гаргаж байснаас шалтгаалан аймгийн Цагдаагийн газар нь 1100044 *******тай “Зөрчлийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн материал”-ыг тус шүүхэд бүхэлд нь түр ирүүлсэн болно. (хх 83-10******* тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О. нь хариуцагч Д.т холбогдуулан “Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 10 389 00 төгрөг, үнэлгээ хийлгэсэн үйлчилгээний зардал 438 000 төгрөг, олох байсан орлого 13 500 000 төгрөг, нийт  4 3******* 00 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Д.ээс нэхэмжлэгч О.т холбогдуулан “Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 8*******1 400  төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. (хх 1-3, 110-111 тал)

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас ...олох байсан орлого 13 500 000 төгрөг гаргуулах шаардлагаа 600 000 төгрөгөөр багасгаж 1 900 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 10 389 00 төгрөг, үнэлгээ хийлгэсэн үйлчилгээний зардалд 438 000 төгрөг, олох байсан орлогод 1 900 000 төгрөг, нийт 3 ************** 00 төгрөг гаргуулах” гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Д. нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3, 18.3 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох гол шалтгаан болсон. Үүний дагуу жолооч Д.т Зөрчлийн тухай хуулийн 14.******* ******* зүйлийн 51-д заасны дагуу 100 000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан. Зөрчлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн учир хариуцагч Д.ээс тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол, олох ёстой байсан бодит орлогыг шаардах эрхтэй...” гэж тайлбарладаг.  

   Хариуцагч Д., түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалздаг ба татгалзлын үндэслэлээ “...Д.ийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй учир энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй. Жолооны багш нараар хийлгэсэн гэх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, энэ дүгнэлтээ бид нарт танилцуулаагүй, т танилцуулсан. Тэгсэн атлаа зөрчлийн хэргийг хаасан гэдэг. Д.т хэрэг хаасан талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Цэцэрлэгийн барилгыг барих гэж түрээсийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч хэлдэг. ...Түрээсийн гэрээ нь хууль бус, хэлбэрийн шаардлага хангаагүй. ...8 жил болсон тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээ хийхгүй. Тендерийн гэрээ нь ч байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу...” гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч Д. нь “Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 8*******1 400  төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Шинжээчийн дүгнэлтээр О.ыг Замын хөдөлгөөний дүрмийн 18.а-д заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч хоёрыг хоёуланг нь буруутгасан дүгнэлт гарсан. Д.ийн хувьд уг хэрэгт буруугүй учир өөрийн машинд учирсан 8*******1 400 төгрөгийн хохирлыг төлүүлнэ...” гэж тайлбарладаг, харин түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нь “...Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэгэнт иргэний хэрэгт цугларсан нотлох баримт нь гэм бурууг нь тогтоож чадахгүй, миний үйлчлүүлэгч уг хэрэгт гэм буруугүй байх тул сөрөг нэхэмжлэлээс татгалзаж байна. Нэгэнт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байгаа учир сөрөг нэхэмжлэлийн тухайд дараа нь нотлох баримтаа цуглуулж хохирлоо нэхэмжилж болох юм гэсэн байр суурьтай байна...” гэж тайлбарладаг.

       Нэхэмжлэгч О., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ “...Д. нь зөрчлийн хэрэг шалгаж байхад өгсөн анхны болон хоёр, гурав дахь мэдүүлэгтээ өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Зөрчлийн тухай хуулийн 14.******* ******* зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авагдахад татгалзах зүйл байхгүй гэсэн тайлбар өгч, уншиж танилцан гарын үсгээ зурж, уг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Дахин дүгнэлт гарч өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас осол болсон гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан маргадаг.   

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. 01 оны 10 ******* сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 ******* багийн нутаг “Ухаа хошуу” гэх газрын хойд талын замд хариуцагч Д.ийн жолоодож явсан улсын *******тай Subaru Forester маркийн тээврийн хэрэгсэл, нэхэмжлэгч О.ын жолоодож явсан 6-86 улсын *******тай “Nissan Condor” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол болсон нь (хх 1-3 6-16, 39-41 тал),

. “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр дээрх ослын улмаас нэхэмжлэгч О.ын жолоодож явсан 6-86 улсын *******тай “Nissan Condor” маркийн тээврийн хэрэгсэлд 10 385 00 төгрөгийн эвдрэл, хохирол гарсан, тус үнэлгээг хийлгэх үйлчилгээний зардалд 438 000 төгрөгийг нэхэмжлэгч О. нь үнэлгээний компанид төлсөн болох нь, мөн хариуцагч Д.ийн жолоодож явсан улсын *******тай Subaru Forester маркийн тээврийн хэрэгсэлд 8*******1 400 төгрөгийн эвдрэл, хохирол гарсан болох нь (хх 1*******-1, 118-1******* тал),

3. Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Улз дээрх зам тээврийн осол гарсан асуудалд зөрчлийн 1100044 *******тай хэрэг нээн шалгаж, хариуцагч Д.ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн, Д. нь уг дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох гол шалтгаан болсон гэх үндэслэлтэй гэсэн “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа” гаргаж, 01 оны 10 ******* сарын 5-ны өдрийн 018464 ******* “Шийтгэлийн хуудас”-аар холбогдогч Д.т Зөрчлийн тухай хуулийн 14.******* ******* зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь (хх 6-16 тал),

                4. Хариуцагч Д. нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүх 01 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж 01/ЗШ/366 ******* шийтгэврээр Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Улзын 01 оны 10 ******* сарын 5-ны өдрийн 018464 *******тай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.ийг Зөрчлийн тухай хуулийн 14.******* ******* зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгийн торгосон шийтгэлийг хүчингүй болгож, зөрчлийн 1100044 *******тай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн болох нь (хх 39-41 тал),

            5. Зөрчлийн хэрэг дахин хэрэг бүртгэлтэд ирж, ослын талаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тогтоол гарснаар шинжээчийн 01 оны 1 ******* сарын 0-ны өдрийн 0******* *******тай “Дүгнэлт” гарч, уг дүгнэлтээр “...Жолооч Д. нь хэрэгт авагдсан ослын схем зураглал, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 18.3-д “Хэрвээ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалтуудыг, О. 18.а-д “өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 м багагүй зайд холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. Жолооч Д. нь 11.3 болон 18.3 дахь заалт зөрчснөөс осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарч, 01 оны 1 ******* сарын 0-ны өдрийн 0000005 ******* “Шийтгэлийн хуудас”-аар холбогдогч Д.т Зөрчлийн тухай хуулийн 14.******* ******* зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгосон шийтгэл оногдуулж, уг 0000005 *******тай шийтгэлийн хуудастай хариуцагч Д. нь танилцсан байх боловч гарын үсгээ зураагүй, харин уг шийтгэлийн хуудсын доод хэсэгт гараараа “Зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэсэн байгаа нь (хх 49-*******, 54 тал),          

6. Нэхэмжлэгч О. нь 01 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр “” ХХК-тай “Аавтомашин түрээслэх тухай” гэрээ байгуулан, тус гэрээгээр О. нь 6-86 улсын *******тай “Nissan Condor” маркийн тээврийн хэрэгслийг ачаа тээвэр, кран тоног төхөөрөмжийн зориулалтаар 01 оны 10 ******* сарын 01-ний өдрөөс 01 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тус компанид ашиглуулахаар, “” ХХК нь түрээсийн төлбөрт 13 500 000 төгрөгийг О.т өгөхөөр тус тус харилцан тохиролцож энэ тухай бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан, уг компани О.т түрээсийн төлбөрөөс ******* 000 000 төгрөгийг өгсөн болох нь (хх *******-30, 15 тал) тус тус тогтоогдож байна.

Хариуцагч тал “...Д.ийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй...” гэж, мөн “олох байсан орлогод 1 900 000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг “...түрээсийн гэрээ нь хууль бус, хэлбэрийн шаардлага хангаагүй, 8 жил болсон тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээ хийхгүй. Тендерийн гэрээ нь ч байхгүй...” гэж тус тус тайлбарлан татгалздаг боловч хариуцагч Д. нь 01 оны 1 ******* сарын 0-ны өдрийн 0000005 ******* “Шийтгэлийн хуудас”-тай танилцсан атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн *******.6 ******* зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор эрүүгийн шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх ба улмаар гомдол гаргаагүй нь зөрчлийн 1100044 *******тай хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дууссан байна.

Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч О. болон “” ХХК-ийн хооронд 01 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдсан “Автомашин түрээслэх гэрээ”-г хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй татгалзал нь үндэслэлгүй байхаас гадна хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5, 38 ******* зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд шүүхээс хариуцагч талд хуульд заасан зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах ажиллагааг хангалттай явуулсан боловч хариуцагч тал татгалзлын үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадаагүй байна.

Түүнээс гадна иргэний хэргийн шүүх нь зөрчлийн хэрэг хянан шалгасан ажиллагаанд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй бөгөөд харин зөвхөн зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохирол гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 

            Иргэний хуулийн 49******* ******* зүйлийн 49*******.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 ******* зүйлийн 510.1-д тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ...гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар тус тус зааснаас гадна мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болдог.

            Шинжээчийн 01 оны 1 ******* сарын 0-ны өдрийн 0******* *******тай “Дүгнэлт”-ээр хариуцагч Д. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 болон 18.3 дахь заалт зөрчснөөс осол гарах шалтгаан болсон нь тогтоогдож байхаас гадна хариуцагч Д. нь гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ шүүхэд баримтаар нотолж чадаагүй учир Иргэний хуулийн 49******* ******* зүйлийн 49*******.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 ******* зүйлийн 510.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч О.ын эд хөрөнгөд учруулсан гэм хор болон олох байсан орлогыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

             Түүнээс гадна нэхэмжлэгч О.ын буруугаас зам тээврийн осол болсон гэдэг нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч О. нь “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланг үндэслэн хариуцагчаас эд хөрөнгөд учирсан хохиролд 10 389 00 төгрөг, үнэлгээ хийлгэсэн үйлчилгээний зардалд 438 000 төгрөг, олох байсан орлогод 1 900 000 төгрөг, нийт 3 ************** 00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бичгийн баримтаар үгүйсгээгүй байна.

Харин хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч О. нь түрээсийн гэрээний дагуу “” ХХК-аас ******* 000 000 төгрөгийг авсан нь тогтоогдож байх ба уг мөнгийг буцааж өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлаагүй тул олох байсан орлогод 1 900 000 төгрөг нэхэмжилснээс түүний авсан ******* 000 000 төгрөгийг, мөн “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд эд хөрөнгөд учирсан хохирлыг 10 385 00 төгрөг гэж үнэлгээ тогтоосон байх тул эд хөрөнгөд учирсан хохиролд 10 389 00 төгрөгөөс илүү нэхэмжилсэн 4 000 төгрөгийг тус тус хасаж тооцох зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.ээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10 385 00 төгрөг, үнэлгээ хийлгэсэн үйлчилгээний зардалд 438 000 төгрөг, олох байсан орлогод 5 900 000 төгрөг, нийт 16 *******3 00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* 004 000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 8*******1 400 төгрөгийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Алтантуяа “...Нэхэмжлэгч нь өөрийн буруугаас болж Д.т хохирол учруулсан байна. Хариуцагчийн хэлснээр нэхэмжлэгч О. нь эсрэг урсгалд орж ийн машинд хохирол учруулсан. Хэргийн явцад А цэг, схем зургийг өөрчилж, хэргийг өөрт ашигтайгаар шийдүүлэх санаатай байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч О.ыг буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасан боловч уг дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******9 586 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 89 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид 41 566 /16 *******3 00 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.., 115..3, 116, 118, *******3 ******* зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 49******* ******* зүйлийн 49*******.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 ******* зүйлийн 510.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.ээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болон олох байсан орлогод 16 *******3 00 /арван зургаан сая долоон зуун хорин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* 004 000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 8*******1 400 төгрөгийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60.1, 56 ******* зүйлийн 56.1, 56. дахь хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн *******9 586 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 60 89 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид 41 566 /хоёр зуун дөчин нэгэн мянга таван зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******., 1*******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 ******* зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.******* дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь мөн хуулийн 1*******.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА

                                  ШҮҮГЧИД                             Т.БАЙГАЛМАА

                                                          Г.УРТНАСАН