Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2022/00352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: , *******,*******анд байрлах,  “*******” ХХК /*******/

 

Хариуцагч: , *******,*******,******* тоотод оршин суух, *******/-д холбогдох

 

, *******,, тоотод байрлах, 2 ширхэг гараашийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр нийт*******,576,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гараашны үнэ 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ж.Э*******ээс “*******” ХХК-ийн хууль ёсны өмч болох машины 2 ширхэг гараашийг султгаж чөлөөлүүлэх, 2014-2021 онуудад “*******” ХХК-ийн хууль ёсны өмч машины 2 гараашинд машин тавьж гарааш ашигласны төлбөр болох*******,576,000 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие “*******” ХХК-ийн хууль ёсны өмч болох машины 2 ширхэг гараашийг Налайх дүүргийн *******ны*******ны******* тоотод оршин суугч хариуцагч болох Ж.Э*******ийн нөхөр талийгаач тэй тухайн үед аман тохиргоо хийж машины 2 гараашинд машин тавиулаад дулааны үнэ орохгүйгээр төлбөр тооцоогоо хийдэг байсан. Гэвч 2021 онд зуурдаар нас барсан. Бид талийгаачтай ойрын найзууд байсан тул тухайн үед эх хүний сайхан сэтгэлээр харуусах, харамсах сэтгэл төрөөд хүний ёс жудгаа бодоод талийгаачийг өнгөрснөөс хойших 2 жил гаруй гараашинд машин тавиулсан төлбөрөө нэхээгүй. Харин хариуцагч Ж.Э*******ээс 2014 оноос хойш өдийг хүртэл “*******” ХХК-ийн хууль ёсны өмч машины 2 гарааш ашигласны төлбөр тооцоогоо хийгээд машины 2 ширхэг гараашийг султгаж, чөлөөлж өгөхийг удаа дараа шаардахаар султгаж чөлөөлж өгнө гэдэг боловч, гараашинд машин тавьсан төлбөрөө ч өгдөггүй. 2021 оноос одоог хүртэл Ж.Э*******ийн худ болох микро автобусаа тавьж байгаа. 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл буруу хийснээс болоод шийдүүлж чадаагүй хойшлогдсон. Хариуцагч Ж.Э******* нь “*******” ХХК-ийн хууль ёсны өмч болох машины 2 ширхэг гараашийг султгаж, чөлөөлж, төлбөр тооцоогоо хийдэггүй мөртлөө хууль бусаар эзэмшиж, түрэмгийлж суучхаад гарааш ашигласны төлбөрөө төлдөггүй, нэхэж шаардахаар элэг бариад, үл тоомсорлоод намайг “чи шүүхдээ өгөөд авахгүй юу” гэж хэлээд гарааш чөлөөлж төлбөр тооцоо хийхгүй байгаа учир шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Иймд хариуцагч Ж.Э*******ээс Налайх дүүргийн *******нд байршилтай “*******” ХХК-ийн хууль ёсны өмч болох машины 2 ширхэг гараашийг чөлөөлүүлж, машин тавьж ашигласны төлбөр нийт*******,576,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тухайн гараашийг барих тоосгыг талийгаач ээс худалдаж авч байсан. Бид өөрийн хөрөнгө зардлаар тус гараашийг барьж ашиглалтад оруулсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай ажилтнууд аж ахуйн аргаар барьсан. Анх маргаан бүхий 2 гараашийг авто засварын зориулалтаар барьж байсан гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2004 онд энэ маргаан бүхий гарааш баригдсан. Анх барихдаа 5 гараашийг барьсан. 2014 онд “*******” ХХК-ийг төлөөлж гэж хүн хариуцагчийн нөхөр болох талийгаач тэй хэлцэл хийсэн. Хэлцлийг хийхдээ гараашны материалын зардал, ажиллах хүчний зардал, хаалга, дээвэр гэх зэргийн зардлыг гаргаж, тухайн гараашийг өөрийн өмчлөлд авахаар харилцан тохиролцсон. 2004 онд гараашийг ашиглалтад оруулаад, түүнээс хойш одоог хүртэл тухайн гараашийг ашиглаж байна. Хариуцагч Э*******ийн нөхөр  нь гарааш барих бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Өөрөөсөө 5 гараашны зардлыг гаргаад хариуд нь 2 гараашийг өмчилж авахаар ярьж байсан. Талийгаач нь гараашийг ашиглалтад оруулсны дараа өөрийн өмчлөлд авах асуудлыг хөөцөлдөхгүй явж байгаад 2011 онд нас барсан. Талийгаачийг нас барснаас хойш хариуцагч нь тухайн гараашийг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Анх “*******” ХХК-ийн эзэмшлийн газар дээр байсан эсэхийг талийгаачийн зүгээс мэдээгүй гэж ярьдаг. 2004 онд гарсан гэрчилгээ нь сүүлд 2015 онд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр орж өмчлөх эрх нь нээгдсэн. “*******” ХХК-ийн зүгээс 2004 оноос хойш ямар нэг нь байдлаар гараашнаас гарах, өмчлөх, ашиглалттай холбоотой ямар нэг нь маргааныг гаргаж ирээгүй. 2017 онд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа тухайн гараашийг султгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй учраас нэхэмжлэлийг буцаасан. 2019 онд дахин нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ гараашны төлбөр гэх асуудлыг ярьж ирсэн. Ер нь бол талийгаач ийг 2011 онд нас барснаас хойш 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаад тухайн маргаан үүссэн. Талийгаач нь тухайн гараашийг шударгаар эзэмшиж байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гараашны эзэмшил, ашиглалттай холбоотой маргаан байсан бол яагаад 13 жилийн дараа энэ маргааныг үүсгэх болов гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Өөрөөр хэлбэл бид тухайн гараашийг 2022 он хүртэл шударгаар эзэмшиж ашиглаж ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гараашны төлбөр гэдэг асуудлыг ярьсан. Бид нарын зүгээс 2004 оноос хойш энэхүү гараашны ашиглаж, эзэмшиж ирсэн. Нэхэмжлэгч нь 2014 оноос хойших гараашны төлбөрийг нэхэмжилж байна. Анх энэ гараашийг ямар нэг нь хариу төлбөртэй ашиглуулах, түрээслүүлэх талаар гэрээ, хэлцэл хийсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь гараашийг султгахтай холбоотой гараашны төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулаад “*******” ХХК нь 2015 онд улсын бүртгэлд 8 гараашийг бүртгүүлээд 8 гараашны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байгаа учраас тухайн өмчлөлтэйгөө холбогдуулаад 2 гараашны төлбөрийг шаардсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар ““*******” ХХК” тухайн гараашийг үндэслэлгүйгээр өмчлөлдөө авч хөрөнгөжсөн тухайн 2 гараашны төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.  гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, , *******,, тоотод байрлах, 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийн дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжилж буй төлбөрийн дэлгэрэнгүй товчоо, Нийслэлийн гын дугаар захирамжийн хуулбар, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, байршил шилжүүлэх жагсаалтын хуулбар, дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, Н.Э*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Налайх дүүргийн Засаг даргын дугаартай захирамжийн хуулбар, “*******” ХХК-ийн дугаартай хүсэлт, хавсаргасан баримтын хуулбар, “*******” ХХК-н компанийн дүрмийн хуулбар, өдрийн газар эзэмших гэрчилгээний хуулбар,  гэрээний хуулбар,  гын дугаартай захирамжийн хуулбар, мэргэжлийн комиссын дүгнэлтийн хуудасны хуулбар, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээний хуулбар, газар хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээний хуулбар, Нийслэлийн Налайх дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дугаар албан бичиг, зарлагын, орлогын баримт, татвар төлсөн баримт, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, орлогын мэдүүлэг зэргийг хэрэгт ирүүлжээ. /1-р хавтаст хэргийн 5-15, 47-59, 128-168, 214-216-р хуудас/

 

4.Хариуцагч талаас Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн өдрийн дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, , дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, гар бичвэр, зарлагын бадаан, мэргэжлийн комиссын дүгнэлтийн хуудас, Б.Бийн ажлын үнэмлэхийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан зэргийг хэрэгт ирүүлжээ. /1-р хавтас хэргийн 25-27, 31-35, 189-202-р хуудас, 2-р хавтаст хэргийн 25-р хуудас/

 

5. Шүүх зохигчдын хүсэлтээр , раас нотлох баримт гаргуулах, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилох, О., Р. нараас гэрчийн мэдүүлэг авах, , *******,, тоотод байрлах, 8 ширхэг гараашинд үзлэг хийх ажиллагааг хийж гүйцэтгэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 67-125, 227-249-р хуудас, 2-р хавтаст хэргийн 12-15, 16-24-р хуудас

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлийн 2 гараашийг хариуцагч Ж.Э*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, гарааш ашигласны 2014-2021 онуудын төлбөр*******,576,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

  1. Хариуцагч тал маргаан бүхий 2 гараашийг өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулан ашиглаж байгаа тул чөлөөлөх үндэслэлгүй, мөн гараашийг төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

  1. Хариуцагч тал маргаан бүхий 2 гараашийг өөрсдийн хөрөнгө зардлаар барьж босгосон бөгөөд нэхэмжлэгч тал бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул гараашны үнэ 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-с гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

  1. “*******” ХХК маргаан бүхий 2 гараашийг компанийн хөрөнгөөр барьж босгосон, компанийн өмчлөлд бүртгэлтэй, компанийн хөрөнгө тул гараашны үнэ 10,000,000 төгрөгийг Ж.Э*******т төлөх үндэслэлгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

  1. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

          -Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын дугаар захирамжаар Налайх дүүргийн , Даваажавын гудамжны зүүн талд орших “*******” ХХК-д 180 м.кв газрыг гарааш барих зориулалтаар нэмж олгож, “*******” ХХК-н эзэмших газрыг нийт 790 м.кв  болгож баталгаажуулжээ. /1-р хх-ийн 128, 131-134-р хуудас/

 

          -Нийслэлийн тоот шийдвэрээр Налайх дүүргийн Дамдины гудамжинд орших, нэгж талбарын дугаартай 790 м.кв газрыг автомашины үйлчилгээний зориулалтаар “*******” ХХК-д******* жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь, гын дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийн хугацааг******* жилээр сунгасан болох нь  тогтоогдож байна. /1-р хх-ийн 9-13, 80-86-р хуудас/         

 

          - өдөр Нийслэлийн Налайх дүүргийн ,, тоот хаягт байршилтай 161,35 м.кв талбайтай гараашны зориулалттай 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “*******” ХХК-г бүртгэж дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /хэргийн 14-р хуудас/

 

          Хариуцагч тал маргаан бүхий 2 гараашийг 10-аас дээш жилийн хугацаагаар хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан тул өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байсан. Нэхэмжлэгч тал хариуцагч талын дээрх эрхийг зөрчсөн, мөн 5 гараашийг өөрийн хөрөнгө хүчээр барьж босгосон, үүнээс 2 гараашийг өөрийн өмчлөлдөө авахаар иргэн тэй хэлцэл хийсэн тул гараашийг чөлөөлөх болон гарааш ашигласны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

          Маргаан бүхий 2 гараашийг анх нэхэмжлэгч “*******” ХХК-н эзэмшил газарт барьж байгуулсан байх бөгөөд талийгаач болон “*******” ХХК /иргэн / нарын хооронд 5 гараашийг талийгаач өөрийн хөрөнгөөр барих, түүнээс 2 гараашийг нь өмчлөлдөө авахаар тохирч хэлцэл хийсэн талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

          Мөн гэрч Р.н “ .. надад 5 гараашны 2 гараашийг нь би авах гэж байгаа юмаа. Материалыг нь би гаргасан, 2 гараашийг нь би авч байгаа юм... тоосгыг нь би гаргалаа. Хүнээр тэй нийлээд 5 гарааш бариулсан юмаа гэж хэлж байсан.... “ гэх, гэрч О.ын “ .. өөрөө тэр гараашийг бариулсан, ... өөрөө тоосго авчирч барьж байсан. бүгдийг нь дангаараа гаргаж байсан...”. гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдоогүй болно.

 

          Иймд маргаан бүхий 2 гараашийг хариуцагч Ж.Э******* хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1./Өмчлөгч хөрөнгөө  бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй./- д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Ж.Э*******ийн эзэмшлээс  өөрийн өмчлөлийн 2 гараашийг чөлөөлөхийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд гарааш түрээслэх гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч тал 2014-2021 онуудад өөрийн эзэмшил, өмчлөлийн бусад гараашийг хоногийн 3000 төгрөгөөр бусдад түрээсэлдэг байсан гэж тайлбарлан гарааш ашигласны төлбөр*******,576,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх боловч жишиг байдлаар бусад этгээдтэй байгуулсан гарааш түрээслэх гэрээг хэрэгт ирүүлээгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул гарааш ашигласны төлбөр*******,576,000 гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч тал маргаан бүхий 2 гарааш /нийт 5 гарааш/-ийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан тул нэхэмжлэгч талаас гараашны үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч өөрийн шаардлагын үндэслэлийг /өөрийн хөрөнгөөр 5 гарааш барьсан талаарх/ бичгийн баримтаар нотлоогүй,   гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул “*******” ХХК-с гараашны төлбөр  шаардах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306030 төгрөг, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ж.Э*******ээс гарааш чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмчлөлийн , *******,, тоотод байрлах, 2 ширхэг гараашны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******/-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж.Э*******ээс гарааш ашигласны төлбөр*******,576,000 /арван таван сая таван зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг,  нэхэмжлэгч “*******” ХХК-аас гараашны төлбөр 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Э*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,030 /гурван зуун зургаан мянга гуч / төгрөг, хариуцагч Ж.Э*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАЯРДАВАА