Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 04

 

 

 

Ц.Ганданповронд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Ганданповронд холбогдох эрүүгийн 1836002010091 дугаартай хэргийг иргэний хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор З.Алтансолонго, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов. 

Монгол улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн Музейн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 62 айлын 2-р орцны 19 тоотод оршин суух, ПЭ72122416 регистрийн дугаартай, Шаадай овогт Цогтбаярын Ганданповрон  нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нийтийн албан тушаалтнаар буюу Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байхдаа “ Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт усалгааны машин бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Мандах овогтой Олдохын төрсөн дүү Мандах овогтой Энхсайхантай “Ньюблю даймонд” ХХК-аар халхавчлан байгуулж тус компаний ХААН банкин дахь 5009914497 тоот дансаар дамжуулан 2 удаагийн үйлдлээр нийт 29.800.000 төгрөг шилжүүлэн М.Энхсайханд олгон, өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль тогтоомжийн дагуу тендер сонгон шалгаруулалтанд оролцож, ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуйн нэгж, байгууллагуудын болон төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг бий болгож, төрд 29800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Шаадай овогт Цогтбаярын Ганданповронг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Шаадай овогт Цогтбаярын Ганданповронг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таваг сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганданповронгийн цалин, орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Ганданповрон нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний хариуцагч М.Энхсайханаас 29800000 төгрөгийг гаргуулж, /Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын орон нутгийн санд/ улсын төсөвт шилжүүлж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж иргэний хариуцагч М.Энхсайханд буцаан олгосугай. 6.Шүүгдэгч Ц.Ганданповронд оногдуулсан торгохын ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Ганданповронд авсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай. 8.Шүүгдэгч Ц.Ганданповрон нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдсугай гэж дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах журмаар гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 сарын 14-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын  5 дах заалт болох 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/01 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 79-05 УБС улсын дугаартай, “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч М.Энхсайханд буцаан олгож, 29.800.000 төгрөгийг иргэний хариуцагч М.Энхсайханаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр заасан энэ заалтыг хүлээн зөвгөөрөхгүй байна. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн ээлжит хуралдаанаар от тохижуулах газарт ногоон байгууламжийн усалгааны машин нийлүүлэхээр 2018 оны төсөвт суулгасан. 2018 онд санхүүжих нитй дүн нь 30,000,000 төгрөг тодотгол хийх -0,2 хувь, тодогосон үнэ 29,800,000 гээд баталсан байдаг энэ ИХТ хүчин төгөлдөр байгаа гэв.2018 оны 03 сарын 27-ны өдрийн А/67 дугаартай засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулагдсан. Энэ захирамж ч гэсэн хүчин төгөлдөр байгаа. Үнэлэгээний хороо байгуулагдаад нээлттэй тендерийг 2 удаа зарласан байдаг. Эхний удаа сонгон шалгаруулалт зарлахад Төгс шимт оргил” ХХК-аас ирүүлсэн тендерт үнэлгээг хийсэн ба уг хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3-д заасан үндэслэлээр тендерээс татгалзсан байна. Улмаар захиалагч буюу Жаргалант сумын засаг даргад шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэхийг зөвлөж 01 дугаартай зөвлөмж хүргүүлсэн байдаг. Энэ зөвлөмжийн дагуу Ц.Ганданповрон засаг даргын зүгээс 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт усалгааны машин бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г “Ньюблю даймонд” ХХК-тай байгуулсан. Хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт явагдаад ямар нэгэн компани нөхөрлөл сонгон шалгаруулалтанд ороогүй нөхцөлд засаг дарга шууд гэрээ байгуулах эрхийг олгосон байдаг. Тухайн үед гэрээ байгуулаад энэ машин болно гээд  7471442 төгрөгийг хүлэээн авсан . Тухайн үед машин хүлээн авах комисс нь зориулалтын бус машин гэдэгт маргаагүй. Бүх юм нь хуулийн дагуу явагдсан үйл баримт харагдаж байна. Тэр акт хүчингүй болоогүй тохиолдолд тэр машиныг буцаан авч мөнгийн төлнө гэдэг иргэний хариуцагчид маш эрсдэлтэй гэдгийг шүүх харгалзан үзнэ үү.

Иргэний харуицагчийн зүгээс энэ маргаад байгаа машин бол улсын өмч болчихсон гэрчийн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүйгэдгийг заагаад өгчихсөн хуулиндаа энэ машиныг одоо хараад муу усны машин юм уу? усалгааны машин юмуу гэдгийг харах нь зүйтэй. Орон нутгийн өмчид бүртгээд авчихсэн энэ машиныг буцааж аваад мөнгийн төлөх боломжгүй.  Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.Ганданповроны өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчил байна гээд урьдчилан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаан хийлгэсэн. Шүүхээс 2 удаа мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан боловч энэ нь биелэгдээгүй. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж биелэгдээгүй. Зориулалтын усалгааны машиныг авах байсан бол хэдэн төгрөгөөр авах байсан талаар шинжээчийн дүгнэлт гаргауулахаар байсан боловч энэ нь биелэгдээгүй. Ц.Ганданповроны мэдүүлэг байгаа анх одоо энэ машиныг авахын тулд орон нутгийн хөгжлийн санд 50 сая төгрөг тусгуулахаар хүсэлт гаргасан боловч 30 сая төгрөг төсөвлөсөн. Энэ 30 сая төгрөгөөр ногоон байгууламжын усалгааны машиныг Монгол улсаас худалдаж авах боломжгүй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үнэлгээний хорооны дагуу байгуулсан. Эхний удаа сонгон шалгаруулалт зарлахад тендер ирүүлсэн компани нь шаардлага хангаагүй учраас буцаасан. Давуу байдал гэдэг чинь 2-оос  дээш субъектэд яригдана. Олон компани дотроос тендер сонгон шалгаруулат хийгдсэн бол ийм асуудал яригдана. Хохирогчоо зөв тогтоож чаддаггүй. Хохирогчоор Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрыг тогтоож хууль эрх зүйн ажилтан нь төлөөлөөд орж ирсэн. Гэтэл энэ орон нутгийн хөгжлийн сан чинь хаанаас санхүүждэг юм гэдгийг тогтоогоогүй. Иргэний харуицагчийн гаргаад байгаа гомдолыг дэмжиж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: 2020 оны 12 сарын 14-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын  5 дах заалт болох 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 79-05 УБС улсын дугаартай, “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч М.Энхсайханд буцаан олгож, 29.800.000 төгрөгийг иргэний хариуцагч М.Энхсайханаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр заасан энэ заалтыг хүлээн зөвшөөрөхгүй иргэний хариуцагчийн зүгээс гомдол гаргасан.

Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч М.Энхсайханаас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 79-05 УБС улсын дугаартай, “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч М.Энхсайханд буцаан олгож, 29.800.000 төгрөгийг иргэний хариуцагч М.Энхсайханаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх саналыг хэлж байсан.

Яагаад гэвэл нэгдүгээрт эрүүгийн хуулинд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна гэж үзсэн. Мөн ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийн хооронд тодорхой харилцаа үүсэж гэмт хэрэг үйлдчихсэн.Тухайн тээврийн хэрэгсэлийг актаар хүлээн авч улсын өмчит хот тохижуулах газрын өмчид шилжүүлчихсэн. Хууль бус үйлдэл нь шүүхээр шийдэгдээгүй байхад актаар хүлээгээд авчихсан өөрөө хүчин төгөлдөр биш гэдэг дүгнэлтийг хэлж байгаа. Анхнаасаа бохирын зориулалттай тээврийн хэрэгсэл биш гэдгийг гэрч Алтансүх, иргэний харуицагч М.Энхсайхан нар хэлчихсэн байдаг. Жаргалант сумын засаг даргын тамгын газрын тендер сонгон шалгаруултаар бол усалгааны машины тендер зарлагдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын  5 дах заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч                                             Ц.Ганданповронд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний нэхэмжлэгч М.Энхсайхан түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ганданповронг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нийтийн албан тушаалтнаар буюу Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байхдаа “ Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт усалгааны машин бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Мандах овогтой Олдохын төрсөн дүү Мандах овогтой Энхсайхантай “Ньюблю даймонд” ХХК-иар халхавчлан байгуулж тус компаний ХААН банкин дахь 5009914497 тоот дансаар дамжуулан 2 удаагийн үйлдлээр нийт 29.800.000 төгрөг шилжүүлэн М.Энхсайханд олгон, өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль тогтоомжийн дагуу тендер сонгон шалгаруулалтанд оролцож, ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуйн нэгж, байгууллагуудын болон төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг бий болгож, төрд 29800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ганданповронг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таваг сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. 

Шүүгдэгч Ганданповрон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “ Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт усалгааны машин бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Мандах овогтой Олдохын төрсөн дүү Мандах овогтой Энхсайхантай “Ньюблю даймонд” ХХК-ийн нэр дээр  халхавчлан байгуулж тус компаний ХААН банкин дахь 5009914497 тоот дансаар дамжуулан 2 удаагийн үйлдлээр нийт 29.800.000 төгрөг шилжүүлэн өөрийн хамаарал бүхий этгээд М.Энхсайханд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Ховд аймгийн аудитын газраас гаргуулан авсан Жаргалант сумын хот тохижуулах газарт ногоон байгууламжийн усалгааны машин худалдан авах тендерийн бичиг баримтаас шалгаж буй хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, бичиг баримт олж тогтоох  хуулбарлан авч хэрэг хавсаргах зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11-27 дугаар тал/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваасүрэн,гэрч М.Энхсайхан, Д.Байгалмаа, С.Энхбаяр,  Л.Мөнхзул, П.Алтансүх, Ц.Цогтбаяр, Ц.Нанжид, П.Мягмартүвшин, С.Мөнхтуяа, Т.Доржзодов, Г.Сувдаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ”Ньюблю даймонд” ХХК-ний ХААН банкин дахь дансны хуулга, Д.Байгалмаагийн ХААН банкин дахь дансны хуулга, Л.Мөнхзулын ХААН банкин дахь дансны хуулга, /1-р хх-ийн 35,41,48-50 дугаар тал/

Ховд аймгийн Төрийн аудитын газраас 2018.12.06-ны өдрийн 221 дугаар албан бичгээр ирүүлсэн Жаргалант сумын Хот тохижуулах газарт нийлүүлэх усалгааны машинтай холбоотой баримтууд, /1-р хх-ийн 68-89 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1846 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 135-139 дугаар тал/

Усалгааны машин хүлээн авах комиссын акт, /3-р хх-ийн 83-84 дугаар тал/ Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оы 09 дүгээр сарын 24-ны өдрийн 5/97 дугаар тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, /3-р хх-ийн 136-139 дугаар тал/

Засгийн газрын санхүүгийн удирдлага мэдээллийн системд / цахим санд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хавтаст хэргийн 142-146-р хуудас/

2019 оны 09 сарын Хөрөнгийн үнэлгээний....”Mitsubishi Canter” маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монголд орж ирсэн автомашины үнэ 18.095.257 төгрөг / Улаанбаатар хот дахь үнэлгээ/, нийт 19.000.020 төгрөг / Ховд аймаг дахь үнэ/ ... гэх тайлан / 3-р хавтаст хэргийн 154-164-р хуудас/

2019 оны 12 сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний....Mitsubishi Canter маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монголд орж ирсэн автомашины үнэ 18.095.257 төгрөг / Улаанбаатар хот дахь үнэлгээ,/ нийт 19.000.020 төгрөг / Ховд аймаг дахь үнэ/ ... гэх тайлан,  гэрэл зургийн үзүүлэлт  / 4-р хавтаст хэргийн 46-57-р хуудас/

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай тогтоол, хавсралт, орлогын баримт /4-р хавтаст хэргийн 169-172-р хуудас/

2020 оны 08 сарын 06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний ...”Mitsubishi Canter” маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монголд орж ирсэн автомашины үнэ 18.095.257 төгрөг / Улаанбаатар хот дахь үнэлгээ,/ нийт 19.000.020 төгрөг / Ховд аймаг дахь үнэ/ ... гэх тайлан,  гэрэл зургийн үзүүлэлт  / 5-р хавтаст хэргийн 24-34-р хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа / 5-р хавтаст хэргийн 68-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Ганданповронг  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар,хэр хэмжээ,гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин шүүгдэгч Ц.Ганданповроны хууль бус үйлдлийн улмаас олж авсан эд хөрөнгө болох “Mitsubishi Canter” маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол улсад орж ирсэн 18095257 төгрөгийн үнэ бүхий,79-05 УБС улсын дугаартай автомашиныг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгож, шүүгдэгч  Ц.Ганданповронгоос  29.800.000  /хорин есөн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын орон нутгийн хөгжлийн санд  оруулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх  заалтад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хариуцагч М.Энхсайхан болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 79-05 УБС улсын дугаартай, “Mitsubishi Canter” маркийн” тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч М.Энхсайханд буцаан олгож, түүнээс 29.800.000  төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй,шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж иргэний хариуцагч М.Энхсайханд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх гомдол үндэслэлтэй байна.

Учир нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд...” гэдэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэг, 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэг, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэг, 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэг, 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт тус тус заасан иргэн, хуулийн этгээдийг хамааруулан ойлгоно.” гэж хуульчилжээ.Үүнээс үзвэл, гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан дээрх үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих иргэний хариуцагчаар тогтоогдох бөгөөд энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан М.Энхсайханы хувьд иргэний хариуцагчаар татан оролцуулах хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулсныг хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэхгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж М.Энхсайхан болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Mitsubishi Canter” маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн 18095257 төгрөгийн үнэ бүхий, 79-05 УБС улсын дугаартай автомашиныг  улсын орлого болгож, шүүгдэгч Ц.Ганданповронгоос  29.800.000  /хорин есөн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын орон нутгийн хөгжлийн санд  оруулсугай.” гэсэн өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, М.Энхсайхан болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

                                                                     

                                                                                          М.НЯМБАЯР