Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/01813

 

 

                

 

 

 

   2022 оны 06 сарын 06 өдөр

           Дугаар 183/ШШ2022/01813

                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б. Ч. Б-н нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,

            Хариуцагч: Б. Н. Х холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: 40.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч Н.Х,

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Г.Э.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б  нь Н.Х,  “А” ХХК-д холбогдуулан 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Ч.Б миний бие “А” ХХК-ийн зээлийн барьцаанд байсан иргэн Н.Х өмчлөлийн ХУД 00 дүгээр хороо, Ирээдүй ****, эрчим хүчний гудамж ***дугаар байр, 9 тоот 27.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 40.000.000  төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан. Ингээд худалдан авсан байрыг улсын бүртгэлд бүртгүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас уг орон сууцыг битүүмжилсэн байсан. Учир нь Н.Х нь 4.889.102 төгрөгийн төлбөрийг Н.Б олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Н.Х  өмчлөлийн уг орон сууцын ХУД ** хороо, Ирээдүй*****, эрчим хүчний гудамж 103 байр 9 тоот, 27.8 м.кв 1 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч Н.Х  нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. “А” ХХК-ийн хувьд Ч.Б намайг худал мэдээллээр хангаж, хуурч хохироосон тул байр худалдан авсан 40.000.000 төгрөгийг “А” ХХК, Н.Х нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.Х хариу тайлбартаа: Н.Х би ХУД **хороо, Ирээдүй*****, эрчим хүчний гудамж 000байр * тоот, 27.8 м.кв 1 өрөө орон сууцыг “А” ХХК-ийн зээлээр худалдан авсан бөгөөд уг орон сууцыг 40.000.000 төгрөгөөр Ч.Б т худалдсан нь үнэн. Уг 40.000.000 төгрөгийг орон сууцны зээлд шилжүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг орон сууц битүүмжлэгдсэн бөгөөд миний төлөх 4.889.102 төгрөгийн төлбөрт уг орон сууц барьцаалагдсан. Иймээс Ч.Б нь гэрээгээ буцаана гэвэл 40.000.000 төгрөгийг нь төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

3. Хариуцагч “А” ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “А” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч Ч.Б гэрээ, хэлцэл байгуулж эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд Ч.Б орон сууц худалдаж, түүнээс 40.000.000 төгрөгийг шилжүүлж аваагүй болно. “А” ХХК-ийн хувьд хариуцагчаар оролцох этгээд биш тул “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”, иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, “А” ХХК-ийн Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Н.Х 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ч.Б миний бие “А” ХХК-ийн зээлийн барьцаанд байсан иргэн Н.Х ы өмчлөлийн ХУД **дүгээр хороо, Ирээдүй*****, эрчим хүчний гудамж 000дугаар байр, * тоот 27.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 40.000.000  төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан. Ингээд худалдан авсан байрыг улсын бүртгэлд бүртгүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас уг орон сууцыг битүүмжилсэн байсан. Учир нь Н.Х нь 4.889.102 төгрөгийн төлбөрийг Н.Б олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Н.Х өмчлөлийн уг орон сууцын ХУД **хороо, Ирээдүй*****, эрчим хүчний гудамж 000 байр * тоот, 27.8 м.кв 1 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч Н.Х  нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. “А ” ХХК-ийн хувьд Ч.Б намайг худал мэдээллээр хангаж, хуурч хохироосон тул байр худалдан авсан 40.000.000 төгрөгийг “А” ХХК, Н.Х нараас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч “А ” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Үүнд: “А” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч Ч.Б гэрээ, хэлцэл байгуулж эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд Ч.Б орон сууц худалдаж, түүнээс 40.000.000 төгрөгийг шилжүүлж аваагүй болно. “А” ХХК-ийн хувьд уг иргэний хэрэгт хариуцагч биш этгээд тул “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Н.Х нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “...Н.Х би ХУД **хороо, Ирээдүй*****, эрчим хүчний гудамж 000 байр * тоот, 27.8 м.кв 1 өрөө орон сууцыг “А” ХХК-ийн зээлээр худалдан авсан бөгөөд уг орон сууцыг 40.000.000 төгрөгөөр Ч.Б худалдсан нь үнэн. Уг 40.000.000 төгрөгийг орон сууцны зээлд шилжүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг орон сууц битүүмжлэгдсэн бөгөөд миний төлөх 4.889.102 төгрөгийн төлбөрт уг орон сууц барьцаалагдсан. Иймээс Ч.Б нь гэрээгээ буцаана гэвэл 40.000.000 төгрөгийг нь төлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар гаргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”, иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, “А” ХХК-ийн Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ч.Б, Н.Х  нар харилцан тохиролцож, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г байгуулж, Н.Х  нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2109004555 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд “А”-д барьцаалагдсан ХУД ** дүгээр хороо, Ирээдүй*****, Эрчим хүчний гудамж, 000дугаар байр, 9 тоот 27.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 40.000.000 төгрөгөөр Ч.Б худалдахаар тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна гэж дүгнэв.

 

Уг гэрээний дагуу Ч.Б  нь 40.000.000 төгрөгийг Н.Х д шилжүүлсэн, харин Н.Х  нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүргийг төлж барагдуулсан хэдий боловч уг орон сууц нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Н.Х  4.889.102 төгрөгийн төлбөрт битүүмжлэгдсэн талаар зохигч маргаагүй байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1-д “худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасны дагуу Н.Х нь эрхийн доголдолтой буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэгдсэн ХУД** дүгээр хороо, Ирээдүй*****, Эрчим хүчний гудамж, 000дугаар байр, 9 тоот 27.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Ч.Б т худалдсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б  нь гэрээнээс татгалзаж, Н.Х д гэрээний дагуу шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй юм.

 

7. Харин хариуцагч “А” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч Ч.Б  гэрээ, хэлцэл байгуулан, иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд Ч.Б өмнө үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч “А” ХХК-д холбогдох, 40.000.000 төгрөг гаргуулах тухай Ч.Б нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэж байна. 

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Х 40.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б олгож, хариуцагч “А ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 357.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Х аас улсын тэмдэгтийн хураамжид 357.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.    

                              

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Х40.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б олгож, хариуцагч “А ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 357.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Х улсын тэмдэгтийн хураамжид 357.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД