Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2022/00838

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2022/00838

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,,,

Хариуцагч:-д холбогдох Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт өмчлөлийн 249.3 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм, дүрмийг зөрчин барьсан, Зээрд үрээ" ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч, "Зээрд үрээ" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.Бодсайхан, нарт холбогдуулан Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт өмчлөлийн 249.3 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм, дүрмийг зөрчин барьсан, "Зээрд үрээ" ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг Зээрд үрээ" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн үйлчилгээний зориулалттай 249,3 метр квадрат талбай бүхий Ү- 2101016996 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын нэг иж бүрдэл барилгын баруун жигүүрийн нэг дүгээр давхарт байрладаг. Барилгын энэ хэсэг нь анх 1977 онд тэр үеийн ЗХУ-ын ЦНИИЭП жилища институтэд боловсруулсан зураг төслөөр баригдсан хэвээр байгаа ба зураг төсөл нь ч байна. өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зураг төслийн дагуу баригдсан гадагшаа харсан хоёр цонхыг хааж, барилгын хананд тулгаж / "Зээрд үрээ"ХХК-ийн эзэн гэх/ 2013 онд өргөтгөл барьж эхэлсэн. Энэ нь хөрш өмчлөгчийн эрхийг зөрчиж байгааг анхаааруулсан боловч үл тоомсорлосон ба тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг өргөтгөл нь зөрчилтэй талаар шалгаж акт тогтоож, зогсоож байсан байна. Бидний ойлгож байгаагаары энэ өргөтгөл барилгыг улсын комисс одоо хүртэл ашиглалтад хүлээн авч акт гаргаагүй гэж үзэж байна. Түүнчлэн нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн хэсэгт өмчлөгчийн болон зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр даацын ханыг цөмлөж 2 ширхэг цонх гарсан. /"Зээр үрээ" ХХК/-ийн энэ хууль бус ажиллагаанаас хамаарч иргэн нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө ашиглалтын шаардлага хангасан хэлбэрээр ашиглаж чадахгүй 6-7 жил болж байна. /"Зээрд үрээ" ХХК/-ын өргөтгөл барилга нь өмчлөлийн хэсгийн цонхыг хааснаараар БНбД 23-04-07-д заасан нарны гэрлийн тусгалын норм, БНбД 21-01-02, 21-02-02-т заасан Барилга байгуулалмжийн галын аюулгүйн болон зураг төсөл зохиох галын аюулгүйн нормыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд хөршийн эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд хөршийн хууль ёсны шаардлагыг үл тоомсорлож байх тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт өмчлөлийн 249.3 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм, дүрмийг зөрчин барьсан "Зээрд үрээ" ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг Зээрд үрээ" ХХК-д даалгана уу. гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Батбаярыг төлөөлж Сэлэнгэ-Эрдэнэт Зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт өмчлөлийн 249.3 м.кв үл хөдлөх хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм дүрмийг зөрчин барьсан /Зээр үрээ ХХК/-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг /Зээрд үрээ ХХК/-Д даалгана уу гэх утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Миний бие Орхон аймгийн*******ын Оюут багт байрлах Сэлэнгэ зочид буудлын өргөтгөл барилгыг хууль ёсны дагуу худалдаж авсан жинхэнэ өмчлөгч юм. Тухайн нэхэмжлэгч нь өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэх, хууль зөрчиж өргөтгөл барьсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг миний бие ойлгохгүй байна. Түүний санаагаар нэгэнт зөвшөөрөл авсан байхад дараагийн өмчлөгчөөс нь дахин зөвшөөрөл авна гэдэг бол амьдралд нийцэхгүй юм. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль бус гэдэг нь ор үндэсгүй худал зүйл болно. Шаардлагатай бүх бичиг баримтыг хожим хүргүүлэх болно. гэжээ.

4.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-н захирал 2013 оны 09 дүгээр сарын 13 ны өдөр 1/38 дугаартай албан би-гийг үндэслэж өөрөөр хэлбэл анх барилгыг барихад Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-иас зөвшөөрөл авч барилгын өргөтгөлийн зургийн дагуу өргөтгөлийн ажил хийгдсэн болно. Ү-2101017077 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 26 ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагууд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага нь Зээрд-үрээ ХХК-д хамааралгүй болно. гэжээ.

5.Нэхэмжлэгчээс Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-6/, Ү-2101016996 дугаартай үл хөдөлх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, Монгол шуудангийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай тодорхойлолт /хх-8/, монгол шууданд төлсөн 0 29 төгрөгийн ибаримт /хх-9/, шуудан хүргэгчийн дэвтрийн бүртгэл /хх-10/, аасд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн шаардлага /хх-11/, фото зураг /хх-12-13/, Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Зөрчил арилгуулах тухай 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14/07/025/219 дугаартай албан шаардлага /хх-14-15/, Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Барилга ашиглалтыг түр зогсоох тухай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14-07-025/88 дугаартай акт /хх-16-17/, Монгол улсын барилга хот байгуулалтын сайдын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 179 дугаартай Барилга норматив баримт бичиг батлах тухай тушаал /хх-18/, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны хорооллын нутаг дэвсгэрт нарны гэрлийн шууд тусгалын үргэлжлэх хугацааг төслийн шатанд тодорхойлох аргачилсан загвар /хх-19-25/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6.Хариуцагчаас Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/38 дугаартай Орхон аймгийн Ерөнхий архитектор танаа гэсэн албан бичиг /хх-45/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-46-48/, Иргэний газар эзэмши эрхийн гэрчилгээ /хх-49/, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-50/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-69/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс талуудын хүсэлтээр Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-2101017077 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-56/, С.Байгалмаагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-57/, Зээр Үрээ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-58/, Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ, /хх-59-61/, Сууцны өрөө тасалгааны хэмжилт хийж түүний талбайг тооцсон тэмдэглэл /хх-62/, Сэлэнгэ зочид буудлын өргөлтгөлийн /эскиз/ /хх-63-64/, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн худалдах худалдан авах гэрээ /хх-65/,**************ын Оюут багт байрлах Сэлэнгэ зочид буудлын өргөтгөлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-75-82/, шинжээчийн дүгнэлт /хх-122/, хуулийн этгээдийн түүхчилсэн лавлагаа /хх-131/ зэрэг баримтуудыг цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.Бодсайхан, нарт холбогдуулан Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт өмчлөлийн 249.3 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм, дүрмийг зөрчин барьсан Зээрд үрээ" ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг Зээрд үрээ" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Зээр үрээ" ХХК-ийн хууль бус ажиллагаанаас хамаарч иргэн нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө ашиглалтын шаардлага хангасан хэлбэрээр ашиглаж чадахгүй 6-7 жил болж байна. Зээрд үрээ" ХХК-ын өргөтгөл барилга нь өмчлөлийн хэсгийн цонхыг хааснаараар БНбД 23-04-07-д заасан нарны гэрлийн тусгалын норм, БНбД 21-01-02, 21-02-02-т заасан Барилга байгуулалмжийн галын аюулгүйн болон зураг төсөл зохиох галын аюулгүйн нормыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд хөршийн эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд хөршийн хууль ёсны шаардлагыг үл тоомсорлож байх тул Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт байрлах өмчлөлийн 249.3 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм, дүрмийг зөрчин барьсан Зээрд үрээ" ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг Зээрд үрээ" ХХК-д даалгаж өгнө үү гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ... эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авсан.Зээрд-Үрээ ХХК өргөтгөл барихдаа анхны өмчлөгч буюу Нямсүрэн гэдэг хүнээс зөвшөөрөл авч өргөтгөлийг барьсан.Өмчлөгч солигдсоноор дараагийн өмчлөгчийн эрх зөрчигдөх учиргүй, нэхэмжлэгчийн эрх ноцтой зөрчигдсөн асуудал байхгүй. Хил давсан бол ямар тохиолдолд албадан буулгах вэ гэдэг асуудал яригдана. Хэрэгт авагдсан газар зохион байгуулалтын албанаас авагдсан баримтын кадастрын зургар үзэх юм бол нэг ч хууль бус зүйл байхгүй. Яг л зөвшөөрөгдсөн газар өргөтгөлийн барилга баригдсан учраас нэхэмжлэл үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч албадан буулгуулах шаардлага гаргах эрхгүй. Нэхэмжлэгч хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон үед, эрх ашиг сонирхол нь ноцтой зөрчигдсөн гэж үзнэ. Эсвэл тухайн барилгыг ердийн байдлаар ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шаардлах эрх үүснэ. Нэхэмжлэлийн шаардлага нь ямар үндэслэлтэй гэдэг нь тодорхойгүй. Энэ асуудал маш олон жилийн дараа яригдаж байгаа. Шаардах эрхгүй байна гэж үзэж байна. гэж,

4.Хариуцагч-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Зээрд Үрээ ХХК-ийн зүгээс хариуцагчд 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх худалдах худалдан авах гэрээний дагуу тухайн объектыг зарж болруулсан. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр барилга барьж улсын комисст барилгаа хүлээлгээд улсын бүртгэлийн гэрчилгээ авч хэвийн үйл ажиллгааг 2004 оноос 2020 он хүртэл тасралтгүй явуулсан. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар ноцтой хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байх ёстой. 2014 оноос өнөөдрийг хүртэл энэ байгууллага нь хэрхэн яаж хохироод байгаа нь тодорхойгүй байна. Яагаад гэхээр Сэлэнгэ буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Мөн Зээрд-Үрээ ХХК өргөтгөл барихдаа Нямсүрэн захиралаас зөвшөөрөл авсан талаархи баримт хэрэгт авагдсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, хангах боломжгүй гэж үзэж байна. гэж маргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч нь Орхон аймгийн*******ын Оюут баг 2 дугаар хороолол Сэлэнгэ буудлын баруун урд тал байр, Сэлэнгэ-Эрдэнэт барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт 249.3 кв.м талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

Харин Зээрд-Үрээ ХХК Сэлэнгэ зочид буудлын нэгдүгээр давхрын баруун жигүүрт 79,2м2 газарт өргөтгөл барихдаа тухайн үеийн Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-ийн захирал Ц.Нямсүрэнгээс зөвшөөрөл авсны улмаас Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-ийн захирал Ц.Нямсүрэн Орхон аймгийн Ерөнхий архитектор д ...манай компани нь Зээрд-Үрээ ХХК-тай хамтран ажиллах гэрээнд заасны дагуу, барилгын зураг, холбогдох эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрлөөр Сэлэнгэ зочид дуудлын гадна талын 18,4х4.4=79,2м2 газарт өргөтгөл барихад татгалзах зүйлгүй болсныг уламжлав гэсэн зөвшөөрлийг өгсний дагуу Зээрд-Үрээ ХХК өргөтгөл барьсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 01 авч, улмаар газар эзэмших эрхийг 2020 оны 06 дугаар сарын 29-нд шилжүүлсэн, өргөтгөл буюу үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийжд худалдсан, 2020 оны 06 дугаар сарын 26-нд Орхон аймгийн*******ын 2 дугаар баг Сэлэнгэ Эрдэнэт гудамж, баруун хойд талд байрлах 319,1 м2 талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан байна.

6.Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй., 135.2.Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ хуулийн 135.1-д заасан журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хэрэв энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй, 135.3.Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй, 135.4.Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх зохигчдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийх явцад Зээрд-Үрээ ХХК-ийн барьсан барилга нь өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн цонхыг хаасан байгаа нь тогтоогдсон.

8.Анх Зээрд-Үрээ ХХК Сэлэнгэ зочид буудлын нэгдүгээр давхрын баруун жигүүрт 79,2м2 газарт өргөтгөл барихдаа тухайн үеийн Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-ийн захирал Ц.Нямсүрэнгээс зөвшөөрөл авсан, ийнхүү анхны өмчлөгч нарын харилцан зөвшөөрлийн дагуу баригдсан өргөтгөлийг худалдан авсан шинэ өмчлөгчийг буруутгах боломжгүй, түүнчлэн цонхыг хааж өргөтгөл барьсны улмаас нэхэмжлэгч т өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө ашиглахад саад болохоор ноцтой хохирол учирсан, хохирсон нь тогтоогдоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчид хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрх үүсэхгүй байна гэж дүгнэлээ.

8.Хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14/07/025/219, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14-07-025/88 дугаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, улсын байцаагчийн акт нотлох баримтаар авагдсан боловч дээрхи баримтууд нь нэхэмжлэгчийн Зээрд-Үрээ ХХК, нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хамааралгүй, тухайлбал дээрхи шаардлага, актуудаар өргөтгөлийг бусад өргөтгөлийн барилгаас 97 см намхан барьж байгаа нь батлагдсан зураг зөрчсөн гэж дүгнэсэн баримтууд байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй.

9.Шинжээч Д.Нямбаатар ...ы өргөтгөлийн барилга нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /Бнбд 30.01.04/-ийн 2.11, Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын Галын аюулаас хамгаалах шаардлага, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын / зэвэрлэлтийн/ хангамж /Бнбд 23-04-07/-ийн 3.1, 3.6 заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн боловч дээрхи зөрчлийн улмаас барилгыг буулгах хэмжээний ноцтой хохирол нэхэмжлэгчид учраагүй, учирсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

10.Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хариуцагч Зээрд-Үрээ ХХК, нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хариуцагч, нарт холбогдуулан гаргасан Сэлэнгэ-Эрдэнэт зочид буудлын барилгын нэгдүгээр давхрын баруун жигүүрт өмчлөлийн 249.3 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж, барилгын норм, дүрмийг зөрчин барьсан өргөтгөлийн барилгыг албадан буулгах, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн даацын хэсэгт зохих зураг төсөл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй гаргасан хоёр ширхэг цонхыг буулган уг орон зайг хүчитгэн өмчлөгчид хүлээлгэн өгөхийг, Зээрд үрээ" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА