Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/01025

 

 

 

 

 

 

 

 

 

 2022 оны 04 сарын 12 өдөр               Дугаар 183/ШШ2022/000                  Улаанбаатар хот

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах О ББСБ ХХК/РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүрэг, 00 дүгээр хороо, 0 хэсэг, Дрийм ленд 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Э.Э /РД:0000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүрэг, 0 дүгээр хороо, 0 хэсэг, Д л 0 дугаар байр, 00000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүрэг, 0 дүгээр хороо, 0 хэсэг, Д л 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Б.О /РД: 0000000000/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Э.Э 187,942,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Э.Э нарын хооронд байгуулсан 20/2005 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон тус ББСБ-д Э.Э төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,   

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХКнь хариуцагч Э.Э, Б.Ц, Б.О нарт холбогдуулан Э.Э 187,942,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Э.Э нарын хооронд байгуулсан 20/2005 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон тус ББСБ-д Э.Э төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Э.Э нь тус ББСБ-д хандн 2020.01.03-ны өдөр өөрийн болон Б.Ц, Б.О нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Д л Зайсан гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 00000000 улсын бүртгэлийн дугаартай, 00000 тоот гэрчилгээтэй, 376.9 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 120,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2.9 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд иргэн Э.Эт 24 сарын хугацаатай, 2.9 хувийн хүүтэйгээр 120,000,000 төгрөгийг 20/2005 тоот зээлийн гэрээ болон 20/4005 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан нотариат болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт баталгаажуулж, 2020 оны 01 сарын 07-ны өдөр Э.Эийн 5163151298 тоот Хаан банкны дансанд шимлжүүлэн зээл олгосон. Э.Эийн ББСБ-тай байгуулсан 20/2005 тоот Зээлийн гэрээни йхугацаа 2022 оны 01 сарын 07-ны өдөр дуусгавар болсон боловч Э.Э нь өнөөдрийг хүртэл тус ББСБ-д зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байна. Иймд:

1.Э.Э үндсэн зээл 120,000,000 төгрөг, зээлийн хүү 66,468,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,461,600 төгрөг, мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 187,942,600 төгрөг нэхэмжилж байна.

2.Төлбөрийг төлөөгүй тохиолдолд тус ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Д л Зайсан гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 00000000 улсын бүртгэлийн дугаартай, 00000 тоот гэрчилгээтэй, 0 м.кв бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.

3.Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Э.Э нарын хооронд байгуулсан 0 тоот Зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон тус ББСБ-д Э.Э төлөх үүрэгтэйг тогтоож өгнө үү гэжээ.     

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие болон манай эхнэр бид хоёр хүүхдийн нэр дээр зээл авсан, дансаар мөнгө шилжиж орж ирсэн нь үнэн. Барьцаа хөрөнгө өгсөн. Үндсэн зээл 120,000,000 төгрөг, бид нарын тооцооллоор 59,160,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлийн гурав дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч талаас 2020.01.03-ны өдрийн 10/005 тоот зээлийн өргөдөл, хариуцагч нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, 2020.01.07-ны өдрийн 20/2005 тоот Зээлийн гэрээ, 20/4005 тоот Хөрөнгө барьцаалах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, дугаар Я2/22/072 тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022.05.25-ны өдрийн 9/2221 тоот албан бичиг, 2013.12.18-ны өдрийн 533 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч О ББСБ ХХКнь хариуцагч Э.Э нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Э.Э нарт холбогдох 0-ийн нь гаргасан Э.Э 187,942,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Э.Э нарын хооронд байгуулсан 20/2005 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон тус ББСБ-д Э.Э төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Эийг зээлийн гэрээний үүргийг зөрчиж, үндсэн зээл 120,000,000 төгрөг, хүү 66,468,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,461,600 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 187,942,600 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 59,160,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлийн гурав дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хүү тооцох үндэслэлгүй хэмээн маргажээ.    

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч 0, хариуцагч Э.Э нар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 20/2005 тоот зээлийн гэрээг байгуулж, 120,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногийн 2.9 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 13-14 хуудас/

 

Мөн зохигч талууд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөрөнгө барьцаалах гэрээгээр  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, 20 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 376.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгчийн  өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 15-17-р хуудас/

 

Хариуцагч Э.Э, нэхэмжлэгч 0  нар нь  2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан нэхэмжлэгч нь хариуцагчид 120,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь 120,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нар үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд  хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны дотор зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байхаар зээлийн гэрээгээр тохиролцжээ

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн мөнгөн төлбөрийг төлөөгүй тул, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож хүүнд 66,468,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 63 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3,480,000 төгрөгийг зээлийн хүүний үнийн дүнгийн 20 хувьд тооцож 1,461,600 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нь зээлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй болно.

Зохигчийн байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээл, хөрөнгө барьцаалах гэрээнд зээлийг ашигласны хүү болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зээлийг ашигласны хүүний төлөлт хийгээгүй талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул хариуцагч Э.Э зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 120,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Талууд зээлийн гэрээний 2-т “зээлийг ашиглах хугацаанд сар тутам зээлээс тооцох хүүний хувь 2.9 хувь” гэж харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн гэрээний хугацаанд 3,480,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдохоор байна.

 

Хариуцагч нь хүү, алданги төлөх боломжгүй гэсэн боловч талууд зээлийн гэрээнд “үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө” гэж харилцан тохиролцсон нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Харин хариуцагч нь хүү, алданги төлөх боломжгүй гэж шүүхэд тайлбарлаж байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх гэрээгээр тохиролцсон хүү, хуулиар тогтоосон нэмэгдүүлсэн хүүний хэмжээг багасгах үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч Э.Э үндсэн зээл 120,000,000 төгрөг, зээлийн хүү 3,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,461,600 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 187,942,600 төгрөгийг гаргуулах,  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Э.Э нарын хооронд байгуулсан 20/2005 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон тус ББСБ-д Э.Э төлөх үүрэгтэйг тогтоолгох шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь 0-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх дээр маргадаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 533 дугаар тогтоолоор 0-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,238,063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э 1,167,863 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч 0-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Э зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 187,942,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч 0-д олгож, ......................................

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 0-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,238,063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э 1,167,863 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч 0-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ШҮҮГЧ                              Ц.О