Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01791

 

 

 

 

  2022 оны 06 сарын 03 өдөр

          Дугаар 183/ШШ2022/01791

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ж овогтой, Т.Б-ы гомдолтой,  

Хариуцагч: Н газарт холбогдох,

Хариуцагч: Ш Е Г ид холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Е ” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Г.

Хариуцагч Ш Е Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

/Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны тов мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б  нь Н газар, Ш Е Г ид холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолыг хүчингүй  болгуулах тухай гомдол гаргасан. Гомдлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5, 59 дүгээр зүйлийг тус тус үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолоор Т.Б ыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлцүүлж болно гэж заажээ. Үүнд эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан тохиолдол хамаарч байгаа. Т.Б ы хувьд дээрх нөхцөл, байдлын аль ч хамаарахгүй юм. Хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зааснаар Т.Б  нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхыг ойлгоно. Иймд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

  

2. Хариуцагч Н газар хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Т.Б аас 443.149.920 төгрөгийг гаргуулан “Е ” ХХК-д олгохоор, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01844 дүгээр захирамжаар Т.Б , “Улаанбаатар инвест" ХХК, Б.Д, “Б ” ХХК-иас 1.821.573.059 төгрөгийг гаргуулан “Г ” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч Т.Б д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч дээрх төлбөрүүд төлөгдөөгүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 жил, 10 сарын хугацаанд гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүй байх тул төлбөр төлөхөөс зайлсхийх, төлбөр авагчийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Т.Б д 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 15290774/08 дугаар мэдэгдэх хуудсаар түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл үүссэн тухай мэдэгдэж, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээ авсан. Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгч, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэл хөтлөх журам”-ын 2.2-т “Нэг төлбөр төлөгчид холбогдох хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлага 50.0 сая төгрөгөөс дээш бол төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх ба гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хэсэгчлэн хангасан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ.” гэж заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ш Е Г  хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Т.Б аас 443.149.920 төгрөгийг гаргуулан “Е ” ХХК-д олгохоор, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01844 дүгээр захирамжаар Т.Б , “Улаанбаатар инвест" ХХК, Б.Д, “Б ” ХХК-иас 1.821.573.059 төгрөгийг гаргуулан “Г ” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлбөр төлөгч Т.Б  одоог хүртэл хугацаанд биелүүлээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийж, эд хөрөнгөө гүйцэт мэдүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зааснаар Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолоор Т.Б ыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн байх нь шүүхийн шийдвэрээр тогтоосон байхыг шаардахгүй гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.Б  нь шүүхийн шийдвэрийн дагуу Е  ХХК-д төлөх төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Мөн Т.Б  нь өөрт байгаа эд хөрөнгөө хуульд зааснаар бүрэн мэдүүлээгүй зэрэг үйлдлээр түүнийг төлбөр төлөхөөс санаатай зайлс хийсэн гэж үзнэ. Ш Е Г ийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолоор Т.Б ыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн байх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна гэж үзэхгүй юм. иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.  Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 21/06/16 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 04а/1367 дугаар “Гомдол хариу өгөх тухай” гэсэн баримтуудыг, хариуцагчаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамж, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2015/16611 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 2015 оны 6 дугаар сарын 18-1703 дугаар гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 399 дүгээр тогтоол, Мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01844 дүгээр “Хариуцагчийн зөвшөөрөл баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2019/14511 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ГХ2019/01205 дугаар Гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20290123 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 15290774/08 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай санал, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1-179/5557 дугаар Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын тухай, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”, журам, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Өргөдөлд хариу өгөх тухай гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   1. Нэхэмжлэгч Т.Б ы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар Т.Б  нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зааснаар Т.Б ыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоол нь хууль зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар гомдлын шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Т.Б аас 443.149.920 төгрөгийг гаргуулан “Е ” ХХК-д олгохоор, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01844 дүгээр захирамжаар Т.Б , “Улаанбаатар инвест" ХХК, Б.Дөлгөөн, “Б ” ХХК-иас 1.821.573.059 төгрөгийг гаргуулан “Г ” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлбөр төлөгч Т.Б  одоог хүртэл хугацаанд биелүүлээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийж, эд хөрөнгөө гүйцэт мэдүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зааснаар Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолоор Т.Б ыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн байх нь шүүхийн шийдвэрээр тогтоосон байхыг шаардахгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 21/06/16 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 04а/1367 дугаар “Гомдол хариу өгөх тухай”, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамж, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2015/16611 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 2015 оны 6 дугаар сарын 18-1703 дугаар гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 399 дүгээр тогтоол, Мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01844 дүгээр “Хариуцагчийн зөвшөөрөл баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2019/14511 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ГХ2019/01205 дугаар Гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20290123 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 15290774/08 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай санал, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1-179/5557 дугаар Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоол, журам, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Өргөдөлд хариу өгөх тухай гэсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжаар “...хариуцагч Т.Б  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 443.149.920 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Е  ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохирсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.

 

Уг шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Т.Б  нь сайн дураар биелүүлээгүйгээс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2015/16611 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 2015 оны 6 дугаар сарын 18-1703 дугаар Гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.

 

Н газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 15290774/08 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас”, Н газрын Шийдвэр гүйцэтгэгч, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “...Т.Б ыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг хянаж, шийдвэрлүүлэх тухай”, Н газрын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1-179/5557 дугаар “...Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал”-ыг тус тус үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолоор “...гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдээгүй тул Т.Б  гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсүгэй” гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5-д “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д “...төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн тохиолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолоор “...төлбөр төлөгч Т.Б ы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсүгэй” гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасан “...төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн” байх нь Эрүүгийн хуулийн 21.7-д зүйлд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасны дагуу тогтоогдсон байхыг ойлгохгүй юм.

 

Иймд хариуцагч Н газар болон хариуцагч Ш Е Г ид холбогдох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Б ы гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 122 дугаар зүйлийн 122.5, 271 дүгээр зүйлийн 271.3.5-д заасантай нийцсэн байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Н газар болон Ш Е Г ид холбогдох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Б ы гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.СЭМЖИД