Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02118

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02118

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .. дугаар хороо, .... гудамж, ..... дугаар байр, .... дугаар давхар, ...... тоот хаягт байрлах, Э ХХК /РД: ......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ..... дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж ......., ЖП худалдааны төв, ... дугаар давхарт байрлах, БАХ ХХК /РД: ....../-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 6,106,800 төгрөг, хадгалалтын гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 18,435,000 төгрөг, нийт 24,541,800 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Э ХХК-иас гэрээ хугацаанаас өмнө цуцалсны улмаас учирсан хохирол барьцаа төлбөрөөс хасч үлдсэн зөрүү 2,014,970 төгрөг, түрээсийн зүйлийг бусдад түрээслүүлж олох байсан орлого 14,804,660 төгрөг, түрээсийн зүйлийг буцааж хэвийн байдалд оруулахад гарах зардал 15,853,000 төгрөг, нийт 32,672,630 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баасанцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай Э ХХК нь хариуцагч БАХ ХХК-тай Баянгол дүүрэг, . дугаар хороо, ...... дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, .... дүгээр байр буюу ЖП худалдааны төвийн ...... давхрын ...... тоотын 152.67 м.кв ажлын байрны талбайг 2 жилийн хугацаатайгаар буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхээр 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Е1/19 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ байгүулсан. Ажлын байрны талбай түрээслэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар түрээслэгч тал түрээсийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаанд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний 6,106,800 төгрөгийг түрээслүүлэгчийн заасан дансанд байршуулахаар тохиролцож, уг заалтын дагуу түрээслэгч тал 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2,142.75 ам.доллар буюу 5,644,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 23- ны өдөр 462,800 төгрөг, нийт 6,106,800 төгрөгийн барьцаа төлбөр, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эхний жилийн түрээсийн төлбөр 27,508.11 ам.доллар буюу 73,281,600 төгрөгийг түрээслүүлэгчийн заасан Хаан банкны ......., ....., ........ тоот данснуудад манай компанийн Төрийн банк дахь ............, ........ тоот харилцах данснуудаас шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн. Коронавирус халдварын улмаас хил гааль хаагдаж, гаднаас мэргэжилтэнгүүд ирэх боломжгүй болж, хөрөнгө оруулалт зогссонтой холбоотойгоор компаний үйл ажиллагаа доголдож, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Е1/20-27 тоотоор гэрээг цуцлах тухай мэдэгдлийг түрээслүүлэгчид хүргүүлсэн. Талуудын хооронд байгуулсан Ажлын байрны талбай түрээслэх гэрээ-ний 2.1 гэрээний хугацаа 2 жил байна, 2.2 гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө уг гэрээг цуцлах гэж тус тус заасны дагуу гэрээний хугацаа дуусах өдрөөс даруй 1 жил гаруй хугацааны өмнө ийнхүү мэдэгдсэн. Бид гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ огт зөрчиж байгаагүй, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тавилга, эд хогшилыг нүүлгэж, түрээслэгчид 27-ны өдөр талбайг хүлээлгэн өгсөн. Гэрээний барьцаа төлбөр 6,106,800 төгрөгийг манай компанид буцаан шилжүүлэхийг 2020 оны 09 дүгээр сарын 25, мөн 12 дугаар сарын 14-ний өдрийн Е2/20-35, 36, Ш/20-38 тоотоор удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч түрээслүүлэгч одоог хүртэл шилжүүлээгүй. Иймд хариуцагч БАХ ХХК-иас түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 6,106,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд,

 

1.1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч БАХ ХХК-тай ЖП худалдааны төвийн .... давхарт Н, О, Е тоот тасагт байрлах 141.10 м.кв талбайг хадгалуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Е1-19/04 тоот Ажлын байрны талбай хадгалах гэрээ байгуулсан. Э ХХК нь талбай хадгалалтын барьцаанд 5,644,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус гэрээнд заасан дансанд шилжүүлсэн. Ажлын байрны талбай хадгалах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.4-т Түрээслүүлэгч нь ажлын байр түрээслэх талбайг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө ашиглалтад бүрэн оруулсан байх үүрэгтэй гэж заасан. Гэтэл БАХ ХХК нь тус гэрээний 3.4-т заасан энэхүү үүргээ биелүүлээгүй тул Э ХХК-аас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Е1/19-26 тоотоор ...түрээслэж байсан оффисийн хугацаа дуусаж...үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж, ажлын байргүй болсон тул ашиглалтад оруулахад шаардлагатай ажлуудыг дуусгах талаар холбогдох арга хэмжээг яаралтай авч өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Хадгалуулсан ажлын байрны талбайн хана баригдаж, дотоод заслын ажил бүрэн дууссан тул 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд ажлын байрны талбай түрээслэхээр 2019 оны 09 сарын 19-ний өдөр Ажлын байрны талбай түрээслэх гэрээ байгуулсан. БАХ ХХК нь ажлын байр түрээслэх талбайг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө ашиглалтад бүрэн оруулсан байх үүргээ зөрчсөний улмаас Э ХХК-нд баримтаар нотлогдох бодит хохирол учруулсан. Иймд Ажлын байрны талбай хадгалах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.5-т Түрээслүүлэгч нь гэрээний 3.4-т заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ хугацаанаас хойш түрээслэгчид үүссэн хохирлыг (тавилга эд хогшил хадгалалт, хамгаалалт, нүүлгэлт, сул зогсоолтын үед гарсан цалин, хөлс гэх мэт) бүрэн хариуцаж барагдуулна гэж заасныг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Э ХХК-д үүссэн тавилга, эд хогшил хадгалалт, хамгаалалтын зардалд бусдад төлсөн 7,335,000 төгрөг, сул зогсоолтын үед гарсан цалин, хөлстэй холбоотой зардал 11,100,000 төрөг, нийт 18,435,000 төгрөгийн хохирлыг БАХ ХХК-аас гаргуулж өгнө үү. Иймд хариуцагч БАХ ХХК-иас түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 6,106,800 төгрөг, тавилга, эд хогшил хадгалалт, хамгаалалтын зардалд бусдад төлсөн 7,335,000 төгрөг, сул зогсоолтын үед гарсан цалин, хөлстэй холбоотой зардал 11,100,000 төрөг, нийт 24,541,800 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараахь тайлбарыг гаргаж байна. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2021 оны 05 дугаар сард бичигдсэн байна. Энэ гэрчилгээн дээрээс харах юм бол нийтдээ 525 м/кв талбайг нэг өмчлөгч буюу Б.Н өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Хэрвээ гэрчилгээ авахаас өмнө бидэнд түрээслүүлсэн гэж үзэх юм бол үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг буюу 115 м/кв талбайг түрээслүүлж байсан гэж ойлгогдохоор байна. Биднийг түрээслэх үед уг гэрчилгээ гараагүй байсан. Сүүлд 2021 оны 02 дугаар сарын 04-нд гарсан гэдэг нь харагдаж байна. Сөргийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс шүүх яаж шийднэ түүгээр шийдүүлнэ. Талууд тохижилт хийсний дараа гэрээ цуцлах санал гаргавал санал гаргасан тал нөгөө талд учирсан хохирлыг бүрэн хариуцан гэж тохиролцсон. Манай компанийн зүгээс тохижилт хийсний дараа талбай хадгалах гэрээ цуцлах санал гаргаж байгаагүй. Иймээс Э ХХК нь хариуцагчаас гарсан гээд байгаа зардлыг нөхөж өгөх боломжгүй, түрээсийн гэрээгээр ч компани хариуцна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн тохижилт хийгээгүй. Засварын зардал нь болохоор 15,853,000 төгрөг гэж шаардаад байгаа. Гэвч шүүхээс үзлэг хийхэд ийм хэмжээний зардал гараагүй гэдгийг харсан. Харин шүүхийн үзлэгээр тухайн түрээсийн талбайг засварлахаас өөр аргагүй байдалд Э ХХК орхиж яваагүй гэдэг нь тогтоогдсон. Харин өөр 2 компани түрээслээд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна гэж харсан. Хариуцагч нь олох байсан орлого 14,804,660 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Бид нар санаатайгаар түрээсийг хаяад явсан зүйл байхгүй. Бид аргагүй эрхэнд давагдашгүй хүчин зүйл тохиолдоод хүндэтгэн үзэх шалтгаан үүсээд гэрээнээс татгалзах санал өгөөд түүний дагуу гарсан. Тиймээс Э ХХК талбай хүлээгэн өгснөөс хойш олох ёстой орлого гэж тооцоод байгаа 14,804,660 төгрөг төлөх гэрээний болон хуулийн үндэслэл байхгүй гэв.

 

2. Хариуцагч БАХ ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Ч.Баасанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч БАХ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараахь хариу тайлбарыг гаргаж байна. БАХ ХХК нь Баянгол дүүргийнн 2 дугаар хороо, Үндсэн хуулиийн гудамж, 36/4 тоот хаягт байрлах ЖП худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалт, түрээсийг хариуцан ажиллаж байна. Э ХХК-ийн удаан хугацаагаар буюу 7-оос 10 жил тогтвор суурьшилтай түрээслэнэ, түрээсийн төлбөрийг бөөнд нь жил жилээр төлөх тул 1 м/кв тутмын түрээсийн үнийг бууруулж, барилгын үндсэн зохион байгуулалтыг өөрчилж, заслын ажлыг хийж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг үндэслэн ЖП худалдааны төвийн 15 давхрын Н, О, Е тоотуудад байрлах 3 тусдаа талбайг дотроо жижиг 5 өрөө бүхий 152.67 м/кв ажлын байр болгож, 1 м/кв-ын түрээсийн үнийг 40,000 төгрөг байхаар харилцан тохиролцсоноор 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Е1-19/04 тоот Ажлын байрны түрээсийн талбай хадгалах гэрээ-г байгуулсан. Э ХХК-ийн захиалгын дагуу барилгын зохион байгуулалтыг өөрчлөн заслын ажлыг гүйцэтгэж 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ажлын байрны талбай түрээслэх гэрээг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар байгуулсан. Тус түрээсийн гэрээний дагуу Э ХХК нь түрээсийн гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож 6,106,800 төгрөгийг, мөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг дуусталх хугацааны буюу 12 сарын түрээсийн төлбөр болох 73,281,600 төгрөгийг төлсөн болно. Э ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 10-нд ЕJ/20-24 тоот гэрээний 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөгдөх ёстой 12 сарын түрээсийн төлбөрийг хойшлуулах, түрээсийн хөнгөлөлт хүсэх тухай, 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Е1/20-27 тоот түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай хүсэлт өгсөн хэдий ч хөрөнгө оруулагч талаас нааштай хариу ирэх байх, гэрээ хэвийн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн аман тайлбаруудыг өгч байсан. Э ХХК-ны ЕJ/20-24, EJ/20-27 тоот албан бичгүүдийн хариу болгон БАХ ХХК-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, тухайн саруудын түрээсийг сар сараар нэхэмжлэх, мөн хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан тохиолдолд түрээслэгч болон түрээслүүлэгч талуудад учирч болох санхүүгийн эрсдлүүдийн тухай 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 100 тоот мэдэгдлийг хүргүүлсэн болно. Энэхүү албан бичгийн хариу болгон Э ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдэлд хариу хүргүүлэх тухай ЕJ/20-34 тоот бичигт ажлын байрны түрээсийн гэрээ-ний 6.2-т зааснаар барьцааны дүнгийн 20 хувь буюу 1,221,360 төгрөгийг үл маргах журмаар суутгуулахаа зөвшөөрсөн байсан. Мөн тус компаниас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн ЕJ/20-35, ЕJ/20-36 тоот албан бичигт хариу хүргүүлэх тухай 102 тоот албан бичгээрээ Ажлын байрны талбай түрээслэх гэрээ-ний 2.1, 2.2, 2.3 заалтуудыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр гэрээг дуусгавар болгон талбайг хүлээн авч, тооцоо нийлэх тухайгаа мэдэгдсэн болно. Э ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлын цаг дууссаны дараа урьдчилан мэдэгдэлгүйгээр тавилга, эд хогшлоо нүүлгэх гэж буй тухай харуулаас мэдээлэл ирснээр 2 талын хооронд маргаан үүссэн. Тухайн үед Э ХХК-ийн захирал О.Бгийн дуудлагын дагуу ирсэн цагдаагийн албан хаагч хүний хувийн өмчид халдсан үйлдэл байхгүй, 2 талын хооронд үл ойлголцлоос гарсан маргаан тул өөрсдөө хоорондоо зохиц гэсэн хариу өгөөд явсан. Э ХХК-ийн захирал О. Бд танай компани 2020 оны 08 дугаар сарын 14-нд гэрээ цуцлах өргөдлөө өгсөн тул түүнээс хойш 60 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон гэрээ цуцлах болохыг мэдэгдээд тавилга, эд хогшлоо нүүлгэх зөвшөөрлийг олгосон. Улмаар Э ХХК 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тавилга, эд хогшлоо нүүлгэсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус компанийн нягтлан бодогч Б.Оюунрдэнэ тооцоо нийлэхээр ирэхэд нь хэрэглэсэн цахилгааны төлбөр болох 85,250 төгрөгийн нэхэмжлэхийг өгөхөд хүлээн авч төлбөрийг төлсөн. Харин түрээсийн гэрээний заалтуудыг тайлбарлаж, захиралдаа ойлгуулахыг хүсээд 1505 тоот өрөөний 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал 14 хоногийн түрээс болох 2,757,910 төгрөг, хугацаанаас өмнө гэрээ цуцалсны 20 хувийн шимтгэл 1,221,360 төгрөг, нийт 3,979,270 төгрөгийн дүнтэй нэхэмжлэх өгсөн боловч ямар ч байсан захиралд танилцуулья, гарын үсэг зурвал захирал уурлана гэсэн тайлбар өгөөд гарын үсэг зуралгүйгээр нэхэмжлэхийн 1 хувийг авч яваад эргэж хариу өгөөгүй. Э ХХК-ийн гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож байршуулсан 6,106,800 төгрөгөөс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу 3,979,270 төгрөгийг суутган түрээсийн орлогоор бүртгэн төлбөрийн баримтыг НӨАТ-ын падаан үүсгэсэн болно. БАХ ХХК нь Э ХХК-ийн нэхэмжилж буй 6,106,800 төгрөгийг дараах шалтгаануудын улмаас буцаан олгох боломжгүй юм. Үүнд,

 

жлын байрны талбай түрээслэх гэрээний 2.3-д Турээслүүлэгч, түрээслэгч хоёр тал нь гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тухайгаа 60 хоногийн өмнө аль нэг талдаа бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 14-нөөр тасалбар болгон 14 хоногийн түрээс 2,757,910 төгрөгийг барьцаанаас суутгасан.

 

-Ажлын байрны талбай түрээслэх гэрээний 6.2-д Хэрэв түрээслэгч тал нь хугацаанаас өмнө гэрээг цуцалсан бол барьцааны нийт дүнгийн 20 хувийг түрээслүүлэгч тал үл маргах журмаар суутган авна гэсэн заалтыг үндэслэн барьцааны 20 хувь болох 1,221,360 төгрөгийг барьцаанаас суутгасан.

 

-ЖП худалдааны төвийн 1505 давхрын 40.63, 63.01, 49.03 м/кв бүхий 3 өрөөг Э ХХК-ийн олон жил түрээслэнэ гэсэн захиалгын дагуу үндсэн зохион байгуулалт, хийцийг өөрчилж, дотроо 5 өрөө бүхий 152.67 м/кв бүхий том талбай болгосноор 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 2021 оны 03 сарын 10 хүртэл 5 сар 10 хоног түрээслэгчгүй байж 32,569,600 төгрөгийн алдагдалд оруулсан. Энэ хугацаанд жижиг талбай сонирхсон түрээслэгч олон ирсэн боловч тус худалдааны төвд сул өрөө байгаагүй. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр МЭГ ХХК-тай ...... тоот хаягт байрлах 112.13 м/кв талбайд түрээсийн гэрээ байгуулсан.

-....... тоотод байрлах 40.63 м.кв талбай түрээслэгдээгүй байгаа бөгөөд хэзээ түрээслэгдэхийг урьдчилан таамаглах боломжгүй.

 

-2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЕJ-19/04 тоот Ажлын байрны талбай хадгалах гэрээний 1.5-д Талууд нь хадгалуулсан талбайд тохижилт хийсний дараа гэрээ цуцлах санал гаргавал санал гаргасан тал нөгөө талын хохирлыг бүрэн хариуцна гэсэн заалтуудыг үндэслэн 1505 тоотын зохион байгуулалтыг өөрчлөх засварын ажилд төлсөн нийт 4.142,500 төгрөгийг Э ХХК-аас нэхэмжлэнэ. Үүнд 152.67 м/кв том талбайг 112.13, 40.63 м/кв бүхий 2 талбай болгоход хана нураах, хана барих материалын зардал, барилгын заслын ажил хийлгэх ажлыг түрээслэгч МЭГ ХХК өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компанийн ажил, үйлчилгээний төлбөр 3,380,000 төгрөг, нураасан ханын шалны хэсэгт бусад хэсэгтэй адил өнгө, загварын 30 ширхэг /50 x 50 дрож 1 м/кв нь 35,0007/ дрожны үнэ 262,5007 төгрөг, 1505 тоотын цахилгааны монтажийн ажлыг гүйцэтгэсэн Нэкст вижн ХХК-ийн ажил, үйлчилгээний төлбөр 500,000 төгрөг болно. БАХ ХХК нь түрээсийн алдагдлыг тооцохгүйгээр 1505 тоот өрөөний зөвхөн талбайн зохион байгуулалтыг дахин өөрчлөх барилгын материал, заслын ажилд зарцуулсан 4,142,500 төгрөгийн төлбөрт Э ХХК-ийн барьцааны үлдэгдэл болох 2,127,5307 төгрөгийг суутгасан болно.

 

2.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Э ХХК, түүний захирал анх манай барилга, оффиссийг үзээд таалагдаж байна, 7-оос 10 жилийн хугацаанд оффиссыг чинь түрээслэнэ, хамтран ажиллан гэж бидэнд итгэл төрүүлж, эхний ээлжинд гэрээг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2 жилийн хугацаатай байгуулсан. Бид удаан хугацаагаар түрээслэх түрээслэгчдээ зохих хөнгөлөлт үзүүлж, зах зээлийн үнээс хямдаар буюу 1 м/кв-ыг 40,000 төгрөгөөр түрээсэлсэн. Ийнхүү бид нэгэнт урт хугацаатай гэрээг байгуулсан тул түрээслэгчийн хүсэлтийн дагуу оффисын талбайг өөрчилж, нэмэлт тохижилт хийлгэсэн. Гэвч түрээслэгч элдэв шалтгаан хэлж 2 жилийн хугацаагаар байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, гэрээг цуцлах санал тавьсан. Нэгэнт боломжгүй гэж байгаа түрээслэгчид бид гэрээнд заасан шаардлага тавьсан боловч хүлээн аваагүй. Тухайлбал, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ажлын байрны талбай түрээслэх гэрээний 2.1-т заасан 2 жилийн хугацаатай байгуулсан хугацааг зөрчиж, хугацаанаас өмнө цуцлах бол тус гэрээний 2.3-д заасны дагуу 60 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэхээр талууд тохиролцсон. Энэ заалтыг нэхэмжлэгч мөн л зөрчсөн. Э ХХК анх тохирсон 2 жилийн хугацааг зөрчсөний улмаас, мөн оффисийн талбайд тохижилт хийж, буцаад хэвийн байдалд оруулаагүйн улмаас дараагийн түрээслэгчид түрээсэлж чадаагүй 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл түрээслээгүй, хоосон байсны улмаас 29,609,312 төгрөгийн бодитой хохирол гарсан. Гэвч бид дээрх хохирлын 50 хувь буюу 14,804,660 төгрөгийг л шаардаж байна. Бид Э ХХК-ийн 7-10 жилийн хугацаатай түрээслэнэ гэсэн саналыг харгалзаж 1506, 1507, 1508 /тухайн үед нэгтгээд 1505 тоот болгосон/ тоот талбайн үндсэн хуваалт, хийцийг өөрчилж, нэг ажлын байр болгон засаж тохижуулсан бөгөөд ийнхүү түрээслэгч гэрээнээс татгалзаж, талбайг хаяж явсанаас манайх талбайг буцаад хэвийн байдалд оруулахын тулд доод тал нь 15 сая төгрөгийн зардал гарахаар байна. Жишээлбэл манайх ТШХ ХХК-д санал тавихад дээрх талбайг засах, дээрх түрээсэлсэн талбайн ханыг буулгах, анхны зургийн дагуу төмөр рам бүхий зориулалтын ганжуулсан шилэн хана, хаалга суулгах, шилэн ханын хамгаалалтын зориулалттай лакадсан модон сараалжийн ажлыг хийж гүйцэтгэхэд 6,426,000 төгрөгийн зардал гарах бөгөөд ийнхүү ТШХ ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Заслын ажлыг гүйцэтгэх гэрээ-г байгуулсан болно. Мөн дээрх талбайд гипсэн хана барих, замаск, шаврын ажил, обой наах гэх мэт ажлыг гүйцэтгэхэд 9,427,000 төгрөгийн зардал гарахаар байх бөгөөд барилгын засварчин иргэн Н.Ттай 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Заслын ажлыг гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Дээрх хоёр гэрээгээр манай компани Э ХХК-ийн офиссын өөрчилсөн талбайг хэвийн хуучин хэвэнд оруулахын тулд 15,853,000 төгрөгийг зардлыг гаргахаар байна. Энэхүү зардлыг гэрээний дагуу Э ХХК-ийн хүсэлтийн дагуу өөрилсөн тул энэхүү зардлыг тус компани хариуцах билээ. БАХ ХХК нь 1505 тоот өрөөний зөвхөн талбайн зохион байгуулалтыг дахин өөрчлөх барилгын материал, заслын ажилд зарцуулсан 4,142,500 төгрөгийг зарцуулсан ба Э ХХК-ийн барьцааны үлдэгдэл болох 2,127,5307 төгрөгийг суутгаж, үлдэх 2,014,970 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Иймд бусдад түрээслэх байсан орлого буюу түрээслээгүй хугацааны хохирол 14,804,660 төгрөг, талбайн тохижилтийн зардалд шаардлагатай 15,853,000 төгрөг, засварын материал, ажлын хөлсөнд зарцуулсан 2,014,970 төгрөг, нийт 32,672,630 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн EJ-19 тоот Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, хавсралт, Төрийн банк ХХК дахь Э ХХК-ийн эзэмшлийн ............ тоот дансны хуулга, Э ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн EJ/20-27 тоот албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн EJ/20-35, EJ/20-36, EJ/20-36, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн EJ/20-38 тоот албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа 20/01, нэхэмжлэх 20/01, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэх, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 07, 08, 09 дүгээр саруудын тайлан, Э ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 07, 08, 09 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Төрийн банк ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлэг, Төрийн банк ХХК-ийн дипозит дансны хуулга, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн EJ/20-24 тоот хүсэлт, Ашигт малтмалын хайгуулын 14032Х тоот тусгай зөвшөөрөл, хавсралтууд, Төрийн банк ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдийн мөнгөн шилжүүлэг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/3866 тоотыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч БАХ ХХК нь хариу тайлбарын хамт улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэх, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн EJ-19/04 тоот Ажлын байрны түрээсийн талбай хадгалах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн EJ-19 тоот Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, БАХ ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 100 тоот мэдэгдэл, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 103 тоот мэдэгдэл, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 133 тоот хариу хүргүүлэх тухай, 2020 оны 12 дугаар сарын 14-ний, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэх, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн баримт, МЭГ ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэх, Нэкст вижн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэх, Хур манд пропертиз ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэх, Төрийн банк ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлэг, Э ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн EJ/20-34 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, EJ/20-34 тоот тооцоо нийлж, нэхэмжлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн EJ/19-26 тоот хүсэлт, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэх 20/01, тооцооны үлдэгдлийн баталгаа 20/01, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн EJ/20-36 тоот ажлын байрны талбай хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдэх тухай, EJ/20-36, EJ/20-38 тоот мэдэгдэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БАХ ХХК-иас 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Н.Ттай байгуулсан заслын ажлыг гүйцэтгэх гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ТШХ ХХК-тай байгуулсан заслын ажлыг гүйцэтгэх гэрээ, заслын тооцоо, Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/425 тоот дүгнэлт, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/438 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл-ийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгчээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хороо, ...... дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, ....... тоот хаягт байрлах ЖП худалдаа, үйлчилгээний төвийн ....... дугаар давхарт үзлэг хийж, үзлэгийн явц, үр дүнг фото зураг, тэмдэглэлээр бэхжүүлсэн, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Нгийн өмчлөлийн Баянгол дүүргийн ....... дугаар хороо, ...... дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, ...... тоот хаягт байрлах ЖП худалдаа, үйлчилгээний төвийн .... дугаар давхрын ........ тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхийн журмаар цуглуулсан.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч БАХ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 6,106,800 төгрөг, хадгалалтын гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 18,435,000 төгрөг, нийт 24,541,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч БАХ ХХК нь Э ХХК-иас гэрээ хугацаанаас өмнө цуцалсны улмаас учирсан хохирол 2,014,970 төгрөг, түрээсийн зүйлийг бусдад түрээслүүлж олох байсан орлого 14,804,660 төгрөг, түрээсийн зүйлийг буцааж хэвийн байдалд оруулахад гарах зардалд 15,853,000 төгрөг, нийт 32,672,630 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай Э ХХК нь хариуцагч БАХ ХХК-тай Баянгол дүүрэг, ...... дугаар хороо, ........ дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, ........ дүгээр байр буюу ЖП худалдааны төвийн ...... давхрын ...... тоотын 152.67 м/кв бүхий ажлын байрны талбайг 2 жилийн хугацаатайгаар буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхээр 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Е1/19 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ байгүулсан. Нэхэмжлэгч нь барьцаанд 6,106,800 төгрөг, эхний жилийн түрээсийн төлбөр 27,508.11 ам.доллар буюу 73,281,600 төгрөгийг тус тус хариуцагчид төлсөн. Коронавирус халдварын улмаас хил гааль хаагдаж, гаднаас мэргэжилтэнгүүд ирэх боломжгүй болж, хөрөнгө оруулалт зогссонтой холбоотойгоор компаний үйл ажиллагаа доголдож, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Е1/20-27 тоотоор гэрээг цуцлах тухай мэдэгдлийг түрээслүүлэгчид хүргүүлсэн. Талуудын хооронд байгуулсан Ажлын байрны талбай түрээслэх гэрээ-ний 2.1 гэрээний хугацаа 2 жил байна, 2.2 гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө уг гэрээг цуцлах гэж тус тус заасны дагуу гэрээний хугацаа дуусах өдрөөс даруй 1 жил гаруй хугацааны өмнө ийнхүү мэдэгдсэн. Бид гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ огт зөрчиж байгаагүй, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тавилга, эд хогшилыг нүүлгэж, түрээслэгчид 27-ны өдөр талбайг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч БАХ ХХК-тай ЖП худалдааны төвийн 15 давхарт Н, О, Е тоот тасагт байрлах 141.10 м.кв талбайг хадгалуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Е1-19/04 тоот Ажлын байрны талбай хадгалах гэрээ байгуулсан. Э ХХК нь талбай хадгалалтын барьцаанд 5,644,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус гэрээнд заасан дансанд шилжүүлсэн. Ажлын байрны талбай хадгалах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.4-т Түрээслүүлэгч нь ажлын байр түрээслэх талбайг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө ашиглалтад бүрэн оруулсан байх үүрэгтэй гэж заасан. Гэтэл БАХ ХХК нь түрээсийн талбайг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Ажлын байрны талбай хадгалах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.5-т Түрээслүүлэгч нь гэрээний 3.4-т заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ хугацаанаас хойш түрээслэгчид үүссэн хохирлыг (тавилга эд хогшил хадгалалт, хамгаалалт, нүүлгэлт, сул зогсоолтын үед гарсан цалин, хөлс гэх мэт) бүрэн хариуцаж барагдуулна гэж заасныг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Э ХХК-д үүссэн тавилга, эд хогшил хадгалалт, хамгаалалтын зардалд бусдад төлсөн 7,335,000 төгрөг, сул зогсоолтын үед гарсан цалин, хөлстэй холбоотой зардал 11,100,000 төрөг төлж хохирсон гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч үдсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд: ажлын байрны талбай түрээслэх гэрээний 2.3-д Турээслүүлэгч, түрээслэгч хоёр тал нь гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тухайгаа 60 хоногийн өмнө аль нэг талдаа бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 14-нөөр тасалбар болгон 14 хоногийн түрээс 2,757,910 төгрөгийг барьцаанаас суутгасан. Ажлын байрны талбай түрээслэх гэрээний 6.2-д Хэрэв түрээслэгч тал нь хугацаанаас өмнө гэрээг цуцалсан бол барьцааны нийт дүнгийн 20 хувийг түрээслүүлэгч тал үл маргах журмаар суутган авна гэсэн заалтыг үндэслэн барьцааны 20 хувь болох 1,221,360 төгрөгийг барьцаанаас суутгасан. ЖП худалдааны төвийн 1505 давхрын 40.63, 63.01, 49.03 м/кв бүхий 3 өрөөг Э ХХК-ийн олон жил түрээслэнэ гэсэн захиалгын дагуу үндсэн зохион байгуулалт, хийцийг өөрчилж, дотроо 5 өрөө бүхий 152.67 м/кв бүхий том талбай болгосноор 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 2021 оны 03 сарын 10 хүртэл 5 сар 10 хоног түрээслэгчгүй байж 32,569,600 төгрөгийн алдагдалд оруулсан. Энэ хугацаанд жижиг талбай сонирхсон түрээслэгч олон ирсэн боловч тус худалдааны төвд сул өрөө байгаагүй. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр МЭГ ХХК-тай 1505А тоот хаягт байрлах 112.13 м/кв талбайд түрээсийн гэрээ байгуулсан. 1505Б тоотод байрлах 40.63 м.кв талбай түрээслэгдээгүй байгаа бөгөөд хэзээ түрээслэгдэхийг урьдчилан таамаглах боломжгүй. Ажлын байрны талбай хадгалах гэрээний 1.5-д Талууд нь хадгалуулсан талбайд тохижилт хийсний дараа гэрээ цуцлах санал гаргавал санал гаргасан тал нөгөө талын хохирлыг бүрэн хариуцна гэсэн заалтуудыг үндэслэн 1505 тоотын зохион байгуулалтыг өөрчлөх засварын ажилд төлсөн нийт 4,142,500 төгрөгийг Э ХХК-аас нэхэмжилнэ. Үүнд 152.67 м/кв том талбайг 112.13, 40.63 м/кв бүхий 2 талбай болгоход хана нураах, хана барих материалын зардал, барилгын заслын ажил хийлгэх ажлыг түрээслэгч МЭГ ХХК өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компанийн ажил, үйлчилгээний төлбөр 3,380,000 төгрөг, нураасан ханын шалны хэсэгт бусад хэсэгтэй адил өнгө, загварын 30 ширхэг /50 x 50 дрож 1 м/кв нь 35,0007/ дрожны үнэ 262,5007 төгрөг, 1505 тоотын цахилгааны монтажийн ажлыг гүйцэтгэсэн Нэкст вижн ХХК-ийн ажил, үйлчилгээний төлбөр 500,000 төгрөг болно. БАХ ХХК нь түрээсийн алдагдлыг тооцохгүйгээр 1505 тоот өрөөний зөвхөн талбайн зохион байгуулалтыг дахин өөрчлөх барилгын материал, заслын ажилд зарцуулсан 4,142,500 төгрөгийн төлбөрт Э ХХК-ийн барьцааны үлдэгдэл болох 2,127,5307 төгрөгийг суутгасан болно гэжээ.

 

4. Зохигчдын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Е1/19 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн EJ-19/04 тоот Ажлын байрны түрээсийн талбай хадгалах гэрээ тус тус байгуулагдсан ба шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4.1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч БАХ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ........ дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, .......... дүгээр байр буюу ЖП худалдааны төвийн ..... давхрын ......, ........ тоотын 152.67 м/кв бүхий ажлын байрны талбайг 2 жилийн хугацаатайгаар буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхээр Е1/19 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ байгүулсан. Уг гэрээгээр түрээсийн талбайн 1 м/к нь сарын 40,000 төгрөг, 152.67 м/к талбайн нэг сарын түрээсийн төлбөр 16,106,800 төгрөг, түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний буюу 6,102,800 төгрөгийг хариуцагчид хадгалуулах, түрээсийн төлбөрийг өмнөх сарын 25-30-ны дотор түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ. Зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан боловч хуулийн энэхүү зохицуулалт нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй хөрөнгөд хамааралтай бөгөөд дээрх гэрээний зүйл болох 152.67 м/к талбайг хэсэгчлэн түрээсэлсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан зохицуулалт хамааралгүй буюу түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Баянгол дүүрэг, .... дугаар хороо, .......... дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, ....... дүгээр байр буюу ЖП худалдааны төвийн .... давхрын .....тоот хаягт байрлалтай 525 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Н 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн, уг 525 м/к талбайн зарим хэсэг болох 152.67 м/к талбайг хэсэгчлэн түрээслэхээр зохигчид гэрээ байгуулжээ.

 

4.2. Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн EJ-19/04 тоот Ажлын байрны түрээсийн талбай хадгалах гэрээ-г байгуулсан, уг гэрээг Ажлын байрны түрээсийн талбай хадгалах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч энэхүү гэрээгээр Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, ЖП худалдааны төвийн 15 давхрын H G E тоот тасагт байрлах 141.10 м/к талбайг сарын 1 м/к-ийг 40,000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслүүлэгч БАХ ХХК нь түрээсийн талбайг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө ашиглалтад оруулах, түрээслэгч Э ХХК нь түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

 

5. Зохигчид Баянгол дүүрэг, ...... дугаар хороо, .......дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, .......... дүгээр байр буюу ЖП худалдааны төвийн ...... давхрын ......... тоот хаягт байрлалтай 525 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрт нэхэмжлэгч 73,281,600 төгрөг, барьцаанд 6,102,800 төгрөгийг төлсөн талаар маргаагүй. Харин барьцааны төлбөрөөс хариуцагчид учирсан хохирлыг суутгасан талаар болон түрээсийн зүйлийг хугацаанд нь ашиглалтад оруулж түрээслэгчид хүлээлгэж өгөөгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан талаар болон түрээсийн гэрээг хугацаанаас өмнө нэхэмжлэгч цуцалснаас хариуцагчид хохирол учирсан талаар маргажээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ........ тоот Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, хавсралт, Төрийн банк ХХК дахь Э ХХК-ийн эзэмшлийн ............ тоот дансны хуулга, Э ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн EJ/20-27 тоот албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн EJ/20-35, EJ/20-36, EJ/20-36, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн EJ/20-38 тоот албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа 20/01, нэхэмжлэх 20/01, Э ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 07, 08, 09 дүгээр саруудын тайлан, Э ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 07, 08, 09 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Төрийн банк ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлэг, Төрийн банк ХХК-ийн дипозит дансны хуулга, Төрийн банк ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдийн мөнгөн шилжүүлэг, БАХ ХХК 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэх, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн EJ-19/04 тоот Ажлын байрны түрээсийн талбай хадгалах гэрээ, БАХ ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 100 тоот мэдэгдэл, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 103 тоот мэдэгдэл, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 133 тоот хариу хүргүүлэх тухай, 2020 оны 12 дугаар сарын 14-ний, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэх, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн баримт, МЭГ ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэх, Нэкст вижн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэх, Хур манд пропертиз ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэх, Төрийн банк ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлэг, Э ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн EJ/20-34 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, EJ/20-34 тоот тооцоо нийлж, нэхэмжлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн EJ/19-26 тоот хүсэлт, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэх 20/01, тооцооны үлдэгдлийн баталгаа 20/01, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн EJ/20-36 тоот ажлын байрны талбай хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдэх тухай, EJ/20-36, EJ/20-38 тоот мэдэгдэл, хариуцагч БАХ ХХК-иас 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Н.Ттай байгуулсан заслын ажлыг гүйцэтгэх гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ТШХ ХХК-тай байгуулсан заслын ажлыг гүйцэтгэх гэрээ, заслын тооцоо, Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/425 тоот дүгнэлт, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/438 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл-ийн гэрчилгээ, Баянгол дүүргийн ....... дугаар хороо, ...... дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, ......... тоот хаягт байрлах ЖП худалдаа, үйлчилгээний төвийн ...... дугаар давхарт үзлэг хийж, үзлэгийн явц, үр дүнг фото зураг, тэмдэглэл, Б.Нгийн өмчлөлийн Баянгол дүүргийн ...... дугаар хороо, ....... дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, ..... тоот хаягт байрлах ЖП худалдаа, үйлчилгээний төвийн ...... дугаар давхрын ..... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч БАХ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж, ...... дүгээр байр буюу ЖП худалдааны төвийн ...... давхрын ....... тоотын 152.67 м.кв ажлын байрны талбайг 2 жилийн хугацаатайгаар буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхээр Е1/19 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ байгүулж, уг гэрээгээр түрээсийн талбайн 1 м/к нь сарын 40,000 төгрөг, 152.67 м/к талбай нь нэг сарын 16,106,800 төгрөг, түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх дэнчин болгож 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний буюу 6,102,800 төгрөгийг хариуцагчид хадгалуулах, түрээсийн төлбөрийг өмнөх сарын 25-30-ны дотор түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцож, түрээслэгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч Э ХХК нь барьцаанд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2,142.75 ам.доллар буюу 5,644,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 462,800 төгрөг, нийт 6,106,800 төгрөг, түрээсийн төлбөрт 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 27,508.11 ам.доллар буюу 73,281,600 төгрөгийг төлсөн, түрээслүүлэгч, энэ хэргийн хариуцагч БАХ ХХК нь түрээсийн зүйлийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээслэгчид хүлээлгэж өгсөн, түрээслэгч Э ХХК нь короновирус цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон гэх шалтгаанаар түрээсийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, түрээсийн талбайг хүлээлгэн өгөх мэдэгдлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр EJ/20-27 тоотоор өгчээ. Дээрх байдлаас үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан EJ/19 тоот түрээсийн гэрээ нэхэмжлэгчийн санаачилгаар хугацаанаасаа өмнө цуцлагдсан байна.

 

7. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

7.1. Нэхэмжлэгч нь барьцаанд төлсөн 6,106,800 төгрөгийг буцаан шаардсан ба EJ/19 тоот түрээсийн гэрээний 6.2-т Хэрэв түрээслэгч тал нь хугацаанаас өмнө гэрээг цуцалсан бол барьцааны нийт дүнгийн 20 хувийг түрээслүүлэгч тал үл маргах журмаар суутган авна гэж заасан бөгөөд түрээсийн гэрээ түрээслэгчийн санаачилгаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдсан тул барьцаа хөрөнгийн 20 хувь /6,106,800 төгрөг : 20 хувь = 1,220,560 төгрөг/-ийг хариуцагч БАХ ХХК нь суутган авах эрхтэй, үлдэх /6,106,800 1,221,360 = 4,885,440 төгрөг/ 4,885,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ шаардлагаас 1,221,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.2. Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн EJ-19/04 тоот Ажлын байрны түрээсийн талбай хадгалах гэрээ-гээр хүлээсэн үүргээ хариуцагч БАХ ХХК нь биелүүлээгүй буюу түрээсийн зүйлийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр түрээслэгчид хүлээлгэж өгөөгүйгээс учирсан хохирол буюу тавилга, эд хогшил хадгалуулах, хамгаалуулахад бусдад төлсөн төлбөрт 7,335,000 төгрөг, сул зогсолтын үед 2 ажилтанд цалингийн зардалд олгосон 11,100,000 төгрөг, нийт 18,435,000 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал нь үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж хуульчилсан боловч нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь, талууд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн EJ-19/04 тоот Ажлын байрны түрээсийн талбай хадгалах гэрээ-г байгуулсан, энэхүү гэрээ нь дараагийн түрээсийн гэрээг байгуулах хүртэл хугацаатай байсан, хариуцагч БАХ ХХК нь түрээсийн зүйлийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч тухайн түрээсийн гэрээ нь байгуулагдсан үеэсээ дуусгавар болох хүртэлх хугацаанд хэрэгжээгүй тул нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй тул гэрээнээс учирсан хохиролд 18,435,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд хариуцагч БАХ ХХК-иас барьцаа төлбөрийн үлдэгдэл 4,885,440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,656,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Хариуцагчийн 32,672,630 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

8.1. Хариуцагч БАХ ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 1505 тоот өрөөний зөвхөн талбайн зохион байгуулалтыг дахин өөрчлөх барилгын материал, заслын ажилд зарцуулсан 4,142,500 төгрөгийг зарцуулсан ба энэ зардлаас Э ХХК-ийн барьцааны үлдэгдэл болох 2,127,530 төгрөгийг суутгаж, үлдэх 2,014,970 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээнээс татгалзаж 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн талбай орхиж гарснаас хойш тухайн талбайг бусдад түрээслүүлээгүй хоосон байсан ба түрээслээгүй хугацааны хохирол 14,804,660 төгрөг, талбайн тохижилтын зардалд шаардлагатай 15,853,000 төгрөг, нийт 32,672,630 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

 

8.2. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан, татгалзлын үндэслэлээ Энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2021 оны 05 дугаар сард бичигдсэн байна. Энэ гэрчилгээн дээрээс харах юм бол нийтдээ 525 м/кв талбайг нэг өмчлөгч буюу Б.Н өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Хэрвээ гэрчилгээ авахаас өмнө бидэнд түрээслүүлсэн гэж үзэх юм бол үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг буюу 115 м/кв талбайг түрээслүүлж байсан гэж ойлгогдохоор байна. Биднийг түрээслэх үед уг гэрчилгээ гараагүй байсан. Сүүлд 2021 оны 02 дугаар сарын 04-нд гарсан гэдэг нь харагдаж байна. Сөргийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс шүүх яаж шийднэ түүгээр шийдүүлнэ. Талууд тохижилт хийсний дараа гэрээ цуцлах санал гаргавал санал гаргасан тал нөгөө талд учирсан хохирлыг бүрэн хариуцан гэж тохиролцсон. Манай компанийн зүгээс тохижилт хийсний дараа талбай хадгалах гэрээ цуцлах санал гаргаж байгаагүй. Иймээс Э ХХК нь хариуцагчаас гарсан гээд байгаа зардлыг нөхөж өгөх боломжгүй, түрээсийн гэрээгээр ч компани хариуцна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн тохижилт хийгээгүй. Засварын зардал нь болохоор 15,853,000 төгрөг гэж шаардаад байгаа. Гэвч шүүхээс үзлэг хийхэд ийм хэмжээний зардал гараагүй гэдгийг харсан. Харин шүүхийн үзлэгээр тухайн түрээсийн талбайг засварлахаас өөр аргагүй байдалд Э ХХК орхиж яваагүй гэдэг нь тогтоогдсон. Харин өөр 2 компани түрээслээд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна гэж харсан. Хариуцагч нь олох байсан орлого 14,804,660 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Бид нар санаатайгаар түрээсийг хаяад явсан зүйл байхгүй. Бид аргагүй эрхэнд давагдашгүй хүчин зүйл тохиолдоод хүндэтгэн үзэх шалтгаан үүсээд гэрээнээс татгалзах санал өгөөд түүний дагуу гарсан. Тиймээс Э ХХК талбай хүлээгэн өгснөөс хойш олох ёстой орлого гэж тооцоод байгаа 14,804,660 төгрөг төлөх гэрээний болон хуулийн үндэслэл байхгүй гэж тайлбарлажээ.

 

8.3. Хэдийгээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал нь үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй, мөн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж хуульчилсан боловч хариуцагч нь заслын ажлын бараа материал, ажлын хөлсөнд 4,142,500 төгрөг зарцуулсан, мөн олох байсан орлого буюу бусдад түрээслүүлж 14,804,660 төгрөгийн орлого олох байсан гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, цаашид тухайн зохион байгуулалтыг нь өөрчилсөн талбайг буцаагаад хэвийн байдалд нь оруулахад 15,853,000 төгрөг шаардлагатай гэж сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч энэ нь хариуцагчаас гарсан зардал биш, ирээдүйд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлын төсөв байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчээс 32,672,630 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,784 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,190 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,117 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч БАХ ХХК-иас 4,885,440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 19,656,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас 32,672,630 төгрөг гаргуулах тухай хариуцагч БАХ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,784 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,190 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,117 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олго сугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР