Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2022/00084

 

У.Б-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00534 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух С овогт У.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Т /-д холбогдох,

“Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №Б\03 дугаартай “У.Б-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус тамгын газрын жолоочоор эгүүлэн тогтоолгохыг хүссэн” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгч У.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, орчуулагч Б.Жанерке нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие Б сумын ЗДТГ-ын даргын 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дугаар “У.Б г ажилд томилох тухай” тушаалаар тус тамгын газрын жолоочоор томилогдож, Б сумын ЗДТГ-ын эзэмшлийн Хантер маркийн ****БӨТ улсын дугаартай суудлын автомашины жолоочоор 2021 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан.

1.2. Б сумын ЗДТГ-ын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай “У.Б-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар үндэслэлгүй намайг ажлаас чөлөөлсөн байсныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00979 дугаартай шийдвэрээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д зааснаар намайг Б сумын ЗДТГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 423000 төгрөгийг Б сумын ЗДТГ-аас гаргуулж надад олгохоор шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон.

1.3. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэн Б сумын ЗДТГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай “У.Б-г ажилд түр эргүүлэн томилох тухай” тушаалаар Б сумын ЗДТГ-ын жолоочоор эгүүлэн томилсон. Гэтэл хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Т нь нэхэмжлэгч У.Б  надад урьд эзэмшиж байсан эзэмшлийн Хантер маркийн ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй, ажлын байраар хангаагүй, шүүхийн шийдвэр ёсоор олгох ажилгүй байсан хугацааны цалин 423000 төгрөгийг өгөөгүй, мөн ажилд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нэг төгрөгийн цалин хөлс олгоогүй явсаар 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тушаалаар намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

1.4. Хариуцагч Б сумын ЗДТГ-ын дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар жолоочийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч У.Б  миний жолоодож буй Хантер маркийн ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо хүртэл Б сумын ЗДТГ-ын эзэмшилд байгаа болох нь Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02/163 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд зааснаар Эрх байгууллагуудын зөвшөөрөл шийдвэрийн дагуу захиран зарцуулах бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хориглосон байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйл болон мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд аймгийн ИТХ эрх бүхий байгууллагын шийдвэр ёсоор захиран зарцуулах эрхтэй юм.

1.5. Нэгэнт Б сумын ЗДТГ нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд томилогдсон У.Б намайг үндэслэлгүй ажлаас дахин гаргасанд гомдолтой байна.

1.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №Б\03 дугаартай “У.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, тус тамгын газрын жолоочоор эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. У.Б-г Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар Б сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор томилж ажиллуулахдаа төсвийн давсан хэсгээр цалинжуулахаар тогтоож байжээ.

2.2. Мөн У.Б-н хариуцаж байсан мал эмнэлгийн үржлийн тасгийн фермер маркийн ****БӨТ улсын дугаартай автомашины гүйлтийн норм дуусаж, 2020 оны 10 дугаар сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар дуудлага худалдаанд ороход У.Б  өөрөө оролцож тухайн машиныг хувьдаа авсан байдаг.

2.3. Иймд миний бие 2021 оны 10 дугаар сарын 13-нд Б/06 тоот тушаал гаргаж У.Б-г сумын ЗДТГ-ын мал эмнэлгийн фермер машины жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. У.Б  нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж шүүхээс У.Б-г жолоочоор эгүүлэн томилох тухай шийдвэр гаргасан.

2.4. Шүүхийн шийдвэрийн дагуу У.Б-г 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот тушаалаар эгүүлэн жолоочоор томилж, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаалаар буцааж ажлаас нь чөлөөлсөн. Учир нь, У.Б-т олгох цалингийн эх үүсвэр байхгүй. ЗДТГ-ын орон тоо бүтэц болон цалингийн санг аймгаас баталж өгдөг ба нэмж орон тоо бий болгох боломжгүй, сумын орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгийг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж хуваарилдаг баУ.Бийн цалинд мөнгө хуваарилаагүй, У.Б  нь ажилд томилогдсоноос хойш нэг ч өдөр ажилдаа ирээгүй ба ямар нэгэн ажил гүйцэтгээгүй, 2022 оны сумын ЗДТГ-ын бүтэц орон тоогоор У.Б-н орон тоо батлагдаагүй, зөвхөн жолооч Т.Г-ны орон тоо батлагдсан, нэгэнт батлагдсан орон тоо цалингийн эх үүсвэргүй, өмнө нь барьж байсан фермер маркийн авто машин актлагдаж өөрөө хувьдаа авсан учир У.Б-г ажилд эгүүлэн тогтоох боломжгүй.

2.5. У.Б-н нэхэмжлэлдээ сумын ЗДТГ-ын мэдэлд байдаг ****БӨА дугаарын HANTR машины тухай дурдсан байсан ба уг машиныг У.Б-т эзэмшүүлэх тухай ямар нэгэн эрхийн акт өмнө нь гараагүй, өөрөөр хэлбэл уг машиныг эзэмших эрхгүй байсан тул түүнээс эгүүлэн авч сумын цагдаагийн тасагт Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр шилжүүлэн өгөхөөр болсон. Аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Цагдаагийн газарт уг машиныг шилжүүлэн өгөх тухай хүсэлт гаргасан ба одоо хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00534 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-ийг баримтлан нэхэмжлэгч С овогт У.Б-г ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №Б\03 дугаартай У.Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С овогт У.Б-г тус Тамгын газрын жолоочоор эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00534 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч У.Б-г ажлаас чөлөөлсөн Баян- Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/03 дугаартай У.Б-г “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С овогт У  Б-г тус сумын Тамгын газрын жолоочоор эргүүлэн томилохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.2. Нэхэмжлэгч С овогтой У  Б  нь анх ажилд орохдоо Тамгын газрын мал эмнэлгийн 29-39 БӨТ дугаартай фермер машины жолоочоор томилогдсон болно.

4.3. Нэхэмжлэгч С овогтой У Б  нь ут машиныг 2022 оны 10 дугаар сард хувьдаа худалдаж авсан ба тухайн үед У.Б-г өөр ажилд томилоогүй. 

4.4. У.Б-г ажилд анх томилсон тушаалд цалинг орон нутгийн давсан хэсгийн мөнгөөр цалинжуулахаар тусгасан ба 2020, 2021 оны орон нутгийн давсан хэсгийг сумын ИТХ-ын хуралдаанаасУ.Бийн цалинд нэг ч төгрөг батлаагүй.

4.5. НэхэмжлэгчУ.Б нь 2021 оноос ямар нэгэн ажил эрхлээгүй ба ажил тасалсныг өмнө нь нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд өгсөн.

4.6. ЗДТГ-ын өмчлөлд байсан ****БӨТ НАNТР. Машиныг У.Б-т эзэмшүүлсэн тухай ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй ба уг машиныг хууль бусаар эзэмшиж байсан тул Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр сумын цагдаагийн хэсэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

4.7.Тамгын газарт зөвхөн нэг жолоочийн орон тоотой ба нэмж жолооч ажиллуулах боломжгүй өөрөөр хэлбэл төсөв байхгүй.

4.8. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, У.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Би бичгээр тайлбар үйлдээд аваад ирсэн. Үүнд дэлгэрэнгүй тайлбараа гаргасан учир нэмж хэлэх зүйл байхгүй.

 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзээд, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

7. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. 

 

            8. Нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэлУ.Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт  холбогдуулан Миний бие Б сумын ЗДТГ-ын даргын 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар тус тамгын газрын жолоочоор томилогдож, Б сумын ЗДТГ-ын эзэмшлийн Хантер маркийн ****БӨТ улсын дугаартай суудлын автомашины жолоочоор 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Б сумын ЗДТГ-ын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар үндэслэлгүй намайг ажлаас чөлөөлснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2021/00979 дугаартай шийдвэрээр намайг Б сумын ЗДТГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 423000 төгрөгийг Б сумын ЗДТГ-аас гаргуулж надад олгохоор шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэн Б сумын ЗДТГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар намайг Б сумын ЗДТГ-ын жолоочоор эгүүлэн томилсон. Гэтэл хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Т нь надад урьд эзэмшиж байсан эзэмшлийн Хантер маркийн ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй, ажлын байраар хангаагүй, шүүхийн шийдвэр ёсоор олгох ажилгүй байсан хугацааны цалин 423000 төгрөгийг өгөөгүй, мөн ажилд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нэг төгрөгийн цалин хөлс олгоогүй явсаар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тушаалаар намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна гэж тайлбарлажээ. 

 

            9. Харин хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчЖ.Т нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ Нэхэмжлэгч У.Бийг Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар Б сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор томилж ажиллуулахдаа төсвийн давсан хэсгээр цалинжуулахаар тогтоосон. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 13-нд Б/06 тоот тушаал гаргаж У.Бийг сумын ЗДТГ-ын мал эмнэлгийн фермер машины жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.У.Б нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж шүүхээс У.Бийг  жолоочоор эгүүлэн томилох тухай шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу У.Бийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот тушаалаар эргүүлэн жолоочоор томилж, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаалаар буцааж ажлаас нь чөлөөлсөн. Учир нь У.Бт олгох цалингийн эх үүсвэр байхгүй. ЗДТГ-ын орон тоо бүтэц болон цалингийн санг аймгаас баталж өгдөг ба нэмж орон тоо бий болгох боломжгүй, сумын орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгийг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж хуваарилдаг ба У.Бийн цалинд мөнгө хуваарилаагүй,У.Б нь ажилд томилогдсоноос хойш нэг ч өдөр ажилдаа ирээгүй ба ямар нэгэн ажил гүйцэтгээгүй, 2022 оны сумын ЗДТГ-ын бүтэц орон тоогоорУ.Бийн орон тоо батлагдаагүй, зөвхөн жолооч Т.Габдулины орон тоо батлагдсан, нэгэнт батлагдсан орон тоо цалингийн эх үүсвэргүй, өмнө нь барьж байсан фермер маркийн авто машин актлагдаж өөрөө хувьдаа авсан учир У.Бауыржаныг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байна. МөнУ.Бийн нэхэмжлэлдээ сумын ЗДТГ-ын мэдэлд байдаг ****БӨА дугаарын HANTR машины тухай дурдсан байсан ба уг машиныгУ.Бт эзэмшүүлэх тухай ямар нэгэн эрхийн акт өмнө нь гараагүй, өөрөөр хэлбэл уг машиныг эзэмших эрхгүй байсан тул түүнээс эгүүлэн авч сумын цагдаагийн тасагт Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр шилжүүлэн өгөхөөр болсон. Аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Цагдаагийн газарт уг машиныг шилжүүлэн өгөх тухай хүсэлт гаргасан ба одоо хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна гэж тайлбар гарган маргажээ.

 

10. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  130/ШШ2021/00979 дугаартай У.Бийг Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай “У.Бауырбекийг ажилд түр эгүүлэн томилох тухай” тушаалаар У.Бийг Б сумын Засаг даргын тамгын газрын фермер маркийн авто машины жолоочийн ажилд эгүүлэн авсан боловч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй, ажилтныг ажиллах нөхцөлөөр хангаагүй, ажилд эгүүлэн авснаас ажлаас чөлөөлөх хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох...” үүргээ, мөн 43.2.2-т заасан “хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх” үүргээ тус тус биелүүлээгүй зэрэг хууль зөрчсөн асуудлыг зөвтгөх, ажилтны эрх ашиг, сонирхлыг хамгаалж гаргасан шүүхийн шийдвэрийг буруутгах хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Ажилтан У.Бийг ажлаас чөлөөлсөн ажил олгогч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалын үндэслэлд “жолоочийн орон тоо хасагдсан” гэх боловч тус байгууллагын жолоочийн орон тоо хасагдсан нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, гагцхүү ажил олгогчийн өөрийн баталж, шүүхэд гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн б/01 дугаар тушаалаар тухайн орон тоох хасагдсан гэж үзэх бодит үндэслэл тогтоогдоогүй болно.

12. Анхан шатны шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэн маргааны үйл баримтад  үнэлэлт дүгнэлт өгч, материаллаг эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                       

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ