Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2022/00331

 

 

 

 

 

 

 

  2022         06             21                                             104/ШШ2022/00331

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *******,******* тоотод байрлах, “Т*******” ХХК /РД:*******/-ийн *******,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:/

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, Боржигон Аийн Д /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг,  нотариатын зардал гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 сарын 17 өдөр хүлээн авч, 2022 оны 02 сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Ж,

Хариуцагч А.Д,

Хариуцагч Л.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Л.А, А.Д нар Т******* ХХК-тай 2019 оны 9 сарын 13 өдөр , тоот зээлийн гэрээ байгуулан нийт 99000000 төгрөг авсан. Гэвч зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн.

Иймд хариуцагч Л.А, А.Д нараас тоот гэрээний үндсэн зээл 56,156,775.43 төгрөг, үндсэн хүү 15,253,054.01 төгрөг, хуримтлуулсан хүү 1,033,900.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,446.11 төгрөг, нийт 72,513,175,63 төгрөг.

тоот гэрээний үндсэн зээл 22,674,652.64 төгрөг, үндсэн хүү 4,312,536,26 төгрөг, хуримтлуулсан хүү 417,462.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,605,39 төгрөг, нийт 27444256,38 төгрөг, нийт 2 зээлийн гэрээний үүрэгт 99,957,432,01 төгрөг, нотариатын зардал 370,500 төгрөгийг тус тус  гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэв

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Иргэн Л.А нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дугаартай гэрээг байгуулж Т******* ХХК-аас нийт 69,000,000 төгрөг, мөн дугаартай гэрээг байгуулж 30,000,000 төгрөгийг өөрийн “Б” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зээл авсан байдаг. Зээл аваад үйл ажиллагаагаа эхлэх гэж байтал 2020 он гараад дэлхий нийтийн хамарсан корона вирус буюу амьсгалын замын халдварт өвчин эхэлсэн. Монгол улсын хэмжээнд цар тахалтай тэмцэх буюу гамшгаас хамгаалж бүх нийтийг бэлэн байдалд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гараад 2022 он хүртэл нийтдээ 20 гаран удаагийн тогтоолоор гамшгаас хамгаалах буюу өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдаж цар тахлын нөхцөл байдал бий болсон.  Цар тахлын нөхцөл байдал бий болсноос нийт худалдаа эрхлэгч нарт хохирол үүсэж, зээлээ төлж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл учирсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний дагуу олон улсын гэрээ конвенцыг дагах ёстой. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүссэн бол гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл байдаг. Мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нийт худалдаа эрхлэгчид зориулж гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэдэг гэрчилгээг гаргаж өгч байна. Тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин анх нэхэмжлэгчээс авсан зээлийн үндсэн төлбөрийг төлөх боломжтой. Зээлийн үндсэн төлбөрөөс 52,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 40 гаран сая төгрөгийг төлөхөд бэлэн байна. Төлөх боломж байгаа гэж харж байгаа. Тэрнээс биш нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл учирсан гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Үүнийг банк хүндэтгэж үзэж аль аль тал нь хүндрэлгүйгээр даван туулах боломжтой байсан. Гэтэл банк үндсэн зээлээ зогсоож, зээлийн хүүг төлөх сонголт л бидэнд өгсөн. Ер нь бол зээлдэгч нарын зүгээс хоёуланг нь зогсоож, давагдашгүй хүчин зүйл өнгөрсний дараа зээлээ төлөх сонирхолтой байсан боловч боломжгүй гэдэг хариу өгсөн. Давагдашгүй хүчин зүйл учирсан учраас зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас  т*******ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлдэгчтэй холбоо барьсан мэдээллийн хүснэгт, , дугаартай зээлийн гэрээний, барьцааны гэрээний, нэмэлт гэрээний, зээлийн дансны хуулгын, зээл хүссэн өргөдлийн, зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцсан актын, бэлэн мөнгө тоолсон актын, бараа материалын үлдэгдлийн жагсаалтын, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний, түрээсийн гэрээний, иргэний хаягийн мэдээллийн, “Х” ХХК, “Г” ХХК-ын тодорхойлолтын, Нийслэлийн лийн тодорхойлолтын, Иргэний нийгмийн даатгалын мэдээллийн, Л.А, А.Дийн нийгмийн даатгалын дэврийн, орлогын баримтын, , , банкны дансны хуулгын, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааны, гэрчилгээний, гэрэл зургийн, зээлийн мэдээллийн сангийн мэдээллийн, Т******* ХХК-н дүрмийн хуулбаруудыг ирүүлжээ. /1-р хавтаст хэргийн 1-250, 2-р хавтаст хэргийн 1-150-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч “Т*******” ХХК, хариуцагч Л.А, А.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй тул зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн болон хуримтлуулсан хүүг гаргуулна, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлжээ.

 

3.Хариуцагч тал зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хуримтлуулсан хүүгийн дүнтэй маргаагүй бөгөөд Монгол улсад тохиолдсон ковид 19 өвчний улмаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн тул зээлийн төлбөрөөс 48,948,095.15 төгрөгийн үүргээс чөлөөлүүлнэ гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Талуудын хооронд барьцаат зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 9 сарын 12 өдрийн , тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2021 оны 02 сарын 03 өдрийн нэмэлт гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 1-р хавтасны 1-17, 20-21, 212-219-р хуудас/

 

-Хариуцагч тал гэрээний хугацаанд дугаартай зээлд үндсэн зээл 12,843,224,57 төгрөг, зээлийн хүүд 21,356,089,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,381,93 төгрөг /нийт 34,211,696,26 төгрөг/, дугаартай зээлд үндсэн зээл 7,325,347,36 төгрөг, зээлийн хүүд 10,793,447,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6821,23 төгрөг /нийт 18,125,616,07 төгрөг/, , дугаартай зээлд нийт 52337312,33 төгрөг  төлсөн байна.  /1-р хавтаст хэргийн 8, 207 дугаар хуудас/

 

-2019 оны 9 сарын 12 өдрийн  дугаартай зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлахаар талууд тохиролцжээ.

 

-Нэхэмжлэгч тал хариуцагч талд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тухай,  зээлийг төлөх тухай мэдэгдлийг бичгийн хэлбэрээр хүргүүлж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч талын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

 -Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан , дугаартай  зээлийн гэрээний хавсралтаар 2019 оны 10 сарын 10-аас 2024 оны сарын 10 хүртэл сар бүрийн 10-нд зээл, зээлийн хүүг төлөх үндсэн зээлийн гэрээний үүргээ, мөн 2024 оны 09 сарын 10 хүртэл сар бүрийн 10 нд зээл, зээлийн хүүг төлөх нэмэлт өөрчлөлтийн зээлийн гэрээний үүргээ хариуцагч тал удаа дараа  зөрчсөн байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан 2019 оны 9 сарын 12 өдрийн , дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 02 сарын 03 өдрийн ,  дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

-Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх явцдаа гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртсөний улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул  2020 оны 02 сарын 13 өдрөөс 2021 оны 12 сарын 31 хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү  төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэж дүгнэлээ.  

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй” гэж зааснаар 2020 оны 02 сарын 13 өдрөөс 2021 оны 12 сарын 31 хүртэлх хугацааны  гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож дээрх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн мөнгөн дүнг, үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

дугаартай зээлийн гэрээний үүргийн тухайд:

 

Хариуцагч тал 2019 оны 10 сарын 10 өдрөөс 2020 оны 02 сарын 10 хүртэл  хугацаанд үндсэн зээлд 4579690,07 төгрөг, зээлийн хүүд 6618790,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 113,37 төгрөг төлсөн бөгөөд 2020 оны 02 сарын 13 өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 64420309,93 төгрөг, зээлийн хүү 135282,65 төгрөг, /нийт 64555592,58/ байжээ. 

 

Хариуцагч тал 2020 оны 02 сарын 13 өдрөөс 2021 оны 12 сарын 31 хүртэлх хугацаанд  үндсэн зээлд 8262933,82 төгрөг, зээлийн хүүд 14736977,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12268,32 төгрөг нийт 23012179,44 төгрөг төлсөн байна.

 

Зээлийн гэрээний үүрэг 64555592,58 төгрөгөөс  давагдашгүй хүчин зүйлд өртсөн хугацаанд төлсөн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 23012179,44 төгрөгийг хасаж тооцоход 2022 оны сарын өдрийн байдлаар дугаартай зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 41543413,14 төгрөг гэж үзлээ.

 

2022 оны сарын өдрөөс зээлийн гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү  4594701,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69446,11 төгрөг, нийт 46207609,25 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар  шийдвэрлэв.

 

дугаартай зээлийн гэрээний үүргийн тухайд:

 

Хариуцагч тал 2019 оны 10 сарын 10 өдрөөс 2020 оны 02 сарын 10 хүртэл  хугацаанд үндсэн зээлд 2608563,2 төгрөг, зээлийн хүүд 2853311,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 65,2 төгрөг төлсөн бөгөөд 2020 оны 02 сарын 13 өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27391436,80 төгрөг, зээлийн хүү 57522,02 төгрөг, /нийт 27448958,82/ байжээ.

 

Хариуцагч тал 2020 оны 02 сарын 13 өдрөөс 2021 оны 12 сарын 31 хүртэлх хугацаанд  үндсэн зээлд 4080259,51 төгрөг, зээлийн хүүд 7940136,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6756,03 төгрөг нийт 12027151,61 төгрөг төлсөн байна.

 

Зээлийн гэрээний үүрэг 27448959 төгрөгөөс  давагдашгүй хүчин зүйлд өртсөн хугацаанд төлсөн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 12027151,61 төгрөгийг хасаж тооцоход 2022 оны сарын өдрийн байдлаар дугаартай зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 15421807,21 төгрөг гэж үзлээ.

2022 оны сарын өдрөөс зээлийн гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү 1575293 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39605,39 төгрөг, нийт 17036705,60 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар  шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т******* ХХК-н нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээг цуцлах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 100327932,01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас талуудын хооронд байгуулсан  , дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг, нотариатын зардал нийт  63614814 /46207609+17036705+370500=63614814/ төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч тал төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1109534 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас 799990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Т******* ХХК, Л.А, А.Д нарын 2019 оны 09 сарын 12 өдөр, 2021 оны 02 сарын 03 өдөр тус тус  байгуулсан , дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ******* /РД:/, Боржигон Аийн Д /РД:/ нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 63614814 /жаран гурван сая зургаан зуун арван дөрвөн мянга найман зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т*******” ХХК /РД:*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36713118 /гучин зургаан сая долоон зуун арван гурван мянга нэг зуун арван найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 165-р зүйлийн 165.1-д заасныг баримтлан хариуцагч Б Л.А, А.Д нар 63614814 жаран гурван сая зургаан зуун арван дөрвөн мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө

/- Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, метр квадрат талбай бүхий хувийн орон сууц, гражийн зориулалтай 2 давхар үл хөдлөх хөрөнгө

- Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байршилтай, квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, өмчлөх эрхтэй газар,

- Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн *******,*******,******* тоот хаягт байршилтай 18 метр квадрат талбай бүхий, орон сууцны зориулалтай, 1 өрөө үл хөдлөх хөрөнгө,

- Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн *******,,, квадрат талбай бүхий орон сууцны зориулалтай, 2 өрөө үл хөдлөх хөрөнгө/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1109534 /нэг сая нэг зуун есөн мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.А, А.Д нараас 799990 /долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т*******” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАЯРДАВАА