Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2022/00563

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Х.А,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт М.Ж,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, И овогт К.М,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, С оовогт К.А

Хариуцагч: Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль /захирал Ж.А/,

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Е

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.А

Хариуцагчийн байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н

Гэрч Ж.К, Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.А, М.Ж, К.М, К.А нар нь хариуцагч Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль /захирал Ж.А/*******д холбогдуулан Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Бид Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нар болох А.А бага ангийн багшаар 14 дэх жилдээ, К.А казах хэл уран зохиолын багшаар 17 дахь жилдээ, М.Ж химийн багшаар 15 дахь жилдээ, К.М бага ангийн багшаар 18 дахь жилдээ тус тогтмол ажиллаж байгаа туршлагатай бүгдээрээ “заах аргач” зэрэгтэй багш нар юм. Зэрэг дэвийн хугацаа 5 жилийн хугацаатай олгогддог бөгөөд жил болгон зэрэг дэвийн хугацаа дууссан багш нарын зэрэг дэвийг бататгах болон шинээр зэрэг дэв олгох, ахиулах ажил зохион байгуулагдсаар ирсэн. Энэ жил мөн адил журмын дагуу дээрх 4 багш бид заах аргач зэргээ бататгахаар өөр өөрсдийн харьяалагдах “заах аргын нэгдэлд” 2021 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр тайлангаа тавьж заах аргын нэгдэл бидний тайланг “хангалттай сайн” гэж дүгнэн журмын дагуу багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон. Удирдлагын зүгээс энэ жил “зэрэг олгох, хасах” тухай багш нарын зөвлөлийн хурлыг 2021 оны 12 дугаар сарын 03*******ны өдөр зохион байгуулсан ба энэхүү хурлаар дээрх нэр бүхий 4 багш бид хангалтгүй санал авсан тул бидний зэрэг дэвийг хасах болсон талаар хурлын дүнг захирал танилцуулсан үед мэдэгдсэн бөгөөд 2022 оны 1,2 дугаар сарын цалинг өмнөх хэмжээнээс багасаж хасагдсан хэмжээгээр олгогдлоо. Учрыг сургуулийн нягтлан бодогчоос асуутал та нарын зэрэг дэвийн 10 хувийн нэмэгдлийг хассан захирлын тушаалыг захирал өөрөө надад танилцуулан хасахыг үүрэг болгосон учир тушаалын дагуу нэмэгдлийг хасаж олгож байгаа гэх хариу хэлсэн. Бидэнд ямар нэг тушаал өгөөгүй бөгөөд нягтлангаас тушаалыг асуухад “надад байхгүй захирлаас аваарай” гэсний дагуу захирлаас асуухаар өгөхгүй бидний хясан богдуулж байна. Мэргэжлийн зэрэг олгох хасах талаар сайдын зүгээс батлан гаргасан тусгай журамтай бөгөөд бүх ажиллагааг энэхүү журмаар зохицуулж өгсөн байгаа юм. Бид нарын хувьд анхнаасаа тухайн хурлыг хууль журам зөрчиж зохион байгуулагдсан гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хурлын дараахан 2 хоногийн дараа энэ талаарх гомдлоо холбогдох байгууллагад гаргасан хэдий ч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Уг хурал хууль журамд нийцээгүй зохион байгуулагдсан учир түүнээс гарсан үр дүн, шийдвэр бүхэлдээ хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Мэргэжлийн зэрэг олгох, хасах журамд зааснаар багш нарын зөвлөлийн хуралд нийт багш нарын 90 хувиас дээд хувь нь ирснээр ирц бүрдсэн гэж хурлыг явуулах юм. Манай сургуульд захирал, менежер нийгмийн ажилтан нийлээд нийт 105 багш байгаа. Үүнээс 1 захирал, 3 менежер, 2 нийгмийн ажилтныг хасахад 99 багш болж байгаа юм. Тухайн өдөр зэрэг олгох, хасах багш нарын зөвлөлийн хуралд 84  багш оролцсон ба үүнээс бодоход 84,84 хувь болж байна. Үүнээс үзэхэд ирц хүрээгүй гэж үзэж болохоор байна.

Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмаараа багш нарын зөвлөлийн хуралд тухайн сургуулийн зөвхөн багш нар оролцох бөгөөд нийт багш нарын 90 хувиас дээш оролцсоноор ирц бүрдсэн гэж үзэх талаар дурдсан. Харин ирц бүрдсэн нийт багш нарын 80 хувиас доошгүй хувь нь хангалттай гэж дэмжсэн санал өгснөөр зэрэг дэв хамгаалсанд тооцох журамтай. Гэтэл өмнөх хүний оронд түр ажиллаж байгаад үндсэн ажилтан ирснээр ажлаас чөлөөлөгдсөн нэг хүнийг тухайн хуралд дуудаж оролцуулан санал өгүүлсэн. Нэг ёсондоо манай сургуульд ог хамааралгүй гаднын хүнд бидний ажлыг дүгнүүлэн, санал өгүүлж байгаа нь хууль, журам зөрчсөн явдал гэж үзнэ. Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 1,4*******д “мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаа нь ..., ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна ” гэж заасан байх юм. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийн багш нарт мэргэжлийн зэрэг олгох, хасах багш нарын зөвлөлийн хуралдаанаар санал хураалтыг захирлын зүгээс тарааж өгсөн зэрэг хамгаалж буй багш нарын нэрийн хойно дэмжинэ, дэмжихгүй байна. гэсэн хүснэгтийг бөглөх замаар багш нараас саналыг нууцаар авч байгаа нь журамд заасан ил тод, нээлттэй байх зарчимд нийцэхгүй гэж үзнэ.Мөн санал хураалтыг тоолох ажиллагааг зөвхөн 2 менежерийн хамт багш нараас ямар ч төлөөлөл оролцуулалгүй өөрсдөө тоолж, бүх материалыг нууцлан аваад явсан. Иймээс захирлын зүгээс биднийг гадуурхан хавшиж албаар журам зөрчин байж зохион байгуулсан үйл ажиллагаа гэж бидний зүгээс харж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.6*******д хөдөлмөрийн эрхийн маргаан талсах комиссын дүрмийг Засгийн газар батална гэж заасан байх ба холбогдох байгууллагаас дүрэм одоо болтол батлагдаад ирээгүй тул хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон үндэсний хороо байгуулагдаагүй тул сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо мөн адил байгуулагдаагүй тул маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй тул шууд шүүхэд хандах шийдвэрлүүлнэ үү гэх хариу өгсөн тул уг мэдэгдэх хуудсаа хавсарган шүүхэд хандсан юм.

2. Иймд Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Ж.А хариу тайлбартаа: Багш нарын мэргэжлийн зэрэг олгох хуралд нийт оролцох 102 багшаас 92 багш оролцож 90%*******ийн ирцтэй хурлыг хийсэн. Хуралд зөвхөн тус сургуульд ажиллаж байгаа багш нар оролцсон. Гаднаас ямар ч хамааралгүй хүн оролцоогүй өмнө нөхөөсөөр ажиллаж байсан залуу багш Б.З багш нарын тайланг сонирхож болох уу” гэж зөвшөөрөл авч орж багш нарын илтгэлийг, хийсэн ажлыг сонирхсон гэхдээ тэр багш огт санал өгөөгүй гаран үсэг тавьсан багш нар л санал өгсөн болно. Мэргэжлийн зэргийг Монгол Улсын Боловсрол, Соёл , Шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн А/812 тоот тушаалд заасан журмын дагуу зохион байгуулж явуулсан. Багш нарын саналаа авч 3 сургалтын менежер нэг нийгмийн ажилтнаар саналаа доор нь дүгнүүлж танилцуулсан. Журмыг хурал эхлэхийн өмнө танилцуулсан нэг ч хүн татгалзах санал гаргаагүй бүгд хүлээн зөвшөөрсөн. Тухайн өдөр нийт 28 багшийн тайланг сонсож зэргээ ахиулах, бататгах зэрэг өөр өөрсдийн 5 жилд хийсэн ажлуудаа тайлагнасан. Багш нарын саналыг дүгнэж хувийг танилцуулахад нийт 28 багшаас 4 багшийг хамт олны саналаар хангалтгүй дүгнэсэн байсан. Тухайн үед хангалтгүй гарсан саналын хуудсыг үзэж харж ямар ч зөрчилгүй үнэн бодит байна гэдгийг шалгаад явсан. Мэргэжлийн зэрэг хасах тухай 2021 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 66 тоот тушаалыг тухайн үед бичиг хэргийн ажилтан багш нарт гардуулж өгсөн байна. Нэхэмжлэлд дурдсанаар захирлын хууль бус, журам зөрчсөн үйлдэл олон гэсэн байна. Энэ нийгэмд хууль журам зөрчдөг хүнийг төрийн албанд ажиллуулдаггүй хяналттай тул хүнийг дураараа гүтгэж болохгүй байх. Мэргэжлийн зэрэг олгоход захирлын ямар ч хууль журам зөрчсөн зүйл байхгүй. Зөвхөн журмын дагуу зохион байгуулж хамт олны хурлын олонхын саналаар дэмжигдэж дүгнэгдсэн тул хамт олны саналыг үгүйсгэх ямар ч боломжгүй юм. Хамт олны өмнө 5 жилийн тайлангаа зөв тавьж чадаагүй, хангалтгүй үнэлэгдсэнд бусдыг буруутгаж болохгүй харин хамт олны өмнө хэн бэ гэдэгт дүгнэлт хийж хүлээн зөвшөөрч ажлаа, хамт олны дунд нэр хүндээ, харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг тухайн багш нар ухамсарлах хэрэгтэй байна. Энэ хурлын шийдвэр бүхэл бүтэн нэг хамт олны гаргаж байгаа шийдвэр учраас үгүйсгэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 08*******ны өдрийн 32 дугаартай албан бичиг, нэхэмжлэгч нарын Б аймгийн Боловсролын газрын даргын даргад хандсан хүсэлтийн хуулбар, өмгөөлөгч К.Е*******тэй байгуулсан өмгөөллийн гэрээ,  Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2022 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 11 дугаартай албан бичиг, өмгөөлөгч К.Е*******ийн 2022 оны 03 дугаар сарын 10*******ны өдөр 154 154 дугаартай албан бичиг, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21*******ний өдрийн 130/ШЗ2022/00559 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, нэхэмжлэгч нарын К.Е*******д олгосон итгэмжлэл, фейсбүүк мессенжер групп чатын фото зураг, 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн Багш нарын ЗАН нэгдсэн хурлын ирцийн бүртгэлийн хуулбар,

Хариуцагчаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн А/812 дугаартай “журам батлах тухай” сайдын тушаалын хавсралтын хамт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 66 дугаартай “Мэргэжлийн зэрэг хасах тухай” тушаал хавсралтын хамт, Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нарын нэгдсэн хурлын 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл, бичиг хэргийн бүртгэлийн дэвтрийн 1 хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн Багш нарын ЗАН нэгдсэн хуралд оролцсон багш нарын ирцийн бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мэргэжлийн зэрэг бататгах, ахиулах багш нарт өгөх саналын хуудас, өмгөөлөгч С.Н*******тай байгуулсан өмгөөллийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 07*******ны өдрийн тус сургуулийн зарим багш нарын гарын үсэгтэй гарын баримт, Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежерийн гарын үсэгтэй, тамгатай 2021*******2022 оны хичээлийн жилд Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн мэргэжлийн зэргээ бататгасан болон ахиулсан багш нарын 2022 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн баримт,  2021*******2022 оны хичээлийн жилд Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн мэргэжлийн зэргээ хасуулсан багш нарын 2022 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн 02 дугаартай тушаал 1,2,3 дугаар хавсралтын хамт, БАЗАН, БУЗАН, ХУЗАН нарын 2021 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын Тэргүүлэх мэргэжлийн зэрэг шинээр авах болох хамгаалах багш нарт өгөх үнэлгээний 49 хуудас бүхий баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус сургуулийн нийгмийн ухааны багш Т.О, бага ангийн багш Б.А, физикийн багш Б.С, дуу хөгжмийн багш С.Д, технологийн багш А.Н, биологийн багш Т.Н, биеийн тамирын багш Б.Е нарыг гэрчээр асуусан гэрчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.1.Нэхэмжлэгч Х.А, М.Ж, К.М, К.А нар нь Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нар бид заах аргач зэргээ бататгахаар өөр өөрсдийн харьяалагдах “заах аргын нэгдэлд” 2021 оны 11 дүгээр сарын 25*******ны өдөр тайлангаа тавьж заах аргын нэгдэл бидний тайланг “хангалттай сайн” гэж дүгнэн журмын дагуу багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон. Удирдлагын зүгээс энэ жил “зэрэг олгох, хасах” тухай багш нарын зөвлөлийн хурлыг 2021 оны 12 дугаар сарын 03*******ны өдөр зохион байгуулсан ба энэхүү хурлаар дээрх нэр бүхий 4 багш бид хангалтгүй санал авсан тул бидний зэрэг дэвийг хасах болсон талаар хурлын дүнг захирал танилцуулсан үед мэдэгдсэн. Бид нарын хувьд анхнаасаа тухайн хурлыг хууль журам зөрчиж зохион байгуулагдсан гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хурлын дараахан 2 хоногийн дараа энэ талаарх гомдлоо холбогдох байгууллагад гаргасан хэдий ч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймд Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Багш нарын мэргэжлийн зэрэг олгох хуралд нийт оролцох 102 багшаас 92 багш оролцож 90%*******ийн ирцтэй хурлыг хийсэн. Хуралд зөвхөн тус сургуульд ажиллаж байгаа багш нар оролцсон. Мэргэжлийн зэргийг Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн А/812 тоот тушаалд заасан журмын дагуу зохион байгуулж явуулсан. Багш нарын саналыг авч 3 сургалтын менежер нэг нийгмийн ажилтнаар саналыг тэр даруй дүгнүүлж танилцуулсан. Журмыг хурал эхлэхийн өмнө танилцуулсан нэг ч хүн татгалзах санал гаргаагүй бүгд хүлээн зөвшөөрсөн. Тухайн өдөр нийт 28 багшийн тайланг сонсож зэргээ ахиулах, бататгах зэрэг өөр өөрсдийн 5 жилд хийсэн ажлуудаа тайлагнасан. Багш нарын саналыг дүгнэж хувийг танилцуулахад нийт 28 багшаас 4 багшийг хамт олны саналаар хангалтгүй дүгнэсэн байсан. Энэ хурлын шийдвэр бүхэл бүтэн нэг хамт олны гаргаж байгаа шийдвэр учраас үгүйсгэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1*******т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэжээ.

Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2*******т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 21*******ний өдрийн 130/Ш32022/00559 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3*******д зааснаар хүлээн авахаас татгалзахад 2022 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 11 дугаартай Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт Монгол Улсын Засгийн Газраас хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажиллах журам нь одоогоор шинээр батлагдаагүй тул аймгийн хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах  ажлын хэсэг байгуулагдаагүй болно. Та бүхэн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэж,мөн Б аймгийн Боловсролын газрын 2022 оны 02 дугаар сарын 08*******ны өдрийн 32 дугаартай Цэнгэл сумын 1 дүгээр сургуулийн багш нарт гэх албан бичигт тус байгууллагад Х.А, К.М, Ж нарын нэр бүхий багш нараас зэргийн нэмэгдэлтэй холбоотой өргөдлийг хүлээн авч, хянаж үзэхэд бидний зүгээс шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2*******т зааснаар шүүхэд хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхээр хандсан байна гэж үзлээ.

4.2.Нэхэмжлэгч Х.А, М.Ж, К.М, К.А нар нь Б аймгийн Ц сумын сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж хариуцагчтай маргасан боловч хариуцагч  Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Ж.А*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1*******д заасан эрх үүргтэй нь танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч шүүхэд энэ талаарх нотлох баримтаа гарган өгч нотлож чадаагүй болно.

4.3.Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нарын нэгдсэн хурлын 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлийн хурлын шийдвэр хэсэгт багш нарын хурлаар багш нарын 80*******аас дээш хувь дэмжсэн бол зэрэг баталгаажина. Багш нарын саналыг дүгнэхэд 1. А.Н 82, 2. К.Б 96, 3.Т.А 93, 4.Ш.А 100,5. Б.А 80, 6.Б.Х 90, 7.Т.О 98, 8.Б.Ж 100, 9.М.А 94, 10.М.Ж 98, 11.С.Д 96, 12.С.Ж 97, 13.Х.А 59, 14.Б.С 88, 15.Ш.Б 90, 16.У.А 99, 17. К.А 62, 18.Т.А 95, 19. А.М 90, 20.З.Г 84,5, 21. М.Ж 56, 22. Х.Р 80, 23.Ж.Л 87,5, 24.А.Р 89, 25.С.А 98, 26. Б.Е 80, 27. Б.Л 100, 28.К.М 60%*******тай тус тус дүгнэгдэв. Хурлын шийдвэрээр 80%*******иас дээш үнэлгээ авсан багш нарын зэрэг дэмжигдлээ. 80%*******аас доош үнэлгээ авсан багш нарын зэрэг дэмжигдсэнгүй. 1.Зэргээ ахиулах болон бататгах нийт 28 багшийн хамт олны 80*******аас дээш хувиар дэмжигдсэн 24 багшийн зэргийг ахиулах болон бататгахад дэмжиж, бага ангийн багш К.М 60%, химийн багш М.Ж 56%, бага ангийн багш Х.А 59%, казах хэлний багш К.А 62% болж 80 хувьд хүрээгүй тул бататгах боломжгүй болж, заах аргач мэргэжлийн зэрэг нь бүр мөсөн хасагдав. 2.Орос хэлний багш С.Н өвчтэй байгаа тул Заах аргач зэргээ бататгаж чадаагүй учир Заах аргач зэргийг нь 1 жилээр хадгалж үүлдэхээр болов. 3.Дараа дараагийн удаа зэрэг авах, бататгах, ахиулах багш нарт PPT*******ийн шаардлагын өндөр түвшинд үг, үсгийн алдаагүй бэлтгэж, илтгэх чадварт онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг бүх багш нарт үүрэг болов. 4.Зэрэг шинээр авах багш нар өөрийн болон сурагчийн ажилтад онцгой анхаарах, аймаг, улс орон улсад гаргасан ажилттай байх, мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад аймаг, улсын дунджийг хангасан байх шаардлагатай. 5.Багш бүр мэргэжил дээшлүүлэлт болон итгэлийн уралдаанд амжилт гаргасан байх. 6.Ёс зүйн зөрчилгүй байх. Сурагчдын өмнө элдэв муу үг хэрэглэдэг, цаг баримталдаггүй, анги зохион байгуулалт тааруу байгаа дээрх нэр дурдагдсан багш нарт анхаарч ажиллахыг үүрэг болгож хурлаа өндөрлүүлэв гэжээ.

4.4.Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нарын нэгдсэн хурлын 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлээс үзэхэд хуралд нийт 102 багшаас 92 багш буюу 90% нь оролцсон гэжээ, гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр тухайн өдрийн хуралд оролцсон багш нарын ирцийн талаар тодруулахад бүх багш нар байсан, ирц бүрдсэн, 88 багш оролцсон зэрэг янз янзаар мэдүүлж байгаа учир тэмдэглэл 102 багшаас 92 багш буюу 90% оролцсон болох нь эргэлзээтэй байхад Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 3.5*******д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 3.5*******д зааснаар багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах багш нарын зөвлөлийн хурлыг жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулна гэж заасан байхад Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нарын нэгдсэн хурлын 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдөр зохион байгуулсан нь учир дутагдалтай байна.

Дээрх журамд зааснаар багш нарын зөвлөлийн хурлыг гэсэн байхад хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь “багш нарын нэгдсэн хурал гэж нэр томьёоны хувьд болон хурлыг 12 сард зохион байгуулж, Ковидттэй холбоотой хурал хийгдээгүй буюу орон даяр тухайн үед зохион байгуулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт гарган өгч, нотолж чадаагүй болно.

4.5.Мөн журмын 3.5*******т хуралд нийт багшийн 90*******ээс доошгүй хувь нь оролцож, тэдний 80*******аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд шийдвэрийг хүчинтэй тооцно гэж заасан байх ба тэмдэглэлээс харахад хэдэн багш оролцсоноос хэдэн багш дэмжсэн, хэдэн багш нь дэмжээгүй талаар тусгаагүй бөгөөд дээрх шийдвэрийг яаж тооцож гаргасан ирсэн тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэгч нарын хүсэлтээр тус сургуулийн нийгмийн ухааны багш Т.О, бага ангийн багш Б.А, физикийн багш Б.С, дуу хөгжмийн багш С.Д, технологийн багш А.Н, биологийн багш Т.Н, биеийн тамирын багш Е нарыг гэрчээр асуухад  “гэрч нар танхим дүүрэн багш нар байсан, яг хэдэн багш оролцсоныг мэдэхгүй, яаж тооцож гаргасныг мэдэхгүй, тэнсэн гэдгийг сонсоод яваад өгсөн, хурлын сүүл хүртэл байгаагүй, юу болсныг мэдэхгүй” гэж мэдүүлж байгаа байдал болон шүүх хуралдааны шатанд гэрчээр оролцсон гэрч сургалтын менежер Ж.К нь “ багш нарын тайланг хэлэлцэх хурал болж, саналыг нууцаар хураасан, 4 багш сууж байгаад дүнг гаргаж, танилцуулсан гэх”, гэрч багш Б.Л “Би өөрөө тухайн хурлаар зэрэг дэвээ 100 хувиар хамгаалж чадсан. Бид нарын нүдэнд ширээн дээр саналын хуудаснуудыг тоолж байсан. Нийт багш нарын хурлаас гарсан шийдвэр шударга гарсан шийдвэр учраас хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг хүсэж байна“ гэж тус   мэдүүлж байгаа боловч Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 1.5*******д заасан ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэсэн зөрчигдсөн, багш нарын мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаа  яаж тооцож, багш нарын хэдэн дэмжиж, хэдэн дэмжээгүй байдал нь тодорхойгүй гэрч нарын мэдүүлэг нь энэхүү үйл баримтын эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй болно.

4.6.Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 3.3*******т хүсэлт гаргасан багш нь заах аргын нэгдлийн, сургалтын менежер /арга зүйч, захирал нь багш нарын зөвлөлийн хуралд тус тус тухайн мэргэжлийн зэрэгт тавих шалгуур хангасан /нотлох баримт/ талаар танилцуулга хийнэ гэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан БАЗАН, БУЗАН, ХУЗАН *******ийн заах аргын нэгдэлд 2021 оны 11 дүгээр сарын 25*******ний өдрийн тэмдэглэлээр багш нарын тайланг хэлэлцсэн байх ба тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч  Х.А, М.Ж, К.М, К.А нар нь заах аргын нэгдэлд тайлангаа хэлэлцүүлсэн байх бөгөөд тайлангаа хамгаалж, оролцсон багш нар нь дэмжигдсэн байхад дахин багш нарын нэгдсэн хурал зохион байгуулж хэлэлцэж байгаа нь дээрх журмыг зөрчсөн байна.

Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 3.4*******т мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн багшийн бүрдүүлсэн материалыг заах аргын нэгдлийн хурлаар хэлэлцэж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг багш нарын зөвлөлийн хуралд танилцуулна гэжээ.

Улмаар дээрх хурлын шийдвэр үндэслэлгүй байхад хариуцагч Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нь Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 3.7*******д зааснаар багш нарын зөвлөлийн хурлын шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын захирлын тушаалаар баталгаажуулж, мэргэжлийн зэрэг олгоно гэснийг үндэслэн тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй болжээ.

4.7. Хариуцагч Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Ж.А нь 2021 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 66 дугаартай “Мэргэжлийн зэрэг хасах тухай” тушаал гаргаж  энэхүү тушаалын 1*******р хавсралтаар  К.М, К.А, М.Ж, Х.А нарын заах аргач багш мэргэжлийн зэргийг хассан байх бөгөөд энэхүү тушаалыг нэхэмжлэгч нар гардуулж өгөөгүй гэж тайлбарладаг гэтэл   Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 3.7*******д зааснаар тушаалыг нээлттэй мэдээлээгүй, шийдвэрийг хуулбарыг тухайн багшид заавал өгнө гэсэн байхад багш нарт өгөөгүй, энэхүү тушаалыг шүүхийн журмаар шаардан авч хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан дээрх журмын заалтыг хариуцагч зөрчсөн байна.  

5.Хариуцагчийн шүүх хуралдааны шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж хаягласан, гарын үсэг зурсан, дээрх 4 багшийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгатай бичмэл нотлох баримт байх ба энэхүү бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5*******д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.  

6. Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, багш нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч нарын энэхүү гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1*******т ... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэснээр хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5*******д заасныг баримтлан Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн “Багш нарын зэрэг, олгох хасах” тухай багш нарын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б