Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2022/00620

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг ******* хороо Чингисийн өргөн чөлөө “*******” төвийн 5 давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* аймаг ******* сумын 11 дүгээр баг, “******* хивс” ХК-ний байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* хивс” ХК-д холбогдох

1 168 384 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхсаруул, Б.Пүрэвдорж, ******* /цахимаар/

Хариуцагчийн төлөөлөгч *******

Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа.

Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч Г.Аззаяа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* хивс” ХК-д холбогдуулан ******* аймгийн ******* сумын 10 дугаар багт байрлах тус компанийн өмчлөлийн хивсний үйлдвэрийн барилгын 2608 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслэх, ашиглуулах зэргээс олох байсан орлого  1 168 384 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхсаруул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани нь 2016 оны ******* сарын 5-ны өдөр ******* аймгийн ******* сумын 10 дугаар баг Хивсний үйлдвэрийн барилга болох 39 000 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-064003485 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Энэ үеэс эхлэн манай компани өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх үүднээс тус үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, ашиг олох гэсэн боловч “******* хивс” ХК-ийн хууль бус үйлдлээс шалтгаалан 2608 м.кв талбайг одоог болтол ашиглаж чадахгүй байна. “******* хивс” ХК-иас талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Манай компани 2018 онд “Хөрөнгийн үнэлгээний төв”-д хандаж, уг талбайг 10 жилийн хугацаанд бусдад түрээсэлсэн бол хэдий хэмжээний орлого олох байсан талаар үнэлгээ хийлгэсэн. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тус компанийн 2018 оны ******* сарын 23-ний өдрийн 28 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 10 жилийн хугацаанд 2 190 720 000 төгрөгийн орлого олох байсан гэж гарсан. Уг дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнг 10 жил буюу нийт  120  сард хувааж тооцоход нэг сард ногдох түрээсийн ажиллагаанаас олох орлого нь 18 256 000 төгрөг болж байна. Манай компани тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон 2016 оны ******* сарын 5-ны өдрөөс  2020 оны ******* сарын 5-ны өдрийг хүртэл нийт 48 сарын хугацаанд бусдад талбайг түрээслэхэд 876 288 000 төгрөг олохоор тооцоо гаргасан. Иймд ******* аймгийн ******* сумын 10 дугаар багт байрлах “*******” ХХК-ний өмчлөлийн хивсний үйлдвэрийн барилгын 2608 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлэх, ашиглуулснаас олох байсан орлого 876 288 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Мөн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байгаа. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг нэмж тооцоод 292 096 000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн ба нийт 1 168 384 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа ихэсгэсэн. Энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2016 оны ******* сарын 5-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Энэ гэрчилгээ нь 39 000 м.кв бүхий худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай талбай гэж гарсан байдаг. Энэ талбайд машинууд байрлаж байсан 5200 м.кв талбай байгаа бөгөөд энэ талбай дээр үйлдвэрийн 20 машин байрлаж байсан. Энэ 20 машины 10 машин нь “******* хивс” ХК-ийн өмч гэдэг нь шүүхээр тогтоогдсон учраас энэ 10 машин байрлаж байгаа 2608 м.кв бүхий талбайгаа бид ашиглаж чадахгүй байна. Энэ 2608 м.кв талбайг бид ашигласан бол ямар хэмжээний орлого олох байснаа тогтоолгох гэж хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ гаргуулсан. Хөрөнгийн үнэлгээний төв нь газар дээр нь тус обьект дээр ажиллаж маш үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг бид хэрэгт хавсаргаж өгсөн. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу бид энэ өмч хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж чадахгүй байна. Учир нь энэ талбай дээр байгаа тэр 10 машиныг шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөх ажиллагааг эхэлсэн байдаг. Гэхдээ 10 машиныг буулгахдаа тарааж байрлуулсан учир зөвхөн 2608 м.кв талбай бус нийт 5200 м.кв талбайг бүхэлдээ ашиглах боломжгүй болсон. Одоо энэ заалыг бүхэлд нь ашиглаж чадахгүй байна. Энэ зааланд байсан 20 машинаас Эрдэнэт хивс өөрийн өмчлөлийн машинуудаа 2018 онд аваад явсан байдаг. Одоо “******* хивс” ХК-ийн 10 машин тарааж буулгасан байдалтай байгаа учир манайх уг талбайгаа ашиглах, захиран зарцуулах хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадахгүй энэ олон жил гацаанд орсон байдалтай байгаа юм. “******* хивс” ХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс энэ талбайг ашиглуулахгүй он удаан жил болгосон асуудлаа “*******” ХХК-ийн буруугаас болсон гэж тайлбарлаж байгаа нь маш буруу юм. 2009 онд шүүхийн шийдвэр гарснаас хойш 2010 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ талбайг чөлөөлөх ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд тэр бүрт Ганцогт нь цагдаагийн газар болон бүх хуулийн байгууллагад гомдол гаргадаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хийж байгаа шийдвэр гүйцэтгэгч нарыг авлигатай тэмцэх газарт өгч шалгуулдаг байсан. Ийм байдлаар олон жил гацаанд орсоор ирсэн. Өнөөдрийн буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ч гэсэн хариуцагчийн зүгээс удаа дараа үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлөгчөө олон удаа сольсоны улмаас цаг хугацаа алдаж байгаа гэдгийг эрхэм шүүгч нар анхааралдаа авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Урьд нь бид 5200 м.кв талбайныхаа 50 хувийг ярьж байсан. Одоо бол машинуудыг тарааж байрлуулсан учраас нийт 5200 м.кв талбайн хэмжээгээрээ ярих болно. Мөн нэхэмжлэлийн дүнг нэмэгдүүлснээс хойш 1 жил өнгөрчихөөд байна. Тиймээс бид дахиад өнгөрсөн 1 жилийнхээ мөнгийг нэмж нэхэмжилнэ гэдгийг хэлмээр байна. ...“Номин тав трейд” ХХК-ийн эрхлэгч П.Бадам нь албан бичиг танайд хандаж өгөх ёсгүй байсан юм. Энэ бол алдаа гарсан байна. Тухайн үед би хаана байсан юм, би гаргаж өгөх ёстой байсан юм. Гэхдээ явуулсан бичгийн утга санаа нь зөв. Ганцогтыг чи байгаач, оролцооч гэж хэлсэн байна. Тэр үйл ажиллагаа бол манай обьектод байгаа, өөрийнхөө өмчлөлд хүрэх гэж байгаа болохоос гадны зүйлд халдсан асуудал биш юм. ...Тухайн үед Ганцогт нь 2 машиныг л босгочихвол бусад нь хамаагүй гэсэн. Хоёр машин юм бол энд байгаа хорин хэдэн машинаас тоночихвол болох уу гэхэд болно гэсэн. Тэгвэл дуртайгаа ав гэж би хэлсэн. Тэгээд эвлэрлийн гэрээ бичихдээ хоёр машины сэлбэгийг өгнө, авна гээд биччихсэн байхаар нь би  өгнө, авна гэхээр чинь заавал мөнгөөрөө худалдаж аваад авчирч өгөх болчихоод байна, тийм зүйл байхгүй, тэнд байгаа машинаас  ав, би *******од гэдэг үгийг маш тодорхой бичиж өгөхийг Одбаяр шүүгчид хэлээд тэр үгийг сүүлд нь *******од байгаа машинаас авна гэж тодорхой бичсэн. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос биш наана нь хэлэлцээд, боломжоо яриад сууж байгаа асуудлыг тэмдэглэсэн тэмдэглэлийг үндэслэл болгоод яриад байж болохгүй. Шүүхийн тогтоол нь үг, үсгээрээ хэлэгдэх ёстой. ...Ганцогт баримтуудыг ярихдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэл рүү ажлаа хийгээч, би юмыг нь суллаад өгчихмөөр байна гэж шаардсан маягтай албан бичгүүдийг дурдаад байна. Эцсийн эцэст Ганцогт шүүхийн шийдвэр гүйцэтгэл, цагдаагийн ажлыг дэмжих биш харин ч гацааж, зогсоож байсан. Харин би өдийг хүртэл дэмжиж явсан. Харин чи бол бүгдийг гацаахын тулд, доошоо хийхийн тулд ажлаа хийж байгаа хүмүүсийг бүгдийг нь авлигатай тэмцэх газар, тагнуулын газарт өгч, бүр хууль зүйн яаманд хүртэл өгч шалгуулсан. Бүгдийг нь чи айлгаж байдаг. Дандаа бүх юмыг эзэнгүй болгож байдаг. Өдий болтол 17 жил бүх асуудлыг ийм болгож байна. Тийм учраас бид нар өнөөдрийн хурлаар иргэний энэ хэргээ шийдэхгүй бол цагдаа дээр шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг энд оруулж ирвэл асуудал юу ч үгүй болно. Дахиад хэдэн жил болохыг мэдэхгүй байна...гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Улсын дээд шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу “******* хивс” компанийн өмч болох 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг ХХБанкны гэх өрөнд ******* аймгийн ШШГГазар битүүмжлэн хурааж авснаас хойш өмч хөрөнгөө хүлээж авч чадаагүй. 2009 онд “Номин холдинг” ХХК-иас талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба манай компани сөрөг нэхэмжлэл  гаргасан. Учир нь:  ******* аймгийн Сум дундын шүүхийн 64 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн 338 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Худалдаа хөгжлийн банк нь “******* хивс” ХК-ийн машиныг тоносон гэдэг нь тогтоогдохгүй байна. Харин Эрдэнэт хивс компани нь 2 машин болон бусад сэлбэг хэрэгслийг авч явсан гэдэг нь Ганболд, Сэрээтэр, Дамидмаа болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан юм. Энэ шийдвэрийн дагуу бид нар 2009 онд талбай чөлөөлөх асуудлаар “Номин холдинг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргаж 11 машинаа нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэл дээр 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 19А шийдвэрээр  Х.Одбаяр шүүгч эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. Эвлэрлийн гэрээ яагаад байгуулах болсон юм бэ гэхээр талбай чөлөөлөх асуудлыг шийдчихвэл яасан юм бэ, танайх машинаа аваад талбайг чөлөөлчих юм бол эднийх үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Харин энэ талбайг чөлөөлсөн ч гэсэн танайх  шүүхээр нэхэмжлэх эрх нь хэвээрээ байна гэж тохиролцож байсан. Тухайн үед Болдбаяр оролцогч байсан, хоёр тал тохиролцсон. Бид 2 машиныг бүтэн болгох асуудлыг тавьсан. Харин талбайг нэхэмжлэх эрх байгаа учир та нарын ажилд саад учруулахгүйгээр бид нар талбайг чөлөөлье гэж Болдбаяртай тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээнд гол тусгагдсан заалт нь манай талын зорьсон зорилт бол 2 машиныг бүтэн болгуулах, нөгөө тал талбайг чөлөөлүүлэх байсан. 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр манай 10 ширхэг машинаас дутуу эд ангийг тодорхой тогтоож өгсөн. Энэ шинжээчийн дүгнэлтийн дагуу бид 2 машиныг хүлээж авна гэсэн заалт эвлэрлийн гэрээнд оруулсан. Хэрвээ бид талбайг чөлөөлж өгвөл 2 машинаа бүтэн болгуулна, гэхдээ 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж чөлөөлнө гэсэн ийм заалтыг оруулсан. Ингээд энэ ажиллагаа явагдаж эхэлсэн. Тухайн үед Сайнбилэг гэж шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг эхэлж бид хамт үйлдвэр дээр очсон, ингээд дутуу эд ангиудаа авах талаар ярилцсан. Тухайн үед Эрдэнэт хивсийн эзэмшлийн 11 машин байсан. Тэдний машинаас авах юмнуудын тооцоог бид гаргасан. Гэтэл дээр нь тэнд байхгүй цөөн тооны эд анги үлдсэн. Үүнийг шүүхийн шийдвэр гаргах тэмдэглэл дээр тусгуулсан. Би өөрөө хивсний нэхмэлийн мэргэжилтэй хүн. Тэгэхэд эдгээр машинуудаас авах юмнуудаа авч болно, харин үлдсэн жижиг зүйлсийг олж өгөх талаар тэмдэглэл дээр тусгуулсан юм. Тэгэхэд Болдбаяр олж өгч болно. Харин  гарах зардлаа хамтран гаргана гэхэд нь би хамтрах боломжгүй, харин ямар сэлбэгийг хаанаас олж авч болохыг зөвлөж болно гэж тэмдэглэл дээр тусгуулаад эвлэрлийн гэрээ хийсэн. Гэтэл эвлэрлийн гэрээг гүйцэтгэх явцад нөгөө байхгүй эд ангиудыг тоолж эхэлсэн. Үүнд утасны дамар, рафир гэх мэт зүйл байхгүй байна. Эдгээр зүйлсийг олж ирэхгүй бол машин ажиллахгүй. Яагаад гэвэл нөгөө тал хоёр машиныг бүтэн болгож ажиллуулна гэсэн үүрэг хүлээсэн байсан. Ингээд боломжгүй байгаа 2, 3 жижиг зүйлийг олж өг, бусдыг нь танай машинаас авч болно гэж тэмдэглэлдээ тусгуулж байсан юм. Гэтэл Болдбаяр эвлэрлийн гэрээнд дотор байгаа машинаас л эд ангиа ав гэсэн. Үүнээс болоод эвлэрлийн гэрээ хийгдэх боломжгүй болж ажиллагааг түдгэлзүүлсэн. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга бичиг өгөхдөө 2 машиныг бүтэн болгох ажиллагаа бүтэлгүй болсон, “Номин холдинг” ХХК үүргээ биелүүлэх боломжгүй болсон, тиймээс уг ажиллагааг түдгэлзүүлсэн гэсэн. Ингээд Сайнбилэг гэдэг хүнээс Дорждэрэм гэдэг хүн гүйцэтгэлийн ажиллагааг авсан. Одоо энэ хүн “Номин холдинг” ХХК-д ажиллаж байгаа. Дорждэрэм тухайн үед талбайг чөлөөл гэж хэлэхэд нь би эвлэрлийн гэрээнд хоёр тал тэнцүү эрх, үүрэг хүлээдэг учир хамт үүргээ биелүүлнэ гэсэн. Манайх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тулгалтаа хийнэ, эднийх машиныхаа эд ангийг бүрэн болгоно гэж хэлсэн. Гэтэл Дорждэрэм тийм зүйл байхгүй, эндээс авах зүйл байхгүй бол танай машиныг буулгана гээд буулгаж эхэлсэн. Ингээд өөрийн сайн дураар зөвхөн манай ажиллагааг хийж эвлэрлийн гэрээг зөрчиж эхэлсэн. Энэ үед би Одбаяр шүүгчид шүүхийн шийдвэр дэх эвлэрлийн гэрээгээ тайлбарлаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Одбаяр шүүгч шүүхийн шийдвэр биелүүлж байгаа газар нь өөрсдөө тайлбарлуулах хүсэлт гаргадаг юм, нөгөө байгууллага чинь хүсэлтээ өгөхгүй байна. Тийм учраас шийдвэр гүйцэтгэгчдээ тайлбар гаргуулах хүсэлтээ өгнө үү гэж хэл гэсэн. Би Дорждэрэмд энэ асуудлыг хэлэхэд ...тийм зүйл байхгүй, бид нар тайлбарлуулах хүсэлгүй байна гэсэн. Эвлэрлийн гэрээ бол хоёр тал адилхан эрх, үүрэгтэй, яагаад зөвхөн манай ажиллагааг явуулаад байгаа юм бэ гэхэд манай машинуудыг талд нь хүртэл Номин хэрлэн компанийн ажилчид буулгасан. Машинуудыг хамаагүй буулгаж байсан. Тухайн үед нь би энэ машинууд их эмзэг эд зүйл, ингэж хамаагүй мэргэжлийн бус хүн буулгадаггүй юм, эвдэрч хэмхэрдэг юм гэхэд хүлээж авахгүй шууд л буулгасан. Ингэж буулгачихаад дараа нь талбайг чөлөөлөх ажилд орно гэхэд нь би анхааруулсан. Талбайг чөлөөлөх явцад 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээс хойш дахин эд анги дутах юм бол чи хариуцна шүү гэж анхааруулсан. Ингээд Дорждэрэм талбай чөлөөлөх ажлаа зогсоогоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй удаж байгаад манай компани тойргийнхоо УИХ-ын гишүүн, Засгийн газарт гомдол гаргаж байгаад ажиллагааг 2017 онд эхлүүлэхээр болсон. Эднийх бол дандаа талбай чөлөөл л гэдэг болохоос шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шаардлага тавьдаггүй. 2017 онд Амаржаргал гэж ахлах шийдвэр гүйцэтгэгч эвлэрлийн гэрээг гүйцэтгэх талаар Болдбаярын хамт уулзалт хийж аль аль нь үүргээ биелүүл гэж 2 талд үүрэг өгсөн. Болдбаяр биелүүлж чадахгүй, танай машинд өгөх эд анги байхгүй байна гэдэг ганц тайлбар хэлдэг байсан. Амаржаргал нь “эвлэрлийн гэрээг биелүүлэх боломжтой байна, гэхдээ хоёр тал тэнцүү үүрэг хүлээнэ гэсэн. Хэрвээ “Номин холдинг” ХХК үүргээ биелүүлэхгүй, сэлбэгээ гаргуулж чадахгүй бол мөнгөн төлбөрөөр гаргуулах бүрэн боломжтой байна” гэсэн албан бичгийг Анхтуяа гэдэг шийдвэр гүйцэтгэгчид явуулсан боловч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг Анхтуяа нь энэ албан бичгийн хариуг өгөөгүй. Дараа нь Амаржаргал дахиад албан бичиг явуулсан. 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн дагуу тулгалтыг хий, машинуудыг үнэлэх боломжтой, үнэлгээг манайх хийх болно. Яагаад гэвэл байшин барилгыг мөнгө болгож болдог, мөнгийг бас байшин барилга болгож болно. Ийм албан бичиг явуулаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд заагдсан машинуудыг тулгах ажиллагаа хийгдэхээр болсон. Ажиллагаа хийх явцад Амаржаргал шийдвэр гүйцэтгэгч ажлаас чөлөөлөгдөж Цэрэнханд гэж хүн ирсэн. Цэрэнханд нь өмнө шийдэгдсэн байсан эвлэрлийн гэрээнд заагдсан шинжээчийн дүгнэлтийн дагуу тулгалт хийх ажлыг болиод танай бүтэн болох 2 машинд чинь л тулгалт хийж өгнө, үлдсэн 8 машинд хийхгүй, та талбайгаа чөлөөл гэсэн шийдвэрийг амаар өгсөн. Эвлэрлийн гэрээнд заагдсан хоёр талын үүргийг биелүүлье, шинжээчийн дүгнэлтийн дагуу тулгалтаа хийлгүүлж байж талбайг чөлөөлнө гэж гомдлыг би гаргаад бүх машинд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болсон. Ингээд Уртнасан шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 9 дүгээр сард 3 хүний бүрэлдэхүүнтэй /Даваасүрэн, Батхүү, дулааны цахилгаан станцын нэг инженер байсан/ шинжээч томилох тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу шинжээч нар үйлдвэрт ороход 2009 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас лацадсан хэвээр байсан. Лацыг онгойлгож ороод шинжилгээ хийж эхэлсэн. Энэ үед ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байсан. Харин “Номин тав трейд” ХХК гэсэн толгойтой, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дугаартай “Номин тав трейд” ХХК-ийн ******* салбарын эрхлэгч П.Бадам гэсэн бичиг явуулсан байдаг. Энэ бичигт манай байгууллагын нэр  дээр байгаа “******* хивс” ХК-ийн 10 машиныг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буулгах тул танай байгууллагаас гэрчээр оролцож туслалцаа үзүүлнэ үү гэж бичээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан байсан. Дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “******* хивс” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ганцогт танаа, ******* номин бизнес төвийн агуулахад байрлах таны өөрийн өмчлөлийн 10 ширхэг машиныг буулгахад байлцана уу гэсэн албан бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Цэрэнханд надад ирүүлсэн. Энэ бичгээр шууд буулгахаар шийдчихсэн байсан, уг нь ажиллагаанд байгаа битүүмжтэй зүйл шүү дээ. Манай зүйлийг ачих магадлалтай байна гэж мэдээлэл өгсний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр буюу яг маргааш нь би “******* хивс” ХК-аас 13 тоот албан бичгээр Цэрэнхандад гомдол хүргүүлсэн. Энэ гомдлын агуулга нь 10 машинд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч Амаржаргал, Уртнасан нар гүйцэтгэх бичиг үйлдэж байсан. Цэрэнханд нарын хууль бус үйлдлээр 2 машинд шинжээч томилохоор болсон. Гэтэл одоо Х.Одбаяр шүүгчийн 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр талбайг чөлөөлнө гэсний дагуу 10 машинд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болсон. Ийм учраас 19А шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явагдаж байгаа учраас бид дараах шаардлагыг гаргасан. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр машин буулгах үйл явцтай танилцахад мотортойгоо үлдсэн бүрэн бүтэн 3, 4 тоот машинууд байна. Яагаад гэвэл тэнд байгаа босоо машинууд нь бүгд Эрдэнэт хивс болон Номин холдинг компанийн машинууд үлдсэн байсан. Манай машинуудыг газар энд тэнд тараагаад хаячихсан байсан. Тийм учраас эвлэрлийн гэрээнд зааснаар бүтэн шахуу 3, 4 тоот машинуудыг авья, бүтэн шахуу гэдэг нь бараг ажиллахад бэлэн, ганц нэг жоохон эд зүйлс нь дутуу байгааг хэлээд байгаа юм, энэ машинуудыг эвлэрлийн гэрээнийхээ дагуу авъя, үлдээж өгнө үү гэсэн. Тэгээд 3, 4 тоот машинуудад Номин холдинг ХХК-ийн бусад машинуудаас авч сэлбэхэд эвлэрлийн гэрээнд заагдсан 2 ширхэг “Техтима-4312” маркын машин бүрэн бүтэн болох боломжтой байна гэж анхааруулж хэлсэн, ...талбай чөлөөлөх ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн. 3 өдрийн дотор ийм хуйвалдаан явагдаж бүх машиныг буулгаад явуулчихсан. Энэ ажиллагааг хийгээд дууссаны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гарч дууссан. Энэ шинжээчийн дүгнэлтээр машинууд тоногдож, бүрэн бүтэн болох боломжгүй болсон байна, 2006 оны 10 дүгээр сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг машин тус бүрээр харьцуулаад дээрх дүгнэлтээс хойш нэмж алдагдсан зүйлийг гаргаж ирсэн. Нөгөө машины нийт дээд талын 8 рам, хөлнүүд нь бүгд алга болсон. Ингээд тэр дотор байдаг хэрэгцээтэй болох үлдсэн сэлбэгүүдийг бүгдийг нь нэмж ачаад явсан. 300 кг-аас 1 тонн гарангийн хэмжээтэй зүйлсийг авч явсан. Үүнийг зөвхөн кранаар авч явдаг. Үүний дараа ажиллагааг зогсоочихсон байсан. Ингээд бид үлдсэн машинаа тулгалт хийгээд авъя гэсэн албан бичиг явуулахад 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 19А эвлэрлийн гэрээний ажиллагааг сэргээсэн. Энэ үйл явцтай хамт шинжээчийн дүгнэлт гарснаас хойш нөгөө машинуудыг нэмж ачаад явсан учраас бид цагдаад 2019 оны 4 дүгээр сард хандаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд  шалгаж эхэлсэн ба дахиад шинжээчийн дүгнэлт гарсан. Яагаад гэвэл өмнөх шинжээчийн дүгнэлтээр зарим деталь эд ангиудын размер зэргийг нарийвчилж тавиагүй байсан учраас нарийвчилсан шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Цагдаагаас нэмж алдагдсан буюу 2018 онд лацадсан хаалгыг нээж орсноос хойш алдагдсан эд ангиудын үнэлгээг гаргуулсан. Энэ ажиллагаа одоог хүртэл эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээгдээд дараа нь бид цагдаагийн газар, Ууганбаатар прокурор, Хосбаяр прокурор, мөрдөгч Одхүү нартай уулзсан. Тэгэхэд танай машинуудын байшин доторх цагдаагийн ажиллагаа дууссан, нотлох баримтууд бүгд авагдаад шинжээчийн дүгнэлт гарсан учраас байшин дотор байгаа өөрийнхөө машиныг авч болно гэж амаар хариу өгсөн.  Ингээд ажиллагааг сэргээх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх газарт мөн л өгсөн. Тэр үед Намсаманд гэдэг шийдвэр гүйцэтгэлийн даргатай уулзсан. Намсаманд дарга хэлэхдээ бид нар та нарын юмыг гаргаж өгч болно, харин энэ Номин компани иймэрхүү асуудал яриад жижиг компаниудыг маш их хохироодог асуудал гаргадаг. Тиймээс та эрүүгийн хэрэг үүсчихээд явж байгаа юмыг дуусгахгүйгээр авбал дараа нь дахиад шинжээч томилно гэдэг асуудал гаргавал яах вэ гэсэн. Тэгээд сэргээсэн ажиллагааг түдгэлзүүлж 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түдгэлзүүлсэн тогтоол гаргасан. Бид нарын хувьд бол юмаа авах сонирхолтой байсан. Бид нар өөрсдөө хувьцаат компанийн үйл ажиллагаа явуулдаг учир санхүүгийн зохицуулах хорооноос түргэн үйл ажиллагаагаа явуулахыг шаарддаг. Ингээд Загджав даргад ...эрүүгийн хэрэг дуустал хэдэн жил үргэлжлэх байх, бид яаралтай юмаа авъя, ажиллагааг сэргээж өгөөч гэсэн гомдол гаргасан. Тэгээд Анхтуяа, Өнөрцэцэг гэж шийдвэр гүйцэтгэгч нар уулзаад 19А шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаа хэрхэн явуулах талаар харилцан тохиролцоод үнэлгээгээ тогтоолго гэсэн үүрэг өгсөн. Харамсалтай нь Намсаманд дарга ажлаасаа халагдаад Дашдаваа захирал ирээд ажиллагааг зогссон. Ингээд одоо болтол түдгэлзүүлсэн явж байгаа. Миний бие дахиад Баатарчулуун даргад сэргээх ажиллагааг явуулж өгнө үү гэсэн албан бичиг өгсөн боловч ...ажиллагааг сэргээх ажил явуулж өгнө, прокурор руу бичиг өгөөд прокуророос ачиж болно гэсэн бичгээ авъя, тэгээд танай хэргийг сэргээж өгнө гэж явж байгаад тэтгэвэрт гараад явчихсан. Харамсалтай нь намайг хуурсан юм билээ. Мэдүүлэг өгөхдөө дандаа эсрэг мэдүүлэг өгсөн байсан. Би бол машинаа татах ажлаа байнга хийж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Намсаманд дарга, Амаржаргал зэрэг сайн хүмүүс таарч ажиллагааг хийж өгье гэсэн боловч тэр хүмүүс нь дандаа ажлаасаа халагдчихдаг, дараагийн хүмүүс нь орж ирээд ажиллагааг зогсоодог. ...Ийм байдлаар одоог хүртэл манайх машинаа авах гээд хүсэлт гаргаад ажиллагаа хийлгэх гээд явж байгаа. 19А шүүхийн шийдвэр дээр шүүхийн тайлбарыг гаргуулж чадахгүй Дорждэрэм явсаар байгаад сүүлд Амаржаргал шүүхээр тайлбар гаргуулсан. Энд Ганчимэг шүүгчийн тайлбар байгаа. Энэ тайлбарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэл бүр ойлгохгүй байгаа. Яагаад гэвэл ойлгохыг хүсэхгүй байгаа юм. ...Одоо бид прокурорт хүсэлт гаргасан. Танай байгууллагаас дотор байгаа эд ангиудыг шалгаж дуусаад шинжээчийн дүгнэлт гарчихсан, манай ажиллагаа дууссан гэсэн учраас энэ ажиллагааныхаа талаар тайлбар буюу “******* хивс” ХК машин, эд ангийг авахад татгалзах зүйлгүй гэсэн хариугаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгнө үү гэсэн албан бичгийг гаргасан. Энэ талаарх холбогдох албан бичгүүдийг танайд нотлох баримтаар өгчихсөн байгаа. Ийм байдлаар ажиллагаа хийхийн тулд маш олон удаа албан бичиг өгөөд явж байгаа. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зөвхөн нэг талын буюу манай буулгах ажиллагааг хийчихээд Номингийн ажиллагааг ерөөсөө хийж өгөхгүй байна. Ажиллагаа хийж болохгүй байна, 2 машин бүтэн болохгүй байна гээд өмнө нь түдгэлзүүлсэн, одоо бол эрүүгийн хэрэг дууссаны дараа ажиллагаа хийж өгнө гэсэн зүйл яриад түдгэлзүүлчихээд явж байна. Ийм үндэслэл байгаад байхад буюу нэг гараараа эрүүгийн хэрэг үүсгэчихээд нөгөө гараараа иргэний журмаар манайхаас мөнгө нэхэмжлээд байна гэдэг бол маш том ашиг сонирхол явагдаж байна гэж үзэж байна. Ямар нэгэн аргаар шүүхийн шийдвэр гаргуулах хүсэл сонирхол “*******” ХХК-д байна. “*******” ХХК нь 2016 онд байшингийн эзэн болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд 2016 онд “Номин тав трейд”-ийн буюу Болдбаярын эхнэр Бадам гэж хүн хүсэлт өгсөн байгаа. Тэгэхээр энэ байшин дотор байгаа хөрөнгийг, гэрээний бус үүргээр хүний өмчийг хамгаалах үүрэг нь анхнаасаа шүүх дээр явж байсан. Тийм учраас хүний өмчийг “*******” ХХК нь “Номин тав трейд” юмуу, “Номин холдинг” ХХК-аас шилжүүлж авчихаад, худалдаж аваагүй шүү дээ. Ийм байдлаар хамт явчихаад одоо манайхаас юу нэхээд байгаа юм. Өөрөө харин манай өмч хөрөнгөд саад учруулж, алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Харуул хамгаалалт нь “*******” ХХК-ийнх байдаг. Энэ ******* нь “Номин тав трейд” ХХК, “Номин холдинг” ХХК, “*******” ХХК гэсэн 3 компанид яваад байдаг. Ийм байж манайхаас юу нэхээд байгааг би гайхаж байна. Эдний эзэмшлийн эд хөрөнгөд байгаа манай машин 2018 оноос алдагдсан байдаг. Яагаад гэвэл лацтай байж байгаад 2018 онд шинжээчийн дүгнэлт гаргахдаа лацыг авсан. Тийм учраас эдний нэхэмжлээд байгаа асуудалд харин бид нар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой боловч эрүүгийн хэрэг дуусаагүй болохоор болохгүй байна. Байран дотор байсан юмнаас алдчихсан. Хэдийгээр тэр асуудлыг бид “Номин холдинг” ХХК-тай холбож байгаа боловч байрны эзэн бол гарцаагүй үүрэг хариуцлагаа өвлөж авсан байх ёстой. Аливаа нэгэн эрх, үүрэг тэгж л шилжигддэг. Тэр дотор байгаа зүйлийн хадгалалт, хамгаалалтыг бүгдийг хариуцах ёстой байдаг. Ингээд ажиллагаа дуусаагүй байгаа зүйлийг нэхэмжлээд байгаа учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны ******* сарын 05-ны өдрийн 000389105 дугаартай гэрчилгээний хуулбар, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 000040395 дугаартай гэрчилгээ, “******* хивс” ХК-д мэдэгдэл хүргүүлсэн тухай албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2018 оны ******* сарын 23-ны өдрийн 98 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, итгэмжлэл олгосон тухай 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4-12/378, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4-12/160, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 4-12/374 дугаартай албан бичиг,  “Вендо” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр  дугаар сарын 17-ны өдрийн Р21-95 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг,

Хариуцагч талаас: “******* хивс” ХК-иас ******* аймгийн Цагдаагийн газарт 2019 оны 7 дугаар сард гаргасан албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 06/07 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 06/08 дугаар тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 000149369 дугаартай гэрчилгээний хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дугаартай “******* хивс“ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, “Номин холдинг” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан гомдол, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 279******* “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татах тухай” шүүгчийн захирамж,  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаар шүүхийн тогтоол, ******* аймаг дахь ******* сумын шүүхийн шүүгч Х.Одбаярын Д.Дамдимааг гэрчээр асуусан тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 1******* сарын 14-ний өдрийн 191 дүгээр “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүхийн тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар шүүхийн тогтоол болон 514 дүгээр шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 551 дүгээр магадлал, “Номин Холдинг” ХХК, “*******” ХХК-ийн ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, “Номин холдинг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* аймгийн ******* сумын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ, ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Т.Амаржаргалаас 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх албаны бүс хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Д.Анхтуяад хаягласан албан бичиг,  2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “******* хивс” ХК-ийн ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан албан бичгийн хариу,  2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас  “Номин холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Сайнбатад хандсан албан бичиг, “******* хивс” ХК-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Э.Цэрэнхандад хандсан 2018 оны 9 дүгээр сарын 04 болон 9 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг,  2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Шинжээч томилох тухай” шийдвэр гүйцэтгэгч О.Уртнасангийн тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,  “Номин тав трейд” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 84 тоот албан бичиг,  ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “******* хивс” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ******* танаа гэсэн мэдэгдэх хуудас,  2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/16 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тогтоол,  “******* хивс” ХК-иас 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, “Номин Холдинг” ХХК-ийн тус нэхэмжлэлд гаргасан сөрөг нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3477 дугаартай “Шүүхийн даалгавар биелүүлэх тухай” захирамж, гэрч Б.Дугармаа, Л.Түвдэнням нарын мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлттэй холбоотой фото зургууд,  “******* хивс” ХК-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавт хандан 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гаргасан 55 тоот гомдол,  “******* хивс” ХК-иас ******* аймгийн хяналтын прокурор Э.Хосбаярт хандан 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гаргасан 03 тоот хүсэлт, “******* хивс” ХК-иас  ******* аймгийн Прокурорын газарт хандсан 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 28 тоот гомдол, ******* аймгийн Цагдаагийн газраас 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “******* хивс” ХК-д явуулсан хариу албан бичиг, ******* аймгийн ******* сумын шүүхийн шүүгчийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19А дугаар захирамж, иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ЕШ2017/00439 дугаартай “Гүйцэтгэх баримт бичгийн агуулгыг тайлбарлах тухай” Ерөнхий шүүгч С.Ганчимэгийн захирамж зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх: Хариуцагчийн хүсэлтээр ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс үзлэг хийсэн тухай 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн тэмдэглэл,  фото зураг /87-9******* хуудас/, мөн Цагдаагийн газраас 18210072*******тай эрүүгийн хэргээс  2018 оны 1******* сарын 8-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 4485 дугаар мөрдөгчийн тогтоол, “******* хивс” ХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмжид хийсэн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /94-108/, Хөрөнгө үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 54-0*******тай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 4 дүгээр сарын 8-ний өдрийн 5/53 дугаар болон 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4/51 дугаартай ******* аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4/31 дугаартай “Хүсэлтийг бүрэн хангах тухай” прокурорын тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, “******* хивс” ХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий прокурор Т.Ууганбаатарт хандан гаргасан гомдол, “******* хивс” ХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, “******* хивс” ХК-иас ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 11 тоот хүсэлт гаргуулсан,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон тухай тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШТ2020/00024 дугаартай шүүхийн тогтоол, шинжилгээ хийхээс татгалзсан тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 4720 дугаартай албан бичиг, хариуцагчийн хүсэлтээр гэрч О.Уртнасан, Э.Дорждэрэм, Л.Баатарчулуун нарыг асуусан тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилсон тус шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 138/ШЗ2021/0011*******тай захирамж, “Вендо” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Р21-80 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг бүрдүүлэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* хивс” ХК-д холбогдуулан ******* аймгийн ******* сумын 10 дугаар багт байрлах тус компанийн өмчлөлийн хивсний үйлдвэрийн барилгын 2608 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслэх, ашиглуулах зэргээс олох байсан орлого  1 168 384 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж оролцсон.

Харин хариуцагч “******* хивс” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 165 486 777 төгрөгийг хангаж, 1 002 897 223 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2016 оны ******* сарын 5-ны өдөр ******* аймгийн ******* сумын 10 дугаар баг Хивсний үйлдвэрийн барилга болох 39 000 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-064003485 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Энэ талбайн 5200 м.кв талбай дээр үйлдвэрийн 20 машин байрлаж байсан бөгөөд 10 машин нь “******* хивс” ХК-ийн өмч гэдэг нь шүүхээр тогтоогдсон. Энэ талбай дээр байгаа 10 машиныг шүүхийн шийдвэрийн дагуу буулгасан боловч бүгдийг тарааж байрлуулсан учир зөвхөн 2608 м.кв талбай бус нийт 5200 м.кв талбайг бүхэлд нь ашиглах боломжгүй болсон.  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу бид энэ өмч хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж чадахгүй байна. “******* хивс” ХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс энэ талбайг ашиглуулахгүй он удаан жил болгосон асуудлаа “*******” ХХК-ийн буруугаас болсон гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. 2009 онд шүүхийн шийдвэр гарч, 2010 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ талбайг чөлөөлөх ажиллагаа явуулж эхлэх бүрт цагдаагийн газар болон бүх хуулийн байгууллагад гомдол гаргадаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хийж байгаа шийдвэр гүйцэтгэгч нарыг авлигатай тэмцэх газарт өгч гомдол гаргадаг байсан. ...“******* хивс” ХК-иас талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Манай компани 2018 онд “Хөрөнгийн үнэлгээний төв”-д хандаж, уг талбайг 10 жилийн хугацаанд бусдад түрээсэлсэн бол хэдий хэмжээний орлого олох байсан талаар үнэлгээ хийлгэсэн. Тус компанийн 2018 оны ******* сарын 23-ний өдрийн 28 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 10 жилийн хугацаанд 2 190 720 000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж гарсан. Уг дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнг 10 жил буюу нийт  120  сард хувааж тооцоход нэг сард ноогдох түрээсийн ажиллагаанаас олох орлого нь 18 256 000 төгрөг болж байна. Манай компани тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон 2016 оны ******* сарын 5-ны өдрөөс  2020 оны ******* сарын 5-ны өдрийг хүртэл нийт 48 сарын хугацаанд бусдад талбайг түрээслэхэд 876 288 000 төгрөг олохоор тооцоо гаргасан. ...Мөн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг нэмж тооцоход 292 096 000 төгрөг гарсан бөгөөд нийт 1 168 384 000 төгрөгийг хохиролд нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: ...2009 онд “Номин холдинг” ХХК-иас талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба манай компани сөрөг нэхэмжлэл гаргаж 11 машинаа нэхэмжилсэн. Энэ иргэний хэрэгт  2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19А дугаартай эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарсан. ...Уг эвлэрлийн гэрээнд гол тусгагдсан заалт нь манай тал 2 машиныг бүтэн болгуулж авах, нөгөө тал талбайг чөлөөлүүлэх байсан. Гэхдээ талбайг чөлөөлөхдөө 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн “10 ширхэг машины дутуу эд ангийг тодорхой тогтоож өгсөн” шинжээчийн дүгнэлтийн дагуу бид хоёр машиныг хүлээж авна гэсэн заалтыг эвлэрлийн гэрээнд оруулсан. ...эвлэрлийн гэрээг гүйцэтгэх явцад дутуу эд ангийг олохгүй бол машин ажиллах боломжгүй болсон. Тэдний машинд байхгүй дутуу эд ангийг олж өг гэсэн шаардлагыг тавихад Болдбаяр эвлэрлийн гэрээнд дотор байгаа машинаас л эд ангиа авахаар заасан, байгаа машинаас эд ангиа ав гэсэн. Үүнээс болж маргаан гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх боломжгүй болж түдгэлзүүлсэн.

...Сайнбилэгийн ажлыг Дорждэрэм шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч зөвхөн талбай чөлөөлөх ажиллагааг хийж манай машинуудыг талд нь хүртэл Номин хэрлэн компанийн ажилчдаар буулгуулсан. Машинуудыг буулгачихаад дараа нь талбайг чөлөөлөх ажилд орно гэхэд нь би “...талбайг чөлөөлөх явцад 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээс хойш дахин эд анги дутах юм бол чи хариуцна шүү” гэхэд шийдвэр гүйцэтгэгч Дорждэрэм талбай чөлөөлөх ажлаа зогсоогоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн.

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй удсан учир манай компани гомдол гаргаж байгаад ажиллагааг 2017 онд эхлүүлэхээр болсон. 2017 онд Амаржаргал, дараа нь Цэрэнханд гэж шийдвэр гүйцэтгэгч нар ажиллагаа хийсэн. ...Уртнасан шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 9 дүгээр сард 3 хүний бүрэлдэхүүнтэй /Даваасүрэн, Батхүү, дулааны цахилгаан станцын нэг инженер байсан/ шинжээч томилох тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу шинжээч нар үйлдвэрт ороход 2009 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас лацадсан хэвээр байсан. Лацыг онгойлгож ороод шинжилгээ хийж эхэлсэн. Энэ үед ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байсан.

Харин “Номин тав трейд” ХХК гэсэн толгойтой, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дугаартай “Номин тав трейд” ХХК-ийн ******* салбарын эрхлэгч П.Бадам гэсэн бичиг явуулсан байдаг. Энэ бичигт манай байгууллагын нэр  дээр байгаа “******* хивс” ХК-ийн 10 машиныг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буулгах тул танай байгууллагаас гэрчээр оролцож туслалцаа үзүүлнэ үү гэж бичээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан байсан. Дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “******* хивс” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ганцогт танаа, ******* номин бизнес төвийн агуулахад байрлах таны өөрийн өмчлөлийн 10 ширхэг машиныг буулгахад байлцана уу гэсэн албан бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Цэрэнханд надад ирүүлсэн. Манай зүйлийг ачих магадлалтай байна гэж мэдээлэл өгсний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би “******* хивс” ХК-аас 13 тоот албан бичгээр Цэрэнхандад гомдол хүргүүлсэн.

...19А дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явагдаж байгаа учраас бид дараах шаардлагыг гаргасан. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр машин буулгах үйл явцтай танилцахад мотортойгоо үлдсэн бүтэн шахуу 3, 4 тоот машинууд байна. Яагаад гэвэл тэнд байгаа босоо машинууд нь бүгд Эрдэнэт хивс болон Номин холдинг компанийн машинууд үлдсэн байсан. Манай машинуудыг газар энд тэнд тараагаад хаячихсан байсан. Тийм учраас эвлэрлийн гэрээнд зааснаар бүтэн шахуу 3, 4 тоот машинуудыг авья, ...3, 4 тоот машинуудад Номин холдинг ХХК-ийн бусад машинуудаас авч сэлбэхэд эвлэрлийн гэрээнд заагдсан 2 ширхэг “Техтима-4312” маркын машин бүрэн бүтэн болох боломжтой байна, ...талбай чөлөөлөх ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн. 3 өдрийн дотор ийм хуйвалдаан явагдаж бүх машиныг буулгаад явуулчихсан. Энэ ажиллагааг хийгээд дууссаны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гарахдаа машинууд тоногдож, бүрэн бүтэн болох боломжгүй болсон байна, 2006 оны 10 дүгээр сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг машин тус бүрээр харьцуулаад дээрх дүгнэлтээс хойш нэмж алдагдсан зүйлийг гаргаж ирсэн.

Энэ үйл явцтай хамт шинжээчийн дүгнэлт гарснаас хойш нөгөө машинуудыг нэмж ачаад явсан учраас бид цагдаад 2019 оны 4 дүгээр сард хандаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд  шалгаж эхэлсэн ба дахиад шинжээчийн дүгнэлт гарсан. Цагдаагаас нэмж алдагдсан буюу 2018 онд лацадсан хаалгыг нээж орсноос хойш алдагдсан эд ангиудын үнэлгээг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн боловч эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй гэдэг шалтгаанаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол гаргасан. Бид нарын хувьд бол машинаа авах сонирхолтой байсан. ...Нэхэмжлэгч байгууллага өөрөө манай өмч хөрөнгөд саад учруулж, алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Харуул хамгаалалт нь “*******” ХХК-ийнх байдаг. Эдний эзэмшлийн эд хөрөнгөд байгаа манай машин 2018 оноос алдагдсан. Яагаад гэвэл лацтай байж байгаад 2018 онд шинжээчийн дүгнэлт гаргахдаа лацыг авсан. Тийм учраас эдний нэхэмжлээд байгаа асуудалд харин бид нар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой боловч эрүүгийн хэрэг дуусаагүй болохоор болохгүй байна. ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй байгаа зүйлийг нэхэмжлээд байгаа учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэж тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1. ******* аймгийн ******* сумын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19А дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:

            “Номин холдинг” ХХК-ийн зүгээс хүлээх үүрэг, эрх

            - Хивс нэхэх зориулалт бүхий 2 машины эд ангийг ******* аймаг дахь өөрийн компанийн өмчлөлийн машинуудад байгаа эд ангиудаас авахад татгалзахгүй өгөх

            - Туслах ажилчнаар хангах /1 хүнийг 2 машин бүрэн ажиллуулах боломжит хугацаанд өөрийн зардлаар ажиллуулах/  үүргийг хүлээнэ.

            - 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор талбайг чөлөөлж өгсөн байхыг шаардах.

            “******* хивс” ХК-ийн зүгээс хүлээх үүрэг, эрх

            - Техникийн мэргэжлийн хүнээ ажиллуулах /өөрийн зардлаар/

            - 2 машины эд анги, сэлбэг хэрэгслийг бүрдүүлж 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор машинуудыг гаргаж, талбайг чөлөөлсөн байх үүргийг хүлээнэ.

            -Хивс нэхэх зориулалт бүхий 2 машины эд ангийг “Номин холдинг” ХХК-ийн ******* аймаг дахь аль ч машинаас гаргуулан авахыг шаардах эрхтэй гэж заасан байна.

            2. Дээрх шүүгчийн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ захирамжийн дагуу үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2010 оноос эхлэн одоог хүртэл үргэлжилж байгаа болох нь тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч тал нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр манай компани нь хивс нэхэх зориулалт бүхий 2 машины эд ангийг ******* аймаг дахь өөрийн компанийн өмчлөлийн машинуудад байгаа эд ангиудаас бүрдүүлж өгөх үүргийг хүлээсэн, энэ үүргээ биелүүлэх гэхээр хариуцагч ******* нь манай машинуудад байхгүй эд ангийг бүрдүүлж өгөхийг шаардаж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулдаггүй байснаас манай компани өөрийн өмчлөлийн талбайгаа ашиглаж чадахгүй хохирол учирсан ...гэж,

            харин хариуцагч тал нь шүүгчийн захирамж болон шүүх хуралдааны явцад тэмдэглэгдсэн тэмдэглэлээс “Номин холдинг” ХХК нь өөрийн хөрөнгөөр хивс нэхэх зориулалт бүхий 2 машины эд ангийг бүрдүүлж өгөх үүрэг хүлээсэн, энэ үүргээ биелүүлээгүйгээс манай компани талбай чөлөөлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон... гэж тус тус маргадаг.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ******* аймгийн ******* сумын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19А дугаартай шүүгчийн захирамжийн дагуу үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хариуцагч “******* хивс” ХК нь 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор машинуудыг гаргаж, талбайг чөлөөлсөн байх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь хивс нэхэх зориулалт бүхий 2 машины эд ангийг бүрдүүлж өгөх үүргээ нөгөө тал биелүүлээгүйгээс манай компани талбайг чөлөөлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон...гэж тайлбарлаж байгаа боловч “Номин Холдинг” ХХК болон  “******* хивс” ХК-ийн хүлээх үүрэг нь тус тусдаа байх бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулсан талууд үүргийг зэрэгцэн биелүүлэх зайлшгүй шаардлагатай байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын үүргийн биелэлт бие биенээсээ зайлшгүй хамааралтай байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

            Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны ******* сарын 05-ны өдрийн 000389105 дугаартай гэрчилгээгээр “*******” ХХК нь ******* аймгийн ******* сумын 10 дугаар баг Хивсний үйлдвэрийн барилга буюу 39 000 м.кв талбайтай контор, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч “*******” ХХК нь Иргэний хуулийн  101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй болно.

Хариуцагч “******* хивс” ХК нь  2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор машинуудыг гаргаж талбайг чөлөөлөх үүргийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “*******” ХХК нь өөрийн өмчлөлийн талбайг ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн нь нотлогдож байх тул өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй юм.

Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч “******* хивс” ХК нь олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох”-оор заажээ. Иймд нэхэмжлэгч “Номин Реалтор” ХХК нь зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. 

            Нэхэмжлэгч нь Хөрөнгө үнэлгээний төвийн гаргасан 2018 оны ******* сарын 23-ны өдрийн 98 дугаартай үнэлгээний тайланг үндэслэн 2016 оны ******* сарын 05-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд орох байсан орлого 1 168 384 000 төгрөгийг нэхэмжилжээ.

            Дээрх үнэлгээний байгууллага нь 2008-2012 он, 2012-2017 он гэсэн дундаж 2 үнэлгээг гарган тооцоолол хийсэн нь учир дутагдалтай, бодит байдлаас зөрүүтэй байна гэж шүүх үзлээ. Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн “Вендо” ХХК-ийн он бүрээр тооцоолон гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг баримтлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Уг үнэлгээгээр 2016 оны ******* сараас 1******* сар дуустал 52 199 878 төгрөг /1 сарын 4 745 443 төгрөгийг хасч тооцсон/, 2017 онд 60 295 046 төгрөг, 2018 онд 65 721 600 төгрөгийн орлого олохоор тооцоо гарсан байна.

2019, 2020, 2021 оны 6 дугаар сар дуустал хугацааны буюу нийт 30 сарын орох байсан орлогыг тодорхойлвол:  2016 оны ******* сараас 2018 оны 1******* сарыг дуустал хугацааны бүгд орлого 178 216 524 төгрөгийг 35 сард хуваахад нэг сарын орлого нь 5 091 901 төгрөг гарч байна. Нэг сарын орлого 5 091 901 төгрөгийг 30 сараар үржүүлэхэд 152 757 030 төгрөг болно. Иймд 2016 оны ******* сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 330 973 554 төгрөгийн орлого олох байсан гэж үзэж байна.

Харин нэхэмжлэгч, хариуцагч талууд нь хүлээсэн үүргээ зохих ёсоор цаг хугацаанд нь биелүүлээгүй, ******* аймгийн ******* сумын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19А дугаартай шүүгчийн захирамжаар үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2010 оноос эхлэн одоог хүртэл үргэлжилж байгаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг олон удаа түдгэлзүүлж сэргээж хугацаа алдснаас нэхэмжлэгч, хариуцагч нарын эд хөрөнгөө өмчлөх эрх зөрчигдсөн байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээг 50 хувиар багасган, хариуцагч “******* хивс” ХК-иас олох байсан орлогод 165 486 777 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “******* хивс” ХК-иас хохиролд 165 486 777 /нэг зуун жаран таван сая дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун далан долоо/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 002 897 223 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.8-д заасан үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргасан.

“Номин Холдинг” ХХК, “*******” ХХК нь хариуцагч “******* хивс” ХК-д холбогдуулан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг засаж дахин гаргасан нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан зохицуулалт хамаарахгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх тохиолдолд ч хамаарахгүй гэж шүүх үзэж байна. Нэхэмжлэгч “Номин Реалтор” ХХК нь орох байсан орлого буюу хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл:

“******* хивс” ХК-ийн гүйцэтгэх захирал *******ын гомдлоор ******* аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 1******* сарын 08-ны өдрийн 4485 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолоор ******* аймгийн ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******* номин бизнес худалдааны төвийн хашаан дотор байсан “Textima 4321” маркийн хивс нэхмэлийн машин 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр алдагдсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 18210072*******тай хэрэг нээн шалгаж /******* хавтасны 158 дугаар талд/ байгаа болох нь нотлогдож байна.

Мөн Цагдаагийн газраас “******* хивс” ХК-д ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр тус цагдаагийн газар “Textima 4321” маркийн хивс нэхмэлийн 11 машины эд анги алдагдсан гэх хэрэг бүртгэлтийн 18210072*******тай хэрэг шалгагдаж байгаа талаар мэдэгдсэн байна.

Иймд уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байх тул шинжээчийн зардал 1 412 927 төгрөгийг хариуцагч “******* хивс”ХК-иас гаргуулан “Вендо” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 157 820 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* хивс” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 985 384 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 , 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 106 дугаар зүйлийн 106.2, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2-т тус тус зааснаар хариуцагч “******* хивс” ХК-иас хохиролд 165 486 777 /нэг зуун жаран таван сая дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 002 897 223 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 157 820 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* хивс” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 985 384 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч “******* хивс” ХК-иас шинжээчийн зардалд 1 412 927 төгрөгийг гаргуулан “Вендо” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.