Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2022/00534

 

Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян*******Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суудаг, С овогт У.Б;

Хариуцагч: Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар (даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Т);

Нэхэмжлэлийн шаардлага: Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04*******ний өдрийн №Б\03 дугаартай “У.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус тамгын газрын жолоочоор эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.Б,

Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч У.Б нь Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн №Б\03 дугаартай “У.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус тамгын газрын жолоочоор эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Миний бие Б сумын ЗДТГ*******ын даргын 2017 оны 6 дугаар сарын 26*******ны өдрийн Б/09 дугаар “У.Б*******ийг ажилд томилох тухай” тушаалаар тус тамгын газрын жолоочоор томилогдож, Б сумын ЗДТГ*******ын эзэмшлийн Хантер маркийн БӨТ56*******76 улсын дугаартай суудлын автомашины жолоочоор 2021 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 12*******ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан.

2) Б сумын ЗДТГ*******ын даргын 2021 оны 10 дугаар сарын 26*******ны өдрийн Б/06 дугаартай “У.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар үндэслэлгүй намайг ажлаас чөлөөлснийг Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15*******ны өдрийн 130/ШШ2021/00979 дугаартай шийдвэрээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5*******д зааснаар нэхэмжлэгч У.Б намайг Б сумын ЗДТГ*******ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 423000 төгрөгийг Б сумын ЗДТГ*******аас гаргуулж надад олгохоор шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон.

3) Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэн Б сумын ЗДТГ*******ын 2022 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн Б/01 дугаартай “У.Б*******ийг ажилд түр эргүүлэн томилох тухай” тушаалаар Б сумын ЗДТГ*******ын жолоочоор эгүүлэн томилсон.

Гэтэл хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газар (даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Т нь нэхэмжлэгч У.Б надад урьд эзэмшиж байсан эзэмшлийн Хантер маркийн БӨТ56*******76 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй, ажлын байраар хангаагүй, шүүхийн шийдвэр ёсоор олгох ажилгүй байсан хугацааны цалин 423000 төгрөгийг өгөөгүй, мөн ажилд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрөөс хойш нэг төгрөгийн цалин хөлс олгоогүй явсаар 2022 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн Б/03 тушаалаар намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

4) Хариуцагч Б сумын ЗДТГ*******ын даргын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1*******д зааснаар “Жолоочийн орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч У.Б миний жолоодож буй “Хантер” маркийн БӨТ56*******76 улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо хүртэл Б сумын ЗДТГ*******ын эзэмшилд байгаа болох нь Баян*******Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн 2022 оны 04 дүгээр сарын 14*******ний өдрийн 02/163 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд зааснаар “Эрх байгууллагуудын зөвшөөрөл шийдвэрийн дагуу захиран зарцуулах бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хориглосон байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйл болон мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд аймгийн ИТХ эрх бүхий байгууллагын шийдвэр ёсоор захиран зарцуулах эрхтэй юм.

5) Нэгэнт Б сумын ЗДТГ нь шүүхийн шүүхийн шийдвэрийг “дүр эсгэн биелүүлж”, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд томилогдсон У.Б намайг үндэслэлгүй ажлаас дахин гаргасанд гомдолтой байна.

6) Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******т зааснаар Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04*******ний өдрийн №Б\03 дугаартай “У.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, тус тамгын газрын жолоочоор эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн байна.

2.Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Т нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

1) У.Б*******ийг Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 26*******ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар Б сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор томилж ажиллуулахдаа төсвийн давсан хэсгээр цалинжуулахаар тогтоож байжээ.

2) Мөн У.Бийн хариуцаж байсан мал эмнэлгийн үржлийн тасгийн фермер маркийн 29*******69БӨТ улсын дугаартай автомашины гүйлтийн норм дуусаж 2020 оны 10 дугаар сард аймгийн ИТХ*******ын Тэргүүлэгчдийн тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар дуудлагын худалдаанд ороход У.Б өөрөө оролцож тухайн машиныг хувьдаа авсан байдаг.

3) Иймд миний бие 2021 оны 10 дугаар сарын 13*******нд Б/06 тоот тушаал гаргаж У.Б*******ийг сумын ЗДТГ*******ын мал эмнэлгийн фермер машины жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн билээ. У.Б нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж шүүхээс У.Б*******ийг жолоочоор эгүүлэн томилох тухай шийдвэр гаргасан болно.

4) Шүүхийн шийдвэрийн дагуу У.Б*******ийг2022 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн Б/01 тоот тушаалаар эргүүлэн жолоочоор томилж, 2022 оны 4 дүгээр сарын 04*******ний өдрийн Б/03 тоот тушаалаар буцааж ажлаас нь чөлөөлсөн болно. Учир нь,

*У.Бт олгох цалингийн эх үүсвэр байхгүй. ЗДТГ*******ын орон тоо бүтэц болон цалингийн санг аймгаас баталж өгдөг ба нэмж орон тоо бий болгох боломжгүй,

*Сумын орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгийг ИТХ*******ын хуралдаанаар хэлэлцэж хуваарилдаг ба У.Бийн цалинд мөнгө хуваарилаагүй,

*У.Б нь ажилд томилогдсоноос хойш нэг ч өдөр ажилдаа ирээгүй ба ямар нэгэн ажил гүйцэтгээгүй

*2022 оны сумын ЗДТГ*******ын бүтэц орон тоогоор У.Бийн орон тоо батлагдаагүй, зөвхөн жолооч Т.Габдулины орон тоо батлагдсан.

*Нэгэнт батлагдсан орон тоо цалингийн эс үүсвэргүй, өмнө нь барьж байсан фермер маркийн авто машин актлагдаж өөрөө хувьдаа авсан учир У.Б*******ыг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй.

5) У.Бийн нэхэмжлэлдээ сумын ЗДТГ*******ын мэдэлд байдаг 56*******76 БӨА дугаарын HANTR машины тухай дурдсан байсан ба уг машиныг У.Б*******т эзэмшүүлэх тухай ямар нэгэн эрхийн акт өмнө нь гараагүй, өөрөөр хэлбэл уг машиныг эзэмших эрхгүй байсан тул үүнээс эгүүлэн авч сумын цагдаагийн тасагт Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр шилжүүлэн өгөхөөр болсон. Аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Цагдаагийн газарт уг машиныг шилжүүлэн өгөх тухай хүсэлт гаргасан ба одоо хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

6) Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.    

3.Нэхэмжлэгчээс Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн №Б/01 дугаартай “У.Б*******ийг ажилд түр эгүүлэн томилох тухай” тушаал, мөн Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн “Мэдэгдэх хуудас”, мөн Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн №Б/03 дугаартай “У.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, мөн Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15*******ны өдрийн Дугаар 130/ШШ2021/00979 шийдвэр, мөн Баян*******Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 14*******ний өдрийн 01/163 дугаартай тодорхойлолт;

Хариуцагчаас Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргын даргын 2022 оны 01 дүгээр сарын 24*******ний өдрийн №Б/01 дугаартай “Сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” тушаал 1, 2 дугаар хавсралтын хамт, мөн Засаг даргын тамгын газрын ажилтнуудын 2022 оны цагийн бүртгэл, мөн Баян*******Өлгий аймгийн 2022 оны төсвийн төсөл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч У.Б*******ийг Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн №Б\03 дугаартай “У.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус тамгын газрын жолоочоор эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б сумын ЗДТГ*******ын даргын 2017 оны 6 дугаар сарын 26*******ны өдрийн Б/09 дугаар “У.Б*******ийг ажилд томилох тухай” тушаалаар тус тамгын газрын жолоочоор томилогдож, Б сумын ЗДТГ*******ын эзэмшлийн Хантер маркийн БӨТ56*******76 улсын дугаартай суудлын автомашины жолоочоор 2021 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 12*******ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Б сумын ЗДТГ*******ын даргын 2021 оны 10 дугаар сарын 26*******ны өдрийн Б/06 дугаартай “У.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар үндэслэлгүй намайг ажлаас чөлөөлснийг Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15*******ны өдрийн 130/ШШ2021/00979 дугаартай шийдвэрээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5*******д зааснаар нэхэмжлэгч У.Б намайг Б сумын ЗДТГ*******ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 423000 төгрөгийг Б сумын ЗДТГ*******аас гаргуулж надад олгохоор шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэн Б сумын ЗДТГ*******ын 2022 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн Б/01 дугаартай “У.Б*******ийг ажилд түр эргүүлэн томилох тухай” тушаалаар намайг Б сумын ЗДТГ*******ын жолоочоор эгүүлэн томилсон. Гэтэл хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Т нь нэхэмжлэгч У.Б надад урьд эзэмшиж байсан эзэмшлийн Хантер маркийн БӨТ56*******76 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй, ажлын байраар хангаагүй, шүүхийн шийдвэр ёсоор олгох ажилгүй байсан хугацааны цалин 423000 төгрөгийг өгөөгүй, мөн ажилд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрөөс хойш нэг төгрөгийн цалин хөлс олгоогүй явсаар 2022 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн Б/03 тушаалаар намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******т зааснаар Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04*******ний өдрийн №Б\03 дугаартай “У.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, тус тамгын газрын жолоочоор эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн байна.

3.Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч У.Б*******ийг Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 26*******ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар Б сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор томилж ажиллуулахдаа төсвийн давсан хэсгээр цалинжуулахаар тогтоосон. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 13*******нд Б/06 тоот тушаал гаргаж У.Б*******ийг сумын ЗДТГ*******ын мал эмнэлгийн фермер машины жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн билээ. У.Б нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж шүүхээс У.Б*******ийг жолоочоор эгүүлэн томилох тухай шийдвэр гаргасан болно.Шүүхийн шийдвэрийн дагуу У.Б*******ийг2022 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн Б/01 тоот тушаалаар эргүүлэн жолоочоор томилж, 2022 оны 4 дүгээр сарын 04*******ний өдрийн Б/03 тоот тушаалаар буцааж ажлаас нь чөлөөлсөн болно. Учир нь У.Бт олгох цалингийн эх үүсвэр байхгүй. ЗДТГ*******ын орон тоо бүтэц болон цалингийн санг аймгаас баталж өгдөг ба нэмж орон тоо бий болгох боломжгүй, сумын орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгийг ИТХ*******ын хуралдаанаар хэлэлцэж хуваарилдаг ба У.Бийн цалинд мөнгө хуваарилаагүй, У.Б нь ажилд томилогдсоноос хойш нэг ч өдөр ажилдаа ирээгүй ба ямар нэгэн ажил гүйцэтгээгүй, 2022 оны сумын ЗДТГ*******ын бүтэц орон тоогоор У.Бийн орон тоо батлагдаагүй, зөвхөн жолооч Т.Габдулины орон тоо батлагдсан, нэгэнт батлагдсан орон тоо цалингийн эс үүсвэргүй, өмнө нь барьж байсан фермер маркийн авто машин актлагдаж өөрөө хувьдаа авсан учир У.Б*******ыг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байна. Мөн У.Бийн нэхэмжлэлдээ сумын ЗДТГ*******ын мэдэлд байдаг 56*******76 БӨА дугаарын HANTR машины тухай дурдсан байсан ба уг машиныг У.Б*******т эзэмшүүлэх тухай ямар нэгэн эрхийн акт өмнө нь гараагүй, өөрөөр хэлбэл уг машиныг эзэмших эрхгүй байсан тул үүнээс эгүүлэн авч сумын цагдаагийн тасагт Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр шилжүүлэн өгөхөөр болсон. Аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Цагдаагийн газарт уг машиныг шилжүүлэн өгөх тухай хүсэлт гаргасан ба одоо хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.  Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.    

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1) Нэхэмжлэгч У.Б*******ийг Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15*******ны өдрийн Дугаар 130/ШШ2021/00979 шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

2) Энэ шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2022 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн №Б/01 дугаартай “У.Б*******ийг ажилд түр эгүүлэн томилох тухай” тушаалаар У.Б*******ийг Б сумын Засаг даргын тамгын газрын фермер маркийн авто машины жолоочийн ажилд эгүүлэн авсан гэсэн байна.

3) Гэхдээ хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй, мөн фермер маркийн автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байна.

4) Мөн хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1*******д заасан “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх” үүргээ, мөн 43.2.2*******т заасан “хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх” үүргээ тус тус биелүүлээгүй байна.

5) Мөн хариуцагч хөдөлмөрийн гэрээ хийгээгүй тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2*******т заасан ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхээ алдаж байгаа тул хариуцагч талын гаргаж өгсөн Б сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 2022 оны цагийн бүртгэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

5) Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.1.2*******т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байхад хариуцагч (ажил олгогч) дээрх  Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байдал нь нэхэмжлэгч У.Б*******ийг ажилд томилсон түр тушаалыг хэлбэр төдий гаргаж шүүхийн шийдвэрийг бодит байдал дээр биелүүлээгүй болохыг нотолж байна.

6) Хавтаст хэрэгт авагдсан Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 24*******ний өдрийн №Б/01 дугаартай “Сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх заалтыг үндэслэн Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25*******ны өдрийн 427 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тус сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо 1 дүгээр хавсралтаар, ажилтнуудын сарын цалин нэмэгдлийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байна.

7) Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4*******д зааснаар хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй.

8) Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25*******ны өдрийн 427 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гэсэн ба энэ тогтоол нь “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоосон тухай” тушаал байгаа тул Б сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд хамааралгүй болно.

9) Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2022 оны 01 дүгээр сарын 24*******ний өдрийн №Б/01 дугаартай “Сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” тушаалд Засгийн газраас бүтэц орон тоо тогтоосон тогтоолыг үндэслэл болгоогүй, мөн нэгдүгээр хавсралтаар нийт ажиллагсад*******21, үүнээс удирдах*******3, гүйцэтгэх*******9, үйлчилгээний ажилтан*******4, гэрээт ажилтан*******5 (гэрээт ажилтан гэдэгт жолооч*******1) гэж ямар эрхийн актыг үндэслэн тогтоосон  талаарх холбогдох  нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.

Иймд  хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2022 оны 01 дүгээр сарын 24*******ний өдрийн №Б/01 дугаартай “Сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан бүтэц орон тоог баталсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд хариуцагч тус сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрөө баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан жолоочийн орон тоо төсөв хүрэлцээгүйн улмаас хасагдсан гэдгийг хөндлөнгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

10) Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04*******ний өдрийн №Б/03 дугаартай “У.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг тус тус үндэслэн жолоочийн орон тоо хасагдсан тул У.Б*******ийг2022 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрөөс Б сумын Засаг даргын Тамгын газрын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлан, хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгоход дараах байдлаар хууль зөрчигдсөн байна. Үүнд:

  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1*******д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй.

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалд “орон тоо хасагдсан” гэсэн боловч нэхэмжлэгч У.Б*******ийг Хантер маркийн БӨТ56*******76 улсын дугаартай суудлын автомашины жолоочоор томилсон ба энэ орон тоо хасагдсан гэснийг хариуцагч хөндлөнгийн нотлох баримтаар нотолж чадаагүй.

11) Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4*******д “Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1*******т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30*******аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасан ба хариуцагчийн 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн Сумын ЗДТГ*******ын жолооч У.Б*******т гэсэн “Мэдэгдэх хуудас”*******нд ...танд хариуцуулж байсан Хантер маркийн суудлын автомашиныг сумын цагдаагийн хэлтэст шилжүүлсэн тул одоо танд бариулах автомашин байхгүй болно..., мөн хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбарт “... өмнө нь барьж байсан фермер маркийн авто машин актлагдаж өөрөө хувьдаа авсан учир У.Б*******ийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй“ гэсэн байдалд дүгнэлт хийхэд урьд барьж байсан машин нь актлагдсанаар тухайн жолоочийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Баян*******Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 14*******ний өдрийн 01/163 дугаартай  тодорхойлолтод: 2015 онд ашиглалтад орсон Хантер маркийн БӨТ 56*******76 дугаартай авто машин нь Б сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй байгаа нь үнэн гэсэн ба энэ машиныг сумын цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг нотлох баримт байхгүй байна.

12) Мөн энэхүү 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн “Мэдэгдэх хуудас”*******нд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1*******д зааснаар орон тоо цөөрсөн үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 01*******ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэж заасан байхад Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04*******ний өдрийн №Б/03 дугаартай тушаалд жолоочийн орон тоо хасагдсан тул У.Б*******ийг2022 оны 4 дүгээр сарын 05*******ны өдрөөс хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь зөрүүтэй байна.

Энэ нь хариуцагч “орон тоо цөөрүүлэх” болон “орон тоо хасагдсан” гэсэн нэр томьёог зөв ойлгож хэрэглэж чадаагүй болохыг илтгэж байна.

12) Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1*******д “Энэ хуулийн ... 80.1.1*******т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно:” гэж заасан ба тэтгэмжийн хэмжээг тодорхойлсон 82.1.1*******82.1.4 заалтыг үндэслэл болгохгүйгээр шууд хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тусгасан нь учир дутагдалтай байна.  

6.Дээрх нотлох баримтуудаар хариуцагч Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл заалтын зөрчсөн болох нь нотлогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан нэхэмжлэгч У.Б*******ийг жолоочийн ажлаас чөлөөлсөн Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04*******ний өдрийн №Б\03 дугаартай “У.Б*******ий гажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, түүнийг  тус Тамгын газрын жолоочоор эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан нэхэмжлэгч С овогт У.Бийг ажлаас чөлөөлсөн Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04*******ний өдрийн №Б\03 дугаартай “У.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С овогт У.Бийг  тус Тамгын газрын жолоочоор эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян*******Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК