Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/02129

 

 

2020оны 00 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/02129

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байр, 0дугаар хороолол, 00 тоотод оршин суух, Т Ж овогт Ж.А /РД:ФБ00000000/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байр, 0дугаар хороолол, 00 тоотод оршин суух, Б овогт Ц.М /РД:ХП00000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент 0орон сууцны барилгын 0 дугаар блок, 0давхарт байрлах, М.Б ХХК /РД0000000/-нд холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ц.Б ХХК-ийн захиалгын байр болох Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 0орон сууцны барилгын 0-р блок, 1-р орцны 0давхарт байрлах 08,31 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулах тухай зарын дагуу үл хөдлөх хөрөнгийн зууч Реmах Еаglе байгууллагатай холбогдож тухайн орон сууцыг худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж зуучаар дамжуулан гэрээний үндсэн дээр худалдан борлуулах эрх шилжүүлэн авсан Б.Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Стай уулзсан. Уг худалдан борлуулж буй орон сууцны баримт бичгийг шалгах хүсэлт гаргахад Б.Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С нь М.Ц.Б ХХК болон Б.Э ХХК нарын хооронд байгуулагдсан ЗГ/2105 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г үзүүлсэн. Тус гэрээнд Арцат апартмент 0орон сууцны барилгын 0-р блок, 1-р орцны 0давхар 08,31 мкв байрыг М.Ц.Б ХХК нь Б.Э ХХК-д шилжүүлэн өгсөн ба төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн, төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн ерөнхий захирлын гарын үсэг, тамга тэмдэг бүхий эрхийн доголдолгүй гэж үзэж болох гэрээ байсан.

Иймд тус гэрээг үндэслэн Б.Э ХХК-тай худалдан авах зөвшилцөл хийж, Б.Э ХХК-ийн данс руу гэрээний төлбөрийг бүрэн төлж, тухайн орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэгч болох М.Ц.Б ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурж, байгуулсан ЗГ 00/00 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээнд тус компани Арцат апартмент 0орон сууцны барилгын 0-р блок, 1-р орцны 0давхар 08,31 мкв байрыг иргэн Ж овоггой А, Ц овогтой М нарт төлбөртэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй болно гэж тусгагдсан. Гэрээ хийгдсэнээс хойш уг орон сууцны барилга баригдаж байгаа эсэхэд хяналт тавьж ирсэн, гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад ороогүй тул гүйцэтгэгч М.Ц.Б ХХК-тай утсаар холбогдож мэдээлэл авахад орон сууц баригдаж байгаа, ямар нэгэн асуудалгүй байхгүй, орон сууц ашиглалтад орохоор танай захиалсан орон сууцыг хүлээлгэж өгнө гэдэг хариуг өгдөг байсан. Гэвч 2021 оны 12-р сарын эхээр М.Ц.Б ХХК -иас холбогдож Б.Э ХХК нь орон сууцны төлбөрийг төлөөгүй тул танайхтай байгуулсан гэрээг цуцаллаа гэж утсаар мэдэгдэж, улмаар 2021 оны 10дугаар сарын 10-ны өдөр 00/00-00 тоот албан бичгээр гэрээг цуцалсан тухай мэдэгдэл ирүүлсэн. Барилга баригдаж байх үед бид итгэж гэрээ байгуулсан. Одоо барилга ашиглалтад орох гэж байгаа энэ нөхцөл байдалд гэрээг цуцлах нь бидэнд маш их хохиролтой байна. Иймд Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 0орон сууцны барилгын 0-р блок, 1-р орцны 0давхарт байрлах 08,31 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч М.Ц.Б ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент-0орон сууцны барилгын 0 дугаар блокны 1 дүгээр орцны, 0дугаар давхарт байрлах 08,31 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор өөрчилжээ.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Ц.Б ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат аппартмент 0орон сууцны 0 дугаар блок, 1 дүгээр орцны 0давхарт байрлах 08.31 м.кв талбайн худалдан авахаар тохиролцсон. Үүний дагуу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрээ хийгдэж, төлбөрийг шилжүүлсэн. Уг байрны төлбөрийг шилжүүлснийг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь мэдэж байсан. Хариуцагчийн зүгээс 2021 оны 10дугаар сарын 10-ны өдөр 000000 тоот албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцлах мэдэгдэл ирсэн. Ямар үндэслэлээр гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй гэнэт 0,8 сар өнгөрч байхад цуцлах мэдэгдлийг өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан захиалгаар бариулах гэрээний зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат аппартмент 0орон сууцны 0 дугаар блок, 1 дүгээр орцны 0давхарт байрлах 08.31 м.кв талбайн орон сууцны өмчлөгчөөр Ж.А, Ц.М нарыг тогтоож өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Ц.Б ХХК нь Ховд аймгийн Мөст сумын давст 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотод Арцат аппертмент-0орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж босгосон. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М.Ц.Б ХХК-ийн захирал н.Б хүү Б.М холбогдож Б.Э компани 0ширхэг орон сууц захиалгаар бариулах гэрээ хийе гэсэн санал ирсэн байна гэж хэлдэг. Ингээд Б.Э компанид гэрээ хийх зөвшөөрлийг өгсөн байдаг. Үүн дээр нэхэмжлэгч тал маргадаггүй. Гэрээний 0дахь хэсэгт төлбөрийг 15 хоногийн дотор тусгаарай гэж хэлсэн байдаг гэвч гэрээнд тусгаагүй байсан тул нэмэлтээр 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр Б.Э компаниас төлбөрийг баталгаажуулж 51 тоот албан бичиг авсан байдаг. Тус албан бичигт 0орон сууцны м.кв талбайг 350610 төгрөгөөр тооцож нийт 0300 000 тооцсон. Төлбөрийг 10 хоногийн дараа М.Ц.Б компанийн Хаан банкны дансанд шилжүүлнэ үү,төлбөр төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болно гэж тохиролцож албан бичгээр явуулсан байдаг. М.Ц.Б компанийн гүйцэтгэх захирал н.Б энэ мөнгийг гаргаагүй, нэхэмжлэгч нартай гэрээ хийх итгэмжлэл олгоогүй. Харин Б.М гэх хүн өөрийн дур мэдэн хууль бус гэрээ хийсэн байдаг. Мөн орон сууц захиалгаар бариулах гэрээг хуурамчаар байгуулж, гэрээг үйлдсэн байдаг. Б.М нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш юм. Энэхүү хуурамч гэрээг үндэслэж нэхэмжлэгч нар нь Б.Э компанийн данс руу төлбөрийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч уг төлбөрөө Б.Э компаниас шаардах ёстой байтал уг компаниас татгалзсан. М.Ц.Б компанийн авах ёстой мөнгийг замаас нь завшсан Б.Э компанийн хариуцлагыг хууль ёсны өмчлөгч хүлээх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл албан ёсны гэрээг байгуулаагүй учраас хууль бус гэрээ гэж үзэж байгаа. Мөн Иргэний хуулийн 240дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн гэж заасан. Өнөөдрийн байдлаар тухайн нэхэмжлээд байгаа байрны нэг ч төлбөрийг Б.Э компаниас болон н.М нараас хариуцагчийн данс руу шилжүүлээгүй. Нэхэмжлэгч нар нь хууль бус гэдгийг мэдсээр байж Б.Э компаниас нэхэмжлэхгүй харин манайхаас нэхэмжлээд байгааг нь ойлгохгүй байна. Уг орон сууцны захиалгын гэрээ хуурамч, энэ гэрээг үндэслэж орон сууц авах ямар ч боломж байхгүй гэдгийг мэдэгдэж байна. Нэхэмжлэгч нарт хэлэхэд мөнгө шилжүүлсэн компаниас байр буюу мөнгөө нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, 2021.05.11-ний өдрийн ЗГ 00/00 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ, 2021.04.12-ны өдрийн ЗГ 00/00 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ, 2021.12.10-ны өдрийн 00/00-00 дугаар М.Ц.Б ХХК-аас иргэн Ц.Мө, Ж.А нарт хаягласан Гэрээ цуцлах тухай албан тоот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2021.05.13-ны өдрийн мөнгө шилжүүлгийн баримт,

Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.04.12-ны өдрийн ЗГ 00/00 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2021.05.11-ний өдрийн ЗГ 00/00 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2021.05.11-ний өдрийн Б-ЭХХК-ийн 51 дугаартай албан бичиг, Б-ЭХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Тус шүүхийн 2022.05.24-ний өдрийн 0000дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.М, Г.М, Д.Г, Б.С, Г.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.А, Ц.М нар нь хариуцагч М.Ц.Б ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент 0орон сууцны 0 дугаар блок 1 дүгээр орц, 0давхар 08.31 м.кв орон сууцны гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

2. Хариуцагч талаас 2021.05.11-ний өдрийн ЗГ00/00 дугаартай гэрээг Б.М дур мэдэн хууль бус гэрээ хийсэн, Б.М нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш, 2021.05.11-ний өдрийн 51 дугаар Б-ЭХХК-ийн албан бичигт заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй учир тус хэлцэл хүчингүй болсон, М.Ц.Б ХХК-ийн авах ёстой байсан мөнгийг замаас нь завшсан Б.Э компанийн хариуцлагыг хууль ёсны өмчлөгч хүлээх үндэслэл байхгүй, нэхэмжлээд байгаа байрны нэг ч төгрөгийг Б.Э ХХК болон н.Мөнхзул нараас хариуцагчийн данс руу шилжүүлээгүй гэж маргаж байна.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Ж.А, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х 2021.04.12-ны өдөр ЗГ 00/00 дугаар орон сууц захиалгаар барих гэрээг М.Ц.Б ХХК-тай бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч М.Ц.Б ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Арцат апартмент 0орон сууцны барилгын 0 дугаар блок, 0давхар, 1-р орц, 08.31 м.кв талбай бүхий 0өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны төлбөр төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээнд төлбөр бүрэн төлөгдсөн бөгөөд цаашид төлбөртэй холбоотой ямар нэгэн маргаан, урамшуулал байхгүй талаар дурджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 000дугаар зүйлийн 003.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Бест элект ХХК, М.Ц.Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ00/00 гэрээний үндсэн дээр 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ00/00 дугаар гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч М.Ц.Б ХХК өөрт учирсан хохирлоо Бест элект ХХК-иас нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд зохигчын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээ нь 2021 оны 05 дугаар 12-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд он сарын хувьд бичилтийн алдаа гарсан болох нь гэрч Г.Бийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсны маргааш төлбөрөө шилжүүлсэн гэх мэдүүлэг болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

М.Ц.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр бус, тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хийсэн гэх боловч 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг М.Ц.Б ХХК-ийн захирал Баярсайханы хүү Б.М байгуулсан, тэрээр хүүдээ гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон болох нь Б.Мгийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 91-90дугаар тал/

Хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ 00/00 дугаар орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн М.Ц.Б ХХК, Бест элект ХХК-ийн хоорондын маргааны асуудлаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан иргэн хохирол үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж хууль зохицуулсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ00/00 дугаар орон сууц захиалгаар барих гэрээний дагуу Бест элект ХХК нь маргаан бүхий орон сууцны эзэмшигч байна.

Өөрөөр хэлбэл М.Ц.Б ХХК Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент 0орон сууны 0 дугаар блок 0давхар, 08.31 м.кв орон сууцыг Бест элект ХХК-нд 2021.05.11-ний өдрийн ЗГ00/00 дугаар гэрээний дагуу хүлээлгэн өгөх бөгөөд гэрээнд захиалгын үнийн хийсэн төлбөр тооцоо бүрэн хийгдсэн гэжээ. /хх-ийн 66-69 дүгээр тал/

Нэхэмжлэгч Ж.А, Ц.М нар нь 2021.04.12-ны өдөр ЗГ 00/00 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ-ний зүйл болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Арцат апартмент 0орон сууцны барилгын 0 дугаар блок, 0давхар, 1-р орц, 08.31 м.кв талбай бүхий 0өрөө орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан нь 2021.05.13-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, гэрч Д.Ггийн Тэр үед Хишигмаа орон сууцны төлбөрөө төлөөд банкныхаа бичгийг Бест-Элект ХХК-д авчраад бид 0гэрээ хийсэн гэх мэдүүлэг, гэрч Г.Мөнх-Эрдэнийн Төлбөр төлсөн гэх мэдүүлэг, гэрч Б.Сын Ерөнхий захирал Мөс цэвэрлэг булаг ХХК-аас 0байр аваад зарах ёстой гээд зар явуулсан. Түүний дагуу нэг хүн н.Хишигмаа гэдэг хүн ирсэн. Нөгөө нь н.Ганзам гэдэг хүн ирсэн. Энэ 0хүнтэй орон сууц захиалгын гэрээ хийж өгсний дагуу Б.Э ХХК-д төлбөрөө төлсөн байдаг гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв. 

Хариуцагч талаас 2021.05.11-ний өдрийн ЗГ00/00 дугаартай гэрээг Б.М дур мэдэн хууль бус гэрээ хийсэн, Б.М нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш, 2021.05.11-ний өдрийн 51 дугаар Б-ЭХХК-ийн албан бичигт заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй учир тус хэлцэл хүчингүй болсон, М.Ц.Б ХХК-ийн авах ёстой байсан мөнгийг замаас нь завшсан Б.Э компанийн хариуцлагыг хууль ёсны өмчлөгч хүлээх үндэслэл байхгүй, нэхэмжлээд байгаа байрны нэг ч төгрөгийг Б.Э ХХК болон н.Мөнхзул нараас хариуцагчийн данс руу шилжүүлээгүй гэж маргаж байх боловч гэрч Б.Мгийн М.Ц.Б ХХК-ийн захирал болох манай аав Баярсайхан өөрөө зөвшөөрөл өгөөд би төлөөлсөн. Аав тухайн үед орон нутагт явж байсан. М.Ц.Б ХХК, Б.Э ХХК нарын хооронд хийгээд байгаа гэрээнд би төлөөлж гарын үсэг зурсан. Аав зур гэсэн учраас зурсан гэх мэдүүлэг, гэрч Г.Бийн Би н.Баярсайхан захиралтай бараа материал татах гээд мөнгө хэрэгтэй байна. Энэ байраа надад өгөөчээ би цааш зарж борлуулж болох уу гэсэн. Тэгсэн болноо гээд өөрөө зөвшөөрөөд гэрээ хийж өгсөн юм. Манайх М.Ц.Б компанид 0байрны төлбөрийг төлөх ёсгүй. Байр зараад орлогыг нь авах эрхийг М.Ц.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нь зөвшөөрсөн гэх мэдүүлэг, мөн 2021.04.12-ны өдөр ЗГ 00/00 дугаар гэрээний 3.1 дэх заалтад Нийт захиалгын үнэ 180.113.000 төгрөг болно. Төлбөр бүрэн төлөгдсөн бөгөөд цаашид төлбөртэй холбоотой ямар нэгэн маргаан, урамшуулал байхгүй болно гэж тусгагдсан зэрэг үйл баримтаар хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

Хариуцагч М.Ц.Б ХХК нь дээрх орон сууц захиалан бариулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба энэ нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022.06.30-ны өдрийн 0/0000 дугаар албан тоотоор Албан бичигт дурдсан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент-2, 0 дугаар блок /албан ёсны хаяг нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 0000 дугаар байр/ байрны 60 тоот хаягаар орон сууцны өмчлөх эрх өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна... гэснээр тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.А, Ц.М нарыг Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент-2, 0 дугаар блок, 1 дүгээр орц, 0давхар, 60 тоот хаягт байрлах, 08.31 м.кв талбай бүхий 0өрөө орон сууны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х өөрийн гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.1-д зааснаар хариуцагч М.Ц.Б ХХК-ийн 1.058.515 төгрөг гаргуулж, 00.200 төгрөгийг нэхэмжлэгч нарт үлдэх 988.315 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Жовогт Ж.А /РД:ФБ00000000/, Б овогт Ц.М /РД:ХП00000000/ нарыг Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент-2, 0 дугаар блок, 1 дүгээр орц, 0давхар, 60 тоот хаягт байрлах, 08.31 м.кв талбай бүхий 0өрөө орон сууны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.А, Ц.М нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 00.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц.Б ХХК-аас 1.058.515 төгрөг гаргуулж, 988.315 төгрөгийг улсын орлогод оруулж, 00.200 төгрөгийг нэхэмжлэгч Ж.А, Ц.М нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.0, 120 дугаар зүйлийн 120.0дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Г.СОЛОНГО