Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2021/00944

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Б аймгийн Ц сумын ,,, дүгээр багт оршин суудаг, овогт   М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын Засаг дарга-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Ц сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 000 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ М нь Б аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0000 дугаартай захирамжаар анх Б аймгийн Ц сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад          Б аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 000 дугаартай захирамжаар Б аймгийн Ц сумын хүүхдийн 0000 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс бүр томилогдон одоо хүртэл ажиллаж байна Б аймгийн Ц сумын Засаг дарга А нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж М-д удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн юм. М нь тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш тус хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн болно. М нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл М нь ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад Б аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 000 дугаартай захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А нь дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй,Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Ажил олгогчийн маргаан бүхий гэх 2021 оны 0000 дугаартай захирамж нь бодит байдалд нийцэхгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн, хууль бус эрхийн акт гэж үзэж байна. Иймд уг захирамжийг хүчингүй болгуулахаар зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Иймд  Б аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 00000 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье  гэжээ.

Хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг дарга А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: М Ц сумын Засаг даргад холбогдуулан “Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай 0000 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шародлагатай танилцаж үзэж эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч М нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ талбарлахдаа “.........ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн маргаан бүхий захирамж бодит байдалд нйцэхгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйлчилсэн...” гэжээ. Уг нэхэмжпэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байна.

Ц сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0000 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж тус суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажпын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилэд хяналт шалгалт хийхээр болсон. Ажлын хэсгээс хяналт-шалгалтын оирдамжийн дагуу хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хяналт шалгалт явуулж, үр дүнг ад танилцуулсан.

Хяналт шалгалтын үр дүнгээс үзвэл хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч  нь хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлоогүй, тухайн 2021-2022 оны аычээлийн жилд хэрэгжүүлэх ажпын төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй, коронавируст халдварын тархалтын түвшингээс хамаарч цэцэрлэгийн сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулахаар гаргасан дэлгэрэнгүй судалгаа сайхгүй, зайн сургалтыг хүүхдийн халдварын хоцрогдлыг илрүүлэн, цогц хөгжлийг тасралтгүй дэмжихэд эцэг эх асран хамгаалагчидтай хамтран ажиллаагүй, онцгой -ехцөлд ажиллах үед багш, ажилтны ажпын чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, эрхлэгчийн тушаал гарах естой мөртлөө тушаал гаргаагүй, цэцэрлэгийн багш, хүүхэд сургалт үйл ажиллагааны үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн зовиур ыэдэгдсэн үед анхны тусламж үзүүлэх түр тусгаарлах өрөөг бэлдсэн боловч түр “усгаарлах байрт байж болох хэрэгслүүд бүрэн бүтэн бус, цэцэрлэгийн анги ~анхимд халдваргүйжүүлэлтийн ажил хийх график гаргаагүй ба анги бүлгийн едрийн дэглэмийг гаргаж, батлуулж өлгөөгүй, хүүхдийн хоолонд хэрэглэх материалыг шинжилгээнд хамруулаагүй, татан авах дэлгүүрүүдтэй гэрээ нийгээгүй, хоолны цэс боловсруулсан боловч авсан дээж нь хоолны цэсийн дагуу хийгдээгүй өөр хоолны дээж байсан ноцтой зөрчил гаргасан, Засгийн газрын 2011 оны 0000 дүгээр тушаалын дагуу дотоод хяналт шалгалтын багийг шинэчлэн омилж ажиллуулаагүй, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжихээр зохион байгуулж байгаа ажил байхгүй, онцгой нөхцөл байдалд ажиллах үед болон багш ажилтны ажпын чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гаргаж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

Урьд өмнө Ц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0000 дүгээр захирамжаар байгуулагдсан ажпын хэсэг тус хүүхдийн 3-р цэцэрлэгийн хичээл, сургалт, үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдалд хяналт шалгалт хийхэд теле хичээлд 106 хүүхэд хамрагдах ёстой байснаас зөвхөн 33% нь хамрагдсан, хоцрогдол арилгах талаар төлөвлөгөөт ажил хангалтгүй, халдвар хамгааллын ажил хангалтгүй огт халаалт байхгүй, хүүхэд хүлээж авах ямарч боломжгүй байсан, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал, үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй гэрээ хагас дутуу байсан зэрэг зөрчил тогтоогдож байсан. Тухайн үед Засаг даргаас цэцэрлэгийн эрхлэгчид сануулга өгч, эдгээр зөрчлийг арилгахыг үүрэг болгож байсан гэдгийг дурдаж байна.

Иймд Засаг даргын зүгээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэж хүүхдийн 3-р цэцэрлэгийн эрхлэгчид сахилгын сануулах шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

Иймд нэхэмжпэгч М-ийг “...ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн ...маргаан бүхий захирамж бодит байдалд нийцэхгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн...” гэсэн үндэслэлээр Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулан тухай” 0000 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Миний бие нэхэмжлэгч М итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр уг маргаанд оролцож байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Б аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 000 дугаартай тушаалыг хүчингүй тооцуулах тухай байна. Уг тушаалаар М нь сануулах арга хэмжээ авагдсаныг хэлье. Захирамжид зааснаар нэхэмжлэгч удаа дараа зөрчлүүд гаргасан гэж байгаа. Гэтэл талууд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан байдаг. Тийм учраас гэрээ байгуулахаас өмнөх зөрчлүүд энэ хамаа байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил хөдөлмөр эрхлэхийг шаардах эрх байхгүй. Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж зааж өгсөн байдаг. Сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 11-ний хүртэл шалгалт явуулах тухай удирдамж бий. Тэгээд шалгалт явуулах ажлын хэсэг шалгалт явуулаад 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уг зөрчлийн илрүүлсэн байдаг. Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж байгаа явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 0000 дүгээр зүйлийн 131.2-д Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Тиймд Засаг даргын маргаан бүхий захирамж Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй учир хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Хариуцагч Б аймгийн Ц сумын засаг дарга А итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нэхэмжлэлтэй, хариуцагч Ц сумын Засаг даргад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ц сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 000 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж тус суманд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг болон сургуулиудад хяналт шалгалт явуулсан байдаг. Тус хяналтын дагуу нэхэмжлэгчийн ажиллаж буй цэцэрлэгт дараах алдаа, зөрчлүүд тогтоогдсон. Эхний зөрчил нь энэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлоогүй, 2021-ээс 2022 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, Короновирусын цар тахлын халдварын тархалтын түшингээс хамаарч цэцэрлэгийн сургалтын танхимаар болон цахимаар явуулах тухай дэлгэрэнгүй судалгаа байхгүй. Зайн сургалтыг хүүхдийн хоцрогдлын талаар эцэг, эхтэй хамтран ажиллаагүй, онцгой нөхцөл байдалд ажиллах багш, ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож эрхлэгчийн тушаал гарах ёстой мөөртлөө тушаал гаргаагүй. Цэцэрлэгийн багш цэцэрлэгийн үйл ажиллагаа, ажлаа хийх явцад халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд түр тусгаарлах өрөөг бэлдсэн боловч тусгаарлах өрөөний хэрэгслүүд бүрэн бүтэн бус, цэцэрлэгийн анги танхим халдваргүйжүүлэлтийн ажил хийх графикийн ажил гаргаагүй, анги бүлгийн өдрийн дэглэмийг гаргаж, батлуулж өлгөөгүй, хүүхдийн хоолонд хэрэглэх материалыг шинжилгээнд хамруулаагүй, худалдан авах дэлгүүрүүдтэй гэрээ хийгээгүй, хоолны цэсийг боловсруулсан боловч авсан дээж нь хоолны цэсийн дагуу хийгдээгүй, өөр хоолны дээж байсан ноцтой зөрчил гаргасан. Мөн Засгийн газрын 2011 оны 000 дугаартай тушаалын дагуу дотоод хяналтын багийн шинэчлэн томилуулж ажиллуулаагүй. Ажилтан албан хаагч нарын эрүүл мэндийн дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа ажил байхгүй. Онцгой нөхцөл байдалд ажиллах багш ажилтны чиг үүрэг, харилцан хандлага, ёс зүйн хэмжээг нарийвчлан тогтоож цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гаргаж ажиллуулаагүй зэрэг зөрчил гаргасан. Тухайн хяналт шалгалтын дагуу 30 төрлийн шалгуур тавьж шалгалт хийхэд уг 30 төрлийн шалгалтаас 19 нь хангалтгүй, 11 нь хангалттай буюу маш хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн тухайн зөрчлийн хугацаатай холбоотой тайлбар хэлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж байгаа. Уг зөрчлийг гаргасан хугацааг бид нар тухайн хяналт шалгалт хийгдсэн хугацаа гэж байгаа. Харин илрүүлсэн хугацааг нь ажил олгогч буюу сумын Засаг дарга нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдсэн нь хурлын тэмдэглэлд тодорхой байна. Тэгэхээр 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж тоолж эхлэхэд тушаал гаргасан өдөр болох 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч М  нь Б аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 0000 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.

Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

     Б аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 000 дугаартай захирамжаар  нэхэмжлэгч М Б аймгийн Ц сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилж ажиллуулсан байх ба Б аймгийн Ц сумын Засаг дарга нь М 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр  000 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Б аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0000 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.9, 11.2.11 дэх заалт, Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 0000 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн, цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг танимаар зохион байгуулах түр журам, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Түр журам батлах тухай 0000,0000 дугаар хамтран тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Коронавируст халдвар /Ковид-19/-ны үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам-ыг тус тус үндэслэн Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М нь дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б аймгийн Ц сумын Засаг даргын  2021 оны 9 сарын 08-ны өдрийн 000 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар тус сумын ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэгт Ерөнхий боловсролын сургуулиуд Хүүхдийн цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамж боловсруулан, хэрэгжилтийг  ханган ажиллахыг даалгасан байх ба Хяналт шалгалт хийх ажлын хэсэг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хяналт шалгалтын удирдамжийг боловсруулж уг удирдамжийг Ц сумын Засаг дарга баталсан байна. Уг хяналт шалгалтын удирдамжаар Хүүхдийн цэцэрлэгүүдийн сургалт, үйл ажиллагаанд хийх  хяналт шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 11-ний өдрийн хороонд зохион байгуулахаар тусгасан байна.

Хяналт шалгалт хийсэн тухай 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлээс үзэхэд Хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн бүрлэдхүүн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ц сумын төвд сургуулийн өмнөх боловсрол олгох Хүүхдийн 1, 2, 3, 4 дүгээр цэцэрлэгт хяналт шалгалт хийж дүгнэлт гаргаж уг дүгнэлтэд  Ц сумын 3-р цэцэрлэгийн хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд гарсан алдаа дутагдлын талаар нэг бүрчлэн шалган тогтоож, цаашид анхаарах асуудал, хийх ажлуудыг анхааруулсан байна.

Б аймгийн Ц сумын Засаг дарга А нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаартай албан бичгээр ...ажлын хэсгийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн хяналт шалгалтын дүнг хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргүүлэн, байгууллагаас гарсан алдаа, дутагдлыг бүрэн арилгаж цаашдаа анхааран ажиллахыг хүссэн байна.

Эдгээр 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 000 дугаартай Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл болон Б аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 00000 дугаартай Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт гэсэн албан бичгээр нэхэмжлэгч Ц сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М-ийн гаргасан алдаа, дутагдлыг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр илрүүлсэн болох нь нотлогдож байна.

     М-ийн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг ажил олгогч 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр илрүүлсэн боловч нэг сар, арван зургаан хоногийн дараа  буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”  гэж заасныг хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг дарга  зөрчсөн байх тул ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилтны гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч М гомдлыг хангаж, Б аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0000 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Х.МЕЙРАМБЕК