Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02146

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02146

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогтой ***ийн ***гийн /РД:***/ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: С***, өөрийн байр, ***т холбогдох,

*** ХХК-ийн ***ий өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***-ны *** дүгээр захирамжаар Т.***, Л.Б нараас 708.443.040 гаргуулж, А.От олгохоор шийдвэрлэсэн. Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөрт битүүмжлэгдсэн *** тоотод байрлах 208.5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөхөд үнэлгээ тогтоолгоход 424,677,464 төгрөг буюу 1 м.кв-г нь 2,036,280 төгрөгөөр үнэлсэн. Тус үл хөдлөх хөрөнгө нь бүрэн цутгамал, вакум цонхтой, хотхоны зохион байгуулалттай, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолтой ба үйлчилгээний зориулалтаар ашиглахад хүн, хөдөлгөөн ихтэй, бизнесийн ашигтай байршилтай, зам дагуу, төвийн байршилтай, сургууль, цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээнд ойр байршилтай зэрэг байдлыг үнэлгээ хийхдээ харгалзаж үзээгүй. Түүнчлэн ойролцоох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1м.кв нь 3,5 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд миний үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс 42% бага буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь орон сууцны үнэлгээ үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д зааснаар үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.25-ны өдрийн 431 дүгээр шийдвэрээр Т.***, Л.Б нараас 710.328.223 төгрөгийг гаргуулж А.От олгохоор шийдвэрлэснийг үндэслэн Иргэний хуулийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.***гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоотод байрлах 208,5 м.кв талбайтай орон сууцыг 2021.10.26-ны өдрийн *** тоот тогтоолоор битүүмжилж, 2022.02.22-ны өдрийн *** тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177.1-д зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал авахад 2022.02.24-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 1,248,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад харилцан тохиролцох боломжгүй талаар мэдэгдэж, шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлтийг 2022.02.28-ны өдөр ирүүлсэн. Тус газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар 2022.03.09-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг *** ХХК-иар тогтоолгоход 424,677,464 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч нарт 2022.03.16-ны өдрийн *** дугаар тоотоор мэдэгдэж үнэлгээг танилцуулсан. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д зааснаар мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гомдлоо гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

 

Шүүхэд нэхэмжлэгчээс 2022.03.16-ны өдрийн Мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хариуцагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 20250545 дугаар хувийн хэрэг, *** ХХК-ийн ***-ний өдрийн үнэлгээний тайланг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.*** нь ***т холбогдуулан *** ХХК-ийн ***ий өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.25-ны өдрийн *** дүгээр шүүгчийн захирамжаар Т.***, Л.Б нар нь 710,328,223 төгрөгийг 201.04.30-ны өдрөөс 2021.07.30-ны өдрийн дотор төлөх, дээрх хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрснийг баталсан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот, 208,5 м.кв талбайтай орон сууцыг ***-ний өдөр Хөрөнгө эстимэнт ХХК нь 424.677.464 төгрөгөөр үнэлснийг хариуцагч нь 2022.03.16-ны өдөр мэдэгдэж, төлбөр төлөгч эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ шинжээч хэрэглэх ёстой үнэлгээний 3 арга, аргачлалын зөвхөн орлогын хандлагыг хэрэглэж, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байна.

 

*** ХХК-ийн ***ий өдрийн үнэлгээг зах зээлийн, орлогын, өртгийн хандлагуудаар хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдохгүй буюу нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ***т холбогдох, *** ХХК-ийн ***ий өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *** овогтой ***ийн ***гийн /РД:***/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ