Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/01601

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......................тоот хаягт байрлах, Э ХХК /РД:5092701/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: ................... тоот хаягт байрлах, Г ХХК /РД:................/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 19,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г хийц ХХК-д холбогдуулан 19,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Манай компани Баянгол дүүрэг, .... дугаар хорооны нутаг дэвсгэрт  баруун талд байдаг компанийн эзэмшлийн аж ахуйн 70х40 метр хашаа, 20х10 метр агуулахыг түрээслүүлэхээр Г ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/15 тоот Түрээсийн гэрээ байгуулж 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сарын 750,000 төгрөг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа жилийн 03 дугаар 31-ний өдрийг хүртэл сарын 500,000 төгрөг байхаар тохиролцож, хашаа агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн. Түрээсийн гэрээ үргэлжлүүлэн 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл бэлнээр 1,000,000 төгрөгийг төлж 3,250,000 төгрөгөөр өөрийн компанид ажил хийлгүүлж түрээсийн төлбөрөөс хасахаар тохиролцож түрээсийн төлбөрөөс 4,250,000 төгрөгийг төлөлт хийж өнөөдрийн байдлаар нийт 232,250,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгийн төлөлт хийгдээгүй. Түрээсийн гэрээний хугацаа дуусахад манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж түрээсийн төлбөрийн барьцаанд 4 ширхэг контейнер, 1 ширхэг нугаслагч, 2 хаалга, 1 жижиг, хагас автомат гагнуурын аппаратаа үлдээж түрээсийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сард бүрэн төлж дуусгах баримт үйлдэж явсан боловч 2019 оны 02 сард манай компанийн манаачид худлаа хэлж бүх зүйлээ ачаад явсан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан болгонд удахгүй өгнө гэсэн боловч сүүлдээ утсаа авахгүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээс авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2022 оны 01 дүгээр хороо 11а байрны 35 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон тул дахин Баянгол дүүргийн шүүхэд хандаж байна. Иймд Г ХХК-аас 19,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Түрээсийн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03117 дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ............. тоот албан бичиг,

 

4.Хариуцагч Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б............. нь хариуцагч Г.............. холбогдуулан гэрлэлт ............. тухай шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ......... тоот Түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ үргэлжлүүлэн 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Өнөөдрийн байдлаар нийт 19,000,000 төгрөгийн төлөлт хийгдээгүй. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Г ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/15 тоот Түрээсийн гэрээ бичгээр байгуулж, гэрээгээр Баянгол дүүрэг, .... дугаар хорооны нутаг дэвсгэрт ............. баруун талд байрлах аж ахуйн зориулалттай 70х40 метр хашаа, 20х10м агуулахыг түрээслүүлэх, төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сарын 750,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа жилийн 03 дугаар 31-ний өдрийг хүртэл сарын 500,000 төгрөг байхаар тохиролцсон байна.

 

5.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

 

6.Талууд Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гурванжингийн гүүрний баруун талд байрлах аж ахуйн зориулалттай 70х40 метр хашаа, 20х10м агуулахыг түрээслүүлэхээр хүсэл зоригийн илэрхийлэл болгон гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажсан байх тэдний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

7.Хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулан хаягийг олж тогтоолгосон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03117 дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ............тоот албан бичгээр нотлогдож байна.

 

8.Хариуцагч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний дагуу гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нолох баримтаар тогтоогдохгүй байна.

 

9.Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хуульд заасан эрх, үүрэг тайлбарлаж өгсөн боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

10.Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

11.Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн тэрчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.

 

12.Иймд хариуцагч Г. ХХК-иас түрээсийн төлбөрт 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

13.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасны дагуу хариуцагч Г ХХК-иас 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 252,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР