Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2022/00445

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, У овогт Х.Х

Хариуцагч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах БББ ХХК /захирал К.М/

Нэхэмжлэлийн шаардлага: БББ ХХК*******ийн инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Х, түүний өмгөөлөгч Д.А,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч К.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч БББ ХХК /захирал К.М/*******д холбогдуулан БББ ХХК*******ийн инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Миний бие Х.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 17*******ны өдөр аймгийн Засаг даргын Б/645 дугаартай захирамжаар т сумын Засаг даргаар томилогдсон. 2017 онд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу төсөвт байгууллагуудыг мөн сумуудыг нэгдсэн халаалтад холбоход санаачлан төсөвт байгууллага болох З ХХК*******ийн тусгай зөвшөөрлөөр БББ ХХК болон А ХХК хөрөнгө оруулалт хийж 2017 онд сургууль, засаг даргын Тамгын газар, хүн эмнэлэг, соёлын төвийн гадна шугамыг нэгдсэн халаалтад жилийн эцэст холбосон юм. Энэ хугацаанд миний бие төсвийн ерөнхий захирагчийн хувьд тухайн үед халаалтын байрны газрын зөвшөөрөл холбогдох эрхийн акт, үүнд шаардагдах зуухыг Б хотоор хамтран гэрээ хийж тухайн үед төрийн банкнаас А ХХК*******ийн нэрээр 45 сая төгрөгийн зээл авч хөрөнгө оруулалт хийсэн. 2018 онд  үлдсэн сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн гал тогоо, цагдаагийн кабон, зэрэг төсөвт байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбож дууссан. Хэдийгээр уг барилгуудын нэгдсэн халаалтыг ашиглалтад өгч улсын төсвөөс 1 ккал нормативд халалтын зардлыг авах ёстой байсан боловч улсын комисс ашиглалтад аваагүй байгаад 2020 оны 9 дүгээр сарын 06*******ны өдөр ашиглалтад авсан. 2021 онд халаалтын зардлыг 7 сараар бодож сургуульд 85,4 сая, цэцэрлэгт 17,8 сая, хүн эмнэлэгт 26,977.4 сая, засаг даргын Тамгын газарт 20,319.2 сая, соёлын төвд 27,716.3 сая бүгд 236,807.9 сая төгрөгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6 дугаар хуралдаанаар 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн 51 дугаартай тогтоолоор баталсан. Уг нэгдсэн халаалтад 236,807.9 сая төгрөгийн дотор БББ ХХК*******ийн халаалтын зардалд нүүрс, тээвэр, шатахуун ажилчдын болон тухайн компанийн удирдлага, инженер, техникийн цалин хөлсийг хамт баталж өгсөн. Бусад нэгдсэн халаалтад холбогдсон сумууд ашиглалтад орсон өдрөөс ИТА*******тай ажиллаж байна. 2022 оны 01 дүгээр сараас эхэлж Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орж шинэчлэгдсэний дагуу үйл ажиллагаа явуулж, орон тоо бүтэц, цалин хөлсийг нэмж төсөвт баталж өгсөн. Улмаар миний бие 2022 оны 01 дүгээр сараас эхлэн тус компанийн захирал К.М*******д биечлэн очиж танилцуулахаар төсөв орж ирэхээр намайг ажилд авахаар болж тохироод явж байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийн үед цалин хөлс хүрэлцэхгүй байгаа мэтээр янз бүрийн шалтаг зааж 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдөр ажилд авах боломжгүй гэсэн бичиг хүргүүлсэн. Үүний дагуу төсвийн ерөнхий захирагч аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан юм. 2022 оны 02 дугаар сарын 08*******ны өдрийн 1*******01/175 дугаартай албан бичгээр Х.Х*******ын гаргасан өргөдлийг судлан үзээд танай байгууллагад гарч буй инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг санал болгож уламжлуулсан албан тоот өгсөн. Гэтэл БББ ХХК*******ийн захирал нь 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 01 дугаартай албан бичигт манай компанид инженерийн болон одоогийн байдлаар ямар нэгэн сул орон тоо байхгүй гэсэн ба Х.Х*******ыг авч ажиллуулах боломжгүй гэж хариу өгсөн юм. 0,07 МПА*******аас бага даралттай уурын ба 115 градусаас доош температуртай зуухын төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 8.2*******д зааснаар зуухны ашиглах, аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хариуцагчийг тушаалаар томилох, хариуцагч нь дулааны техникийн боловсролтой инженер техникийн ажилтан эсвэл сургалтад хамрагдаж эрх авсан хүн ажиллана гэж заасан байдаг. Гэтэл БББ ХХК*******ийн захирал янз бүрийн шалтаг зааж намайг инженерийн ажилд авахгүй байна. Иймд намайг БББ ХХК*******ийн инженерийн сул орон тоонд ажилд авч ажиллуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч БББ ХХК*******ийн гүйцэтгэх захирал К.М хариу тайлбартаа: Б аймгийн Засаг даргын 2017*******2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу манай компани нь Б сумын төвд төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг барихаар болж Б сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК*******иар барилгын ажлын зураг төсвийг хийлгүүлж 2018 оны 05 дугаар сарын 18*******ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан. Мөн “Ж” ХХК*******иар байгаль орчны төлөв байдлын үнэлгээг гаргуулсан. 2018 оны 05 дугаар сарын 16*******ны өдөр Б аймгийн Зохицуулах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор эрчим хүчний барилга барих тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар авсан. Мөн оны 05 дугаар сарын 18*******ны өдөр Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч барилгын ажлыг эхэлж 2018 оны 09 дүгээр сарын 01*******ний өдөр барилга байгууламжийг холбогдох хууль тогтоомж, барилгын ажлын зохих дүрэм, норматив, стандартын шаардлагад нийцүүлэн барьж дуусгасан. Тухайн үед  Б аймгийн Засаг дарга дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байсан тул Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10*******ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаартай шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б сумын төвд баригдсан халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 12*******ны өдрийн хурлаар авч хэлэлцээд мөн өдрийн 221/МА2019/0489 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Үүний дараа аймгийн Засаг дарга барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс захирамжаар томилсон боловч комиссын бүрэлдэхүүнд огт хамааралгүй Т.А, С.З*******ны нарын албан тушаалтнуудыг оруулж мөн манай ажилд саад хийсэн. Үүний дараа манай компани мөн аргагүй байдалд орж Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01*******ний өдрийн 1Ю/ШШ2020/0030 дугаар шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Т.А, С.З нарыг оруулсан хэсгийг хүчингүй болгож, Б сумын төвийн төвлөрсөн халаалтын шугам, зуухны барилгыг ашиглалтад оруулахыг ажлын хэсэгт даалгасан. Шүүхийн дээрх шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж ажлын хэсэг манай барилгыг ашиглалтад оруулсан. Манай компани нь тэрнээс хойш үйл ажиллагааг тогтмол явуулж хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж ажиллаж байна. Манай компани нь дээрх барилга байгууламжийг 523,122,437 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн ба хөрөнгө оруулалтын зардлыг халаалтын зардлаар нөхөхөөр тооцсон. Б аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 27*******ны өдрийн 20/12 дугаар тогтоолоор дулааны үнийг тогтоосон ба төсөвт байгууллагуудад 1 м.куб дулааныг 1298 төгрөгөөр борлуулах ёстой. Манай компани батлагдсан тарифын дагуу холбогдох тооцоог хийж төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг 2021 оны төсөвт суулгуулахаар аймгийн Засаг даргын орлогч, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт 2020 оны 07 дугаар сарын 07*******ны өдрийн 20 дугаартай албан бичгээр хандсан. Мөн сумын төвийн төсөвт байгууллагууд холбогдох тооцоог хийж 2021 оны төсөвт тусгуулахаар дээрх албан тушаалтнуудад хүргүүлсэн. Гэвч 2021 оны төсөв батлагдах үед халаалтын зардлыг төсөвт суулгаагүй, зөвхөн төсөвт байгууллагуудад өмнөх онуудад өгч байсан түлээ, нүүрсний зардлыг суулгаснаас манай компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж хохирч байгаа учир эрх ашгаа хамгаалуулахаар Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Манай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир дээрх шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 21*******ний өдрийн 110/ШШ2021/0046 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дагуу 2022 оноос халаалтын зардлыг төсөвт тодорхой хэмжээгээр суулгаж өгч ажлаа хэвийн явуулах боломж дөнгөж бүрдэж эхэлж байна. Х.Х нь Б сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд албаны бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд манай компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, нэгдсэн халаалтын төвийн барилга байгууламж барьж ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурж байсан. Энэ нь манай компани Х.Х*******ыг ажилд авах үндэслэл болохгүй. А ХХК*******ийн нэрээр 45,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, халаалтын төсвийг батлуулсан, инженерийн цалин хөлсийг 2022 оны төсөвт нэмж баталж өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Манай компани нэгдсэн халаалтын төвийг барьж байгуулсны дараа сумын төсөвт байгууллагуудад ажиллаж байсан бүх слесарь, галч нар шууд манай компанид шилжиж ирж ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж оронд нь өөр хүнийг авч ажиллуулах боломжгүй. Манай уурын зуух орчин үеийн технологиор үйлдвэрлэгдсэн учир олон хүн авч ажиллуулах шаардлагагүй байдаг. Компани олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж уурын зуухны барилга байгууламжийг ашиглалтад оруулсан учир хөрөнгө оруулалтаа нөхөхөөр ажиллах ёстой. Манай компанийн зөвлөх инженерээр мэргэжлийн инженер Ц.Б гэрээтээр ажиллаж байгаа учир тухайн орон тоонд Х.Х*******ыг авч ажиллуулах ямар ч боломжгүй. Тэгээд ч хувийн хэвшлийн байгууллага хэнийг авч ажиллуулахаа өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой. Манай компани Х.Х*******тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, түүнийг ажилд авах талаар харилцан тохиролцсон зүйлгүй, түүнийг ажилд томилсон ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй. Бидний хооронд ямар нэгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж байгаагүй. Энэ тохиолдолд шүүхээс түүнийг ажилд авахыг даалгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 08*******ны өдрийн 1*******01/175и дугаартай албан тоот, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 07*******ны өдрийн А/14 дугаартай тушаал, К.М*******ны 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн аймгийн тамгын газарт хандсан гарын баримт, Бага хүчин чадлын зуухны /хэсгийн болон нэгдсэн халаалтын зуух/ үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, БББ ХХК*******ийн 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 1 дугаартай албан тоот, 109827 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29*******ний өдрийн 01/165 дугаартай иргэн Х.Х*******д хаягласан хариу хүргүүлэх тухай албан тоот, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01*******ний өдрийн 654  дугаартай шийдвэр /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Б аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн 17*******ны өдрийн Б/645 дугаартай захирамж, А ХХК*******ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 02*******ны өдрийн тодорхойлолт, Б аймгийн Зохицуулах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 27*******ны өдрийн 08 дугаартай тогтоол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн 51 дугаартай хуралдааны тогтоол хавсралтын хамт хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, А ХХК болон ЗЭЭГТ хоршоо нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 09*******ний өдрийн 02 дугаартай туслан гүйцэтгэгчийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 26*******ны өдрийн 291400464735/1 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Б сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28*******ны өдрийн 364 дугаартай Инж байгууламж ХХК*******ийн захиралд хаягласан албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 19*******ний өдөр Б сумын Засаг дарга болон БББ ХХК*******ийн захирал нарын хооронд байгуулсан Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 ооны 03 дугаар сарын 15*******ны өдөр олгосон УУУУУУУУУ дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 12*******ны өдөр олгосон УУУУ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 19*******ний өдөр дахин олгосон ААААА8 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч Д.А*******тай байгуулсан өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас ААААААА дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 21*******ний өдрийн 110/ШШ2021/0046 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.2.Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч БББ ХХК*******ны инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгахыг хүссэн байна. 

2.Нэхэмжлэгч Х.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие Х.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 17*******ны өдөр аймгийн Засаг даргын Б/645 дугаартай захирамжаар Б сумын Засаг даргаар томилогдон 2017 онд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу төсөвт байгууллагуудыг мөн сумуудыг нэгдсэн халаалтад холбоход санаачлан төсөвт байгууллага болох З ХХК*******ийн тусгай зөвшөөрлөөр БББ ХХК болон А ХХК хөрөнгө оруулалт хийж 2017 онд сургууль, засаг даргын Тамгын газар, хүн эмнэлэг, соёлын төвийн гадна шугамыг нэгдсэн халаалтад жилийн эцэст холбосон юм. Энэ хугацаанд миний бие төсвийн ерөнхий захирагчийн хувьд тухайн үед халаалтын байрны газрын зөвшөөрөл холбогдох эрхийн акт, үүнд шаардагдах зуухыг Б хотоор хамтран гэрээ хийж тухайн үед төрийн банкнаас А ХХК*******ийн нэрээр 45 сая төгрөгийн зээл авч хөрөнгө оруулалт хийсэн. 2022 оны 01 дүгээр сараас эхэлж Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орж шинэчлэгдсэн дагуу үйл ажиллагаа явуулж, орон тоо бүтэц, цалин хөлсийг нэмж төсөвт баталж өгсөн. Улмаар 2022 оны 01 дүгээр сараас эхлэн тус компанийн захирал К.М*******д биечлэн очиж танилцуулахаар төсөв орж ирэхээр намайг ажилд авахаар болж тохироод явж байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийн үед цалин хөлс хүрэлцэхгүй байгаа мэтээр янз бүрийн шалтаг зааж 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдөр ажилд авах боломжгүй гэсэн бичиг хүргүүлсэн. Үүний дагуу төсвийн ерөнхий захирагч аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан юм. 2022 оны 02 дугаар сарын 08*******ны өдрийн 1*******01/175 дугаартай албан бичгээр Х.Х*******ын гаргасан өргөдлийг судлан үзээд танай байгууллагад гарч буй инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг санал болгож уламжлуулсан албан тоот өгсөн. Гэтэл БББ ХХК*******ийн захирал нь 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 01 дугаартай албан бичигт манай компанид инженерийн болон одоогийн байдлаар ямар нэгэн сул орон тоо байхгүй гэсэн ба Х.Х*******ыг авч ажиллуулах боломжгүй гэж хариу өгсөн юм. БББ ХХК*******ийн захирал янз бүрийн шалтаг зааж намайг инженерийн ажилд авахгүй байна. Иймд намайг БББ ХХК*******ийн инженерийн сул орон тоонд ажилд авч ажиллуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч БББ ХХК*******ны захирал К.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Б сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд албаны бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд манай компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, нэгдсэн халаалтын төвийн барилга байгууламж барьж ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурж байсан. Энэ нь манай компани Х.Х*******ыг ажилд авах үндэслэл болохгүй. А ХХК*******ийн нэрээр 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, халаалтын төсвийг батлуулсан, инженерийн цалин хөлсийг 2022 оны төсөвт нэмж баталж өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Манай компани нэгдсэн халаалтын төвийг барьж байгуулсны дараа сумын төсөвт байгууллагуудад  ажиллаж байсан бүх слесарь, галч нар шууд манай компанид шилжиж ирж ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж оронд нь өөр хүнийг авч ажиллуулах боломжгүй. Манай уурын зуух орчин үеийн технологиор үйлдвэрлэгдсэн учир олон хүн авч ажиллуулах шаардлагагүй байдаг. Хувийн хэвшлийн байгууллага хэнийг авч ажиллуулахаа өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой. Манай компани Х.Х*******тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, түүнийг ажилд авах талаар харилцан тохиролцсон зүйлгүй, түүнийг ажилд томилсон ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй. Бидний хооронд ямар нэгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж байгаагүй. Энэ тохиолдолд шүүхээс түүнийг ажилд авахыг даалгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Төсөвтэй холбоотой шүүх шийдвэр гаргасан ба үүнийг хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Х*******ын БББ ХХК*******ийн инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1*******т “ажил олгогч”гэж хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага/түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг,

Мөн хуулийн 4.1.3*******т “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, 4.1.15*******т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг тус тус ойлгоно гэжээ. 

4.2.Нэхэмжлэгч Х.Х*******т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1*******д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй болно.

 

4.3. Нэхэмжлэгч Х.Х болон хариуцагч БББ ХХК нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч Х.Х*******ын БББ ХХК*******ийн инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгах нь дээрх хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Х  болон хариуцагч БББ ХХК*******ийн хооронд ямар нэгэн хөдөлмөр эрхлэлтийн буюу эрх зүйн харилцаа байгаа эсэх нь тогтоогдохгүй байна.  

4.4.Нэхэмжлэгч Х.Х нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Б сумын Засаг даргаар ажиллаж байхад компанид хөрөнгө оруулалт хийж, 2022 оны 01 дүгээр сараас эхэлж Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орж шинэчлэгдсэн дагуу үйл ажиллагаа явуулж, орон тоо бүтэц, цалин хөлсийг нэмж төсөвт баталж өгсөн. Улмаар 2022 оны 01 дүгээр сараас эхлэн тус компанийн захирал К.М*******д биечлэн очиж танилцуулахаар төсөв орж ирэхээр намайг ажилд авахаар болж тохироод явж байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийн үед цалин хөлс хүрэлцэхгүй байгаа мэтээр янз бүрийн шалтаг зааж  намайг инженерийн ажилд авахгүй байна. БББ ХХК*******ийн инженерийн ажилд би томилогдон ажиллах ёстой гэж тайлбарлаж, маргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Учир нь, БББ ХХК нь ажилтныг сонгон авч ажиллуулах эрх нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд түүнд шүүх хөндлөнгөөс оролцож ажилд авахыг даалгах эрх зүйн үндэслэл байхгүй болно.

5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Засаг даргын  2022 оны 02 дугаар сарын 08*******ны өдрийн 1*******01/175 дугаартай “БББ” ХХК*******ийн захирал К.М танаа гэх албан бичигт Б сумын 4 дүгээр багийн иргэн Х.Х нь өөрийгөө ажилтай болгохыг хүссэн өргөдлийг аймгийн Засаг даргад ирүүлсэн байна. Иймд Х.Х*******ын өргөдлийг судлан үзэж танай байгууллагаас гарч буй инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг санал болгон уламжилж байна. Өргөдлийн шийдвэрлэлтийг талаар хариу ирүүлнэ үү гэснийг үндэслэн шүүхээс нэхэмжлэгч Х.Х*******ыг БББ ХХК*******ийн инженерийн ажилд авахыг даалгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Х.Хайв нь хариуцагч БББ ХХК*******д инженерийн сул орон тоон байгаа эсэхийг өөрөө нотолж чадаагүй болно.

 

5.1.Б  аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29*******ний өдрийн 01/165 дугаартай иргэн Х.Х*******д хаягласан хариу хүргүүлэх тухай гэх албан  бичигт ... БББ ХХК нь ... мөрдөж ажиллах үүрэгтэй. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх нь манай байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудал болно гэж хариу өгч байсан байна. 

 

6.Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрийн Аймгийн тамгын газарт гэх ямар нэгэн тамга тэмдэггүй гараар бичсэн баримтад Б сумын иргэн Х*******ыг  БББ ХХК*******д ажилд авах боломжгүй. К.М гэж бичсэн байна.

7. Нэхэмжлэгч Х.Х*******ын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01*******ний өдрийн 654  дугаартай шийдвэр /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/,  Б аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн 17*******ны өдрийн Б/645 дугаартай захирамж, Агайын ХХК*******ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 02*******ны өдрийн тодорхойлолт,  Б аймгийн Зохицуулах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 27*******ны өдрийн 08 дугаартай тогтоол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/,  Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн 51 дугаартай хуралдааны тогтоол хавсралтын хамт хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, А ХХК болон ЗЭЭГТ хоршоо нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 09*******ний өдрийн 02 дугаартай туслан гүйцэтгэгчийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 26*******ны өдрийн ХХХХХХХХХ/1 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  Б аймгийн Б сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28*******ны өдрийн 364 дугаартай Инж байгууламж ХХК*******ийн захиралд хаягласан албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 19*******ний өдөр Бугат сумын Засаг дарга болон БББ ХХК*******ийн захирал нарын хооронд байгуулсан Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 ооны 03 дугаар сарын 15*******ны өдөр олгосон 000111789 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 12*******ны өдөр олгосон 000514162 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 19*******ний өдөр дахин олгосон 000208248 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5*******д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.   

8.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х.Х*******ын хариуцагч БББ ХХК*******ийн инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгах  тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

9.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1*******д зааснаар нэхэмжлэгч Х.Хайвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5*******т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х*******ын хариуцагч БББ ХХК*******ийн инженерийн сул орон тоонд авч ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1*******д зааснаар нэхэмжлэгч Х.Х*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б