Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2022/00898

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2022/00898

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* холбогдох гэм хорын хохиролд 5 697 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч ,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.д холбогдуулан гэм хорын хохиролд 5 697 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 08 дугаар сарын 09-ны орой тавдугаар микрийн Модерн намадсын урд төв зам дээр өөрийн 56-89УАК улсын дугаартай RХ-450 маркийн авто машинтай ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байтал өөдөөс ирж байсан 98-04 ОРХ рпиз 20 маркийн авто машин зам дээр бүтэн эргэх хөдөлгөөн хийж зүүн гар талаас мөргөсөн. Үүний улмаас миний авто машины зүүн талын урд кирлан, урд их гэрэл, урд хаалга, хойд хаалга, хойд купер, хойд дугуй хаван гүйсэн, дотор салонд дуу орж, урд тэнхлэг тохиргоо алдагдсан зэрэг гэмтэл учирсан. Тухайн үед цагдаа дуудаж үзүүлсэн боловч нь бид тохиролцоно даатгалаар хохирлоо барагдуулна гээд хэмжилт хийлгээгээгүй. Цагдаа нар ч тохиолцоно гэж байгаа бол хэмжилт хийхгүй гэсэн. Би ч тухайн үед бүх хохирлыг маань барагдуулах юм уу гэхэд бүгдийг нь барагдуулна л гээд байсан. Ингээд Даатгалын байгууллага дуудахад даатгалаас хүн ирээд үнэлгээ тогтоолгочихоод ир гэсэн. Маргааш нь Ван хас үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд манай машины эвдрэлийн хохирлыг 2 117 000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл энэ үнэлгээ нь манай засварт хаана ч хүрхээргүй байсан. Тэгэхээр нь энэ талаар нөгөө талдаа хэлээд энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй юм байна та нар мөнгө нэмж өгөхүү гэхэд өгөхгүй чадахгүй гэсэн. Даатгалын байгуулагын хүн ч энэ мөнгө чинь хүрэх юм уу зөвшөөрцгөөж байгаа бол гарын үсгээ зур гэхэд гарын үсэг ч зурахгүй гээд зураагүй. Тохиролцоно гэж байснаа дахиад мөргөснөө хүлээн зөвшөөрөхгүй гээд ослын газар дахин үзлэг хэмжилт нөхөн хийлгэхэд буруу гэж гарсан. Гэтэл хохирол төлбөрөө толөхгүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Цагдаагийн байгууллага д зөрчлийн хэрэг нээж түүнийг 100 000 төгрөгөөр торгож, 5 оноо хасаж шийдвэрлэсэн гэсэн. Би тэй утсаар ярьж хохирол барагдуулахыг шаардсан боловч чадахгүй гэсэн. Авто машинд учраад байгаа хохирлоо бодитоор тооцон үзэхэд нийт 3 850 000 төгрөг болоод байгаа бөгөөд бид одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тул хэд хэдэн удаа нөхрийн хамт хоёулаа дуудагдан ирсэний зардал 600 000 төгрөг нийт 4 450 000 төгрөг болж байна. Ийм учраас нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний унаж явсан авто машиныг мөргөсний улмаас авто машинд учирсан хохирол болон бусад хохирол нийт 4 450 000 / дөрвөн сая дөрвөн зуун гавин мянган / төгрөгийг Д.гээс гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2022-05-05-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлангаар миний өмчлөлийн автомашины эвдэрсэн эд ангийг солих засахад 4,580,000 төгрөгний зардал гарахаар шинжээчийн дүгнэлт гарсан байх тул дараах байдлаар нэхэмжлэлийг нэмэгдүүлж байна. Автомашины автомашины эвдэрсэн эд ангийг солих засахад- 4,580,000 төгрөг, Орхон аймгийн Цагдаагийн газар ирэх, буцах, мөн шүүхэд ирж буцахад нийт одоогийн байдлаар 840,000 төгрөгний замын зардал буюу шатахууны зардал гарсаныг, Үнэлгээний хөлсөнд-277,000 төгрөг төлсөнийг нийт 5,697,000 /таван сая зургаан зуун ерэн долоон мянга/ төгрөгийг хариуцагч Д.гээс нэхэмжилж байна. Урьд нь гаргасан нэхэмжлэлээр 4,450,000 төгрөг нэхэмжилж байсан дээр нэмж 1,247,000 /нэг сая хоёр зуун дөчин долоон мянга/ төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

3.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаас дугуйны 90 000 төгрөг, ус, шавар тогтоогч 100 000 төгрөг, нийт 190 000 төгрөгийг хасч тооцоход татгалзахгүй гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: ...зам тээврийн осолд хамрааралгүй гэж үзэн хохирлын үнэлгээнээс дугуй 1 ширхэг /хойд дугуйтай осол хамааралгүй 90 000 төгрөг/, Буферийн тогтоогч зам /зүүн хойд 150 000 төгрөг/, гэрэл /зүүн урд 2 машин дугуйны ард талын хаалган дээр шүргэлцсэн 900 000 төгрөг/, ус, шаврын хаалтны тогтоогч /100 000 төгрөг/, мөн шатахууны зардал 840 000 төгрөг, үнэлгээний хөлс 277 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. гэжээ.

4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, нэхэмжлэгч солиулах хүсэлт /хх-5/, 56-89 УАК улсын дугаартай Lexus RX450H ттээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ /хх-15/, ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16/, замын зардлын баримтууд /хх-56-57/, ын Хаан банкны 5925616988 тоот дансны деспозит дэлгэрэнгүй хуулга /хх-59-71/-г гаргаж өгсөн.

5.Хариуцагч Д.гээс т олгосон итгэмжлэл /хх-14/-г гаргаж өгсөн.

6.Нэхэмжлэгч талын хүсэлтээр Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-38-41/, Орхон аймаг дахь Цагдаагийн газраас холбогдох 2125000858 дугаартай зөрчлийн хэргийг нотлох баримтаар авч зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн удирдах албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай санал, Орхон аймгийн замын цагдаагийн тасгийн дарга Баттулгад гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах тухай Д. гаргасан хүсэлт, хүсэлтийг хангахаас татгалзсан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн цагдаагийн газарт Д. гаргасан хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай удирдах албан тушаалтны тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай прокурорын тогтоол, гомдлын хариу хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 06-ний 239 дугаартай албан тоот, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай Д. гаргасан гомдол, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзсан прокурорын тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 248 дугаартай Д.Загарсаүрэнд гомдлын хариу хүргүүлсэн албан тоот, Орхон аймгийн цагдаагийн газрын дарга Цэрэнсамбууд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Д. гомдол, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн , Д. нарын цагдаагийн газарт гаргасан гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэгийн тэмдэглэлийн баримтууд, фото зураг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, автомашинуудыг үзлэгийн газарт байршуулсан фото зураг,2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эрх бүхий албан тушаалтны Баянмонголоос гэрчийн мэдүүлэг тэмлэглэл, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Д.гээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрч Эрдэнэтөгсөөс авсан мэдүүлэг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрч авсан мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Эрдэнэтөгсийн бичсэн илтгэх хуудас, Уран хас ХХК-н автомашины техникийн үнэлгээний тайлан, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, фото зургууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, 9804 дугаартай автомашины эзэмшигчийн гэрчилгээ , 5689 дугаартай автомашины эзэмшигчийн гэрчилгээ , зохицуулагчийн тэмдэглэл 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зөрчлийн шийтгэлийн хуудас, прокурорын хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

7.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ...хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н. хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д заасныг баримтлан ыг жинхэнэ нэхэмжлэгчээр сольсон.

3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр 5 дугаар микрийн Модерн намадс-ын урд төв зам дээр 56-89УАК улсын дугаартай RХ-450 маркийн авто машинтай ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байтал өөдөөс ирж байсан 98-04 ОРХ пруис 20 маркийн авто машин зам дээр бүтэн эргэх хөдөлгөөн хийж зүүн гар талаас мөргөсөн.Үүний улмаас манай автомашинд учирсан хохирол 4 580 000 төгрөг болон үнэлгээний хөлс 277 000 төгрөг, замын зардал 840 000 төгрөг, нийт 5 697 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ гэж тодорхойлсон.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг үгүйсгэж ...осол гарахад эхнэр маань машин жолоодож явсан. Гэм буруугүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн автомашиныг манайх мөргөөгүй, машины хойд хэсэгт гэмтэл учруулаагүй. Нэхэмжлэлээс 2 357 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Бусдыг нь төлнө гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэгийн тэмдэглэлийн баримтууд, фото зураг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, автомашинуудыг үзлэгийн газарт байршуулсан фото зураг,2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эрх бүхий албан тушаалтны Баянмонголоос гэрчийн мэдүүлэг тэмлэглэл, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Д.гээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрч Эрдэнэтөгсөөс авсан мэдүүлэг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрч авсан мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Эрдэнэтөгсийн бичсэн илтгэх хуудас, Уран хас ХХК-н автомашины техникийн үнэлгээний тайлан, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, фото зургууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зохицуулагчийн тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлалгаа, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зөрчлийн шийтгэлийн хуудсаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Д. нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт нөхөр ын өмчлөлийн 98-04 ОРХ Toyota Prius маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.9 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж Н. жолоодож явсан нэхэмжлэгч ын өмчлөлийн 56-89УАК улсын дугаартай RХ-450 маркийн автомашиныг мөргөж хохирол учруулсан байна.

5.Иргэний хуулийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.

6. Д. нь нөхөр ын өмчлөлийн 56-89УАК улсын дугаартай RХ-450 тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан, энэ үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдаж, шийтгэл хүлээсэн, гэм буруу тогтоогдсон, Д. гэм буруутай үйлдлийн улмаас ын эд хөрөнгөд хохирол учирсан, хариуцагчийн гэм буруу нь нэхэмжлэгчид учирсан гэм хортой шалтгаант холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж хариуцагч Д.гээс хохирол гаргуулах үндэстэй гэж үзлээ.

7. Хэрэгт болон зөрчлийн материалд авагдсан зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, фото зураг зэрэг баримтаас үзэхэд 56-89УАК улсын дугаартай RХ-450 маркийн автомашиныг жолоодож явсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байх тул гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэж уг нөхцөл байдлыг харгалзан хариуцагч хариуцах гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасан гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэснийг баримтлан Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон зүүн урд крыло 750 000 төгрөг, зүүн урд хаалга солих 1 800 000 төгрөг, зүүн хойд хаалга засах 80 000 төгрөг, будах зардал 520 000 төгрөг, тэнхлэг тохируулах, эд анги солих, будаг туслах материал, лак зэрэг шууд бус зардал 150 000 төгрөг, үнэлгээний хөлс 277 000 төгрөг, нийт 3 577 000 төгрөгийн 80 хувь болох 2 861 600 төгрөгийг хариуцагч Д.гээс гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролтой холбоогүй зардал болох замын зардал 840 000 төгрөг, нэхэмжлэгчийн өөрийн хариуцах эрсдэл 20 хувь буюу 715 400 төгрөг, хариуцагчийн үйлдэлтэй холбоогүй зардал болох 1 280 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.

9.Дээрхи дүгнэлтийг гаргахдаа шүүх иргэдийн төлөөлөгчийн хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг харгалзаж үзсэн болно.

 

10.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс 60 736 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.гээс 2 861 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 835 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс 60 736 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.ХИШИГДАВАА