Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/01257

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/01257

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: СНовел лизинг ХХК/РД: /-д холбогдох,

 

Экскаваторуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, экскаваторуудыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1,707,810,693 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрангуй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, Б.Буянжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Очбадар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрангуй, өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 08-р сарын 29-нд Хера Майнинг Экуйгмент ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 2018 онд үйлдвэрлэсэн R520LC-9S загварын мото цаг 0, #1044, #1048 сериал дугаартай, 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторуудыг нэг бүрийн үнийг 938,952,000/есөн зуун гучин найман сая есөн зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр тооцож нийт 1,877,904,000/нэг тэрбум найман зуун далан долоон сая есөн зуун дөрвөн мянга/ төгрөгөөр худалдаж, авахаар тохиролцсон.

Уг тохиролцооны дагуу R520LC-9S загварын 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторын гэрээнд заасан төлбөрийн урьдчилгаа 20 хувь болох 356,801,760/гурван зуун тавин зургаа сая найман зуун нэг мянга долоон жаран/ төгрөгийг манай компани өөрөө төлж, үлдэгдэл 1,427,207,040/нэг тэрбум дөрвөн зуун хорин долоон сая хоёр зуун долоон мянга дөч/ төгрөгийг хариуцагч Новел Лизинг ХХК-иас 1,500,000,000/нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн зээл авч худалдагч тал болохХера Майнинг Экуйгмент ХХК-нд төлж худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор, шудараар, бүрэн биелүүлэн өмчийг бий болгосон.

Бид*******ХХК-иас зээл авахдаа итгэлцэлийн үндсэн дээр аман байдлаар тохирч техникүүдийн үлдэгдэл төлбөрийг худалдагч талд төлөхдөө зээл авсан ба хариуцагч талтай ямар нэгэн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г бичгээр огт байгуулаагүй. Харин Хера Майнинг Экуйгмент ХХК-иас худалдаж авсан 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээг амаар тохирч авсан зээлээ бүрэн төлж дуусгах хүртэл*******ХХК- ийн нэр дээр түр шилжүүлэхээр болсон юм.

Энэ тохиролцооны дагуу Авто тээврийн үндэсний төвөөс 0147 УБ болон 0148 УБ улсын дугаарыг HYUNDAI гинжит экскаваторуудад олгож тээврийн хэрэгслийн гэрчилгээг*******ХХК-ийн нэр дээр гаргаж авсан.

Харин 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай R520LC-9S загварын 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторуудын эзэмшил, ашиглалт нь манай компани дээр байхаар тохиролцож бид гинжит экскаваторуудыг өөрийн компанийн үйл ажиллагаанд бусдад түрээслүүлэх байдлаар ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл, бид*******ХХК-иас зээл авахдаа дээрх нөхцөлийг мөн л амаар харилцан тохиролцсон байсан юм.

Бидний аман тохиролцооны дагуу 2020 оны 10-р сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагч*******ХХК-нд нийтдээ 965,000,000/есөн зуун жаран таван сая/ төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд дэлхий нийтэд Короновирусын/Covid-19/ цар тахал гарсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газар, УОК-ийн 2020 оны 02-р сарын 01-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу тус өдрийн 10:00 цагаас эхлэн манай улс хилээ хааж бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс болж бид HYUNDAI гинжит экскаваторыг ажилуулж ашиг олох боломжгүй нөхцөл байдалд орж өнөөдөрийг хүргэсэн.

Өөрөөр хэлбэл, Короновирусын/Covid-19/ цар тахал гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан олон удаагийн шийдвэрүүд нь гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй буюу энэ нөхцөл байдлаас шалгаалж үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа энэ байдал нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Хэдийгээр дээр дурьдсан нөхцөл байдал үүссэн ч гэсэн бид*******ХХК-д зээлийн үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар*******ХХК-д удаа дараа уулзаж санал, хүсэлт хүргүүлж/зээлийн үлдэгдэл төлбөрийг 2021.12.31-ны өдрийн дотор төлөх, /бартерт аос, орон сууц, автомашин оролцуулан төлөх талаар санал болгосон/ байсан боловч бидний хүргүүлж байсан санал, хүсэлтүүдийг огт хүлээн зөвшөөрөөгүй.

Харин ч зориуд санаатай хууль зөрчиж 2021 оны 10-р сарын 18-ны өдөр 0147 УБ улсын дугаартай экскаваторыг Дундговь аймгийн Баянжаргалан сумын хөөтийн уурхайд ажиллуулахаар засвар хийлгэн бэлдэж байтал*******ХХК-ний хуулийн хэлтсийн дарга н.Эрдэнэбаатар гэгч нь 20-30 хүний бүрэлдэхүүнтэй очиж хүч хэрэглэн авч явсан ба уг техник одоо хаана байгаа нь ч тодорхойгүй байна. Энэ тухай*******ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Буянжаргалтай ч уулзаж ярилцаж байсан.*******ХХК биднээс хууль бусаар хураан авч явсан 0147 УБ улсын дугаартай экскаваторыг бусад этгээдүүдэд худалдан боруулах гэж байгаа гэсэн мэдээлэл одоогоор бидэнд ирээд байна.

Мөн*******ХХК 2021 оны 10-р сарын 25-ны өдөр Өмнөговь аймгын Цогтцэций суманд Соте кашмерХХК-тай Түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж байсан 0148 УБ улсын дугаартай экскаваторыг бас л н.Эрдэнэбаатар гэгч нь хурааж авахаар очсон бөгөөд очихдоо тус Сумын цагдаагын газарт ******* ХХК нь*******ХХК-иас түрээсэлж авсан экскаваторыг арлын дугаарыг өөрчлөн задлаж зарах гэж байгаа гэх огт үндэслэлгүй, худал өргөдөл, гомдол гаргаж улмаар Сумын цагдаагийн 2 албан хаагчдыг дагуулан очиж мөн адил хүч хэрэглэн авч явсан ба хариуцагч талын энэхүү хууль бус үйлдэлүүд нь уг техникүүдийг бусдад худалдан боруулах зорилготой байсан гэж үзэж байгаа төдийгүй бусдын хууль бус үйлдлээс болж fөрийн худалдаж авсан өмч хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул эрх зүйн хамгаалалт хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргахад хүргэлээ.

Өөрөөр хэлбэл, манай компани бусдаас худалдаж авсан 0147 УБ болон 0148 УБ улсын дутаартай R520LC-9S загварын 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторуудыг өмчлөх эрхтэй болохоо хүлээн зөвшөөрүүлэх агуулга бүхий нэхэмжлэл гаргаж Иргэнй хуулийн 9-р зүйлийн 9.4.1-т зааснаар эрх зүйн хамгаалалт хүссэн нэхэмжлэлийг гаргаж байна.

Хера Майнинг Экуйгмент ХХК-иас Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан 2 ширхэг HYUNDAI гинжит экскаватор/хөдлөх эд хөрөнгө/ нь хуулийн дагуу манай компанийн өмч хөрөнгө мөн бөгөөд өмчлөх эрх гэрээ хэлцлийн үндсэн дээр үүссэн гэж үзэж байна.

Хамгийн сүүлд бид*******ХХК-ний удирдах болон хуульч, өмгөөлөгч нартай нь уулзахад/техник хураан авахаас өмнө/ хариуцагч талын хуульч болон өмгөөлөгч нар нь ... танай компани зээлээ төлөхгүй бол Монгол банкинд мэдэгдэж зээлийн муу ангилалд бүртгүүлнэ, техникүүдийг хурааж авах ТУЗ-ын шийдвэр гарсан, бид тохиролцох хүсэлтэй байна... гэх зэргээр хариуг өгсөн ба зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төл гэсэн шаардлага тавьсан.

Монгол Улсын Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт ... зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн омчлөлд мөнгө буюу торлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэи авсан эд хөронгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсои хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, мөн хуулийн 282.3-т ...хуульд өөрөөр заигаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана ... гэж хууль тогтоогч хуульчилсан байх ба бидний хооронд бичгээр ямар нэгэн Зээлийн гэрээ огт байгуулагдаагүй тул*******ХХК зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж байна.

Мөн хуулийн 451-р зүлийн 451.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, мөн хуулийн 453.1-т ... зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй... гэж хуульчилсан.

Новел лизинг ХХК нь зээл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулах эрхгүй, зээлийн үйл ажилагааг байнга эрхэлдэггүй бөгөөд энэ төрлийн гэрээг ч бидэнтэй бичгээр байгуулаагүй учраас өгсөн зээлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Түүнчлэн бидний хооронд Иргэний хуулийн 156-р зүйлд заасны дагуу Барьцааны гэрээ ч бичгээр байгуулагдаагүй байхад гэрээ, хэлцлийн үндсэн дээр биш хууль зөрчиж 2 ширхэг техникийг хураан авсан гэж үзэж байгаа төдийгүй барьцааны гэрээ байгуулаагүй мөртлөө дахин хууль зөрчиж бусдын өмчлөх эрхэнд ноцтой халдаж хүч хэрэглэж авч явсан.

Хариуцагч талын зарим этгээдүүд дур мэдэн, хууль зөрчиж авч явсан техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, эвдэрэх, бусад этгээдүүдэд худалдан борлуулсан тохиолдолд үүнээс үүдэн гарах аливаа хохирол, мөн олох ёстой байсан ашиг орлогоор хохирох нөхцөл байдлыг бүрдүүлж байна.

Дээр дурьдсанаар манай компани нь 0147 УБ улсын дугаартай экскаваторыг Дундговь аймгийн Баянжаргалан сумын хөөтийн уурхайд, 0148 УБ улсын дугаартай экскаваторыг Өмнөговь аймгын Цогтцэций суманд Соте кашмер ХХК-тай Түрээсийн гэрээ-ээр түрээслүүлдэг бөгөөд 2021 оны 10-р сарын 12-ны өдрөөс хойш энэ хэрэг маргааныг шүүх шийдвэрлэх хүртэл олох ёстой байсан ашиг, орлого буюу түрээсийн төлбөрийг хохиролд тооцон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэх болно.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хүнд болон тусгай зориулалтын машин механизм болох БНСУ-д 2018 онд үйлдвэрлэгдсэн, 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай R520LC-9S загварын, мото цаг 0, #1046, #1048 сериал дугаартай, 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторуудын хууль ёсны өмчлөгчөөр манай компанийг тогтоож, 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэгдсэн 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторуудын ******* ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг*******ХХК-д даалган шийдвэрлэж манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. гэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд манай компанийн нэхэмжлэлтэй Новел лизингХХК-нд холбогдох маргаан бүхий техникүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, нэр дээр буцаан шилжүүлэн өгөхийг даалгах иргэний хэрэгт Новел лизингХХК-аас гаргасан 26 иргэд, хуулийн этгээдэд төлсөн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 1.707.810.692.76 /нэг тэрбум долоон зуун долоон сая найман зуун арван мянга зургаан зуун ерэн хоёр төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.

"Новел лизинг ХХК сөрөг нэхэмжлэлдээ: ...2 ширхэг HYUNDAI гинжит экскаваторуудын 2 техникийг худалдан авах хөрөнгө буюу нийт 1.864.000.000 /нэг тэрбум найман зуун жаран дөрвөн сая/ төгрөгийн санхүүжилт бүрдүүлэх үйл ажиллагааг өөрийн компанийн хуримтлуулсан туршлагын үндсэн дээр*******ХХК нь зохион байгуулж өөрийн нэр хүндээр баталгаа гаргаж өгсөн бөгөөд Болор гантиг ХХК-ийн хувьд оорийн хоронгийн эх үүсвэргүй, иргэд, хуулийн этгээдээс санхүүжилт бүрдүүлэх боломжгүй байсан. Иймээс нийт 26 иргэн, хуулийн этгээдээс их хэмжээний хөрөнгө босгож, санхүүжилт бүрдүүлэх ажлыг манай компани хариуцаж бүрдүүлсэн.... гэж дурьджээ.

Манай компани 2018 оны 08-р сарын 29-нд Хера Майнинг Экуйпмент ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж 2018 онд үйлдвэрлэсэн К520ЬС-95 загварын мото цаг 0, #1046, #1048 сериал дугаартай, 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторуудыг нэг бүрийн үнийг 938.952.000/есөн зуун гучин найман сая есөн зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр тооцож нийт 1.877.904.000/нэг тэрбум найман зуун далан долоон сая есөн зуун дөрвөн мянга/ төгрөгөөр худалдаж авхаар тохиролцсон талаар өмнө нь дурьдсан бөгөөд энэ гэрээ, хэлцэлийн үндсэн дээр өмчийг бид бий болгосон юм.

Бид энэ худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа 356.801.760 /гурван зуун тавин зургаа сая найман зуун нэг мянга долоон жаран/ төгрөгийг өөрсдөө гөлж, үлдэгдэл төлбөрийг төлөхдөө Новел Лизинг ХХК-наас 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн зээлийг амаар тохиролцож авсан нь үнэн болно. Амаар тохирч авсан зээлээс манай компани 965.000.000 /есөн зуун жаран таван сая/ төгрөгийг*******ХХК-нд төлсөн ба энэ талаар ч бид ямар нэгэн маргаангүй /хариуцагч тал ч хүлээн зөвшөөрдөг/ болно.

*******ХХК-ний захирал О.Даваасүрэн би*******ХХК-ний захирал Д.Ангартай найз нөхдийн харилцаатай байсан тул Д.Ангараас 1.5 тэрбум төгрөгийг зээлж авах санал амаар гавьсныг Д.Ангар хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед Д.Ангар хэлэхдээ ...мөнгө зээлэх боломжтой, надад бэлэн мөнгө байхгүй учираас иргэд, хуулийн этгээдээс санхүүжилт босгож өгье. Иргэд, хуулийн этгээдээс авсан мөнгийг*******ХХК өөрөө төлж барагдуулна. Харин чамд зээлүүлэх 1.5 тэрбум гөгрөгнөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авна шүү гэж хэлсэн... байдаг.

Бид хоёрын аман тохиролцооны дагуу сөрег нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргаж өгсөн нэр бүхий 26 иргэн, хуулийн этгээдээс нийт 1.864.000.000 /нэг тэрбум найман зуун жаран дөрвөн сая/ төгрөг бүрдсэн ба уг мөнгөнөөс манай компанид 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөг л шаардлагатай байсан тул энэ мөнгийг авч худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч Хера Майнинг Экуйпмент ХХК-нд шилжүүлсэн. Харин үлдэгдэл 364.000.000 /гурван зуун жаран дөрвөн сая/ төгрөгийг буцаан*******ХХК руу шилжүүлсэн. Энэ нь Болор гантиг ХХК-ний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн компанийн дансны хуулгаар нотлогддог.

Өөрөөр хэлбэл, ******* ХХК 364.000.000 /гурван зуун жаран дөрвөн сая/ төгрөгийг хүлээн авч ашиглаагүй тул уг мөнгө болон уг мөнгөнөөс тооцсон зээлийн хүүг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ 364.000.000 /гурван зуун жаран дөрвөн сая/ төгрөгийг*******ХХК өөрөө авч ашигласан болно.

Мөн сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн Зээлийн гэрээ-нүүд байгуулагдсан нь үнэн бөгөөд уг гэрээг байгуулахдаа нэг талаас ******* ХХК, зээлийн эрсдэлийг даатгагч Монгол даатгал ХХК болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулагдсан болно. Уг гэрээнд Монгол даатгал ХХК-нийг төлөөлж даатгалын менежер Т.Саруул гарын үсэг зурж баталгаажуулсан.

Зээлийн гэрээнүүдийн 5-р зүйлд: ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгуй тохиолдолд энэхуу гэрээний нэг тал болох Монгол даатгал ХХК нь зээлдүүлэгчид зээл болон зээлийн хуу, алдангийг гэрээнд заасан хугацаанд ул маргах журмаар төлнө... гэж даатгалын тохиолдолдыг нэрлэн заасан. Өөрөөр хэлбэл, ******* ХХК зээлээ төлөхгүй бол Монгол даатгал ХХК зээлдэгчийн өмнөөс зээл, зээлийн хүү, алдангийг төлнө гэж тохиролцсон байсан. /Гэрээнүүдээр нотлогдоно./

Энэ үйл баримт нь Монгол даатгал ХХК,*******ХХК-ны хооронд 2018 оны 09-р сарын 12-ны өдөр байгуулагдсан №90с1820025093 дугаар Даатгалын гэрээ-ээр нотлогдох бөгөөд энэ гэрээний эх хувь нь*******ХХК-нд байгаа болно. Бидэнд хуулбар хувь байгаа тул шүүхэд гарган өгч байна. Энэ гэрээгээр ...Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал... хийсэн бөгөөд даатгалын хураамжид 30.000.000 /гучин сая/ төгрөгийг манай компани төлсөн. /Дансны хуулгаар нотлогдоно/

Мөн Монгол даатгал ХХК,*******ХХК-ны хооронд 2018 оны 09-р сарын 11-нд №90С1820025093/18/04/14-Д01 дугаар Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр "...төлбөр гасалдсаны даатгал... хийгдэж, хураамжид 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг "Новел лизинг ХХК гөлсөн байдаг. Эдгээр дурьдаж буй нөхцөл байдлаар манай компани зээлээ төлөөгүй бол Монгол даатгал ХХК-иас 26 зээлдэгчийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн юм.

"Новел лизинг ХХК сөрөг нэхэмжлэлдээ: "... Болор гантиг ХХК нь*******ХХК- иас зээл авсан болохоо бүрэн хулээн зовшөорч байгаа ч 26 иргэн, хуулийн этгээдээс авсан үндсэн зээл, түүний хүүний толборийг толох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй болно... гэж тайлбарласан байна. Бидний аман тохиролцоогоор энэ 26 иргэн, хуулийн этгээдээс авсан 1.864.000.000 /нэг тэрбум найман зуун жаран дөрвөн сая/ төгрөгийг манай компани төлж барагдуулах биш харин Д.Ангарын*******ХХК төлөхөөр байсан тул 26 иргэн, хуулийн этгээдээс авсан үндсэн зээл, хүүний төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж Болор гантиг ХХК-нийг буруутгах боломжгүй юм.

Харин Болор гантиг ХХК нь*******ХХК-наас амаар зээлсэн 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг*******ХХК-нд буцаан төлөх, ингэхдээ 01-47 УБ, 01-48 УБ улсын дугаартай техникүүдийг бусад этгээд нарт түрээслэн олсон орлогоороо дээрх зээлийг төлж барагдуулах нөхцөлтэй байсан. Энэ нөхцөлийн дагуу Болор гантиг ХХК техникүүдийн эзэмшил, ашиглалтыг өөрийн мэдэлдээ авч бусад компанитай түрээсийн гэрээ байгуулж 1 сарын 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр түрээслүүлж зээлийн төлбөрөөс 965.000.000 /есөн зуун жаран таван сая/ төгрөгийг төлсөн ба 535.000.000 /таван зуун гучин таван сая/ төгрөгний үлдэгдэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бид*******ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулдаг эсэх талаар лавлагаа авхаар Санхүүгийн зохицуулах хороонд 2022.02-р сарын 22- ны өдөр хандсан ба тус хорооны 2022 оны 03-р сарын 01-ны өдрийн 9/746 тоот албан бичгээр*******ХХК-тай холбоотой мэдээлэл тус хороонд бүртгэгдээгүй талаар хариу өгсөн тул*******ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй болох нь нотлогдсон.

Бидний хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Монгол Улсын Иргэний хуулийн 281-р зүйлд заасан Зээлийн гэрээ-ний харилцаа байх ба хуулийн 281.1 дэх хэсэгт: ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасантай нийцэж байгаа ба амаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар ...Зээлийп гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болпо... , мөн хуулийн 282.3-т ...хуульд өорөор заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэж хууль тогтоогчоос хуульчилсан байна.

Бидний хооронд ямар нэгэн Зээлийн гэрээ бичгээр огт байгуулагдаагүй тул*******ХХК нь зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй учираас зээлийн дүнгээс хүүг тооцож шаардах эрхээ алдсан байх тул сөрөг нэхэмжлэлд дурьдсан зээлийн хүүг Болор гантигХХК нь хуулиар төлөх үүрэг үүсээгүй байна.

ИХШХШтХ-ийн 40-р зүйлийн 40.4 дэх хэсэгт: ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж заасан.

Бид аман тохиролцооны дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй шалтгаан нь дэлхий нийтэд Короновирусын /Covid-19/ цар тахал гарсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газар, УОК-ийн 2020 оны 02-р сарын 01-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 2020 оны 02-р сарын 01-ны өдрийн 10:00 цагаас эхлэн манай улс хилээ хааж бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс болж 2 ширхэг НҮANDAI гинжит экскаваторуудыг түрээслэн ашиг, орлого олох боломжгүй нөхцөл байдалд орсноос болж төлбөр төлж чадахгүйд хүрсэн.

Өөрөөр хэлбэл, Короновирусын /Сovid-19/ цар тахал гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан олон удаагийн тогтоол, шийдвэрүүд нь гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй буюу энэ нөхцөл байдлаас шалгаалж үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа энэ байдал нь нийтэд илэрхий үйл баримт болно.

Хэдийгээр дээр дурьдсан нөхцөл байдал үүссэн ч гэсэн бид*******ХХК-нд зээлийн үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа уулзаж санал хүргүүлж зээлийн үлдэгдэл төлбөрийг 2021.12.31-ны өдрийн дотор төлөх, бартерт АОС, орон сууц, автомашин оролцуулан төлох талаар санал болгож байсан боловч бидний хүргүүлж байсан санал, хүсэлтийг хүлээн аваагүйгээс бидний хооронд маргаан гарах болсон юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 221-р зүйлийн 221.2-т ...Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ... гэж заасантай нийцэж байна.

Манай компанийн зүгээс аль болох эвийн журмаар энэ асуудлыг шийдвэрлэхийг зорьсон боловч Новел лизингХХК-ний зарим нэг этгээдүүд 01-47 УБ дугаартай техникийг 2021 оны 10-р сарын 18-нд олон хүний бүрэлдэхүүнтэйгээр хүч хэрэглэн Дундговь аймгийн Баянжарглан сумын Хөөтийн уурхайд ажиллаж байхад хууль бусаар хүч хэрэглэн авч явсан.

Харин 01-48 УБ дугаартай техникийг Болор гантиг ХХК нь*******ХХК-наас түрээсэлж авсан экскаваторыг арлын дугаарыг өөрчлөн задалж зарах гэж байна гэх илтэд хууль бус өргөдөлийг Өмнөговь аймгийн Цоггцэций сумын Цагдаагийн хэлтэст гаргаж 2 албан хаагчыг дагуулан очиж хууль бус аргаар авч явснаар манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхол шууд хөндөгдсөн тул шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан болно.

Дээрх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 11-р сарын 01-ны өдрийн 156 дугаар тогтоол гарч Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн ба энэ талаарх баримтуудыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн болно.

Хариуцагч*******ХХК нь зориуд, санаатай хууль зөрчин 2021 оны 10-р сарын 18-ны өдөр 0147 УБ улсын дугаартай экскаваторыг Дундговь аймгийн Баянжаргалан сумын хөөтийн уурхайд ажиллуулахаар засвар хийлгэж бэлдэж байхад тус компанийн хуулийн хэлтсийн дарга н.Эрдэнэбаатар гэгч нь 20-30 хүний бүрэлдэхүүнтэй очиж хүч хэрэглэн авч явсан, мөн 2021 оны 10-р сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Соте кашмерХХК-ийн талбайгаас 01-48 Уб дугаартай техникийг хууль бусаар /Прокурорын тогтоолыг зөрчин цагдаагийн албан хаагч нартай угсэн хуйвалдан/ авч явснаас болж одоог хүртэл олох ёстой байсан ашиг орлогоор бид хохирч байна.

Дээрх байдлаар*******ХХК-ний захирал Д.Ангараас О.Даваасүрэн намайг олон жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэгт гүтгэж, цагдаагийн байгууллагад худал өргөдөл гаргаж шалгуулсанд маш их гомдолтой байгаагаа дурьдаж байна. Новел лизинг ХХК-нийн зарим этгээдүүдийн гаргасан дээр дурьдсан хууль бус үйлдэлийг бид манай компанитай Амаар тохиролиож баигуулсан Зээлийн гэрээ-ний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж 2021 оны 11-р сарын 12-нд техникүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 дэх хэсэгт: ...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй... талаар хуульчилсан байна.

Хэрэв*******ХХК илтэд хууль зөрчиж маргаан бүхий техникүүдийг авч яваагүй байсан бол одоогийн маргаан үүсэхгүй байсан ба манай компани өөрийн худалдан авсан техникүүдээ бусад этгээдүүдэд түрээсэлж ашиг, орлого олох боломжтой байсан ч хариуцагчийн хууль бус үйлдэлээс болж олох ёстой байсан ашиг орлогоороо бодит хохирол хүлээхгүй байсан юм.

Иргэний хуулийн 229-р зүйлийн 229.1 дэх хэсэгт: ...Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болох олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэггэй... гэж заасан. Энэ нь алдагдсан ашиг орлогыг өмч, эд хөрөнгөд учирсан нөхөн арилгавал зохих гэм хорын хүрээнд хамааруулж тооцдог бөгөөд гэм хор учруулсан үйл явдал болоогүй бол бүрдэх байсан тэр нөхцөл байдлыг сэргээн тогтоох хүрээнд хохирогчийн олж болох байсан буюу алдагдсан ашиг орлого хамаарна гэж тайлбарлажээ.

Манай компани Сүхбаагар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021.11-р сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл гаргаснаас хойш 6 сарын хугацаанд техникүүдийг түрээсэлж байсан бол одоогоор түрээсийн төлбөрт 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөг олох боломжтой байсан ба ийм хэмжээний алдагдал буюу ашиг орлогоор хохирохгүй байсан бөгөөд ИХШХШтХ-д заасны дагуу нэмэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дээр дурьдсан олох ёстой байсан ашиг орлогыг ч хариуцагч*******ХХК-наас гаргуулах нэхэмжлэх эрхтэй гэдгийг хариуцагч талд мэдэгдье.

Техник тус бүрийг нь 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр буюу нэг сарын 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр түрээслэдэг /хэрэгт нотлох баримтаар авагдсан гүрээсийн гэрээгээр нотлогдоно/ байсан ба дээрх хэмжээний ашиг орлого олж чадаагүй явдал нь*******ХХК-ний 2021 оны 10-р сарын 18-ны өдрийн хууль бус үйлдэл, 2021 оны 10-р сарын 25-ны өдрийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэж байна. /Прокурорын тогтоолоор нотлогддог./

Манай компанийн хувьд 2 ширхэг техникийг дээр дурьдсан байдлаар Новел лизингХХК-нд хууль бусаар алдалгүй, хүнд гэмт хэрэгт гүтгүүлээгүй, түрээсээр ажлуулж байсан бол үлдэгдэл төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх боломжгүй болсныг дурьдаж байна.

Хариуцагч*******ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах зэрэг тохиолдолд нэхэмжлэлйин шаардагаа нэмэгдүүлэх болохыг мэдэгдэж байна. Нэхэмжлэгч талын хувьд хэрэг маргаанаа түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд цаг хугацаа алдах тусам бид хохирол хүлээх нөхцөл байдал үүсэхээр байгааг шүүгч анхаарч үзнэ үү.

Новел лизинг ХХК нь хөрөнгө оруулалт өгсөн иргэд, хуулийн этгээдүүдээс авсан үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 2.672.810.693 /хоёр тэрбум зургаан зуун далан хоёр мянга найман зуун арван мянга зургаан зуун ерэн гурав/ төгрөгийг "Болор гантиг ХХК-ний өмнөөс төлж барагдуулсан гэх үндэслэлээр төлбөрийн үлдэгдэл гэх 1.707.810.692.76 /нэг тэрбум долоон зуун долоо мянга найман зуун арван мянга зургаан зуун ерэн хоёр мянга далан зургаан мөнгө/ төгрөгийг шаардсан нь дээр дурьдсан нөхцөл байдлуудаар үгүйсгэгдэж байгаа ба*******ХХК-наас авсан 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлхөд татгалзах зүйлгүй болно.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч Новел лизинг ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, Б.Буянжаргал, өмгөөлөгч Б.Очбадар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд Болор Гантиг ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар дараах тайлбарыг гаргаж байна.

Болор гантиг ХХК нь тодорхой үндэслэлүүдийг дурдаад ... Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хүнд болон тусгай зориулалтын машин механизм болох БНСУ-д 2018 онд үйлдвэрлэгдсэн 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай R520LC-9S загварын мото цаг 0, #1046, #1048 сериал дугаартай, HHKHZB12MJ0001048, HHKHZB12MJ0001046 арлын дугаартай 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит эскаваторуудын хууль ёсны өмчлөгчөөр манай компанийг тогтоож, 0147 УБ болон 0148 ҮБ улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэсэн 2 ширхэг HYUNDAI гинжит экскаваторыг ******* ХХК-ийн нэр дээр буцаан өгөхийг*******ХХК-д даалган шийдвэрлэж манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Болор Гантиг ХХК нь Хера Экуйпмент ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөрийн урьдчилгаа 20 хувь болох 356,801,760 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,427,207,040 төгрөгийг хариуцагч*******ХХК-иас 1,500,000,000 төгрөгийн зээл авч худалдагч тал болох Хера Майнинг Экуйпмент ХХК-д төлж худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар, бүрэн биелүүлэн өмчийг бий болгосон гэж илтэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна.

Дээрх 2 техникийг худалдан авах хөрөнгө бүрдүүлэх үйл ажиллагааг Новел Лизинг ХХК нь зохион байгуулж, нийт 1,864,000,000.00 төгрөгийн санхүүжилт босгож өгсөн л Болор Гантиг ХХК-ийн хувьд өөрийн хөрөнгийн эх үүсвэргүй, баталгаа байхгүй буюу Хэра Майнинг Экуйпмент ХХК болон Болор Гантиг ХХК нарын хооронд оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний Онцгой нөхцөл-ийн 3 дугаар зүйлд Техникийн төлбөрииг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд: Худалдан авагч гэрээгий урьдчилгаа төлбөриин 20% буюу 356,801,760.00 төгрөгииг гэрээнд гарын үсэг зуран баталжуулснаар төлөх. Үлдэгдэл 80% буюу 1,427,207,040.00 төгрөгииг Банк санхүүгийн баигууллагын санхүүжилтээр 2018 оны 09 дүгээр сарын 28-ны дотор өөр харилцан тохиролцов. гэж Худалдах, худалдан авах гэрээ-ний 6.1-т заасны дагуу Худалдан авагч нь гэрээнии төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд тоног төхөөрөмжийг захиран зарцуулах, давхар түрээслэх, өмчлөх эрхгүй. Энэ заалтыг зөрчсөн бол тухайн техникийг Компани буцаан татан авах ба гарсан зардал, төлбөрийг Худалдан авагч тал бүрэн хариуцна. Энэ тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байна. гэж заасан бөгөөд Болор Гантиг ХХК нь 2 ширхэг HYUNDAI маркийн Гинжит экскаваторийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах боломжгүй цаашлаад урьдчилгаа төлбөрт Хэра Майнинг Экуйпмент ХХК-д төлсөн 356,801,760 төгрөгийг буцаан авах боломжгүй нөхцөл байдалтай тулгарсан байсан. Иймээс Болор гантиг ХХК-ийн хүсэлтээр 26 иргэн, хуулийн этгээдээс их хэмжээний хөрөнгө босгож, санхүүжилт бүрдүүлэх ажлыг манай Новел Лизинг ХХК эохион байгуулж дээрх Худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгохоос урьдчилан сэргийлж туслалцаа үзүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар огт нэхэмжлэлдээ тусгаагүй, гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн гэж бодитой бус, илтэд үндэслэлгүй зүйлийг тусгажээ.

Мөн Болор гантиг ХХК нь нэхэмжлэлдээ*******ХХК-иас зээл авахдаа итгэлцлийн үндсэн дээр аман байдлаар тохирч техникүүдийн үлдэгдэл төлбөрийг худалдагч талд төлөхдөө зээл авсан ба хариуцагч талтай ямар нэгэн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г бичгээр огт байгуулаагүй. Харин Хера Майнинг Экуйпмент ХХК-иас худалдаж авсан 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээг амаар тохирч, авсан зээлээ бүрэн төлж дуусгах хүртэл*******ХХК-ийн дээр түр шилжүүлэхээр болсон юм гэсэн байна.

Нэхэмжлэлд дурдсанаар Болор гантиг ХХК нь*******ХХК-иар иргэн, хуулийн этгээдээс санхүүжилт бүрдүүлж, хөрөнгө босгуулсан болохоо бүрэн хүлээн зөвшөөрсөн харагдаж байна. Харин 26 иргэн, хуулийн этгээдээс авсан үндсэн зээл, түүний хүүг Новел Лизинг ХХК нь Болор гантиг ХХК-ийн өмнөөс иргэдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн гүйцэд биелүүлснийг огт дурдаагүй байна. "Болор Гантиг ХХК нь Хера Майнинг Экуйпмент ХХК-иас 2 ширхэг техник худалдан авах хөрөнгийн санхүүжилтийг бүрдүүлэхэд манай компани иргэд, хуулийн этгээдүүдтэй холбож, баталгаа гаргаж зуучилж өгснөөр Худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр бүрэн төлөгдөх боломж нөхцөл нь бүрдсэн.

Иймээс Болор гантиг ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар, бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Болор Гантиг ХХК-ийн өмнөөс*******ХХК нь Хера Майнинг Экуйпмент ХХК-д худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, иргэд, хуулийн этгээдээс санхүүжилт бүрдүүлж, хөрөнгө босгож төлсөн, цаашлаад хөрөнгө оруулалт өгсөн иргэд, хуулийн этгээдүүдээс авсан мөнгийг үндсэн зээлд 1,864,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 808,810,692 төгрөг нийт 2,672,810,692 төгрөгийг Болор Гантиг ХХК-ийн өмнөөс гүйцэтгэж, Болор Гантиг ХХК-ийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн байхад 965,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нэрийдлээр 2 техникийг өмчлөгчөөр тогтоолгох, шилжүүлэн авахыг даалгахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2 ширхэг HYUNDAI гинжит экскаваторын өмчлөгчийг Болор гантиг ХХК-ийн Хера Майнинг Экуйпмент ХХК руу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/05 дугаар албан бичгийн дагуу манай*******ХХК-ийн өмчлөл рүү Хэра Майнинг Экуйпмент ХХК нь хуулийн дагуу шилжүүлсэн.

Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит эскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээг амаар тохирч авсан зээлээ бүрэн төлж дуусгах хүртэл*******ХХК-ийн нэр дээр түр шилжүүлэхээр болсон гэж маш тодорхой бичжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэдэд Болор гантиг ХХК-ийн өмнөөс*******ХХК төлж барагдуулсан төлбөрийг бүрэн төлөгдөөгүй, хөрөнгө босгосон 26 иргэн, хуулийн этгээдээс авсан зээл, түүний хүүг төлөөгүй атлаа тухайн 2 ширхэг экскаваторыг ямар үндэслэлээр Болор гантиг ХХК-ийн өмчлөлд тогтоолгох, шилжүүлэн авахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбарт Болор гантиг ХХК-ийн иргэд, хуулийн этгээдээс татсан эргэлтийн хөрөнгийн санхүүжилт, эргэн төлөлттэй холбоотой баримтыг хавсарган өгье.

Хорин зургаан зээлдэгч байгаа гэдэг нь тодорхой. 26 иргэний зээлээс эх үүсвэр бүрдсэн. 26 иргэнээс очсон төлбөрөөс төлбөрийг төлсөн. Энэ төлбөрөөс бүрэн төлөгдөөгүй байгаа юм байна гэдэг нь нотлогдоно.

Новел лизинг ХХК өөрийн нэр хүндээр 26 иргэнээс төлбөрийг босгосон. 26 иргэнд гэм хор учруулах байдал үүсэн тул төлбөрийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч*******ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-д 2018 онд үйлдвэрлэгдсэн 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай R520LC- 9S загварын мото цаг 0, #1046, #1048 сериал дугаартай, HHKHZB12MJ0001048, HHKHZB12MJ0001046 арлын дугаартай 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторуудын 2 техникийг худалдан авах хөрөнгө буюу нийт 1,864,000,000/нэг тэрбум найман зуун жаран дөрвөн сая/ төгрөгийн санхүүжилт бүрдүүлэх үйл ажиллагааг өөрийн компанийн хуримтлуулсан туршлагын үндсэн дээр*******ХХК нь зохион байгуулж, өөрийн нэр хүндээр баталгаа гаргаж өгсөн бөгөөд Болор гантиг ХХК-ийн хувьд өөрийн хөрөнгийн эх үүсвэргүй, иргэд болон хуулийн этгээдээс санхүүжилт бүрдүүлэх бололцоогүй байсан. Иймээс нийт 26 иргэн, хуулийн этгээдээс их хэмжээний хөрөнгө босгож, санхүүжилт бүрдүүлэх ажлыг манай компани хариуцаж бүрдүүлсэн.

Манай компанийн зүгээс иргэд болон хуулийн этгээдээс их хэмжээний хөрөнгө босгож, санхүүжилт бүрдүүлснзэр Хера Майнинг Экуйгмент ХХК-иас 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторыг худалдаж авах төлбөрийг бүрэн төлөх боломж нөхцөл нь бүрдсэн.

Новел лизинг ХХК-иас зээл авахдаа итгэлцлийн үндсэн дээр аман байдлаар тохирч техникүүдийн үлдэгдэл төлбөрийг худалдагч талд төлөхдөө зээл авсан ба хариуцагч талтай ямар нэгэн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г бичгээр огт байгуулаагүй. Учир нь манай*******ХХК-ийн зүгээс Болор гантиг ХХК-тай Зээлийн гэрээ-г байгуулах саналыг удаа дараа олон удаагийн давтамжтай тавьсан боловч Болор гантиг ХХК-ийн зүгээс тодорхойгуй шалтгаанаар хойшлуулж талуудын хооронд одоог хүртэл гэрээ бичгээр байгуулагдаагүй. Харин Хера Майнинг Экуйгмент ХХК-иас худалдаж авсан 2 ширхэг шинэ HYUNDAI гинжит экскаваторын тээврийн хэрэгслийг амаар тохирч өөрийн хүсэлтээр авсан зээлээ бүрэн төлж дуусгах хүртэл тус тээврийн хэрэгслийг*******ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон.

Болор гантиг ХХК нь*******ХХК-иас зээл авсан болохоо бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ч 26 иргэн, хуулийн этгээдээс авсан үндсэн зээл, түүний хүүний төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй болно.

Новел лизинг ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулалт өгсөн иргэд, хуулийн этгээдүүдээс звсан үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 2,672,810,693/хоёр тэрбум зургаан зуун далан :оёр сая найман зуун арван мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөгийг Болор гантиг ХХК-ийн өмнөөс бүрэн төлсөн. Өөрөөр хэлбэл 26 иргэн, хуулийн этгээдэд зээл, хүүгийн төлөх төлбөрийн үүргийг Болор гантиг ХХК-ийн өмнөөс гүйцэтгэж биелүүлсэн.

Болор гантиг ХХК-ийн хувьд манай компанид 965,000,000/есөн зуун жаран таван сая/ төгрөгийг төлсөн бөгөөд манай*******ХХК нь Болор гантиг ХХК-ийн өмнөөс төлсөн 2,672,810,693/хоёр тэрбум зургаан зуун далан хоёр сая найман зуун арван мянга зургаан зуун ерэн гурав/ төгрөгөөс Болор гантиг ХХК-ийн Төлсөн 965,000,000/есөн зуун жаран таван сая/ төгрөгийг хасаж, үлдэх 1,707,810,693/нэг тэрбум долоон зуун долоон сая найман зуун арван мянга зургаан зуун ерэн гурав/ төгрөгийг Болор гантиг ХХК-иас гаргуулан шийдвэрлэж манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож өгнө үү. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан барааны 2018 оны 08 сарын 29-ний өдрийн дугаар 015/002 Худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 09 сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 сарын 16-ны өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2019 оны 04 сарын 16-ны өдрийн Голомт банкны Харилцах дансны хуулга 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №09/05 Болор гантиг ХХК-ийн нэр шилжүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Хүлээлцэх хуудас, 2016 оны 11 сарын 16-ны өдрийн Засвар үйлчилгээний хуудас, 2018 оны 09 сарын 26-ны өдрийн Засвар үйлчилгээний хуудас, 2019 оны 04 сарын 09-ний өдрийн Засвар үйлчилгээний хуудас, 2018 оны 09 сарын 26-ны өдрийн Засвар үйлчилгээний хуудас, 2018 оны 11 сарын 15-ны өдрийн Засвар үйлчилгээний хуудас, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх тухай гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх тухай гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 28/20 дугаар Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх тухай гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх тухай гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Машин механизм, түрээслэх гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хера Майнинг Экуйпмент ХХК-ийн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн №3/03 Тодорхойлолт гаргах тухай албан бичиг, 2018 оны 8 сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 8 сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэлх Голомт банкны Дансны хуулга, хариуцагчийн баримтаар гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №БГ18/09/14-01 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №БГ18/09/14-02 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 11-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ18/09/17-03 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 11 сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 12 сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2019 оны 01 сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2019 оны 02 сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ18/09/17-04 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2019 оны 6 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2020 оны 6 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2019 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2021 оны 6 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2021 оны 9 сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ18/09/17-05 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 9 сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ18/09/17-05 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 12 сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ18/09/17-05 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ18/09/17-06 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 12 сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ18/09/17-07 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ18/09/17-08 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 6 сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ18/09/17-08 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 9 сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ18/09/17-10 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2019 оны 6 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2019 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2020 оны 6 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ18/09/18-11 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 11 сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2019 оны 01 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 9 хуудас, 2020 оны 09 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ18/09/18-12А Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 9 сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-13 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 6 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 2 хуудас, 2020 оны 6 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 3 хуудас, 2021 оны 6 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 2 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-14 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 4 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-15 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 10 сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 1 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-16 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 10 сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 1 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-17 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 19-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 1 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-18 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 19-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 1 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-19 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 9 сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 2 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-20 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 6 сарын 26-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 1 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-21 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 9 сарын 19-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 1 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-22 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 9 сарын 19-ний өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 1 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ18/09/19-23 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 5 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №БГ18/09/20-24 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 7 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №БГ18/09/20-25 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 6 хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №БГ18/09/20-26 Зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 9 сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 сарын 21-ний өдрийг хүртэлх Хаан банкны Депозит дансны хуулга 2 хуудас, ******* ХХК-ийн иргэд, хуулийн этгээдээс татсан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн эргэн төлөлтийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Новел лизинг ХХК-д холбогдуулан Хьюндай маркийн R520LC-9S загварын HHKHZB12EJ0001046 арлын дугаартай 0147 УБ улсын дугаартай болон HHKHZB12TJ0001048 арлын дугаартай 0148 УБ улсын дугаартай гинжит экскаваторын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай 2/хоёр/ ширхэг экскаваторуудыг ******* ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл, хариуцагч*******ХХК нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан 1,707,810,692.76/нэг тэрбум долоон зуун долоон сая найман зуун арван мянга зургаан зуун ерэн хоёр төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Новел лизинг ХХК нь Болор гантиг ХХК-ийн өмнөөс төлж барагдуулсан төлбөрийг бүрэн төлөгдөөгүй, тухайн 2 ширхэг экскаваторыг ямар үндэслэлээр Болор гантиг ХХК-ийн өмчлөлд тогтоолгох, шилжүүлэн авахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна гэж маргасан.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь*******ХХК-иас авсан 1,500,000,000/нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хера майнинг экуйпмент ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар нэхэмжлэгч ******* ХХК тус бүр нь 938,952,000/есөн зуун гучин найман сая есөн зуун тавин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий, нийт 1,877,904,000/нэг тэрбум найман зуун далан долоон сая есөн зуун дөрвөн мянга/ төгрөгийн үнэтэй Хьюндай маркийн 2/хоёр/ ширхэг гинжит экскаваторыг 5/тав/ хувийн хөнгөлттэй үнээр буюу 1,784,008,800/нэг тэрбум долоон зуун наян дөрвөн сая найман мянга найман зуу/ төгрөгөөр, 20/хорь/ хувийн урьдчилгааг тус гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулснаар, үлдэх 80/ная/ хувь болох 1,427,207,040/нэг тэрбум дөрвөн зуун хорин долоон сая хоёр зуун долоон мянга дөч/ төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлснөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах, Хера майнинг экуйпмент ХХК нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байх тул Худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Тус Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь Хьюндай маркийн 2/хоёр/ ширхэг гинжит экскаваторын үнэ болох 1,784,008,800/нэг тэрбум долоон зуун наян дөрвөн сая найман мянга найман зуу/ төгрөгийг бүрэн төлсөн болох нь Хера майнинг экуйпмент ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №3/03 тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хьюндай маркийн 2/хоёр/ ширхэг гинжит экскаваторын Гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг өөрөө төлсөн байх боловч үлдэгдэл 80/ная/ хувь болох 1,427,207,040/нэг тэрбум дөрвөн зуун хорин долоон сая хоёр зуун долоон мянга дөч/ төгрөгийг нийт 26/хорин зургаа/ иргэнээс зээл авч төлсөн болох нь ******* ХХК-ийн нийт 26/хорин зургаа/ иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний хуулбар, Хаан банк ХХК дахь ******* ХХК-ийн төгрөгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХХК дахь ******* ХХК-ийн төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч*******ХХК-иас 1,500,000,000/нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн зээл авч үлдэгдэл 1,427,207,040/нэг тэрбум дөрвөн зуун хорин долоон сая хоёр зуун долоон мянга дөч/ төгрөгийг төлсөн гэж дурджээ.

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн 26/хорин зургаа/ иргэнтэй байгуулсан зээлийн гэрээгээр ******* ХХК нь 26/хорин зургаа/ иргэнээс зээл авч Хьюндай маркийн 2/хоёр/ ширхэг гинжит экскаваторын үлдэгдэл төлбөр 1,427,207,040/нэг тэрбум дөрвөн зуун хорин долоон сая хоёр зуун долоон мянга дөч/ төгрөгийг төлсөн болох нь ******* ХХК-ийн нийт 26/хорин зургаа/ иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний хуулбар, Хаан банк ХХК дахь ******* ХХК-ийн төгрөгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХХК дахь ******* ХХК-ийн төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч*******ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа санхүүжилт бүрдүүлэх ажлыг манай компани зохион байгуулсан гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 26/хорин зургаа/ иргэнээс нийт 1,864,000,000/нэг тэрбум найман зуун жаран дөрвөн сая/ төгрөгийн зээл авсан болох нь ******* ХХК-ийн нийт 26/хорин зургаа/ иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний хуулбар, ******* ХХК-ийн иргэн, хуулийн этгээдээс татсан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн эргэн төлөлтийн хүснэгтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 364,000,000/гурван зуун жаран дөрвөн сая/ төгрөгийг хөрөнгө оруулалтын илүүдэл буцаалт гэх утгаар шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК дахь ******* ХХК-ийн төгрөгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХХК дахь ******* ХХК-ийн төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 364,000,000/гурван зуун жаран дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлснийг зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь 26/хорин зургаа/ иргэнтэй зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй ба сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа ... 26/хорин зургаа/ иргэн, хуулийн этгээдээс нийт 1,864,000,000/нэг тэрбум найман зуун жаран дөрвөн сая/ төгрөг бүрдсэн ба уг мөнгөнөөс ... 1,500,000,000/нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг авч ... Хера майнинг экуйпмент ХХК-руу шилжүүлсэн. гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 26/хорин зургаа/ иргэнтэй зээлийн гэрээ байгуулж, уг иргэд нийт 1,864,000,000/нэг тэрбум найман зуун жаран дөрвөн сая/ төгрөгийг олгосон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тухайн 26/хорин зургаа/ иргэнтэй зээлийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлын төлөө, зээл олгох, зээлийн гэрээ байгуулах этгээдүүдтэй холбож өгсөн байх тул зохигчид Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь ... түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ авсан зээлээ бүрэн төлж дуусгах хүртэл Хьюндай маркийн 2/хоёр/ ширхэг гинжит экскаваторыг хариуцагчийн нэр дээр түр шилжүүлсэн гэжээ.

 

Хьюндай маркийн R520LC-9S загварын HHKHZB12EJ0001046 арлын дугаартай 0147 УБ улсын дугаартай болон HHKHZB12TJ0001048 арлын дугаартай 0148 УБ улсын дугаартай гинжит экскаваторууд нь хариуцагчийн эзэмшил буюу өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай амаар зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж Хьюндай маркийн 2/хоёр/ ширхэг гинжит экскаваторын өмчлөгчөөр хариуцагчийг бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар зохигчид фидуцийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байх боловч зохигчид уг гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх ... түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар зохигчид Хьюндай маркийн 2/хоёр/ ширхэг гинжит экскаваторыг өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй байх тул зохигчид фидуцийн гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 112 дугаар зүйлийн 112.1Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ., 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... хүчин төгөлдөр бус болсон; гэж заасан.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Хера майнинг экуйпмент ХХК-нд Хьюндай маркийн 2/хоёр/ ширхэг гинжит экскаваторын үнийг бүрэн төлсөн байх тул нэхэмжлэгчийг Хьюндай маркийн R520LC-9S загварын HHKHZB12EJ0001046 арлын дугаартай 0147 УБ улсын дугаартай болон HHKHZB12TJ0001048 арлын дугаартай 0148 УБ улсын дугаартай гинжит экскаваторын өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх ба нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй тул хариуцагчид 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай 2/хоёр/ ширхэг экскаваторуудыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг даалгах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 1,707,810,692.76/нэг тэрбум долоон зуун долоон сая найман зуун арван мянга зургаан зуун ерэн хоёр төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 26/хорин зургаа/ иргэнтэй зээлийн гэрээ байгуулж, уг иргэд нэхэмжлэгчид нийт 1,864,000,000/нэг тэрбум найман зуун жаран дөрвөн сая/ төгрөгийг олгосон болох нь нэхэмжлэгчийн 26/хорин зургаа/ иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэр бүхий 26/хорин зургаа/ иргэнд нэхэмжлэгчийн өмнөөс үндсэн зээлийн төлбөр болон хүүнд нийт 2,672,810,693/хоёр тэрбум зургаан зуун далан хоёр сая найман зуун арван мянга зургаан зуун ерэн гурав/ төгрөгийг төлсөн гэж маргаж байна.

 

Хариуцагч нь нэр бүхий 26/хорин зургаа/ иргэнд нэхэмжлэгчийн өмнөөс үндсэн зээл болон хүүний төлбөрт нийт 2,495,190,733.44/хоёр тэрбум дөрвөн зуун ерэн таван сая нэг зуун ерэн мянга долоон зуун гучин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банк ХХК дахь*******ХХК-ийн төгрөгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь сайн дураар нэхэмжлэгчийн өрийг төлсөн болох нь Хаан банк ХХК дахь*******ХХК-ийн төгрөгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийн зориулалтаар хариуцагчид нийт 965,000,000/есөн зуун жаран таван сая/ төгрөгийг төлсөн талаар зохигчид маргахгүй байх ба хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нь 965,000,000/есөн зуун жаран таван сая/ төгрөгийг төлсөн талаар дурджээ.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж ... төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол ... зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. гэж заасан.

 

Хариуцагч нь сайн дураар өөрөө мэдэж нэхэмжлэгчийн 26/хорин зургаа/ иргэнээс авсан зээлийн өр төлбөрийг төлсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нийт 1,530,190,733.44/2,495,190,733.44-965,000,000=1,530,190,733.44/ /нэг тэрбум таван зуун гучин сая нэг зуун ерэн мянга долоон зуун гучин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, үлдсэн 177,619,959/1,707,810,693-1,530,190,733.44=177,619,959/ /нэг зуун далан долоон сая зургаан зуун арван есөн мянга есөн зуун тавин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийг Хьюндай маркийн R520LC-9S загварын HHKHZB12EJ0001046 арлын дугаартай 0147 УБ улсын дугаартай болон HHKHZB12TJ0001048 арлын дугаартай 0148 УБ улсын дугаартай гинжит экскаваторын өмчлөгчөөр тогтоож, хариуцагч*******ХХК-д 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай 2/хоёр/ ширхэг экскаваторуудыг нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас нийт 1,530,190,733.44/нэг тэрбум таван зуун гучин сая нэг зуун ерэн мянга долоон зуун гучин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан хариуцагч*******ХХК-д олгож, үлдсэн 177,619,959/нэг зуун далан долоон сая зургаан зуун арван есөн мянга есөн зуун тавин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 9,617,670 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 8,697,004 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 9,617,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 7,808,904 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийг Хьюндай маркийн R520LC-9S загварын HHKHZB12EJ0001046 арлын дугаартай 0147 УБ улсын дугаартай болон HHKHZB12TJ0001048 арлын дугаартай 0148 УБ улсын дугаартай гинжит экскаваторын өмчлөгчөөр тогтоож, хариуцагч*******ХХК-д 0147 УБ болон 0148 УБ улсын дугаартай 2/хоёр/ ширхэг экскаваторуудыг нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгасугай.

 

2.           Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас нийт 1,530,190,733.44/нэг тэрбум таван зуун гучин сая нэг зуун ерэн мянга долоон зуун гучин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан хариуцагч*******ХХК-д олгож, үлдсэн 177,619,959/нэг зуун далан долоон сая зургаан зуун арван есөн мянга есөн зуун тавин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 9,617,670 төгрөгийг, хариуцагч Новел лизиг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 8,697,004 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Новел лизиг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 9,617,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7,808,904 төгрөгийг гаргуулан хариуцагч Новел лизиг ХХК-д тус тус олгосугай.

 

4.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ