Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2022/00339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,*******, өөрийн байранд байрлах, Налайх дүүргийн д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 сарын 18 өдөр хүлээн авч, 2022 оны 01 сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, Л.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Эрүүл мэндийн салбарт******* жил ажилласан. Налайх дүүргийн ийн т 2017 оны 9 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл эрхлэгчээр, ийн тасагт 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл их эмчээр тус тус ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа хариуцлагатай, идэвх чармайлттай, мэдлэг чадвараа тогтмол дээшлүүлэн суралцаж ирсэн бөгөөд мэргэжлийн алдаа, дутагдал, ёс зүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

Гэтэл Налайх дүүргийн ийн дарга 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалын нэгдүгээр хэсэгт “хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллах тухай удирдлагаас өгсөн удаа дараагийн хүсэлт, албан шаардлагыг биелүүлээгүй, байгууллагын нэр хүндийг унагасан, гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг тарааж хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын заалтыг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах, хуульд заасан үүргээ биелүүлэхээс удаа дараа үндэслэлгүйгээр зайлсхийж байсан тул миний бие энэ асуудлыг Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын хүний эрхийн үндэсний комисст хандан гомдол гаргасан. Гомдол гаргасны дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 578 дугаартай албан бичигт Нийслэлийн Налайх дүүргийн сийн байцаагч д холбогдох арга хэмжээг авахыг даалгасан. Үүний дагуу зөрчлийн хэрэг нээгдэж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн дагуу ийн даргад торгууль, шийтгэлийг ноогдуулсан.

Ажил олгогч дээрх зөрчлөө арилгахгүй, хуульд заасан үүргээ биелүүлэхээс санаатайгаар татгалзаж явсаар 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр байгууллагын хүний нөөцийн менежер Г надад хөдөлмөрийн гэрээг хоёр хувь хэвлэж өгөхдөө намайг гарын үсгээ зурчхаад, даргатай орж уулзаарай гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу даргатай уулзахаар хэд хэдэн удаа очиход завгүй байна, Zoom уулзалттай байна, дүүргийн шуурхайтай байна, боломжгүй байна гэж олон удаа шалтаг тоочиж байсан. Тиймээс миний бие, тухайн үед хөдөлмөрийн гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулаагүй.

2020 оны 01 дүгээр сараас байгууллагын бүх ажилчдын хурлаар үйлдвэрчний хорооны сонгуульт ажилчдын нэгээр сонгогдоод ажиллаж эхэлсэн. Энэ үеэс би өөрийнхөө болон нийт ажилчдын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалсныхаа төлөө хавчигдаж гадуурхагдаж, ажлаас дарамт шахалт үзүүлж байгаа нь ажиглагдсан. Үүнээс хойш ажлын дарамт, шахалт ихсэж улмаар намайг албан тушаал бууруулсан. Би тухайн үед тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан боловч намайг үндэслэлгүйгээр чөлөөлсөн.

Иймд Б.Х******* намайг Нийслэлийн -ийн ийн тасгийн , өвчний эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 7769865 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус ийн ийн тасгийн өвчний кабинетын эмчээр ажиллаж байсан Б.Х******* нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах талаар удирдлагаас өгсөн удаа дараагийн хүсэлт, албан шаардлагыг биелүүлээгүй, байгууллагын нэр хүндийг гутаасан, гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг тарааж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчсөн тулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр бүлгийн 4.2.7 дахь заалтыг үндэслээд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажлаас нь ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн.

Б.Х******* нь ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ын тасгийн эрхлэгч эмчээр томилогдон ажиллаж байгаад ын эмч нарын хүний нөөц бүрдэж тасгийн эрхлэгчээр дагнан ажиллуулах, үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол улсынийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэн, түүнтэй харилцан тохиролцсоны дагуу ийн даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. ийн даргын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн тоот тушаалаар ийн тасгийн өвчний эмчээр томилон ажиллуулсан. Албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулаад хуульд заасны дагуу хүний нөөцийн менежер Г хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар удаа дараа мэдэгдэж, шаардлага тавьсан боловч ямар ч шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн шалтгаангүйгээр татгалзсан. Иймдийн тухай хуулийн 24.1-д заасан хуулиар ноогдсон үүргээ хэрэгжүүлэхээр ийн даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн , 2021 оны 11 дүгээр сарын*******-ны өдрийн , 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн , нийт 3 удаагийн албан бичгээр Х*******т шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ байгуул, хэрвээ байгуулахгүй гэвэл ямар шалтгааны улмаас гэдгээ бичгээр ирүүлэх, тогтоосон хугацаанд гэрээ байгуулаагүй тохиолдолд хуульд заасны дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэж удаа дараа мэдэгдсэн. Мөн хүний нөөцийн менежерээс утсаар болон мессежээр хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар олон удаа мэдэгдэж байсан. Б.Х******* хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийсэн тул гэрээг цуцалсан. Налайх ийн хөдөлмөрийн дотоод журмын хүний нөөцийн менежментийн 3 дугаар бүлэг, хөдөлмөрийн гэрээний 3.1.1-т зааснаар байгууллагын байнгын ажлын байранд болон ажилд орох болзол хангасан иргэнтэй Монгол улсынийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээнд төвийн дарга, ажилтан нар гарын үсгээ зурж ёсчилсны дараа гэрээний 1%-ийг ажилтны хувийн хэрэгт хадгалах ба гэрээ байгуулсан байгууллагын дарга, ажилтан нарт тус бүр нэг хувийг өгнө.

Хөдөлмөрийн сахилга зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох асуудал, 4-р бүлгийн 4.2.4-т заасан удирдлагын зүгээс өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхгүй, гүйцэтгэхээс татгалзах, хөдөлмөрийн гэрээний нийтлэг үндэслэл 1 дүгээр бүлгийн 1.2-т заасан талууд ажиллагаа явуулахдаа энэ гэрээ болон Монгол улсынийн тухай хууль, төрийн албаны тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль мөн бусад хууль, тогтоомж, дүрэм журам, заавар стандарт болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдлөг болгон ажиллана.ийн гэрээг хэрэгжүүлэх талуудын эрх, үүрэг, хариуцлага 5 дугаар зүйлийн 5.1.9-д ажил олгогч ньийн тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж заасан. ...

Ажил үүрэгтэй холбоотой шаардлага, даалгавар хүргүүлэхээр “намайг гадуурхаж, дарамталж байна” гэдэг тайлбар хэлдэг. Энэ асуудалтай холбоотой бичиг баримтаа ,,,,,, газар,, зэрэг байгууллагуудад хандаж худал мэдээлэл тараан байгууллагын нэр хүндэд халдсан бичиг баримт явуулсан. Х*******ийн хэлснээр бол ажил олгогч дарга очиход байхгүй байдаг гэдэг тайлбар хэлдэг. дарга ийн 2 давхарт суудаг. Харин Б.Х******* 1 давхарт суудаг. Энэ хоёрын хооронд 50 метр хүрэхгүй зай байгаа. дарга цар тахалтай холбоотойгоор өдөр бүр, Бямба, Ням гарагуудад хүртэл ажиллаж байсан. Тийм байхад ажил олгогчтой уулзах бүрд түүнийг уулзалттай, завгүй байдаг байсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Манай байгууллагын хувьд хууль дүрмийнхээ дагуу ажилтан бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Тэр тусмаа ажлын байр солигдоод, шинэ албан тушаалд томилогдоод ажиллана гэдэг чинь асуудлаа хүлээн зөвшөөрч байгаагийн шинж. Хэрвээ зөвшөөрөхгүй байсан бол ажлаа хаяад явах байсан биз дээ. Тийм болохоор Б.Х*******ийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас Б.Х*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Налайх дүүргийн *******ны Засаг даргын 2022 оны тодорхойлолтын хуулбар, Нийслэлийн Налайх дүүргийн ийн даргын 2021 оны 01 сарын , 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн , 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалын хуулбар, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, дипломын хуулбар, дугаартай төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхийн хуулбар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн магистрын дипломын хуулбар, мэргэшлийн зэргийн гэрчилгээний хуулбар, Удирдлагын академийн дипломын хуулбар, Нийслэлийн Налайх дүүргийн ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны 2022 оны 01 дүгээр сарын дугаар тодорхойлолтын хуулбар, Нийслэлийн Налайх дүүргийн ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний тодорхойлолтын хуулбар, Э,, төсөлийн дараах сургалтад суралцагчтай байгуулах 2018 оны 10 дугаар сарын 31-ний ө гэрээний хуулбар, Эрүүл мэндийн яамны дэргэдэх ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21/86 дугаартай албан бичгийн хуулбар, Хүний эрхийн үндэсний комиссын , дугаартай албан бичгийн хуулбар, Эрх бүхий албан тушаалтны хуудасны хуулбар, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 хуулбар, Нийслэлийн Налайх дүүргийн ийн 2021 оны 10 сарын 01 өдрийн 1/389, дугаартай албан бичгийн хуулбар, Налайх дүүргийн ийн 2021 оны 11 сарын 03 өдрийн ажил олгогч,, ийн дарга Л.Байгалд 1/389 тоотын хариу тайлбар хүргүүлэх тухай хуулбар, ,,,,, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Налайх дүүргийн д ажилласан тухай илтгэх хуудасны хуулбар, Налайх дүүргийн ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,,ны 2022 оны 01 сарын 21 өдрийн 01/31 дугаартай,,, Халамжийн үйлчилгээний сийн 2022 оны 01 сарын 20 өдрийн 20 дугаартай албан бичиг,, Налайх дүүргийн ийн 2021 оны 7 сарын 08 өдрийн 281 дугаартай,,,,, Налайх ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар хураахыг зөвшөөрсөн гарын үсгийн баталгааны хуулбар,  цалингийн картын хуулбар зэргийг хэрэгт ирүүлжээ. /1-р хавтаст хэргийн 3-59, 110-136-р хуудас/

 

4.Хариуцагч талаас ,,,,,, Налайх дүүргийн ийн 2022 оны 5 сарын 25 өдрийн 176 дугаартай албан бичиг,,,, өвчний өвчлөл,, Налайх дүүргийн ийн 2022 оны 6 сарын 16 өдрийн 2/203 дугаартай албан бичиг, Налайх дүүргийн ийн даргын 2021 оны 01 сарын 18 өдрийн Б/16,,,, 2021 оны 12 сарын******* өдрийн Б/311 дугаар тушаал,,  Хөдөлмөрийн гэрээг сунгахад заавал тусгуулах хуулийн заалтууд,,, Налайх дүүргийн ийн 2021 оны 12 сарын 24 өдрийн 1/513 дугаартай, 2021 оны 11 сарын******* өдрийн 1/441 дугаартай, дугаартай албан бичгийн хуулбар зэргийг хэрэгт ирүүлжээ. /1-р хавтас хэргийн 160-164-р хуудас, 2-р хавтаст хэргийн 5-7, 23-26, 52-62, 84-93-р хуудас/

 

5. Шүүх зохигчдын хүсэлтээр Налайх дүүргийн , Налайх дүүрэг дэх сээс нотлох баримт гаргуулах,, Ч.,, Л.Г,, Налайх дүүргийн ийн дотоод сүлжээ болох ERP сүлжээнд мэргэжилтэн Л.Ггийн эрхээр нэвтэрч үзлэг хийх, Л.Ггийн гар утасны богино захидалд үзлэг хийх ажиллагааг хийж гүйцэтгэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 83-103, 195-207,208-209, 217-222, 234-250-р хуудас, 2-р хавтаст хэргийн 01-04, 14-18, 63-72, 76-83-р хуудас

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч тал Налайх дүүргийн ийн ийн тасгийн бэлгийн замаар дамжин өвчний кабинетын эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор  гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
  3. Хариуцагч тал  хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, гэрээг байгуулахыг удаа дараа шаардсан удирдлагын шаардлагыг биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.
  4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

       -Нийслэлийн Налайх дүүргийн ийн даргын 2021 оны 01 сарын дугаар тушаалаар Б.Х*******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож,, мөн төвийн даргын 2021 оны 01 сарын 12 өдрийн дугаар тушаалаар Б.Х*******ийг ийн тасгийн БЗДХ/ДОХ-ын кабинетын эмчээр томилжээ.

 

       -Талуудын хооронд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй  болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

       -Нийслэлийн Налайх дүүргийн ийн даргын 2022 оны 01 сарын 11 өдрийн дугаар тушаалаарийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалтыг баримтлан 2022 оны 01 сарын 11 өдрөөр тасалбар болгон Б.Х*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

       -Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Х*******ийг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээг байгуулах талаар удаа дараа өгсөн шаардлага, даалгаврыг биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг сахилгын ноцтой зөрчил гэж үзэн үүрэгт ажлаас чөлөөлсөн талаар шүүхэд мэдүүлж байна. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Х*******т хөдөлмөрийн гэрээг байгуулах талаар удаа дараа албан бичгээр мэдэгдэл өгсөн талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн байна.  /1-р хх-н 37-38, 2-р хх-н 91-93-р хуудас/

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор, 80 дугаар зүйлийн 80.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлахаар тус тус зохицуулжээ.

 

Нийслэлийн Налайх дүүргийн ийнийн дотоод журмын 4-р зүйлийн 4.2.4-д “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй буюу гүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзах, хурал цуглаан таслах, хамт олныг хамарсан зохион байгуулалттай ажлыг хүндэтгэх шалтгаангүйгээр таслах, ажлаас хоцрох, ээлжийг дур мэдэх өөрчлөх” -ийг ажилтанд хориглосон байна.

 

Мөн журмын 4 дугаар зүйлийн 4.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдох 6 багц  зөрчилд хамаарахгүй байна.

 

Нийслэлийн Налайх дүүргийн өөс тус төвийн ажилтан албан хаагчидтай байгуулах хөдөлмөрийн нийтлэг гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд “хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй” гэх зөрчил хамаарахгүй байна. /1-р хх-н 39-41-р хуудас/

 

Нэхэмжлэгч Б.Х*******т хамаарах хөдөлмөрийн сахилгын зөрчил урьд өмнө нь гаргасан, сахилгын шийтгэл ноогдуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй болно.

 

       Нэхэмжлэгч Б.Х******* хариуцагч талтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй,  Б.Х******* хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан баримт хэрэгт авагдаагүй тулийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл үүсээгүй гэж дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Х*******ийг  Нийслэлийн Налайх дүүргийн ийн ийн тасгийн бэлгийн замаар дамжин өвчний кабинетын эмчийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Х******* ажилгүй байсан хугацааны олговор 7769865 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Б.Х*******т  2021 оны 10-12 саруудад 4333392 төгрөгийн цалин олгожээ.  2021 оны 10, 11, 12 саруудад оногдох нэг өдрийн цалин 68784 төгрөг /4333392 төгрөг / 63 хоног =  68784 төгрөг/ байх бөгөөд ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 7497456 төгрөг /68784*109 хоног=7497456/ байна.

Хариуцагч Нийслэлийн Налайх дүүргийн өөс ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 7497456 төгрөгийг гаргуулан Б.Х*******т олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 272409 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,  олговор 7497456 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, нэхэмжлэгч Б.Х*******ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч талд даалгаж шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч Б.Х*******ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн,  хариуцагч Нийслэлийн Налайх дүүргийн өөс улсын тэмдэгтийн хураамж 205109 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн*******8 дугаар зүйлийн*******8.2.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* /РД:*******/-ийг Нийслэлийн Налайх дүүргийн ийн ийн тасгийн өвчний кабинетын эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7., 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар  ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 7,497,456 /долоон сая дөрвөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгч Б.Х*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 272,409 /хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун ес/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, олговор 7,497,456 /долоон сая дөрвөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Налайх дүүргийн д даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., 41 дугаар зүйлийн 41.1.5. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х*******ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч талаас 205,109 /хоёр зуун таван мянга нэг зуун ес/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАЯРДАВАА