Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2022/00526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Ө  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х, Хаяг:Баян-Ө  аймаг, Ө  сум 0  дугаар баг,

 

Хариуцагч: Б. Хаяг:Баян-Ө  аймаг, Н  сум 7 дугаар баг, Х гэх газарт оршин суух,

 

Хариуцагч: С.Н . Хаяг:Баян-Ө  аймаг, Н  сум 0 дугаар баг, Х  багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б аас  нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөг, хариуцагч С.Н аас Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв (8х5) талбайтай модон байшингийн үнэ 2,400,000 төгрөг, 50 м.кв (5х0 ) талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв 3х3 тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв (5х4) өвсний модон хашаа үнэ 200,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөгийг тус тус  гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З  ,

Хариуцагч Б ,

Хариуцагч С.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н ,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х  нь хариуцагч Б , С.Н  нарт холбогдуулан Б аас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөг, С.Н аас Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв (8х5) талбайтай модон байшингийн үнэ 2,400,000 төгрөг, 50 м.кв (5х0 ) талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв 3х3 тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв (5х4) өвсний модон хашаа үнэ 200,000 төгрөг нийт 3,150,000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

 1.1 Нэхэмжлэгч Х  миний бие авто машины осолд орж сүүж яс бэртэж, гэмтээд түүнээс болж тахир дутуу болсон, хөгжлийн бэрхшээлтэй хүн бөгөөд нөхөр А.С 2017 онд нас барсан ба 0 -аас 17 насны 3 хүүхэдтэй. Өрх толгойлсон эмэгтэй юм.

1.2 Нөхөр А.С 2017 онд нас барсан тул бага насны хүүхдүүдийг сургахаар Н  сумын 3 дугаар багийн нутаг Х  гол гэх газраас Ө  суманд түр оршин сууж амьдарч байгаа. Тиймээс Н  сумын 3 дугаар багт байршилтай модон байшин 40 метр квадрат талбайтай /8м*5м/, малын задгай модон хашаа 150 метр квадрат талбайтай /15м*0 м/, өвсний хашаа 20 метр квадрат талбайтай /4м*5м/, тугалын пүнз 9 метр квадрат /3м*3м/ зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг төрлийн хүн болох С.Н , Б  нарт захиж, хариуцуулж өгч орхисон байсан.

1.3 Гэтэл хариуцагч С.Н  нь бидний дундын хөрөнгө болох модон байшин 40 метр квадрат талбайтай /8м*5м/ 2500000 төгрөг, малын задгай модон хашаа 150 метр квадрат талбайтай /15м*0 м/ 500000 төгрөг, өвсний хашаа 20 метр квадрат талбайтай /4м*5м/ 200000 төгрөг, тугалын пүнз 9 метр квадрат /3м*3м/ 150000 төгрөг, бүгд үнэ 3350000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг С  гэх хүнд худалдаж, үнэ өртгийг хувьдаа ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжиж байна.

1.4 Хариуцагч Б  нэхэмжлэгч Х  миний өмч болох нас бие гүйцсэн 3 тооны эм үхэр буюу 4500000, 3 тооны дөнжийн үхэр буюу 20 0000 төгрөг, 3тооны бяруу үхэр буюу 1800000 төгрөг буюу нийт 9 тооны үхэр буюу 8400000 төгрөгийн ханштай үхэр малыг түр маллаж өгнө гэж авч яваад өөрөө хувьдаа завшсан байна.  Би уг үхрүүдийг хариуцагч Б аас шүүхийн журмаар нэхэмжилсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Б  нь надад ирж, тухайн үхэр мал бэлэн байгаа, та хэзээ ч өөрийн үхрийг авч болно гэж намайг итгүүлэн үнэмшүүлж төөрөгдөлд оруулж, улмаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах хүсэлт гаргуулан авч Баян-Өлгий  аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 0 дугаартай шүүгчийн захирамжийг гаргуулж өөртэй  давуу байдал олж, хууран мэхлэн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Б ын үхэр тань бэлэн байна, очиж ав гэсэн үгэнд итгэж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, шийдвэр гаргуулсны дараа Б ад очиж, үхэр малаа авах гэтэл зарим нэгийг зарж борлуулан завшсан, заримыг нь хувьдаа ашиглаж идшиндээ хэрэглэж алга болгосон байх юм. Ингэж Б  намайг хуурч мэхлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ үндэслэлгүйгээр татгалзуулсан байдал нь нотлогдсон нөхцөл байдал өөрчлөгдсөн учир шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.

1.5 Би анх тус шүүхэд хариуцагч Б , С.Н  нарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарын тайлбар, хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэж дараах байдлаар өөрчилж, багасгаж байна.Үүнд:

1.6 Хариуцагч Б аас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөг гаргуулах тухай гэж.

1.7 Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д тус тус зааснаар хариуцагч С.Н аас Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 8х5=40м.кв талбайтай модон байшин үнэ 2,400,000 төгрөг, 5х0 =50 м.кв талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 3х3=9 м.кв тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 5х4=20 м.кв өвсний модон хашаа үнэ 200,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн үнийг тус тус гаргуулахыг хүсье гэв.

 

2.Хариуцагч С.Н  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н  нарын хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч Х гийн шүүхэд хандан гаргасан Б , С.Н  нарт холбогдуулан 3 тооны тугалтай үхэр, 3 гунан үхрийн үнэ 8,400,000 төгрөг гаргуулах, байшин, хашаа хорооны үнэ 3,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхэд Х гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байсаар байхад хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна.

2.2 Х  нь урьд нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн нэхэмжлэлдээ дурдсан 3 тооны тугалтай үхэр, 3 гунан үхрийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Х  нь өөрийнхөө нэхэмжлэл нь үндэслэлгүй гэдгийг мэдэж нэхэмжлэлээсээ татгалзаж Баян-Ө  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдрийн 0 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Захирамжийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4 дэх хэсэгт зааснаар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан билээ. Гэтэл Х  нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймээс Х гийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.3 Нэхэмжлэгч Х гийн С.Н аас байшин, хашаа хорооны үнэ 3,350,000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь үндэслэлгүй байна. С.Н ын эцэг болох А.С , хойд ээж нь болох Х  нар Н  сумын Х  багт амьдарч байгаад 2015 онд Ө  сумын 0  дугаар багт газар авч түүндээ байшин барьж 2016 онд бүгдээрээ нүүж ирсэн байна. Ө  сумын 0  дугаар багт байрладаг байшинг эцэг болох А.С , С.Н  хоёр өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөрөө барьж Х  багаас нүүж ирж амьдарч байхад өвчний улмаас эцэг нь нас барсан байна.

2.4 С.Н ын эцэг нь нас барахаас өмнө эд хөрөнгөө эхнэр болон хүүхдүүдэд оногдох хэсгийг хувааж өгч, аймгийн төвд байгаа байшинг Х  нар суухаар болж, Х  голд С.Н  байшин барьж амьдрахаар болжээ. Х  голд мал дээрээ суухаар С.Н  очиж байшин барьж, хашаа татсан ба түүнд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй байна. Улмаар С.Н  нь эрүүгийн  хэрэгт холбогдон шүүхээс хорих ял авсан тул түүний 3 тооны үхрийг Б ын малд нийлүүлсэн ба одоо Х  нь тухайн үхрүүдийг үр төлийн хамт нэхэмжилж байгаа юм байна.

2.5 С.Н ын эцэг А.С нас бараагүй байхад С.Н ын хуваарьт малыг түүний өөрийнх нь нэр дээр тоолуулсан, тухайн С.Н  дангаараа эзэмшдэг байжээ. Х  багт байгаа байшинг Ө  суманд нүүлгэж барьснаас үлдсэн балгаст С.Н  өөрөө хашаа хороо, байшин засаж бусдад зарсан байна. С.Н  нь өөрт ногдох гэр бүлийн дундын хөрөнгөө бусдад зарж борлуулах эрх нь нээлттэй байгаа. Түүнд Х гийн оролцох эрх байхгүй болно. Тэгээд ч тухайн хашаа хороонд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан бөгөөд бусдад худалдан борлуулахдаа материалын үнийг тооцож худалдсан байна

2.6 . Иймд Х гийн нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж, түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн хашаа, байшингийн үнэ нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.

 

3.Хариуцагч Б ын  хариу тайлбар, татгалзал:

3.1 Нэхэмжлэл гаргагч Х  нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн адил аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б  болон С.Н  нараас 9 үхрийн мөнгө болох 6,900,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагатай нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлээс өөрөө хариуцагч нартай хоорондоо харилцсан тохиролцсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна, тус хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар шийдвэрлэж өгнө үү гэснээр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдрийн 0 дугаартай захирамж гарч хариуцагч С.Н , Б  нарт холбогдуулан гаргасан үхрийн үнэ 6,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

3.2 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан байгаа.

3.3 Гэтэл Х  одоо 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мөн адил хариуцагч Б , С.Н  нараас 11,750,000 мянган төгрөг төлүүлэх тухай гэж үндэслэлгүй олж авсан буюу эзэмшиж байгаа үхэр малыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхийн урьд шийдвэрлэсэн шийдвэрийг дүн өөрчлөн дахин гаргасан.

3.4 Тухайн нэхэмжлэл гаргахад Б нь Х  надад ирж "тухайн үхэр мал бэлэн байгаа, та хэзээд өөрийн үхрийг авч болно” гэж намайг итгүүлэн үнэмшүүлж, төөрөгдөлд оруулж, улмаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах хүсэлт гаргуулсан намайг өөрт давуу байдал олж, хуурч мэхлэн үндэслэлгүй хэрэгсэхгүй болгуулсан гэж бичсэн нь үндэслэлгүй юм.

3.5 Яагаад гэвэл хариуцагч Н нь тухайн нэхэмжлэгч болох Х н түүний ээж болдог бөгөөд үрчилж авсан хүүхэд нь болдог тэр хоёрын таарамжгүй харилцааны улмаас дунд нь намайг холбож намайг очиж хууран мэхлэн уулзсан мэтээр үндэслэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон мэтээр өнөөдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байдаг. Хүүхэд тэр хоёр хоорондоо учраа олсны дараа нэхэмжлэлээс өөрөө татгалзаж хаах хүсэлтийг өгч хаагдсан, тэр хоёр хоорондоо таарахгүй, хэрэлдэх үед дахин нэхэмжлэл гаргаж хүмүүсийг чирэгдүүлдэг асуудалд миний бие гомдолтой байна.

3.6 Энэ хүн сэтгэцийн хувьд эрүүл эсэх нь өөрөө эргэлзээтэй. Урьд нэхэмжлэлд хариуцагч Б  надаас нийт 9 тоон үхрийг нийт 6.900.000 төгрөгөөр үнэлж уг мөнгийг 2 хариуцагчаар гаргуулахаар нэхэмжилсэн бол одоогийн гаргасан нэхэмжлэлд надаас бүдүүн насны 3 тооны эм үхэр үнэ 4500.000 төгрөг, дөнжин насны үхэр  3 тооны 2,0 0,000 төгрөг, бяруу насны үхэр 3 тооны үнэ 1,800,000 төгрөг буюу бүгд 6 тооны үхрийн үнэ 6,400,000 мянган төгрөг нэхэмжилсэн бөгөөд үхрийн тоо 9 эсвэл 6 гэдгийг өөрөө мэдэхгүй мөн нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хувьд 8,400,000 төгрөг болж өөрчлөгдөж нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, урьд энэ маргааны талаар шийдвэр гарсан байхад уг нэхэмжлэлийг шүүх дахин хүлээж авч байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

3.7 Ер нь Х  нэхэмжлэлдээ  “Б аас очиж үхэр малаа авах гэтэл зарим нэгийг зарж борлуулан мөнгийг завшсан, заримыг нь хувьдаа ашиглаж, хүнсэнд хэрэглэж алга болгосон байх юм” гэж бичсэн бөгөөд ийм асуудал болсныг яаж тогтоосныг мэдэхгүй надад огт үхэр авъя гэж ирж байгаагүй бөгөөд гаднаас таамаг дэвшүүлж, үндэслэлгүй юм бичээд явж байна.

3.8 Хүүхэд нь С.Н   шоронд ороход өөрөө эд хөрөнгө малаа хүмүүст өгч нүүж явсан. 2019 онд Х  өөрөө намайг дуудан бүдүүн насны 2 үхрийг тугалтайн  “би Ө н төвд харж хандаж чадахгүй юм байна, чамд байг гэж хэлээд шаардлагатай бол авна” гэж өгсөн түүнээс хойш тус үхрүүд надад байсан, надаас шаардаж нэг ч удаа үхэр авна гэж хэлж ирээгүй. Тухайн үхрүүдийг хариуцагч Б  би одоо 3 жил харж хандаж байгаа бөгөөд тэрний хөлсөнд ямар нэгэн зүйл нэхэмжилж байгаагүй, тухайн үхрүүд одоо үржиж 6 үхэр болсон.

3.9 Х  манай хамаатан болдог өөрөө өвчтэй болохоор тусалж үхрийг нь харж өгсөн. “Та авна гэж хэлэхгүй мөөртлөө яагаад шүүхэд өгөөд байгаа юм вэ” гэж би урьд нь түүний хүүхэд болох С.Н аар дамжуулж хэлсэн тэрнээс хойш уулзаж ирээгүй мөөртлөө одоо дахин нэхэмжлэл гаргасан байна.

3.0  Надад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2 үхрийг тугалтайн хамт өгөхөд Х  өөрийн төрсөн дүү БЫ д 1 үхрийг тугалтайн хамт өгч явуулсан, уг үхрийг надаас нэхэмжилж байгаа юм шиг байна. Х  надад бүдүүн хоёр үхрийг тугалтайн хамт хүлээлгэж өгсөн. Уг нэхэмжилсэн 8,400,000 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин сүүлд надад ирж үржиж 2 үхэр нэмэгдэж 6 тооны үхрийг учир мэддэг хүмүүсийг дагуулж С.Н , Х  хоёр хооронд учраа олж аль нэг нь авахаар болж тохиролцсон тохиолдолд тэр хүнд нь хүлээлгэж өгөхөд татгалзах зүйл байхгүй.

3.11 Хүүхэд нь болох С.Н  тухайн үхрийг авна гэж хэд хэдэн удаа надаас шаардахад Х г дагуулж ирж тоолж, үзэж баримт өгч аваарай гэсэн тэрнээс хойш нэг ч хүн надад ирээгүй мөөртлөө байнга шүүхэд өгөх нь ямар учиртай байгааг би мэдэхгүй байна. Харин тэр модон байшин, модон задгай хашаа, модон пүнз, өвсний модон хашаа, хороо зэргийг би мэдэхгүй.

3.12 Иймд хариуцагч Б  миний бие шүүхийн урьд гарсан 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдрийн 0 дугаартай захирамж хүчинтэй байгаа гэж үзэж байгаа бөгөөд эд хөрөнгийн маргаантай холбоотой Х  өөрөө тусдаа О.Нурболаттай холбоотой нэхэмжлэлээ тусдаа гаргаж явах бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ө  сумын ЗДТГазрын МЭТ-ийн мэргэжилтэн, МЭХУБайцаагч Х.Б  ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт, нэхэмжлэгч Х н иргэний үнэмлэхийн лавлагаа, А.С ын нас барсны гэрчилгээ,2018.12.17-ны өдөр Х д олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, А.С , Х  нарын гэрлэлтийн гэрчилгээ,  Х н Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны мал тооллого, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х д Баян-Өлгий  аймгийн Ө  сумын 0  дугаар баг, Харасай Зост уул-19 гудамж, 192 тоот хаягт байршилтай 92.м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 0 дугаартай гэрчилгээ мөн өдөр тус байгууллагаас Х д олгосон 0 нэгж талбарын 0 00 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 0 дугаартай хууль ёсны өмчлөгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг багасгах тухай,  Ө  сумын 0  дугаар багийн Засаг даргын 2022.05.24-ний өдрийн тодорхойлолт, 2022.05.24-ний өдрийн Н  сумын ЗДТГазрын үнэлгээ тогтоох комиссын дүгнэлт, 2022.05.23-ны өдрийн Баян-Өлгий  аймгийн Н  сумын ЗДТГазрын даргын 0 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс,

5.Хариуцагч Б аас 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хариуцагч С.Н аас 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариу тайлбар, Баян-Өлгий  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдрийн 0 дугаартай  шүүгчийн захирамж, Х гийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг С.Н ад гардуулсан хувь, С.Н ын 2015 оны жилийн эцсийн мал тооллогын талаарх Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Статистикийн улсын байцаагч БА аас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон тодорхойлолт, Баян-Өлгий  аймгийн Н  сумын 3 дугаар багийн Засаг  даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0  дугаар албан бичгээр олгосон тодорхойлолт, хариуцагч С.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н ын гаргасан хүсэлт, нэхэмжлэгч Х н 2021.12.0 -ны өдөр Баян-Өлгий  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлт мөн тус шүүхэд 2021.11.18-ны өдөр хариуцагч Б , С.Н  нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус шүүхэд гаргаж өгсөн болно.

6.Хариуцагч С.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н ын хүсэлтийн дагуу  2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШЗ2022/01544 дугаартай шүүгчийн захирамжаар Баян-Өлгий  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын  0 дугаар албан бичгээр ирүүлсэн А.С ын эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х  нь анх хариуцагч Б , С.Н  нарт холбогдуулан Б аас  нас гүйцсэн 3 тооны үхэр /үнээ/ буюу 4,500,000 төгрөг, 3 тооны дөнжин үхэр буюу 2,0 0,000 төгрөг, 3 тооны бяруу буюу 1,800,000 төгрөг нийт 9 тооны үхэр буюу 8,400,000 төгрөг, С.Н аас Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв (8х5) талбайтай модон байшин үнэ 2,500,000 төгрөг, 150 м.кв (15х0 ) модон хашаа, 9 м.кв (3х3) тугалын пүнз, 20 м.кв (5х4) өвсний модон хашаа зэргийн үнэ 850,000 үнэ нийт 3,350,000 төгрөг, бүгд 11,750,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөн, багасгаж хариуцагч Б аас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөг, хариуцагч С.Н аас Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв (8х5) талбайтай модон байшингийн үнэ 2,400,000 төгрөг, 150 м.кв (15х0 ) талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв (3х3) тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв (5х4) өвсний модон хашаа үнэ 200,000 төгрөг нийт 3,150,000 төгрөг, бүгд 8,750,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

2.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Б аас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгож,  үлдсэн хариуцагч С.Н аас  Баян-Өлгий  аймгийн Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв талбайтай модон байшин үнэ 2,400,000 төгрөг, 150 м.кв талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв өвсний модон хашаа үнэ 200,000 төгрөг нийт 3,150,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний нөхөр А.С нь 2017 онд нас барсан ба 0 -аас 17 насны 3 хүүхэдтэй. Өрх толгойлсон эмэгтэй юм. Хариуцагч С.Н  нь бидний дундын хөрөнгө болох модон байшин 40 метр квадрат талбайтай, малын задгай модон хашаа 150 метр квадрат талбайтай, өвсний хашаа 20 метр квадрат талбайтай, тугалын пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгийг С  гэх хүнд худалдаж, үнэ өртгийг хувьдаа ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Хариуцагч Б  нэхэмжлэгч Х  миний өмч болох нас бие гүйцсэн 3 тооны эм үхэр буюу 4500000, 3 тооны дөнжийн үхэр буюу 20 0000 төгрөг, 3 тооны бяруу үхэр буюу 1800000 төгрөг буюу нийт 9 тооны үхэр буюу 8400000 төгрөгийн ханштай үхэр малыг түр маллаж өгнө гэж авч яваад өөрөө хувьдаа завшсан байна. Би уг үхрүүдийг хариуцагч Б аас шүүхийн журмаар нэхэмжилсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Б  нь надад ирж, тухайн үхэр мал бэлэн байгаа, та хэзээ ч өөрийнхөө үхрийг авч болно гэж намайг итгүүлэн үнэмшүүлж төөрөгдөлд оруулж, улмаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах хүсэлт гаргуулан авч Баян-Ө  аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 0 дугаартай шүүгчийн захирамжийг гаргуулж өөртэй  давуу байдал олж, хууран мэхлэн  үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Б ын үхэр тань бэлэн байна, очиж ав гэсэн үгэнд итгэж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, шийдвэр гаргуулсны дараа Б ад очиж, үхэр малаа авах гэтэл зарим нэгийг зарж борлуулан завшсан, заримыг нь хувьдаа ашиглаж идшиндээ хэрэглэж алга болгосон байх юм. Ингэж Б  намайг хуурч мэхлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ үндэслэлгүйгээр татгалзуулсан байдал нь нотлогдсон, нөхцөл байдал өөрчлөгдсөн учир шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байгаа. Би анх тус шүүхэд хариуцагч Б , С.Н  нарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарын тайлбар, хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэж өөрчилж, багасгасан гэж тайлбарлажээ. 

 

4.Хариуцагч Б , С.Н  нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Нэхэмжлэгч Х  нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн адил аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б  болон С.Н  нараас 9 тооны үхрийн үнэ болох 6.900.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээс өөрөө хариуцагч нартай хоорондоо харилцсан тохиролцсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна, тус хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар шийдвэрлэж өгнө үү гэснээр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамж гарч хариуцагч С.Н , Б  нарт холбогдуулан гаргасан үхрийн үнэ 6.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан тул нэхэмжлэгч Б ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг урьд нь хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээ хэрэгсэхгүй болгох. Хариуцагч С.Н  нь өөрт ногдох гэр бүлийн дундын хөрөнгөө бусдад зарж борлуулах нь эрх нь нээлттэй тул түүнд Х н оролцох эрх байхгүй болно. Х гийн хариуцагч С.Н ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой гэжээ.

 

5.Нэхэмжлэгч Х н хариуцагч С.Н ад холбогдуулан түүнээс Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв (8х5) талбайтай модон байшингийн үнэ 2,400,000 төгрөг, 150 м.кв (15х0 ) талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв (3х3) тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв (5х4) өвсний модон хашаа үнэ 200,000 төгрөг нийт 3,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1 Нэхэмжлэгч Х  нь хариуцагч С.Н ад холбогдуулан бидний дундын хөрөнгө болох Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв (8х5) талбайтай модон байшин, 150 м.кв талбайтай модоор барьсан малын задгай хашаа, 9 м.кв тугалын пүнз, 20 м.кв өвсний модон хашаа зэрэг үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулж үнийг хувьдаа ашиглан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.9-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

5.2 Гэтэл нэхэмжлэгч Х  болон А.С  нар нь хууль ёсны эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий  аймгийн Н  сумын Улсын бүртгэлийн ажилтнаас иргэний гэрлэсний бүртгэлийн 12-рт бүртгэж олгосон гэрлэлтийн гэрчилгээгээр, нөхөр А.С 2017 оны 0  дугаар сарын 20-ны өдөр 53 насандаа нас барсан нь 2017 оны 0  дугаар сарын 23-ны өдөр  нас барсны бүртгэлийн 116-рт бүртгэж  Баян-Өлгий  аймгийн Ө  сумын Улсын бүртгэгчээс олгосон 0 дугаартай нас барсны гэрчилгээгээр, хариуцагч С ын хүү болох нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон 0 регистрийн дугаартай Иргэний үнэмлэхээр болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

5.3 Улмаар нэхэмжлэгч Х  нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч А.С ын хууль ёсны өвлөгчийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ авсан байх бөгөөд уг гэрчилгээний хавсралтад өвлөгдөх хөрөнгө, эрхийн нэр дээр 0 00 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Баян-Өлгий  аймаг, Ө  сум 6-р баг, 0 дугаартай, үнэ 5,000,000 төгрөг, бусад өвлөгчийн талаарх мэдээлэл гэдэг дээр бусад өвлөгчид хэвээр гэж бичигдсэн ба энэ нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтийн даргын 0 дугаар албан бичгээр ирүүлсэн иргэн А.С ын эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, нэхэмжлэгч Х д 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байгаа бөгөөд харин уг өвлөх эрхийн гэрчилгээнд маргаан бүхий Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв талбайтай модон байшин, 150 м.кв (15х0 ) модон хашаа, 50 м.кв талбайтай модоор барьсан малын задгай хашаа, 9 м.кв тугалын пүнз, 20 м.кв өвсний модон хашаа зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн талаар бичигдээгүй байна.

5.4 Нэхэмжлэгч Х  нь нөхөр (талийгаач) А.С тай гэр бүл болохоос өмнө А.С ын урьдах эхнэр нас барж, С.Н , Е гэх хоёр хүүхэдтэй байсан ба  2004 онд Х тай гэрлэх үед хүү С.Н  байсан байх бөгөөд 2019 онд хүчингийн гэмт хэрэгт холбогдож, ял авч шоронд явах хүртэл тэд хамт амьдарсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

5.5 Харин нэхэмжлэгч Х н талийгаач (нөхөр) А.С ын хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 0 8 дугаар зүйлийн 0 8.1, 0 8.8-т тус тус зааснаар хариуцагч С.Н аас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнээс өөрт болон гурван хүүхдэд ногдох хэсгийг шаардах эрхтэй байгаа боловч маргаан бүхий Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв талбайтай модон байшин, 150 м.кв талбайтай модоор барьсан малын задгай хашаа, 9 м.кв тугалын пүнз, 20 м.кв өвсний модон хашаа зэрэг үл хөдлөх хөрөнгүүд нь нэхэмжлэгч Х  болон түүний талийгаач (нөхөр) А.С нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн эсэхээ бичгийн нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тэдний гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө эсэх нь тогтоогдохгүй байна.

5.6 Түүнчлэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг гишүүнд оногдох хэсгийг нэхэмжлэгч Х  болон түүний гурван хүүхэд  мөн талийгаач А.С ын урьдах нас барсан эхнэрийн хүүхэд болох С.Н  нар нь биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй  боловч  нэхэмжлэгч Х   нь талийгаач (нөхөр) А.С тай 2004 онд гэр бүл болохоос өмнө тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд байсан ба талийгаач А.С ын эцэг А ы хөрөнгө буюу С.Н , Е нарын хуваарьт хөрөнгө болох нь нэхэмжлэгч Х  болон хариуцагч Б нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гаргасан  тайлбараар тогтоогдож байх тул  нэхэмжлэгчээс хариуцагч С.Н аас уг үл хөдлөх хөрөнгийг үнэ гэж нэхэмжилсэн 3,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь  үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

5.7 Нөгөөтээгүүр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд байгаа газар нь Баян-Өлгий  аймгийн Н  сумын 3 дугаар багийн Д ийн арал гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар учраас тус нутаг дэвсгэрт суурьшиж байгаа иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгогдоогүй болох нь тус сумын Тамгын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаар албан бичгээр мөн 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Монгол улсын Их хурлын 0 дугаар тогтоолоор тус тус нотлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т “гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй” гэж зааснаар хариуцагч С.Н аас тухайн Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв талбайтай модон байшин, 150 м.кв талбайтай модоор барьсан малын задгай хашаа, 9 м.кв тугалын пүнз, 20 м.кв өвсний модон хашаа зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн материалын үнийг тооцож худалдсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

6.Хариуцагч Б аас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1 Нэхэмжлэгч Х гийн хариуцагч Б ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг урьд нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул уг шаардлагатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож мөн хариуцагч С.Н  нь 2015 оны мал тооллогод 5 толгой үхэр тоолуулсан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа үхэр нь С.Н ын үхэр гэж хариуцагч нар маргажээ.

6.2 Нэхэмжлэгч Х н тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Б , С.Н  нарт холбогдуулан 3 тооны үхэр /үнээ/ буюу  3,600,000 төгрөг, 3 тооны гунжин үхэр буюу 2,400,000 төгрөг, 3 тооны тугал буюу  900,000 төгрөг нийт 9 тооны үхэр буюу  6,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж улмаар 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдөр Х  нь “... шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа С.Н , Б  нартай хоорондоо харилцан тохиролцсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг татгалзсанаар шийдвэрлэж өгнө үү. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо” гэж тайлбар ирүүлснээр Баян-Өлгий  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х н тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдөр гаргасан тайлбар, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдрийн 0 дугаартай “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  шүүгчийн захирамж болон талуудын тайлбараар нотлогдож байна.

6.3 Гэтэл нэхэмжлэгч Х  нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахдаа хариуцагч нартай харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр татгалзсан байх ба тухайн маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх нь хэвээр буюу маргаан бүхий үхэр нь хариуцагч Б ын эзэмшилд байгаа болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...2019 онд Х  өөрөө намайг дуудан бүдүүн насны 2 үхрийг тугалтайн би Ө н төвд харж хандаж чадахгүй юм байна, чамд байг гэж хэлээд шаардлагатай бол авна гэж өгсөн түүнээс хойш тус үхрүүд надад байсан, надаас шаардаж нэг ч удаа үхэр авна гэж хэлж ирээгүй. Тухайн үхрүүдийг хариуцагч Б  би одоо 3 жил харж хандаж байгаа бөгөөд тэрний хөлсөнд ямар нэгэн зүйл нэхэмжилж байгаагүй, тухайн үхрүүд одоо үржиж 6 үхэр болсон.” гэх тайлбараар  тогтоогдож байгаа тул тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 0 -ны өдрийн 0 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр байна гэж үзэх нь Монгол улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны үндсэн зарчимд харшилна  гэж шүүх дүгнэлээ.

6.4 Нэхэмжлэгч Х  нь маргаан бүхий үхрээ хариуцагч Б ад хариуцуулж өгөх ондоо буюу 2019 онд бүгд 3 тооны үхэр өөрийнхөө нэр дээр тоолуулсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогоор тогтоогдож байгаа тул шүүхээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг үндэслэн нэхэмжлэгч Х гийн хариуцагч Б ын эзэмшилд байгаа 6 тооны үхэр буюу үнийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ

6.5 Харин хариуцагч Б аас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед 2019 онд нэхэмжлэгч Х н надад өгсөн үхрүүдийг би хариуцагч С.Н ын нэр дээр тоолуулж байсан гэж тайлбарладаг боловч С.Н  нь 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 21 толгой мал тоолуулснаас 5 тооны үхэр тоолуулж түүнээс хойш огт мал толлогодоогүй  болох нь Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, статистикийн улсын байцаагчийн тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна.

6.6 Хариуцагч С.Н аас маргаан бүхий 6 тооны үхэр минийх гэж маргаж   байгаа боловч түүнийг нотлох бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй бөгөөд хариуцагчаас Баян-Ө  аймгийн Н  сумын 3 дугаар багийн Засаг даргын “иргэн С.Н  нь 2016 оноо жил бүрийн мал тооллогоор тасралтгүй одоо хүртэл өөрийн үхрүүдийг тоолуулж ирсэн үнэн” гэх тодорхойлолтыг нотлох баримтаар  гаргаж өгсөн боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад бичгийн нотлох баримтаар түүний үхэр мөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

 6.7 Хариуцагч Б ын “...2019 онд Х  өөрөө намайг дуудан бүдүүн насны 2 үхрийг тугалтайн “би Ө н төвд харж хандаж чадахгүй юм байна, чамд байг гэж хэлээд шаардлагатай бол авна” гэж өгсөн түүнээс хойш тус үхрүүд надад байсан. Тухайн үхрүүдийг хариуцагч Б  би одоо 3 жил харж хандаж байгаа бөгөөд тэрний хөлсөнд ямар нэгэн зүйл нэхэмжилж байгаагүй, тухайн үхрүүд одоо үржиж 6 үхэр болсон.Х н манай хамаатан болдог,өөрөө өвчтэй болохоор тусалж харж өгсөн” гэх түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Х  болон хариуцагч Б  нарын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.2-т тус тус зааснаар хадгалалтын гэрээг үнэ төлбөргүй байгуулсан ба мөн хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д зааснаар нэхэмжлэгч Х  нь хариуцагч Б аас хадгалуулсан үхрээ хэдийд ч буцаан  шаардах эрхтэй байна.

6.8 Гэтэл хариуцагч Б аас “....6 тооны үхрийг учир мэддэг хүмүүсийг дагуулж С.Н , Х  хоёр хоорондоо учраа олж аль нэг нь авахаар болж тохиролцсон тохиолд тэр хүнд нь хүлээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй ...” гэж өгөхгүй байгаа учраас тус шүүхэд хариуцагч Б ад холбогдуулан шаардлага гаргасан байжээ.  

 7.Иймд  өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Б аас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгож, үлдсэн  хариуцагч Н аас Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв (8х5) талбайтай модон байшин үнэ 2,400,000 төгрөг, 150 м.кв (15х0 ) талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв (3х3) тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв (5х4) өвсний модон хашаа үнэ 200,000 төгрөг нийт 3,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох  5,600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 0 4550 төгрөгийг хариуцагч Б аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 422 дугаар зүйлийн 422.1, 425 дугаар зүйлийн 425.1, 532 дугаар зүйлийн 532.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б аас нас бие гүйцсэн 2 тооны эм үхэр буюу 3,000,000 төгрөг, 2 тооны дөнжин үхэр буюу 1,400,000 төгрөг, 2 тооны бяруу буюу 1,200,000 төгрөг, нийт 6 тооны үхэр буюу 5,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгож, үлдсэн хариуцагч Н аас Баян-Өлгий  аймгийн Н  сумын 3 дугаар баг буюу Х  нутаг дэвсгэрт байршилтай 40 м.кв талбайтай модон байшингийн үнэ 2,400,000 төгрөг, 150 м.кв талбайтай модоор барьсан малын задгай хашааны үнэ 400,000 төгрөг, 9 м.кв тугалын пүнз үнэ 150,000 төгрөг, 20 м.кв  өвсний модон хашааны үнэ 200,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аас улсын тэмдэгтийн хураамжид 0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЖАРХЫНГҮЛ