Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2022/00630

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* ******* баг, ******* байрны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын ******* ******* баг ******* ******* түр оршин суух, ЖЮ7*******1*******304 регистрийн *******тай, овогт гийн нэхэмжлэлтэй,

Хариуч: ******* аймаг, ******* сум ******* баг өөрийн байрлах, *******030*******05 регистрийн *******тай, ******* аймгийн , , д холбогдох,

Тус ийн даргын 2021 оны 07 ******* сарын 05-ны өдрийн Б/34 ******* тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:  

Нэхэмжлэгч Д.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урангуа /ү-2555/

                        Хариуч байгууллагын төлөөлөгч

Хариучийн өмгөөлөгч Д.Урансувд /ү-1544/

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуч ******* аймгийн , , д холбогдуулан “тус ийн даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 ******* тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д., түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

       Миний бие ******* аймгийн , , д 2018 оны 05 сарын *******-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2020 оны 01 сарын 24-ний өдрийн Б/ тушаалаар Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлыг 1 орон тоогоор хавсран гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд 2018, 201******* онд ******* аймаг дахь Төрийн аудитын газарт тус байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан шалгагдаж, зөрчил дутагдалгүй, 2020 оны ******* сарын 18-нд тус байгууллагын ийн даргын гаргасан тушаалын дагуу “Шилдэг ажилтан”-аар шалгаран ажиллаж байсан. Гэвч 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 ******* тушаалаар Д. надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 ******* зүйлийн 38.1.2, 40.1.4, 40.1.5-д болон холбогдох бусад хууль тогтоомжид заасныг үндэслэн ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт дотоод аудитын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар албан үүргээ урвуулан ашиглаж, санхүүгийн сахилга бат зөрчин ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь санхүүгийн хяналт шалгалтын 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 25-01-01-өөс 25-01-0******* ******* актаар тогтоогдсон, тус актын төлбөрийг барагдуулах хугацаатай үүрэг өгсөн боловч одоог хүртэл барагдуулаагүй, ******* аймаг дахь төрийн аудитын газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитад шаардлагатай цалин, бараа материалын баримтыг гаргаж өгөөгүй зэрэг зөрчил гаргасан” гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 сарын 05-ны өдрөөр цуцалсан. Дээрх актуудыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй. Гэвч миний гарын үсгийг хамчаар зурсан байдаг. Сангийн Яаманд хоёр удаа гомдол гаргасан. Эхний гомдолд тус ийн дарга гарын үсэг зурсан учир ийг оруулах ёстой гэсэн хариу ирсэн. Дахин Сангийн Яаманд гомдол гаргахад уг үйлдэл нь дан ганц гийн буруутай үйлдэл биш байх тул ийг оруулах нь зүйтэй гэдэг хариу ирсэн. Хяналт шалгалтаар илүү ийн мөнгө олгосон гэж намайг буруутгасан. Илүү ийг дарга хамт олны хурал дээр хэлэлцэж, дарга шийдвэрийг гаргасан байдаг. Тиймээс нягтлан миний даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу дээрх гүйлгээг хийж байсан. Иймд ******* аймгийн , , ийн даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 ******* тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

       Байгууллагад хохирол учруулсан гэдгийг хэн яаж тогтоогоод байгааг ойлгохгүй байна. Актаар зөрчил дутагдал гарсан. Байгууллага дотроо цалин хөлсний зардлыг өөр бусад зүйлд зарцуулсан нь тус байгууллагын удирдлага, нягтлан бодогчийн буруу гэдгийг актаар тогтоосон. Гэхдээ байгууллагад ямар хохирол учирсан, энэ нь баримтаар нотлогдсон зүйл байхгүй. Албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, урвуулан ашигласан бол эрүүгийн хууль тогтоомжоор тогтоогдсон байхыг шаардана гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Байгууллага албан, тушаалтан хэн нэгнийг ажлаас чөлөөлөхдөө ийм үндэслэлийг хэн ч гэсэн гаргаж, тушаал гаргаж чадна. Энэ тушаалын үндэслэлээ нотлох ёстой. Хохирол учирсан эсэх дээр баримт байхгүй. Гэм буруутай зөрчил гаргасан гэдэг дээр бид зарим нэг зөрчлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ нь ажилтныг ажлаас халах хэмжээний зөрчил мөн үү, үгүй юу. Ажилтанд оногдуулаад байгаа сахилгын шийтгэл нь тухайн зөрчлийн шинж чанарт нийцэж байна уу, тохирч байгаа эсэхийг шүүх дүгнэх байх. Зөрчлүүдийн хугацааны тухайд хэлэхэд 2021 оны 02 сарын 23-ны өдөр аудитаар зөрчлийг илрүүлсэн гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Энэ нэг сар нь 6 сардаа багтсан байх ёстой. Гэтэл хуульд заасан хугацааг хэтрүүлж, г буруутгаж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилд нь эрүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15 457 472.37 төгрөгийг гаргуулан д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хангаж өгнө үү гэв.

       Хариуч ******* аймгийн , , ийн дарга , хариучийн өмгөөлөгч Д.Урансувд нар хариу тайлбартаа: Нэр бүхий иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2020 оны ******* ******* сарын 22-ны өдрийн 25-04-28 тоот удирдамжийн дагуу , , д төлөвлөгөөт бус дотоод аудит хийж, 2021 оны 02 ******* сарын 23-ны өдөр 25-01-01-өөс 25-01-0******* тоот акт, 25-04-01, 25-06-03, 25-04-02 албан шаардлагууд ирүүлсэн болно. Уг акт, албан шаардлагыг Д. нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Аудитын шалгалтаар Д. нь санхүүгийн ноцтой зөрчил гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч дээрх хяналт шалгалтын актуудыг эс зөвшөөрч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан гэх боловч одоог хүртэл уг шийдвэрүүдийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр манай байгууллагад ирээгүй байна. Д. нь Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэх хугацаанд хөдөлмөрийн харилцаатай холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаж байгаагүй. Захиргааны акт хүчин төгөлдөр болсон. Та гарын үсэг зурсан зураагүй гэх асуудлаар бус, уг захиргааны акт хүчин төгөлдөр эсэх дээр маргаан гаргах байсан. Гарын үсэг зураагүй учир уг захиргааны акт надтай хамаагүй гэж хэлээд байж болохгүй. Танд мэдэгдсэн, танд сонсох ажиллагаа хийгдсэн. Зөрчил гаргасан хугацааны тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Босоо удирдлагатай байгууллагын хувьд тухайн зөрчилтэй холбогдуулан дээд шатны байгууллагадаа гаргасан, энэ зөрчилд арга хэмжээ авах шийдвэр гаргасан хугацаанаас хойш 30 хоногийн дотор энэ хүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна. 6 сарын 30-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлнө гэдэг мэдэгдлийг д өгсөн. Тэр мэдэгдлийг танд танилцуулсан. Танилцуулсан хугацаанаас хойш таныг хуульд заасан хугацааны дотор ажлаас чөлөөлсөн. Зүй нь хөдөлмөрийн маргаан таслах комисст шүүхээс урьдчилсан байдлаар шийдүүлэх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн **************.2-т заасан ерөнхий зохицуулалтын дотор **************.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж, *******7.1 Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш ******* хоногийн дотор зох******* сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж заасан. Тэгэхээр хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан гэх баримт энэ хавтаст хэрэгт нэг ширхэг ч байхгүй. 1********************* оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу уг асуудлыг шийдэх гэж байгаа тохиолдолд та энэ хуулийн зохицуулалтын дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах байсан. Эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна гэдгийг шүүх анхаарах ёстой гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-ийг баримтлаагүй гэдэг асуудлыг ярьж байна. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 40.1.4, 40.1.5-г баримталч*******сан байгаа нь заавал 131.1.3-ийг барьснаар хүчин төгөлдөр шийдвэр болно гэдгийг шаардахгүй гэж үзэж байна. Иймээс ажил олгогчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэстэй байна гэж үзэж байна. Иймд иргэн Д.гийн шүүхэд гаргасан ******* аймгийн , , ийн даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/34 ******* тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэв.

       Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн болон 2018.05.14-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ******* аймгийн , , ийн даргын 2021.07.05-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/34 ******* тушаал, 2021.07.0*******-ний өдрийн “Д.г түр авч ажиллуулах тухай” Б/35 ******* тушаал, МУ-ын Сангийн яамны 2021.04.1*******-ний өдрийн 13-2/20******* тоот албан бичиг, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн шүүгчийн 2022.06.07-ны өдрийн 6/ШШ2022/0016 ******* “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* аймгийн , , ийн үе үеийн ахмад настнаа хүлээн авах үйл ажиллагаа зохион байгуулсан ажлын тайлан /2020.*******.01/, байгууллагад дотоод завсар 2020..08-2020..21-ний хооронд хийсэн гэх гэрэл зургууд зэрэг баримтуудыг (1-р хх 3-******* тал, 2-р хх 2-3, 47-58 тал),

      хариуч талаас ******* аймаг дахь Төрийн аудитын газрын Санхүүгийн тайлангийн аудит, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2021.02.25-ны өдрийн 1*******5 *******тай “Аудитын санал дүгнэлт”, тус газрын 2021.02.25-ны өдрийн *******3ДОА-2021/*******3/СТА-ТШЗ *******тай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлага, ******* аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны “Санхүүгийн хяналт, дотоод аудитын ажлын тайлан” /үүнд дотоод аудит хийсэн дүнгийн тухай тайлан, 2021.02.23-ны өдрийн 25-04-02 *******тай танилцуулга, Санхүүгийн хяналт, аудитын албан улсын ахлах байцаагчийн 2021.02.23-ны өдрийн 25-01-01-ээс 25-01-0******* *******тай актууд, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021.02.23-ны өдрийн 25-04-01-ээс 25-04-03 *******тай албан шаардлагууд багтсан/, Цаг , газрын даргын 2021.07.07-ны өдрийн Б/27 ******* “ын ийг албан тушаалаас чөлөөлөх тухай”, мөн даргын 2021.07.07-ны өдрийн Б/28 ******* “******* аймгийн , , ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаал, ******* аймгийн , , ийн даргын 201*******.05.20-ны өдрийн Б/2******* ******* “Д.д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2020.*******.02-ны өдрийн А/24 *******тай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаалууд, “Хөдөлмөрийн дотоод журам”, ******* аймгийн , , ийн инженер, техникч нарын хурлын 201*******..21-ний өдрийн 03 ******* тэмдэглэл, тус ийн “Цалин олгох хүснэгт”-үүд болон 201******* оны , ******* сар, 2020 оны 01 сарын ийн баланс зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн , , ийн Ёс зүйн хорооны хурлын 2021.03.1*******-ний өдрийн дүгнэлт, ******* аймгийн , , ийн зөвлөлийн 2021.06.07-ны өдрийн хурлаар хийгдсэн сонсох ажиллагааны тэмдэглэлийн хуулбар (1-р хх 23-84 тал, 2-р хх 5*******-*******8 тал) зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно. 

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* аймгийн , , ийн даргын 2020 оны 01 сарын 24-ний өдрийн “Д.д ажил хавсран ажиллуулах тухай” Б/ ******* тушаал, Цаг , газрын даргын баталсан ******* аймгийн , , ийн 2020 онд мөрдөх орон тоо, албан тушаалын жагсаалт зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2021.*******.17-ны өдрийн 2*******60 ******* шинжээчийн дүгнэлт, мөн хүрээлэнгийн 2022.05.04-ний өдрийн 76******* ******* шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг бүрдүүлж, нэхэмжлэгч болон хариуч талын хүсэлтээр гэрчүүдийг асуух ажиллагааг тус тус хийсэн болно. Мөн хариуч талаас актуудтай холбоотой маргаан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа үндэслэлээр тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасантай холбогдуулан ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн шүүгчийн 2021..0*******-ний өдрийн 6/ШЗ2021/00*******4 ******* “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжийн хуулбарыг авч хэрэгт хавсаргасан болно. (1-р хх *******6-136, 181-182, 188-226, 244-246, 2-р хх 31-45 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуч ******* аймгийн , , д холбогдуулан “Тус ийн даргын 2021 оны 07 ******* сарын 05-ны өдрийн Б/34 ******* тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” гомдлыг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 457 472,37 төгрөг гаргуулах гэж энэ хэсгийн шаардлагаа тодорхойлсон болно. (1-р хх 1-2 тал)

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Д. албан тушаалын хувьд шууд төсвийн захирагч мөн үү. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, журам зэргийг баримталсан атлаа үүнтэй холбоотой яг ямар зөрчил гаргасан гэдгийг заагаагүй. Ер нь гаргасан зөрчлийг тушаалд нэг бүрчлэн заахыг шаарддаг. Тушаал нь хуульд заасан шаардлага хангасан байх учиртай. Мөн нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авахдаа гаргасан зөрчилд нь тохирсон арга хэмжээ авсан эсэхийг анхаарах хэрэгтэй. 1********************* оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 ******* зүйлийн 131.2-т заасан Сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчиж арга хэмжээ авсан, энэ нь хуульд нийцээгүй. ...” гэж тайлбарлаж,

хариуч байгууллагын төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ “...Д.гийн хувьд байгууллагын Санхүү, аж ахуйн дарга, ерөнхий нягтлан бодогч. Үндсэн үүрэг нь байгууллагын бүх тайлан баланс, санхүүгийн үйл ажиллагааг гартаа барин хийж байгаа хамгийн итгэлтэй албан тушаал. Гэтэл дарга үүрэг болгосны дагуу би ийм зүйл хийсэн гэж хэлж байгаа нь хууль тогтоомж зөрчөөд явсан гэсэн үг. Энэ ч үүднээс улсын байцаагчийн акт , хоёр дээр гарсан. Акт нь эрх бүхий байгууллагын тогтоосон санхүүгийн итгэл алдсан үйлдэлтэй шууд хамааралтай нотлох баримт, нотломж. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасныг баримталч*******сан байгаа нь заавал 131 ******* зүйлийг барьснаар хүчин төгөлдөр шийдвэр болно гэдгийг шаардахгүй. Иймээс ажил олгогчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэстэй...” гэж тус тус тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч Д.гийн шүүхэд гаргасан дээрх гомдол нь 1********************* онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үүссэн ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой хөдөлмөрийн маргаан байх тул шүүх дээрх хуулийг баримталж тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх хуулийн ************** ******* зүйлийн **************.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба нэхэмжлэгч Д. өөрийг нь ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн 2021 оны 07 ******* сарын 05-ны өдрийн Б/34 *******тай тушаалд хуульд заасан хугацаанд гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Д. нь 2018 оны 05 ******* сарын *******-ны өдөр ******* аймгийн , , д нягтлан бодогчоор томилогдон ажиллаж эхэлсэн байх бөгөөд уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.4-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахаар байна.

Ажил олгогч буюу ******* аймгийн , , ийн дарга М. нь ажилтан буюу нягтлан бодогч Д.тай 2018 оны 05 ******* сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-гээр тогтоогдож байх ба тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. (1-р хх 4-6 тал)

Мөн даргын 2020 оны 01 ******* сарын 24-ний өдрийн Б/ ******* тушаалаар нэхэмжлэгч Д.г дээрх ийн Захиргаа, санхүү аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж, нэхэмжлэгч нь энэхүү албан тушаалд ажиллаж байсан байна. (1-р хх 181 тал)

Гэвч түүнийг ******* аймгийн , , ийн дарга М. 2021 оны 07 ******* сарын 05-ны өдрийн Б/34 ******* тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 ******* зүйлийн 38.1.2, 40 ******* зүйлийн 40.1.4, 40.1.5, Төсвийн тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.1.2, 5.1.3, 5.1.5, 41 ******* зүйлийн 41.2.2, 41.2.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 ******* зүйлийн 13.6, 20 ******* зүйлийн 20.1.2, 20.1.4, 20.2.*******, 20.2.13, Засгийн газрын 201******* оны 3******* ******* тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Сангийн сайдын 20******* оны 2*******4 тоот тушаалын “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага шалг журмын 3.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгож Захиргаа, санхүү аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч Д. нь ...хяналт шалгалтаар албан үүргээ урвуулан ашиглаж, санхүүгийн сахилга бат зөрчин ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь санхүүгийн хяналт шалгалтын 2021 оны 02 ******* сарын 23-ны өдрийн 25-01-01-ээс 20-01-0******* *******тай актуудаар тогтоогдсон, тус актын төлбөрийг барагдуулах хугацаатай үүрэг өгсөн боловч барагдуулаагүй, Төрийн аудитын албанд 2020 оны санхүүгийн аудитад шаардлагатай цалин, бараа матераилын баримтыг гаргаж өгөөгүй зэрэг зөрчил гаргасан гэж 2018 оны 05 ******* сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 ******* сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. (1-р хх 7 тал)

Мөн хариуч ******* аймгийн , , ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2021 оны 07 ******* сарын 07-ны өдрийн Б/35 ******* тушаалаар ...сул орон тоог нөхөх хүнгүй тул Д.г 2021 оны 07 ******* сарын 0*******-ний өдрөөс эхлэн 2021 оны 07 ******* сарын 26-ны өдрийг дуустал түр авч ажиллуулахаар тушаал гарган ажиллуулж, түүнд энэ ажилласан хугацааны цалин хөлсийг олгосон байна. (1-р хх 8 тал)

Нэхэмжлэгч Д.г дээрх Б/35 ******* тушаалаар түр авч ажиллуулсан байгаа хэдий ч түүнийг ...даргын 2021 оны 07 ******* сарын 05-ны өдрийн Б/34 ******* тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах явдал ажилтны хүсэл зоригоос гад хийгддэг тул ажил олгогчийн шийдвэрт гэрээ цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай.

1********************* оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.1.4-т “Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох талаар хуульчилсан.

Хариуч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгч Д.г хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу албан үүргээ урвуулан ашиглаж, санхүүгийн сахилга батыг зөрчиж цалин хөлс, мал аж ахуй, тээвэр шатахууны зардалтай холбоотой ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж тайлбарладаг.

Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд ямар зөрчлүүдийг ойлгох талаар тусгасан байх бөгөөд ажил олгогч нь ажилтныг тус гэрээнд заасан “...Шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол” гэснийг зөрчсөн гэж тайлбарладаг.

Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаардана.

1. Хэрэгт авагдсан ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 02 ******* сарын 23-ны өдрийн 25-04-02 ******* “Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай” танилцуулгаас харахад нэр бүхий иргэдээс ирүүлсэн хүсэлт, батлагдсан удирдамжийн дагуу тус газрын 2018-2020 оны үйл ажиллагааг өргөдөлд дурдагдсан асуудлын хүрээгээр хэсэгчлэн хамруулан удирдах дээд газрын тушаал, ийн даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэл, бараа матераилын тайлан, малын тайлан, санхүүгийн тайлан, харилцахын баримт, цалин олгодог банкны түр дансны хуулга, бусад шаардлагатай баримтуудад дотоод аудит хийсэн талаар тусгасан байна.

Энэхүү аудитын шалгалтаар нийт 68 627 700 төгрөгийн зөрчил илэрснээс 26 727 *******0 төгрөгийн зөрчилд улсын ахлах байцаагчийн ******* акт тогтоож, 38 717 600 төгрөгийн зөрчилд улсын байцаагчийн 3 алан шаардлага өгч, илэрсэн алдаа бүрд  зөвлөмж өгч ажилласан байхаас гадна байгууллагын дарга болон нягтлан бодогч нарт ...Санхүү, төсвийн гүйцэтгэлийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд үнэн зөв гүйцэтгэж, тайлагнах, Төсвийн тухай хуулийн 5 ******* зүйлд заасан төсвийн иж бүрэн, үнэн зөв байх, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмыг баримтлан хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, мөн төсвийн шууд захирагч нар төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг өгөхгүй байх, илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгах, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг дахин давтахгүй байх гэх мэт олон саналыг хүргүүлжээ. (1-р хх 33-57 тал)

Мөн ******* аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 ******* сарын 23-ны өдрийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-04, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-0******* ******* актуудаас үзэхэд нягтлан бодогчоор ажиллаж байсан Д. нь илүү цалин, хөлс олгох, хууль тогтоомж зөрчин цалтин хөлс олгох, хууль бусаар бусдаас цалин суутган авах, байгууллагын малыг худалдан борлуулсан үнийг төсөвт лөрүүлэгүй, зарлагадсан тушаал шийдвэр байхгүй, данс бүртгэлд авлагаар тусгаагүй, анхан шатны баримт, нотломжгүй шатахуун зарцуулсан, шатахууныг зориулалт бусаар зарцуулсан зэргээр төрд хохирол учруулсан байх ба дээрх актуудаар тогтоосон төлбөрийг ийн дарга М., нягтлан бодогч Д. болон бусад холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлж, төсвийн орлого болгох...” талаар тус тус тогтоосон байна.

Дээрх актуудыг үндэслэлгүй, хууль болон зорилгодоо нийцээгүй гэж үзвэл энэ талаар хянуулахаар актыг хүлээн авснаас хойш ******* хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж болох тухай дээрх актуудад заасан байх боловч нэхэмжлэгчийн зүгээс улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй байна.

Иргэний хэргийн шүүхийн хувьд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн гаргасан актын үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Дээрх танилцуулга болон актуудтай хариуч байгууллагын тухайн үед ажиллаж байсан дарга М., одоо даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа , нэхэмжлэгч Д. нар танилцсан байдаг бөгөөд танилцуулга, актуудад тэдний гарын үсгүүд зурагдсан байдаг.

Гэвч нэхэмжлэгч Д. нь дээрх актуудыг зөвшөөрч гарын үсэг зураагүй гэж маргадаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, дотоод аудитын 2021 оны 25-04-02 ******* танилцуулга болон тус албаны улсын ахлах байцаагчийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-04, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08 ******* актууд тус бүрт зурагдсан “Д.” гэсэн нэрийн тайлалтай гарын үсэгт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 0******* ******* сарын 15-ны өдрийн 138/ШЗ2021/02041 ******* захирамжаар хангаж шийдвэрлэн шинжээчээр Шүүхийн үндэсний хүрээлэнг томилсон. (1-р хх *******0-*******1, *******8-*******2 тал)

Шинжээч нь 2021 оны ******* ******* сарын 17-ны өдрийн 2*******60 ******* дүгнэлт гаргаж, тус шүүхэд ирүүлсэн бөгөөд дүгнэлтээр “...25-04-02, 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-04, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08 ******* баримуудад зурагдсан гарын үсгүүд нь ...харьцуулах загвараар ирүүлсэн Д.гийн гэх гарын үсгийн 2018, 201*******, 2020 онуудад зурагдсан 3 өөр бүтэцтэй гарын үсгийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй байна...” гэжээ. (1-р хх *******5-136 тал)

Нэхэмжлэгч Д. нь дээрх дүгнэлттэй танилцаж “нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 01 ******* сарын 18-ны өдрийн 138/ШЗ2022/00256 ******* захирамжаар хангаж шийдвэрлэж, шинжээч нь 2022 оны 05 ******* сарын 04-ний өдрийн 76******* ******* дүгнэлт гаргаж тус шүүхэд ирсэн бөгөөд дүгнэлтээр “...25-04-02, 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-04, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08 ******* баримуудын Д. гэсний урд зурагдсан гарын үсгүүд нь ...харьцуулах загвараар ирүүлсэн ...баримтад зурагдсан Д.гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна...” гэжээ. (1-р хх 141-142,146-150, 186-226 тал)

Түүнчлэн нэхэмжлэгч Д. нь ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны ******* сарын 02-ны өдөр ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга т холбогдуулан “Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 ******* сарын 23-ны өдрийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-07, 25-01-08, 25-01-0******* ******* актуудын Д.д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэсэн байх боловч тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргаж, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 ******* сарын 07-ны өдрийн 6/ШШ2022/0016 ******* “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарч тус захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгджээ. (1-р хх 245-246 тал, 2-р хх 2-3 тал)

2. Хэрэгт авагдсан ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 ******* сарын 25-ны өдрийн 1*******5 ******* ******* аймгийн , , д хүргүүлсэн “Аудитын санал дүгнэлт” болон тус газрын 2021 оны 02 ******* сарын 25-ны өдрийн *******3ДОА-2021/*******3/СТА-ТШЗ *******тай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлага  зэргээс харахад тус нь санхүүгийн аудитад шаардлагатай цалин, бараа материалын баримтыг Төрийн аудитын газраас шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй болох нотлогдож байна. (1-р хх 23-2******* тал, 2-р хх 77 тал)

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 ******* зүйлийн 37.2, 38 ******* зүйлийн 38.6, 43 ******* зүйлд зааснаар асуугдсан гэрч “...2020 оны 05 ******* сарын цалин дээр надад илүү ийн мөнгө гаргасан байсан. Би 2020 оны 05 ******* сарын 23-ны өдөр буцаагаад нягтлан бодогч Д.гийн данс руу шилжүүлсэн. Илүү аар ажилласан зүйл байхгүй байтал илүү ийн хөлс гэж орж ирэхээр нь нягтлангаас асуусан...” гэж,

гэрч “...2020 оны 03 ******* сарын 23-ны өдөр **************2 078 төгрөгийн цалин орсон. Үндсэн цалин 70******* 57******* төгрөг байтал илүү орсон байсан. ...бичиг хэрэг ...163 7*******6 төгрөгийг Д.гийн данс руу шилжүүлээрэй гэхэд нь би шилжүүлж байсан. 2020 оны 05 ******* сарын 22-ны өдөр 1 0*******0 *******60.46 төгрөгийн цалин орсон. ...421 662 төгрөгийг буцааж нягтлангийн данс руу шижлүүлж байсан. Би ахлах техникч учир ийн бүртгэлийг гаргаж өгдөг юм. Тухайн үед ажиллаж байсан 5 ажилтан илүү аар ажиллаж байгаагүй. Цагийн бүртгэлийн 1 хувийг рүү явуулж, 1 хувийг нь тэндээ авч үлдсэн. Илүү бүртгэж явуулаагүй байхад яагаад илүү ийн мөнгө орсон...” гэж,

гэрч М. “...Цагийн баланс дээр илүү бичилгүйгээр надаар батлуулсан мөртлөө цалин бодохдоо өөр дээрээ илүү бичсэн байсан. Ийм үйлдэл 3 удаа гаргасан. Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгоор ашигласан, шунахайн сэдлээр байгууллагын эд зүйл, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн ашигласан. Байгууллагын малыг надад хэлэлгүй хувьдаа авсан асуудлууд гарч ирсэн...” гэж,

гэрч “...2020.*******.18-н хүртэлх хугацаанд хүмүүсээс тай холбоотой санал ирээд л байсан. Ингээд 2020.*******.18-нд бичиг хэргийн ажилтан , үйлчилгээний ажилтан , нэр бүхий хүнээс гээд 3 өргөдөл ирсэн. ...Ёс зүйн хороо өргөдөлтэй танилцаад давхардсан тоогоор ******* хүнтэй уулзаж ярилцаад, ЗГ-н 33 ******* тогтоолоор батлагдсан журмын дагуу ёс зүйн зөрчил гаргасан байна гэсэн дүгнэлт гаргасан...” гэж,

гэрч ийн “...68 000 000 төгрөгийн зөрчил илэрсэн. Актаар 27,7 сая төгрөг, албан шаардлагаар 38,7 сая төгрөг тавигдсан. Акт тогтооно гэдэг нь ...төрд болон бусдад уруулсан хохирол байна уу, эсхүл байгууллага, иргэний хууль бусаар олсон орлогод акт тогтоодог. ...гийн дансанд орсон гэдэг нь нотлогдож байгаа учир гаар төлүүлэхээр 2 акт бичигдсэн шиг санаж байна...” гэж тус тус мэдүүлжээ. (1-р хх 234-23******* тал, 2-р хх 31-45 тал)

Аливаа аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэл нь үнэн зөв байх зарчимд силж, санхүүгийн бүртгэл тайлангаа гаргах үүрэгтэй бөгөөд Д. байгууллагын нягтлан бодогчийн хувьд Төсвийн тухай хуулийн 5 ******* зүйлд заасан Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад баримтлах зарчим, 6 ******* зүйлд заасан Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 ******* зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэх гэх зэргээр холбогдох хууль, тогтоомж, дүрэм журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.

Дээрх бүгдээс дүгнэхэд нэхэмжлэгч Д. нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан, 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж тус тус үзэх үндэслэл тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаар хариуч буюу ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж тус тус дүгнэснийг шүүх буруутгах боломжгүй, үүнийг хууль зөрчсөн гэж үндэслэлгүй байна.

Түүнчлэн дээрх 25-04-02, 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-04, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08 ******* актуудад зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Д.гийн харьцуулах загвараар хүргүүлсэн гарын үсгүүдтэй тохирохгүй байна гэж шинжээч дүгнэсэн нь, мөн Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч Д.г тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь тус тус түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүйд тооцогдохгүй юм.

Гэвч ажил олгогч ******* аймгийн , , ийн дарга нь нэхэмжлэгч Д.г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж түүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа 1********************* оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 ******* зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн байна.

Тухайлбал, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 25-04-02 ******* “Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай” танилцуулга болон тус албаны Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-04, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-0******* ******* актууд нь 2021 оны 02 ******* сарын 23-ны өдөр гарсан, үүнээс өмнө буюу 2021 оны 02 ******* сарын 22-ны өдөр ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хариуч байгууллагад очиж тус танилцуулга болон актын талаар сонсох ажиллагаа хийсэн байх тул энэ хугацааг зөрчил илэрсэн хугацаа гэж тооцож, үүнээс хойш нэг сарын дотор ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байжээ. Гэтэл ажлаас халсан тушаал дээрх хугацаа өнгөрсний дараа буюу 2021 оны 07 ******* сарын 05-ны өдөр гарсан нь хуульд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.г ******* аймгийн , , ийн Захиргаа, санхүү аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэгч Д.г ажлаас нь чөлөөлсөн хариучийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэх үндэслэлээр түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул 1********************* оны Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* ******* зүйлийн 6*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нөхөн гаргуулах зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг 2021 оны 07 ******* сарын 05-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдрөөр буюу 2022 оны 06 сарын 2*******-ний өдрөөр дуусгавар болгон нийт 15 457 472,37 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-оос үзвэл нэхэмжлэгч Д. нь 2021 оны 4-6 саруудад буюу сүүлийн гурван сард нийт 3 833 *******40 төгрөгийн цалин авч, ажиллажээ.

Нэхэмжлэгч Д. нь 2021 оны 07 сард ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш түр хугацаанд ажиллан, цалин хөлс авсан байгаа хэдий ч энэ хугацаа нь албан ёсоор ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш******* асуудал учраас нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн 3 сард уг 7 сарыг оруулаагүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/1*******2 ******* тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу дундаж цалинг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн гурван сар буюу 2021 оны 4-6 саруудад авсан нийт цалин хөлсний нийлбэр 3 833 *******40 төгрөгийг 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин хөлс 1 277 *******80 төгрөг гарч байх бөгөөд үүнийг нэг сарын дундаж ажлын өдөр болох 21 өдрөөр тооцох /*******77*******80 : 21/-од нэг өдрийн дундаж цалин хөлс 60 856,1******* төгрөг байна.

Нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс болох 60 856,1******* төгрөгийг түүний ажилгүй байсан бүх хугацаа буюу 2021 оны 07 ******* сарын 05-ний өдрөөс 2022 оны 06 ******* сарын 2*******-ний өдрийг дуусталх нийт 237 хоног /үүнд түр ажиллаж, цалин хөлсөө авсан 2021.07.0*******-26-ны өдрүүд, мөн баяр ёслол болон бүх нийтээр амрах өдрүүд ороогүй/-оор тооцон, ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 422 *******17,03 төгрөгийг хариуч ******* аймгийн , , өөс гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож, энэ хэсгийн шаардлагаас үлдэх 1 034 555,34 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1********************* оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 ******* зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид олгох 14 422 *******17,03 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг ******* аймгийн , , ийн санхүүд даалгах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуч ******* аймгийн , , ийн даргын 2021 оны 07 ******* сарын 05-ны өдрийн Б/34 *******тай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг шүүх хангах боломжгүй байна.

Учир нь ажил олгогчийн дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх дээрх Б/34 ******* тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй тул нэхэмжлэгчийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуч УЦУОШТ-өөс ажлаас үндэслэлгүй халсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 230 065 төгрөг нийт 300 265 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.2.2, 6, 8, 160 ******* зүйлийн 160.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1********************* оны Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* ******* зүйлийн 6*******.1, *******8 ******* зүйлийн *******8.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.г ******* аймгийн , , ийн Захиргаа, санхүү аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 422 *******17,03 /арван дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга есөн зуун арван долоон төгрөг тэг гурван мөнгө/ төгрөгийг хариуч ******* аймгийн , , өөс гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ******* аймгийн , , ийн даргын 2021 оны 07 ******* сарын 05-ны өдрийн Б/34 ******* тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсэг болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаас үлдэх 1 034 555,34 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай..

2. 1********************* оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 ******* зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 14 422 *******17,03 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуч ******* аймгийн , , ийн санхүүд үүрэг болгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д. нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60.1, 56 ******* зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуч ******* аймгийн , , өөс улсын тэмдэгтийн хураамжид 300 265 /гурван зуун мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж ******* аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.2, *******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн *******.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЖАРГАЛТУЯА