Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 140/ШШ2022/00310

 

 

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 140/ШШ2022/00310

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э. нарыг шүүх хуралдааны танхимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.ийг онлайнаар оролцуулан шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцээд Г.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох тус Засаг даргын 2022 оны 04-р сарын 11-ний өдрийн Б/06 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн овогт *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын хавсран гүйцэтгэх ажилд томилогдсон. Үүний дараа тус сумын Засаг дарга өөрчлөгдсөнөөс намайг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дагуу би шүүхэд хандаж 3 шатны шүүхээр намайг захирлын хавсран гүйцэтгэх ажилд томилогдох эрх маань үүссэн. Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр тус сургуулийн захирлын хавсран гүйцэтгэх ажилд томилогдсон. Шүүхийн шат дараалсан үе шат явагдаж байх үед би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр удирдах албан тушаалтны тусгай шалгалтад ороод аймагт оноогоороо нэгээр гарч ирсэн. Тэгэхэд Завхан аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс 2021 оны 10 сард, 2022 оны 1 сард намайг ******* сумын сургуулийн захирлаар жинхлэн томилуулах тогтоолыг удаа дараа явуулахад Засаг дарга ******* ******* гомдол гаргана гэсэн *******ын гомдлыг иртэл нь хүлээнэ гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр өөрөө хэлж байсан. Ингээд намайг жинхэлж томилолгүй 2022 оны 4 сар хүргэсэн. 2022 оны 4 дүгээр сарын 11-нд ахин хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Тэгээд би ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэдэг үндэслэлээр ахиад иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж уг шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага миний талд гарч шийдвэрлэгдсэн. Уг шүүх хуралдааны шийдвэрт хариуцагч тал болох Засаг дарга давж заалдах гомдол гаргасан байсан. 2022 оны 5 дугаар сарын 18-нд Авлигатай тэнцэх газар болон хэвлэл мэдээллийн байгууллага, бүх шатны боловсролын газарт гомдол гаргасан. Тэгэхэд Авлигатай тэнцэх газраас ******* сумын Засаг дарга ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байна, аймгийн Засаг дарга нь энэ хүндээ хариуцлага тооцож 2022 оны 6 дугаар сарын 02-ны дотор Авлигатай тэнцэх газарт хариу өгсөн байх ёстой. Энэ талаарх хариу албан бичгээ аймгийн Засаг дарга болон Авлигатай тэнцэх газраас аваагүй байна. Боловсролын газрын даргатай холбоотой асуудлаа би нэхэмжлэлийн нэмэлт тайлбар дээр бичсэн. Боловсролын газрын дарга ******* дарга дээр 2 удаа ороход Засаг дарга над дээр *******тай хамт орж ирээд бид нарыг Засаг даргыг дэмжсэн зөвшилцсөн бичиг өгөөч гэж орж ирэхэд нь би өгөөгүй шүү, би энэ асуудлыг албан ёсоор дэмжээгүй шүү гэж надад хэлсэн. Дараа нь бүх сургуулиудын захирлуудыг зөвлөгөөн дээр энэ үгээ ахин давтаж хэлсэн. Намайг ажил авснаас хойш зохиомлоор ноцтой зөрчил гаргасан гэж үүсгэх гэж сургууль дотор байгаа албан тушаалтан хэсэг бүлэг хүмүүсийг ******* буюу Засаг дарга удирдаж байгаа нь олон нийтэд ил байгаа. Засаг даргын зүгээс хүүхэдтэй холбоотой, надтай холбоотой ноцтой зөрчлүүдтэй холбоотой асуудлаар надтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Намайг хамт олонтойгоо хог цэвэрлээд явж байхад яаралтай бичиг өгмөөр байна гэж дуудаад Засаг даргын бичиг хэргийн ажилтан, орлогч дарга хоёр нь миний өрөөнд орж ирсэн. Тэгээд надад хэлэхдээ манай Засаг дарга үндсэн ажлаа хийхгүй байна. Таныг ажлаас чөлөөлөх зүйлийг ярьж байна. Сумын Засаг даргын орлогч нь хэлэхдээ Г.*******гийн ажлыг ав гэж надад нэг бус удаа үүрэгдсэн. Тэгэхээр нь би хууль бусаар нэг удаа хүний ажлыг авсан ахиад би ажлыг нь авахгүй гэж орлогч дарга нь бичиг хэргийн ажилтныхаа хажууд хэлж байсан. Засаг дарга байнга ийм асуудал үүсгээд байхаар бид нарын ажлын үр дүн муу байна гэж өөрийнхөө амаар хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Засаг даргынхаа захирамжийг бариад орж ирж байсан. Засаг дарга намайг ажлаас халсан захирамжаа гарахаас өмнө намайг өрөөндөө дуудсан. Би хөдөлмөрийн гэрээний талаар зохицох гэж өрөөнд нь бичиг хэргийн ажилтантайгаа орсон. Гэтэл Засаг дарга тантай ярих юм байхгүй яв гэж хөөж гаргасан. Ноцтой зөрчил гээд гаргаад байгаа асуудлаар надтай нэг ч удаа ярьж надаас нэг ч тайлбар аваагүй. Албан бичгээр харилцаж байсан. Засаг дарга надад ажлын байрны дарамт үзүүлж намайг хүчээр зохион байгуулалтайгаар ажлаас хөндийрүүлж байгаа энэ явцад сургуулийн ямар их ажил байсан гэдгийг би өөрийн цахим хаягтаа оруулж байсан. би зөвхөн Засаг даргатай харилцдаггүй, сургууль дотор маш олон хүнтэй харилцдаг. Мөн би сургалт руугаа нэлээн чиглэж ажиллаж байсан. багш нарын хичээл дээр би өөрөө сууж байсан, хүүхдүүдээс өөрөө шалгалт авч байсан энэ их ажлын хажуугаар байнгын надад дарамт үзүүлж байсан. Хариуцагч тал зохион байгуулалтайгаар шүүх хуралдаанд гэрч оролцуулж байна. *******гийн гэрчлэх гэж байгаа асуудлын үеэр 20 гаруй хүн байсан. Миний гаргаж өгсөн нотлох баримт дээр бүгд гарын үсэг зураад тайлбар гаргасан байгаа. Шампанск оруулж ирсэн Ишбалжир гээд байгаа хүн тэтгэвэртээ гарч байгаа. Гэтэл ******* энэ хүнийг ажиллуул гэж шаардлага тавьсан гэтэл би ажиллуулахгүй гэхээр зохион байгуулалттай гаднаас шампанск оруулж ирж намайг баримтжуулсан. ******* өмнө нийгмийн ажилтан , хөгжмийн багш , хими биологийн багш ******* 3-ш мөрдөж бичлэг хийсэн үйлдэл гаргаж байсан. Энэ талаар ёс зүйн зөвлөлийн хуралдаж байсан. Эдгээр хүмүүс дээр ёс зүйн хариуцлага авах гэхээр л намайг ажлаас халдаг. Өмнө бас намайг бас л ийм байдлаар ажлаас халж байсан. ын эхнэр тай холбоотой шүүх хурал болохын өмнө намайг ажлаас чөлөөлж байсан. нартай холбоотой ашиг сонирхол үүссэн санхүүгийн актууд надад байгаа би энэ асуудлаар ханддаг газарт нь хандана. Засаг дарга ******* өмнөх 3 шатны шүүх хуралдаан дээр 5 хүнээр өргөдөл бичүүлж оруулж ирж байсан. Нөгөө хүмүүс нь МАН-ын *******д хандсан байдаг. Үнэхээр Засаг даргад хандсан бол ажлынх нь бүртгэл дээр байж байх ёстой шүү дээ. Засаг даргын бичиг хэрэгт үзлэг хийхэд надтай холбоотой ямар нэгэн албан бичиг байхгүй байна гэсэн. Тэр 5 хүний өргөдөл нь тэгэхээр зүгээр МАН-ын дарга *******д хандсан тайлбар юм шиг байна лээ. Энэ мэтчилэн Засаг дарга 2 дахь удаагаа давтан гаргаж байна. Та өөрөө нэг удаа надтай ярилцаж байхдаа таны тухай танай сургуулиас надтай хамтарч ажилладаг надад мэдээлэл өгдөг хүмүүс байгаа, танд тэгж байгаад дараа хэлнэ гэж байсан. Одоо тэдгээр хүмүүс нь гэрчээр асуугдах гэж байх шиг байна. *******гаас гадна ахиад 20 гаруй хүн байгаа. тай холбоотой асуудал дээр ахиад 10 гаруй хүн байгаа. эдгээр хүмүүс тухайн үед юу болсон талаар бүгд мэдэж байгаа Би тухайн үед өрөөндөө хүлээн авалт хийсэн байна уу, тэр хүмүүс яаж хүчээр дайрч орж ирсэн. Тэгэхээр нь өрөөнд архи задлахгүй гэсэн чинь шууд задлаад тойруулаад явсан. Тэгээд надад архи ирэхээр нь би ёслоод өгсөн. Тэр үйлдлийг баримтжуулсан байгаа юм. Тэгээд дараа нь гэртээ аваачаад хоол унд ид гэж дайлсан. Тэр үед би аймгийн төв явах гэж байсан. гэртээ аваачаад намайг дайлж байсан хүн одоо миний эсрэг бичлэг хийчихээд мэдүүлэг өгөх гээд явж байгаа нь үнэхээр ичгэвтэр. ******* сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/06 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх ажилд эгүүлэн тогтоолгуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тайлбартаа энэ хэрэгт хамааралгүй зүйлийг ярьж байна. Мөн нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай юм уу, үгүй ч юм уу шаардлагатай баримт бичиг байхгүй байна лээ. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжтай холбоотой шүүх хурал болж байгаа. Сургуулийн үйл ажиллагааны гол чиглэл нь сургуулийн хүүхдийн эрхийг дээдлэх хүүхдийн эрхийг хамгаалах сургуулийн орчинд ёс зүйтэй байх сахилга хариуцлагыг чангатгах үйлдлийг хэрэгжүүлэх ёстой. Би яагаад Г.******* захирлыг ажлаас чөлөөлөх захирамж гаргасан юм бэ гэхээр би шүүхийн шийдвэрийг хүлээж аваад Г.******* багштай хамтран ажиллах шийдвэр гаргасан. Гэтэл ажил дээрээ маш хайхрамжгүй үйлдэл гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг хэд хэдэн удаа хангалтгүй биелүүлсэн. Гол асуудал юунаас үүссэн бэ гэхээр би аймаг дээр Засаг даргын зөвлөгөөнтэй явж байсан. Тэр үеэр 2022 оны Өнөөдрийн шүүх хуралдан захирамжтай холбоотой асуудал яригдаж байгаа. Г.*******тэй хамтран ажиллаж байх үед өгсөн үүрэг даалгавар ажлаа хангалтгүй, хайхрамжгүй хийдэг. Энэ нь юугаар харагдаж байна вэ гэхээр би тухайн үед аймгийн төв дээр сургалт семинартай явж байсан. Тэр үеэр хүүхдийн сурч боловсрох эрхийн талаар чиглэл өгч байсан. Яг энэ үеэр манай сумын сургуулийн байрны 2 хүүхэд нэг нэгнийгээ мэсээр хатгасан мэдээлэл надад ирсэн. Хуульд зааснаар энэ талаар сургуулийн захирал албан ёсоор надад мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ талаар сургуулийн захирал маань мэдээгүй, ажилдаа хайхрамжгүй хандсан байдаг. энэ хэрэг явдал цагдаагийн байгууллага дээр шалгагдаад явж байна. хүүхдийн эрхийн асуудалд сургуулийн захирал маш хайхрамжгүй хандсан. Хүүхдүүд магадгүй уураасаа болоод хүүхдүүд нэг нэгнээ хохироох хэмжээнд хүрсэн бол яах вэ, бид хоёр өнөөдөр сандал ширээний төлөө энд сууж байхгүй байсан байх. Мөн надад хандсан өргөдөл гомдол байхгүй гэж байна. гэтэл үүнийг ******* сум даяараа мэдэж байгаа. сургуулийн болохгүй байгаа асуудлын талаар захын нэг малчин миний өрөөнд орж ирээд ярихаар нь та энэ талаараа баримтжуулаад цаасаар өгөөч гэхэд тэгэх боломж алга гэж хэлдэг. Миний зүгээс сургуулийн захиралд хандаж эцэг эхчүүдийн санал хүсэлт болон болж бүтэхгүй байгаа асуудлын талаар нь ярьж хэлдэг. Алдархаан сум дээр 24 сумын сургуулийн хүүхдүүдийн морин хуурын сургалтыг явуулж байсан. Тэр сургалтад ганцхан манай сумаас хүүхэд хамрагдаагүй. Тэгээд би сургуулийн захирлыг дуудаад яагаад энэ сургалтад хүүхэд хамруулаагүй юм бэ гэж асуухад Г.******* захирал хөгжмийн багшид үүрэг даалгавар өгсөн гэж хэлсэн. Гэтэл хөгжмийн багш нь 4, 5-хан хүүхэдтэй уулзаад явахгүй байна гэж хэлсэн байдаг. Энэ байдал дээр захирлын хайхрамжгүй байдал харагдаж байгаа. гэтэл хүүхдүүдийн эцэг эхүүд юу гэж хэлж байна вэ гэхээр манай хүүхэд явах сонирхолтой байсан, бидэнд хэн ч энэ талаар хэлээгүй шүү дээ гэж хэлдэг. Энэ бол ажилдаа маш хайхрамжгүй хандсан асуудал. Үүнээс үүдээд хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн асуудал яригдсан. Дараагийн удаагийн ноцтой зөрчил нь юу вэ гэхээр архидан согтуурсан явдал яригдаж байсан. 2022 оны 2 дугаар сарын 27, мөн 2022 оны 1 дүгээр сарын 17-нд удаа дараа албан өрөөндөө архидан согтуурсан үйлдэл гаргаж өөрөө манлайлан оролцсон. Г.******* энэ талаараа тайлбарлахдаа санаатай үйлдэл байсан гэж байна. Санаатай зүйл байсан бол түүнийг таслан зогсоох байсан. Энэ үйлдэлд санаатай зүйл байхгүй байсан гэдгийг албан ёсоор хэлье.Мөн хэсэг бүлэг хүмүүсийг удирддаг гэж байна. Та яагаад өөрийнхөө дор ажилладаг хүмүүсийг ялгаварлан гадуурхаад байдаг юм бэ, мөн та ардын нам гээд яриад байна. Та төрийн албан хаагч хүн учраас нам ярьж болохгүй шүү дээ. Та өөрөө төрийн албан хаагч нараа гадуурхдаг, хэсэг бүлэг хүнээр нь миний чиний хүн гэж ярьдаг, мөн энэ зөрчлийг удаа дараа гаргасан байдаг. Мөн энэ талаар ажилчид нь ч ярьдаг. Ажлын байран дээр архидан согтуурсан гэдэг зүйл яригдахаар нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэдэг ажилтан руу нь утсаар яриад асуусан. Гэтэл уулзъя гэсэн тэгээд уулзаад асуусан чинь доошоо хараад утсаа ухаад байсан, утсан дээр чинь юу байгаа юм харъя гэхэд утсаа харуулсан. ын утсан дээр Г.******* захирал өөрийнхөө өрөөнд архи уучихсан, согтуу, ямар ч ажил төрөл ярихгүй амьдралынхаа бусад асуудлыг ярьж, архи ууж манлайлсан байдалтай байсан. Дээрх ноцтой зөрчлүүдийг гаргасан учраас нэлээн шалгалт хийх, тайлбар мэдүүлэг авч явсны үндсэн дээр дээрх эрх зүйн актыг гаргасан. Монгол улсын Засгийн газрын архигүй Монгол гэсэн 258 дугаар тогтоол байдаг. Төрийн албан хаагч хүн албан өрөөндөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, архи хэрэглэсэн тохиолдолд ажлаас чөлөөлөгдөнө гэж заасан заалт хэрэгжээд явж байгаа. Тийм учраас бид бүхэн Монгол улсын ерөнхийлөгч, Засгийн газрын гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байх юм бол дараа дараагийн асуудлуудыг яах юм бэ гэдэг үүднээс ажлаас халах тушаал гаргасан. Би Г.*******г ажлаас халсан тушаал дээрээ ажлын байран дээрээ архидан согтуурсан талаар бичээгүй, яагаад гэвэл эмэгтэй хүн, цаашид дараа дараагийн ажилд ороход архидан согтуурсан юм аа гэж харагдах нь нэр хүндийн хувьд хэцүү гэж бодож ажлаас халах тушаалыг гаргасан. Мөн ноцтой зөрчлийн талаар тайлбар авахаар хугацаатай албан бичиг өгсөн гэтэл ажлын байрны дарамт үзүүлдэг гэх зүйлийг ярьдаг. Төрийн албан хаагч бид нар албан бичгээр харилцахгүй бол өөр яах юм бэ. Байгууллагуудын хог цэвэрлэх захирамж гарсан байхад сургууль дур мэдэн хөдөө гарсан байсан. Түүнийг санаатай үйлдэл гэж үзэж ажилчдаа авч хөдөө гарч хамт олноо архидуулсан асуудал гарсан. Би сургуулийг хогийн цэг дээр ажиллаарай гэдэг хуваарьт захирамжийг гаргасан байсан. Үүнийг Г.******* мэдэж байгаа. Миний явуулсан 5 асуулттай албан бичигт тайлбар ирүүлэхдээ яг тэр 5 асуултыг нэг л хуудсанд бичсэн байсан бусад нь дандаа өмнөх өмнөх ховын шинжтэй зүйл бичсэн байсан. Удаа дараа ажлын байран дээр архидан согтуурсан учраас ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Энэ нь харин үндсэн ажлаас чөлөөлөх хэмжээний асуудал байсан. Би удирдлагын хувьд та ёс зүйн алдаа гаргаж байна, ноцтой зөрчил гаргасан байна, хүүхэд хамгаалах асуудал дээр та хайхрамжгүй хандсан байна гэж үзээд хавсран гүйцэтгэж байсан ажлаас нь чөлөөлсөн. Үндсэн ажлаас нь чөлөөлөх хэмжээний асуудал шүү дээ. Би өөрийгөө Г.*******д хүнлэг хандсан гэж үзэж байгаа. Ингэж ажлаас халсны дараа Г.******* багш ажлаа өгөхгүй 17 гаруй хоног явсан. Энэ хугацаандаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө алдааны талаар биш, буруу тушаал гаргасан гэдэг байдлаар шүүх цагдаагийн байгууллагад хандсан байсан. Үүнийх нь хариу эхнээсээ гараад явж байгаа. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдааны шийдвэрийг шударга үнэний талд гарах байх гэж бодож байна. Г.*******г ажлаас чөлөөлөхдөө аймгийн Соёл урлагийн газрын даргатай зөвшилцсөн. Албан бичгээр харилцаагүй болохоос биш онлайнаар чатаар зөвшилцсөн. Аймгийн Соёл урлагийн газрын дарга үүнийг шийдвэрлэ гэж хэлсэн учраас би Г.*******г ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******г Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/06 тоот захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20, 66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, хөдөлмөрийн гэрээний 8.2.3, 8.2.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн түүнийг Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Б/06 тоот захирамжид Хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ болон Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан бусад үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэсэн байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт захирамжийнхаа үндэслэлийг тайлбарлахдаа гэсэн байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг ажлын байран дээр согтууруулах ундааны зүлй хэрэглэсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүний дээрх тайлбар нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлтэй зөрүүтэй байх ба хариуцагч тал тушаалынхаа үндэслэлийг шүүхэд нотлож чадаагүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа Монгол улсын Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн үндэслэлтэй захирамж шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ийнхүү үндэслэлтэй шийдвэр гаргасан болохоо шүүхэд нотлох үүргийг хүлээнэ.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3-д Ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн гэсэн, мөн гэрээний 8.2.4-д Ажлын цагаар болон ажлын бус цагаар ажлын байранд, түүнчлэн энэхүү гэрээнд хамаарах ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан, мансуурсан байдалтай байсан /Албан томилолтын үед энэ нь мөн адил хамаарна/ гэж тус тус заасан байна.

Ийнхүү ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ ажилтан ажлын цагаар болон ажлын бус цагаар ажлын байранд, түүнчлэн энэхүү гэрээнд хамаарах ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан, мансуурсан байдалтай байсан /Албан томилолтын үед энэ нь мөн адил хамаарна/ тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа хэдий ч ажилтан Г.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн энэ үйл баримт хангалттай нотлогдохгүй, мөн ажилтан гэрээгээр хүлээсэн ямар үүргээ ямар цаг хугацаанд биелүүлэх ёстой байсныг хэдэн удаа биелүүлээгүй болох, үүрэгт ажилдаа хэрхэн хайхрамжгүй хандсан нь байгууллагын хэвийн ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн байгаа зэрэг үйл баримтууд хангалттай нотлогдохгүй байна гэж шүүх үзэв.

Учир нь ажил олгогчийн зүгээс ажилтны дээрх сахилгын зөрчлүүдийг шалган тогтоогоогүй, цагдаа, хууль хяналтын байгууллага болон эрүүл мэндийн байгууллагаар албан ёсны дүгнэлт гаргуулаагүй, зөвхөн цуг байсан гэх Д., Б.******* нарын гар утсан дээрх фото зураг, бичлэгийг үндэслэн Г.*******г архи уусан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ гэж дүгнэв.

Аливаа хүний архи согтууруулах ундааны зүйл уусан уугаагүй, согтсон согтоогүй эсэхийг ширээн дээрх онгойлгоод буцаагаад таглаж тавьсан шампансктай ширээний зураг болон ширээний хажууд шилэн аягатай өнгөгүй зүйл бариад үг хэлж буй бичлэгээр шууд дүгнэх боломжгүй юм.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч байгууллагын хүсэлтээр сургуулийн байрын багш Б.*******, Д. нарыг гэрчээр асууж тухайн өдөр Г.******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар тодруулсан бөгөөд гэрч Д. уусан гэж мэдүүлсэн, гэрч Б.******* уусан гэж мэдүүлсэн байгаа ч нэхэмжлэгч Г.*******тэй урьд өмнө нь хувийн тааламжгүй харьцаатай байсан талаараа мэдүүлсэн, мөн дээрх фото зураг бичлэгүүдийг хийхдээ Г.*******д өөрт нь мэдэгдээгүй байгаа нь хүнийг нууцаар тагнаж мөрдсөн байж болзошгүй шинжтэй байгаа учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймээс архи уусан гэсэн үйл баримтын талаар гэрчилсэн гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байгааг Г.*******гийн архи уусан гэх үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзэх боломжгүй юм.

Ажил олгогчийн зүгээс Г.*******гийн архи уусан гэх үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалган тогтоолгох боломжтой байсан, гэтэл дээрх үйлдлийг нь шалган тогтоосон зүйл хэрэгт авагдаагүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

ИХШХШ тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Хариуцагч тал эдгээр эрх, үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулж өгөх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд ажил олгогчийг нотлох баримтанд үндэслээгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04-р сарын 11-ний өдрийн Б/06 тоот захирамжийг хүчингүй болгож Г.*******г урьд эрхэлж байсан Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.*******г Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ