Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01906

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр                        Дугаар 183/ШШ2022/00000                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 0 тоот хаягт оршин суух П.Г /РД:0000000000/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 0 тоот хаягт оршин суух Н.У /РД:0000000/ нарын эхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, удамж 0, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:000000-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.У нар оролцож

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г, Н.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01668 дугаар захирамжаар П.Г, Н.Уээс 139,982,450 төгрөгийг гаргуулж П ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийг гүйцэтгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохих ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.З нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 0тоот /000000000/ орон сууцыг үнэлүүлэхдээ миний саналыг тусгалгүй уг хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт багаар буюу 139,982,450 төгрөгөөр үнэлэгдсэнийг нэхэмжлэгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон үнэлгээний дүнг бидэнд 2021.08.30-ны өдөр албан ёсоор танилцуулсан билээ. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчдийн зүгээс шүүхэд гомдол гаргаж байна. Тодруулан дурдвал төлбөр төлөгч бидний зүгээс дуудлага худалдаагаар оруулахаар гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа ба улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 0тоот хаягт байрлах 93.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн Б ХХК-ийн хэт бага дүн бүхий үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгальтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 1668 дугаар шийдвэрээр П.Г, Н.У нараас 139,982,450 төгрөг гаргуулж, П  ББСБ ХХК-д олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд П.Гийн өмчлөлийн эрхийн улсын 000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/ үйлдвэрийн гудамж 49/2 дугаар байр, 7 тоот хаягт байрлах 93.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020.08.18-ны өдрийн 20291008 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч П.Г, Н.У нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул П.Гийн өмчлөлийн эрхийн улсын 000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/ үйлдвэрийн гудамж 49/2 дугаар байр, 7 тоот хаягт байрлах 93.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020.10.29-ний өдрийн 20291008/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021.08.04-ний өдрийн 20291008/02 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч П.Г, Н.У нарт үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2021.08.10-ны өдрийн 4-137/14277 дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Б ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 193,900,000 төгрөгөөр үнэлснийг 2021.08.23-ны өдрийн 4-137/15377 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 4-179/17415 дугаар мэдэгдэл, 2021 оны 10/31 дугаар тогтоолыг төлбөр төлөгч П.Г, Н.У нарт баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн ба анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 4-137/19575 дугаар мэдэгдэл, 2021 оны 11/21 дугаар тогтоолыг баталгаат шуудангаар мөн хүргүүлсэн.

Төлбөр төлөгч П.Г, Н.У нар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2021/13026 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.08.23-ны өдрийн 4-137/15377 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Б ХХК-ийн 2021.08.23-ны өдрийн №ОСҮ-21/06 тоот албан бичиг, Б ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.06-ны өдрийн 183/ШЗ2021/10362 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг,

 

Хариуцагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.04.26-ны өдрийн 1-221/189 тоот итгэмжлэл, 2022.05.13-ны өдрийн 1-221-214 тоот итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.13-ны өдрийн 183/ГХ2020/00828 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.06.17-ны өдрийн 183/ШШ2020/01668 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.13-ны өдрийн 183/ШЗ2020/11233 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2020.08.18-ны өдрийн 20291008 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020.09.25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.09.25-ны өдрийн 02 дугаартай Зарлан дуудах мэдэгдэл, 2020.09.25-ны 03 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.10.29-ний өдрийн 20291008/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.10.29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл дугаар 03, Зарлан дуудах мэдэгдэл дугаар 04, Сант фасад ХХК-ийн 2020.12.16-ны өдрийн 20/16 тоот хүсэлт, П.Гийн 2020.01.18-ны өдрийн хүсэлт, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл дугаар 04, 2021.06.17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.08.03-ны өдрийн 03 дугаартай Зарлан дуудах мэдэгдэл, 2021.08.03-ны өдрийн 09 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021.08.03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.08.04-ний өдрийн 20291008/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 201.08.04-ний дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.08.04-ний өдрийн 10 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021.08.04-ний өдрийн 11 дугаартай Зарлан дуудах мэдэгдэл, 000000000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.08.10-ны өдрийн 4-137/14277 тоот албан бичиг, 2021.08.29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, П ББСБ ХХК-ийн 2021.08.12-ны өдрийн 14/2290 тоот хүсэлт, 2021.08.12-ны өдрийн 8/157 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021.08.12-ны өдрийн Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт, Баянмодот хөрөнгийн үнэлгээний компанийн 2021.08.12-ны өдрийн 01/21/13 тоот итгэмжлэл, 2021.08.12-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2021.08.23-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Б ХХК-ийн 2021.08.23-ны өдрийн №ОСҮ-21/06 тоот албан бичиг, Баянмодот ХХК-ийн №ОСҮ-21/07 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.07-ны өдрийн 183/ШЗ2021/15369 дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж зэрэг нотлох баримтыг, 

 

Бие даасан шаардлага гаргаагүй П ББСБ ХХК-иас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.06.17-ны өдрийн 183/ШШ2020/01668 дугаар захирамж, П ББСБ ХХК-ийн 2022.06.16-ны өдрийн 14-2575 тоот итгэмжлэл зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлэв. 

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр 0/, үйлдвэрийн гудамж 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбай бүхий 0 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч П.Г, Н.У нарт шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.Г, Н.У нар нь “... орон сууцыг үнэлүүлэхдээ миний саналыг тусгалгүй уг хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт багаар буюу 139,982,450 төгрөгөөр үнэлэгдсэнийг нэхэмжлэгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон үнэлгээний дүнг бидэнд 2021.08.30-ны өдөр албан ёсоор танилцуулсан билээ. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчдийн зүгээс шүүхэд гомдол гаргаж байна...” гэж тайлбарладаг.

 

           Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 1668 дугаар шийдвэрээр П.Г, Н.У нараас 139,982,450 төгрөг гаргуулж, П ББСБ ХХК-д олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд П.Гийн өмчлөлийн эрхийн улсын 000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/ үйлдвэрийн гудамж 49/2 дугаар байр, 7 тоот хаягт байрлах 93.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020.08.18-ны өдрийн 20291008 дугаар тогтоолоор үүсгэсэн...Төлбөр төлөгч П.Г, Н.У нарт үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2021.08.10-ны өдрийн 4-137/14277 дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 193,900,000 төгрөгөөр үнэлснийг 2021.08.23-ны өдрийн 4-137/15377 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 0000 дугаар мэдэгдэл, 2021 оны 10/31 дугаар тогтоолыг төлбөр төлөгч П.Г, Н.У нарт баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн ба анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 4-137/19575 дугаар мэдэгдэл, 2021 оны 11/21 дугаар тогтоолыг баталгаат шуудангаар мөн хүргүүлсэн. Төлбөр төлөгч П.Г, Н.У нар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэж маргадаг.

         

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01668 дугаар шийдвэрээр П ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 139,059,000 төгрөгийг П.Г, Н.У нар  төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар тогтоосон хугацаанд үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд П.Гийн өмчлөлийн барьцаанд бариулсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/, үйлдвэрийн гудамж, 49/2 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч буюу П.Г, Н.У нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч П ББСБ ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/0 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 183/0 дугаар захирамж, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 000000 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус гарсан байна.

 

Дээрх шүүхийн  шийдвэр, 183/ГХ2020/00828 дугаартай гүйцэтгэх хуудсыг  үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20291008 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч П.Гийн эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/, үйлдвэрийн гудамж, 49/2 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20291008/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 20291008/02 дугаар тогтоолоор хураажээ. 

 

  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг  2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч П.Г, Н.У нарт баталгаат шуудангаар хүргүүлж, үнийн саналаа 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн.

 

Улмаар үнийн саналыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/, үйлдвэрийн гудамж, 49/2 дугаар байрны 7 тоот 3 өрөө орон сууцны үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлтийг төлбөр авагч П ББСБ ХХК хариуцагчид гаргасан байна.

 

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь улсын бүртгэлийн 000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/, үйлдвэрийн гудамж, 49/2 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 193,899,761.45 төгрөгөөр үнэлсэн  байна.

 

Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь улсын бүртгэлийн  000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/, үйлдвэрийн гудамж, 49/2 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 193,899,761.45 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамт 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч П.Г, Н.У нарт хүргүүлснийг П.Г хүлээн авсныг тэмдэглэн үлдээжээ.

Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь улсын бүртгэлийн 000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/, үйлдвэрийн гудамж, 49/2 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 193,899,761.45 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тогтоосон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцсэн бөгөөд зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн нь тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021.08.23-ны өдөр 4-137/15377 тоот үнэлгээний мэдэгдлийг хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамт П.Гт гардуулан өгсөн байх тул нэхэмжлэгч нар шүүхэд 2021.08.30-ны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэхээр байжээ./х.хийн 107-108 хуудас/ Гэтэл нэхэмжлэгч П.Г, Н.У нар уг үнэлгээтэй холбоотойгоор 2021.09.01-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /х.х-ийн 20 хуудас/ Нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс  доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул улсын бүртгэлийн 000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/, үйлдвэрийн гудамж, 49/2 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 193,899,761.45 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ оршин суугаа хаягаа Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Үйлдвэрийн гудамж, 49/02-07 тоот гэж тодорхойлж шүүхэд өгсөн бөгөөд уг хаягаар нэхэмжлэгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хурлын тов мэдэгдэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт ийм хүн байхгүй гэх шуудангийн буцаалт ирсэн, мөн нэхэмжлэлд тодорхойлсон 880000, 960000, 000000 дугаар утсаар холбогдоход утаснууд холбогддоггүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нэхэмжлэлд дурдсан хаягаа өөрчилсөн бол шүүхэд мэдэгдэх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч  нар уг шаардлагын хүрээнд өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй оролцож, товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15369 дугаар захирамжаар нэхэмжлэлийг шүүхээс буцаасан байна.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэх ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байгаа үйлдэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжихгүй байна гэж шүүх дүгнэхээр нөхцөл байдал үүсэж нэхэмжлэлийг буцаах үндэслэл дахин  байгаа боловч нөгөө талаар төлбөр авагч нарын эрх ашгийг удаа дараа хөндөж байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын бүртгэлийн 000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17060/, үйлдвэрийн гудамж, 49/2 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 193,899,761.45 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Г, Н.У нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                     Ц.О