Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2022/00645

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2022/00645

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00598/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Ширээ нуруу ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, утас: 9556****, ОГ80****** регистрийн дугаартай, С овогт Б.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М................. нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Дархан Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарны 26-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар Д................. ББСБ-д 113,500,000 төгрөг төлөхөөр болсон юм. Энэ төлбөрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод байрлах 24,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоолгоход 40,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/*** тоот мэдэгдлийг надад 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр танилцууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө хураах ажиллагааг явуулаагүй, надад мэдэгдэж танилцуулаагүй гарын үсэг зуруулаагүй, хөрөнгө хураасан тогтоол гардуулаагүй атлаа мэдэгдэх хуудсанд ...төлбөрт битүүмжилсэн, хураасан... үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 40,000,000 төгрөгөөр үнэлсэн гэсэн худал бодит биш зүйлүүдийг бичсэн байгаад би гомдолтой байна.

Мөн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод байрлах 24,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь өнөөдрийн байдлаар 40,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй юм. Одоогоос 2 жилийн өмнө дээрх хаягт байрладаг ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүд 45,000,000 - 55,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Өнөөдөр улсын хэмжээгээр барилгын материал, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн байхад миний хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба миний хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна

Иймээс би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдлоо тус шүүхэд гаргаж байна.

Иймд зах зээлийн өнөөгийн бодит ханшид нийцүүлэн үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг хүчингүй болгуулж дахин үнэлгээ гаргуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О нь шүүх хуралдаанд гаргасан талбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар Б.М.................аас 113,500,000 төгрөг гаргуулж, Д................. ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 01/*** тоот мэдэгдлийг Б.М.................т танилцуулсан. Дээрх мэдэгдэлд Сэлэнгэ аймаг, Сайхан сумын ** дугаар баг, ** дугаар байрны ** тоот 24 м.кв /Y-13100*****/ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхэд 40,000,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж үзэж гомдол гаргасан. Одоогийн зах зээлийн ханш нь 50-55 сая төгрөгийн ханштай байхад 40,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг дахин гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гомдол гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар Б.М.................аас 113,500,000 төгрөг гаргуулж Д................. ББСБ-д олгохоор, хэрвээ үндсэн зээл болон сар бүр төлөх зээлийн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд дээрх эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөр хийх хуваарийг биелүүлээгүй бол Д................. ББСБ-д барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Б.М................. нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-13100***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгон үнэлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03/***1, 03/***3, 03/***2 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Б.М................. нь үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргасан бөгөөд Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ** дугаартай магадлалаар Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-13100***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 23,719,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2020/02/** дугаартай тогтоолоор 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17070216/** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2019/** дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосон.

2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 17070216/** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-13100***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул К................... ХХК-ийг шинжээчээр томилсон. 

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03/1**2, 03/1**0 дугаартай мэдэгдлээр талуудад үнэлгээг танилцуулсан.

Төлбөр төлөгч Б.М................. нь үнэлгээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ/2021/0**** дугаартай тогтоолоор үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Иймд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03/***, 01/*** дугаартай албан бичгээр талуудыг үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/** дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-13100***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр К........... ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон.

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/***, 01/*** дугаартай мэдэгдлээр талуудад үнэлгээг танилцуулсан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул төлбөр төлөгч Б.М.................ын гаргасан нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарйн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/*** дугаартай мэдэгдэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, 0018 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, 00** дугаартай итгэмжлэл /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, 00014**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 33 дахь тал/, 00** дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 34 дэх тал/, 00012**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 35 дахь тал/, 00** дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 36 дахь тал/, 00021**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартайгаа холбогдуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаартай гүйцэтгэх хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай Шүүгчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж /хавтаст хэргийн 41-43 дахь тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 44-45, 50-51, 55, 61, 78, 106 дахь тал/, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 448/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай захирамж /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарас К.................. ХХК-нд явуулсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03/**** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 52 дахь тал/, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2018/** дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хавтаст хэргийн 53 дахь тал/, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2019/02/*** дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хавтаст хэргийн 54 дэх тал/, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17070216/** дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол /хавтаст хэргийн 56 дахь тал/, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2019/** дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хавтаст хэргийн 57 дахь тал/, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03/**** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хавтаст хэргийн 58 дахь тал/, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/** дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хавтаст хэргийн 59 дэх тал/, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 03/**** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хавтаст хэргийн 60 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаартай Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж /хавтаст хэргийн 62-63 тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай шийдвэр /хавтаст хэргийн 64-69 дэх тал/, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ** дугаартай магадлал /хавтаст хэргийн 70-76 дахь тал/, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2020/02/** дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хавтаст хэргийн 77 дахь тал/, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1707216/** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хавтаст хэргийн 79 дэх тал/, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20/** Шинжээч томилох тухай тогтоол /хавтаст хэргийн 80 дахь тал/, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03/**** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хавтаст хэргийн 81 дэх тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж /хавтаст хэргийн 82-83 тал/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны 001/ХТ2021/0**** дугаартай тогтоол /хавтаст хэргийн 84-88 дахь тал/, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03/*** дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичиг /хавтаст хэргийн 89 дэх тал/, нэхэмжлэгч Б.М.................ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газард гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 90 дэх тал/, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/** дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хавтаст хэргийн 91 дэх тал/, Шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 92-93 дахь тал/, К.................... ХХК-ийн 2022/** дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 94-103 дахь тал/, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/*** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хавтаст хэргийн 107 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Б.М.................ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Гомдол гаргагч Б.М................. нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газард холбогдуулан Капитал зууч ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргасныг хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Д................. ББСБ-ын нэхэмжлэлтэй Б.М.................т холбогдох 122,091,883 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрэн хэлэлцсэнийг тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 41-43 дахь тал/

Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг Д................. ББСБ-аас гаргасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, ** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хавтаст хэргийн 38-40, 109/

Гомдол гаргагч нь гомдлын үндэслэлийг ...миний өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод байрлах 24,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар 40,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй юм. Одоогоос 2 жилийн өмнө дээрх хаягт байрладаг ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүд 45,000,000-50,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Өнөөдөр улсын хэмжээгээр барилгын материал, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн байхад миний хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд К..................... ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Гомдол гаргагч тал шүүх хуралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 2 өрөө орон сууц 2022 онд хэрхэн арилжаалагдаж байгаа талаар Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээнүүд, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 29-37 дугаар тал/

Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай захирамжийн дагуу төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад А................. ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №ТХҮ-219-** дугаартай үнэлгээний тайлангаар Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод байрлах 24,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг 23,719,100 төгрөгөөр үнэлгээ тогтоож ирүүлсэнийг Б.М................., Ш.А нар эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах гомдлын шаардлага гаргасныг тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 57, 110, 64-69 дэх тал/

Нэхэмжлэгч Б.М.................ын гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ** дугаартай магадлалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод байрлах 24,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг 23,719,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газард даалгаж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 70-76 дахь тал/

Дээрх магадлалын дагуу хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор өмнөх эд хөрөнгө хураах тухай 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17070216/** дугаартай тогтоол, шинжээч томилох тухай 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2019/** дугаартай тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, дахин эд хөрөнгө хураах тухай, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл үйлдэн, шинжээч томилсоны дагуу 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн К.................. ХХК-ийн үнэлгээний тайлангаар Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод байрлах 24,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг 25,000,000 төгрөгөөр үнэлж ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 77-80, 111/

Б.М................. нь эг үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг шүүхэд гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хавтаст хэргийн 112-116 дахь тал/

Улсын дээд шүүхэд гаргасан Б.М.................ын гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/0**** дугаартай тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх ба тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 84-88 дахь тал/

Гомдол гаргагч Б.М................. нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байх тул мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж зааснаар гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газард холбогдуулан К.............. ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.М.................ын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА