Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0020

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                          Л.Э

Шүүгдэгч                                           Г.А /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Т, Д.О

Хохирогч                                           Б.Э, Б.Э, Б.Б

 

Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Ад холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ы давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Б овогт Г-н А.

 

Шүүгдэгч Г.А нь  аймгийн сумын нутаг дэвсгэрт:

 

Э.У-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 300.000 төгрөг нийт 5.300.000 төгрөгийг,

 

Б.Х-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

 

Б.Э-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 06, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийт 4.000.000 төгрөгийг,

 

Б.Э-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7.500.000 төгрөгийг,

 

Б.Б-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг,

 

Л.П-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 39.300.000 төгрөгийн хохирол бусдад учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт Г-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агаас нийт 34,200,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.У-т 4,300,000 төгрөг хохирогч Б.Х-д 7,400,000 төгрөг  хохирогч Б.Э-т 4,000,000 төгрөг хохирогч Б.Э-д 6,500,000 төгрөг хохирогч Б.Б-д 5,500,000 төгрөг хохирогч Л.П-д 6,500,000 төгрөгийг тус тус, иргэний хариуцагч Б.Б-с нийт 3,250,000 төгрөгийг гаргуулан Б.Э-д 1,000,000 төгрөг, Б.Б-д 1,000,000 төгрөг, Э.У-т 50,000 төгрөг, Л.П-д 1,200,000 төгрөгийг тус тус, иргэний хариуцагч О.У-с нийт 1,550,000 төгрөг гаргуулж хохирогч Э.У-т 950,000 төгрөг, Б.Х-д 600,000 төгрөгийг тус тус, иргэний хариуцагч Э.У-с 300,000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.П-д тус тус олгож, .

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн  аймаг  сум багийн  тоотод байрлалтай улсын бүртгэлийн  дугаартай  гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн дугаартай  хувийн сууцыг төлбөр төлүүлэхээр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо:

            ... Шүүдэгч Г.А нь урьд өмнө хоёр удаагийн ял шийтгэлтэй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдэх үед өмнөх үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаагүй, хэрэг шалгах эрх бүхий байгууллагад энэ талаар хүсэлтийг гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүйн улмаас түүний эрх зүйн байдал нь дорджээ.

            Г.А 0-16 насны 3 хүүхэдтэй, /бага хүү 9 сартай/ бөгөөд шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, төлөх талаар хөөцөлдсөн боловч түүний өмчлөлийн  аймгийн  сум,  багийн  тоотод байрлалтай Улсын бүртгэлийн  дугаартай  гэр бүлийн хэрэгцээний газар  дугаартай хувийн орон сууцыг битүүмжилсэн байдалтай байсан, мөн нийтийг хамарсан цар тахлын улмаас хөдөлгөөн хоригдсон тул хохирлыг төлж чадаагүй юм.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд сонгох ял шийтгэлтэй бөгөөд Г.Агийн амьдралын хүнд нөхцөлийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх боломжтой.

            Иймд Г.Ад оногдуулсан ялыг өөрчлөн, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Г.А нь Э.У-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 300.000 төгрөг нийт 5.300.000 төгрөгийг,

 

Б.Х-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

 

Б.Э-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 06, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийт 4.000.000 төгрөгийг,

 

Б.Э-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7.500.000 төгрөгийг,

 

Б.Б-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг,

 

Л.П-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 39.300.000 төгрөгийн хохирол бусдад учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Аг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хорих ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 09 дүгээр сарын 09-өөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгч чадна, ажилд оруулах нөлөө бүхий найдвартай хүн байгаа, жолоочийн орон тоо гарсан, өлгүүрчний орон тоо байгаа гэх мэтээр хохирогч нарт итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хуурч мэхлэн хохирогч нараас нийт 39 300 000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан болох нь  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаагүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж байгаа ялын төрөл хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгодог.

Шүүгдэгчид анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны ...Г.Агийн амьдралын байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэг захирамжилсан шинжтэй бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчиж бичигдсэн 7 дахь заалтад ...тайлбарлан өгч, шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын ...тайлбарлан өгч, шүүх хуралдааныг хаасныг мэдэгдэв гэснийг ... дурдсугай ... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА