Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2022/02535

 

 

 

 

 

 

 

 

 

  2022      08         25                                              182/ШШ2022/02535

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П ХХК‑д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 12,688,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Г,

Нэхэмжлэгч Д.Г, түүний төлөөлөгч Д.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г миний бие хариуцагч П даатгал ХХК‑тай 2020.11.06-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр өөрийн өмчлөлийн, 47** УНС улсын дугаартай BEIBEN ND4251 маркийн зүтгүүрийг даатгуулсан. Энэ зүтгүүрийн салшгүй хэсэг нь чиргүүл байдаг учир, энэхүү даатгалд мөн дүү Д.Г-нөмчлөлийн, 88** ОЧ улсын дугаартай Beifan Benehi маркийн чиргүүл багтсан гэж ойлгож байгаа. Бид гэрээний дагуу даатгалын хураамжийг цаг хугацаанд нь төлсөн. Харин даатгалын гэрээний хугацаанд буюу 2021.03.31-ний өдөр тээврийн хэрэгслийг жолоодон явсан О.А нь Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймаг руу явах чиглэлд 3 километрийн зайд осол гаргаж, тээврийн хэрэгсэлд 12,688,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ талаар нэхэмжлэгч нар тухайн үед нь Увс аймаг дахь П даатгал ХХК-ийн салбарт мэдэгдсэн боловч газар дээр нь ирж үзээгүй. Харин Завхан аймгийн Замын цагдаагийн газраас холбогдох хүмүүс ирж, ослын газарт хэмжилт хийж, жолооч О.Анхбаяраас тайлбар авч, асуудлыг шалган, зам тээврийн осол тээврийн хэрэгслийн рулийн бэхэлгээнээс болсныг тогтоосон. Энэ нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарч байгаа. Гэрэгэ эстимэйт ХХК‑ийн хохирлын үнэлгээний тайлангаар зүтгүүр, чиргүүл хоёрт учирсан хохирлыг нийтэд нь 12,688,000 төгрөг гэж тогтоосон.

Ингээд даатгалын нөхөн төлбөрийг авахаар холбогдох баримтыг бүрдүүлэн П даатгал ХХК‑нд хандсан боловч үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн. Тухайн үед ослын зургийг буюу тээврийн хэрэгслийг зүтгүүр, чиргүүлийн хамтад зургийг нь дарж П даатгал ХХК‑нд хүргүүлсэн, хэрэв нэхэмжлэгч Д.Г-нчиргүүл даатгалын тохиолдолд хамаарахгүй байсан бол тухайн үед нь бидэнд хариу хэлэх байсан, хэлээгүй учир даатгалын гэрээний зүйл, тохиолдолд хамаарна гэж үзэж байгаа. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хороонд нэхэмжлэгч нар гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2021.07.07-ны өдрийн албан тоотоор хариуцагчаас 12,688,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох, энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандахыг сануулсан байдаг. Гэтэл хариуцагч шүүхэд хандаагүй энэ үндэслэлээр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 12,688,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч нар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Бидний өмнөөс нэхэмжлэлд төлөөлөгч Д.Б гарын үсэг зурсан, дараа нь бид түүнд нэхэмжлэл гаргах, биднийг шүүхэд бүрэн төлөөлөх итгэмжлэлийг олгосон байгаа. Иймд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй болно гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэгч Д.Г-тай даатгалын гэрээний харилцаанд орсон, даатгалын гэрээний дагуу түүний өмчлөлийн 47** УНС улсын дугаартай BEIBEN ND4251 маркийн зүтгүүрийг даатгасан, энэхүү даатгалын гэрээний зүйлд нэхэмжлэгч Д.Г-нөмчлөлийн, 88** ОЧ улсын дугаартай Beifan Benehi чиргүүл хамаарахгүй, бид Д.Г-тэй ямар нэгэн даатгалын гэрээнд харилцаанд ороогүй болно. Иймд Д.Г-ннэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Харин даатгалын гэрээний 1 жилийн хугацаанд буюу 2021.03.31-ний өдөр тээврийн хэрэгслийг жолоодон явсан О.А нь Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймаг руу явах чиглэлд 3 километрийн зайд осол гаргаж, тээврийн хэрэгсэлд 12,688,000 төгрөгийн хохирол учруулсан, үүнд жолооч О.А буруутай болохыг Цагдаагийн байгууллага тогтоосон. Өөрөөр хэлбэл, тухайн автомашиныг унаж явсан жолооч О.Анхбаярын даатгалын нөхөн төлбөрийн баримтыг бөглөсөн мэдүүлэг болон өөрийнх нь гаргасан тайлбараас үзвэл, тухайн автомашины нүүрний бэхэлгээ доголдсоноос болж жолоодлогогүй болоод осол гарсан гэсэн байсан. Мөн цагдаа дээр өгсөн мэдүүлэг дээрээ би өөрөө нойрмоглож байгаа замаас гарсан буцаад дарсан ч гэсэн чиргүүл нь замаас гарсан байсан учраас чиргүүлдээ дарагдаад унасан гэсэн байсан. О.Анхбаярын цагдаа дээр өгсөн мэдүүлгийг үнэн гэж үзэхийн бол тухайн осол жолооч О.Анхбаярын буруутай үйлдлээс болсон нь харагдана. Энэ нь даатгалын тохиолдолд хамаарахгүй учир манай байгууллага даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4‑т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан байгаа. Түүнчлэн үнэлгээний тайланд зүтгүүр, чиргүүл хоёрын хохирол хамт бичигдсэн байна, даатгалын гэрээний зүйл болсон Д.Г  зүтгүүрт хэдэн төгрөгийн хохирол учирсан болох нь харагдахгүй, хэн нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэлд зурсан нэхэмжлэгч нарын гарын үсэг нь тэдний итгэмжлэлд зурсан гарын үсэгтэй тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын өмнөөс өөр хүн нэхэмжлэлд гарын үсэг зурсан нь нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Түүнчлэн даатгалын гэрээгээр манай байгууллагын хариуцах нөхөн төлбөрийн нийт хувь нь 80 хувь, даатгуулагчийн өөрийн хариуцах хувь нь 20 хувь байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал, П даатгал ХХК‑ийн 2021.05.11‑ний өдрийн нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай албан бичиг, Гэрэгэ эстимэйт ХХК‑ийн 2021.03.19‑ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, 2020.11.06‑ны өдрийн автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа буюу гэрээ, 47** УНС улсын дугаартай BEIBEN ND4251 маркийн зүтгүүрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 88** ОЧ улсын дугаартай Beifan Benehi маркийн чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Даатгалын тохиолдол, ослын бүртгэл /хуулбар/, О.А-н П даатгал ХХК‑нд гаргасан 2021.04.23‑ны өдрийн тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.03‑ны өдрийн 4970 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.07.07‑ны өдрийн даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, П даатгал ХХК‑ийн хариу албан бичиг /хуулбар/, нэхэмжлэгч Д.Г-ншүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн бичгийн баримт ирүүлээгүй болно.

 

5.Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зөрчлийн материал болох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Г, Д.Г нар нь хариуцагч П даатгал ХХК‑нд холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 12,688,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь “...нэхэмжлэлд бичигдсэн нэхэмжлэгч нарын гарын үсэг итгэмжлэлд зурагдсан гарын үсэгтэй тохирохгүй байгаа учир нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзнэ...” гэсэн агуулгаар маргасан,

нэхэмжлэгч Д.Г-н төлөөлөгч Д.Б нь “... би анх нэхэмжлэлийг бичиж, тэдний өмнөөс нэхэмжлэлд нэрийг нь бичсэн, сүүлд нэхэмжлэгч нараас надад олгосон итгэмжлэлээр нэхэмжлэл гаргах эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрх олгогдсон, мөн хуралдаанд нэхэмжлэгч Д.Г оролцож нэхэмжлэлээ дэмжиж байгаа учир төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй...” гэсэн агуулгаар мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1‑д зааснаар нэхэмжлэгч Д.Г нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, мөн нэхэмжлэгч Д.Г нь Д.Б-д олгосон итгэмжлэлээр өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг болон нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул эрх олгогдоогүй этгээдийн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн, хүчин төгөлдөр үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дээр дурдсан тайлбар үгүйсгэгдэв.

 

2.Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талын  гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ “...даатгалын гэрээгээр тээврийн хэрэгслийг бүхэлд нь даатгуулсан бөгөөд үүнд Д.Г-нчиргүүл мөн хамаарч байгаа, зүтгүүр, чиргүүл хоёр хооронд салшгүй байдаг, Завхан аймгийн Сонгино суманд гарсан зам тээврийн осол нь рулийн бэхэлгээнээс болсон гэдгийг эрх бүхий байгууллага тогтоосон, энэ осол нь гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарах байтал хариуцагч нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй, бид Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг тус байгууллага хянаад даатгалын нөхөн төлбөр олгохыг хариуцагчид даалгасан, энэ шийдвэрийн талаар хариуцагч тал гомдол гаргаагүй, иймд бид хариуцагчаас үнэлгээний тайлангаар тогтоогдсон нөхөн төлбөрийг шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

  

Хариуцагч тал “...зам тээврийн осол жолооч О.Анхбаярын буруутай үйлдлээс болсон гэдгийг Завхан аймгийн Сонгино сумын Замын цагдаагийн тасгаас тогтоосон, энэ нь даатгалын тохиолдолд хамаарахгүй учир гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан, мөн гэрээний зүйлд нэхэмжлэгч Д.Г-нчиргүүл хамаарахгүй, энэ талаарх нэхэмжлэл үндэслэлгүй, даатгалын гэрээнд тохирсон хамгаалалт бидний зүгээс 80%, нэхэмжлэгч тал 20%‑ийг хариуцах байтал даатгалын нөхөн төлбөрийг бүхэлд нь шаардаж байгааг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч П даатгал ХХК-тай 2020.11.06‑ны өдөр даатгалын гэрээг 2021.11.05‑ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд, энэхүү даатгалын гэрээгээр нэхэмжлэгч Д.Г нь өөрийн өмчлөлийн, 2009 онд үйлдвэрлэгдсэн, LBZ446DB69A018588 гэсэн арлын дугаартай, 9726 гэсэн хөдөлгүүрийн дугаартай, улаан өнгийн, 42,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, 47** УНС улсын дугаартай, BEIBEN ND4251 маркийн зүтгүүрийг даатгуулж хураамжид 504,000 төгрөг төлөх, хариуцагч П даатгал ХХК нь даатгалын тохиолдолд бий болсон үед нөхөн төлбөрийн 80%‑иар хариуцан төлөх, нэхэмжлэгч Д.Г нь өөрөө 20%‑ийг хариуцах үүргийг тус тус хүлээж, Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-д зааснаар П даатгал ХХК-иас Д.Г-д даатгалын баталгааг олгожээ.

 

Зохигчдын хооронд үүссэн даатгалын гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4, 433.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

 

4.Нэхэмжлэгч Д.Г нь даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжид 504,000 төгрөгийг төлсөн тухайд талууд маргаагүй бөгөөд, даатгалын гэрээний хугацаанд нэхэмжлэгч Д.Г  өмчлөлийн 47** УНС улсын дугаартай, BEIBEN ND4251 маркийн зүтгүүр буюу тээврийн хэрэгслийг О.А 2021.03.11‑ний өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд жолоодон явахдаа Завхан аймгийн Сонгино сумын Бор‑Өндөр багийн нутаг дэвсгэрт, 23 цаг 30 минутын үед замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасан, энэхүү осолд жолооч О.А нь замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт /жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/‑ыг зөрчсөн гэм буруутай болох нь тогтоогдож, түүнд холбогдох зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн жолооч О.Анхбаярт 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

 

Тухайн үед жолооч О.А нь нэхэмжлэгч Д.Г  дээр дурдсан зүтгүүр буюу тээврийн хэрэгслээр нэхэмжлэгч Д.Г-нөмчлөлийн 88** ОЧ улсын дугаартай Beifan Benehi маркийн чиргүүлийг чирж, ачаа тээвэрлэн явсан байх бөгөөд тус зам тээврийн ослоор нэхэмжлэгч Д.Г  өмчлөлийн зүтгүүрийн кабин, тосолын радиотор, хийн баллон, аккумляторын хайрцагны таг, рулийн суурь зэрэг эд ангиуд, нэхэмжлэгч Д.Г-нөмчлөлийн чиргүүлийн рам залгаас, хойд хаалга зэрэг эд ангиуд тус тус гэмтсэн байх ба, Гэрэгэ Эстимэйт ХХК‑ийн 2021.03.19‑ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар эд ангиудыг солих, засварлах зэрэг шууд зардлыг 10,688,000 төгрөг, шууд бус зардлыг 2,000,000 төгрөг, нийт 12,688,000 төгрөг болохыг тогтоожээ.

 

5.Улмаар нэхэмжлэгч Д.Г нь гэрээний дагуу даатгалын тохиолдлын талаар П даатгал ХХК‑нд 2021.03.17‑ны өдөр мэдэгдэж, нөхөн төлбөр авах зорилгоор холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгсөн байх боловч хариуцагч П даатгал ХХК нь 2021.05.11‑ний өдрийн 21-01/647 дугаар албан бичгээр “...даатгуулагч тухайн осол нь тээврийн хэрэгслийн рулийн бэхэлгээ доголдсоноос болж осол гарсан гэж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл жолооны механизм гэмтэлтэй байсан ба бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож осолдсон байна. Иймд даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй хэсгийн 3.2.4‑т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байна...” гэсэн хариу өгчээ.

 

Нэхэмжлэгч Д.Г нь уг хариуг зөвшөөрөхгүй Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байх ба, тус байгууллагын 2021.07.07‑ны өдрийн 9/2441 дүгээр албан бичгээр “...даатгалын гэрээний 3.2.4‑т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй, даатгалын тохиолдол нь тус гэрээний замын хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн эрсдэл буюу онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шүргүүлэх, хатуу биетэд мөргүүлэх, өртөх гэсэн эрсдэлээс хамгаалагдсан байна...” гэсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохыг П даатгал ХХК‑нд мэдэгдсэн байх боловч хариуцагч П даатгал ХХК нь нэхэмжлэгч Д.Г-д даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй байна.

 

          6.Зохигчид даатгалын гэрээний даатгалын хамгаалалтын хүснэгт хэсэгт “замын хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн эрсдэл /онхолдох, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэлцэх, шүргүүлэх, хатуу биетэд мөргүүлэх, өртөх/‑ийг” даатгалын эрсдэлд тооцохоор тохиролцож, гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.5, 2.16-д даатгалын эрсдэл, даатгалын тохиолдол, замын хөдөлгөөнийг хэрхэн ойлгохыг тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д ”Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

Äààòãàëûí òóõàé õóóëèéí 4 ä¿ãýýð ç¿éëèéí 4.1.4‑ò “äààòãàëûí òîõèîëäîë” ãýæ äààòãóóëñàí ç¿éëä ó÷èðñàí õîõèðîë, òîõèðîëöñîí áîëçîë á¿ðäýõèéã, 4.1.5‑ä “äààòãàëûí õóðààìæ” ãýæ äààòãóóëàã÷ äààòãàëûí ç¿éëýý äààòãóóëñíû òºëºº äààòãàã÷èä òºëºõ òºëáºðèéã, 4.1.6‑ä “äààòãàëûí íºõºí òºëáºð” ãýæ ãýðýýíèé äàãóó äààòãàëûí òîõèîëäîë ¿¿ññýí íºõöºëä äààòãàã÷ààñ äààòãóóëàã÷èä îëãîõ ìºíãºí õºðºíãèéã,

 

8 äóãààð ç¿éëèéí 8.1‑ä “äààòãàã÷ íü õóóëü áîëîí ãýðýýíä çààñàí íºõöºëèéí äàãóó ýíý õóóëèéí 8.4‑ò çààñàí áàðèìòûã ¿íäýñëýí äààòãóóëàã÷èä äààòãàëûí íºõºí òºëáºðèéã îëãîíî”, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй”,

10 äóãààð ç¿éëèéí 10.1.1‑ä “даатгуулагч нь äààòãàëûí òîõèîëäîë áîëñîí ¿åä ãýðýýíèé íºõöºëèéí äàãóó íºõºí òºëáºð îëãîõûã äààòãàã÷ààñ øààðäàõ ýðõòýé ãýæ òóñ òóñ çîõèöóóлсан.   

 

7.Иймд О.А нь нэхэмжлэгч Д.Г-ын зүтгүүр буюу тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа түүний буруугаас замын хажуу руу орсны улмаас зам тээврийн осол гаргасан явдал нь Даатгалын тухай хууль болон Иргэний хуулийн дурдсан зохицуулалт, зохигчдын гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдлыг бий болгосон, нэхэмжлэгч Д.Г нь даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1‑д зааснаар даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч П даатгал ХХК‑иас шаардах эрхтэй, хариуцагч П даатгал ХХК нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.6, даатгалын хамгаалалтын хүснэгт хэсгийн багц 3-т зааснаар нөхөн төлбөрийг 80%‑иар хариуцан олгох үүрэгтэй.

 

Тиймээс хариуцагч тал даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтын нөхөн төлбөр олгохгүй байх хэсгийн 3.2.4‑т зааснаар хуучрах, зэврэх болон ердийн элэгдэл, /втулка, амаржин, мотор, кроп явах эд анги/ хорогдлын үр дагавар, үйлдвэрийн гажиг, механикийн бүтцийг зориулалтын бус аргаар асаах, халаах гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Г-д даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлгүй болно.   

 

8.Өөрөөр хэлбэл, дààòãàãäàõ ýðñäýë íü ãýíýòèéí áóþó ñàíàìñàðã¿é, çºâõºí ìóó ¿ð äàãàâðûã ººðòºº àãóóëàõ, òîäîðõîé, ìºí㺺ð èëýðõèéëýãäýõ¿éö áàéõ ãýñýí øèíæ¿¿äèéã ººðòºº àãóóëæ áàéäàã òºäèéã¿é äààòãàëûí òîõèîëäëûí øóóä øàëòãààíò õîëáîîтой хамаатай. Òóõàéí äààòãàëûí ýðñäýë áóþó äààòãóóëñàí BEIBEN ND4251 маркийн, 47** УНС улсын дугаартай зүтгүүр буюу тээврийн хэрэгсэлд õîõèðîë ó÷èðñàí ÿâäàë íü ñàíàìñàðã¿é, ìóó ¿ð äàãàâàðòàé, õîõèðîë íü ìºí㺺ð èëýðõèéëýãäñýí áàéõ äýýðõ øèíæ¿¿äèéã á¿ðýí àãóóëæ áàéõ ба, øóóä øàëòãààíò õîëáîî íü äààòãóóëñàí òýýâðèéí õýðýãñýëä õîõèðîë ó÷èð÷, äààòãàëûí òîõèîëäîë ¿¿ññýí áàéõ ÿâäàë юм.

 

Тиймээс äààòãàëûí òîõèîëäîë áèé áîëñîí ãýäãèéã íîòîëæ, ó÷èðñàí õîõèðëûí õýìæýýã òîãòîîñîí òîõèîëäîëä äààòãàã÷ буюу П даатгал ХХК нь íºõºí òºëáºð òºëºõ ¿¿ðýã õ¿ëýýõ áºãººä ýíýõ¿¿ õàðèëöààíû ýðõ ç¿éí ¿íäñèéã Èðãýíèé õóóëèéí 439 ä¿ãýýð ç¿éëèéí 439.4‑ò çîõèöóóлсан. Èéìä õàðèóöàã÷ П даатгал ÕÕÊ íü íýõýìæëýã÷ Д.Г-д äààòãàëûí íºõºí òºëáºð îëãîõîîñ òàòãàëçàõ õóóëü ç¿éí ¿íäýñëýëã¿é áºãººä õàðèí ÷ даатгалын гэрээ, Äààòãàëûí òóõàé õóóëü, Èðãýíèé õóóëüä çààñíààð äààòãàëûí íºõºí òºëáºðèéã îëãîõ ¿¿ðýãòýé, ýíý ¿¿ðãýý áèåë¿¿ëýýã¿é áîëîõ íü ø¿¿õ õóðàëäààíû ÿâöàä òîãòîîãдсон.

 

9.Гэрэгэ Эстимэйт ХХК‑ийн 2021.03.19‑ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар зүтгүүр болон чиргүүлд учирсан хохирлыг хамтад нь 12,688,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэхүү үнэлгээнээс нэхэмжлэгч Д.Г-нчиргүүлд хамаарах чиргүүлийн хойд хаалга солих 245,000 төгрөг, чиргүүлийн рам залгаас солих 200,000 төгрөг, чиргүүл гагнаж, угсрах 1,800,000 төгрөг, чиргүүл хэсэгчилж будах зардал 450,000 төгрөг, нийт 2,695,000 төгрөгийг хасаж тооцон 9,993,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г  өмчлөлийн, 47** УНС улсын дугаартай, BEIBEN ND4251 маркийн зүтгүүр буюу тээврийн хэрэгслийн бодит хохирол байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч П даатгал ХХК‑иас даатгалын гэрээнд заасны дагуу 9,993,000 төгрөгийн 80% буюу 7,994,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,693,600 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Д.Г-ннэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

10.Учир нь энэхүү даатгалын гэрээнд нэхэмжлэгч Д.Г-нөмчлөлийн, 88** ОЧ улсын дугаартай Beifan Benehi маркийн чиргүүлийн эрсдэл, хохирол хамаарахгүй, гэрээний зүйл биш байх бөгөөд нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч П даатгал ХХК‑тай даатгалын гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй байх тул хариуцагч П даатгал ХХК нь түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй, нэхэмжлэгч Д.Г нь нэхэмжлэгч Д.Г-н байгуулсан даатгалын гэрээний дагуу хариуцагч П даатгал ХХК‑иас нөхөн төлбөр шаардах эрхгүй юм.

 

Тиймээс нэхэмжлэгч Д.Г  гаргасан “...миний байгуулсан даатгалын гэрээнд дүү Д.Г-нчиргүүл хамаарч байгаа гэж би тухайн үедээ ойлгосон, зүтгүүр дангаараа 42,000,000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжгүй, тийм учраас зүтгүүр, чиргүүлийг хамтад нь үнэлсэн, даатгалын тохиолдлын талаар тухайн үед П даатгал ХХК‑нд мэдэгдэж, зүтгүүр, чиргүүлийн зургийг хамтад явуулахад хариуцагч ямар нэгэн хариу өгөөгүй учир дүү Д.Г-н чиргүүлд учирсан хохирлыг шаардах эрхтэй...” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

11.Нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П даатгал ХХК‑иас 142,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1‑д зааснаар хариуцагч П даатгал ХХК‑иас 7,994,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,693,600 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Д.Г-н нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П даатгал ХХК‑иас 142,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА