Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2022/02437

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.У-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ТБ-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... тоот хаягт байрлах хашаа байшин байдаг. Төв зам дагуу байрлалтай, дэд бүтэц бүхий хувийн хэрэглээний 0,7 га талбайтай газар байдаг. Миний бие Д.Ш гэх хувь хүнээс зээл авсан. Зээлээ төлж чадаагүй байсан тул миний ...байрлалтай газрыг үүргийн гүйцэтгэл хангуулах гэж ******* шүүхийн ******* гүйцэтгэх газар үнэлгээ хийлгэж дуудлага худалдаанд оруулах гэж байгаа. Үнэлгээний компани нь 10.000.000 төгрөгөөр газрыг хэт бага үнээр үнэлсэн байдаг. Иймд миний би хашаа байшингаа зарахаар зар тавьж үнийн судалгаа хийхэд дор хаяж 20.000.000 төгрөгөөр үнэлүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Миний бие Д.Ш-ийн мөнгийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор зээлээ барагдуулахаар тохиролцсон. Иймд газраа дуудлага худалдаанд оруулах хүсэлгүй байх тул хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар Г.У-гоос 9.330.000 төгрөг гаргуулахаар шүүгчийн захирамж ******* шүүхийн ******* гүйцэтгэх газар ирүүлсэн байдаг. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 21270410 тоот гүйцэтгэх тогтоолоор шүүхийн ******* гүйцэтгэх ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолоор үүссэн. Төлбөр төлөгч Г.У-д шүүхийн *******ийг сайн дураар биелүүлэх эрх өгсөн боловч биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан  ... үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн байгаа. Мөн тогтоолоор үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэх 14 хоногийг хугацаа өгсөн боловч мөн хугацаанд үүргийн гүйцэтгэлийн сайн дураар биелүүлээгүй. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгийг хурааж авсан. Хурааж авахдаа талуудаас үнийн саналыг авсан боловч талууд харилцан тохиролцоогүй нь үндсэн дээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоот шинжээч томилох тухай тогтоолоор ******* ******* төв-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийг 10.500.000 төгрөгөөр тогтоосон. Талуудад хөрөнгийн үнэлгээг хуульд заасан хугацаанд танилцуулж баталгаажуулж авч байсан. Төлбөр төлөгч Г.У нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу ******* ******* төв ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4/4646 дугаартай бие даан худалдан худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан. ******* ******* гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу ажиллагаа хийгдэж явагдсан. Үнэлгээг тухайн шинжээч нь зах зээлийн үнэлгээтэй нь харьцуулж тогтоосон тул ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гараагүй гэж үзэж байна. Иймд Г.У-гийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар/хх-3/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2021/02660 дугаар шүүгчийн захирамж/хавтаст хэргийн 4-5 дугаар тал/, ******* ******* тайлан/ХХ6-13/, ******* гүйцэтгэгчийн мэдэгдэл/ХХ-14/, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шуурхай зар сонин зэрэг баримтыг гарган өгсөн.

Хариуцагч талаас хариу тайлбар, ******* гүйцэтгэлийн хувийн хэрэг-21270410/хх-21, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудас/хх-22/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2021/02660 дугаар шүүгчийн захирамж/хх-23-25/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамж/хх-26-17/, ******* шүүхийн ******* гүйцэтгэх газрын албан бичиг/хх-28/, ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоол/хх-29/, ******* дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг/хх-30/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-31/, ******* шүүхийн ******* гүйцэтгэх газрын тогтоолууд/хх-32-33, 35-36, 37/, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл/ХХ34, 62, 63, 65/, шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл/хх-38/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оруулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл/хх-39/, хөрөнгийн ******* тайлан/ХХ-40-61/, Г.Угийн хүсэлт/хх-64/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

******* журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.У нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ******* ******* гүйцэтгэх газар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар уригдсан тал уригдах тал Г.У нь өргөдөл гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 30,000 төгрөгийг төлж, өргөдөл гаргагч Д.Ш-йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нь уригдах тал Г.У-гоос шаардсан 11.100.000 төгрөгөөс 1.800.000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, уригдах тал Г.У нь үлдэх 9.300.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 150.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 9.000.000 төгрөг төлөх, Г.У нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******  ... үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 134 тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулан *******лэжээ.

Мөн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, ******* дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн ******* ******* ******* гүйцэтгэх газар нь ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 18-55 дугаар зүйлээр зохицуулсан иргэний хэргийн талаарх шүүхийн ******* гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд талууд энэ тухай маргахгүй байна.

******* ******* ******* гүйцэтгэх газрын ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 28ны өдрийн дугаартай тогтоолоор шинжээчээр томилогдсон хөрөнгийн ******* ******* ******* төв ХХК-ийг шинжээчээр томилон, шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг төлбөр төлөгч Г.У-д мэдэгдэж 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр танилцуулан, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн ******* талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчөөгүй, тус хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч тал иргэний хэргийн талаарх шүүхийн ******* гүйцэтгэх ажиллагааны тухай маргаагүй, хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй, хэтэрхий бага үнэлсэн гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон *******лэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад ******* шүүхийн ******* гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд ******* ******* төв ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасангаар гаргуулсан, мөн шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оруулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл зэргээс шинжээчээс урьдчилан тодруулах ажиллагааг ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, ******* шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 17, 18 дугаар зүйл, ******* ******* тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан журмыг баримталсан нь хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

******* үнэлгээчин Ж.У-ийн ******* тайлангаар маргаж буй ... хөрөнгийн үнийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнэ 10.500.000 төгрөгөөр үнэлжээ.

******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар ******* гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааг явуулж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2.2 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан байна.

Хариуцагч нь маргаж буй хөрөнгийг хурааж авахдаа талуудаас үнийн саналыг авсан боловч талууд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон, нэхэмжлэгч Г.У-д худалдан борлуулах 1 сарын хугацаа авах хүсэлтийг гаргасныг хүлээж авсан болох нь тогтоогддог.

Шинжээч нь ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа ******* шинжилгээний тухай хууль, ******* ******* тухай хуульд заасан журмыг баримтлах бөгөөд мөн зүйлд заасан шинжээч томилох эрх бүхий этгээд болох ******* гүйцэтгэгч нь шинжээч томилох тогтоолоор ******* ******* төв ХХК-ийг шинжээчээр томилж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэхдээ хуулийн дээрх заалтыг мөрдлөг болгосон. Дээрх ажиллагаа ******* шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9 дүгээр зүйлийн 9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасантай нийцсэн байна.

Мөн ******* гүйцэтгэгч нь ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эргэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн ******* талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогчдод мэдэгдэн, тэмдэглэл хөтөлж, 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ, хуулийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ******* гүйцэтгэгч ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтийн тайланг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Г.Уд мэдэгдсэн болох нь ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч Г.Угийн гарын үсэг бүхий баримтуудаас тус тус тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч Г.У нь газраа зах зээлд дор хаяж 20.000.000 төгрөгийн үнэтэй гэх боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

Иймд ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Н ТБ-холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардан авах ба *******ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь *******ийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.Б