Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2022/00563

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2022/00563

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* ******* баг ******* хотхоны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн сумын Засаг дарга т холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17 012 673 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд /ү-1544/

Хариуцагч

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох /ү-1993/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч С.******* нь тус шүүхэд хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга т холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17 012 673 төгрөг гаргуулах тухай гомдол гаргасан. Нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан ба тус сумын Засаг дарга нь 2020 оны 09 ******* сарын *******-ний өдрийн Б/14 захирамжаар захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би уг тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 138/ШШ2021/00540 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт ******* 916 858 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 201/МА2021/30 дугаартай магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ...надад 13 933 068 төгрөг олгуулахаар өөрчлөлт оруулсан. Хариуцагч талаас энэхүү магадлалыг мөн эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ба 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00012 тоот тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Анхан шатны шүүх ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч нь өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагатай холбож эрүүгийн хэргийн асуудлуудыг ярьж байна. Энэ эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болоогүй байгаа. Нэгэнт иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гараад Дээд шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 61.1.2-д зааснаар ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах хуулийн зохицуулалт өнөөдөр бүх хүмүүст эрх тэгш байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл цалин хөлсөө ч авч чадахгүй, ажилдаа ч эргэн орж чадахгүй хохирч байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш цалин олгогдоогүй ба өнөөдрийг хүртэл нийтдээ ажлын 222 хоног цалин хөлсгүй байна гэж тооцохоор цалингийн хэмжээ 1 сард 964 899 төгрөг болсон. Үүн дээр Засгийн газрын 382 дугаар тогтоолоор төрийн захиргааны болон улс төрийн албан хаагчид нэмэгдэл цалин хөлс олгох журмын дагуу үр дүнгийн нэмэгдэл, хөдөө орон нутагт ажилласан нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл гээд 3 төрлийн нэмэгдэл авах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед энэ хүний цалин хөлсийг бодохдоо 7-9 сар буюу нийт 3 сарын хугацааны цалинг бодсон бөгөөд үүн дээр үд дүнгийн урамшуулал, удаан жилийн нэмэгдлүүдийг тооцож бодоогүй байсан. Энэ нэмэгдлүүдийг бодохдоо ажлын 222 хоногийг анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу өдрийн 66 033.50 төгрөгөөр бодохоор 14 659 437 төгрөг гарч байна. Үүн дээр Засгийн газрын 90 ******* тогтоолыг үндэслээд орон нутгийн нэмэгдэл 1 625 479 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2 709 132 төгрөг, үр дүнгийн урамшуулал 4 улирал өнгөрсөн гэж үзээд 1 841 492 төгрөг, нийтдээ 17 012 673 төгрөг болж байна гэв.

Хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга , түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар хариу тайлбартаа: С.*******ийг ажлаас халах болсон шалтгаан нь тэрээр санхүүгийн хувьд маш ноцтой зөрчил гаргасан. Ажлаас халагдсаны дараа ажилдаа эгүүлэн тогтоолгох талаар шүүхэд хандаж байсан бөгөөд шат шатны шүүхүүд С.*******ийг санхүүгийн зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд намайг С.*******ийг ажлаас нь халахдаа аймгийн Боловсролын газрын даргатай зөвшилцөөгүй гэдэг үндэслэлээр С.*******ийг ажилд нь эгүүлэн тогтоосон. Би С.*******ийг ажлаас халах үедээ түүний гаргасан санхүүгийн зөрчлийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт мэдээлэл гаргасан бөгөөд АТГ-аас С.*******, нягтлан бодогч Болор-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар шүүхэд шилжүүлсэн байсан. Тус хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд С.*******ийг Эрүүгийн хуулийн 22.1 ******* зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. С.******* нь тус шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, эрүүгийн ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн гуйсан байдаг. С.******* нь өөрөө санхүүгийн ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан тул эрсдэл хариуцлагаа өөрөө хүлээх ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт давж заалдах гомдол гаргасан үндэслэл нь 28.1 дэх зүйлээр давхар зүйлчлүүлэхгүй, 22.1 дэх заалтаар зүйлчлэхийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Ийм муухай үйлдэл хийчихээд байгаа нь харагдаад байхад би ажиллах ёстой гэдэг байдлаар хандаад байгааг ойлгохгүй байна. Тэгэхээр Иргэний хуулийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасны дагуу энэ зүйл заалтад хамаарах үндэслэлтэй байна. Мөн нөгөө талаас Шинээр батлагдан хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хуульд шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт  хорооны 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш эсхүл 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд хандана гэж заасан. Гэтэл С.*******ийн хувьд өнөөдөр энэ байгууллагад хандаагүй шууд шүүхэд хандсан гэдгээ өөрөө ч хэлсэн. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангаагүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.20-ны өдрийн 201/МА2021/30 дугаар магадлал, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.26-ны өдрийн 138/ШШ2021/00540 дугаар шийдвэрийн хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.12.24-ний өдрийн 001/ШХТ2022/00012 дугаар тогтоолын хуулбар, уг тогтоолыг гардуулсан баримтын хуулбар, С.*******ийн 2020 оны цалингийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудыг (хх 4-31, 48-49 тал),

хариуцагч талаас Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022.02.16-ны өдрийн ТЭ/168/2022/ШЦТ/65 дугаар тэмдэглэл болон Хил хамгаалах ерөнхий газрын 2021.09.06-ны өдрийн 2-4в/3758 дугаартай албан бичгийн хавсралт, 2021.*******.04-ний өдрийн Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020.08.26-ны өдрийн 25-01-27 дугаар хяналт шалгалтын тэмдэглэл, Дорнод аймгийн сумын Засаг дарга ийн 2020.09.07-ны өдрийн 245 албан бичгээр Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл, мөн Засаг даргын 2020.09.*******-ний өдрийн Б/14 дугаар захирамж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.16-ны өдрийн 2021/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.19-ний өдрийн 2022/ДШМ/21 дугаар магадлал зэрэг баримтуудын хуулбарыг тус тус (хх 73-74, 94-145 тал) шүүхэд гаргаж өгсөн болно.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг дарга т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14 585 297,6 төгрөг гаргуулах тухай гомдлыг гаргасан боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа “17 012 673 төгрөг гаргуулах” гэж тодорхойлон нэмэгдүүлсэн тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг 17 012 673 төгрөг гэж үзнэ. (хх 1-2 тал)

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 61.1.2-т зааснаар ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах хуулийн зохицуулалт өнөөдөр бүх хүмүүст эрх тэгш байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй...” гэж тайлбарлаж,

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ “...С.******* нь өөрөө санхүүгийн ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан тул эрсдэл хариуцлагаа өөрөө хүлээх ёстой. Эрүүгийн хэрэгт С.******* нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэний хуулийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасны дагуу энэ зүйл заалтад хамаарах үндэслэлтэй байна. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангаагүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч С.*******ийн шүүхэд гаргасан дээрх гомдол нь 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үүссэн ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавартай холбоотой хөдөлмөрийн маргаан байх тул шүүх дээрх хуулийг баримталж тус хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар дээрх гомдол нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарагдахаас гадна мөн хуулийн 129 ******* зүйлд заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарагдахгүй.

Иймд шүүх нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл тус нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.******* нь 2014 оны ******* ******* сарын 13-ны өдөр Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2020 оны 09 ******* сарын *******-ний өдөр Дорнод аймгийн сумын Засаг даргын Б/14 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. (хх 121 тал)

Ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч С.******* нь үндэслэлгүй гэж үзэн Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 540 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 ******* зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ийг Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа /2021.09.*******-2021.07.26-ны өдрийг дуусталх/-ны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч сумын Засаг даргын ажлын алба болох Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. (хх 18-31 тал)

Хариуцагч тал ажлаас үндэслэлгүй халагдсан маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалаар ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн,

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. (хх 5-17 тал)

Ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан ажилгүй байсан бүх хугацааны олговрыг ажил олгогчоос нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан “...хөдөлмөрийн хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, талуудын харилцан эрх тэгш байдлыг хангах” зарчимтай нийцнэ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар “...нэхэмжлэгчийг санхүүгийн ноцтой зөрчил гаргасныг үндэслэж ажлаас нь чөлөөлсөн. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. С.******* нь эрүүгийн хэрэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул эрсдэл хариуцлагаа өөрөө хүлээх ёстой...” гэж маргадаг боловч тус шүүх хуралдаанаар ажилтныг үүрэгт ажлаас нь халсан шийдвэрийн үндэслэлийг хянах боломжгүй бөгөөд энэ талаарх маргааныг өмнө нь 3 шатны шүүх хянаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул энэ талаарх хариуцагч талын татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь заалтад хамаарах үндэслэлтэй гэж маргадаг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан. Гэвч дээрх хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой маргаанд гэм хор учруулснаас үүсэх үүрэг хамааралгүй тул энэ талаарх татгалзлыг мөн үндэслэлгүй гэж үзнэ.    

1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч сумын Засаг дарга нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж одоог хүртэл нэхэмжлэгч С.*******ийг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй байх бөгөөд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 ******* зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч С.*******т анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 540 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойших буюу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 17 012 673 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нэхэмжлэлийн үнийн дүнг тооцож гаргахдаа сарын үндсэн цалин 964 899 төгрөгөөр тооцож, үүн дээр үр дүнгийн нэмэгдэл, хөдөө орон нутагт ажилласан нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл зэргийг тус тус нэмж тооцон хариуцагчаас шаардсан.

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалаар нэхэмжлэгч С.*******ийн ажиллаж байсан сүүлийн 3 сар буюу 2021 оны 7, 8, 9 ******* саруудад авсан нийт 1 848 938 төгрөгийн цалинг тухайн 7-9 саруудад нэхэмжлэгчийн ажилласан хоног болох нийт 28 хоногт хувааж 1 өдрийн дундаж цалин хөлсийг 66 033,5 төгрөг гэж тодорхойлон тооцсон байх тул нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон 66 033,5 төгрөгөөр тооцож олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс 66 033,5 төгрөгийг түүний ажилгүй байсан бүх хугацаа буюу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны ажлын 222 хоног /нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг хассан/-оор тооцон, ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 659 437 төгрөгийг хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргын ажлын алба болох Засаг даргын тамгын газар /өмнөх 540 дугаартай шийдвэр болон 30 дугаартай магадлалаар тус газраас гаргуулахаар шийдвэрлэсэн/-аас гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 353 236 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид олгох 14 659 437 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр хуульчилсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гомдлоо гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 230 876 төгрөгийг төлсөн байх тул уг 230 876 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 231 247 /14 659 437 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан үүнээс 371 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод, 230 876 төгрөгийг нэхэмжлэгч С.Оюунчимэгт тус тус олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 ******* зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 659 437 /арван дөрвөн сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 353 236 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 14 659 437 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 876 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 231 247 төгрөг гаргуулан үүнээс 371 /гурван зуун далан нэг/ төгрөгийг ******* сумын төсвийн орлогод, 230 876 /хоёр зуун гучин мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч С.Оюунчимэгт тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 ******* зүйлийн *******9.2, *******9.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 ******* зүйлийн *******9.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн *******9.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА