Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02445

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02445

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Л нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Р

 

хариуцагч: Ж нарт холбогдох,

 

Б.*******, Р.******* нарын хооронд 2018.05.14-ний өдөр байгуулсан гэр бүлийн хэрэгцээний 622 м.кв талбай бүхий газар Худалдах, худалдан авах гэрээ-ний хэсэг болох 2014.05.29-ний өдөр Р.******* Г.Лхагвадорж нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан 100 м.кв талбай бүхий газарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг газрын өмчлөгчөөр Г.Лхагвадоржийг тогтоож, 100 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн өмчлөлд шилжүүлэхийг Р.*******, Б.******* нарт даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.*******ийн 2014.05.29-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, С.*******

хариуцагч Р.*******, Б.*******,

хариуцагч нарын өмгөөлөгч Г.******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Лхагвадорж хариуцагч Р.*******, Б.******* нарт холбогдуулан Б.*******, Р.******* нарын хооронд 2018.05.14-ний өдөр байгуулсан гэр бүлийн хэрэгцээний 622 м.кв талбай бүхий газар Худалдах, худалдан авах гэрээ-ний хэсэг болох 2014.05.29-ний өдөр Р.******* Г.Лхагвадорж нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан 100 м.кв талбай бүхий газарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг газрын өмчлөгчөөр Г.Лхагвадоржийг тогтоож, 100 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн өмчлөлд шилжүүлэхийг Р.*******, Б.******* нарт даалгуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Р.******* нь 2014.05.29-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардагыг тус тус гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Өмнөх хурал дээр ярьсан тайлбараа дэмжиж байна. Өмнөх тайлбар дээрээ нэмээд хэдэн зүйл хэлмээр байна. ******* хашаагаа *******д зарчхаад орж ирээд Лхагвадоржийг гэр бариад өг гэж гуйхад нь манай дүү зөвшөөрөөгүй *******тэй муудалцаад дараа нь дахиж гэр бариад өг би хашааны чинь бичиг баримтыг янзлуулаад өгье чи манай гэрийг хашаандаа барьж байгаад зөрөөд гэж гуйсан байдаг. ******* нь болохоор хурдан наад гэрээ зараад хашаа чөлөөлж өг гэсэн. Тэгээд Лхагвадоржийн бичиг баримтыг янзалж өгнө гэчихээд янзлаагүй, гэрээ ч бариагүй өнгөрсөн. Захиргааны хэргийн шүүх дээр явж байхдаа ******* надад намайг худалдаж авч байхад ******* Голомт банк бас Банк бус санхүүгийин байгууллага дээр барьцаанд байсан би 3,500,000 төгрөг төлж барьцаанаас гаргаад худалдаж авсан гэж хэлсэн. Хэрвээ ******* тэр үед согтуу байсан бол би машинд суулгаж биш гэрт нь хүргэж өгөх байсан. ******* намайг 10 жил дарамталсан гээд байгаа би дарамтлах нь битгий хэл барьцаанаасаа юмаа авсан уу л гэж асууж байсан. Надад барьцаанд байгаа талаараа нуугаад хэлдэггүй байсан. 2013 оны 08 сард уулзаад 200,000 төгрөгөөр авахаар болоод ярилчихаад 2014 оны 2 сар хүртэл 5,6 удаа нотариат дээр очиж байсан. Нотариат орох бүртээ кадастрын зураг бариад яваад байдаг. Яагаад кадастрын зураг бариад яваад байгаа юм бэ? гэхээр би гэртээ очиж чадахгүй байна гэхээр нь би гэрээс чинь аваад ирье тэгээд хоёулаа гэрээгээ хийлгэе гэж хэлэхээр үгүй ээ би гэртээ очих ажил байгаа гээд надад худлаа яриад яваад байдаг байсан. Тэрнээс өмнө ажилгүй явж байхад ******* таараад манай охин дээд сургуульд орсон 500,000 төгрөг хэрэгтэй байна гээд би ажилгүй байсан ч найздаа тусалъя гээд ээмэг бөгжөө ломбарданд тавиад 250,000 төгрөг гаргаж өгч байсан. Дарамтлах нь бүү хэл би тусалж байсан. 2013 оны 08 сард нотариат дээр нийгмийн даатгалын нөхөн даатгал хийж байхад ******* зав гарахгүй байна гэхээр нь найз нь яваад нөхүүлчихье гээд би амралтын өдрөө нөхөн даатгалыг хийлгэж өгч байсан.Би дандаа туслаж л явсан. Маргаан бүхий газрыг дүүгийнхээ нэр дээр болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

 

3. Хариуцагч Р.******* хариу тайлбартаа: ...худлаа яриад байна. Тэр 200,000 төгрөгийг би зохиогоогүй энэ өөрөө зохиосон. Ер нь би 200,000 төгрөгөөр 100мкв газар зарна гэж юу байсан юм. Өмнөх хурал дээр өөрөө машинд суулгаж өгсөн гэдгээ хэлсэн. Би газраа заръя ч гэж хэлээгүй. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгомоор байна. Тэр гэрээг бол хүчин төгөлдөр бус болгуулмаар байна. Тэр гарын үсгийг согтуудаа хүчээр зурсан. Энэ газар болохгүй маргаантай гэж анх авах гээд ирэхэд нь л хэлсэн... гэв.

 

4. Хариуцагч Б.******* хариу тайлбартаа: .... 2018 оны 05 сард анх хашаа байшинг Р.*******ээс худалдаж авсан. Нэхэмжлэгч ажил дээр ирээд ******* чамайг хульхидсан байна гэхээр нь би мэдэхгүй ээ чи тэр *******тэйгээ уулз гээд явсан. Хүний юмыг хүчээр авах гээд би дунд нь хохирч байна. Би энэ газрыг ном ёсоороо надад шилжсэн газар учраас өгч чадахгүй. Надад зарчих гээд ажил дээр хэд хэдэн удаа санал тавьж байсан. Үнэхээр энэ хүний газар бол дахиж хүнээс авах гээд яваад байдаг юм бэ? тийм их мөнгөтэй юм уу, үнэхээр гайхаж байна. Би ганц хүүтэй өөрөө энэ газартаа байшин барьж амьдарна... гэв.

 

5. Хариуцагч Р.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Лхагвадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь ******* нь Захиргааны хэргийн анхан болон Давж заалдах шатны шүүхэд мэдүүлэг өгөхдөө 200,000 төгрөгөөр зараагүй, намайг зарчих гэж удаа дараа хандаж байсан. Манай гэрт 200,000 төгрөгийг ширээн дээр тавиад гарч байсан. Тэгэхэд нь би авахгүй гаргаж байсан гээд мэдүүлэг өгсөн. Нотариат ороход хажууд нь Банк бус санхүүгийн байгууллагын ажилтан ******* байсан. Тэгээд согтуу хүнээр гэрээнд гарын үсэг зуруулж болохгүй гэж хэлсэн байдаг. Энэ газрыг *******, ******* нар гэрээ байгуулан 622мкв газрыг худалдсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Лхагвадорж, ******* нарын зүгээс *******тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Яагаад гэвэл энэхүү гэрээг дүр үзүүлэн хийсэн. Яагаад гэвэл *******ийг удаа дараа эрүүлдээ явахгүй болохоор нь согтууд нь аваачиж хийлгэсэн хэлцэл юм. Мөн Лхагвадорж, ******* нар нь анхан шатны шүүхэд энэ газрын талаар нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг юм билээ. Ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь тодорхойгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа хангаад дахин нэхэмжлэл гаргах боломжтой байхад гаргахгүй явсаар байгаад нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуульд зааснаар шаардлага гаргах хугацаа 3 жил байдаг. 2018 онд газар худалдаж авснаас хойш 3 жил өнгөрөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56.1.2 дахь заалтыг баримтлан хийсэн хэлцэл байх тул Лхагвадорж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Үнэхээр хүчин төгөлдөр гэрээ мөн бол гэрээний нэг хувь *******т байх ёстой гэтэл хариуцагч *******т одоо хүртэл гэрээний нэг хувийг өгөөгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

 

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ....анхнаасаа танай газар мөн юм байна, шилжүүлж өгнө гэж тохирсон. Тэгээд сүүлд нь мөнгөөр зарахаар болоод яахав бага мөнгөөр зарахаар нь зөвшөөрөөд худалдаад авчихсан. Нотариат дээр талийгаач н.******* байсан гэж яриад байна. н.******* ирсэн гэхдээ машин дээрээ гадаа үлдсэн. Нотариат руу Г.Лхагвадорж, Р.******* бид 3 орсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нотариат дээр Р.******* согтуу байгаагүй... гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

Газар худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 7 дугаар тал/

Тус шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хэргийн 8-9 дүгээр тал/

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хэргийн 10 дугаар тал/

Баянгол дүүргийн Прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас /хэргийн 12-19 дүгээр тал/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 59-61 дүгээр тал/

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 63-67 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 68 дугаар тал/

Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 69-70 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 71 дүгээр тал/

Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 72 дугаар тал/

Баянгол дүүргийн Засаг даргын захирамж, хавсралт /хэргийн 73-74 дүгээр тал/

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Ч.Отгон, Г.******* нарын иргэний үнэмлэх /хэргийн 75-76 дугаар тал/

Онги хайрхан ХХК-ийн геодези, байр зүй, кадастрын зураглал, зураг /хэргийн 77-78 дугаар тал/

Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 79 дүгээр тал/

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, зураг /хэргийн 80-82 дугаар тал/

Кадастрын зураг /хэргийн 83-84 дүгээр тал/

Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж, тодруулсан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 129-131 дүгээр тал/

Хариу өгөх мэдэгдэл /хэргийн 156 дугаар тал/

Газар зохион байгуулалт, геодези зураг, зүйн газрын албан бичиг /хэргийн 157 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 158 дугаар тал/

Р.*******ийн гар бичмэл /хэргийн 178 дугаар тал/

Бэлэн мөнгөний зарлагын баримт /хэргийн 179, 181 дүгээр тал/

Хаан банкны орлогын мэдүүлэг /хэргийн 180 дугаар тал/

Зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь /хэргийн 182-184, 187-194 тал/

М.*******гийн иргэний үнэмлэх /хэргийн 185 дугаар тал/

Р.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 186 дугаар тал/

Баталгаа бичиг /хэргийн 195 дугаар тал/ нотлох баримтууд

Г.Лхагвадоржийн гар өргөдөл /хэргийн 199 дүгээр тал/

Г.Лхагвадожийн бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлгийн баримт /хэргийн 197, 198 дугаар тал/ нотлох баримтууд

 

8. Хариуцагч Р.*******ийн шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 31 дүгээр тал/

Баянгол дүүргийн 10 хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 33 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэл, Хорооны тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Р.*******ийн иргэний үнэмлэх, /хэргийн 102-108 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 110-111 дүгээр тал/

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 112 дугаар тал/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 113-120 дугаар тал/

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 121-126 дугаар тал/ нотлох баримтууд

 

9. Гуравдагч этгээдийн ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 133 дугаар тал/

 

10. Шүүхээс

Шүүгчийн 2022.02.07-ны өдрийн 102/ШЗ2022/02269 дугаартай захирамжаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шаардсан баримт

Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хэргийн 91 дүгээр тал/

Р.*******ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 92-95 дугаар тал/

Монголын нотариатчдын танхимын албан бичиг, хавсралт /хэргийн 96-101 дүгээр тал/

Үзлэгийн тэмдэглэл /хэргийн 136-145 дугаар тал/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 177 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...маргаан бүхий 100м2 талбайтай газрыг нэхэмжлэгч хууль ёсоор эзэмшиж байгаа болон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэдгийг мэдсээр байж нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчиж худалдах худалдан авах гэрээ байгуулсан... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч Р.******* эс зөвшөөрч ... газраа заръя ч гэж хэлээгүй. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгомоор байна. Тэр гэрээг бол хүчин төгөлдөр бус болгуулмаар байна. Тэр гарын үсгийг согтуудаа хүчээр зурсан ... гэж 2014 оны 05 сарын 29-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

 

4. хариуцагч Б.******* эс зөвшөөрч ... 2018 оны 05 сард анх хашаа байшинг Р.*******ээс худалдаж авсан. Нэхэмжлэгч ажил дээр ирээд ******* чамайг хульхидсан байна гэхээр нь би мэдэхгүй ээ чи тэр *******тэйгээ уулз гээд явсан, ном ёсоороо надад шилжсэн газар учраас өгч чадахгүй... гэж тус тус маргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. 2014 оны 05 сарын 29-ны өдөр нэхэмжлэгч Г.Лхагвадорж, хариуцагч Р.******* нар бичгээр гэрээ байгуулан, Р.******* өөрийн өмчлөлд байх Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүн наран 11 гудамж, 65 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний 622м2 талбай бүхий газрын 100м2 талбай бүхий газраа Г.Лхагвадоржид 200 000 төгрөгөөр худалдах, газрыг 2014 оны 05 сарын 29-ны өдөр чөлөөлж өгөхөөр харилцан тохирч, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хэргийн 7, 97-101, 147 дугаар тал/

 

7. Нэхэмжлэгч газрын үнэ болох 200 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн нь хариуцагчийн захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 93 дугаар тал/

 

8. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2014 оны 03 сарын 11-ны өдрийн № ЧИ/08 тоот зээлийн гэрээ баримтууд, зохигчдын тайлбар баримтуудаар дээрх худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед хариуцагчийн эзэмшлийн 622м2 талбай бүхий газар зээлийн гэрээний барьцаанд байсан болох нь зээлийн гэрээ баримтаар тогтоогдож байна /хэргийн 71, 112, ..-.. дугаар тал/

 

9. Нэхэмжлэгч газрын үнийг төлсөн тул газраа өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч хариуцагч банкны барьцаанд байгаа гэх шалтгаанаар газрыг шилжүүлж өгөхгүй явсаар 2018 оны 05 сарын 14-ны өдөр тухайн 100м2 бүхий газрыг хариуцагч Б.*******д худалдаж газар 2018 оны 05 сарын 14-ны өдөр хариуцагч Б.******* өмчлөлд, 2020 оны 06 сарын 18-ны өдөр Б.Амарсайхан, Б.******* нарын өмчлөлд тус тус бүртгэгджээ. /хэргийн 68-71, 109-112 дугаар тал/

 

10. 2014 оны 05 сарын 29-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний 7-д уг газар нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслээгүй болно гэж заасан боловч гэрээ байгуулагдах үед тухайн газар үл хөдлөх хөрөнгө бүхэлдээ барьцаанд байсныг нэхэмжлэгч мэдэж байсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...гэрээ хийхээс өмнө энэ газар /талийгаач/ н.******* гэх хувь иргэний зээлийн барьцаанд байгааг мэдсэн, Р.******* өөрөө намайг н.******* рүү дагуулж явсан юм... гэх тайлбар баримтаар тогтоогдож байгаа ба гэрээгээр тохирсон 2014 оны 05 сарын 29-ны өдөр хариуцагч газраа чөлөөлж хүлээлгэн өгөх боломжгүй, гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй байгааг мэдсэн нэхэмжлэгч байна.

 

11. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээний зүйл эрхийн доголдолтой болохыг мэдсээр байж худалдан авсан нь тогтоогдож байх тул худалдан авагч буюу нэхэмжлэгч газраа шилжүүлэхийг шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

12. Мөн Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 185.2-д зааснаар тухайн маргаан бүхий газар үл хөдлөх хөрөнгөө барьцаалбараас чөлөөлөгдсөний дараа өөрийн өмчлөлд бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд нэхэмжлэгч дээрх хэлцлийн талаар улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх боломжтой атал энэ талаар бүртгэл тэмдэглэл хийлгээгүй болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа баримтуудаар тогтоогдож байна /хэргийн 112,158 дугаар тал/

 

13. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших ашиглах захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

 

14. Хариуцагч Р.******* дээрх хууль болон эрхийн хүрээнд хариуцагч Б.*******д 622м2 талбай бүхий газраа хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн, Р.*******ийн өмчлөх эрхийг хуулиар хязгаарласан ямар нэг үйл баримт тогтоогдохгүй байх тул Р.*******ийн газраа шилжүүлсэн үйлдлийг буруутгах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

15. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэжээ.

 

16. 2014 оны 05 сарын 29-ны өдөр 100м2 талбай бүхий газрыг худалдсан худалдах худалдан авах хэлцэл бүртгэгдээгүй тул нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсээгүй, харин 2018 оны 05 сарын 14-ны өдрийн 622м2 талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгө худалдсан хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдэж газар үл хөдлөх хөрөнгө хариуцагч Р.*******ийн өмчлөлөөс шинэ өмчлөгч болох Б.*******ы өмчлөлд бүртгэгдсэн, тухайн бүртгэл үнэн зөв болох нь тогтоогдсон байна.

 

17. Мөн Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг уд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ авах давуу эрхтэй гэжээ.

 

18. Дээрх хуульд зааснаар хариуцагч Б.******* 2018 оны 05 сарын 14-ны өдөр гэрээ хийж маргаан бүхий газар үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь түүний өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна.

 

19. Хариуцагч Б.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Амарсайхан нарын маргаан бүхий газар үл хөдлөх хөрөнгийн өөрсдийн өмчлөлд авч улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл хүчинтэй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар тухайн бүртгэл үнэн зөв гэж тооцогдсон хуулийн хүчин төгөлдөр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр магадлал гарсан байна. /хэргийн 12-19, 113-126 дугаар тал/

 

20. Нэхэмжлэгч маргаан бүхий газар үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг олж авах давуу эрхтэй болох нь нотлогдохгүй байна.

 

21. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шаардах эрх нотлогдоогүй үндэслэлгүй байх тул 2018 оны 05 сарын 14-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 622м2 талбай бүхий газрын 100м2 талбайг худалдсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг газрын өмчлөгчөөр Г.Лхагвадоржийг тогтоон, газар өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

22. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Лхагвадорж хариуцагч Р.******* нарын хооронд байгуулагдсан гэрээний зүйл худалдан авагчийн өмчлөлд шилжээгүй тул дээрх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2-т зааснаар уг хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлгүй хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөг, хариуцагч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1, 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч Р.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан Б.*******, Р.******* нарын хооронд 2018.05.14-ний өдөр байгуулсан гэр бүлийн хэрэгцээний 622 м.кв талбай бүхий газар Худалдах, худалдан авах гэрээ-ний хэсэг болох 2014.05.29-ний өдөр Р.******* Г.Лхагвадорж нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан 100 м.кв талбай бүхий газарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг газрын өмчлөгчөөр Г.Лхагвадоржийг тогтоож, 100 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн өмчлөлд шилжүүлэхийг Р.*******, Б.******* нарт даалгах тухай нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2, 110 дугаар зүйлийн 110.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Р.*******ийн 2014.05.29-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Г.Лхагвадоржид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөг, хариуцагч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ