Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/01941

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2022/000000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух Т.О /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 0 хэсэг, маршал таун 0 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух С.Н /РД:00000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч С.Н холбогдуулан 10,050,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Нэхэмжлэгч Т.О миний бие хариуцагч С.Н 2017.02.13-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017.02.23-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар, хариуцагч нь дахин 2018.09.17-ны өдөр 3,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлээч гэсэн тул 2018.09.17-ны өдөр 1,200,000 төгрөг, 1,800,000 төгрөг шилжүүлж өгсөн. Хариуцагч С.Н нийт 13,000,000 төгрөгийг түүний Хаан банкны 5016312359 тоот дансанд шилжүүлж өгч байсан. Нэхэмжлэгч Т.О миний бие 2020 оноос хойш удаа дараа хариуцагчаас мөнгөө төлөхийг шаардаж байсан бөгөөд хариуцагч нь 2021.05.01-ний өдөр 50,000 төгрөгийг бэлнээр, нэхэмжлэгч миний Хаан банкны 0000000тоот дансанд 2021.10.08-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021.10.31-ний өдөр 1,400,000 төгрөг, нийт 2,950,000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд хариуцагч С.Н 10,050,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.О нь С.Н 2017 оны 02 сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 02 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлүүлсэн. Хариуцагчид дахин 2018 оны 09 сарын 17-ны өдөр 1,200,000 төгрөг, 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нь 5016312359 тоот дансанд шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагчид мөнгө төлөхийг шаардаж байсан. Хариуцагч нь 2021 оны 05 сарын 01-ний өдөр 50,000 төгрөгийг бэлнээр, нэхэмжлэгчийн Хаан банкны данс руу 2021 оны 10 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2021 оны 10 сарын 31-ний өдөр 1,400,000 төгрөг, нийт 2,950,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн. Иймд С.Н 10,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЦ.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж С.Н зээлийн хэлцэл хийгдсэн гэж нотлохыг оролджээ. Тэгвэл бодит зээлийн гэрээг хариуцагчтай хамтран амьдарч байсан А.Мтай байгуулсан байна. Бас тэдний хооронд дан ганц зээлийн харилцаа байгаагүй бөгөөд орон сууц хөлсөлж, төлбөрийг зээлийн хүүгээс төлөх гэрээ давхар хийгдсэн байдаг. 2017.02.13-ны өдөр С.Номинзулын хамтран амьдрагч А.М нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн гудамж, 57 дугаар байр, 19 тоотод байрлах 46.41 м.кв талбай бүхий орон сууцыг 1 жилийн хугацаагаар хөлслүүлэх гэрээг Т.О тай байгуулсан байдаг. Ингэхдээ 2017.02.13-ны өдөр Т.О гаас А.Мад 10,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн хүүд орон сууц хөлслөх гэрээний хөлсийг тооцож төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг давхар байгуулсан. Бүх гэрээ хэлцэл Т.О болон А.М нарын хооронд хийгдсэн боловч зээлийн гэрээний 2.5 дугаар зүйлд заасны дагуу Р.Номинзулын 5016312359 тоот Хаан банкны дансанд зээлийг шилжүүлсэн. Хэдийгээр орон сууц хөлслөх гэрээ болон зээлийн гэрээг А.М, Т.О нар байгуулсан боловч тухайн орон сууцанд Т.О анхнаасаа байгаагүй ба Т.О гийн төрсөн ах Т.О гэрээ байгуулсан цагаас хойш амьдарсаар ирсэн. Мөн Т.О гаас зээлсэн мөнгийг Т.О миний мөнгө байсан гэж тайлбарладаг бөгөөд энэ талаар Т.О нь өөрийн гараар тодорхой бичиж үлдээсэн баримт байна. Нөхцөл байдал ийм байтал зөвхөн дансны хуулгыг үндэслэн дан ганц Р.Номинзул, Т.О нарын хооронд зээлийн харилцаа үүссэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулж хэлбэл зээлийг А.М авч зарцуулсан тул төлөх үүргийг хуулийн дагуу А.М хүлээх бөгөөд Р.Номинзул хамтран хариуцах үүрэг хүлээгээгүй. А.М нь 2020.12.19-ний өдөр өвчний учир нас барсан. Гэвч С.Номинзулын зүгээс талийгаач А.Мыг хүндэтгэн сайн дураараа зээлийг төлж барагдуулсан байдаг. Зээлийг Т.Оийн эхнэр Ганчулууны 5001316960 тоот дансанд төлж эхэлсэн бөгөөд удалгүй Ганчулуун нь Т.О гийн данс руу шилжүүл гэж хэлснээр Т.О гийн 0000000тоот дансанд болон түүний төрсөн ах Т.Оийн 000000000 тоот дансанд төлж барагдуулсан байна. Зээлийг дараах байдлаар төлсөн.

1. 2021.07.18-ны өдөр 5001316960 тоот дансанд 1,000,000 төгрөг,

2. 2021.10.03-ны өдөр 000000000 тоот дансанд 100,000 төгрөг,

3. 2021.10.08-ны өдөр 0000000тоот дансанд 1,500,000 төгрөг,

4. 2021.10.14-ний өдөр 000000000 тоот дансанд 1,000,000 төгрөг,

5. 2021.10.31-ний өдөр 0000000тоот дансанд 1,400,000 төгрөг,

6. 2021.12.03-ны өдөр 000000000 тоот дансанд 1,000,000 төгрөг,

7. 2021.12.31-ний өдөр 000000000 тоот дансанд 100,000 төгрөг,

8. 2022.01.07-ны өдөр 000000000 тоот дансанд 600,000 төгрөг,

9. 2022.01.25-ны өдөр бэлнээр ажил дээр ирээд 1,722,000 төгрөг,

10. 2022.02.22-ны өдөр 000000000 тоот дансанд 200,000 төгрөг,

11. 2022.03.02-ны өдөр 000000000 тоот дансанд 500,000 төгрөг,

12. 2022.04.14-ний өдөр 000000000 тоот дансанд 700,000 төгрөг,

13. 2021 оны байрны хэрэглээний төлбөр 312,000 төгрөг нийт 10,134,000 төгрөгийг төлсөн. Иймд С.Номинзул нь зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэгч Т.О гийн нэхэмжилсэн 10,050,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс хорооны Засаг даргын тодорхойлолт, 2017.02.23-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017.02.13-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018.09.17-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг,

 

Хариуцагчаас 2017.02.13-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Ү-2205053631 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2017.02.13-ны өдрийн Зээлийн гэрээ, 2021.07.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гарган өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Т.О хариуцагч С.Н холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч С.Н холбогдох Т.О гийн гаргасан 10,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.О 2017.02.13-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017.02.23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018.09.17-ны өдөр 1,200,000 төгрөг, 2018.09.18-ны өдөр 1,800,000 төгрөгийг тус тус хариуцагч С.Н зээлүүлсэн учир зээлийн гэрээний үүрэгт 10,050,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарладаг.

 

Гэвч хариуцагч С.Номинзул ...зээлийн гэрээг хариуцагчтай хамтран амьдарч байсан А.Мтай нэхэмжлэгч байгуулсан. Бас тэдний хооронд дан ганц зээлийн харилцаа байгаагүй бөгөөд орон сууц хөлсөлж, төлбөрийг зээлийн хүүгээс төлөх гэрээ давхар хийгдсэн байдаг. 2017.02.13-ны өдөр С.Номинзулын хамтран амьдрагч А.М нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн гудамж, 57 дугаар байр, 19 тоотод байрлах 46.41 м.кв талбай бүхий орон сууцыг 1 жилийн хугацаагаар хөлслүүлэх гэрээг Т.О тай байгуулсан байдаг. Ингэхдээ 2017.02.13-ны өдөр Т.О гаас А.Мад 10,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн хүүнд орон сууц хөлслөх гэрээний хөлсийг тооцож төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг давхар байгуулсан. Бүх гэрээ хэлцэл Т.О болон А.М нарын хооронд хийгдсэн боловч зээлийн гэрээний 2.5 дугаар зүйлд заасны дагуу Р.Номинзулын 5016312359 тоот Хаан банкны дансанд зээлийг шилжүүлсэн. Р.Номинзул, Т.О нарын хооронд зээлийн харилцаа үүссэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017.02.13-ны өдөр нэхэмжлэгч Т.О 2017.02.13-ны өдөр А.Мад 10,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний хүүд тооцож Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, ард аюушийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байр, 19 тоот хаягт байрлах 46.41 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017.02.13-ны өдрөөс 2018.02.13-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд орон сууцыг Т.О д эзэмшүүлэхээр, зээлийн гэрээний зүйл болох 8,000,000 төгрөгийг Р.Номинзулын Хаан банкны 5016312359 дугаар дансанд, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2017.02.23-ны өдөр данс руу шилжүүлэхээр харилцан тохиролцож, Зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 21 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл Т.О нь А.Мад 2017.02.13-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлүүлсэн бөгөөд зээлийн хүүнд А.Мын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байр, 19 тоот хаягт орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хөлсөлж суухаар харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар 2017.02.13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу А.М гэрээний зүйлийг Р.Номинзулын дансанд шилжүүлж авахаар харилцан тохиролцсон нь Р.Номинзултай нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин А.М зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг Р.Номинзулын дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Иймээс нэхэмжлэгч уг зээлийн гэрээний үүргийг А.Маас шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Т.О 2018.09.17-ны өдөр 1,200,000 төгрөгийг, 2018.09.18-ны өдөр 1,800,000 төгрөгийг хариуцагч С.Н зээл олгов гэх агуулгаар хариуцагч С.Номинзулын Хаан банкны 5016312359 дугаар дансанд тус тус шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас уг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна./х.х-ийн 7 хуудас/

 

Хариуцагч  2021.10.31-ний өдөр 1,400,000 төгрөг, 2021.10.08-ны өдөр 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.О гийн Хаан банкны 0000000дугаар дансанд шилжүүлсэн ба нийт 2,950,000 төгрөг буцааж өгсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа тайлбарлаж байх тул хариуцагч С.Номинзулын зээлсэн 3,000,000 төгрөгөөс түүний төлсөн 2,950,000 төгрөгийг хасаж үлдэх 50,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. /х.х-ийн 22, 23 хуудас /

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-д зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЦ.О татгалзах зүйлгүй гэж хариулсан байна.

 

Хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг тодруулж, хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн.

 

Мөн хуулийн 105.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

 

Шүүх хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар хэлэлцэхээс өмнө асуухад хариуцагч С.Номинзулын итгэмжлэгдсэн төлөөлөгчЦ.О татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан.

 

Ийнхүү шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулснаас хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамж гарсан тул хариуцагчийн төлөөлөгч татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол" гэх үндэслэлд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг хамааруулж байна.

 

Иймээс хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх талаарх хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэдэг ба хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн хууль ёсны ажиллагааг шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл болгосон гэж үзэхээр байна. Нөгөөтээгүүр төлөөлөгчөөс шүүгчээс татгалзсан үндэслэлийг тодруулахад, үндэслэл тайлбарлаагүй, нэхэмжлэгчээс уг татгалзлын үндэслэлийг тодруулж асуулт асуухад хариулахгүй гэж тайлбарлаж шүүх хуралдааныг орхин гарсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон, эсхүл уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал, эсхүл хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал шүүх хуралдааны үед бий болсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах үндэслэлтэй байна.

 

Харин хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй байдлыг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий байдал эргэлзээ гэж үзэж болохгүй юм. Учир нь тухайн үйл ажиллагаа нь шүүгчийн хууль ёсны үйл ажиллагаа бөгөөд үндэслэл бүхий эргэлзээ-г бий болгосон гэж дүгнэх үндэслэлгүй байна. Харин хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.

 

Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-д зохицуулсныг шүүх хуралдааны явцад хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад хэргийн оролцогч дуртай үөдээ шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан л бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл гэж ойлгох нь учир дутагдалтай. Шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад хамааралтай болно.

 

Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно. Харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм. Харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүгч өөрөө хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой болно. Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх Ерөнхий шүүгчийн ажиллагааг шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн хүсэлтээр хойшлуулах эсэхийг шийдвэрлэх, шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулах шүүгчийн ажиллагаанаас зааглах хэрэгтэй. Иймд дэгийн дагуу шүүгчээс татгалзах татгалзан гаргах үе шат дуусаж хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш шүүгчийг татгалзан гарсан хүсэлтийг шүүх дэгийн дагуу хүлээн авалгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н 50,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай 

                                 

 

 

 

 

ШҮҮГЧ                       Ц.О