Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/01228

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/01228

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Г.Ариунаа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... аймаг, .....сум, ... дугаар баг, .... оршин суух, Б ургийн овогтой Д Ж /РД:............/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .... дугаар хороо, ......байрлах, М -д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 7,179,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Э, иргэдийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У ын харьяа ..... аймаг дахь Б тасгийн ажилчид тасгийн даргын гаргасан шийдвэрийн дагуу төмөр замын түймрээс хамгаалах цурав татах ажлыг 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэж байгаад гал алдаж түймэр тавьсны улмаас түймэр үргэлжлэн шатаж Ч сумын айл өрх мал эд хөрөнгийг шатаасан бөгөөд уг хэргийг Цагдаагийн газар 2012 оны 05 дугаар сараас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2017 оны 05 дугаар сарын 0:-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож иргэдийг хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдсэн юм.

Уг түймэрт Ч сумын Ц багийн Х гэх газарт нутаглаж байсан малчин Д.Ж өртөж малын хашаа саравч, пингүүд худаг жижиг эсгий гэр, идэж уух гурил будаа мах борц эмээл гэх мэт олон зүйл шатсан. Иймд 7.179.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Д.Ж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гал түймрээс хамгаалах цурмыг төмөр замын дагуу тавьж байгаад, оч үсэрч, түймэр гарсан. ......... сумыг хамарсан түймрийг 2012 оны 04 дүгээр сарын 23,24 өдөр ассан байдаг. Түймрийн явцад Төмөр замын урд талын айл, Төмөр зам дээрээс алдсан учраас баруун урд зүгээс салхитай байсан тул зүүн хойшоо чиглэлтэй сумыг шатаасан. Салхины чиглэлийн дагуу Ч сумыг бүхэлд нь шатаасан. Д Ж гэх айл Ч сумынхаа зүүн урд талд нь Монгол улсын хилийн наана байсан. Х гэдэг газар нутаглаж байсан малчин өрх байгаа юм. Түймэр шатаж байх үед малаа түймрээс холдуулж, хамгаалсан байдаг. Гэрээс нь үлдсэн зүйл байхгүй, хашаа саравч гээд бүх зүйл шатсан. Гэтэл зөвхөн хашаа саравчны мөнгийг нэхэмжилсэн байгаа. Төслөөр баригдсан худгийг нэхэмжлэгчид хариуцуулсан байсан. Сумын захиргаатай ярихад, төслийн худгийг албан ёсоор мөнгийг нь төлж дуусах хүртэл, сумын Тамгын газарт бүртгэлтэй байдаг тул 1,369,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаад, 5,810,000 төгрөгийг нэхэмжлэх байр суурьтай байсан. Хохирогчид энэ тухай танилцуулаад, 3,714,000 төгрөгийг нэхэмжлэх шаардлага гаргасан. Хариуцагч тал түймэр манайхаас гараагүй гэх байдлаар маргаж 4 жилийн хугацаа өнгөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Айл бүхэлдээ шатаж өмссөн хувцастайгаа л үлдсэн. Гурил будаа, хувцас, зэрэг маш их хохирол учирсан байгаа. Түймэр гарсан тухай үйл баримт нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Одоо нэхэмжилж байгаа үнийн дүн 3,714,000 төгрөг гэжээ.

 

Хариуцагч М -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д Ж нь ....-ын харьяа ..... аймаг дахь Б тасгийн ажилчид тасгийн даргын гаргасан шийдвэрээр цурав татах ажил гүйцэтгэж байгаад, гал алдсаны улмаас Д.Ж малын хашаа, саравч, пин, худаг, гэр, эд зүйлс нь гал түймэрт шатсан, үүний улмаас 7,179,00 төгрөгийн хохирол учирсан тухай нэхэмжлэлдээ дурдсан байна.

..... аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолуудаар У -ийн нэр бүхий ажилтнуудад холбогдох галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр алдаж, ........ сумдын нутаг дэвсгэрт экологийн 80,478,087 төгрөгийн хохирол, мөн сумдын иргэдэд 680,502,470 төгрөгийн буюу нийт 760,980,557 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжигтэн Н.Н ..., яллагдагч Л.Э, Ш.Э нар нь галтай болгоомжгүй харьцсаны улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү прокурорын тогтоолуудад өмгөөлөгч М.Э гомдол гаргасан боловч ..... аймгийн прокурор Т.У .... тоот прокурорын тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

Хэрэгт авагдсан Д.Ж хохирлыг тогтоосон болон хохирлын үнэлгээний талаарх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Үнэлгээг хэрхэн хийсэн, хэн хийсэн нь ойлгомжгүй. Эрүүгийн хэргийн баримтад авагдсан, зөвхөн хохирогчийн мэдүүлснээр хохирлын хэмжээг тогтоосон байх бөгөөд эрүүгийн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болсон тул хохирлын хэмжээг бүрэн шалгаж тогтоогүй байна.

Иймд У -ийн ажилтнууд галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр гаргасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. У ын Б тасаг 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цурам тавьж байгаад гал алдсан гэх асуудал яригддаг. Тус алдсан галын улмаас иргэн Д Жд гэм хорын хохирол учирсан эсэх нь шинжээчийн дүгнэлт болон эрүүгийн журмаар эцэслэн тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт авагдсан Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/48 дугаартай зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, мөн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0591 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолуудаар У ын нэр бүхий ажилтнуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, галтай болгоомжгүй харилцсаны улмаас гал түймэр гарч, ...... сумдын нутаг дэвсгэрт хохирол учруулсан асуудал нь нотлогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шийдвэрлэсэн байдаг. Тухайн цаг хугацаанд иргэн Д.О-н тавьсан галын улмаас ...... сумдаар галтай байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Шүүхийн 2013 оны 09 тоот тогтоол авагдсан байгаа. Үүнд иргэн Д.О-ийн тавьсан галын улмаас хохирол учирсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан талаар баримт байгаа. Иргэн Д.О-ын тавьсан галын улмаас Д Жд хохирол учирсан эсэх, эсвэл У ын тавьсан галаас хохирол учирсан эсэхийг тогтоож чадаагүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлт 3 удаа гаргуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Уг дүгнэлтүүд Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан хуулийн шаардлага хангахгүй, эргэлзээтэй, зөрүүтэй байна гэх асуудлыг хариуцагч талаас удаа дараа шүүхэд тавьж, дахин шинжээч томилох шийдвэр гарсан байдаг. Өнөөдрийн байдлаар 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн тогтоолоор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч 2021 оны Онцгой байдлын бичгээр дахин шинжээч томилохгүй гэх зэргээр татгалзсан байгаа. У ын ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас Д Жд хохирол учирсан гэх талаар тогтоосон, нотлох баримт байхгүй байна. Энэ шинжээчийн дүгнэлтүүд яагаад шаардлага хангахгүй байна вэ гэхээр эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгт үндэслэж, дүгнэлт хийсэн байсан. Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээч дүгнэлтээ гаргахдаа эрх зүйн тусгай мэдлэгийн хүрээнд, үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. 04 дүгээр сарын 22-ны өдөр Б тасгийн Төмөр замын 145 дугаар километрийн дотор орчмоос гарсан гал иргэн Д.Ж байрлаж байсан Ч ын .... гэх газарт хүрсэн эсэх, үүнээс үүдэн хохирол учирсан эсэх нь шинжээчийн дүгнэлтээр эцэслэн тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү,

 

Хариуцагч М -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан бол төлөх нь зүйтэй. Голомт нь манайхаас гарсан эсэх дээр гол мэтгэлцээнээ явуулж байгаа юм. Хэргийн газрын үзлэг 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийгдсэн байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад хөндлөнгийн гэрч оролцоогүй. Тухайн үед Эрүүгийн байцаан шийтгэх хууль үйлчилж байсан. Галын шинжээч, мөрдөн байцаагч, прокурор, н.Э, 3 хүний бүрэлдэхүүнтэй үзлэг хийсэн байсан. Хөндлөнгийн гэрч гэдэг нь ашиг сонирхлын зөрчилгүй этгээд байх ёстой. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар шинжээчид дүгнэлт гаргахдаа юуг үндэслэсэн талаар дурдаж, шийдвэрлэдэг. Тус бүрэлдэхүүнд оролцож байсан шүүгч нар одоо байна. Шинжээч нараас асуулт асуухаар тодорхой бус хариулт өгдөг. Д.О-ийн гал тавьсан газрын хоорондын зай асуухаар нэхэмжлэгч өөр өөр гэдэг ойлголтыг шүүх хуралдаанд хэлсэн. Хил залгаа сумууд байгаа юм. Гэтэл шүүгч эргэлзээтэй талаасаа ойлгосон болов уу гэх ойлголт надад бий болсон. Зэргэлдээ сум гэдгийг дахин хэлмээр байна. Галаа бүрэн унтраагаагүйгээс цагийг нарийн тодорхойлох боломжгүй байсан. Өмнөх галыг унтраасан гэж ярих боловч шилжих гал болж, хүдрээс дахин гал гарсан байж болзошгүй талаар олон асуулт асуусан боловч шинжээч хариулт өгөөгүй. Оросын холбооны улсын сайтад маш нарийн мэдээлэл гарсан байна. Энэхүү мэдээллийг ашигласан эсэхийг асуусан. Манай шинжээчид дүгнэлт гаргахдаа Төмөр замын 23 ажилчид ажиллаж байсан. Гал тавьчихлаа гэж орилсон гэсэн байдаг. Үндэслэл асуухаар тодорхой хариулт өгдөггүй. Шинжээч нар хариулж чадахгүй байгаа бол илүү нарийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулах хүсэлт гаргах эрх байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1 дэх хэсэгт тодорхой заагаад өгсөн байгаа. Тус хуулийн 16.1, 17, 18.1.7 дахь заалтууд зөрчигдсөн байдаг. Мөн нэг асуудал бол шинжээчийн дүгнэлтэд талууд оролцдоггүй. Төлбөр төлөх этгээд оролцох ёстой байхад мэдэгдэхгүй дүгнэлт гаргасан. Журмаа зөрчсөн дүгнэлтүүд их гарсан байдаг. ..... аймгийн хэдэн суманд, Оросын Холбооны улсын ямар суманд гарсан талаар тодорхой байх ёстой. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдагдаж байсан. ____ гэх суманд Хятад улсын иргэн тамхи татах гэж байгаад гаргасан галыг У гаргасан гэх яриа Б, ____ суманд яригдаж байсан. Би хардах эрхтэй, үйл баримт эргэлзээтэй байгаа. Тухайн үеийн нөхцөлийг шалгасан зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг бодитой, үндэслэлтэй, хууль ёсны дагуу гарсан гэж үзэхгүй байгаа тул нотлох баримтын хүрээнд үнэлэгдэх боломжгүй. Төмөр замын байгууллага зааварчилгаа өгөөд, цурмаа тухай бүр нь унтраагаад явсан гэж ажилчид мэдүүлсэн байдаг. ..... аймгийн сум дундын шүүхийн шүүхийн тогтоолд н.О-ийн 03 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоол байгаа. Уг тогтоолд 04 дүгээр сарын 14-ний өдөр гарсан түймрээс өөр түймэр дахин гараагүй. Түймрийг унтрааснаас хойш 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг хүртэл гайгүй байсан. ____ гарсан түймрээс улбаатай дахин гал гарч, 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл түймэр явсан гэж хэлээд байгаа. н.Б уг түймрийг унтраасан гэж мэдүүлсэн байна. Эх үүсвэр нь манайх мөн эсэх дээр эргэлзээтэй байгаа. Гал гарсан газрын хоорондын зай, координат зэргийг шинжлэх ухааны үүднээс гарсан бол бид хүлээн зөвшөөрөх боломжтой байсан гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн үед хариуцагч талын Хөдөлмөр хамгааллын инженер гэх хүн ажлын талбайд байгаагүй, зөвхөн гарын үсэг зурсан байсан нь хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг зөрчсөн гэж үзэж байна. Төмөр зам нь цурам тавихдаа нутгийн иргэдэд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөөгүй, уялдаа холбоотой ажиллаагүй байна. Иймд эрсдэлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цаашид гарах эрсдэлийг урьдчилан сэргийлж ажиллаарай гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д Ж нь хариуцагч М -д холбогдуулан гал түймрийн улмаас учирсан гэм хорын хохиролд 7,179,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, малын хашаа, хороо, модон пин зэргийн үнэ 3,714,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...хариуцагчийн тавьсан гал түймрийн улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй гэж маргажээ.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Э хариуцагч М нь цурам тавихдаа хөдөлмөр хамгааллын инженер байлцуулаагүй хууль зөрчсөн, нутгийн иргэдэд мэдэгдэл өгөөгүй гэм буруутай гэх дүгнэлт гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

М ын Б тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ___ хоорондын замыг хээрийн түймрээс хамгаалах цурав тавих үедээ Б тасгийн _____ өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчим гал алдаж, түймэр гарсан болох нь У ын Б тасгийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А-16 дугаар хамгаалалтын зурвас татах тухай тушаал, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Галын аюултай ажил явуулахад олгох зөвшөөрлийн хуудас, ..... аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол, гэрч Г.Б, хохирогч Б.Э байцаасан тэмдэглэл, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ..... аймгийн ..... сумын энгэр шанд баг .... гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга, 2012 оны 04 дүгээр сарын 22-нд гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем, Галын шинжээчийн дүгнэлт, Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, ..... аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаар тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 17-54/

 

..... аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаар тогтоолоор У ын Б тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ..... аймгийн ..... шанд багийн нутаг дэвсгэрт байрлах У ын Б тасгийн .... өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр алдаж, ............. сумдын нутаг дэвсгэрт экологийн 80,478,087 төгрөгийн хохирол, мөн сумдын иргэдэд 680,502,470 төгрөгийн буюу нийт 760,980,557 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 52-53/

 

Хариуцагч нь ...шүүхэд манай буруугаас гарсан гал түймрээс нэхэмжлэгчид хохирол учраагүй гэж маргасан боловч ..... аймгийн ..... багийн нутагт байрлах У ын Б тасгийн .... өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчим Б тасгийн ажилчдын алдсан гал түймрээс ..... аймгийн Ч сумын 3 дугаар баг, ....багийн нутаг ..... гэх газарт оршин суух Д.Ж эд хөрөнгөд хохирол учруулсан болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад tires.ru сайтад хийсэн үзлэг, шүүхэд гэрч Ү.Б .......өр замын түймэр нийлээгүй, Хүлэрээс гарсан түймэр ирээд төмөр замын түймэрт орж унтарсан болохоос асаж байх үедээ нийлээгүй гэх мэдүүлэг, ..... аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5/35 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь ...иргэн Д.О-ийн тавьсан гал түймэр нэхэмжлэгчид хохирол учруулсан байх боломжтой гэх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй. Харин нэхэмжлэгчийн ...иргэн Д.О-ийн тавьсан гал түймэр 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гарч, хүлэрээс ассан түймэр 04 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд ..... аймгийн ...... нутгийг хамарч .... голд хүрч унтарсан гэх тайлбар дээр дурдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д.Ж малын хашаа, саравч, модон пин 2012 оны 04 сарын 23-ны өдөр гал түймэрт шатаж хохирол учирсан болох нь 2012 оны 07 сарын 7-ны өдрийн хохирогчоор байцаасан тэмдэглэл, 2012 оны 07 сарын 07-ны өдрийн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоолоор, эд хөрөнгөд 3,714,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. /1хх-ийн 4-12, 2хх-ийн 170-183/

 

..... аймаг дахь У ын Б тасгийн ажилчид ....... хоорондын замыг хээрийн түймрээс хамгаалах зорилгоор замын хоёр талаар хамгаалах зурвас хагалж цурав тавих ажлыг зохион байгуулан ажиллахдаа гал алдаж, түймэр тавьсан гэм буруутай үлдлийн улмаас нэхэмжлэгчид 3,714,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрт учирсан хохирлоо нөхөн түлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч М -аас гэм хорын хохиролд 3,714,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д Жд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М -аас 3,714,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д Жд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М -аас улсын тэмдэгтийн хураамжид 74,374 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.АЗБАЯР

 

                                   ШҮҮГЧИД                                         Г.АРИУНАА

 

Х.ЭНХЗАЯА