Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/шш2022/01549

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01549

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б,

Хариуцагч: Х.Т нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 15.000 ам доллар буюу 42.737.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , хариуцагч Х.Т , А.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч М.Ц  нь хариуцагч А.Б , Х.Т  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 15.000 ам доллар буюу 42.737.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.       А.Б нь надтай яриад Найзынхаа хамтаар юм хийх гэсэн юм гэж хэлээд Х.Т  хамтаар 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10.000 ам долларыг 2 сар 11 хоногийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч авсан боловч тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Иймд А.Б , Х.Т  нараас хувь тэнцүүлэн 15.000 ам доллар буюу 42.737.550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би найз Х.Т дамжуулан М.Ц-аас 10.000 ам доллар зээлдүүлсэн ба уг мөнгийг би бэлнээр авч хэрэглэсэн. Тэгэхээр би өөрөө тухайн мөнгийг төлнө. Х.Т  нэг ч төгрөг аваагүй тул түүнийг хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Х.Т  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би найз А.Б  тусалж, М.Ц-тай холбоо барьж, мөнгө зээлдэж авсан. Гэхдээ би тухайн мөнгийг аваагүй бөгөөд түүнийг төлөх үндэслэлгүй. А.Б  нь мөнгөө бэлнээр авч, ашигласан тул надаас зээлийн төлбөр төлүүлэхээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 371.700 төгрөг төлсөн баримт, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол банкнаас заралсан ханшийн лавлагаа, 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, М.Ц , А.Б , Х.Т нарын иргэний үнэмлэхний хуулбар, М.Ц-аас Д.Г-т олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд М.Ц  болон А.Б , Х.Т нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, А.Б , Х.Т  нар 10.000 ам долларыг 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 сар 11 хоногийн хугацаанд, сарын 1 хувийн хүүтэй, мөн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон байна.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд маргаангүй гэсэн боловч хариуцагч А.Б  уг 10.000 ам долларыг авч ашигласан тул тэрээр уг төлбөрийг төлөхөөр хариу тайлбар гаргасан. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг төлбөрийг хоёр хариуцагчаас хуваан гаргуулахаар шаардсан болно.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Гэвч хариуцагч А.Б  нь Уг мөнгийг өөрөө авч хэрэглэсэн тул би өөрөө төлнө гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан тул хариуцагч А.Б зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Б  зээлийн гэрээний үүрэг 15.000 ам доллар буюу 42.737.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Т-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас 371.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-т олгоно.

 

8. Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч А.Б , Х.Т  нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлэх тухай хүсэлт гаргасан боловч хэргийг хянан шийдвэрлэсэн тул уг хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Б-с зээлийн гэрээний үүрэг 15.000 ам доллар буюу 42.737.550 /дөчин хоёр сая долоон зуун гучин долоон мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Т-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371.700 /гурван зуун далан нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бу-аас 371.700 /гурван зуун далан нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасныг баримтлан хариуцагч А.Б , Х.Т  нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА