Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/01422

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2022/01422 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 хороолол, 00А-00 тоот хаягт оршин суух, А овогт Д д /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 хэсэг, зайсан 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Эгийн Ж /РД:000000000/-д холбогдох

 

2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 120 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.д, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ү, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: ....Д.д миний бие Э.Жгийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үнэгүй.мн сайтад байршуулсан зарын дагуу түүний өмчлөлийн гэх Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000 гудамж, 0000000 тоотодбайрлах, барилгын ажил нь дуусаж ашиглахад бэлэн болсон 185 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг очиж үзэн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 120 000 000 төгрөг Э.Жд төлсөн. Уг байшиндаа засвар хийхээр очиход анхны өмчлөгч гэх Г.Бнь энэ байшин миний өмчлөлийн эд хөрөнгө, чи залилуулсан байна гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000 гудамж, 0000000тоот, мөн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар усан тохой 00000 гудамж 0000 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн дэлгэрэнгүй лавлагааг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан ба Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000 гудамж, 0000000тоот үл хөдлөх эд хөрөнгө нь Д.д миний өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар усан тохой 00000 гудамж, 0000 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь Ү-0000000000 дугаарт бүртгэлтэйгээр Д.Бийн өмчлөлд, Ү-0000000000 дугаарт бүртгэлтэйгээр Ч.Аын өмчлөлд тус тус давхар бүртгэлтэй байсан. Хариуцагч Э.Ж нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар усан тохой 00000 гудамжны 0000 тоот хаягт байрлах, бусдын өмчлөлийн үл хөдлөх эд надад үзүүлэн 120 000 000 төгрөгөөр худалдаж, харин эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ өөр газар байрлах 55 хувийн гүйцэтгэлтэй барилгын каркасны буюу Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000 гудамж, 0000000тоотын өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.д би өөрийн биеэр очиж үзэн, худалдан авахаар шийдвэрлэж, мөнгийг нь төлсөн үл хөдлөх эд хөрөнгийг бус харин ноцтой төөрөгдлийн улмаас Э.Жтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулан өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, Э.Жд 120 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Э.Жгаас 120 000 000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч мөн төөрөгдсөн учраас хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаагаар тодорхой харагдаж байгаа. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоод түүний үр дагавар болох 120 000 000 төгрөгийг Э.Жгаас гаргуулж Д.дт олгоод тухайн 55 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.дээс Э.Ж руу шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Иргэн Э.Ж маргаан бүхий эд хөрөнгийг н.Аээс авах ёстой өр төлбөртөө авсан байдаг. 120 000 000 төгрөгийн авлагатай байж байгаад авлагадаа тохируулаад н.Атэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг зохих бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд эрхийн зөрчилгүй байсан. Анх н.Аийн Э.Жд үзүүлсэн байшинг Э.Ж Д.дт үзүүлээд зарсан асуудал байгаа. Э.Жгийн хувьд тухай үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах биет байдлын доголтой болон доголдолгүй эсэхийг эцсийн байдлаар тогтоогдоогүй. Талууд аль, аль нь төөрөгдсөн үедээ тухайн хэлцлийг хийсэн гэж үзэж байгаа учраас Э.Жгийн зүгээс хариуцах үндэслэл байхгүй. Хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг буруутай этгээд нь төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000 гудамж, 0000000тоот, мөн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар усан тохой 00000 гудамж 0000 тоот үл хөдлөх эд хөрөнгүүд нь эцсийн байдлаар хэний өмчлөл тогтоогдоогүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар хаяг нь буруу, зөрүүтэй гэсэн баримт хэрэгт байхгүй. Төөрөгдсөн хэлцэл хийснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хэргийн явцын үйл баримтад хариуцагч төөрөгдсөн гэдгээ мэдсэн. Гэвч төөрөгдөлд оруулаад байгаа гол зүйл нь төөрөгдсөн бодит нөхцөл байдал уу? тогтоогдоогүй байгаа нөхцөл байдал уу гэдэг нь тодорхойгүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл үнэн, зөв эсэх мэдээлэл байхгүй. Маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлыг Цагдаагийн хэлтэс болон бүртгэлийн хэлтсүүдээс мэдээллийг аваад энэ үйл ажиллагаа ямар үе шатандаа явж байгаа нөхцөл байдлыг тогтоосны дараа хэргийг хянан шийдвэрлэж, дүгнэх боломжтой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсгээр шаардлага гаргаад шүүх хүчин төгөлдөр бусад тооцож байж хохирлыг гаргуулах ёстой. Гэтэл нэхэмжлэгч өөрөө төөрөгдөлд орсноо илэрхийлээд хохирлоо шаардах нь үндэслэлгүй. Учир нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд нь Э.Ж уу, Э.Жгаас авсан этгээд нь тодорхойгүй учраас нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах боломжгүй шаардлага гэж үзэж байна... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэгт цугларсан баримтаар Э.Ж нь тухайн эд хөрөнгийн эрхийн доголдолтой байсан талаар мэдсэн баримт байдаггүй. Харин Э.Ж нь мэдээгүй байж байгаад худалдан борлуулсан нь өөрөө ч ноцтой төөрөгдөлд орсон нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна... гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нэг бүрчлэн судлан өөрийн дотоод итгэлээр үнэлэн ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.д нь хариуцагч Э.Жд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 120 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Э.Ж нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар усан тохой 00000 гудамжны 0000 тоот хаягт байрлах бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зургийг үнэгүй.мн сайтад байршуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг надад үзүүлэн 120 000 000 төгрөгөөр худалдаж, харин өмчлөх эрхийг шилжүүлэхдээ өөр газар байрлах 55 хувийн гүйцэтгэлтэй Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000 гудамжны 0000000тоотын өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл ноцтой төөрөгдлийн улмаас худалдах, худалдан авах гэрээг байгуулан 120 000 000 төгрөгийг төлсөн байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, үр дагаврыг нь шийдэж өгнө үү... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...нэхэмжлэгчид худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг А 120 000 000 төгрөгийн өр төлбөртөө тооцон шилжүүлсэн. Анх н.Аийн Э.Жд үзүүлсэн байшинг Э.Ж Д.дт үзүүлээд зарсан асуудал байгаа. Э.Жгийн хувьд тухай үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах биет байдлын доголтой болон доголдолгүй эсэхийг эцсийн байдлаар тогтоогдоогүй. Талууд аль, аль нь төөрөгдсөн үедээ тухайн хэлцлийг хийсэн гэж үзэж байгаа учраас Э.Жгийн зүгээс хариуцах үндэслэл байхгүй. Хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг буруутай этгээд нь төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна... гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

Талууд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан, уг гэрээгээр худалдагч тал буюу хариуцагч Э.Ж нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000 гудамж, 0000000тоот хаягт байршилтай, 185,4 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.д нь 5 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Зохигчдын хэн аль нь гэрээний зүйлийн үнэ 120 000 000 төгрөг болох, уг мөнгийг өгсөн, авсан үйл баримтын талаар маргаагүй болно. /1хх.237-239/

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000 гудамж, 0000000тоот хаягт байрлалтай, 185,4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.дийг эрхийн Улсын бүртгэлийн 00000000000дугаарт бүртгэн, 000000000 дугаар гэрчилгээг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр олгожээ. /1-р хх-ийн 237-239/

 

Дээрх Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000 гудамж, 0000000тоот хаягт байрлалтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх бүртгэхдээ хаягийг Хар Усан тохой 00000 гудамжны 113/13 тоот гэж Барилга хот байгуулалт, төлөвлөлийн газар, Мэдээлэл технологийн хэлтсийн 2012 оны 000000 тоот албан бичгээр ирүүлснийг 000000 гэж алдаатай бүртгэсэн, мөн Хар Усан тохой 00000, 000000 гэх хаягтай барилга хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлгүй болох талаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 0000 тоот, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04/295 тоотод тус тус дурдсан байна.

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2356 дугаар дүгнэлтээс үзэхэд Улсын бүртгэлийн 00000000000дугаартай, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000, 0000000 тоотодхаягт байрлах, 55 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууцны анхны өмчлөгчөөр Г.Ббүртгэгдэн, улмаар 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Эын өмчлөлд шилжин, Б.Эын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өргөдөл, мэдүүлгийг үндэслэн 100 болсныг бүртгэсэн байна. Улмаар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээгээр хэд хэдэн этгээдэд шилжжээ. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Эрхийн Улсын бүртгэлийн 00000000000дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000, 0000000 тоотодбайрлах барилга нь дутуу гүйцэтгэлтэй, 55 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 100 хувь гэж бүртгүүлсэн, үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна. /2-р хх-ийн 2-4, 123-132, 1-р хх-ийн 18-19/

 

Хариуцагчийн гэрээ байгуулах саналын дуудлага болгон үнэгүй.мн сайтад байрлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн зураг, нэхэмжлэгчид бодитойгоор үзүүлж, худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь Хар усан тохой 00000, 0000 тоот хаягт орших, иргэн Ч.Аын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох нь хэрэгт авагдсан кадастрын зураг, хаягийн лавлагаа, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3362 дугаар Улсын байцаагчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн үзлэгээр илэрсэн нөхцөл байдлаар тогтоогдсон. /1-р хх-ийн 19-20, 24, 122-126, 2-р хх-ийн 5-18/

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн Эрхийн Улсын бүртгэлийн 00000000000дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000, 0000000тоот буюу 0000000 тоотод орших дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Э.Жгийн үнэгүй.мн сайтад байршуулж, нэхэмжлэгчид танилцуулсан Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар усан тохой 00000 гудамжны 0000 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө биш болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байдаг.

 

Хариуцагчийн ...маргаан бүхий эд хөрөнгийг н.Аээс авах ёстой өр төлбөртөө авсан. Анх н.Аийн Э.Жд үзүүлсэн байшинг Э.Ж Д.дт үзүүлээд зарсан... гэх тайлбараас үзэхэд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талаар хэн аль нь төөрөгдсөн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-т зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэх бөгөөд ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

 

Иймд хариуцагч Э.Ж, нэхэмжлэгч Д.д нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах замаар арилгах ёстой.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Д.д нь хариуцагч Э.Жгаас гэрээний үнэнд шилжүүлсэн 120 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэгчээс Эрхийн Улсын бүртгэлийн 00000000000дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000, 0000000тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Э.Жд буцаан шилжүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.д, хариуцагч Э.Ж нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагч Э.Жгаас 120 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.дт олгон, нэхэмжлэгчид Эрхийн Улсын бүртгэлийн 00000000000дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хар Усан тохой 00000, 0000000тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Э.Жд буцаан шилжүүлэхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Бнарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Бнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Жгаас улсын тэмдэгтийн хураамж 757 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.дт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 100 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ