Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 140/ШШ2022/00316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: хот, дүүрэг, *******,*******, ******* ХХК /РД:*******/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн сумын баг, нутгийн удирдлагын ордонд байрлах, аймгийн *******д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,210,000 /хорин есөн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.******* /онлайнаар/, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч В.*******цэрэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Ж.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ний төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК нь аймгийн суманд баригдах ийн барилга угсралтын ажлын тендерт оролцон шалгарч, захиалагч аймгийн тай 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БУ-03/2011 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээгээр аймгийн суманд баригдах ийн барилга угсралтын ажлыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлж, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгож ашиглалтад оруулахаар заасан. Гэрээний нийт дүн 348,000.000.00 /Гурван зуун дөчин найман сая/ төгрөгөөр санхүүжихээр байгуулсан. Гэвч барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад санхүүжилтийг улсын төсвийн тодотголоос хасах тухайн жил бүрийн төсөвт санхүүжилтийг бүрэн суулгаагүй захиалагч байгууллагын буруутай үйлдлээс хамаарч санхүүжилт зогссон. Ингээд захиалагч тал, хяналт хэрэгжүүлэгч байгууллага, гүйцэтгэгч талын хамтарсан ажлын хэсэг хуралдаж 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, дахин 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 03 сарын 01-ний өдөр тус тус 3 удаа гэрээг сунгасан. Гэрээг сунгасан хэдий ч санхүүжилт орж ирээгүй шалтгаанаар ажил хойшлогдож манай компани банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч ажлыг явуулж байсан хэдий ч удаа дараагийн санхүүжилт хойшлогдсоны улмаас барилгын материалын үнийн өсөлт, ажилчдын цалингийн зардал өссөн. Гэсэн хэдий ч гэрээт хугацаанд манай компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр техникийн комисс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын комисс ажиллаж, ийн барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Хоёр. 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн БУ-03/2011-СУНГАЛТ дугаар гэрээгээр гэрээний нийт дун 638,000,000 (зургаан зуун гучин найман сая төгрөг, үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд 63,800,000 аран гурван сая найман зуун мянга) төгрөг. 2017 оны 03 дугаар эхэлж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр багтаан ашиглалтад оруулна гэж заасан билээ. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Барилга угсралтын ажлын гүйцэтгэх wo3-т эцсийн гүйцэтгэл болох 63 800.000 (жаран гурван сая найман зуун мянга) төгрөгийн гүйцэтгэлээс захиалагчийн хяналтын инженер хянаад нийт төсөвт өртгийн дүнгээс 5 хувийн чанарын баталгааг суутгасан. Энэхүү баталгааны хугацаа барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь гэж заасны дагуу 2017 оноос тооцон 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан ба манай компани зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 37/21, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 45/21 тоот албан бичгээр тус тус барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай албан хүсэлтийг хүргүүлсэн боловч 2021 оны 11 дүгээр сарын 19-ний 6/1188, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1361 тоот тус тус албан бичгээр барьцаа хөрөнгийг өмнөх шүүхийн шийдвэрээр олгох 43.8 сая төгрөгийг манай компанид олгосон талаар тайлбар ирүүлсэн байна. Мөн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ий өдрийн 140/Ш2021/00078 дугаартай шийдвэрээр "*******" ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 23 өдөр аймгийн ******* Д.д холбогдуулан " сумын ийн барилга угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн 88,618,726 (наян найман сая зургаан зуун арван найман мянга долоон зуун хорин зургаан) төгрөгөөс " ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 564 дугаар үнэлгээний тайлангийн 42,517,088 төгрөгийг үлдэгдэл хийгдээгүй ажилд суутгахаар дүгнэснийг хасаж үлдэгдэл 46,101.638 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, харин үлдэгдэл хийгдээгүй ажилд суутгахаар тооцсон 42,517,088 төгрөгийг хийсэн гэж үзэж тус ажлыг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэлийн шаардлага аймгийн сумын ийн барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан тул Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт "Улс орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна гэж заасны дагуу барилга угсралтын ажлын чанарын баталгааны хугацаа дууссан тул сумын ийн барилгын барьцаа хөрөнгө болох 29,210,000 /хорин есөн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулахаар аймгийн *******ас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Э.******* нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сумын ийн барилга угсралтын ажилд ******* ХХК БУ-03/2011-СУНГАЛТ тоот нэмэлт 63,8 сая төгрөгийн гэрээ аймгийн даргатай байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр барилгыг байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Үүний дагуу 2017 оны төсвийн тухай хууль, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар хавсралтад тухай үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хөрөнгө оруулалтын багцад 63,8 сая төгрөг батлагдсанаас дээрх санхүүжилт бүрэн төрийн сан дахь БСШУССайдын эрх шилжүүлсэн ажлын дансанд орж ирсэн. Улсын комиссоос өгсөн үүрэг даалгавар огт хэрэгжээгүй байсан тул дээрх санхүүжилтийг бүтнээр нь барьцаанд авч 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 20,0 сая төгрөгийг гүйцэтгэгч байгууллагад олгосон. Үлдсэн 43,8 сая төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 8 дугаар сард бүрэн барагдуулсан бөгөөд дээрх компанийн санхүүжилтээс авч үлдсэн баталгаа болон олгох ёстой санхүүжилт байхгүй болно. Нийт 63,8 сая төгрөгийг бүтнээр нь ******* ХХК-ний дансанд шилжүүлсэн, орон нутаг чанарын баталгааны 5%-ыг суутгаж авч үлдээгүй байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч В.*******цэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд тухайн үйл явдлыг бүрэн дүүрэн нотлох шаардлагатай гэж харж байгаа. сумд дахь ийн барилгыг нийт 698,000,000 төгрөгт босгохоор 4 удаагийн гэрээ хэлцлийн дагуу хийсэн. Тийм учраас нэхэмжлэгч тал 698,000,000 төгрөгийг авах эрх үүсэж байгаа. Үүнтэй холбогдуулаад бусад нөхцөл байдлуудаар мөнгө төгрөг авснаа нотлоод банкны хуулгыг гаргаж өгсөн. Энэ бүхэн ямар ач холбогдолтой вэ гэхээр барьцааны мөнгө төгрөгийн асуудал бүрэн шилжүүлэгдэж үү, үгүй юу гэдэг нөхцөл байдлыг харах нь ач холбогдолтой гэж харж байна. Техникийн хяналтын зардалд 11,678,000 төгрөг, зураг төсвийн зардалд 6,089,425 төгрөг, шүүхийн шийдвэрээр 43,800,000 төгрөг гээд нийт 584,000,000 төгрөгийн зардал гарч ирж байна. Нийт авсан мөнгөн дүнгээс тухайн дансанд шилжүүлсэн мөнгө, Тамгын газар үлдсэн 44,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрээр олгогдож байгаа 43,800,000 төгрөг, зураг төсвийн зардал, техникийн хяналтын зардлын үнийг нэмээд үзэхээр нийт дүн гарч байгаа. Энэ мөнгөө 698,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүй ажлын үнийн дүнг Тамгын газарт үлдээсэн. Эдгээрийг нийлүүлээд тооцож үзэхээр дундаас нь 29,210,000 төгрөгийн зөрүү гарч ирж байгаа. Өнөөдөр 63,800,000 төгрөгийн асуудал яригдаж байна. Тухайн үед мөнгө төгрөг шилжүүлэх гэрээ байгуулах, гэрээний дагуу мөнгө төгрөг шилжүүлсэн гээд үзэхээр анхны гэрээнээс 14,325,000 төгрөг, 2 дах гэрээ буюу 2013 оны 1 дүгээр сарын 19-нөөс 60,000,000 төгрөг, дараагийн 2 гэрээнээс 13,293,000 төгрөгийн зөрүү гараад байдаг. Тэгэхээр анхны гэрээний үнийн дүнгээс бүх зардлаа хасахаар 638,000,000 төгрөг болж байна. 63,000,000 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн мөнгө дахин хасагдчихаад байгаа юм. Нэг ёсондоо 698,000,000 төгрөгөөс нэг хасаад 638,000,000 төгрөгөөс дахиад хасчихаад байгаа юм. 2 дахиад мөнгө хасагдчихаар ийм зөрүү гараад байгаа юм. Хариуцагч байгууллага гэрээний гүйцэтгэлээ 638,000,000 төгрөг гээд яриад байгаа, гэтэл ажлын нийт төсөв 698,000,000 төгрөг. Энэ бүх мөнгийг нэмээд үзэхээр яг энэ мөнгө гарч байгаа. Ийм зөрүүтэй ойлголт яваад байгаа учраас асуудлыг зөв ойлгох шаардлагатай. Нэг мөнгийг 2 дахиад хасаж асуудлыг шийдвэрлэж, ийм саналыг хариуцагч тал гаргаад байгаа юм. Шүүхийн шийдвэрийн дансаар шилжүүлсэн мөнгө нь юу вэ гэхээр 698.000.000 төгрөгөөс хасаж бодчихоод дахиад шүүхийн шийдвэр лүү шилжүүлсэн гэдэг заль ч юм уу гэдэг нөхцөл байдал харагдаж байна гэж би харж байна. Хариуцагч тал өөрөө тооцооллоо буруу бодчихоод байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр аймгийн ******* буюу түүний төлөөлөгчөөс нэхэмжилж байсан. Энэ нөхцөл байдлуудыг харахын тулд мөнгө хүлээж авсан талаарх банкны бүх хуулгыг хүлээж авсан. Энэ талаарх баримтыг хэргийн материалд хавсаргасан. Мөн санхүүжилт авсан баримтуудыг мөн хэргийн материалд хавсаргаж өгсөн. 2011 оны 4 дүгээр сарын 18-нд 31,500,000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 30-нд 50,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 30-нд 2,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 09-нд 125,000,000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 25-нд 100,000,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 12-нд 90,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар 29-нд 93,490,443 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-нд 39,725,592 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 15-нд 2,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 06-нд 43,800,000 төгрөг нийт авсан. Хамгийн гол нь 43,800,000 төгрөгийг 698,000,000 төгрөгөөс нэг хасаад дахиад дараа нь 638,000,000 төгрөгөөс хасаж шилжүүлсэн байна гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч аймгийн *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,210,000 /хорин есөн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №03-т эцсийн гүйцэтгэл болох 63,800,000 төгрөгийн гүйцэтгэлээс захиалагчийн хяналтын инженер хянаад нийт төсөвт өртгийн дүнгээс 5 хувийн чанарын баталгааг суутгасан... гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч аймгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Э.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагад олгосон. Үлдсэн 43,800,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 8 дугаар сард бүрэн барагдуулсан бөгөөд дээрх компанийн санхүүжилтээс авч үлдсэн баталгаа болон олгох ёстой санхүүжилт байхгүй болно. Нийт 63,800,000 төгрөгийг бүтнээр нь ******* ХХК-ний дансанд шилжүүлсэн, орон нутаг чанарын баталгааны 5%-ыг суутгаж авч үлдээгүй... гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь аймгийн суманд баригдах ийн барилга барих нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцож 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №БУ-03/2011 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр хийж, уг гэрээгээр аймгийн суманд баригдах ийн барилга угсралтын ажлыг 335,435,573 төгрөгийн хөлстэйгээр 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцжээ.

Улмаар 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар №БУ-03/2011-сунгалт гэх гэрээнд нэмэлт оруулж, уг гэрээгээр дээрх барилгын ажлын хөлс 150,000,000 төгрөгийг, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дугаар №БУ-03/2011+2 гэх гэрээнд нэмэлт оруулж, уг гэрээгээр ажлын хөлс 200,000,000 төгрөгийг тус тус нэмж, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаар №БУ-3/2011-сунгалт гэх гэрээнд нэмэлт оруулж, уг гэрээгээр аймгийн суманд баригдах ийн барилга угсралтын ажлыг нийт 638,000,000 төгрөгийн хөлстэйгээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тус тус тохиролцсон, дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу ашиглагч байгууллагад ортой ийн барилгыг батлагдсан зураг төслийн дагуу хийж, гүйцэтгэсэн барилга байгууламжийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэж өгч, ажлын хөлсөнд 551,826,608 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч шилжүүлэн өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр 43,656,304 төгрөгийг ажил гүйцэтгэгч талд олгож, түүнчлэн ажил гүйцэтгэгчийн хийгдээгүй дутуу үлдсэн ажлын хөлс болох 42,517,088 төгрөгийг, мөн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2,445,334 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

Дээрх бүхнээс дүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаар №БУ-3/2011-сунгалт гэх гэрээнд нэмэлт оруулж, уг гэрээгээр аймгийн суманд баригдах ийн барилга угсралтын ажлыг нийт 638,000,000 төгрөгийн хөлстэйгээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тус тус тохиролцсон ба төсөвт өртгийн 63,800,000 төгрөгийн гүйцэтгэлээс захиалагч 5 хувийн чанарын баталгааны суутгал 29,210,000 төгрөгийг суутгасан гэх үйл баримт тогтоогдохгүй, харин уг гэрээний дагуу 63,800,000 төгрөгийг төлсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг шаардаж болно., 43.2-т Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгана., 43.3-д гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна., 43.6-д Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч захиалагчийн зарласан барилгын ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцож хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулсан атлаа ажил гүйцэтгэх гэрээнд дээрх нөхцөл байдал тусгагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчийн ажлын нийт төсөв 698,000,000 төгрөгийн гүйцэтгэлээс захиалагч тал 5 хувийн чанарын баталгааны суутгал хийсэн, мөн 638,000,000 төгрөгийн гүйцэтгэлээс дахин 5 хувийн чанарын баталгааы суутгал хийсэн. Хоёр дахиад суутгал хийсэн гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэтгэлцэж байх боловч энэ талаарх баримтгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендэрийн баримт бичигт тусгаж болно гэсний дагуу хавтаст хэрэгт авагдсан Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №03 гэсэн баримтын тайлбар хэсэгт барилгын нийт төсөвт өртгийн дүнгээс баталгааны 5 хувь мөнгийг суутгах гэж бичигдсэн байгаа учраас суутгасан гэж тайлбарлаж байгаа боловч уг баримтаар мөнгө суутгасан гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд түүнийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3. 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ******* ХХК-ний нэхэмжлэлтэй аймгийн *******д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,210,000 /хорин есөн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ