Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2022/01806

 

 

 

 

 

 

 

 

 

2022         06          10                                          182/ШШ2022/01806

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч И.Амартөгс, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.М-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 2,044,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д,

Иргэдийн төлөөлөгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч Ө.М-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021.10.13-ны шөнө, 24 цагийн орчим эхнэр С.Аын хамт өөрийн эзэмшлийн 59** УАО улсын дугаартай Субару форестер маркийн автомашинтай 100 айлаас Баянбүрд орох гээд гэрлэн дохион дээр зогсож байхад 23** УНУ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг жолоодон явсан Ө.М нь миний араас ирж мөргөсөн. Ингээд Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газраас үзлэг хийж, хэргийн газрын үзлэгийн актаар Ө.М-г 2,01%-ийн согтолттой, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, миний машины араас мөргөсөн гэм буруутай гэж үзсэн, түүнд арга хэмжээ тооцсон. Үүний улмаас миний машины салаа 2 яндан, дунд яндан, хойд буферийн нэмэлт хуванцар, хойд буфер зэрэг эд анги эвдэрсэн байдаг. Тухайн үед Ө.М-г хамт явж миний машиныг үзүүлж, харуулья гэхэд хамт явахгүй, харин чи өөрөө үнэлгээ, оношлогоог хийлгэчихээд надад утсаар хэлчих гээд тохиролцоод явсан. Тэгээд би автомашиндаа үнэлгээ хийлгээд 1,895,000 төгрөг болсон, үнэлгээний ажлын хөлс 94,000 төгрөг, оношлогоо хийлгэхэд 55,000 төгрөг болсон. Үнэлгээ хийсэн газар ямар нэгэн оношлогоо хийдэггүй, миний машин спорт дуугаралттай 2 яндантай, яндан нь эхэн, дунд, төгсгөлийн хэсэгтэй, араас хүчтэй мөргөснөөс болж 2 яндан чихэгдсэн, дунд шулуун яндан нь гулзайсан байсан. Тийм учраас янданг тусад нь оношлуулсан байгаа. Энэ талаар хариуцагч Ө.Мд утсаар хэлэхэд төлөхгүй гээд зөвшөөрөөгүй. Миний автомашин одоо бүрэн засагдсан байгаа. Иймд надад учирсан бодит хохирол болох нийт 2,044,000 төгрөгийг хариуцагч Ө.Мас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд татгалзаж байна гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэн Ө.М нь согтуугаар жолоо барьж иргэн Б.Д-н автомашиныг мөргөсөн гэм буруутай, төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд Ө.М-г гэм буруутай гэж үзэж, Б.Д-н гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэв.

 

4.Нэхэмжлэгч нь өөрийн болон хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021.10.18-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн и-баримт, 2021.10.17-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт зургууд, 2021.10.17-ны өдрийн Буянт-Оюу ХХК-ийн тодорхойлолт хуулбар, UB авто центр оношлогооны хуудас, төлбөрийн и-баримт хуулбар, 59** УАО Subaru forester-S12 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Д-н жолооны үнэмлэх, 23** УНУ Toyota crown маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ө.М-н жолооны үнэмлэх, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаанууд, мэдээлэл, 2021.10.17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байцаагчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас,  2021.10.13, 2021.10.16-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүд, 2021.10.17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, 2021.10.18-ны өдрийн илтгэх хуудас, 2021.10.17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.  

 

5.Хариуцагч шүүхэд ямар нэгэн баримтыг ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ө.Мд холбогдуулж зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 2,044,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Б.Д нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Ө.М нь согтуугаар жолоо барьж, зам тээврийн осол гаргаж, гэрлэн дохион дээр зогсож байсан миний машины араас мөргөн, миний машинд хохирол учруулсан, энэ үйлдэлдээ гэм буруутай гэдэг нь тогтоогдсон учир хохирлыг төлөх ёстой гэж тайлбарлав.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Нэхэмжлэгч Б.Д нь 2021.10.13-ны шөнө 24 цагийн орчим өөрийн өмчлөлийн 59** УАО улсын дугаартай Subaru forester-S12 /Субару форестер/ маркийн автомашинаар явж байгаад Сүхбаатар дүүрэгт байрлах 100 айлаас Баянбүрд орох гэрлэн дохион дээр зогсож байхад уг автомашины араас 23** УНУ улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг жолоодон явсан, тус машины өмчлөгч Ө.М мөргөн зам тээврийн осол гаргасан байна.

 

Уг çàì òýýâðèéí îñîëä õàðèóöàã÷ Ө.М нь Мîíãîë óëñûí Çàìûí õºäºë㺺íèé ä¿ðìèéí 11 дүгээр зүйлийн 11.14-т “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дуудлага хийхээс бусад тохиолдол/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг çºð÷ñºí, тэрээр 2,01%-ийн согтолттой, ãýì áóðóóòàé болох нь тогтоогдож, 2021.10.17-ны өдрийн 0123256 дугаар шийтгэх хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 1 жил эрхээ хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулжээ.

 

4.Энэхүү зам тээврийн îñëûí óëìààñ íýõýìæëýã÷ Б.Д-н өмчлөлийн 59** УАО улсын дугаартай Subaru forester-S12 /Субару форестер/ маркийн àâòîìàøèíû 2 ширхэг салаа яндан /muffler/, дунд яндан, хойд буферийн нэмэлт хуванцар их хэмжээгээр, ар тал, гажаа гаргах, арын шал, хойд буфер дунд зэрэг тус тус гэмтсэн байх бөгөөд 2021.10.17-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар эвдэрсэн эд ангийг ажлын хөлсний хамт 1,795,000 төгрөг, эд анги будах солих, будаг туслах материалын зардалд 100,000 төгрөг, нийтдээ шууд болон шууд бусаар 1,895,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байх ба, нэхэмжлэгч Б.Д автомашинаа зассан гэж тайлбарлаж байна.

 

Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.  

 

5.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1‑д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”,

229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”,

499 ä¿ãýýð ç¿éëèéí 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч Б.Дид хуулийн дээрх заалтуудын дагуу хариуцагч Ө.Мас өөрийн өмчлөлийн 59** УАО улсын дугаартай Subaru forester-S12 /Субару форестер/ маркийн àâòîìàøèнд учирсан 2,044,000 төгрөгийн хохирлыг шаардах эрх үүссэн, хариуцагч Ө.М нь уг заалтуудын дагуу хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, тэрээр зөвшөөрөхгүй гэсэн тайлбараас өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч Б.Д-н автомашин засагдсан гэх тул хариуцагч Ө.М нь хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

6.Өөрөөр хэлбэл, хариуцагч Ө.М-н Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.4, 3 дугаар зүйлийн 3.7 дахь заалтыг тус тус зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэм буруутай үйлдэл, үүний улмаас нэхэмжлэгч Б.Д-н өмчлөлийн 59** УАО улсын дугаартай Subaru forester-S12 /Субару форестер/ маркийн àâòîìàøèíд учирсан õîõèðîë хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Дид учирсан 2,044,000 төгрөг нь түүний автомашинд учирсан бодит хохирол байна.

 

            Нэхэмжлэгч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагын 2,044,000 төгрөгөө автомашины үнэлгээ 1,895,000 төгрөг, үнэлгээний хөлс 94,000 төгрөг, оношлогоо 55,000 төгрөг гэж задлан тайлбарлаж, Буянт-Оюу ХХК-ийн 2021.10.17-ны өдрийн тодорхойлолт, UB center гэсэн оношилгооны хуудас, 55,000 төгрөг төлсөн и-баримтыг үндэслэж байна. Энэхүү тодорхойлолтоос үзвэл “...салаа яндан буюу Muffler цөмөрч гулзайсан, хойд салаа яндангаас урагш холбогддог дунд яндан гулзайсан...” гэж эдгээр эд ангийг солих талаар дурджээ. Харин уг баримт болон 55,000 төгрөг төлсөн и-баримт нь хуулбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасангүй. Иймд нэхэмжлэгч Б.Д-н дээрх 2,044,000 төгрөгийн хохирлоос нотлох баримтаар нотлогдохгүй байгаа оношилогооны 55,000 төгрөгийг хасах нь зүйтэй.

 

7.Энэ талаарх иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...Ө.М нь согтуугаар жолоо барьж Б.Д-н автомашиныг мөргөсөн гэм буруутай, ...Б.Д-н гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

            Иймд хариуцагч Ө.Мас 1,989,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дид олгож, нэхэмжлэлээс үлдэх 55,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

   8.Нэхэмжлэгч Б.Д-н тэмдэгтийн хураамжид төлсөн 46,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө.Мас 46,774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Ө.Мас 1,989,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дид олгож, нэхэмжлэлээс үлдэх 55,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-н тэмдэгтийн хураамжид төлсөн 46,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө.Мас 46,774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

    ШҮҮГЧИД                                                       И.АМАРТӨГС

 

                                                                          Н.БАЯРМАА