Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/02088

 

 

 

 

 

 

 

 

 

 2022 оны 06 сарын 28 өдөр                  Дугаар 183/ШШ2022/02088               Улаанбаатар хот

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, Б овогт Д.Т  /РД: ********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, Б овогт Л.Э /РД:********/,

Хариуцагч: С дүүргийн И овогт Б.Т /РД:********/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С дүүрэг 12 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Ч.Э,

Хариуцагч Л.Э,

Хариуцагч Л.Э-гийн өмгөөлөгч А.Э,

Хариуцагч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Тнь хариуцагч Л.Э, Б.Т нарт холбогдуулан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С дүүрэг 12 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Иргэн Л.Э , Д.Б нар нь иргэн Б.Т-аас түүний С дүүрэг, 12 тоот орон сууцыг 116 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болж тухайн үедээ Л.Э , Д.Б нар нь надад бэлэн байгаа мөнгө бага байна. Мөнгө дутаад хүрэхгүй байна. Та уг байрыг аваад өгөөч гэж хэлснийх нь дагуу эгчийн хувьд Д.Т би хариуцагч Л.Э-гийн өмнөөс өөрөөсөө мөнгө гаргаж нийт 116 000 000 төгрөгийг Б.Т-т өгч дээрх байр “Орон сууц бэлэглэлийн гэрээ” гэх гэрээгээр Л.Э гийн өмчлөлд шилжсэн байдаг. Тухайн үед би Л.Э, Д.Б нарт тусдаа өөр объектын үнэ болох 249 544 700 төгрөгийг эргүүлж төлөх байсан тул уг мөнгөнөөсөө хасуулж тооцуулахаар болж өөрөөсөө мөнгө гаргаж маргаан бүхий дээрх байрны мөнгийг төлсөн. Гэтэл хариуцагч Л.Э  нь уг байрны мөнгийг надаар төлүүлж өөрөө байртай болчихоод одоо болохоор Д.Т миний өөрт нь /хариуцагчид/ төлөх байсан мөнгөнөөс уг 116 000 000 төгрөгийг хасаж тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Д.Т би нэгэнт дээрх байрны үнэд өөрөөсөе 116 000 000 төгрөгийг гаргаж төлсөн тул дээрх байрыг өмчлөх эрхтэй, үндэслэлтэй юм. Д.Т би уг байрны мөнгийг төлсөн гэдгийг нотлох баримт болох Д.Т-с Б.Т-т С дүүрэг 12 тоот байрны төлбөрт 116 000 000 төгрөг шилжүүлсэн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн баримт байгаа болно. Гэтэл уг байрны өмчлөх эрх нь хариуцагч Л.Э д шилжсэн байдаг болно. Бодит байдал дээр уг байрны мөнгийг төлж байгаа надтай гэрээ хийх ёстой, уг байрны өмчлөгч нь Д.Т би байх ёстой юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан бөгөөд 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна", 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл", 56.4-д “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно”, 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нехөн төлнө" гэж заасан. Бодит байдал дээрЛ.Э  болон Б.Т нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдах ёстой байсан, гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн татвараас зугтааж худалдах худалдан авах гэрээг Бэлэглэлийн гэрээгээр халхавчилж хийсэн. Энэ байрны мөнгийг Д.Т би байрны эзэн Б.Т-т төлсөн тул өмчлөгч нь би болох ёстой бөгөөд энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч Л.Э  нь анхнаасаа өөрөө үнэгүй байртай болохын тулд намайг ашиглаж байрныхаа мөнгийг надаар төлүүлчихээд хоорондын тооцоондоо суутгахгүй, миний мөнгийг надад буцааж өгөхгүй намайг мөнгө ч үгүй, байр ч үгүй хохироож байгаад гомдолтой байна. Иймд Б.Т, Л.Э  нарын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөхийг хүсье гэсэн.

            Байрны мөнгийг Д.Т би байрны эзэн Б.Т-т төлсөн тул өмчлөгч нь байх ёстой бөгөөд С дүүрэг, 12 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь нэхэмжлэгч Д.Т-ын эзэмшлийн И ББСБ ХХК-иас анх нийт 55 500 000 төгрөгийн зээл авсан байдаг бөгөөд иргэн Б.Тболон Д.Т нарын хооронд анх зээлийн гэрээний харилцаа үүссэн байдаг юм. Иргэн Б.Туг зээлээ төлж барагдуулахын тулд маргаан бүхий С дүүргийн 12 тоот байраа Д.Т-т 116 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тухайн үед уг байр нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байсан байдаг бөгөөд Б.Тнь Д.Т-с уг байрны үнэд 116 000 000 төгрөгийг авч, уг мөнгөнөөс Д.Т-ын хамаарал бүхий "И ББСБ" ХХК-иас зээлсэн 55 500 000 төгрөгийн зээлээ төлж барагдуулж, үлдэгдэл мөнгөөрөө Худалдаа хөгжлийн банкны зээлээ төлж, зээлийн барьцаанд байсан маргаан бүхий байраа чөлөөлж, уг байраа Д.Т-т шилжүүлэхээр тохиролцож, 12 тоот байр нь иргэн Д.Т-т Б.Т-с анх шилжсэн байдаг. Иймд уг байрны төлбөр тооцоог бүрэн төлж авсан жинхэнэ этгээд бол Д.Т юм. Иргэн Б.Т уг байраа Д.Т-ын нэр дээр шилжүүлэх болоход Д.Т нь уг байрыг миний нэр дээр биш Л.Э гийн нэр дээр шилжүүлээд өг гэж хэлсэн, үүний дагуу Б.Т уг байрыг Л.Э гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Бодит байдал дээр Б.Тзээлээ төлж барагдуулахын тулд өөрийн байраа зарж, худалдан борлуулж байгаа бөгөөдЛ.Э  гэдэг хүнд байраа бэлэглээд байгаа асуудал огт биш юм. Энэ 2 хүн нэг нэгнээ сайн танихгүй. Б.Т байраа Л.Э-д зүгээр бэлэглэх ямар ч шаардлага, шалтгаан байхгүй юм. Тухайн үед байрны өмчлөх эрх Л.Э д шилжих үед Б.Т, Л.Э  нарын хийсэн хэлцэл нь Д.Т болон Б.Т, Д.Т болон Л.Э  нарын хооронд хийгдсэн хэлцлийг халхавчилж, Орон сууц бэлэглэлийн гэх хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан байдаг. Уг 12 тоот байрны төлбөр тооцоо, зээлийн гэрээний харилцаатай холбоотой асуудал нь дараах баримтуудаар нотлогдож байгаа юм. Үүнд: Д.Т-аас Б.Т-т С дүүрэг 12 тоот байрны төлбөрт 116 000 000 төгрөг төлсөн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн мөнгөний баримт, Д.Т-ын И ББСБ болон Б.Т нарын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр 5,500,000 төгрөгийн авсан. Уг гэрээний дагуу 2011 оны 4 дүгээр сарын 12-ны байгуулагдсан Барьцааны гэрээ, Д.Т-ын  "И" ББСБ-аас Б.Т-т 5,500,000 төгрөг зээлсэн кассын зарлагын ордерын баримт, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт, Б.Т-ын зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлт, Д.Т-ын "И" ББСБ болон Б.Т нарын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний нэмэлт, уг гэрээгээр Б.Т нь Д.Т-ас өмнө зээлсэн 5,500,000 төгрөгийн зээл дээр нэмж 50,000,000 төгрөгийн зээл авсан. Ингээд нийт 55.500.000 төгрөг авсан. Уг зээлийг төлж барагдуулахын тулд маргаан бүхий байрыг Д.Т өгсөн. Эдгээр баримтуудаар Д.Т нь маргаан бүхий байрны 116 000 000 төгрөгийг Б.Т-т төлсөн нь тогтоогдож байгаа юм. Хариуцагч тал нь уг байрны мөнгө болох 116 000 000 төгрөгийг Д.Т-аас авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Б.Т-аас зээлийн хүү, өр төлбөртөө тооцож авсан уг байрыг тухайн үед Д.Т нь Л.Э-тэй хийх төлбөр тооцоондоо оруулж шилжүүлэхээр болсон. Д.Т нь хариуцагч Л.Э, түүний эхнэр Д.Б нарт өөр объектын үнэ болох 249 544 700 төгрөгийг буцааж төлөх байсан тул уг мөнгөнөөс хасч тооцуулахаар болж уг байрны төлбөрт өөрөөсөө 116 000 000 төгрөг төлсөн. Ингээд өмнөх тооцоо болох 249 544 700 төгрөгөөс 116 000 000 төгрөг хасагдаж тооцогдсон юм. Гэтэл хариуцагчЛ.Э  нь 2018 онд эхнэр Д.Байгалмаагийн хамт иргэн Д.Т-т холбогдуулан 400 гаруй сая төгрөгийн нэхэмжлэлийг С дүүргийн шүүхэд гаргасан. Уг хэрэг дээр Д.Т-аас нь объектын үнэ гэж 249 544 700 төгрөгийг хасаж тооцоогүй бүхэлд нь нэхэмжилсэн байдаг. Уг тооцооноос Д.Т-ын 12 тоот байранд төлсөн 116 000 000 төгрөг хасагдаагүй байсан. Иймд орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Д.Т-ыг байрны өмчлөгчөөр тогтоох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байдаг бөгөөд тус шүүхийн шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэгэнт Л.Э  дундын тооцоондоо суутгахгүй гэж байгаа бол Д.Т нь Л.Э-гийн өмнөөс дээрх байрны үнэд өөрөөсөө 116 000 000 төгрөгийг гаргаж төлсөн тул дээрх байрыг Л.Э-гийн нэр дээр шилжүүлсэн иргэн Б.Т болон Л.Э  нарын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, байрны өмчлөх эрхийг шаардах эрх үүсч байгаа болно.

Бодит байдал дээр Л.Э  Б.Т нарын хооронд Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулагдах үндэслэлгүй бөгөөд харин байрны мөнгийг бодитоор төлсөн Д.Т болон Б.Т нарын хооронд маргаан бүхий байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах ёстой юм. Тухайн үед маргаан бүхий орон сууц нь Б.Т-ын ээж А.Ц-гийн нэр дээр бүртгэлтэй байсан хэдий ч Б.Тнь Д.Т-аас зээлсэн мөнгөө төлж барагдуулах шаардлага үүссэн тул уг байраа зарах асуудлаар ээж А.Цтай ярилцаж тохиролцоод байраа зарахаар болсон байдаг. Ингээд А.Цогзолмаа нь өөрийн хүү Б.Тамирт тус байрыг бусдад худалдах, бэлэглэх зэрэг эрхийг итгэмжлэлээр шилжүүлсэн. Харин Б.Т цааш нь тус байрыг хэнд худалдсан. Б.Т болон Л.Э нарын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ зэргийг А.Ц огт мэдэхгүй.Л.Э  нь 116 000 000 төгрөгийг би Б.Т-т төлсөн, яаж төлсөн бэ гэхээр 2001 онд би Д.Т-ын аав Дэлэг гэдэг хуний 1 өрөө байрыг 68 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ гадаад дотоод нааш цаашаа явж ажил ихтэй, төрөл садангийн харилцаатай хүмүүс учраас байрны өмчлөх эрхийг өөрийн нэр дээрээ аваагүй байсан. 2001 онд 68 000 000 төгрөгөөр уг байрыг худалдаж аваад Д.Т-т  өгсөн гэх баримт байхгүй. Маргаан бүхий байрны 116 000 000 төгрөгийг 100 хувь Д.Т Б.Тамирт төлсөн тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.  

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарт хууль зүйн талаас нь байр сууриа илэрхийлье. Маргаан бүхий 12 тоот байр нь Б.Т-ын ээж буюу хариуцагч Б.Т-ын байр байсан. Б.Тнь 2011 оноос нэхэмжлэгч Д.Т-ын "И" ББСБ ХХК-иас 55.000.000 төгрөгийн зээлийг удаа дараа авсан. Зээлээ төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулж Б.Т нь өөрийн зээлийг төлж барагдуулахыг тулд 12 тоот байрыг Д.Т-т санал болгосон. Ингээд 116.000.000 төгрөгөөр тохирсон. Д.Т нь 116.000.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлсөн талаар тайлбар өгөөгүй. Зээлэнд суутгаж үлдэгдэл 55.000.000 төгрөгийг өгч талууд уг байрыг 116.000.000 төгрөгөөр тохиролцож авсан. Б.Тнь байрны мөнгөнөөс зээлийн төлбөрийг төлж байгаа. Зөрүү мөнгөө  авч 12 тоот байраа Худалдаа хөгжлийн банкнаас чөлөөлүүлж, "И" ББСБ ХХК-д ирсэн. Уг байрыг худалдах худалдан авах гол хүсэлт зориг нь юу вэ гэхээр  байрны зээлийг төлөх итгэлцэл байгаа юм. Тэгээд байрны зээлээ төлж барагдуулсан. Тэгээд байраа авчирч өгч уг байрыг Д.Т-ын нэр дээр шилжүүлэх үед ямар асуудал үүссэн бэ гэхээр тухайн үед Д.Т Л.Э нарын хооронд тодорхой асуудал байсан учраас Д.Т нь Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байдаг объектыг тэрбум орчим төгрөгөөр зарахаарЛ.Э  нартай тохиролцсон. Худалдаж авах байрны урьдчилгаа мөнгө гэж 570 маркийн машин, бэлэн 100.000.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгөө Д.Т хариуцагч нараас нэхэмжлэхэд Л.Э, Б нар нь худалдаж авах гэж байсан объектоо худалдаж авахаа болилоо гээд байрыг худалдаж авахаа больсон. Тэгээд уг байрыг өөр хүнд зарсан. Тэгээд Д.Т нь Л.Э гээс 240-өөд сая төгрөгийн өглөг, авлага үүсч байгаа юм. Энэ талаар мөн хэлж байсан. Уг асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ гэхэд ах дүү нэр учраас Б.Тамирын байрыг би авъя гэх саналыг Л.Э  би авъя гэсэн саналыг тавьж 41.000.000 төгрөг авч ирсэн. Тэгээд 75.000.000 төгрөгийн зөрүү үүсч байгаа учраас үүнийг төлж уг байрыг авмаар байна гэсэн яриа ах дүү нарын хооронд үүссэн байдаг. Бодит байдалд 41.000.000 төгрөгийг авч ирсэн боловч түүнийг байранд өгөөгүй Д.Т-т өртэй байсан учраас түүндээ суутгасан байсан. Д.Т нь 41.000.000 төгрөгийг авсан нь үнэн, гэхдээ байрны мөнгөнд ороогүй, өөр төлбөр тооцоо байсан учраас түүндээ тооцсон гэж хэлдэг. Б.Т-т Д.Т нь 116.000.000 төгрөгийг өөрөө төлж байгаа юм. Ингээд талуудын хооронд маргаан үүсч Б.Т-т 116.000.000 төгрөг төлсөн гэж Л.Э д яриад байдаг. Яагаад ингэж ярьсан бэ гэхээр Б.Т-т өгсөн мөнгөний баримт дээр 116.000.000 төгрөгийг өгсөн нь үнэн болно гэж гарын үсэг зурсан учраас би энэ мөнгийг өгсөн гэх асуудал гарч ирдэг. Тэгээд уг асуудлыг шалгуулаад явахад Б.Т нь Бэлэглэлийн гэрээ буцахгүй гэж хэлсэн болохоос биш доод талд ньЛ.Э гээс авсан гэж гарын үсэг зураагүй. Энэ хэсэг алдаа байна, зассан байна гэсэн маргаан гарч Б.Тнь бодит байдалдЛ.Э гээс 116.000.000 төгрөг авсан бол хоёр хүнээс 116.000.000 төгрөг авсан болж таарах гэж байгаа юм. Тэгэхээр үнэн хэрэгтээ Л.Э  өөрөө хүлээн зөвшөөрдөг. Бодитоор 116.000.000 төгрөг өгөөгүй. 116.000.000 төгрөг өгсөн гэж тооцож байгаа үндэслэлээ тайлбарладаг.

Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар заасан. Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн байгаа. Тиймээс нэг талаас дүр үзүүлж хийсэн хэлцэл мөн юм үзэж байгаа.Л.Э  нь яг үнэндээ Д.Т-ыг хууран мэхэлсэн байгаа юм. Эгч нь хууран мэхлэх замаар хэлцэл хийж хэзээ хойно банкны зээлийн асуудал гарч ирэхэд ингэж хандаж байгаа нь үндэслэл муутай юм. Иймэрхүү байдлаар нэхэмжлэгчийн хохироосон учраас шаардлага гаргасан. 2012 онд гэрээ хийж байр шилжсэн ч гэсэн 2012 оноос 2018 оны үед талуудын хооронд тохиролцоо хийгээд болоод явж байсан. Тэгсэн гэнэт 2018 онд шүүхэд 240.000.000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилсэн. Тэр үед Д.Т нь шүүхэд өгч байсан хариу тайлбар дээрээ яг ийм тайлбарыг хэлдэг. Чи бид хоёр 116.000.000 төгрөгөөр байр аваад би чамд өгөөд 246.000.000 төгрөгөөс 116.000.000 төгрөг хасагдаад явж байгаа шүү дээ гэхэд үгүй ээ 116.000.000 төгрөгийг би Б.Т-т өгсөн гээд байдаг. Тэр үед бид нар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. 246.000.000 төгрөгөөс 116.000.000 төгрөгийг    нэхэмжилж байгаа нь талуудын хооронд шилжсэн байртай холбоотой асуудал юм гэхэд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна гэсэн. Дараа нь тусдаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Тэгсэн уг маргаантай холбоотой асуудал тус шүүхэд явж байгаа юм байна гэж үзэж хүлээн авахаас татгалзсан учраас гомдол гаргасан. Гомдлоор хамааралгүй гээд захирамж хүчингүй болсон тул бид шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд олон хэлцэл хийгдсэн байдаг.Л.Э , Б.Т, Д.Т нарын хооронд үүссэн өмчлөх эрхийн маргаантай асуудал нь тийм ч ач холбогдолгүй юм. Гэрээний хүрээнд хүчин төгөлдөр хэлцэл мөн үү, биш үү гэх асуудалд байр сууриа илэрхийлнэ. Төлбөр тооцоогоо өгсөн талаар манай төлөөлөгч болон өмгөөлөгч маань ярьсан. Бодит байдалд хэлцлийг үзэхэд хэн нь өмчлөгч байсан, өмчлөх эрхээ хэнд шилжүүлсэн, ямар зорилгоор шилжүүлсэн гэх агуулгаар тайлбар гаргах нөхцөл байдал үүсч байна гэж үзэж байна. Өнөөдрийн ингэж дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа нь Л.Э-гийн тайлбартай холбоотой юм. Талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцлээс харахад Л.Э нь худалдаж авсан гээд байдаг. Б.Т нь бэлэглэсэн гээд байдаг. Манай үйлчлүүлэгч уг байрыг худалдсан гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл байгаа учраас анхаарлаа хандуулж ярих ёстой гэж бодож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримталж 58 дугаар зүйлийн 58.3.3, 58.3.4, 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг бүрэн агуулж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

            2.Хариуцагч Б.Т, түүний төлөөлөгч хариу тайлбартаа: Б.Т би нэхэмжлэгч Д.Т-ын И ББСБ-аас өөрийн байраа барьцаанд тавин зээл авсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн асуудал гарч зээл болон бусад төлбөрийг төлж барагдуулах шаардлага үүссэн. Үүнээс шалтгаалан  би Сүхбаатар дүүргийн З-р хороо 5-р хороолол 20-12 тоот байрыг Д.Т-т зарж уг зээлийн бүх төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулаад үлдэгдэл зөрүү мөнгийг И ББСБ-аас авсан бөгөөд уг үйлдэлтэй холбоотой бүх баримт бичиг тус байгууллага дээр байгаа болно. Уг байрны мөнгийг би Д.Т-ын И ББСБ-аас хүлээн авсан ба Д.Т-ын өөрийх нь хүсэлтээр Л.Э-д 2012 оны 6 дугаар 25-ны өдөр хүнсний 50 дугаар дэлгүүрийн замын урд байрлалтай нотариатын газар бэлэглэлийн гэрээ үйлдэж шилжүүлэн өгсөн. Гэтэл энэ  тодорхой асуудлаар энэ 2 хүн олон жил маргалдаж миний хувьд уг асуудлаар удаа дараа дуудагдан асуугдаж дахин дахин тайлбар гаргаж байгаад гомдолтой байна. Иймд уг асуудлыг шүүх нэг мөр шийдвэрлэж өгөхийг хүсье.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад хүлээн зөвшөөрч байгаа вэ гэхээр Б.Тнь өөрийн ээж н.Ц-аас итгэмжлэл авч итгэмжлэлийн дагуу уг байрыг зарж, өр зээлэндээ төлөх бодол байсан. Хоёр тал нь хоёулаа барьцаанд байсан. Нэг нь ББСБ-ын барьцаанд, нэг нь худалдаа хөгжлийн банкны барьцаанд. Зээлээ төлөхгүй бол хүү нэмэгдэж санхүүгийн хүнд байдал байсан. Тийм учраас Б.Т нь ээж н.Ц-тай ярьж уг байраа зарж зээлээ төлье гэж тохироод итгэмжлэл авсан. Итгэмжлэл авсны дагуу тухайн маргаж байгаа байрыг захиран зарцуулах эрхийг авсан. Энэ байрыг зарах тухай үед Д.Т-тай уулзаж байсан чинь Д.Т эгч нь худалдаж авъя гэсэн. Тэгээд 116.000.000 төгрөг болох үнийн дүнд тохиролцож 12 тоот байрыг Д.Т-т зарахаар болсон. Энэ 116.000.000 төгрөгөөс И ББСБ-аас авсан 55.500.000 төгрөгөө төлж, үлдэгдэл мөнгөөр нь Худалдаа хөгжлийн банкны зээлээ хааж, байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн. Ингээд Худалдаа хөгжлийн банкны зээлээ хаагаад байрыг шилжүүлэх болсон чинь Д.Т нь Л.Э  гэх хүнийг зааж өгөөд энэ хүн рүү шилжүүлчих гэсэн. Үүний дагуу би Л.Э  рүү шилжүүлсэн. Угтаа бол Д.Т-т уг байрыг шилжүүлж өгөх байсан. Энэ харилцаа нь ингэж л үүссэн. Түүнээс бол Л.Э  гэх хүнийг н.Ц нь танихгүй, бэлэглэх ямар ч үндэслэл байхгүй, Б.Т ч гэсэн Л.Э  гэх хүний танихгүй, бэлэглэлийн гэрээ хийх ямар ч үндэслэл байхгүй. Бэлэглэлийн харилцаа тэд нарын хооронд үүсэх ямар ч бололцоо байхгүй. Танил тал, хамаа садангийн харилцаа байхгүй. Өөрөөр хэлбэл Д.Т-тай тохиролцсон 116.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж авсан чинь Л.Э г танилцуулж, энэ хүн рүү шилжүүлчих гэсэн. Үүний дагуу шилжүүлснээс болж өнөөдрийн маргаан үүсээд явж байна. Л.Э гээс 116.000.000 төгрөгийг хүлээж авсан үйл баримт байхгүй. Тэр бичигдсэн баримтад шинжилгээ хийлгэхэд хариуцагч Л.Э  болон түүний өмгөөлөгч нар нь Б.Т-аас 116.000.000 төгрөгийг хүлээж аваагүй гэдгээ хэлэх шиг болсон. Ийм учраас нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байх гэв.

 

3.Хариуцагч Л.Э  хариу тайлбартаа: Тухайн орон сууц нь А.Ц-гийн байр байсан бөгөөд уг орон сууцыг худалдах худалдан авах харилцаа нь А.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т бид хоёрын хооронд үүссэн байтал хөндлөнгийн этгээд болох Т нь өш хонзонгийн сэдэлтээр энэхүү нэхэмжлэлийг гаргажээ. Иймд нэхэмжлэлийг нэхэмжпэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байх  тул  энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Яагаад вэ гэхээр байр шилжсэн асуудал нь Д.Т-ын хүслээр хийгдсэн асуудал юм. Д.Т-ын том хүү бид нар энэ байрыг авмаар байна. Аавын нэр дээрх гал голомтоо бид нар авъя гэсэн саналыг хэд хэдэн удаа тавьж байсан. С дүүргийн 3 дугаар хороо 3 дугаар сургуультай ойрхон чи үүнийг түрээслээд ашиг олоход амар, хуучин 2001 онд чамаас авсан аавын байрыг гал голомтыг хүнгүй орхиж байснаас Оргилыг байлгамаар байна гэсэн саналыг  өөрөө надад хэлж байсан. Уг байрыг 116.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа юм. Өмнөх байрыг нь 75.000.000 төгрөг гэж бодож байгаа. Тэгээд үлдэгдлээ өгчих гэхээр нь би 41.000.000 төгрөгийг нэмж авсан. Д.Т нь том хүү Оргилыг тусад нь гаргахгүй бол хажууд байгаад байдаг гээд өөрөө л санал тавьж, аавынх нь гал голомт байгаа юм чинь аавынхаа байрыг авмаар байна гэсэн. Энэ байраа надад буцаагаад өгчих би уг байрыг 75.000.000 төгрөгөөр бодъё гэсэн. Уг байр нь тавилгатай, 2 өрөө болгоод засчихсан байсан. Тэгээд уг байрыг надаас авсан. Д.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дуртай зүйлээ ярьж байна. Хажууд нь цуг байж байсан юм шиг. Тийм зүйл огт байхгүй юм. Өнөөдрийг хүртэл би Д.Т-тай 7 жилийн хугацаанд шүүхдээд явж байна. Энэ хугацаанд нэг ч удаа шүүхэд ирж байгаагүй. Төлөөлөгч, өмгөөлөгч нь ирдэг, өөрөө хүрэлцэн ирээд болсон бүх явдлыг өөрөө ярих хэрэгтэй. С дүүргийн 12 тоот 3 өрөө байрыг 116.000.000 төгрөгөөр би худалдаж авсан юм. Би худалдаж аваад Б.Т гэдэг хүүхдийг сайн танихгүй учраас уг мөнгийг өгч, авсан талаар баримт гаргуулж авъя гэж нэг ч баримт хийлгэж авч байгаагүй. Түүн дээр нэмж бичсэн байна гэж намайг гүтгэж байна. Өөрсдөө мэдсээр байж намайг луйварчин мэтээр үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, би гүтгэж бичсэн баримтаа аваад шүүхдээд явахгүй шүү дээ, тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

1.Хариуцагч Л.Э гийн өмгөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэлгэрэнгүйгээр ярилаа. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага нь Б.Т, Л.Э  нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, сонирхогч этгээд болох Д.Т өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгох гэсэн байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын талаар ярихдаа Л.Э гийн эхнэр Б болон Л.Э  нарын нэхэмжлэлтэй С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа 400 гаруй сая төгрөгийн хэрэгтэй хольж яриад байна. Яагаад хольж яриад байна вэ гэхээр тэр хэрэгт Д.Т нь хариуцагчаар ордог. Л.Э  болон н.Б-гийн нэхэмжлэлтэй хэрэг өнөөдрийн энэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зүйл болж байгаа 116.000.000 төгрөг буюу 3 өрөө байрны зарим хэсэг болох 75.000.000 төгрөгийг би төлсөн юм гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай маргадаг. Өнөөдөр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ярихдаа тухайн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн шаардлага хэд хэдэн шаардлага, түүнд гаргасан хариу тайлбараа шүүхийг төөрөгдүүлж байгаа юм шиг хольж ярьж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан тухайн маргааны зүйлийг өөр шүүх шийдэж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ өөрсдөө гаргаж ирж байна гэж үзэж байна. Учир нь тухайн 404.000.000 төгрөгийн маргааны 404.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргахдаа 75.000.000 төгрөгийг би тухайн үед төлсөн гэдэг. Гэтэл өнөөдөр энэ хэрэгт 116.000.000 төгрөгийг бүрэн төлсөн гэж маргаж байгаа гэж шүүхийн илтэд төөрөгдөлд оруулж байгаа юм. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, нэг удаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа учраас нотлох баримтыг шинжлэн судлах үед талуудын хэн нь үнэн тайлбар өгөх вэ гэдэг нь харагдана. Дараагийн нэг няцааж байгаа үндэслэл нь энэ хэрэгт Б.Т-ыг хариуцагчаар татсан. ХариуцагчЛ.Э  болон өмгөөлөгч миний бие Б.Т-ыг хариуцагч биш гэж үзэж байгаа юм. Яагаад Б.Т хариуцагч биш вэ гэхээр 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.Т нь өөрийн төрсөн эх н.Ц-аас Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу өөрийн байрыг худалдах итгэмжлэлийг ойлгосны  үндсэнд тухайн бэлэглэлийн гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээндЛ.Э тэй оролцсон. Тухайн үед н.Ц нь хууль заасан үндэслэлээр хэлцэлд төлөөлж оролцсон төлөөлүүлэгч байсан. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.5, 67.2.6-д заасны дагуу н.Цогзолмаагаас олгосон төлөөлөл нь тухайн үед хэлцэл хийгдсэнээр дуусгавар болсон. Уг хэлцэл нь хэрэгт авагдсан байгаа. Хэлцлийн хугацаа дууссан. Б.Тнь хэлцлийг найзынхаа ээж Д.Т-тай энэ хэрэгт нэг тал болж нэг нь нэхэмжлэгч, нөгөө нь хариуцагч болж жүжиг тоглож байна гэж үзэж байна. Тухайн үед Б.Тнь н.Ц-г зөвхөн бэлэглэл, худалдах худалдан авах гэрээнд төлөөлснөөс биш тухайн хууль зүйн үүднээс ямар нэгэн сонирхолгүй этгээд байгаа юм. Магадгүй өр ширэнд орж ээжээсээ байраа зараад миний өр ширийг дараад өгөөч гэж гуйсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэлцэлд оролцож байгаа хууль зүйн талаасаа итгэмжлэл нь дуусгавар болсон. Уг этгээд нь хэлцэлд төлөөлснөөрөө хариуцагч болохгүй. Тэгэхээр хариуцагч Б.Т-ын тухайд энэ хэрэгт хариуцагчаар орж ирж илтэд хууль зүйн үндэслэлгүй тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэдэг ч юм уу тайлбар өгч байгаа нь хууль бус юм.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэсэн байна. н.Ц өөрийн төлөөллөөр дамжуулж байраа худалдах хэлцэлд оролцсон. Худалдагч тал нь 2 хувийн татвар төлдөг учраас татвараас зайлсхийх зорилгоор худалдагч н.Ц болон түүний төлөөлөгч Б.Т-ын хүсэлтээр бэлэглэлийн гэрээг халхавчилж Л.Э өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс Л.Э  өөрөө   Б.Т-ыг олж ирээд, уг байрыг авна гээд, бэлэглэлийн гэрээ байгуулж байсан гэж тайлбарлаж болохгүй. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.2-т зааснаар зохигчид үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй.

Д.Т, н.Ц, Л.Э  нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Д.Т-ын хувьд шаардлагын үндэслэлээ нэлээд хольж хэллээ. Иргэний хуулийн 9, 56, 58 дүгээр зүйл гэж бүгдийг нь тайлбарлаж, хуулийн үндэслэлээ хүчин төгөлдөр бус байх гэж тайлбарлаж байна. Тэгэхээр уг хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлүүдийг хооронд нь хольж хэрэглэхгүй. Тухайн талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр байсан. Эсвэл хожим хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцогдох болсон юм уу гэдгийг 2 өмгөөлөгч байгаа учраас тодорхой тайлбарлах хэрэгтэй байх. Мөн бичгээр гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагадаа сонирхогч этгээд буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж болдог учраас Д.Т нь сонирхогч этгээд учраас уг хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл юм. н.Ц, Л.Э  нарын хооронд байгуулагдаж байгаа энэ хэлцлийн улмаас Д.Тунгалагтамирт ямар үр дагавар үүсэх байсан, ямар эрх ашиг нь хөндөгдөж байгаа вэ гэдгийг хууль зүйн талаас нь тайлбарлавал зүйтэй гэж үзэж байна. Талууд хооронд байгуулагдсан хэлцлээс ямар үр дагавар үүсэх ёстой байсан юм бэ. Тэр үр дагавар нь Д.Т-ын эрх ашиг сонирхлыг зөрчсөн байж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэнэ. Үндсэн маргааны зүйл болж байгаа 116.000.000 төгрөгийн тухайд хариуцагч Л.Э  тайлбарлаж байна. Л.Э гийн эхнэр н.Б бэр эгч дүүсийн 30-аад жилийн харилцаатай хүмүүс байсан. 2000 онд Д.Т-ын эцэг н.Д-с Л.Э, н.Б нар нь 1 өрөө байрыг худалдаж авч байсан. Тухайн үед шууд гэрээ хийгээд нэр дээрээ шилжүүлж авсан зүйл байхгүй. 2012 онд н.Байгалмаад Д.Т нь 10 дугаар хороололд байдаг объектыг зарна гэж санал болгож байсан. Л.Э, н.Б нар нь тус тусдаа бизнестэй. н.Б хувийн дэлгүүртэй гадагшаа Европ руу явж жижиг бизнес эрхэлдэг. Энэ утгаараа н.Б-тай  хамтарч хөрөнгө оруулаад уг объектыг хамтарч засч дэлгүүрээ байгуул гэсэн санал тавьж тухайн үед хөрөнгөний талаар яриад байгаа 249.000.000 төргийг н.Байгалмаа нь өөрөөсөө гаргаж байсан. Д.Т-ын зүгээс тэр 10 дугаар хороололд байгаа объектыг н.Б-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрөө дутуу тушаасан учраас 2016 онд бусдад зарсан гэж нөгөө үндсэн хэрэг яригдаад байдаг. Тэрийг л энд хольж яриад байна.Л.Э , машиныг ч хольж яриад байгаа юм. Энэ бол тусдаа асуудал юм. Сүхбаатар дүүрэг дэх хэрэгт н.Б-гийн дэлгүүрээс 100 гаруй сая төгрөгийн хувцас эд зүйл авчихсан. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа явагдаж байгаа. Мөн 10 дугаар хороолол дахь объектыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг арилгах шаардлага явж байгаа. Энэ нь н.Б, Д.Т нарын хооронд үүссэн асуудал юм. н.Б-гийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт Д.Т чиний энэ надад хөрөнгө оруулсан мөнгөнөөс танай нөхрийн худалдаж авсан 116.000.000 төгрөгийн байрнаас 75.000.000 төгрөгийг авсан биз дээ гэсэн зурвас байгаа. Тэр зурвасыг 75.000.000 төгрөгийг тодорхой нотлох баримтаар авагдсан байгаа. Энэ олон маргааны харилцааг тайлбарлалаа. Үүнээс гадна шүүхээр хэд хэдэн хэрэг шийдэгдсэн байдаг. Банк бусын асуудал шүүхээр шийдэгдсэн. Л.Э  И ББСБ нар нь эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн Д.Т-ын өөр байртай асуудал нь шүүхээр шийдэгдчихсэн. Хэд хэдэн шүүхийн маргаан явж байгаа гэхдээ маргаан болгоноо ялгаж хандвал зүгээр байна. Үнэхээр үндсэн хэрэгтэй хольж ярих гэж байгаа бол энэ хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болох байсан. Хэрвээ шүүх тусдаа асуудал байсан байна гэж үзэж байвал Д.Т хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд, мөн хариуцагч Б.Т нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Т-ын иргэний үнэмлэхний хуулбар, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ, 20102 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А.Ц-гаас Б.Т-т олгосон итгэмжлэл, Б.Т-ын иргэний үнэмлэхний хуулбар, Ү-2203003**** дугаарт бүртгэлтэй Л.Э гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Д.Т-аас С.Д-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Бэлнээр мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б.Ц-аас н.Ч-д олгосон итгэмжлэл, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Орлогын ордер, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Машин хүлээлцсэн баримт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2019/13796 дугаар “Хүсэлт шийдвэрлэх, гэрч асуух, сөрөг нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах, шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2020/10346 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШТ2020/00374 дүгээр “Гомдол хянан шийдвэрлэх тухай” тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2020/14367 дугаар “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон түүний өмгөөлөгч нарын хууль зүйн дүгнэлт, тайлбар /хх1-ийн 3-10, 27, 40-48, 50, 140-141, хх2-ийн 43-56-р хуудас/ гэсэн баримтуудыг,

Хариуцагч Л.Э гээс хариу тайлбар, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Л.Э гийн А.Х-д олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2020/10346 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 963 дугаар Улсын дээд шүүхийн тогтоол, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 448 дугаар магадлал /хх1-ийн 28,29, 32-33, 63-73-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.Т-аас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б.Т-аас Б.Б-д олгосон итгэмжлэл, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн И-ийн зарлагын баримт, 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн И ББСБ-ийн зарлагын баримт, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн И ББСБ-ийн зарлагын баримт, 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1104/12/12 тоот Зээлийн гэрээ, 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1104/12/12 тоот Барьцааны гэрээ, зээлийн гэрээний нэмэлт,  2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот И ББСБ-ийн зээлийн гэрээний сунгалт, Б.Т-ын гараар бичсэн хүсэлт, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А.Ц-аас Б.Т-т олгосон итгэмжлэл, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б.Т, Д.Т нарын талуудын тохиролцоо, 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Кассын баримт, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Л.Э-гийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /хх1-ийн 139, хх2-ийн 16-27, 63-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Т-ын тайлбар, Д.Т-ыняллагдагчаар өгсөн мэдүүлэг, Б.Т, Л.Э  нарын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 116 000 000 төгрөг хүлээлцсэн баримт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан гар утасны мессежийн зураг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00056 дугаар шийдвэр, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2021/03949 дүгээр шүүгчийн захирамж, хариуцагч Б.Т-ын хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас А.Ц-гийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Зээлийн гэрээ бүртгүүлэх тухай албан бичиг, 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ, Банкны зээл, зээлийн хүүг төлөх хуваарь, 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээ, А.Ц-гийн 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хадгаламж банкны Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан албан бичиг, А.Ц-гийн 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А.Ц-гаас А.Б-д олгосон итгэмжлэл, 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн эрх нээх гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2011/039/1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А.Ц-аас А.Б-д олгосон итгэмжлэл, А.Ц-гийн 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2012/049/1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2012/049 тоот Зээлийн эрх нээх гэрээ, зээлийн хугацаа, зориулалт, 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2012/049/2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, А.Ц-гийн 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, А.Ц-гийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7-458/1026 тоот Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гаргасан Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай албан бичиг, 16946 тоот Барьцаалбар,Л.Э гийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Кассын орлого гэх баримт, №8864 тоот А.Ц-гийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ, Б.Т-ын иргэний үнэмлэхний хуулбар,Л.Э гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А.Ц-гийн Б.Т-т олгосон итгэмжлэл, Ү-220300***** дугаарт бүртгэлтэй Л.Э гийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2282 тоо Улсын байцаагчийн дүгнэлт, Л.Э гийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2013/04/19 тоот Зээлийн гэрээ, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2013/04/19 тоот Барьцааны гэрээ, 24558 тоот Барьцаалбар, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/1042 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 770 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1051 тоот Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрий 00056 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан штаны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Д.Т-ынсэжигтнээр өгсөн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13046 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл гэсэн баримтуудыг бүрдүүлж хэрэгт хавсаргасан болно. /хх1-ийн 107-137, 158-233, 236-250, хх2-ийн 1-12, 71-115-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ “...2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, ноцтой төөрөгдсөн, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хуурч мэхлэн хийсэн хэлцэл бөгөөд орон сууцны үнэ болох 116 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т нь гэрээний нэг тал болох Б.Т-т төлсөн тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно” гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Л.Э  нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, орон сууцны бэлэглэлийн гэрээг А.Ц-тай байгуулсан, Б.Т нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, өөр хэлцлийг халхавчилж, ноцтой төөрөгдүүлж, хуурч мэхлэж хийгээгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Б.Тнь өөрийн эх А.Ц-аас олгосон итгэмжлэлийн дагуу орон сууцны бэлэглэлийн гэрээг Д.Т-ын санал болгосноор Л.Э тэй байгуулсан, орон сууцны үнийг Д.Т төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэсэн.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэг талаас А.Ц бэлэглэгч тал, нөгөө талаас хариуцагч Л.Э  бэлэг хүлээн авагч нар бэлэглэлийн гэрээ байгуулж, бэлэглэгч бэлэг хүлээн авагчийн өмчлөлд өөрийн өмчлөлийн С дүүргийн 12 хаягт байрлах 41 м.кв 3 өрөө 3 321 000 төгрөг үнэ бүхий орон сууцыг хариу төлбөргүйгээр бэлэглэхээр харилцан тохиролцсон байна. 

            Хэрэгт авагдсан 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Итгэмжлэлийг төлөөлүүлэгч А.Ц-гаас төлөөлөгч Б.Т-т 1 жилийн хугацаатайгаар С дүүргийн 12 тоот, 2203003***** улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээтэй, 41 м.кв 3 өрөө бүхий өөрийн өмчлөлийн орон сууцыг зарах, бэлэглэх, банкны зээлийн барьцаанд тавих, захиран зарцуулах үйлдэл хийх эрхийг олгожээ. 

            Зохигч талууд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг А.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-тай байгуулсан, гэрээнд талууд гарын үсэг зурсан талаараа маргаагүй болно.

 

6.Талуудын маргааны зүйл нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байна.

 

7.Хэрэгт авагдсан 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр А.Ц нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг хариуцагч Л.Э д хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, 276.2-д “эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчЛ.Э д шилжүүлсэн, хариуцагчЛ.Э гийн өмчлөлд С дүүргийн 12 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 41 м.кв талбайтай Ү-220300***** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00019**37 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна.

Дээрх бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгч Д.Т нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардаж болно” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан ноцтой төөрөгдсөн буюу хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.3.3-т заасан эрхийн талаар төөрөгдсөн, 58.3.4-т заасан тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан бусдыг хууран мэхэлсэн бол тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэдэг нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгоно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь хариуцагч Б.Т нь нэхэмжлэгчийн ББСБ-с удаа дараа зээл авсан, зээлээ төлж барагдуулахын тулд өөрийн ээжийн орон сууцыг итгэмжлэлийн дагуу зээлийн төлбөртөө өгч, зөрүү мөнгийг авсан, байрны үнэ 116 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т төлсөн, түүнд орон сууцыг шилжүүлэх хүсэл зорилготой байсан боловч нэхэмжлэгч нь хариуцагч Л.Э тэй хоорондын тооцоондоо суутгахаар шилжүүлтэл суутгаагүй учраас хариуцагч нарын байгуулсан бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлсэн, өрөндөө тооцох байтал бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан учир хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн.

Хариуцагч Л.Э  нь нэхэмжлэгчийн ББСБ-с зээл авсан боловч уг зээлийг төлж барагдуулсан, дүр үзүүлсэн буюу халхавчилж гэрээ хийгээгүй, хоорондын тооцоонд суутгах асуудал байгаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээ хийгдсэн, орон сууцны үнийг нэхэмжлэгчид төлсөн байсан учраас бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж маргасан.

Хэрэг авагдсан Д.Т-аас 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн кассын зарлагын ордероор Б.Т-т С дүүрэг 12 тоот төлбөрт 116 000 000 төгрөгийг хүлээн авсан гарын үсэг зурсан байна. Мөн “Баталгаа” гэсэн баримтад “Б овогтой Т миний бие 2012 оны 06 сарын 26-ны өдөр С дүүрэг 12 тоот байрны төлбөр болох 116 000 000 төгрөгийг хүлээн авсан болно. Баталгаа гаргасан Б овогтой Т” гэжээ.

            Гэтэл хэрэгт авагдсан Бэлэн мөнгө хүлээн авсан баримтад “...Батсайхан овогтой Тамир нь Л овогтой Э-д С дүүргийн 12 тоот 41 м.кв 3 өрөө орон сууцыг бэлэглэсэн бөгөөд ямарч нөхцөлд бэлэг буцаагдахгүй болно. Л.Э гээс 116 000 000 төгрөгийг Б.Тби хүлээн авсан” гэх баримтыг 2012 оны 6 сарын 26-ны өдөр үйлдсэн байна.

            Шүүх хуралдаанд хариуцагч Б.Т нь уг баримтын “...Л.Э-гээс 116 000 000 төгрөгийг би хүлээн авсан” гэдгийг бичээгүй гэсэн бөгөөд хариуцагч Л.Э  нь  116 000 000 төгрөгийг Б.Т-т бэлнээр өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн маргаагүй бөгөөд зөрүү мөнгийг нэхэмжлэгчид өгсөн, мөн байр өгсөн учраас уг байрны мөнгийг төлсөн гэж нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсан гэсэн.

                Дээрх баримт буюу талуудын тайлбараар 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй, уг хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон гэсэн боловч уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн өмчлөлд шилжсэн, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог бол хариуцагч нарын хооронд зөвхөн бэлэглэлийн гэрээ хийгдсэн, нэхэмжлэгч Д.Т болон хариуцагч Л.Э  нарын хооронд уг 12 тоот байрыг өглөг, авлагадаа тооцох агуулга бүхий далд гэрээ хийсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.3.3-т хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн, 58.3.4-т тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн байхыг ойлгоно.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг ноцтой төөрөгдсөн буюу хариуцагч Б.Т нь орон сууцыг өөрийн өр төлбөртөө тооцож, нэхэмжлэгч Д.Т-т шилжүүлсэн гэж тооцож, нэхэмжлэгч нь дундын өр төлбөртөө тооцож байрыг шилжүүлсэн байхад хариуцагчЛ.Э  нь өр төлбөрөө бүхэлд нь нэхэмжилсэн гэсэн.

            Мөн хэрэгт авагдсан 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Талуудын тохиролцоонд “...1.Иргэн Б.Т нь иргэн Д.Т-ын хамаарал бүхий “И ББСБ” ХХК-иас нийт 55 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлээ төлж барагдуулахын тулд С дүүрэг, 12 тоот байраа Д.Т-т 116 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцов.

2.Уг С дүүрэг 12 тоот байр нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд Б.Т нь Д.Т-аас уг байрны 116 000 000 төгрөгийг авч, уг мөнгөнөөс Д.Т-ынхамаарал бүхий “И ББСБ” ХХК-иас зээлсэн 55 000 000 төгрөгийн зээлээ төлж барагдуулж, үлдэх мөнгөөрөө Худалдаа хөгжлийн банкны зээлээ төлж барагдуулж зээлийн барьцаанд байгаа С дүүрэг, 12 тоот байраа чөлөөлж авч, уг байраа Д.Т-т шилжүүлэхээр тохиролцов” гэсэн баримтаар хариуцагч Б.Т нь орон сууцыг Д.Т-т шилжүүлэхээр тохиролцож байсан байхад хариуцагч Л.Э  нь өр төлбөртөө тооцно гэж нэхэмжлэгчийг хууран мэхлэж бэлэглэлийн гэрээг байгуулсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д  “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхлэсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхлэсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй” гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Э г орон сууцыг бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авч, өр төлбөртөө тооцно гэсэн байж тооцоогүй шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрх зөрчснөөр хууран мэхлэгдсэн гэдгийг мэдсэн гэсэн бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж заасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар эрх зөрчигдснийг мэдсэн, энэ талаар маргаж байгаа гэж тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан, зохигч талууд уг маргаан бүхий гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөртөө тооцох эсэх талаар маргаж байгаа талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00056 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 448 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/00963 дугаартай тогтоолтой Д.Б, Л.Э  нарын нэхэмжлэлтэй Д.Т-т холбогдох 404 538 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээтэй холбоотой талуудын тайлбар байдаг бөгөөд үйл баримтын талаар магадлал болон тогтоолд дүгнэжээ. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс талуудын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримтуудад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаар хоорондын өр төлбөртөө тооцох эсэх талаар маргасан байна.

 

Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхин 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2020/10346 дугаар захирамжаар Д.Т-ыннэхэмжлэлтэй хариуцагчЛ.Э , Б.Т нарт холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл буюу тус шүүхэд хянагдаж буй Л.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй Д.Т-т холбогдох 404 538 800 төгрөг гаргуулах тухай хэрэгт зохигчийн маргаж байгаа С дүүрэг, 12 тоот, Б дүүргийн ** дугаар хороо, 10 хороолол, **1 тоот, С дүүргийн  31 тоот орон сууцнууд болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаан байна гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №181/ШТ2020/00374 дүгээр тогтоолоор тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2020/10346 дугаар захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Д.Т-ынхариуцагч Л.Э, Б.Т нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Д.Б-гийн хариуцагч Д.Т-аас зээлээр авсан барааны үнэ 154 994 100 төгрөг, худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул шилжүүлсэн 99 544 700 төгрөгийг нэхэмжлэгчЛ.Э  худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн машины үнэ 150 000 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Д.Т-ын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын маргааны зүйл нь орон сууцны өмчлөх эрх бөгөөд үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тодорхойлсон тул Д.Б, Л.Э нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн талуудын хооронд үүссэн харилцаа, түүний шаардлагад хамааралгүй байна гэж үзэж, захирамжийг хүчингүй болгожээ.

Тиймээс хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй, шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байна гэж үзсэн болно.

Мөн хэрэгт авагдсан талуудын маргааны зүйл болсон 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг нэг талаас А.Ц буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.Т, нөгөө талаас хариуцагч Л.Э нар байгуулсан бөгөөд хариуцагч Б.Т-т уг гэрээг байгуулах эрх нь хэрэгт авагдсан 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А.Ц-гаас түүнд олгосон итгэмжлэлийн дагуу буюу Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж зааснаар үүссэн байна гэж үзэв.

Иймд хариуцагч Б.Т нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-д “төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй” бөгөөд итгэмжлэлээр эрх олгосон буюу үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх эрх олгосон үйл ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй.

Мөн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж зааснаар бэлэглэлийн гэрээг байгуулсан, уг бэлэглэлийн гэрээнээс үүсэх эрх, үүрэг нь үл хөдлөх эд хөрөнгийн буюу итгэмжлэлээр эрх олгогч төлөөлүүлэгч А.Ц-д бий болох юм.

Тиймээс нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь хариуцагч Б.Т-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, түүнд уг эрх үүрэг нь итгэмжлэлээр үүссэн, гэрээний зүйл болох эд хөрөнгөийн өмчлөгч нь А.Ц байна. Хэдийгээр хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч түүнд итгэмжлээр эрх олгогдсон байх тул түүний зөвшөөрлийг батлах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

 

Иймд нэхэмжлэгчийн 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр гэж тооцож болох хэлцэлд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

8.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бэлэглэлийн гэрээний зүйл болох С дүүрэг 12 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” тул орон сууцны үнийг төлсөн, мөн хариуцагч Л.Э  нь гэрээний зүйл болох орон сууцны үнийг төлсөн талаараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нь төлсөн өмчлөгч гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан урьчилсан нөхцөл  нь  нэхэмжлэгч нь өмчлөгч гэдгээ нотлохоос гадна хариуцагч уг эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж, өмчлөх эрхэд саад учруулж байгааг нотлох, мөн уг этгээд эзэмших эрхээ алдсан эсхүл хууль бус гэх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгч нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байгаагүй, өмчлөх эрх шилжсэн бэлэглэлийн гэрээг төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр гэж тооцож болох хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч Д.Т-ыг бэлэглэлийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна гэж үзэв.

            Иймд нэхэмжлэгч Д.Т-ын хариуцагч Б.Т, Л.Э  нарт холбогдуулан гаргасан 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр гэж тооцож болох хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхад 2012 оны гэрээг хүчин төгөлбөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд тооцуулахаар 2021 онд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөөлөгч нар нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байх бөгөөд 2018 онд Л.Э , өөрийн эхнэр н.Б-гийн хамтаар Д.Т-т холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн, шаардах эрх нь 2018 оноос эхлэн үүссэн энэ талаар тайлбар, шаардлагыг гаргасан нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баримтуудаар нотлогдоно гэсэн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806 050 төгрөгийг /68 100+737 950/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.3.3, 58.3.4, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т-ын хариуцагчЛ.Э , Б.Т нарт холбогдуулан гаргасан 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр гэж тооцож болох хэлцэлд тооцуулах, С дүүрэг 12 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН