Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2022/00017

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 310 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* багт оршин суух Боржигон овогт *******гийн /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын д холбогдох тус Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/06 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2022/00310 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******, нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.*******/ZOOM/-р, түүний өмгөөлөгч Э.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* багийн иргэн Боржигин овогт ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын хавсран гүйцэтгэх ажилд томилогдсон.

Үүний дараа тус сумын өөрчлөгдсөнөөс намайг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дагуу би шүүхэд хандаж 3 шатны шүүхээр намайг захирлын хавсран гүйцэтгэх ажилд томилогдох эрх маань үүссэн. Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр тус сургуулийн захирлын хавсран гүйцэтгэх ажилд томилогдсон. Шүүхийн шат дараалсан үе шат явагдаж байх үед би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр удирдах албан тушаалтны тусгай шалгалтад ороод аймагт оноогоороо нэгээр гарч ирсэн.

Тэгэхэд Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2021 оны 10 сард, 2022 оны 1 сард намайг ******* сумын сургуулийн захирлаар жинхлэн томилуулах тогтоолыг удаа дараа явуулахад ******* гомдол гаргана гэсэн ын гомдлыг иртэл нь хүлээнэ гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр өөрөө хэлж байсан. Ингээд намайг жинхэлж томилолгүй 2022 оны 4 сар хүргэсэн. 2022 оны 4 дүгээр сарын 11-нд ахин хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Тэгээд би ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэдэг үндэслэлээр ахиад иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж уг шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага миний талд гарч шийдвэрлэгдсэн. Уг шүүх хуралдааны шийдвэрт хариуцагч тал болох давж заалдах гомдол гаргасан байсан. 2022 оны 5 дугаар сарын 18-нд Авлигатай тэнцэх газар болон хэвлэл мэдээллийн байгууллага, бүх шатны боловсролын газарт гомдол гаргасан.

Тэгэхэд Авлигатай тэмцэх газраас ******* сумын ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байна, аймгийн нь энэ хүндээ хариуцлага тооцож 2022 оны 6 дугаар сарын 02-ны дотор Авлигатай тэнцэх газарт хариу өгсөн байх ёстой. Энэ талаарх хариу албан бичгээ аймгийн болон Авлигатай тэнцэх газраас аваагүй байна. Боловсролын газрын даргатай холбоотой асуудлаа би нэхэмжлэлийн нэмэлт тайлбар дээр бичсэн. Боловсролын газрын дарга Бямбацогт дарга дээр 2 удаа ороход над дээр тай хамт орж ирээд бид нарыг Засаг даргыг дэмжсэн зөвшилцсөн бичиг өгөөч гэж орж ирэхэд нь би өгөөгүй шүү, би энэ асуудлыг албан ёсоор дэмжээгүй шүү гэж надад хэлсэн. Дараа нь бүх сургуулиудын захирлуудыг зөвлөгөөн дээр энэ үгээ ахин давтаж хэлсэн. Намайг ажил авснаас хойш зохиомлоор ноцтой зөрчил гаргасан гэж үүсгэх гэж сургууль дотор байгаа албан тушаалтан хэсэг бүлэг хүмүүсийг буюу удирдаж байгаа нь олон нийтэд ил байгаа. Засаг даргын зүгээс хүүхэдтэй холбоотой, надтай холбоотой ноцтой зөрчлүүдтэй холбоотой асуудлаар надтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Намайг хамт олонтойгоо хог цэвэрлээд явж байхад яаралтай бичиг өгмөөр байна гэж дуудаад Засаг даргын бичиг хэргийн ажилтан, орлогч дарга хоёр нь миний өрөөнд орж ирсэн.

Тэгээд надад хэлэхдээ манай үндсэн ажлаа хийхгүй байна. Таныг ажлаас чөлөөлөх зүйлийг ярьж байна. Сумын Засаг даргын орлогч нь хэлэхдээ Г.*******гийн ажлыг ав гэж надад нэг бус удаа үүрэгдсэн. Тэгэхээр нь би хууль бусаар нэг удаа хүний ажлыг авсан ахиад би ажлыг нь авахгүй гэж орлогч дарга нь бичиг хэргийн ажилтныхаа хажууд хэлж байсан. байнга ийм асуудал үүсгээд байхаар бид нарын ажлын үр дүн муу байна гэж өөрийнхөө амаар хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Засаг даргынхаа захирамжийг бариад орж ирж байсан.

намайг ажлаас халсан захирамжаа гарахаас өмнө намайг өрөөндөө дуудсан. Би хөдөлмөрийн гэрээний талаар зохицох гэж өрөөнд нь бичиг хэргийн ажилтантайгаа орсон. Гэтэл тантай ярих юм байхгүй яв гэж хөөж гаргасан. Ноцтой зөрчил гээд гаргаад байгаа асуудлаар надтай нэг ч удаа ярьж надаас нэг ч тайлбар аваагүй. Албан бичгээр харилцаж байсан. надад ажлын байрны дарамт үзүүлж намайг хүчээр зохион байгуулалтайгаар ажлаас хөндийрүүлж байгаа энэ явцад сургуулийн ямар их ажил байсан гэдгийг би өөрийн цахим хаягтаа оруулж байсан. би зөвхөн тай харилцдаггүй, сургууль дотор маш олон хүнтэй харилцдаг. Мөн би сургалт руугаа нэлээн чиглэж ажиллаж байсан. багш нарын хичээл дээр би өөрөө сууж байсан, хүүхдүүдээс өөрөө шалгалт авч байсан энэ их ажлын хажуугаар байнгын надад дарамт үзүүлж байсан. Хариуцагч тал зохион байгуулалтайгаар шүүх хуралдаанд гэрч оролцуулж байна. гийн гэрчлэх гэж байгаа асуудлын үеэр 20 гаруй хүн байсан. Миний гаргаж өгсөн нотлох баримт дээр бүгд гарын үсэг зураад тайлбар гаргасан байгаа. Шампанск оруулж ирсэн гээд байгаа хүн тэтгэвэртээ гарч байгаа. Гэтэл энэ хүнийг ажиллуул гэж шаардлага тавьсан гэтэл би ажиллуулахгүй гэхээр зохион байгуулалттай гаднаас шампанск оруулж ирж намайг баримтжуулсан.  өмнө нийгмийн ажилтан , хөгжмийн багш , хими биологийн багш 3-ш мөрдөж бичлэг хийсэн үйлдэл гаргаж байсан. Энэ талаар ёс зүйн зөвлөлийн хуралдаж байсан. Эдгээр хүмүүс дээр ёс зүйн хариуцлага авах гэхээр л намайг ажлаас халдаг. Өмнө бас намайг бас л ийм байдлаар ажлаас халж байсан. ын эхнэр тай холбоотой шүүх хурал болохын өмнө намайг ажлаас чөлөөлж байсан. нартай холбоотой ашиг сонирхол үүссэн санхүүгийн актууд надад байгаа би энэ асуудлаар ханддаг газарт нь хандана.

******* өмнөх 3 шатны шүүх хуралдаан дээр 5 хүнээр өргөдөл бичүүлж оруулж ирж байсан. Нөгөө хүмүүс нь МАН-ын *******д хандсан байдаг. Үнэхээр д хандсан бол ажлынх нь бүртгэл дээр байж байх ёстой шүү дээ. Засаг даргын бичиг хэрэгт үзлэг хийхэд надтай холбоотой ямар нэгэн албан бичиг байхгүй байна гэсэн. Тэр 5 хүний өргөдөл нь тэгэхээр зүгээр МАН-ын дарга *******д хандсан тайлбар юм шиг байна лээ. Энэ мэтчилэн 2 дахь удаагаа давтан гаргаж байна. Та өөрөө нэг удаа надтай ярилцаж байхдаа таны тухай танай сургуулиас надтай хамтарч ажилладаг надад мэдээлэл өгдөг хүмүүс байгаа, танд тэгж байгаад дараа хэлнэ гэж байсан. Одоо тэдгээр хүмүүс нь гэрчээр асуугдах гэж байх шиг байна. гаас гадна ахиад 20 гаруй хүн байгаа. тай холбоотой асуудал дээр ахиад 10 гаруй хүн байгаа. эдгээр хүмүүс тухайн үед юу болсон талаар бүгд мэдэж байгаа Би тухайн үед өрөөндөө хүлээн авалт хийсэн байна уу, тэр хүмүүс яаж хүчээр дайрч орж ирсэн. Тэгэхээр нь өрөөнд архи задлахгүй гэсэн чинь шууд задлаад тойруулаад явсан. Тэгээд надад архи ирэхээр нь би ёслоод өгсөн. Тэр үйлдлийг баримтжуулсан байгаа юм. Тэгээд дараа нь гэртээ аваачаад хоол унд ид гэж дайлсан. Тэр үед би аймгийн төв явах гэж байсан. гэртээ аваачаад намайг дайлж байсан хүн одоо миний эсрэг бичлэг хийчхээд мэдүүлэг өгөх гээд явж байгаа нь үнэхээр ичгэвтэр. 

******* сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/06 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх ажилд эгүүлэн тогтоолгуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч тайлбартаа энэ хэрэгт хамааралгүй зүйлийг ярьж байна. Мөн нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай юм уу, үгүй ч юм уу шаардлагатай баримт бичиг байхгүй байна лээ. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжтай холбоотой шүүх хурал болж байгаа. Сургуулийн үйл ажиллагааны гол чиглэл нь сургуулийн хүүхдийн эрхийг дээдлэх хүүхдийн эрхийг хамгаалах сургуулийн орчинд ёс зүйтэй байх сахилга хариуцлагыг чангатгах үйлдлийг хэрэгжүүлэх ёстой. Би яагаад Г.******* захирлыг ажлаас чөлөөлөх захирамж гаргасан юм бэ гэхээр би шүүхийн шийдвэрийг хүлээж аваад Г.******* багштай хамтран ажиллах шийдвэр гаргасан. Гэтэл ажил дээрээ маш хайхрамжгүй үйлдэл гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг хэд хэдэн удаа хангалтгүй биелүүлсэн. Гол асуудал юунаас үүссэн бэ гэхээр би аймаг дээр Засаг даргын зөвлөгөөнтэй явж байсан. Тэр үеэр 2022 оны Өнөөдрийн шүүх хуралдан захирамжтай холбоотой асуудал яригдаж байгаа.

Г.*******тэй хамтран ажиллаж байх үед өгсөн үүрэг даалгавар ажлаа хангалтгүй, хайхрамжгүй хийдэг. Энэ нь юугаар харагдаж байна вэ гэхээр би тухайн үед аймгийн төв дээр сургалт семинартай явж байсан. Тэр үеэр хүүхдийн сурч боловсрох эрхийн талаар чиглэл өгч байсан. Яг энэ үеэр манай сумын сургуулийн байрны 2 хүүхэд нэг нэгнийгээ мэсээр хатгасан мэдээлэл надад ирсэн. Хуульд зааснаар энэ талаар сургуулийн захирал албан ёсоор надад мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ талаар сургуулийн захирал маань мэдээгүй, ажилдаа хайхрамжгүй хандсан байдаг. энэ хэрэг явдал цагдаагийн байгууллага дээр шалгагдаад явж байна. хүүхдийн эрхийн асуудалд сургуулийн захирал маш хайхрамжгүй хандсан. Хүүхдүүд магадгүй уураасаа болоод хүүхдүүд нэг нэгнээ хохироох хэмжээнд хүрсэн бол яах вэ, бид хоёр өнөөдөр сандал ширээний төлөө энд сууж байхгүй байсан байх. Мөн надад хандсан өргөдөл гомдол байхгүй гэж байна. Гэтэл үүнийг ******* сум даяараа мэдэж байгаа. Сургуулийн болохгүй байгаа асуудлын талаар захын нэг малчин миний өрөөнд орж ирээд ярихаар нь та энэ талаараа баримтжуулаад цаасаар өгөөч гэхэд тэгэх боломж алга гэж хэлдэг. Миний зүгээс сургуулийн захиралд хандаж эцэг эхчүүдийн санал хүсэлт болон болж бүтэхгүй байгаа асуудлын талаар нь ярьж хэлдэг.

Алдархаан сум дээр 24 сумын сургуулийн хүүхдүүдийн морин хуурын сургалтыг явуулж байсан. Тэр сургалтад ганцхан манай сумаас хүүхэд хамрагдаагүй. Тэгээд би сургуулийн захирлыг дуудаад яагаад энэ сургалтад хүүхэд хамруулаагүй юм бэ гэж асуухад Г.******* захирал хөгжмийн багшид үүрэг даалгавар өгсөн гэж хэлсэн. Гэтэл хөгжмийн багш нь 4, 5-хан хүүхэдтэй уулзаад явахгүй байна гэж хэлсэн байдаг. Энэ байдал дээр захирлын хайхрамжгүй байдал харагдаж байгаа. гэтэл хүүхдүүдийн эцэг эхүүд юу гэж хэлж байна вэ гэхээр манай хүүхэд явах сонирхолтой байсан, бидэнд хэн ч энэ талаар хэлээгүй шүү дээ гэж хэлдэг. Энэ бол ажилдаа маш хайхрамжгүй хандсан асуудал. Үүнээс үүдээд хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн асуудал яригдсан. Дараагийн удаагийн ноцтой зөрчил нь юу вэ гэхээр архидан согтуурсан явдал яригдаж байсан. 2022 оны 2 дугаар сарын 27, мөн 2022 оны 1 дүгээр сарын 17-нд удаа дараа албан өрөөндөө архидан согтуурсан үйлдэл гаргаж өөрөө манлайлан оролцсон. Г.******* энэ талаараа тайлбарлахдаа санаатай үйлдэл байсан гэж байна. Санаатай зүйл байсан бол түүнийг таслан зогсоох байсан. Энэ үйлдэлд санаатай зүйл байхгүй байсан гэдгийг албан ёсоор хэлье. Мөн хэсэг бүлэг хүмүүсийг удирддаг гэж байна. Та яагаад өөрийнхөө дор ажилладаг хүмүүсийг ялгаварлан гадуурхаад байдаг юм бэ, мөн та ардын нам гээд яриад байна. Та төрийн албан хаагч хүн учраас нам ярьж болохгүй шүү дээ. Та өөрөө төрийн албан хаагч нараа гадуурхдаг, хэсэг бүлэг хүнээр нь миний чиний хүн гэж ярьдаг, мөн энэ зөрчлийг удаа дараа гаргасан байдаг. Мөн энэ талаар ажилчид нь ч ярьдаг. Ажлын байран дээр архидан согтуурсан гэдэг зүйл яригдахаар нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэдэг ажилтан руу нь утсаар яриад асуусан. Гэтэл уулзъя гэсэн тэгээд уулзаад асуусан чинь доошоо хараад утсаа ухаад байсан, утсан дээр чинь юу байгаа юм харъя гэхэд утсаа харуулсан. ын утсан дээр Г.******* захирал өөрийнхөө өрөөнд архи уучихсан, согтуу, ямар ч ажил төрөл ярихгүй амьдралынхаа бусад асуудлыг ярьж, архи ууж манлайлсан байдалтай байсан.

Дээрх ноцтой зөрчлүүдийг гаргасан учраас нэлээн шалгалт хийх, тайлбар мэдүүлэг авч явсны үндсэн дээр дээрх эрх зүйн актыг гаргасан. Монгол улсын Засгийн газрын архигүй Монгол гэсэн 258 дугаар тогтоол байдаг. Төрийн албан хаагч хүн албан өрөөндөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, архи хэрэглэсэн тохиолдолд ажлаас чөлөөлөгдөнө гэж заасан заалт хэрэгжээд явж байгаа. Тийм учраас бид бүхэн Монгол улсын ерөнхийлөгч, Засгийн газрын гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байх юм бол дараа дараагийн асуудлуудыг яах юм бэ гэдэг үүднээс ажлаас халах тушаал гаргасан. Би Г.*******г ажлаас халсан тушаал дээрээ ажлын байран дээрээ архидан согтуурсан талаар бичээгүй, яагаад гэвэл эмэгтэй хүн, цаашид дараа дараагийн ажилд ороход архидан согтуурсан юм аа гэж харагдах нь нэр хүндийн хувьд хэцүү гэж бодож ажлаас халах тушаалыг гаргасан. Мөн ноцтой зөрчлийн талаар тайлбар авахаар хугацаатай албан бичиг өгсөн гэтэл ажлын байрны дарамт үзүүлдэг гэх зүйлийг ярьдаг. Төрийн албан хаагч бид нар албан бичгээр харилцахгүй бол өөр яах юм бэ. Байгууллагуудын хог цэвэрлэх захирамж гарсан байхад сургууль дур мэдэн хөдөө гарсан байсан. Түүнийг санаатай үйлдэл гэж үзэж ажилчдаа авч хөдөө гарч хамт олноо архидуулсан асуудал гарсан. Би сургуулийг хогийн цэг дээр ажиллаарай гэдэг хуваарьт захирамжийг гаргасан байсан. Үүнийг Г.******* мэдэж байгаа. Миний явуулсан 5 асуулттай албан бичигт тайлбар ирүүлэхдээ яг тэр 5 асуултыг нэг л хуудсанд бичсэн байсан бусад нь дандаа өмнөх өмнөх ховын шинжтэй зүйл бичсэн байсан. Удаа дараа ажлын байран дээр архидан согтуурсан учраас ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Энэ нь харин үндсэн ажлаас чөлөөлөх хэмжээний асуудал байсан. Би удирдлагын хувьд та ёс зүйн алдаа гаргаж байна, ноцтой зөрчил гаргасан байна, хүүхэд хамгаалах асуудал дээр та хайхрамжгүй хандсан байна гэж үзээд хавсран гүйцэтгэж байсан ажлаас нь чөлөөлсөн. Үндсэн ажлаас нь чөлөөлөх хэмжээний асуудал шүү дээ. Би өөрийгөө Г.*******д хүнлэг хандсан гэж үзэж байгаа. Ингэж ажлаас халсны дараа Г.******* багш ажлаа өгөхгүй 17 гаруй хоног явсан. Энэ хугацаандаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө алдааны талаар биш, буруу тушаал гаргасан гэдэг байдлаар шүүх цагдаагийн байгууллагад хандсан байсан. Үүнийх нь хариу эхнээсээ гараад явж байгаа.

Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдааны шийдвэрийг шударга үнэний талд гарах байх гэж бодож байна. Г.*******г ажлаас чөлөөлөхдөө аймгийн Соёл урлагийн газрын даргатай зөвшилцсөн. Албан бичгээр харилцаагүй болохоос биш онлайнаар чатаар зөвшилцсөн. Аймгийн Соёл урлагийн газрын дарга үүнийг шийдвэрлэ гэж хэлсэн учраас би Г.*******г ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэжээ. 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 310 дугаартай шийдвэрээр  

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож,

нэхэмжлэгч Г.*******г Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,

2. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж,

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.16-ны 140/ШШ2022/00310 дугаар шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч би 2022.07.05-нд гардан аваад дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд "хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж тайлбарлаж байх боловч түүний дээрх тайлбар нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлтэй зөрүүтэй" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2022.04.11-ний Б/06 дугаар захирамжийн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 123.2.5, болон Хөдөлмөрийн гэрээний 8.2.3, 8.2.4 заалтуудад үндэслэсэн байдаг. Мөн ажил олгогч сахилгын зөрчлүүдийг шалган тогтоогоогүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ажил олгогч гаргасан зөрчлүүдийн талаар нэхэмжлэгчээс албан бичгээр тайлбар авч, мөн сургуулийн ажилтнуудаас бичгээр тайлбар авч гэрэл зураг, бичлэг зэргийг үзэж Г.******* ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоосон байдаг. Түүнчлэн хариуцагч тал захирамжийнхаа үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй, цагдаа хууль хяналтын байгууллага болон эрүүл мэндийн байгууллагаар албан ёсны дүгнэлт гаргуулаагүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2021 оны 12 сар болон 2022 оны 01 сард гарсан зөрчлүүд нь 2022 оны 03 сард илэрсэн тул зөрчил илэрсэн тухайн цаг үед цагдаа, эрүүл мэндийн байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулах боломжгүй байсан. Хариуцагч талаас татгалзлаа Г.******* ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь сургуулийн ажилтнуудын бичгээр өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, гар утсан дахь гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсан дахь бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотолсон. Гэвч шүүхээс зарим нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.16-ны 140/ШШ2022/00310 дугаар шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.*******/******* сумаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн тухайд ******* сумын халах гээд байгаа юм шиг ойлголттой яваад байх шиг байна. Г.******* нь ажиллаж байх хугацаандаа удирдах албан тушаалтандаа төрийн албаны захирах, захирагдах зарчим огт байхгүй ёс зүйгүй хүн байсан. Мөн ажлын байр нь дээрээ архидан согтуурах үйлдлийг удаа дараа гаргасан байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.*******гийн өмгөөлөгч Э.******* шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Г.*******гийн гаргасан зөрчлийг тогтоогдоогүй байна, нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Гэрчүүдийн мэдүүлгээр урьд нь тааламжгүй харьцаатай байсан талаараа мэдүүлсэн. Ийм учраас гэрчийн мэдүүлэг болон фото зураг, бичлэгүүд нь хүнийг нууцаар тагнаж мөрдсөн байж болзошгүй шинжтэй байгаа учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн. Харин манай хариуцагч талыг татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр гэрчүүд урьд нь хувийн тааламжгүй харьцаатай байсан зүйл байхгүй. гийн тухайд урьд нь хувийн тааламжгүй харилцаатай байсан. Тухайн үед архи уусан гэдгээ үнэнээр нь мэдүүлсэн. ын тухайд тийм зүйл яриагүй. Гэрчүүдээс шүүх хуралдаан дээр хууль сануулж мэдүүлэг авсан тул гэрчүүд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Гэрэл зураг, бичлэгийг өөрт нь мэдэгдэлгүй нууцаар тагнаж мөрдсөн гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1 жижигхэн өрөөнд 1 ширээ тойроод сууж байгаа хүмүүс гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд зураг дарж байгаа үйл явдлууд нь байдаг л үйл явдал гэж үзэж байна. Тэрнээс биш хүнийг нууцаар тагнаж мөрдөөд байсан зүйл байхгүй.

Нотлох баримтын тухайд хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэж аль нэг талаас санал хүсэлт гаргаагаад нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байгаагүй ба хассан ч зүйл байхгүй. Бичлэгт шүүх үзлэг хийхэд Г.******* захирал ажлын өрөөндөө гартаа хундагатай архи барьчихсан юм ярьж байдаг. Түүн дээр өөрийнх нь ярьдаг шиг ажилчид нь зохион байгуулаад байсан зүйл байдаггүй.

Ажлаас халсан тушаалын үндэслэл болон агуулга нь хоорондоо авцалдахгүй байна. Ажлын байр нь дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзсэн хэр нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж эс үйлдэхүйг доор нь бичсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.3 дахь заалтад ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гэсэн ажилтанд хүлээлгэсэн үндсэн үүрэг байдаг. Тэгэхээр энэ үүргээ биелүүлээгүй ба сургуулийн орчинд захирал нь ажилчдаа ажлын өрөөндөө цуглуулж байгаад удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг. Энэ нь бодитоор тогтоогдож, нотлогдсон зүйл байхад энэ тохиолдолд удирдлагын тухайд зохих арга хэмжээг авсан гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын сургуулийн захирлын үүрэгт ажлыг насан туршийн боловсролын багшийн ажлын хамт хавсран гүйцэтгэж эхэлсэн. Ингээд сумын засаг дарга солигдсоноор 12 дугаар сарын 30-ны өдөр намайг хууль бусаар чөлөөлсөн.

Үүн дээр зараг үүсгэж 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүх, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах шатны шүүх, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын дээд шүүхийн татгалзсанаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр эргээд хавсран гүйцэтгэх ажилдаа томилогдсон. Томилогдон ажиллаж байх хугацаанд хүүхдүүд амарчихсан байсан ба 2022 оны 02 дугаар сараас хүүхдүүд цуглаж эхэлсэн байгаа. Энэ хооронд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сургуулийн захирлын тусгай сонгон шалгаруулалт явагдсан ба энэ шалгалтад С.******* даргын удаа дараа томилоод байгаа гэдэг хүн бид хоёр орсон. Би 79.5 оноогоор тус шалгалтад тэргүүлж, 57 оноогоор тэнцээгүй юм. Тэгэхэд Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2 удаа Г.*******г жинхэлж томил гэсэн тогтоол ирж байсан. Тэгэхэд С.******* дарга захиргааны хэргийн шүүх дээр тайлбарлахдаа гомдол гаргана гэж байсан учраас би хүлээгээд томилохгүй 4 дүгээр сарыг хүргэсэн гэдэг.

ын гомдлоор Төрийн албаны салбар зөвлөл намайг жинхлэн томилох тогтоолоо цуцалсан тул түүн дээр нь би Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Энэ жинхлэхгүй байгаад байгаа нь эхнээсээ зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаад байгаа юм. 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин үндэслэлгүйгээр зөрчил гаргуулах гэж маш их олон удаагийн үйлдлийг хийсэн байгаа. Би 04 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүйгээр Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний газар, Боловсролын яам зэрэг холбогдох бүхий л төрийн байгууллагуудад гомдлоо хүргүүлсэн. Бүх хариу тайлбаруудыг нь авсан. Авлигатай тэмцэх газраас С.******* даргыг ыг дахин, дахин томилж байгаагаараа ашиг сонирхол үүсгэж байна гээд Аймгийн засаг даргад хуулийн хариуцлага хүлээлгэх албан бичиг нь хүргэгдсэн байгаа байх. Үүнээс хойш захирал нь 05 дугаар сарын эхээр намайг өвчтэй, зовлонтой явж байхад сахилгын арга хэмжээ авсан байгаа.

Энэ сахилгын арга хэмжээг нь үндэслэлгүй гэж үзээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гурван талт хороонд хандсанаар 2022 оны 09 дүгээр сард өөрийнхөө тушаалыг дахин цуцалсан байгаа. Энэ мэтчилэн захирлын ажлыг ч хийлгэхгүй, үндсэн багшийн ажлыг ч хийлгэхгүй ******* сумаас явуулъя гэсэн зорилгоор удаа дараа 2020 оноос хойш намайг хохироож байна. Хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ зэрэгт заасан бусад үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.******* даргын хэлээд байгаа удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг.

Гэтэл би ганцхан тай харьцдаггүй ба сургуулийн багш, сурагчидтай харилцдаг учраас надад өгсөн бичигт нь хэдэн сарын хэдний өдөр гэсэн өдөр, хоног, хугацаа заасан зүйлгүй шууд тулган шаардсан албан бичгүүдийг ирүүлдэг байсан. Тухайн үед Боловсролын яам болон аймгийн Засаг даргын газраас шалгалт хийхээр сургууль дээр ирсэн байх үед энэ хариу тайлбарыг өгөхөд боломжгүй байсан учраас миний зүгээс ойлгогдохоор хэдэн сарын хэдний өдөр хариу тайлбарыг холбогдох багш нартай нь уулзаж тодруулчхаад өгье гэдэг хариу тайлбаруудыг хүргүүлж байсан.

Үүрэг даалгавар биелүүлээгүй гэж тайлбарлаад байгаа нь намайг өрөөндөө дуудаад ярьсан үүрэг даалгавар гэдэг зүйл сургуулийн үйл ажиллагааг сайжруулах талаар огт яриагүй байж ыг ажилд ав гэдэг 1 шаардлага тавьсан. 2 дахь удаад нь ын эгч нь тэтгэвэр тэтгэмжээ авчаад ажиллаад байхаар нь би хуулийн дагуу чөлөөлөхөд Ш.ыг үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн 2 шаардлага тавьж байсан.

Мөн Улаанбаатар хотоос би багшийн дутагдалтай байсан учраас гэр бүлийн багш нарыг урьж авчрахад тэр 2 багшийг авч болохгүй гэдэг шаардлага тавьсан гэх мэтчилэн үүнийгээ надад өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзээд байдаг. Өмгөөлөгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг зүйл яриад байна.

Тухайн үйл явдлыг Ш.ын эгч Ш. өндөр насныхаа тэтгэвэрт гарч байгаад гээд авч ирсэн зүйл байсан. Би тухайн үед тэр хүмүүсийг уруу татаж манай өрөөнд оръё гэж огт хэлээгүй ба намайг ажилтай байхад тэр хүмүүс өөрсдөө манай өрөөнд орж ирсэн ба би тэр архинаас нь угаагүй юм. Тэр архийг авч орж ирсэн талаар шүүх хурал дээр өөрөө хэлсэн байдаг. гэрчийн тайлбарлаж байгаагаар би энэ хүнтэй өс хонзонтой гэдгээ шүүх хурал дээр хэлж байсан. Яагаад гэвэл гийн нөхөр нь сургуулийн нярав ажилтай хүн байдаг. Энэ сургуулийн нярав, нягтлан бодогч нартай холбоотой намайг тус сургуулийн захирлаар томилохгүй байх маш их ноцтой зүйлс байгаа учраас энэ хүмүүс бүлэглэж миний эсрэг ажиллаад байдаг.

Сумын засаг даргын хувьд энэ сумын бүх иргэдтэй тэгш эрхтэй харьцах ёстой. Гэтэл дандаа улс төржиж сургуулийг гаднаас нь талцуулж хэдэн хэсэг болгоод байгаа юм. Захирах, захирагдах ёсонд нийцээгүй гээд байна гэтэл яг албан тушаалын тодорхойлолтод зааснаас өөр ямар нэгэн зөрчил би гаргаагүй. Мөн миний ард 1 нь архины шил барьж байгаад нөгөө хүн нь зураг дарсан байдаг. Тайлбар өгсөн хүмүүсийг огт миний хувьд дарамталсан зүйл байхгүй.

Тийм учраас миний зүгээс гаргасан баримтуудыг үнэлж, дүгнэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэг нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн хөдөлмөрийн маргаан байгаа. Хөдөлмөрийн маргаантай холбоотой ажлын байранд архидан согтуурсан, удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн 2 үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байгаа.

Энэ хэрэгт нөхөж хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч нотлох баримтыг бүрдүүлсэн байна гэдэг асуудал яригдсан. Манай тал бол нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд шүүхийн санаачилгаар үнэхээр энэ хүнийг халахад тэр зөрчлүүд нь тогтоогдсон юм уу? гэдгийг шалган тогтоосон зүйл байна уу? гэдгийг үзлэг хийж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан.

Энэ хүсэлтийн дагуу шүүх очиж үзлэг хийх явцад удирдах албан тушаалтан тухайн зөрчилтэй холбоотой нотлох баримт цуглуулсан, ажлын хэсэг томилсон зүйл огт байхгүй байсан. Мөн нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр нууцаар бичлэг хийсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй болон нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Ажил олгогчийн зүгээс тухайн үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг. Харин үүрэг даалгавар өгөхдөө өдөр хоног дамнасан, өнөөдөр өглөө гэхэд маргааш нь юм уу 1 хоногийн дотор биелүүлэхээр маш олон даалгаврыг өгдөг ба түүнийг нь цаг хугацааны хувьд огт биелүүлэх боломжгүй нөхцөл байдлууд байдаг. Хүүхдийн эрх ашгийг зөрчсөн гэдэг асуудал нь сургуультай холбоотой хүүхэд гэмтсэн асуудал гарсан. Түүнийг өөрөө цагдаагийн байгууллагад хандаж, хамтран илрүүлж шалган тогтоосон байдаг. Гэтэл хүүхдийн эрх ашгийг зөрчсөн гэж ажлаас нь чөлөөлсөн байгаа. Тэр осол нь ямар ч ажилтантай холбоогүй зүйл байсан байгаа.

Тийм учраас анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, ажил олгогчийн зүгээс чөлөөлсөн захиргааны акт буюу захирамжаар халсан баримт болон холбогдох баримтуудыг шалган тогтоогоогүй байна гэдэг байдлаар шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* сумын засаг даргад холбогдуулан засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн Б/06 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Анхан шатын шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зохицуулалтай нийцээгүй байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ...Г.******* ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон байхад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй... гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхөөр хуульчилсан. 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.4 -т ажлын цагаар болон ажлын бус цагаар ажлын байранд, түүнчлэн энэхүү гэрээнд хамаарах ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан, мансуурсан байдалтай байсантохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчилд тооцож, гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заажээ. 

Нэхэмжлэгч Г.******* нь 2020 оны 07 дугаар сарны 09-ны өдрөөс Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба тэрээр 2021 оны 2 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байранд хамт олноо цуглуулан архи ,согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч Б., Д. нарын мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан, гэрчүүд тухайн болсон үйл явдлын талаар утсаар бичлэг хийсэн, зураг авсан талаар мэдүүлсэн байна.

Гэрчүүдийн мэдүүлэг нь бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдсон, баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үйл баримтыг нотолсон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул давж заалдах шатны шүүх үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Анхан шатны шүүх фото, зураг бичлэгүүдийг хийхдээ Г.*******д өөрт нь мэдэгдээгүй, байгаа нь хүнийг нууцаар тагнаж мөрдсөн байж болзошгүй шинжтэй байгаа учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалттай нийцээгүй хийсвэр дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Г.******* нь байгууллагын удирдах албан тушаалтны хувьд хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.11-т заасан ажлын байр, хамт олон, үйлчлүүлэгчдийн дунд зөв боловсон харьцааг эрхэмлэж, ажил хэрэгч, ёс суртахуунтай байх, 6.1.16 дэх хэсэгт заасан хамт олныг төлөвшүүлэх, байгууллагын дотоод дэг журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээх эрх бүхий этгээд, сургалтын байгууллагын удирдах ажилтны хувьд хүүхдэд аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах байтал хамт олны хамт хүүхдийг сурч боловсрох орчинд архи согтууруулах ундаа хэрэглэсэн явдал нь хуульд заасан хүүхдийн эрхийн зөрчил гэж үзэхээр байна.

Ажил олгогч нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хүүхдийн эрхийн хамгаалах тухай хуулийн 17.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэн Г.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 8.2.3, 8.2.4 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Ажил олгогч нь тушаалынхаа үндэслэлийг Г.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан байх ба ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэлээ тодорхой бичээгүй нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох шууд үндэслэл болохгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нягт нямбай үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасантай нийцээгүй, иймээс энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2022/00310 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн Завхан аймгийн ******* сумын засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн Б/06 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР