Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/02136

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2022/02136 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Ш-гийн Э /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Богджавзандамба гудамж 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Д-гийн Б /РД:000000/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 87 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, түүний өмгөөлөгч Л.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гэрч Б.А, Ц.Д, Д.О, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцож, машин механизмын түрээсийн гэрээг амаар байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Ш.Э нь өөрийн эзэмшлийн 0000 УР улсын дугаартай Volvo.EC460 маркийн механизм, 0000 УР улсын дугаартай Hyundai R4801c-9s маркийн механизмуудыг 1 сарын 35 000 000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэхээр мөн хоёр талдаа тээвэрлэх зардлыг түрээслэгч тал төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд дээрх механизмуудыг жолоочийн хамт Төв аймгийн Баянчандмань суманд байрлах М ХХК-ийн Баян шувууны үйлдвэрийн газар шорооны ажил болон Дархан авто замын ажил дээр нийт 2 сар 14 хоногийн хугацаанд түрээслэн ажиллуулсан. Дээрх механизмуудыг жолоочийн хамт түрээслэн ажиллуулсан төлбөрийн үлдэгдэл 87 000 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Хариуцагч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сард ажил дуусаад буцах гэхэд цаашид үргэлжлүүлээд ажиллана, гэрээгээ сунгана гэж хэлж техникүүдийг М ХХК-ийн хашаанд парклуулж тавиулсан. Ингээд үүнээс хойш элдэв шалтаг хэлж гэрээгээр тохиролцсоны дагуу механизмуудыг түрээслэн ажиллуулах үүргээ биелүүлэхгүй үйл ажиллагаа нь явахгүй байсан тул нэхэмжлэгчээс хариуцагч талд амаар мэдэгдэж, 2021 оны 3 дугаар сард 0000 УР улсын дугаартай Volvo.EC460 маркийн механизмыг жолоочийн хамт өөрөө 1 800 000 төгрөгийн зардал гаргаж татаж авсан ба уг шалтгаанаар гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд механизмуудыг гэрээгээр түрээслэн ажиллуулсны үлдэгдэл төлбөр болох 87 000 000 төгрөгийг төлөхийг шаардахад хариуцагч нь өнөөдрийг хүртэл элдэв шалтаг хэлсээр төлөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэгтэй хариуцагч маргаагүй, үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Этай гэрээний харилцаанд орсон талаар маргахгүй байгаа нь түрээсийн гэрээг Эрдэнэ, Алтаннар нь түрээсийн гэрээг байгуулаагүй учраас Э шаардах эрхтэй болох нь нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар түрээсийн гэрээний зүйл болох түрээсэлсэн, түрээслүүлсэн үйл баримт тогтоогдох байна. Д.Б биш СХХК нь гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан тооцооны баримт дээр С ХХК-ийн захирал Б гэж тодорхойлж байгаа нь түрээсийн гэрээний харилцааны нөгөө тал нь С ХХК гэж тодорхойлох боломжгүй. Гэрч нарын мэдүүлгээр Д.Б нь иргэний хувиар гэрээний харилцаанд оролцсон болох нь тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т заасны дагуу СХХК байгуулсан гэж үзэж байгаа тохиолдолд нотлох баримтаа гаргах үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэгийн тэмдэглэлээр мөн иргэний хувиар гэрээ хийсэн нь тогтоогдож байна. Талуудын хооронд иргэний хуулийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа байгуулагдсан нь тогтоогдож байна. 318.5-т эд хөрөнгө түрээслэх гэрээний харилцааны журам нэгэн адил үйлчлэх хуулийн зохицуулалттай. 388.2.3-т зааснаар хөлслүүлэгч хөлсөө шаардах, эрхийн дагуу түрээсийн төлбөрөө шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтын талаар маргахгүй, техникүүдийг ашигласан нь үнэн, тооцоо дутуу төлсөн нь үнэн. Гэхдээ шүүхэд хандаж байгаа тохиолдолд хуулийн дагуу мэтгэлцэх нь зүйтэй. Учир нь Эрдэнэ нь техник, хэрэгслийн өмчлөгч атлаа ааваараа нэхэмжлэл гаргуулдаг, түрээсийн төлбөртэй холбоотой төлбөрийг өөрийн дансаар шилжүүлээд авчихсан. Гэр бүлийн жам ёсны эрх байж болно гэхдээ шүүхэд хандах эрхийг хуулийн хүрээнд олгох ёстой. Ш.Эаас Ганхүүд олгосон итгэмжлэлтэй маргахгүй, хуульд нийцэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Ш.Э нь хууль ёсны өмчлөгч Эрдэнэ, Алтаннар нараас хууль ёсны дагуу итгэмжлэл аваагүй учраас шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуулийг ноцтой зөрчсөн учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 0000 УР улсын дугаартай Volvo.EC460B маркийн механизмын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0000 УР улсын дугаартай Hyundai R480LC-9S маркийн механизмын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Аын тооцоо гэх баримтууд, 2020.10.10-ны өдрийн Э.Эрдэнийн зөвшөөрөл олгосон гэх баримт, 2020.08.28-ны өдрийн Б.Аын зөвшөөрөл олгосон гэх баримт, Эын Эрдэнийн Хаан банк дахь 000000000 тоот дансны хуулга, н.О, Ц.Д нарт цалин олгосон талаар баримт, гэрээний зүйл болох техникүүдийн ажил гүйцэтгэж байгаа гэх фото зургууд, Ш.Э, Б.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Э.Эрдэнийн төрсний гэрчилгээ, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.О, Ц.Д, Б.А нарыг гэрчээр асуух, нэхэмжлэгч Ш.Эын гар утсанд үзлэг хийх ажиллагааг тус тус гүйцэтгэсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...00 00 УР улсын дугаартай Volvo.EC460B маркийн, 0000 УР улсын дугаартай Hyundai R480LC-9S маркийн 2 техник түрээсэлсэн сарын 35 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээг бичгээр байгуулаагүй амаар хэлэлцэн тохирсон. Хариуцагч уг хоёр техникийг 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 2 сар 14 хоногийн хугацаанд ашигласан. Түрээсийн төлбөрт урьдчилгаа 13 000 000 төгрөгийг өөрийн хүү Э.Эрдэнийн дансаар хүлээн авсан. Үлдэгдэл 87 000 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй түүнээс гаргуулахаар шаардаж байна... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч түрээсийн зүйлийг ашигласан хугацаа хийгээд түрээсийн төлбөрийг бүрэн төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй боловч түрээсийн эд хөрөнгө нь нэхэмжлэгч Ш.Эын өмчлөлийн эд хөрөнгө биш тул тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар 00 00 УР улсын дугаартай Volvo.EC460B маркийн техникийн өмчлөгч нь Э овогтой Эрдэнийн өмчлөлд, 0000 УР улсын дугаартай Hyundai R480LC-9S маркийн техник нь Б овогтой А нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. /хх-6-7/

 

Хариуцагч нь 0000 УР улсын дугаартай Volvo.EC460B маркийн техник, 0000 УР улсын дугаартай Hyundai R480LC-9S маркийн техникүүдийг нэхэмжлэгч Ш.Этай хэлэлцэн тохирсны үндсэн дээр ашигласан үйл баримтын талаар мараагүй.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 64 дүгээр зүйлийн 64.1-т хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан ба хариуцагч Д.Баас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эын Эрдэнийн Хаан банк дахь 000000000 тоот дансанд түрээсийн урьдчилгаа гэх утгаар 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд тэрээр нэхэмжлэгч Ш.Эыг Э.Эрдэнийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх эрхтэй болохыг ойлгон мэдэж байсан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол уг хэлцлийн хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан бөгөөд гэрээний зүйл болох 0000 УР улсын дугаартай Volvo.EC460B маркийн техникийн өмчлөгч Э овогтой Эрдэнэ, 0000 УР улсын дугаартай Hyundai R480LC-9S маркийн техникийн өмчлөгч Б.А нарын зөвшөөрөл, Ш.Э, Б.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Э.Эрдэнийн төрсний гэрчилгээ хийгээд гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн техникүүдийг СХХК-ийн гүйцэтгэх ажилд ашигласан төлбөрийг тухайн хуулийн этгээд нь хариуцах ёстой гэх агуулгаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч түүний тайлбар баримтаар тогтоогдоогүй болно.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч нь 2020 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл гэрээний зүйл болох 0000 УР улсын дугаартай Volvo.EC460B маркийн техник, 0000 УР улсын дугаартай Hyundai R480LC-9S маркийн техникүүдийн ашигласан үйл баримтын талаар мараагүй. Харин тухайн хоёр техникийг нэг сарын 30 орчим сая төгрөгөөр түрээслэхээр тохирсон... гэж тайлбарласан боловч тэрээр тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Хариуцагч нь гэрээний урьдчилгаанд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эын Эрдэнийн Хаан банк дахь 000000000 тоот дансанд түрээсийн урьдчилгаа гэх утгаар 10 000 000 төгрөгийг, мөн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ш.Эын Хаан банк дахь 0000000000 тоот дансанд экскаватор түрээс гэх утгаар 3 000 000 төгрөгийг тус тус хариуцагч шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас нэр бүхий 2 техник түрээсэлсэн гэрээний үлдэгдэл төлбөрт 87 000 000 төгрөгийг шаардсаныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Д.Батбаяраас 87 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Эт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 592 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ