| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2017/0016/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-02-14 |
| Зүйл хэсэг | 236.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 19
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Урангоо
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч Д.*******
Хохирогчийн өмгөөлөгч Г.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д. нарыг оролцуулав.
аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236-р зүйлийн 236.1-д зааснаар зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох эрүүгийн 201618000280 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 27-нд Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 87 дугаар байрны 9 тоотод оршин суух хаягтай, ******* ХХК-д борлуулалтын менежер ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн *******, /*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.******* нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.*******ын аймгийн суманд байрлах чингэлэгээс 176 ширхэг дугуйг дур мэдэн авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд
Шүүгдэгч Ц.*******ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Би өмнө нь ******* ахтай Америкийн нэгдсэн улсад амьдарч байхдаа танилцаж хамт байр хөлсөлж амьдардаг байсан. 2016 оны хавар хотод ******* ахтай тааралдаж дугуйны наймаа хамтарч хийхээр тохиролцсон. 2016 оны 4 сард би хөрөнгө оруулж бусад ажлыг ******* ах хариуцаж хамтарч ажиллахаар болсон. Бид 2 2016 оны 5 сараас дугуйгаа ОХУ руу хилээр гаргаж зарж эхэлсэн. Тэгээд эхний ээлжинд өөрийнх нь ярьж байснаар дугуй зарагдаж байсан. Надтай хамт олон удаа хойшоо явж байхдаа Оросуудаас 10-аас сая төгрөгний авлага авах ёстой гэж ярьж байсан. Тэгр энэ бизнесээс тусдаа асуудал юм. Тэгээд бид 2-ын хамтарч зарж байсан ******* гэдэг хүний чингэлэгт байсан 320 дугуйнаас 220 дугуйг дур мэдэж хүнд зараад өөрийн хуучин авлагаа Оросуудаас авсан байсан. Би тухайн 320 дугуйгаа хүнд зарна гээд гэрээ хийсэн байсан учраас 176 дугуйг т байх чингэлэгээс ачиж Отгонбаяр гэдэг хүнд гэрээгээр худалдсан... гэх мэдүүлэг
Хохирогч Д.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн .... Би өмнө нь *******тай Америкийн нэгдсэн улсад амьдарч байхдаа танилцаж байсан. Аавтай нь хамт байр хөлсөлж амьдардаг байсан. Тэр үед нь ******* жаахан хүүхэд байсан. Гэтэл 2016 оны 03 сард ******* бид 2 тааралдсан. Тэгээд надаас та ер нь ямар ажил хийдэг вэ? гээд надаас асуугаад байсан. Тэгээд би дугуй хойшоо гаргадаг гэж хэлсэн чинь хамтарч ажиллая гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуугаар орж болно гэж хэлсэн. Тэгээд надад ийм дугуй байна. Тийм дугуй байна гээд ямар ч чанарын шаардлага хангахгүй дугуй харуулаад байсан. Тэгээд би тийм дугуй зарагдахгүй гэж хэлсэн. Гэтэл Шанхайд маш хямдхан дугуй байна хамт явъя гээд намайг аваад явсан. Тэгээд очсон чинь тэнд байсан дугуй нь маш муу дугуй байсан. Гэтэл 800 дугуй авчихсан. Тэгээд би шаардлага хангах 500 гаруй дугуйг нь зарж өгсөн. Тэгээд шаардлага хангахгүй 320 дугуй үлдсэн. Шүүгдэгчийн ээж гэж хүн цаана нь байгаа. Тэгээд би хойшоо гараад 2016 оны 07 дугаар сарын 06-нд дугуйг нь хүлээлгэж өгөх гээд өдөржингөө Улаан-Үүдэд хүлээсэн боловч ээж, дүү нар нь утсаар яриулахгүй, өөрсдөө ирээгүй. Гэтэл миний өөрийн Япон улсаас оруулж ирсэн дугуйг аваад явчихсан байсан, гомдолтой байна. Хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг
Гэрч Б.ийн 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Намайг хотод байхад 2016 оны 07 дугаар сарын 06-07-нд байх ажил дээрээ очиход *******ын өвлийн дугуй гээд ******* буулгаад хэмжээгээр нь тааруулаад буулгаад чингэлэгт хийж байсан тэгэхээр нь би үлдсэн дугуйг нь буулгалцаад явсан. *******ын өвлийн 176 ширхэг дугуйг тоолоод чингэлэгт хийсэн. Би яагаад сайн мэдэж байна вэ гэхээр тоолоод хэмжээ хээгээр нь ялгаад тавьсан байсныг би тоолсон....Надад ******* ярихдаа миний ОХУ-руу гаргасан зуны дугуйг ******* хүмүүст зээлээр өгч тараагаад мөнгийг нь өгөхгүй байгаа учир *******ын дугуйг барьцаанд нь авч, миний мөнгийг өгсөн тохиолдолд буцааж өгнө гэж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/
Гэрч Н.ын 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2016 оны 07 дугаар сарын 03-нд ******* ах хот явахдаа надад сумын иргэн гэх ахын хашаанд байгаа дугуй хадгалдаг 40 тоннын чингэлгийн түлхүүрээ *******, ******* хоёр хоорондоо ярилцан тохиролцоод үлдээсэн. 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр намайг ОХУ-ын Хиагт хотод байхад ******* утсаар хаана байгаа талаар асуухад би ОХУ-ын Хиагтад байна гэхэд би т байна чи наашаа ороод ир гэхээр нь би т орж ирээд *******тай уулзахад намайг ******* чингэлгээ онгойлгооч би дугуйгаа авъя гэхээр нь чингэлгээ онгойлгож өгтөл надад ******* ахын цэнхэр өнгөөр тэмдэглэсэн 262 ширхэг автомашины өвлийн дугуйг Японы ачааны 4-5 тонны улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна машинд ачихаар нь *******аас яах гэж байгаа юм бэ гэж асуухад ******* надад хариулахдаа би дугуйг авах шаардлагатай байна чамд хамаагүй гэхээр нь би эзэн нь юмаа мэдэж байгаа байлгүй гэж бодсон. Тэгээд ******* тэр чингэлгээс 176 ширхэг ******* ахын өвлийн даац болон жирийн дугуйг ачаад аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/
Гэрч Б.гийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай хашааны зүүн урд талд байрлуулсан 40 тонны чингэлэг нь хотод оршин суух хаягтай иргэн Д.*******ын чингэлэг байгаа юм. ******* надтай уулзаад дугуй хадгалах байргүй байна та хашаандаа миний 40 тонны чингэлгийг байрлуулаач дүү чинь дугуйгаа хадгалах гэсэн юм гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд 2015 оны 07 дугаар сард ******* нь чингэлгээ манай хашаанд байршуулсан. Одоо тэр чингэлэгт ******* нь хотоос авч ирсэн дугуйгаа хийж тэндээсээ ОХУ-руу гарагаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр тал/
Гэрч Г.ийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2016 оны 05 дугаар сард *******оос даацын зуны автомашины дугуй 4 ширхэгийг аваад ОХУ-н Хиагт руу гаргаж өгч байсан. Тэрнээс хойш ахиж дугуй аваагүй байж байгаад 2016 оны 07 дугаар сарын 02-04-ний хооронд байх тэрнээс хэтрэхгүй байх ******* надад өвлийн даацын 42 ширхэг автомашины дугуйг өөрийнхөө Х. машинаар хоёр удаа зөөж авчирч өгсөн. Тэгээд би наадмын өмнө 10 гаруй өвлийн даацын автомашины дугуйг ОХУ-н Хиагтад гаргасан байсан чинь ******* нь 2016 оны 07 дугаар сарын 09-нд байх өөрийн биеэр над дээр ирээд үлдэгдэл дугуйгаа битгий гаргаарай миний чингэлэгт байсан дугуй алга болсон байна хэдэн бацаанууд аваад явсан юм шиг байна гэж хэлчихээд явсан. Тэгээд би наадмын дараа үлдэгдэл өвлийн даацын дугуйг нь гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр тал/
Гэрч Д.ын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...******* нь дугуйн наймааг сүүлд 2016 оны 05 дугаар сараас эхлэн зуны автомашины дугуйг ОХУ-руу зөөж зардаг байсан. Тэрнээс өмнө автомашины дугуйн наймааг хийж байгаагүй. Эхлээд ******* ах ганцаараа зуны автомашины дугуй тарааж байсан. Бид нар гаргасан дугуйны мөнгө төгрөгөө ******* ахаас авдаг байсан чинь сүүлд ******* нь ОХУ-руу гаргасан автомашины зуны дугуйны хөлс мөнгийг өгөхөөр нь *******той хамтран дугуйны наймаа эрхэлж байгаа юм байна гэж бодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар тал/
Гэрч Ц.ын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... яг тэрний маргааш уг чингэлэгт нь байсан ******* ахын дугуйнуудыг *******тай хамт ачаад явсан гэсэн тэрнээс хойш тай тааралдаагүй...2016 оны 07 дугаар сарын 06-ны хавьцаа ******* ах над руу залгаад чи миний чингэлэгт байгаа дугуйнуудыг байгаа үгүйг хараад эргээд хэлээч гэхээр нь би дугуй хадгалсан чингэлэгт очоод харахад чингэлэгийн цоож цуурга нь эвдрээгүй цоожтой байхаар нь би чингэлэгийн хаалга үүд эвдэрсэн зүйл байхгүй байна. Харин дотор нь юу байгаа талаар харах боломжгүй цоожтой байна гэж *******т хариу хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар тал/
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/
Утсаар ярьсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-22 дугаар тал/
билгүүн ХХК-ний үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 30-31 дүгээр тал/
билгүүн ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №СЭА-16/69 дугаартай үнэлгээний хуудас Шинжээчид бид аймаг дахь Цагдаагийн газрын сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.ын ирүүлсэн тогтоолын дагуу хулгайд алдсан гэх дараах 262ш автомашины өвлийн дугуйнуудын зах зээлийн дундаж үнэлгээг тогтоов.
Үнэлгээг 2016 оны 08 сарын байдлаар гаргав.
| № | Нэр | Хэмжих нэгж | Тоо | Зах зээлийн дундаж нэгж үнэ | Нийт үнэ | Тайлбар |
| 1 | 205*75*16 LT | ш | 18 | 85,000 | 1,530,000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 2 | 205*85*16 LT | ш | 18 | 85.000 | 1.530.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 3 | 215*85*16 LT | ш | 40 | 85.000 | 3.400.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 4 | 225*75*16 LT | ш | 38 | 85.000 | 3.230.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 5 | 195*85*16 LT | ш | 45 | 85.000 | 3.825.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 6 | 225*70*16* LT | ш | 43 | 85.000 | 3.655.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 7 | 215*60*16 SW | ш | 20 | 30.000 | 600.000 | Bridgestone, Revo, Yokohama, Toyo Dunlop, |
| 8 | 205*60*16 SW | ш | 20 | 30.000 | 600.000 | Bridgestone, Revo, Yokohama, Toyo Dunlop, |
| 9 | 2015*65*16 SW | ш | 20 | 30.000 | 600.000 | Bridgestone, Revo, Yokohama, Toyo Dunlop |
|
| ДҮН |
|
|
| 18,970,000 |
|
билгүүн ХХК-ний 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №СЭА-16/69 дугаартай үнэлгээний хуудас Шинжээчид бид аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Т.ын ирүүлсэн тогтоолын дагуу хулгайд алдсан гэх дараах 176ш автомашины өвлийн дугуйнуудын зах зээлийн дундаж үнэлгээг тогтоов.
Үнэлгээг 2016 оны 07 сарын байдлаар гаргав.
| № | Нэр | Хэмжих нэгж | Тоо | Зах зээлийн дундаж нэгж үнэ | Нийт үнэ | Тайлбар |
| 1 | 205*85R*16 LT | ш | 5 | 85,000 | 425.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 2 | 205*85*16 LT | ш | 28 | 85.000 | 2.380.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 3 | 225*75R16 LT | ш | 16 | 85.000 | 1.360.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 4 | 225*70R16 LT | ш | 13 | 85.000 | 1.105.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 5 | 205*75R16 LT | ш | 45 | 85.000 | 1.105.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 6 | 205*70R16 LT | ш | 8 | 85.000 | 680.000 | Bridgestone, Yokohama, Dunlop, Splito |
| 7 | 195*85R16 LT | ш | 4 | 85.000 | 340.000 | Bridgestone, Revo, Yokohama, Toyo Dunlop, |
| 8 | 215*60R16 | ш | 28 | 30.000 | 840.000 | Bridgestone, Revo, Yokohama, Toyo Dunlop, |
| 9 | 205*60R16 | ш | 25 | 30.000 | 750.000 | Bridgestone, Revo, Yokohama, Toyo Dunlop |
| 10 | 205*55R16 | ш | 8 | 30.000 | 240.000 | Bridgestone, Revo, Yokohama, Toyo Dunlop |
| 11 | 225*65R16 | ш | 6 | 30.000 | 180.000 | Bridgestone, Revo, Yokohama, Toyo Dunlop |
| 12 | 205*65R15 | ш | 2 | 30.000 | 60.000 | Bridgestone, Revo, Yokohama, Toyo Dunlop |
| 13 | 195*65R16 | ш | 20 | 30.000 | 600.000 | Bridgestone, Revo, Yokohama, Toyo Dunlop |
|
| ДҮН |
|
|
| 10,065,000 |
|
Шүүгдэгч Ц.*******ы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 98-100 дугаар тал/
Шүүгдэгч Ц.*******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 105-107 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар тал/
Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 115 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Ц.******* нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.*******ын аймгийн суманд байрлах чингэлэгээс 176 ширхэг дугуйг дур мэдэн авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч Д.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 61-66 тал/, Б.ийн /хх67-72/, Н.ын /хх-ийн 74-78/, Б.гийн /хх-ийн 79/, Г.ийн /хх-ийн 80/, Д.ын /хх82/, Ц.ын /хх83/, мэдүүлгүүд, билгүүн ХХК-ий СЭА-16/69 тоот үнэлгээ тогтоосон актууд /хх87, 91/ зэрэг болно.
Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Ц.******* нь хохирогч Д.*******ын эзэмшлийн 176 ширхэг дугуйг дур мэдэн авч явсны улмаас 10.065.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч Ц.*******д холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.*******ыг дээрх зүйл ангид заасан буюу Дураараа аашлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс ...хамтран ажиллах гэрээний дагуу *******ын чингэлэгт хадгалагдаж байсан дугуйнуудыг авч явсан гэсэн тайлбар мэдүүлэг өгч хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хөнгөн гэмт хэрэг гарснаас хойш 06 сарын хугацаа өнгөрсөн учраас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй атал шүүх хуралдаан явуулж байгаа нь буруу хууль зөрчсөн үйлдэл, мөн хэргийг хэрэгсэхгүй болгох.. тухай санал гаргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь Шүүгдэгч хохирогч нар хамтран ажилллах гэрээ байгуулан ажиллаж байсан байж болох боловч хохирогч Д.*******ын суманд байрлах чингэлэгт хадгалагдаж байсан 176 ширхэг дугуйг захиран зарцуулах эрх шүүгдэгчид байгаагүй, мөн энэ нь хамтарсан бизнесийн үйл ажиллагаа болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.*******д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1-д заасан гэмт хэрэг байх ба энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан 06 сарын хугацаа өнгөрсөн байх боловч шүүгдэгч гэм буруугийн талаар маргаантай байх тул түүнийг шүүхэд шилжүүлэн ердийн журмаар шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, хуулийн агуулга, зорилго, зорилтод нийцсэн үйл ажиллагаа болно.
Шүүгдэгч хохирогч нар улсын яллагчаас хохирол тогтоож ирүүлсэн 10.065.000 үнэлгээн дээр маргаангүй байгаа болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1-д заасан бага бус хохирол гэдэг нь зөвхөн бага бус байхаар заасан ойлголт биш бөгөөд бага бус болон түүнээс дээш гэсэн ойлголт гэж шүүх тайлбарлан хэрэглэж байна.
Шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72-р зүйлийн 72.1.1-д зааснаар ..хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан байх тул шүүгдэгч Ц.******* 2016 оны 07-р сарын 05-ны өдөр хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч түүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хохирогч Д.*******оос дугуйны үнэ 10.065.000 төгрөгийг нэхэмжилснийг хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний баримтанд тулгуурлан хохирогчид олгох нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон битүүмлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1, 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 293, 294, 297-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг мөн хуулийн 236-р зүйлийн 236.1-д заасан Дураараа аашлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1.1-д зааснаар Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236-р зүйлийн 236.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эрүүгийн 201618000280 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
4.Монгол Улсын Иргэний Хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******аас 10.065.000 төгрөг гаргуулан хот Сүхбаатар дүүрэг 06 дугаар хороо 39 дүгээр байр 35 тоотод оршин суух хохирогч Жигмэдцэрэн овогт Даваадагвын *******т олгосугай.
5.Шүүгдэгч Ц.*******д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ