Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/01035

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/01035

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Цэнгэл/РД: -д холбогдох,

 

13,099,618.19 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Цэнгэл нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Зээлийн №ЗГ001904104 дугаартай сарын 4% хүүтэй, 12 сарын хугацаатай, Бизнесийн үйл ажиллагааны зориулалт бүхий 10,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан.

Хариуцагч Д.Цэнгэл нь Зээлийн №ЗГ001904104 дугаартай гэрээний дараах зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

- 2.3.4. Гэрээний ерөнхий хугацаа нь Зээлдүүлэгчээс зээл олгох анхны гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно. Талууд зээл зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг Гэрээний хавсралт 2-д харилцан тохиролцож. Баталгаажуулсан бөгөөд Зээлдэгч нь хуваарийн дагуу тухай бүр төлнө,

- 5.1.1. Барьцаа хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих, шалгах, нэвтрэн орох, барьцаалуулагч барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэх, үүнтэй холбогдон гарах зардалыг барьцаалуулагчаас шаардах,

- 5.1.2. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хөдлөх хөрөнгийг ББСБ үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцууулах,

- 5.1.3. Барьцааны зүйлийг худалдан борлуулах үнийн дүн зээлийн төлбөр болон бусад хохиролыг барагдуулахад хүрэлцэхгүй бол барьцаалуулагчийн бусад эд хөрөнгөөр гаргуулах,

Барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн Бутлуур мотор цахилгаан удирдагч тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж зөвхөн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр нэхэмжлэж байна.

Зээлийн №ЗГ001904104 дугаартай гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн зээлийн төлбөрт 4,753,901.59 төгрөг, үндсэн хүү 6,985,650.17 төгрөг нийт 11,739,551.76 төгрөгийг Хариуцагч Д.Цэнгэлээс нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 11,739,551.76 төгрөгийн төлбөр дээр 1.360,066.43 төгрөгийг нэмэгдүүлж нийт 13,099,618.19 төгрөгийг нэхэмжлэж байна.

Хариуцагч Д.Цэнгэл нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн ЗГ001904104 дугаартай сарын 4% хүүтэй, 12 сарын хугацаатай, Бизнесийн үйл ажиллагааны зориулалт бүхий 10,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэгдээлийн үйл ажиллагааны тухай хууль

21.2.3ээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.

Хариуцагч Д.Цэнгэлд холбогдуулан шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргахдаа тухайн үеийнхэн зээлийн үлдэгдэл төлбөрөөр нэхэмжлэл гаргасан гэвч нэхэмжлэл гаргаснаас хойш 7 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд 7 сарын хугадааны үндсэн хүү 1,360,066.43 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд Хариуцагч Д.Цэнгэлээс нийт 13,099,618.19 төгрөгийг нэхэмжлэж байна.

Зээлийн №ЗГ001904104 дугаартай гэрээний гуйцэтгээгүй үүргийн үнийн дүн зээлийн төлбөрт 4,753,901.59 төгрөг, үндсэн хүү 8,336,018.71 төгрөг, нийт 13,099,618.19 төгрөгийг хариуцагч Д.Цэнгэлээс нэхэмжилж байна. гэв.

 

Хариуцагч Д.Цэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Омни Капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй №ЗГ001904104 дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 11,739,551.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 онд Омни Капиталаас жижиг дунд бизнесийг дэмжих зээл 10,000,000 төгрөг 12 сарын хугацаатай сарын 4%-ийн хүүтэй зээлж байсан.

Тус банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ цаг тухайд нь төлж байсан. Бидний төлж байсан зарим төлбөрийг Омни Капитал Банк бус санхүүгийн байгууллага нь шивэлт хийгдэж байсан эсэх нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1-д нэхэмжлэгч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, үүрэгтэй, 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд тус байгууллагын шүүхэд гаргасан зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга нь 2019.11.21-нд нэг удаа төлсөн мэт байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн ЗГ001904104 дугаар Зээлийн гэрээ, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ001907297 дугаар Зээлийн гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ФГ001907297 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Д.Цэнгэлд холбогдуулан зээлийн төлбөрт 4,753,901.59/дөрвөн сая долоон зуун тавин гурван мянга есөн зуун нэг төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг, үндсэн хүү 8,336,018.71/найман сая гурван зуун гучин зургаан мянга арван найман төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг, нийт 13,099,618.19/арван гурван сая ерэн есөн мянга зургаан зуун арван найман төгрөг арван есөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Цэнгэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр № ЗГ001904104 дугаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.3, 2.1.5, 2.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь 10,000,000/арван сая/ төгрөгийг, 12/арван хоёр/ сарын хугацаатай, сарын 4/дөрөв/ хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20/хорь/ хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 10 000 000/арван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь ХААН банк ХХК дахь Д.Цэнгэлийн 5037254822 дугаар төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 10,000,000/арван сая/ төгрөгийг, үндсэн хүүний төлбөрт 2,810,459.78/хоёр сая найман зуун арван мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг, нийт 12,810,459.78/арван хоёр сая найман зуун арван мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 12,810,459.78/арван хоёр сая найман зуун арван мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг төлөхөөс үндсэн зээл болон түүний хүүнд нийт 9,450,539/есөн сая дөрвөн зуун тавин мянга таван зуун гучин ес/ төгрөгийг төлсөн болох нь ХААН банк ХХК дахь Д.Цэнгэлийн 5037254822 дугаар болон 5085289462 дугаар төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 3,359,920/12,810,459.78-9,450,539=3,359,920.78/ /гурван сая гурван зуун тавин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 9,739,698.19/13,099,618.19-3,359,920=9,739,698/ /есөн сая долоон зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн найман төгрөг арван есөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүүнд нийт 5,525,558.93/8,336,018.71-2,810,459.78=5,525,558.93/ /таван сая таван зуун хорин таван мянга таван зуун тавин найман төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч Зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тусгаагүй байх тул хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүүнд төлбөр гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэнгэлээс 3,359,920/гурван сая гурван зуун тавин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 9,739,698.19/есөн сая долоон зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн найман төгрөг арван есөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,494.55 төгрөгөөс 223,448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 16,046.45 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Цэнгэлээс 68,708 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан

хариуцагч Д.Цэнгэлээс 3,359,920/гурван сая гурван зуун тавин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 9,739,698.19/есөн сая долоон зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн найман төгрөг арван есөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  56 дугаар зүйлийн

56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,494.55 төгрөгөөс 223,448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 16,046.45 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Цэнгэлээс 68,708 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

, С.ХИШИГБАТ