Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01897

 

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дүгээр хороо, дугаар хороолол,   Д овогт Б-ын Б  /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ха дүүрэг,  дүгээр байр,  орц, тоот байрлах, М ХХК /РД:***********/-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э,

Хариуцагчийн төлөөлөгч М.Г, 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б хариуцагч М ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар барих гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Миний бие Д.Ц хүү Б.Б-ийн ээж бөгөөд хүү маань АНУ-д байгаа учир миний бие түүнийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн үл хөдлөх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлэхээр төлөөлж байгаа болно. Миний хүү Б.Б нь Б дүүрэг,  дүгээр хороо, хороолол,  байр, мансардны давхарын тоот хаягт оршин суух байрны хууль ёсны эзэмшигч, жинхэнэ өмчлөгч юм. 2006 онд Б дүүрэг, дүгээр хорооны нутаг дэвсгэрт  орших хуучны 5 давхар барилгын дээр дахин нэг давхар /мансард/ нэмж барих төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн нутаг дэвсгэрт орших арваад барилгын мансардыг нэмж барин орон сууц болгон ашиглалтанд оруулсан байдаг юм. Бид ч мөн бусдын л адил хямд үнийг бодоод өөрсдийн санхүүгийн боломжиндоо тааруулж энэ барилгын мансардад захиалга өгч 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №02 дугаар Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээг  -тай байгуулсан Энэхүү гэрээгээр Б дүүрэг, М-2 тоот хаягт орших 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, гэрээний төлбөрийг 100% буюу нийт 22 000 000 төгрөгийг төлсөнөөр бид уг орон сууцны өмчлөгч болсон юм. Улмаар орон сууц маань хагас дутуу /угаалгын өрөөний засал дутуу/ баригдаж дусаад бид 2006 онд дутуу хэсгийг нь өөрсдийн зардлаар нэмж засварлан гүйцээгээд нүүж орсон. Ийнхүү 2006 оны 11 дүгээр сард байрандаа нүүж орсноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 15 дахь жилдээ амьдарч байна. Энэ хугацаанд мансарданд захиалга өгсөн айлууд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч чадахгүй байсан бөгөөд учрыг нь барилгын ажил гүйцэтгэсэн компаниас асуухаар “улсын комисс хүлээж аваагүй байна түр хүлээж бай” гэдэг байсан. Өөрөөр хэлбэл, орон сууцыг худалдах худалдан авах гэрээгээр бус захиалан бариулах гэрээ байгуулсан тул гүйцэтгэгч компани нь барилгаа улсын комисст хүлээлгэн өгөөд улсын комиссын актаа захиалагч иргэдэд өгсөний дараа бид гэрчилгээгээ гаргуулан авах ёстой байсан. Гэвч сураг сонсоход энэхүү мансардны давхарын орон сууцны барилгыг М ХХК муу барьсаны улмаас улсын комисс хүпээж авдаггүй гэх яриа захиалагч иргэдийн дунд түгсэн байсан. Сүүлдээ М ХХК нь үйл ажиллагаа явуулахаа байж, захирал М.Г нь ч олдохоо байсан тул бид орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ тухайн үед нь гаргуулан авах боломжгүй болсон юм. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас хүмүүс ирээд М ХХК-ийн өр, төлбөрийг барагдуулах ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч М ХХК-ийн нэр дээрх орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хийсэн. Шийдвэр гүйцэтгэлийн баримт материалаас нь харахад манай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдэн гаргасныг мэдсэн. Ингээд бид мэдсэн даруй гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хариуцагч нь гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон гээд хэргийг хэрэгсэхгүй болгон эрэн сурвалжлахаар болж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ****/***** дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж хариуцагчийн хаягийг Хан-Уул дүүрэгт оршин сууж байгааг тодорхойлсон тул ийнхүү шүүхэд хандаж байна. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зугаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж заасан үндсэн эрхийг баталгаатай эдлэх бөгөөд энэхүү байр нь бидний хувьд зохих хууль журмын дагуу гэрээ байгуулан, төлбөрийг бүрэн төлж дуусган, шударгаар олж авсан өмч ба олон жил шударгаар эзэмшиж, ашиглаж ирсэн. Өөрөөр хэлбэл, манай орон сууц бидний захиалгаар баригдаж бий болсон тул хууль ёсны анхны өмчлөгч нь бид байх ёстой байтал хариуцагч нь үүргээ гүйцэтгэхгүйгээр' орон сууцны өмчлөх эрхийг өөрийн компанийн нэр дээр гаргуулсан байна. Тиймээс М ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч М ХХК-д 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №02 дугаар Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээний үүргээ биелүүлж, Б дүүрэг,  хороо, 3байрны мансардны давхарын тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Б-т шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.  2007 оны 7 дугаар сард П.Бгэдэг хүн анх М ХХК-нд орон сууцны төлбөрт 4 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн байдаг. П.Б нь хариуцагч компанийн захиралтай найз нөхдийн холбоотой байсан бөгөөд 4 000 000 төгрөгийг төлөөд барилгын цахилгааны ажлыг хийгээд барилгын үнийг 1 500 000 төгрөг байхаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс 20 500 000 төгрөгийг орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт төлсөн. Тухайн үед Б.Б-тэй гэрээ байгуулсан, гэвч тухайн өдөр гэрээнд гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа учраас уг гэрээний үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу шаардаж байгаа. Нэхэмжлэгч нь 2006 оны 12 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд эндээс уг гэрээтэй холбоотой эзэмших эрхийг шижлүүлж авсан гэдэгтэй маргаан байхгүй. Энэ байрууд дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэж бодож байтал тухайн үед гарчихсан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин гэрээний үүргээ зөрчиж өмчлөх эрхийг шилжүүлээгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

            2.Хариуцагчийн төлөөлөгч М.Г хариу тайлбартаа: Манай компани Улаанбаатар хотын Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 350 тоот захирамжаар угсармал орон сууцны барилга дээр мансардан барилга барих төсөлд зуучлалын үүрэгтэйгээр оролцож 15-р хорооллын 3-р байран дээр мансардан барилгын гүйцэтгэгч "Буурал сутай” ХХК-тай барилга барих гэрээ байгуулж 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн. “Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээг” М ХХК-ний Гүйцэтгэх захирал М.Г миний бие гэрээг баталж гэрээ байгуулагч нь М.А байсан. Манай компани 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 12 иргэнээс захиалга авч гэрээ байгуулан захиалагчдад хүлээлгэж өгөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Мансардан барилгыг 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барьж дуусгасан. Тухайн үед хүндэтгэн үзэх тодорхой шалтгааны улмаас 2017 оны 5 дугаар сараас М ХХК Баянзүрх дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гарган наториатаар баталгаажсан 12 гэрээ болон холбогдох баримтыг бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагчдад хүлээлгэн өгсөн. Баянзүрх дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газар хуулийн дагуу гэрчилгээг олгосон. Нэхэмжлээд байгаа Б дүүрэг, М-2 тоотыг М ХХК 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн П.Б4 000 000 төгрөг өгч захиалгын жагсаалтанд хамрагдсан. Урьдчилгааг гадаадад ажиллаж байгаа хүүгээс мөнгө ирэхээр гүйцээж гэрээнд гарын үсгээ зурж наториатар баталгаажуулна гээд гэрээнд гарын үсгээ зураагүй юм. Гэрээний үнийн дүнг 13 334,2 ам доллар, 50 хувь болох 6 667,1 ам доллар байсан. П.Б миний сайн найзын хувьд боломж олгож аман хэлцлээр 12-р байрны мансардан барилгын цахилгааны ажлыг хийж цалин хөлсөнд нь захиалсан байрны төлбөрөөс 1 500 000 төгрөгийг хасахаар тохиролцон тохиролцсон ёсоор уг байранд П.Б оруулсан. Гэрээгээ баталгаажуулахыг 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл П.Б хүлээсэн боловч ирээгүй. Тиймээс гарын үсэг зурж нотариатаар баталгаажаагүй тул гэрээ хүчингүй болсон. Манай компани Иргэн Б.Б гэгчтэй ямар ч гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №02 дугаар Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээ болон төлбөр төлсөн баримт хуурамч байна.

П.Бнь итгэл эвдэж манай компаний гэрээ тамга ашиглаж 66-р байран дээр мансардан барилга барина гэж 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүтэл 12 иргэний захиалгын гэрээ байгуулж мөнгийг авсанаас болж П.Б өөрийг нь болон М.Г намайг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлхэд хэргийг гардан гүйцэтгэгч П.Б хяналтын прокурор Ж.О, Мөрдөн байцаагч Б.Ц нартай үгсэн хуйвалдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хуулийн заалтыг ноцтой зөрчиж миний эсрэг худал мэдүүлэг өгч онц хүнд гэмт хэрэгт гүтгэж 2011 оны 11 дүгээр сарын 02-ны  өдрийн 507 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх зааснаар 10 жил 1 сарын чанга дэглэмтэй хорих ял оногдуулж, 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Найзаа гэж байсан П.Б намайг хэрэгт гүтгэсэн хүн тул өнөөдрийг хүртэл гэрээгээ баталгаажуулаагүй зугатан амьдарч байгаа юм. Дээрх эрүүгийн хэрэг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 874 дугаартай магадлалаар цагаадсан. Дүүргийн прокурор өмгөөлөгч нар гомдол гаргаснаар Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай хуралдааны тогтоолоор мөрдөн байцаалтанд буцсан. Мөрдөн байцаах газар шалгаад хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газар прокурорын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 835 дугаартай тогтоолоор үнэнд гүйцэгдэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. П.Б хууль бусаар мансардан барилга барина гэж 12 иргэнтэй захиалгын гэрээ байгуулж мөнгийг авсан боловч барилгыг барьж чадаагүйн улмаас иргэд шүүхэд хандахад шүүхээс оргон зайлсан. Үүнээс болж 7-н иргэний шүүхийн шийдвэр манай компаний нэр дээр гарсан. Мөн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоолд Нэхэмжлэгч М ХХК П.Б, Ч.О нарт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр нэхэмжлэлээсээ татгалзсан. П.Б-г 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4598 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамж гарсан ч өнөөдрийг хүртэл олдоогүй байна.

2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээ  хуурамч болохыг нотолсон баримт 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар гэрээ нь “Шинэ-Адар” төсөл, барилгын ажил эхлэхээс өмнө хийгдсэн. Хоёрдугаарт, 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд байгуулсан 11-н иргэний нотариатаар баталгаажсан захиалгын гэрээгээр. Гуравдугаарт, 2007 оны 9 дүгээр сараас эхлэн захиалга авч байсан Баянзүрх дүүргийн 4-р хороо 12-р байран дээр мансардан барилгын “Орон сууцны байр захиагаар барих тухай гэрээ”-ний 3-р байрны гэрээний дараа хийгдсэн гэрээг ашгилсан. Дөрөвдүгээр 2004 онд хүчингүй болсон жолооны үнэмлэхний хуулбарыг ашигласан. Тавдугаарт 2006 оны 7 дугаар сарын 01-ний  өдрийн 02 дугаар гэрээний захиалагч гэх Б.Б нь П.Б-ын төрсөн хүү тухайн үед Солонгос улсад ажиллаж байсан. Зургаадугаарт гэрээг Ч.О гэгч нотариатчаар баталгаажуулсаныг Баянзүрх дүүргийн 2014 оны 2 дугаар сарын 24-ний № 5/17 тоот Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын “Хариу мэдэгдэх хуудас”,  Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр № 09 тоот “Гомдлын хариу хүргүүлэх тухай” гэсэн апбан тоотууд хуурамч гэдгийг гэрчилж байна.

Төлбөр төлсөн гэх баримт нь тэмдэглэлийн чанартай, тэмдэглэлийн 2,3,4-р жагсаалтад (Тастагч зэрэг багаж авахад ), 5-р жагсаалт 3 000 000 төгрөг, 2 000 000

төгрөг нь зээл 1 000 000 төгрөг нь хүүгээс (909 $) гэжээ. 7-р жагсаалтад 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг Баярхүүгээс авч 5А/2007 гэсэн мөртлөө нийт 8 000 000 төгрөг 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гээд миний гарын үсгийг дууриалган зурсан мөнгөний эх үүсвэр тодорхойгүй, мөн он, сар зөрүүтэй манай компаний захиалгын байрны төлбөр төлсөн баримт гэж харагдахгүй байна. П.Б 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 02 тоот гэрээний үнийг сайн мэдэх хэрнээ хуурамч гэрээний үний дүнг 450 доллар гэж бичсэн нь хэрэглэж байсан гэрээг ашигласан нь тодорхой байна. Тэмдэглэл дээрх мөнгөний дүн 24 000 000 төгрөг болж байранд бүрэн төлсөн гэх 22 000 000 төрөгнөөс 2 000 000 төгрөгийн зөрүүтэй мөртлөө Б.Б гэгчийн 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот хуурамч гэрээний “В” тоот байрны нийт тапбай 48,3 м.кв, 1 м.кв талбайн үнэ 450 доллар, нийт үнэ 21 735 доллар буюу монгол мөнгөөр 25 473 420 төгрөг бүрэн төлсөн гэх 22 000 000 төгрөгнөөс 3 473 420 төгрөгийн зөрүүтэй. Мөн П.Б-той  байгуулахаар хийгдсэн гэрээний 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 02 гэрээний “В” тоот байрны нийт талбай Г 45,98 м.кв, 1 м.кв талбайн үнэ 290 доллар, нийт үнэ 13 334,2 доллар, монгол мөнгөөр 15 574 345.6 төгрөг байна. Хуурамч гэрээ П.Болдтой байгуулсан гэрээ хоёрын үнийн зөрүү 9 845 737.6 төрөгөөр зөрж байгаа нь ямарч төлбөр хийсэн гэсэн үндэслэл алга. Гэрээнд гарын үсэг зурсан Б.Б гэгч 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр монголд байгаагүй тул энэ гэрээ илт хуурамч юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

1.Хариуцагчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна, орон сууцны үнийг бүрэн төлсөн талаарх баримтыг нэхэмжлэгч өөрсдөө ирүүлээгүй байна. Орон сууцны төлбөрт 4 000 000 төгрөгийг П.Б-с төлсөн талаар маргахгүй. П.Б-д барилга дээр цахилгааны ажил хийгээд байрны үнээс 1 500 000 төгрөгийг хасъя гэсэн санал тавьсан. П.Б уг саналыг хүлээн зөвшөөрөөд манай барилгын цахилгааны ажлыг хийсэн. П.Б миний итгэлийг олж аваад манай компанийн тамга тэмдгийг авч хуурамчаар байр барина гэж олон хүнтэй гэрээ байгуулсан. Тэгээд байр давхацсан гэсэн асуудал гарч ирсэн бөгөөд П.Б  намайг цагдаад худал хэлж, гүжирдсэн. П.Б энэ хугацаанд байрны төлбөр гэж ямар нэгэн мөнгө төлөөгүй. 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гарсан Нийслэлийн 526 дугаар тогтоолоос өмнө гэрээ хийгдсэн. П.Б энэ гэрээг авч ашигласан, гэрээний 2.1-т бичсэн 12 гэсний 3 гэж, мөн доор нь гэрээний төлбөрийг 320 доллар байсаныг 490 доллар гэж зассан байгаа. Б.Б 2006 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монголоос гараад 2009 оны 5 дугаар сард буцан ирсэн байдаг. Б.Бгэдэг хүн энэ гэрээнд гарын үсэг зураагүй. Нотариатаар гэрээг батлуулсан байгаа боловч нотариатын талаар нотлох баримт гаргуулахаар хайсан боловч ийм дугаартай гэрээ бүртгэгдээгүй байна гэсэн.  Мөн байрны мөнгө төлсөн гэж харагдахгүй бна. Манай талд гэрээний төлбөрт мөнгө хүлээж авсан зүйл байхгүй гэв.

 

 3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/1025 дугаар шийдвэр, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3027 тоот Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан бичиг, 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Д.Ц-ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б.Б-ээс Д.Ц-д олгосон итгэмжлэл, Б.Б-ийн гадаад пасспортын хуулбар, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №02 тоот Б.Б, М ХХК нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээ, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, №********* тоот хэрэглэгчийн бүртгэлтэй Б.Б-ийн төлбөрийн баримт, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Ү-************ дугаарт бүртгэлтэй М ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тэмдэглэлийн дэвтрийн хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Д.Ц, Н.Э-ын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 4-34, 123-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Г.Н, Д.Б нарын гаргасан тодорхойлолт, 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 350 дугаар “Мансард төсөл хэрэгжүүлэх тухай” захирамж, 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №02 тоот М ХХК, П.Б нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, М ХХК-ийн захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №01 тоот М ХХК, Г.Н нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, Г.Н, М.А нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн М ХХК-ийн Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан албан бичиг, 2007 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №03 тоот М ХХК, Ё.Б  нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №04 тоот М ХХК, Ц.Э нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, Ц.Э, М.А нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №05 тоот  М ХХК, С.Э нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №07/06 тоот М ХХК, Ч.О нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №08 тоот М ХХК, У.Э нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №09 тоот М ХХК, Б.Ж нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, Б.Ж-ны иргэний үнэмлэхний хуулбар, 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №10 тоот М ХХК, М.М нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №11 тоот М ХХК, Т.Т нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12 тоот М ХХК, Н.Н нарын байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээ, Б.Н-ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн илтгэх хуудас, 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, 2012 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай” шүүгчийн захирамж, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №09 тоот Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гомдолд хариу өгөх тухай албан бичиг, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №51 тоот Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гомдолд хариу өгөх тухай албан бичиг, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2838 тоот Архивын газрын албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн М.Г, Н.Э нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот М ХХК-ийг үүсгэн байгуулах  шийдвэр, М ХХК-ийн компанийн дүрэм гэсэн /хх-ийн 42-44, 45-109, 143, 211-214-р хуудас/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн архивын газраас Чингэлтэй дүүрэг, 129 дугаартай Ч.О нотариатчаар баталгаажуулсан гэх 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Захиалгаар орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээг нотариатын бүртгэлийн 621 дугаарт бүртгэгдсэн эсэх талаарх баримтуудыг, Хилийн цэргийн удирдах газрын дэргэдэх шалган нэвтрүүлэх албанаас 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-г Монгол улсын хилээр орсон гарсан талаарх лавлагааг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-*********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас М ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг шүүх бүрдүүлж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр П.Б-ыг дуудаж мэдүүлэг авч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр бор өнгийн дэвтэрт үзлэг хийж тэмдэглэлийг тус тус хэрэгт хавсаргасан болно. /хх-ийн 119-121, 127-128, 146-173, 176-178, 183-206, 225-229-р хуудас /

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч нь 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №02 дугаар Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээг хариуцагч М ХХК-тай байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, уг орон сууцыг хүлээн авч, эзэмшиж ашиглаж байгаа тул гэрээний үүргээ биелүүлж, Б дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Б-тэй гэрээ байгуулаагүй, байрны үнийг төлөөгүй, уг орон сууцыг П.Б захиалгын гэрээ хийж, орон сууцны үнэд 4 000 000 төгрөгийг төлсөн, цахилгаан сантехникийн ажил хийвэл 1 500 000 төгрөгийг хасахаар тооцсон боловч компанийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглаж иргэдээс байрын захиалга авч хохирол учруулсан гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигч талууд 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээг байгуулж, нэг талаас барилгын гүйцэтгэгч М ХХК, нөгөө талаас захиалагч Б.Б нар харилцан тохиролцож, захиалагч нь БЗД-ийн хороолол,  дүгээр хороо  дугаар байрны дээвэр дээр баригдах “Мансардан” барилгын 48,3 м.кв талбайтай “В” өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 450 ам.доллараар захиалгаар бариулахаар тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэрээ байгуулагдсан, орон сууцны үнийг төлсөн талаар байна, орон сууцыг ашиглаж, эзэмшиж байгаа талаар маргаагүй байна.

 

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээний 4.4, 4.5-д заасан үүргээ биелүүлж, орон сууцны үнийг буюу хөлсийг бүрэн төлсөн, орон сууцыг хүлээн авч, эзэмшиж ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан УБЦТСүлжээ ХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж хуульд заасан болон гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг шаардсан.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-д “захиалгаар барих орон сууцны барилгыг 2006 оны 7 дугаар сарын 01 өдрөөс эхэлж 2006 оны 11 дүгээр сарын 30-нд дуусган актаар хүлээлгэн өгнө” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд 4.4-д “нэгдүгээр үе шат барилгын ажлын гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойш 3 хоногийн дотор 40 хувийг захиалагч тал гүйцэтгэгч талын дансанд нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ”, 4.5-д “хоёрдугаар үе шат барилгын ажлын 80 хувь хийгдсэн тохиолдолд төлбөрийн 50 хувийг, гуравдугаар үе шат барилгын ажил дууссаны дараа үлдсэн 10 хувийг ажлын 15 хоногт багтаан гүйцэтгэгчийн дансад хийнэ” гэжээ.

Хариуцагч нь 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээг Б.Б-тэй байгуулаагүй, нэхэмжлэгч Б.Б нь орон сууцны үнийг төлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг П.Б-той 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээг байгуулж, гэрээний дагуу түүнд шилжүүлэн өгсөн, Б.Б-тэй байгуулсан гэрээ нь хуурамч болох нь хэрэгт авагдсан Хил хамгаалах газрын бичиг, Нотариатын танхимын тэмдэглэл, мөн гэрээ байгуулах үед мансарын барилгын зөвшөөрөл олгогдоогүй байсан болох нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус тус тогтоогдоно, гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан.

 

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №350 тоот “Мансард төсөл хэрэгжүүлэх тухай” захирамжаар “...Хоёр.Шинэ-Адар төсөлд хамрагдсан нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай 5 давхар угсармал орон сууцны 74 барилга дээр барилгын ажлыг гүйцэтгэх техникийн нөхцөл барилгын ажил эхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгох”-ыг даалгажээ.

Мөн 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Орон сууцны байр захиалгаар бариулах тухай №02 тоот гэрээг нэг талаас барилгын гүйцэтгэгч М ХХК, нөгөө талаас захиалагч иргэн П.Б нар Б-ийн  дугаар хороолол, дүгээр хорооны  дээвэр дээр баригдах “Мансардан” барилгын 2 өрөө 45,98 м.кв талбай бүхий байрыг захиалгаар бариулахаар, захиалгаар бариулах үнийн дүнг 13 334,20 ам.доллар байхаар, орон сууцны барилгыг 2006 оны 5 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэж, 2007 оны 8 дугаар сарын 20-нд дуусган актаар хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний 4.3-д “орон сууцны үнийг 1-р ээлжинд 50 хувь /урьдчилгаа/, 2-р ээлжинд 40 хувь /ажлын явцад/, 3-р ээлжинд 10 хувь /түлхүүр хүлээлгэн өгөхөд/ дарааллаар төлнө”, 4.4-д “орон сууцны үнийн урьдчилгаа 50 хувь болох 6 667,1 ам.долларыг худалдан авагч талд 3 хоногийн дотор төлж, баталгаажуулан гэрээнд хавсаргана” гэж заасан байх бөгөөд гэрээний хавсралтаар “...орон сууцны үнэд “45,98 м.кв 13 334,2 ам.доллар, төлсөн 4 000 000 төгрөг” гэжээ.

 

Зохигч талууд болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон П.Б нар нь 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууцны байр захиалгаар бариулах тухай №02 тоот гэрээг байгуулсан, орон сууцны үнэд П.Болдоос 4 000 000 төгрөгийг төлсөн, гэрээний зүйл болох орон сууцыг П.Б-д шилжүүлэн өгсөн талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гэрч П.Бнар нь хуулийн байгууллагаас шалгаж байгаа гээд 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээг түүний хүү болох Б.Бэхбилэгтэй байгуулж, хариуцагч нь өөрөө гарын үсгээ зурсан гэж тайлбарлаж мэдүүлсэн боловч гэрээг байгуулах үед нэхэмжлэгч нь байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн Б.Бэхбилэгийн улсын хил нэвтэрсэн тухай “...2006 оны 3 дугаар сарын 13-нд гарах, 2009 оны 1 дүгээр сарын 18-нд орох” гэсэн лавлагаагаар тогтоогдож байна гэж үзэв.

Хариуцагчийн ирүүлсэн БЗД-ийн 4-р хороо, 15 хороолол, 3 дугаар байрны 12 айлын Мансардан орон сууц Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, орон сууцны байр захиалгаар бариулах тухай гэрээнүүдэд нэхэмжлэгч, гэрч П.Бнарын хэн алины нэрс байхгүй байх боловч орон сууцыг гэрч П.Бболон түүний хүү нэхэмжлэгч Б.Бнарын эзэмшил, ашиглалтад байгаа талаар маргаагүй.

 Гэвч нэхэмжлэгч нь  2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээний үүргийг гүйцэтгэж орон сууны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь орон сууцны үнийг буюу хөлсийг бүрэн төлсөн болох нь гэрч П.Болдын мэдүүлэг, хэрэгт авагдсан түүний тэмдэглэлийн дэвтрээр нотлогдоно гэсэн.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн гэрч П.Б-н тэмдэглэлийн дэвтэрт “...нийт 8 000 000 /найман сая төг/ захирал М.Г2006.12.18”, мөн “...нийт 5 300 000 төгрөг байранд, байранд нийт 6 300 000 төгрөг, хүүгээс 500 000 төгрөг, 6 800 000, эрээн явахад Ганаад 200 000, 6 800 000+200 000=7 000 000 гарын үсэг зурсан М.Г” гэсэн гэсэн байх бөгөөд гэрч П.Б шүүхэд мэдүүлэхдээ “...байрны үнэд урьдчилгаа 4 000 000 төгрөг, цахилгааны ажил хийгээд 1 500 000 төгрөг, тэмдэглэлийн дэвтэрт 8 000 000 төгрөг, мөн 7 000 000 төгрөгийг төлсөн” гэсэн боловч дээрх тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн мөнгө нь орон сууцны үнэд төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, орон сууцны үнэд 22 000 000 төгрөгийг төлсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй, уг 8 000 000 төгрөг болон 7 000 000 төгрөгийг орон сууцны төлбөрт хүлээн аваагүй гэж хариуцагч маргаж байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хугацаа өнгөрсөн гэсэн боловч нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй гэдэг байсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Б дүүргийн, М-2 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204**** дугаартай 45,96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилснээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан болохыг мэдсэн гэсэн.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000589531 тоот гэрчилгээнд М.Г-г Нийслэлийн Б дүүргийн М-2 тоот хаягт байршилтай 45,98 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалтай Ү-220401 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2017 оны 4 дүгээр сарын 11-нд бүртгүүлсэн байх бөгөөд мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000607184 тоот гэрчилгээнд М ХХК нь Б дүүргийн  М-2 хаягт байршилтай, 45,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нь  2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээний үүргийг хариуцагч М ХХК-иас шаардсан боловч гэрээний зүйл болох орон сууцны үнийг буюу хөлсийг бүрэн төлсөн эсэх нь тодорхойгүй, үнийг буюу хөлсийг бүрэн төлсөн талаараа баримтаар нотлоогүй, орон сууцны үнэд урьдчилгаа 4 000 000 төгрөг, цахилгааны ажил хийгээд 1 500 000 төгрөгийг төлөгдсөн талаар хариуцагч маргаагүй боловч мөнгийг гэрч П.Бтөлсөн гэж мэдүүлсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлж, орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

            Иймд нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч М ХХК-нд холбогдуулан гаргасан орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  267 960 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 960 төгрөгийг төгрөгийг улсын төсвийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

                     

            

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН